A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2020 оны 144 дүгээр

тушаалын 1 дүгээр хавсралт

Санхүүгийн болон  татварын тайлангийн үзүүлэлт

хоорондын зөрүүг зохицуулах журам

 

НЭГ. Нийтлэг зүйл

              1.1. Энэхүү журмаар санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайланг бэлтгэх арга, аргачлалыг тогтооход оршино.

1.2.  Санхүүгийн болон  татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан нь анхан шатны баримт, тооцоолол, ажлын баримтаар баталгаажиж, татварын албанд тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ТТ-2 тайлангийн холбогдох дүнтэй нийцсэн байна.

 1.3.       Санхүүгийн нэгтгэсэн тайланд толилуулах хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөрийн бүртгэл, тайлагналд энэ журам хамаарахгүй.

1.4.        Тайлант хугацаанд хүлээн зөвшөөрсөн орлого, зардал, олз, гарз, хөрөнгө ба өр төлбөрийн ажил гүйлгээний тухайн тайлант хугацааны бус харин ирээдүйн тайлант хугацааны татвар ногдуулах орлогын дүнд нөлөө үзүүлэхээр байвал балансын өр төлбөрийн аргыг ашиглан хойшлогдсон татварыг хүлээн зөвшөөрнө.

            ХОЁР. “Санхүүгийн болон  татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-г бэлтгэх

2.1.      “Санхүүгийн болон  татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан” (цаашид “тайлан” гэх)  нь А-Ё хэсгээс бүрдэнэ.

2.2.      Тайлангийн 1-р мөрөнд аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд толилуулсан татварын өмнөх ашгийн дүнг нэмэх утгатайгаар, харин алдагдлын дүнг сөрөг утгатайгаар оруулна. Тайлангийн А-Ё хэсгийг дараах байдлаар бэлтгэнэ.

А. Байнгын зөрүүгээр зохицуулагдах дүн

2.3.   Байнгын зөрүүгээр зохицуулагдах А хэсэг нь нэмэгдүүлэх болон бууруулах утга гэсэн 2  хэсгээс бүрдэнэ.

2.4.      Байнгын зөрүүгийн нэмэгдүүлэх дүн гэсэн хэсгийн 3-р мөрөнд санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашгийн дүнд багтсан  боловч татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлын нийт дүнг оруулна. Энэ мөрийн дүн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (цаашид “ААНОАТ” гэх)-ын тайлангийн хавсралт мэдээнд тайлагнасан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлын нийт дүнгээс сайн дурын даатгалын хураамжийн хэтрэлт, гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит бус алдагдлын дүнг хассан дүнтэй тэнцүү байна.

2.5.      Тайлангийн 4-р мөрөнд байнгын зөрүүгийн нэмэгдүүлэх бусад дүнгийн нийлбэрийг оруулна. Үүнд харилцан хамаарал бүхий этгээдийн ажил гүйлгээнд хийсэн тохируулга зэрэг.

2.6.      Байнгын зөрүүгийн бууруулах дүн гэсэн хэсгийн 6-р мөрөнд санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашгийн дүнд багтсан боловч татварын хууль тогтоомжийн дагуу татвараас чөлөөлөгдөх орлогын нийт дүнг оруулна. Үүнд Засгийн газрын бондын хүүгийн орлого зэрэг. Энэ мөрийн дүн нь ААНОАТ-ын тайланд тайлагнасан татвараас чөлөөлөгдөх орлогын дүнтэй тэнцүү байна.

2.7.      Тайлангийн 7-р мөрөнд тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогын нийт дүнг оруулна. Тухайлбал, эрх борлуулсны, эрхийн шимтгэлийн, хүүгийн, ногдол ашгийн   орлого гэх мэт. Энэ мөрийн дүн нь ААНОАТ-ын тайланд тайлагнасан тусгай хувь хэмжээгээр татвар ногдох орлогын нийт дүнтэй тэнцүү байна.

2.8.      Тайлангийн 8-р мөрөнд байнгын зөрүүгийн бусад бууруулах дүнгийн нийлбэрийг оруулна.

2.9.      Байнгын зөрүүгээр зохицуулагдсан дүн гэсэн 9-р мөр нь санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашгийн дүн (мөр 1) дээр байнгын зөрүүгийн нэмэгдүүлэх утга (мөр 2)-ыг нэмж, бууруулах утга (мөр 5)-ыг хассан дүн байна.

Б. Түр зөрүүгээр зохицуулагдах дүн

2.10.    Тайлангийн 10-р мөрөнд хөрөнгөтэй холбоотойгоор тайлант үед үүссэн түр зөрүүгийн дүнг оруулна. Татвар ногдох түр зөрүүг сөрөг утгаар, хасагдах түр зөрүүг эерэг утгаар оруулна. Хөрөнгийн дансны үнэ татварын сууриас их байгаа нөхцөлд татвар ногдох түр зөрүү, хөрөнгийн дансны үнэ татварын сууриас бага байгаа нөхцөлд хасагдах түр зөрүү үүснэ.

2.11.    Тайлангийн 11-р мөрөнд өр төлбөртэй холбоотойгоор тайлант үед үүссэн түр зөрүүгийн дүнг оруулна. Татвар ногдох түр зөрүүг сөрөг утгаар, харин хасагдах түр зөрүүг эерэг утгаар оруулна. Өр төлбөрийн дансны үнэ татварын сууриас их байгаа нөхцөлд хасагдах түр зөрүү, төлбөрийн дансны үнэ татварын сууриас бага байгаа нөхцөлд татвар ногдох түр зөрүү үүснэ.

2.12.    Тайлангийн 12-р мөрөнд хөрөнгө, өр төлбөртэй холбоотой үүссэн түр зөрүүгийн бусад дэлгэрэнгүй орлого буюу эздийн өмчид нөлөөлсөн залруулгын дүнг оруулна. Бусад дэлгэрэнгүй орлогод бүртгэсэн татвар ногдох түр зөрүү нэмэгдсэн бол хасах, буурсан бол нэмэх утгатай байна. Хасагдах түр зөрүү буурсан бол хасах, өссөн бол нэмэх утгатай оруулна.

2.13.    Тайлангийн 13-р мөрөнд түр зөрүүгээр зохицуулагдсан ашгийн дүнг гаргахдаа байнгын зөрүүгээр зохицуулагдсан дүн (мөр 9)-г хөрөнгө, өр төлбөртэй холбоотой үүссэн түр зөрүүгийн нэмэгдүүлсэн болон бууруулсан утгаар тохируулна.

В. Татварын тайлангаар гарсан алдагдлын тооцоолол

2.14.    Тайлангийн 14-р мөрөнд татварын албаар баталгаажуулсан өмнөх жилүүдийн алдагдлаас ашиглагдаагүй үлдсэн дүнг тайлант хугацааны эхний үлдэгдэл болгон оруулна.

2.15.    Тайлангийн 15-р мөрөнд ирээдүйд нөхөгдөхөөр хүлээгдэж буй тайлант хугацаанд шинээр үүссэн алдагдлын дүнг оруулна.

2.16.    Тайлангийн 16-р мөрөнд тайлант хугацаанд өмнөх жилүүдийн баталгаажсан алдагдлаас шилжүүлэн тооцсон дүнг оруулна.

2.17.    Тайлангийн 17-р мөрөнд татварын тайлангаар гарсан өмнөх жилүүдийн алдагдлаас хүчингүй болсон болон алдагдлын дүнг нэмэгдүүлэх дүнг оруулна. Хүчингүй болсон алдагдлын дүнг хасах утгаар, алдагдлын дүнг нэмэгдүүлэх дүнг нэмэх утгаар оруулна. 

2.18.    Татварын тайлангаар гарсан өмнөх жилүүдийн алдагдлын эцсийн үлдэгдэл буюу 18-р мөрийн дүн нь өмнөх жилүүдийн алдагдлын ашиглаагүй үлдсэн дүнгийн тайлант хугацааны эхний үлдэгдэл (мөр 15) дээр шинээр үүссэн алдагдлын дүн (мөр 16)-г нэмж, тайлант хугацаанд шилжүүлэн тооцсон алдагдал (мөр 17)-ыг  хасаж,  алдагдалд хийсэн залруулга (мөр 18)-аар тохируулсан дүн байна. 

Г. Тайлант үеийн татварын зардлын тооцоолол

2.19.    Байнгын болон түр зөрүүгээр зохицуулагдсан дүнд татварын хууль тогтоомжийн дагуух бусад тохируулгыг хийх замаар тайлант үеийн татварын зардлын тооцооллыг энэ хэсэгт харуулна.

2.20.    Тайлангийн 19-р мөрөнд байнгын болон түр зөрүүгээр зохицуулагдсан ашгийн дүн (мөр 13)-г оруулах ба энэ нь ААНОАТ-ын тайланд тусгасан татвар ногдуулах орлогын дүнтэй тэнцүү байна.

2.21.    Тайлангийн 20-р мөрөнд татварын хууль тогтоомжийн дагуу тооцсон сайн дурын даатгалын хураамжийн хэтрэлтийг оруулна.

2.22.    Тайлангийн 21-р мөрөнд тайлант үед өмнөх жилүүдийн алдагдлаас шилжүүлэн тооцсон дүнг оруулна.

2.23.    Нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогын дүн буюу тайлангийн 22-р мөрийн дүн нь байнгын болон түр зөрүүгээр зохицуулагдсан ашгийн дүн (мөр 19) дээр сайн дурын даатгалын хураамжийн хэтрэлтийн дүн (мөр 20)-г нэмж, өмнөх жилүүдийн алдагдлаас шилжүүлэн тооцсон дүн (мөр 21)-г хассантай тэнцүү байна. Энэ дүн нь ААНОАТ-ын тайланд тусгасан нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогын дүнтэй тэнцүү байна.

2.24.    Тайлангийн 23-р мөрөнд нийтлэг хувь хэмжээгээр тооцоолж ногдуулсан татварын дүнг оруулах ба энэ дүн нь нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогын дүн (мөр 22)-ээс ААНОАТ-ын хуульд заасан татварын хувь хэмжээгээр тооцоолсон дүн байна.

2.25.    Тайлангийн 24-р мөрөнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5-д заасан хөнгөлөгдөх татварын дүнг оруулна.

2.26.    Тайлангийн 25-р мөрөнд тусгай хувь хэмжээгээр төлбөл зохих татварын дүнг оруулна.

2.27. Тайлангийн 26-р мөрөнд төлбөл зохих албан татвараас хасч тооцогдоогүй гадаад улсад төлсөн  албан татварын зардлын дүнг оруулна.

2.28.    Тайлант үеийн татварын зардал буюу 27-р мөрийн дүн нь ногдуулсан татварын дүн (мөр 23) -ээс хөнгөлөгдөх татварын дүн (мөр 24)-г хасаж, тусгай хувь хэмжээгээр төлбөл зохих татварын дүн (мөр 25) ба төлбөл зохих татвараас хасч тооцогдоогүй гадаад улсад төлсөн албан татварын зардлын дүн (мөр 26) -г нэмсэн дүн байна. 

Д. Хойшлогдсон татварын өр төлбөрийн тооцоолол

2.29.    Хойшлогдсон татварын өр төлбөр (ХТӨТ)-ийг энэхүү журмын Хавсралт 3-ын 1.3.5-д заасан нөхцөлөөс бусад тохиолдолд заавал хүлээн зөвшөөрөх ба энэ нь татвар ногдох түр зөрүүг татварын дундаж хувь хэмжээгээр үржүүлсэнтэй тэнцүү байна.

2.30.    Тайлангийн 28-р мөрөнд ХТӨТ-ийн эхний үлдэгдлийг оруулах ба энэ нь санхүүгийн байдлын тайланд толилуулсан дүнтэй тэнцүү байна. Хэрэв хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөрийг санхүүгийн тайланд цэвэр дүнгээр толилуулсан бол уг дүнг гаргахад ашигласан ХТӨТ-ийн дүнг энэ тайлангийн 28-р мөрийн дүнд оруулна.

2.31.    Тайлангийн 29-р мөрөнд татварын хувь өөрчлөгдсөнөөс ХТӨТ-ийн эхний үлдэгдэлд хийх залруулгыг оруулна. Залруулгаар эхний үлдэгдэл нэмэгдсэн бол залруулах дүн эерэг утгатай, эхний үлдэгдэл буурсан бол залруулах дүн сөрөг утгатай байна.

2.32.    Тайлангийн 30-р мөрөнд татвар ногдох түр зөрүүгийн дүнг татварын дундаж хувиар үржүүлж гаргасан дүнг оруулна.

2.33.    Тайлангийн 31-р мөрөнд бусад дэлгэрэнгүй орлогод бүртгэсэн хойшлогдсон татварын өр төлбөрийн дүнг оруулна. Тайлант үед бусад дэлгэрэнгүй орлогод бүртгэсэн ХТӨТ-ийг буцаасан бол буцаалтын дүнг сөрөг утгатай оруулна.

2.34.    ХТӨТ-ийн тайлант хугацааны эцсийн үлдэгдэл (мөр 30) -ээс бусад дэлгэрэнгүй орлогод бүртгэсэн хойшлогдсон татварын өр төлбөрийн дүн (мөр 31), ХТӨТ-ийн эхний үлдэгдэл (мөр 28), татварын хувь хэмжээний өөрчлөлтийн улмаас хийгдэх залруулга (мөр 29)-ыг тус тус хассанаар тайлант хугацаанд татвар ногдуулах түр зөрүүтэй холбоотой нэмж хүлээн зөвшөөрөх хойшлогдсон татварын зардал эсхүл орлогын дүн (мөр 32)-г гаргана. Энэ мөрөнд тооцоолсон дүн эерэг утгатай бол хойшлогдсон татварын зардал, сөрөг утгатай бол хойшлогдсон татварын орлого үүснэ.

Е.  Хойшлогдсон татварын хөрөнгийн тооцоолол

2.35.    Хойшлогдсон татварын хөрөнгө (цаашид “ХТХ” гэх)-ийг Сангийн сайдын 2020 оны .... дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан аргачлалын 1.3.5-д заасан нөхцөлөөс бусад тохиолдлоос гадна зөвхөн ирээдүйд нөхөгдөх боломжтой үед л хүлээн зөвшөөрнө.

2.36.    Тайлангийн 33-р мөрөнд ХТХ-ийн эхний үлдэгдлийг оруулах ба энэ нь санхүүгийн байдлын тайланд толилуулсан дүнтэй тэнцүү байна. ХТХ ба ХТӨТ-ийг санхүүгийн тайланд цэвэр дүнгээр толилуулсан бол уг дүнг гаргахад ашигласан ХТХ-ийн дүнтэй энэ тайлангийн 33-р мөрийн дүн тэнцүү байна.

2.37.    Тайлангийн 34-р мөрөнд татварын хувь өөрчлөгдсөнөөс ХТХ-ийн эхний үлдэгдэлд хийх залруулгыг оруулна. Залруулгаар ХТХ нэмэгдсэн бол залруулах дүн эерэг утгатай, харин буурч байгаа бол сөрөг утгатай байна.

2.38.    Тайлангийн 35-р мөрөнд хасагдах түр зөрүүгийн дүнг татварын дундаж хувиар үржүүлж гаргасан дүнг оруулна.

 2.39.   Тайлангийн 36-р мөрөнд аж ахуйн нэгжийн үнэлгээгээр нөхөгдөх боломжгүй гэж үзсэн ХТХ-ийн дүнг оруулна.

2.40.    Тайлангийн 37-р мөрөнд татварын тайлангаар гарсан өмнөх жилүүдийн алдагдлын эцсийн үлдэгдлээс тооцсон ХТХ-ийн дүнг оруулах ба энэ нь татварын тайлангаар өмнөх жилүүдийн алдагдлын эцсийн үлдэгдэл (мөр 18)-ийг татварын дундаж хувь хэмжээгээр үржүүлсэнтэй тэнцүү байна.

2.41.    Тайлангийн 38-р мөрөнд ХТХ-ийн эцсийн үлдэгдлийг тооцоолж гаргах ба энэ нь хасагдах түр зөрүүгээс тооцоолсон ХТХ-ийн эцсийн үлдэгдэл (мөр 35)-ээс нөхөгдөх боломжгүй гэж үзсэн ХТХ-ийн дүн (мөр 36)-г хасаж, татварын тайлангаар өмнөх жилүүдийн алдагдлын эцсийн үлдэгдлээс тооцсон ХТХ-ийн дүн (мөр 37)-г нэмсэн дүнтэй тэнцүү байна.

2.42.    Тайлангийн 39-р мөрөнд бусад дэлгэрэнгүй орлогод бүртгэсэн хойшлогдсон татварын хөрөнгийн дүнг оруулна. Тайлант хугацаанд бусад дэлгэрэнгүй орлогод бүртгэсэн хойшлогдсон татварын хөрөнгийг буцаасан бол буцаалтын дүнг сөрөг утгатай оруулна.

2.43.    ХТХ-ийн эхний үлдэгдэл (мөр 33), татварын хувь хэмжээний өөрчлөлтийн улмаас хийгдэх залруулга (мөр 34), бусад дэлгэрэнгүй орлогод бүртгэсэн хойшлогдсон татварын хөрөнгийн дүн (мөр 39)-ийн нийлбэрээс ХТХ-ийн тайлант хугацааны эцсийн үлдэгдэл (мөр 39)-ийг хассанаар тайлант хугацаанд хасагдах түр зөрүүтэй холбоотой нэмж хүлээн зөвшөөрөх хойшлогдсон татварын зардал эсхүл орлогын дүн (мөр 40)-г гаргана. Энэ мөрөнд тооцоолсон дүн эерэг утгатай бол хойшлогдсон татварын зардал, сөрөг утгатай бол хойшлогдсон татварын орлого үүснэ.

Ё. Татварын зардлын тооцоолол

2.44.    Санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөх орлогын албан татварын зардлын дүн нь тайлант үеийн ба хойшлогдсон татварын зардлын нийлбэртэй тэнцүү байна.

2.45.    Хойшлогдсон татварын зардал нь татварын зардлыг нэмэгдүүлэх ба хойшлогдсон татварын орлого нь татварын зардлыг бууруулна.

ГУРАВ. Түр зөрүүгийн тооцооллыг бэлтгэх үлгэрчилсэн ажлын хүснэгт

3.1.      Хөрөнгө, өр төлбөрийн түр зөрүүг тооцоолж, хойшлогдсон татварын хөрөнгө ба хойшлогдсон татварын өр төлбөрийг хүлээн зөвшөөрөхөд балансын өр төлбөрийн аргыг ашиглана.

3.2.      Хөрөнгө, өр төлбөрийн санхүүгийн тайланд толилуулсан дансны үнэ, татварын суурийн зөрүүнээс түр зөрүү үүснэ. Түр зөрүүнээс  хойшлогдсон татвар хүлээн зөвшөөрөхгүй байх тусгай нөхцлийг Сангийн сайдын 2020 оны .... дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан аргачлалын 1.3.5-д заасан нөхцөлд түр зөрүүнээс хойшлогдсон татвар хүлээн зөвшөөрөхгүй.

3.3.      Түр зөрүү нь хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийг нөхөх буюу барагдуулах ирээдүйн тайлант үед татвар ногдуулах орлогыг нэмэгдүүлэх нөлөөлөл үзүүлж байвал түүнийг “Татвар ногдох түр зөрүү” гэнэ.

3.4.      Түр зөрүү нь хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийг нөхөх буюу барагдуулах ирээдүйн тайлант үед татвар ногдуулах орлогыг бууруулах нөлөөлөл үзүүлж байвал түүнийг “Хасагдах түр зөрүү” гэнэ.

3.5.      Хөрөнгө, өр төлбөрийн дансны үнэ гэж Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (цаашид “СТОУС” гэх) эсхүл Жижиг, дунд аж ахуйн нэгжийн СТОУС-ын дагуу тооцоолсон балансын өдрөөрх хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийг хэлнэ. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 12 “Орлогын албан татвар”-аас бусад бүх стандартыг мөрдөж гаргасан  байна. 

3.6.      “Хөрөнгө, өр төлбөрийн татварын суурь” гэж татварын хууль тогтоомжийн шаардлагын дагуу тооцсон хөрөнгө буюу өр төлбөрийн дүнг хэлнэ.

3.7.      Хөрөнгийн татварын суурь нь хөрөнгийн дансны үнийг нөхөх үед аж ахуйн нэгжид орох татвар ногдуулах эдийн засгийн өгөөжөөс татварын зорилгоор хасагдах байна.

3.8.      Өр төлбөрийн татварын суурь нь ирээдүйн тайлант үед уг өр төлбөртэй холбоотой татварын зорилгоор хасагдах дүнг хассан дансны байна.

3.9.      Хөрөнгө, өр төлбөр тус бүрийн хувьд татварын суурь, дансны үнийн дэлгэрэнгүй бүртгэлийг доорх Хүснэгт 1-д тусгасан үлгэрчилсэн ажлын хүснэгтийг ашиглан тооцоолж болно.

Хүснэгт 1. Түр зөрүүг тооцоолох үлгэрчилсэн ажлын хүснэгт

Хөрөнгө, өр төлбөрийн үзүүлэлт

Дансны үнэ

Татварын суурь

Зөрүү

Түр зөрүүгээр хүлээн зөвшөөрөхгүй зөрүү

Түр зөрүү

Хүлээн зөвшөөрсөн түр зөрүүгийн тайлант үеийн өөрчлөлт*

Эхний үлдэгдэл

Эцсийн үлдэгдэл

Эхний үлдэг-дэл

Эцсийн үлдэг-дэл

Эхний үлдэгдэл

Эцсийн үлдэгдэл

Эхний үлдэгдэл

Эцсийн үлдэгдэл

Эхний үлдэгдэл

Эцсийн үлдэгдэл

(1)

(2)

(3)

(4)

 (5)=(1)-(3)

(6)=(2)-(4)

(7)

(8)

(9)=(5)-(7)

(10)=(6)-(8)

(11)=(10)-(9)

1

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

2

Авлага

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

3

Бараа материал

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

4

Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

5

Үндсэн хөрөнгө

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

6

Биет бус хөрөнгө

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

7

Судалгаа, хөгжүүлэлтийн зардал

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

8

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

9

Хөрөнгө оруулалт

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

10

 

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

11

 

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

12

Хөрөнгийн нийт дүн

             -  

            -  

           -  

            -  

 

 

 

 

               -  

                -  

                     -  

13

Дансны өглөг

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

14

Баталгаат засварын нөөц

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

15

Бусад нөөц

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

16

Урт хугацаат зээл

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

17

Бусад өр төлбөр

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

18

 

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

19

 

 

 

 

 

 

 

 

 

               -  

                -  

                     -  

20

Өр төлбөрийн нийт дүн

             -  

            -  

           -  

            -  

 

 

 

 

               -  

                -  

                     -  

21

Хувь нийлүүлсэн хөрөнгө

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

22

Халаасны хувьцаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

23

Нэмж төлөгдсөн капитал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

24

Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

25

Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

26

Эздийн өмчийн бусад хэсэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

27

Хуримтлагдсан ашиг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

29

Эздийн өмчийн дүн

             -  

            -  

           -  

            -  

 

 

 

 

 

 

 

30

Өр төлбөр, эздийн өмчийн нийт дүн

             -  

            -  

           -  

            -  

 

 

 

 

 

 

 

 

* 1) Хөрөнгийн хувьд: нэмэх утгатай гарвал татвар ногдох түр зөрүү, хасах утгатай гарвал хасагдах түр зөрүү гэж үзнэ.

   2) Өр төлбөрийн хувьд: нэмэх утгатай гарвал хасагдах түр зөрүү, хасах утгатай гарвал татвар ногдох түр зөрүү гэж үзнэ.

 

3.10.    Үлгэрчилсэн ажлын хүснэгтийн 1 ба 2-р багананд хөрөнгө, өр төлбөр, эздийн өмчийн зүйлсийн дансны үнийн эхний ба эцсийн үлдэгдлийг санхүүгийн байдлын тайлангаас оруулна. Эдгээр багана тус бүрийн хувьд нийт хөрөнгийн дүн (мөр 12) нь өр төлбөр, эздийн өмчийн дүн (мөр 30) -тэй тэнцүү байна.

3.11.    Үлгэрчилсэн ажлын хүснэгтийн 3 ба 4-р багананд хөрөнгө, өр төлбөр, эздийн өмчийн зүйлсийн татварын суурийн эхний ба эцсийн үлдэгдлийг тооцоолж, оруулна. Эдгээр багана тус бүрийн хувьд нийт хөрөнгийн дүн (мөр 12) нь өр төлбөр, эздийн өмчийн дүн (мөр 30) -тэй тэнцүү байна.

3.12.    Үлгэрчилсэн ажлын хүснэгтийг 5 ба 6-р баганад хөрөнгө, өр төлбөрийн дансны үнэ ба татварын суурийн зөрүүг бодож оруулна.

3.13.    Түр зөрүүг тооцоолох ажлын хүснэгтийн 7, 8-р багананд татвар ногдох эсвэл хасагдах түр зөрүү үүсгэхгүй зөрүүгийн дүнг тавина (Сангийн сайдын 2020 оны ... дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан аргачлалын 1.3.5 дахь заалт). 

3.14.    Түр зөрүүг тооцоолох ажлын хүснэгтийн 9-р багананд хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийн эхний үлдэгдлээс татварын суурийн эхний үлдэгдэл болон түр зөрүү үүсгэхгүй зөрүүгийн дүнг хасаж түр зөрүүгийн эхний үлдэгдлийг гаргана.

3.15.    Түр зөрүүг тооцоолох ажлын хүснэгтийн 10-р багананд хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийн эцсийн үлдэгдлээс татварын суурийн эцсийн үлдэгдэл болон түр зөрүү үүсгэхгүй зөрүүгийн дүнг хасаж, түр зөрүүгийн эцсийн үлдэгдлийг гаргана. Энд гаргасан дүнг татварын дундаж хувь хэмжээгээр үржүүлэн хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөрийн дансдын эцсийн үлдэгдлийг тооцоолно.

3.16.    Түр зөрүүг тооцоолох ажлын хүснэгтийн 11-р багананд түр зөрүүгийн тайлант үеийн өөрчлөлтийг харуулах ба энэ нь түр зөрүүгийн эцсийн үлдэгдлээс эхний үлдэгдлийг хасаж гаргасан дүн байна. Энд гаргасан дүнг ашиглан түр зөрүүгээр зохицуулагдсан татвар ногдуулах орлогыг тооцоолно.

 

~  oo 0 oo  ~