A

A

A

Бүлэг: 1979

Хадгаламжийн даатгалын Үндэсний

хорооны 2020 оны 7 дугаар сарын 8-ны

өдрийн 105 тоот тогтоолын хавсралт 1

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД МӨРДӨГДӨХ ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ТҮР ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ түр журмын зорилго нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль” (цаашид “хууль” гэх) -д заасны дагуу банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалд хамрагдаж буй банк хадгаламжийн даатгалын хураамж /цаашид “хураамж” гэх/-ийг төлөх, Хадгаламжийн даатгалын корпораци /цаашид “ХДК” гэх/ хураамжийг төвлөрүүлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу түр хугацаанд зохицуулахад оршино.

1.2.Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 84 тоот тогтоолоор шинэчлэн баталсэн “Хадгаламжийн даатгалын хураамжийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2, 4.7, 4.9 дэх хэсгүүдэд заасныг энэхүү түр журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар түр хугацаанд зохицуулна.

1.3.Энэхүү түр журмын 1.2-т зааснаас бусад зохицуулалтыг “Хадгаламжийн даатгалын хураамжийн журам”-д заасны дагуу дагаж мөрдөнө.

1.4.Энэхүү түр журам нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн мөрдөгдөх хугацаанд үйлчилнэ.

 

ХОЁР. УЛИРЛЫН ХУРААМЖ

2.1.Улирлын хураамж тооцох суурь нь өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн нийт харилцах, хадгаламжийн дүнгээс хуулийн 7.1 дахь хэсэг ба 7.2.2, 7.2.3 дахь заалтад заасан харилцах, хадгаламж болон Гадаад валютын харилцах, хадгаламжийн дүнг хассан дүн байна.

2.2.Банкны улирлын хураамж төлөх хугацаа нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсагт заасан хугацаанаас хэтрэхгүй бөгөөд дараа улирлын эхний сарын 30-ны өдрийн дотор байна.

2.3.ХДК улирлын хураамжийн нэхэмжлэлийг улирлын эхний сарын 25-ны өдрийн дотор банкинд хүргүүлнэ.

ГУРАВ. БУСАД

3.1.Энэхүү түр журам нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөнө.