- Нүүр
- Хадгаламжийн даатгалын үндэсний хороо
- КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД МӨРДӨГДӨХ БАНКНЫ ТАЙЛАН БОЛОН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ
Хадгаламжийн даатгалын Үндэсний
хорооны 2020 оны 7 дугаар сарын 8 ны
өдрийн 106 тоот тогтоолын хавсралт
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД МӨРДӨГДӨХ БАНКНЫ ТАЙЛАН БОЛОН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх түр журам /цаашид “журам” гэх/-ын зорилго нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд оролцож буй банк /цаашид “банк” гэх/ Хадгаламжийн даатгалын корпораци /цаашид “ХДК” гэх/-ийг хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай тайлан болон мэдээ, мэдээллээр хангахтай холбогдон үүсэх харилцааг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу түр хугацаанд зохицуулахад оршино.
1.2.Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 85 тоот тогтоолоор шинэчлэн баталсэн “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгүүдэд заасныг энэхүү түр журмын 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсгүүдэд зааснаар түр хугацаанд зохицуулна.
1.3.Энэхүү түр журмын 1.2-т зааснаас бусад зохицуулалтыг “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-д заасны дагуу дагаж мөрдөнө.
1.4.Энэхүү түр журам нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн мөрдөгдөх хугацаанд үйлчилнэ.
ХОЁР.БАНКНЫ ҮҮРЭГ
2.1.Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу банк нь тайланг энэхүү түр журмын нэгдүгээр болон хоёрдугаар хавсралтын дагуу бэлтгэн, сар бүр энэхүү түр журамд заасан хугацаанд ХДК-д хүргүүлнэ.
ГУРАВ.ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ХЭЛБЭР БОЛОН ХУГАЦАА
3.1.Банк нь тайланг өмнөх сарын сүүлийн өдрийн байдлаар бэлтгэн тухайн сарын 15-ны өдрийн дотор бичгээр болон цахим хэлбэрээр ХДК-д хүргүүлнэ.
ДӨРӨВ.БУСАД
4.1.Энэхүү түр журам нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөнө.
Текст томруулах
A
A
A