- Нүүр
- Сайдын тушаал
- ЦУС БОЛОВСРУУЛАХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 дугаар сарын
6-ны өдрийн А/373 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт
Цус боловсруулах, хадгалах, тээвэрлэх журам
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар цус боловсруулах, хадгалах, тээвэрлэх, нөөц бүрдүүлэх, ханган нийлүүлэх, захиалах, олгохтой холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Энэ журмыг Цус сэлбэлт судлалын салбарын хэмжээнд дагаж мөрдөнө.
1.3.Эмчилгээнд шаардлагатай аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний тэгш, хүртээмжтэй хангамжийг бүрдүүлж, эмнэлгийн хэрэгцээг тасралтгүй хангах зарчмыг баримтална.
Хоёр.ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН эрх, ҮҮРЭГ
1.2.Цус сэлбэлт судлалын үндэсний төв /цаашид “ЦССҮТ” гэх/ дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1.цус боловсруулах үйл ажиллагаанд үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлж, чанарын зорилт, шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт, аюулгүй байдлыг хангах;
2.1.2.цус, цусны бүрэлдэхүүн хэсэг хүлээн авах, боловсруулах, хорионд хадгалах, чөлөөлөх, эмнэлэгийн захиалгын дагуу олгох үйл ажиллагааг төлөвлөн, шат дамжлага бүрийг хянаж, баримтжуулах, үндсэн тоон мэдээллийг 7 хоног, сар, улирал, хагас, бүтэн жилээр нэгтгэн дүн шинжилгээ хийж, дотоод хяналтыг тогтмолжуулах.
2.2.Эрүүл мэндийн байгууллага дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
2.2.1.цус, цусан бүтээгдэхүүнийг захиалах, хүлээн авах, хүлээлгэн өгөх ажилтан томилох, зайлшгүй шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн мэргэжилтэнд эрх бүхий албан тушаалтан зөвшөөрөл олгох;
2.2.2.цусны аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, цус сэлбэх зөв дадлыг хэвшүүлэх.
ГУРАВ.Цус боловсруулах
3.1.ЦССҮТ-өөс боловсруулж, баталсан донороос цус, сийвэн, эс авах, цус, цусан бүтээгдэхүүнийг боловсруулах стандарт ажиллагааны зааврыг мөрдөж ажиллана.
3.2.Донороос цус, сийвэн, эс авах, цус, цусан бүтээгдэхүүнийг боловсруулах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаанд анхан шатны маягт, цахим бүртгэл хөтлөн, хянаж, баримтжуулна.
3.3.Цус, цусан бүтээгдэхүүнийг боловсруулах үйл ажиллагааг энэ чиглэлээр төрөлжсөн мэргэжил эзэмшсэн технологич эмч, сувилагч хариуцан ажиллана.
3.4.Цус, цусан бүтээгдэхүүний боловсруулалтад нэг удаагийн хэрэглээний зүйлсийг хэрэглэнэ.
3.5.Шинжилгээний хариу гараагүй бүтээгдэхүүнийг “Хорионы бүтээгдэхүүн” гэсэн анхааруулга бүхий таних тэмдэг тавьж хаягжуулан, тусад нь хөргөгч, хөлдөөгчинд, боломжтой бол тусдаа өрөөнд, тохирсон хэмд, зохих горимын дагуу зөв хадгалан, баримтжуулна.
3.6.Цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх шинжилгээ сөрөг бол бүтээгдэхүүнийг хорионоос чөлөөлж, баримтжуулан, нөөцөнд хадгална.
3.7.Цус, цусан бүтээгдэхүүнийг бэлтгэх, боловсруулах технологи болон хадгалалт, тээвэрлэлт нь бүтээгдэхүүний биологийн шинж чанарыг алдагдуулахгүйгээр хамгаалах, бохирдлоос сэргийлэх нөхцөлийг хангасан байна.
3.8.Цус, цусан бүтээгдэхүүнийг бэлтгэх, боловсруулах технологи, хадгалах, тээвэрлэлтийн үед халдвар хамгааллын дэглэм, халдваргүйжүүлэлтийг холбогдох тушаал, зааврын дагуу хийнэ.
3.9.Цус, цусан бүтээгдэхүүн нь Хүснэгт-1-д заасан нэр төрөл, нэгж хэмжээтэй байна.
Хүснэгт 1
№ |
ЦЦБ-ний нэр, төрөл |
Тодорхойлолт |
Нэгж хэмжээ (мл) |
Улаан эсийн бүтээгдэхүүн |
|||
1.
|
Бүхэл цус* |
Цусны бүрдэл хэсгүүдийг нь салгалгүйгээр даршлах уусмал бүхий зориулалтын хүүдийд цуглуулсан цус |
350-400 |
2.
|
Даршилсан улаан эс (ДУЭ)** |
Бүхэл цусны сийвэнг бүгдийг нь ялгаж, улаан эсийг даршлах уусмал нэмсэн бүтээгдэхүүн |
230-300 |
3.
|
Улаан эсийн өтгөрүүлэг (УЭӨ)** |
Бүхэл цуснаас сийвэнг ялгасан улаан эсийн бүтээгдэхүүн |
150-230 |
4.
|
Угаасан улаан эс(УУЭ)** |
Бүхэл цуснаас сийвэнг хурилтуурдан ялгаж, үлдсэн улаан эсийг 0,9%-ийн натри хлорид уусмалаар 3 удаа угаасан улаан эс |
140-170 |
5.
|
Цагаан эсгүйжүүлсэн бүхэл цус** |
Цусны бүрдэл хэсгүүдийг нь салгалгүйгээр даршлах уусмал бүхий хүүдийд цуглуулсан бүхэл цусыг зориулалтын шүүлтүүрээр шүүж цагаан эсийг нь цөөрүүлсэн бүтээгдэхүүн |
300-350 |
6.
|
Цагаан эсгүйжүүлсэн даршилсан улаан эс** |
ДУЭ-ийг зориулалтын шүүлтүүрээр шүүж цагаан эсийг нь цөөрүүлсэн бүтээгдэхүүн |
160-250 |
7.
|
Цагаан эсгүйжүүлсэн улаан эсийн өтгөрүүлэг** |
УЭӨ-ийг зориулалтын шүүлтүүрээр шүүж цагаан эсийг нь цөөрүүлсэн бүтээгдэхүүн |
100-160 |
8.
|
Туяагаар шарсан бүхэл цус |
Цусны бүрдэл хэсгүүдийг нь салгалгүйгээр даршлах уусмал бүхий зориулалтынхүүдийд цуглуулсан цусыг 25-50грей давтамжтай туяагаар шарсан бүхэл цус |
350-400 |
9.
|
Туяагаар шарсан даршилсан улаан эс |
Бүхэл цусны сийвэнг бүгдийг нь ялгаж, улаан эсийг даршлах уусмал нэмсэн бүтээгдэхүүнийг 25-50грей давтамжтай туяагаар шарсан бүтээгдэхүүн |
230-300 |
10.
|
Туяагаар шарсан улаан эсийн өтгөрүүлэг |
Бүхэл цуснаас сийвэнг ялгасан улаан эсийн бүтээгдэхүүнийг 25-50 грей давтамжтай туяагаар шарсан бүтээгдэхүүн |
150-230 |
11.
|
Туяагаар шарсан, цагаан эсгүйжүүлсэн бүхэл цус |
Цусны бүрдэл хэсгүүдийг нь салгалгүйгээр даршлах уусмал бүхий хүүдийд цуглуулсан бүхэл цусыг зориулалтын шүүлтүүрээр шүүж цагаан эсийг нь цөөрүүлсэн бүтээгдэхүүнийг 25-50 грей давтамжтай туяагаар шарсан бүтээгдэхүүн |
300-350 |
12.
|
Туяагаар шарсан, цагаан эсгүйжүүлсэн даршилсан улаан эс |
ДУЭ-ийг зориулалтын шүүлтүүрээр шүүж цагаан эсийг нь цөөрүүлсэн бүтээгдэхүүнийг 25-50грей давтамжтай туяагаар шарсан бүтээгдэхүүн |
160-250 |
13.
|
Туяагаар шарсан, цагаан эсгүйжүүлсэн улаан эсийн өтгөрүүлэг |
УЭӨ-ийг зориулалтын шүүлтүүрээр шүүж цагаан эсийг нь цөөрүүлсэн бүтээгдэхүүнийг 25-50 грей давтамжтай туяагаар шарсан бүтээгдэхүүн |
100-160 |
14.
|
Туяагаар шарсан угаасан улаан эс |
Бүхэл цуснаас сийвэнг хурилтуурдан ялгаж, үлдсэн улаан эсийг 0,9%-ийн натри хлорид уусмалаар 3 удаа УУЭ-ийг 25-50грей давтамжтай туяагаар шарсан бүтээгдэхүүн |
140-170 |
15.
|
Хөлдөөж, угаасан улаан эс |
Зориулалтын төхөөрөмжөөр улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж хадгалан, эмчилгээнд хэрэглэхийн өмнө гэсгээж угаасан улаан эсийн бүтээгдэхүүн |
200-250
|
Сийвэнгийн бүтээгдэхүүн |
|||
16.
|
Хөлдөөсөн шинэ сийвэн** |
Бүхэл цуснаас 6-10 цагийн дотор ялгасан, бүлэгнэлтийн тогтвортой, тогтворгүй хүчин зүйлс, уураг, фибриноген агуулсан бүтээгдэхүүн |
180-250 |
17.
|
Криопреципитат** |
Хөлдөөсөн сийвэнг гэсгээн цус бүлэгнүүлэх уургийн тундасыг цуглуулан авч, 10-15мл сийвэнд уусгасан бүтээгдэхүүн |
15 |
18.
|
Нэгтгэж савласан криопреципитат (3,6,9 нэгж)** |
Хөлдөөсөн сийвэнг гэсгээн цус бүлэгнүүлэх уургийн тундасыг цуглуулан авч, 10-15мл сийвэнд уусгасан бүтээгдэхүүнийг цусны АВО бүлгийн дагуу 3, 6, 9 нэгжийг нэгтгэж савласан бүтээгдэхүүн |
45-90 |
19.
|
К сийвэн** |
Криопреципитатыг бэлтгэх явцад үлдсэн, /III фактор агуулаагүй, сийвэнд агуулагдах фибриногений тэн хагасыг агуулсан сийвэнгийн завсрын бүтээгдэхүүн |
150-160 |
20.
|
Эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн сийвэн |
Уусгагч буюу уураг задлагч бодис (Solvent detergent) ашиглан 590 НМ гэрлээр эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн сийвэнгийн бүтээгдэхүүн |
160-230 |
Эсийн бүтээгдэхүүн |
|||
21
|
Ялтаст эсийн өтгөрүүлэг (ЯЭӨ)** |
Нэг нэгж бүхэл цуснаас бэлтгэсэн 50х109 дээш ялтаст эсийг агуулсан бүтээгдэхүүн |
50 |
22.
|
Нэгтгэж савласан ялтаст эсийн өтгөрүүлэг (4,6,8 нэгж)** |
Нэг нэгж бүхэл цуснаас бэлтгэсэн 50х109дээш ялтаст эсийг агуулсан бүтээгдэхүүнийг цусны АВО бүлгийн дагуу 4, 6, 8 нэгж нэгжийг нэгтгэж савласан бүтээгдэхүүн |
200-400 |
23.
|
Туяагаар шарсан ЯЭӨ /Бүхэл цус/ |
Нэг нэгж бүхэл цуснаас бэлтгэсэн 50х109дээш ялтаст эсийг агуулсан бүтээгдэхүүнийг цусны АВО бүлгийн дагуу 1, 4, 6, 8 нэгж нэгжийг нэгтгэж савласан бүтээгдэхүүн |
50 200-400 |
24.
|
Эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн ЯЭӨ /Бүхэл цус/ |
Нэг нэгж бүхэл цуснаас бэлтгэсэн 50х109дээш ялтаст эсийг агуулсан бүтээгдэхүүнийг цусны АВО бүлгийн дагуу 4, 6, 8 нэгж нэгжийг нэгтгэж савласан бүтээгдэхүүнийг уусгагч буюу уураг задлагч бодис(Solvent detergent) ашиглан 590 НМ гэрлээр э/мгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн ЯЭӨ |
200-400 |
25.
|
Туяагаар шарсан Эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн ЯЭӨ /Бүхэл цус/ |
Нэг нэгж бүхэл цуснаас бэлтгэсэн 50х109дээш ялтаст эсийг агуулсан бүтээгдэхүүнийг цусны АВО бүлгийн дагуу 4, 6, 8 нэгж нэгжийг нэгтгэж савласан бүтээгдэхүүний эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэн, 25-50грей давтамжтай туяагаар шарсан бүтээгдэхүүн |
200-400 |
26.
|
Цитоферезээр бэлтгэсэн ялтаст эсийн өтгөрүүлэг |
Нэг донороос цитоферезийн аппаратаар ялгаж бэлтгэсэн нэг хүүдийд 4-6 нэгж буюу 200-300х109 ялтаст эс агуулсан бүтээгдэхүүн |
200-300 |
27.
|
Туяагаар шарсан ЯЭӨ /Цитоферез/ |
4-6 нэгж буюу 200-300х109 ялтаст эс агуулсан бүтээгдэхүүнийг 25-50грей давтамжтай туяагаар шарсан бүтээгдэхүүн |
200-300 |
28.
|
Эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн ЯЭӨ /Цитоферез/ |
Нэг донороос цитоферезийн аппаратаар ялгаж бэлтгэсэн нэг хүүдийд 4-6 нэгж буюу 200-300х109 ялтаст эс агуулсан бүтээгдэхүүнийг уусгагч буюу уураг задлагч бодис(Solvent detergent) ашиглан 590 НМ гэрлээр эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн ЯЭӨ |
200-300
|
29.
|
Туяагаар шарсан эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн ЯЭӨ /Цитоферез/ |
Нэг донороос цитоферезийн аппаратаар ялгаж бэлтгэсэн нэг хүүдийд 4-6 нэгж буюу 200-300х109 ялтаст эс агуулсан бүтээгдэхүүний эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэн, 25-50 грей давтамжтай туяагаар шарсан бүтээгдэхүүн |
200-300 |
Цусны АВО бүлэг тодорхойлох урвалж |
|||
30..
|
Стандарт О, А, В улаан эс |
Донорын цуснаас бэлтгэсэн цусны АВО бүлгийн А, В эсрэгтөрөгч агуулсан болон агуулаагүй улаан эс |
1 цомог 30 мл |
Тайлбар: *Сумын эрүүл мэнд төв, **Цусны салбар төвд боловсруулах боломжтой цус, цусан бүтээгдэхүүн
дөрөв.Цус, цусан бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэХ
4.1.Цус, цусан бүтээгдэхүүнийг Хүснэгт 2-т заасан нөхцөл, хугацаанд хадгална:
4.1.1.цус, цусан бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөгч, хөлдөөгчид заасан нөхцөл, хугацаагаар;
4.1.2.цус, цусан бүтээгдэхүүнийг хадгалах хөргөгч, хөлдөөгчний хэмийг өдөрт 3-аас доошгүй удаа хянаж, бүртгэж, баримтжуулах;
4.1.3.Сумын эрүүл мэндийн төвд бүхэл цусыг хадгалах боломжгүй бол бэлтгэсэн даруйд эмчилгээнд хэрэглэх;
4.1.4.улаан эсийн бүтээгдэхүүнийг хадгалах явцад өдөрт нэг удаа зөөлөн хөдөлгөж даршлах уусмалтай нь холих.
Хүснэгт 2
№ |
ЦЦБ-ний нэр, төрөл |
Хадгалах нөхцөл |
Хадгалах хугацаа |
Улаан эсийн бүтээгдэхүүн |
|||
1.
|
Бүхэл цус |
+2˚-оос +6˚С
|
8 хоног |
2
|
Даршилсан улаан эс (ДУЭ) |
42***, 49**** хоног |
|
3.
|
Улаан эсийн өтгөрүүлэг (УЭӨ) |
21*, 35** хоног |
|
4.
|
Угаасан улаан эс (УУЭ) |
24 цаг |
|
5.
|
Цагаан эсгүйжүүлсэн бүхэл цус |
8 хоног |
|
6.
|
Цагаан эсгүйжүүлсэн ДУЭ |
35***хоног |
|
7.
|
Цагаан эсгүйжүүлсэн УЭӨ |
21*хоног |
|
8.
|
Туяагаар шарсан бүхэл цус |
+2˚-оос +6˚С |
8 хоног |
9.
|
Туяагаар шарсан даршилсан улаан эс |
14 хоног |
|
10.
|
Туяагаар шарсан улаан эсийн өтгөрүүлэг |
14 хоног |
|
11.
|
Туяагаар шарсан, цагаан эсгүйжүүлсэн бүхэл цус |
+2˚-оос +6˚С
|
8 хоног |
12.
|
Туяагаар шарсан, цагаан эсгүйжүүлсэн ДУЭ |
14 хоног |
|
13.
|
Туяагаар шарсан, цагаан эсгүйжүүлсэн УЭӨ |
14 хоног |
|
14.
|
Туяагаар шарсан угаасан улаан эс |
24 цаг |
|
15.
|
Глицеринжүүлж хөлдөөсөн улаан эс |
– 60˚-аас –79˚С |
5 жил |
– 80˚-аас –196˚С |
10 жил |
||
16.
|
Хөлдөөж, угаасан улаан эс |
+2˚-оос +6˚С |
24 цаг |
Сийвэнгийн бүтээгдэхүүн |
|||
17.
|
Хөлдөөсөн шинэ сийвэн |
– 20˚-оос –24˚ С – 25˚-аас –29˚С – 30˚-аас –39˚С – 40˚-өөс –64˚С – 65˚С доош бол |
3 сар 6 сар 12 сар 2 жил 5 жил |
18.
|
Криопреципитат |
||
19.
|
Нэгтгэж савласан криопреципитат |
||
20.
|
К сийвэн |
||
21.
|
Эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн сийвэн |
||
Эсийн бүтээгдэхүүн |
|||
22.
|
Ялтаст эсийн өтгөрүүлэг (ЯЭӨ) |
+20˚-оос +24˚С |
Зориулалтын сэгсрэгчид 5 хоног, хэрвээ нянгийн шинжилгээ хийсэн бол 7 хоног |
23.
|
Нэгтгэж савласан ялтаст эсийн өтгөрүүлэг |
||
24.
|
Туяагаар шарсан ЯЭӨ /Бүхэл цус/ |
||
25.
|
Эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэнЯЭӨ /Бүхэл цус/ |
||
26.
|
Туяагаар шарсан Эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн ЯЭӨ /Бүхэл цус/ |
||
27.
|
Цитоферезээр бэлтгэсэн ялтаст эсийн өтгөрүүлэг |
||
28.
|
Туяагаар шарсан ЯЭӨ /Цитоферез/ |
||
29.
|
Эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн ЯЭӨ /Цитоферез/ |
||
30.
|
Туяагаар шарсан эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн ЯЭӨ /Цитоферез/ |
||
Цусны АВО бүлэг тодорхойлох урвалж |
|||
31.
|
Стандарт О, А, В улаан эс |
+2˚-оос +6˚С |
14 хоног |
Тайлбар: *CPD,**CPDA,***SAGM/MAP,****PAGGSM уусмал агуулсан бүтээгдэхүүн, ЯЭӨ-г зориулалтын сэгсрэгчгүй бол 6 цагт багтаан хэрэглэнэ.
4.2.Цус, цусан бүтээгдэхүүнийг дараах нөхцөл, бэлтгэлийг хангасан тохиолдолд тээвэрлэнэ:
4.2.1.халалт, хөрөлт, доргилтоос хамгаалсан зориулалтын, термометр бүхий хүйтэн хэлхээний цэвэр, түгжээтэй саванд хадгалах нөхцөлийг алдагдуулаагүй байх;
4.2.2.зайлшгүй шаардлагатай дараах зүйлсийг бэлдсэн байх:
а/ улаан эс, сийвэн, ялтас эс зориулалтын хүйтэн хэлхээний, түгжээтэй сав;
б/ хатуу савтай мөс;
в/ гелен мөс;
г/ тусгаарлагч буюу зөөлөвч;
д/ хэм хэмжигч;
е/ хяналтын бүртгэлийг бэлдсэн.
4.2.3.хяналтын бүртгэлд тээвэрлэлт хийсэн огноо, бүтээгдэхүүний нэр, нэгжийн тоо, мөсний тоо, тусгаарлагч, тээвэрлэлт эхэлсэн болон дууссан цаг минут, тээвэрлэсэн ажилтан нэрийг тусгасан байх;
4.2.4.зориулалтын хүйтэн хэлхээний савны багтаамж, бүтээгдэхүүний нэр төрлөөс хамааран мөсний тоо ширхэг нь харилцан адилгүй байдаг тул савандаа тохируулан тээвэрлэлтийн хэмийг урьдчилан тооцоолж, хүснэгт 3-т заасан тохирох хэм, нөхцөлийг бүрдүүлсэн байх.
Хүснэгт 3
Цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх хэм, нөхцөл
№ |
Цус, цусан бүтээгдэхүүний төрөл |
Тээвэрлэх хэм |
Тээвэрлэх нөхцөл |
Зориулалтын хүйтэн хэлхээний сав |
1 |
Улаан эсийн бүтээгдэхүүн |
+2˚ +10˚С |
Гелен мөс |
√ |
2 |
Сийвэнгийн бүтээгдэхүүн |
-20˚С буюу доош |
Хатуу мөс |
√ |
3 |
Ялтаст эсийн бүтээгдэхүүн |
+20˚+24˚С |
- |
√ |
4.3.Цус, цусан бүтээгдэхүүний тээвэрлэлтэд дараах зүйлсийг хориглоно:
4.3.1.улаан эсийн бүтээгдэхүүнийг гелен мөсөн дээр шууд тусгаарлагчгүйгээр хийх;
4.3.2.хөлдөөсөн сийвэнгийн бүтээгдэхүүнийг зориулалтын картон (цаасан) хайрцаггүй тээвэрлэх,
4.3.3.хөлдөөсөн сийвэнгийн бүтээгдэхүүний гэзэг гуурс, хүүдий хугарч гэмтэх аюултай тул хэт олноор, чихэж хийх;
4.3.4.улаан эс, сийвэн, ялтаст эсийн бүтээгдэхүүнийг нэг саванд хамт тээвэрлэх.
4.4.Цус, цусан бүтээгдэхүүний тээвэрлэлт эхлэхийн өмнө болон эцэст савны доторх хэмийг тус тус хэмжиж баримтжуулах ба тээвэрлэлтийн горим алдагдаагүй бол эмчилгээнд хэрэглэх, хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсан бол бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэхгүй.
4.5.Цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэх үйл ажиллагааг тухайн эмнэлгийн удирдлагын шийдвэрээр томилогдсон эмч, сувилагч нар хариуцах ба хэрэв ажлын бус цагаар бол зөвшөөрөл бүхий сургагдсан ажилтан байна.
4.6.Хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдан зөөвөрлөсөн цус, цусан бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэхийг хориглоно.
4.7.Эрх бүхий албан тушаалтан цус, цусан бүтээгдэхүүний захиалгыг баталгаажуулж цахим болон цаасан хэлбэрээр илгээнэ;
4.8.Цус, цусан бүтээгдэхүүний алсын тээвэрлэлтийг дараах схемээр гүйцэтгэнэ:
4.9.Цус, цусан бүтээгдэхүүний алсын тээвэрлэлтийг хийхдээ тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэн, тохирсон хэмжээний мөстэйгөөр, доргилт, сэгсрэлтээс хамгаалагдсан зориулалтын хүйтэн хэлхээний саванд 12 цаг хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөнө.
4.10.Цус, цусан бүтээгдэхүүний алсын тээвэрлэлтийг алсын тээвэрлэлтийг онгоцоор хийх тохиолдолд цус, цусан бүтээгдэхүүний халдвар илрүүлэх шилжилгээгээр халдваргүй болохыг тодорхойлсон албан бичигтэй, Хүснэгт 3-т заасан нөхцөлийг бүрдүүлсэн байна.
4.11.Улаан эсийн бүтээгдэхүүнийг доргилт, сэгсрэлт, зайлалтаас шалтгаалж улаан эс механик гэмтэлд орж задрах аюултай тул бартаа саадтай болон шороон замаар тээвэрлэхийг хориглоно.
4.12.Захиалга өгсөн эмнэлгийн байгууллагаас цус, цусан бүтээгдэхүүнийг хүлээн авахаар томилогдсон эмнэлэгийн мэргэжилтэн тээвэрлэлтийг хариуцна.
4.13.Алсын тээвэрлэлтээр хүргүүлсэн цус, цусан бүтээгдэхүүнийг хүлээн авсан эрүүл мэндийн байгууллага тээвэрлэлтийн явц, хадгалалтын нөхцөлийн талаар ханган нийлүүлэгчид эргэн мэдээлнэ.
тав.Цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт, нөхөн хангалт
5.1.Цус, цусан бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр үйлдвэрлэж, хүрэлцээтэй нөөц бүрдүүлэх зорилгоор ЦССҮТ нь хэрэглэгч эмнэлгүүдтэй цус, цусан бүтээгдэхүүний захиалах, нийлүүлэх гэрээ байгуулж, хамтран ажиллана.
5.2.Цус, цусан бүтээгдэхүүний бэлэн байдал, хэрэглээ, бүтээгдэхүүний хүчинтэй хугацааг хянаж, үнэлэх тогтолцоог хэрэгжүүлж ажиллана.
5.3.Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ дээр үндэслэн бодит хэрэгцээгээ тооцож, ердийн болон яаралтай үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүний хамгийн бага, хамгийн их хэмжээний бүтээгдэхүүний нөөцийг Хүснэгт 4-т заасан нэр төрлийн дагуу бүрдүүлнэ.
Хүснэгт 4
Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн нэр төрөл
Цус сэлбэлт судлалын үндэсний төв |
Цусны салбар төв |
|
|
5.4.ЦССҮТ нь цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн байж болох хамгийн бага хэмжээг тогтоох, нөөцийг бүрдүүлэх, хадгалах, нөхөн хангах зохицуулалтын үйл ажиллагааг зохион байгуулна.
5.5.Нөөцийн бүтээгдэхүүнийг байнга хянах, тогтмол хугацаанд нөхөн хангалт, сэлгэлт хийж, баримтжуулна.
зургаа.Цус, цусан бүтээгдэхүүний захиалга, олголт
6.1.Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний удирдамжийн дагуу захиалах маягтыг 3 хувь бүрэн, гаргацтай, зөв бөглөж, цахимаар илгээх ба захиалгыг ЦССҮТ-д хүргүүлнэ.
6.2.ЦССҮТ нь цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний удирдамжийг баримтлан, бүтээгдэхүүнийг олгоно.
6.3.Эмнэлгийн байгууллагаас томилогдсон эрүүл мэндийн ажилтан нь цус, цусан бүтээгдэхүүн захиалах маягтын дагуу бүтээгдэхүүний чанарыг шалган хүлээн авч, хадгалалт, тээвэрлэлтийг баримтлан, захиалсан тасаг нэгжид хүлээлгэн өгнө.
6.4.Тасаг нэгж бүр цус, цусан бүтээгдэхүүний захиалсан болон хүлээн авсан бүртгэлийг хөтөлнө.
6.5.Цус, цусан бүтээгдэхүүнийг олгохдоо Хүснэгт 5-ыг баримтална.
Хүснэгт 5
Цус, цусан бүтээгдэхүүний нэр төрөл
Цус, цусан бүтээгдэхүүний нэр төрөл |
Шууд хүлээн авах боломжтой бүтээгдэхүүн |
24-48 цагийн дараа бэлэн бүтээгдэхүүн |
“Яаралтай” үед авах боломжтой бүтээгдэхүүн |
Даршилсан улаан эс |
√ |
|
√ |
Улаан эсийн өтгөрүүлэг |
√ |
|
√ |
Хөлдөөсөн шинэ сийвэн |
√ |
|
√ |
К сийвэн |
√ |
|
√ |
Ялтаст эсийн өтгөрүүлэг |
|
√ |
√ |
Угаасан улаан эс |
|
√ |
√ |
Цагаан эсгүйжүүлсэн улаан эс |
|
√ |
√ |
Туяагаар шарсан улаан эс |
|
√ |
√ |
Криопреципитат |
|
√ |
√ |
Цус, цусан бүтээгдэхүүний жижиглэн савлалт |
|
√ |
√ |
Сөрөг улаан эсийн бүтээгдэхүүн |
|
√ |
√ |
6.6.ЦССҮТ-өөс захиалсан цус, цусан бүтээгдэхүүнийг олгохдоо захиалгын маягт, бүтээгдэхүүн хүлээн авах хаяг болон дараахь мэдээлэл тохирч байгаа эсэхийг нягтлан шалгана:
6.6.1.захиалсан цус, цусан бүтээгдэхүүний нэр төрөл;
6.6.2.цусны АВО, резус бүлэг;
6.6.3.хэмжээ;
6.6.4.бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа;
6.6.5.хүүдийний гуурсны код, хаягны хүүдийний кодтой тохирч байгаа эсэх;
6.6.6.бүтээгдэхүүн олгосон хугацаа.
6.7.Цус, цусан бүтээгдэхүүний баркодыг уншуулан, захиалгыг баталгаажуулахын өмнө дахин тулгалтыг хийнэ.
6.8.Захиалгыг гарын үсэг зурж баталгаажуулж, маягтыг 3 хувь үйлдэж, нэг хувийг ЦССҮТ-д, 2 хувийг цус, цусан бүтээгдэхүүний хамт эмнэлэгт өгнө.
6.9.Эмнэлэгт олгосон цус, цусан бүтээгдэхүүнийг буцаан авахгүй.
---оОо---
Текст томруулах
A
A
A