- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 21 дугаар тогтоолын хавсралт
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ
Д/д |
Чиглэл |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Дэд арга хэмжээ |
Хариуцах байгууллага |
Хэрэгжүүлэх хугацаа |
1
|
Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлэх
|
1.1.Төсвийн тогтвортой байдал, сахилга батыг хангах, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бодлогын оновчтой хослолыг хэрэгжүүлэх |
1.1.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг баримтлах |
Засгийн газар |
2020-2021
|
1.1.2.Гадаад валютын орох урсгалыг дэмжиж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын оновчтой хослолыг хэрэгжүүлэх |
Засгийн газар |
2020-2021
|
|||
1.1.3.Олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагчтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх |
Засгийн газар, Монголбанк |
2020-2021
|
|||
1.2.Экспорт, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, гадаад эх үүсвэрийн өртгийг бууруулах |
1.2.1.Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас бага хүүтэй экспортын санхүүжилт бүрдүүлэх |
Засгийн газар, Монголбанк |
2020-2024 |
||
1.2.2.Засгийн газрын “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Монголбанкинд алт тушаалтыг нэмэгдүүлэх |
Монголбанк |
2020-2021
|
|||
1.2.3.Гадаад валютын улсын нөөцийн удирдлагыг сайжруулах |
Монголбанк |
2020-2021 |
|||
1.2.4.Экспортын бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах дэд бүтцийг байгуулах ажлыг хувийн хэвшилд түшиглэн эрчимжүүлэх |
Засгийн газар |
2020-2024 |
|||
1.3.Инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулж, дотоод эх үүсвэрийн өртгийг бууруулах
|
1.3.1.Инфляцыг зорилтот түвшин /6 хувь орчим/-д хадгалах |
Монголбанк |
2020-2024 |
||
1.3.2.Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцыг бууруулахад чиглэсэн дэд бүтцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх |
Засгийн газар |
2020-2024 |
|||
1.4.Экспортын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд бодлогын хэрэгслийг ашиглах
|
1.4.1.Уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрийн салбарын зээлдэгчид бага хүүтэй зээл олгох нөхцөлийг дараах байдлаар бүрдүүлэх: - Уг салбарт банкнаас олгосон хэвийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах; - Зээлээр баталгаажсан үнэт цаастай холбоотой тусгай зөвшөөрөл олгох, үнэт цаасыг бүртгэх талаар холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх; - Мөнгөний бодлогын хороогоор мөнгөний бодлогын хэрэгслээр олгох санхүүжилтийн хэмжээ, нөхцөлийг инфляц, ханш болон гадаад валютын нөөцөд үзүүлэх нөлөөллийг харгалзан тухай бүр нь хэлэлцэн шийдвэрлэсний үндсэн дээр баталгаажсан үнэт цаасыг барьцаалсан Төв банкны репо санхүүжилтийг 1-2 жилийн хугацаатай, бодлогын хүүтэй ойролцоо хүүтэй олгож эх үүсвэр бүрдүүлэх. |
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо |
2020-2021 |
||
1.4.2.Эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлын төлөвтэй уялдуулан төгрөгийн заавал байлгах нөөцийн хувийг шат дараатай бууруулж, банкны салбараас олгох зээлийн эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх |
Монголбанк |
2020-2021 |
|||
1.5.Санхүүгийн зах зээлд зээл, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
|
1.5.1.Хөрвөх чадвартай хадгаламжийн сертификатыг бий болгох |
Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк |
2020-2021 |
||
1.5.2.Өртгийн сүлжээнд тулгуурласан санхүүжилтийн бүтээгдэхүүн бий болгох |
Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо |
2020-2024 |
|||
1.5.3.Банк, санхүүгийн салбарт хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, ач холбогдлыг сурталчлахад дэмжлэг үзүүлэх |
Монголын банкны холбоо, Монголбанк |
2020-2024 |
|||
1.5.4.Жижиг, дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, эрэлт, хэрэгцээнд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, хөдөө аж ахуйн салбарын өртгийн сүлжээнд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх |
Монголын банкны холбоо, Монголбанк, Засгийн газар |
2020-2024 |
|||
1.5.5.Гадаад валютын ханшийн эрсдэлийг удирдах санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх |
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо |
2020-2024 |
|||
1.5.6.Банкны зээлийн бүтээгдэхүүнийг боловсронгуй болгож, иргэдийн шууд орлогоор барьцаалсан бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулах |
|||||
1.6.Санхүүгийн салбарт дотоод эх үүсвэр гадаад валютаар бүрдэж байгааг бууруулах |
1.6.1.Санхүүгийн салбарт дотоод эх үүсвэрийн хуримтлал гадаад валютаар бүрдэж байгааг бууруулах чиглэлд макро зохистой бодлогын шинэ хэрэгслийг нэвтрүүлэх |
Монголбанк |
2020-2024 |
||
1.6.2.Гадаад валютын хадгаламжийн хүүгийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх |
Засгийн газар |
2020-2024 |
|||
1.6.3.Банкны гадаад зах зээлээс татсан гадаад валютын эх үүсвэрийг үндэсний мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж, бага хүүтэй зээл олгох боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж, уламжлах |
Монголбанк |
2020-2024 |
|||
1.6.4.Гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй байх болон иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээ, төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх талаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Монголбанк, Засгийн газар, Хадгаламжийн даатгалын корпораци |
2020-2024 |
|||
1.6.5.Төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн гадаад валютын орлогыг 30 хоногийн дотор Монгол Улсад оруулах, гадаад валютаар гарах зардлаас давсан орлогыг төгрөгт хөрвүүлэх зохицуулалт бий болгох |
Засгийн газар |
2020-2021 |
|||
1.7.Харилцах данс, хугацаагүй хадгаламжийн дансанд хүү тооцохгүй, хүү, түүнтэй төстэй бусад төлбөр төлөхгүй байх агуулгаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах |
1.7.1.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газар
|
2020-2021 |
||
1.8.Банкны салбарт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх |
1.8.1.Монгол Улсад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох |
Засгийн газар, Монголбанк |
2020-2024 |
||
2 |
Зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах
|
2.1.Зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, хэрэг, маргааныг зардал багатай шийдвэрлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох
|
2.1.1.Зээл төлөх хөшүүргийг ашиглаж, чанаргүй зээлийг төлүүлэх, барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийн үүргийг хангуулах ажиллагааг эрчимжүүлэх, шүүхийн бус журмаар шийдвэрлэх агуулгаар Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Засгийн газар, Монголбанк
|
2020-2021
|
2.1.2.Үүргийн гүйцэтгэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хангуулах явцад санхүүгийн хөрөнгийн үнэлгээ, эх үүсвэрийн өртгийг хадгалах, хамгаалах агуулгаар Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Засгийн газар, Монголбанк
|
2020-2021 |
|||
2.1.3.Санхүүгийн хэрэгслийг ангилах, хэмжих, түүний үнэ цэний бууралтыг тооцох тухай Санхүүгийн тайлагналын олон улсын 9 дүгээр стандартыг банкуудад мөрдүүлэх |
Засгийн газар, Монголбанк |
2020-2024 |
|||
2.1.4.Банкны тогтворжуулалтын сангийн бүрдүүлэлт, түүний зарцуулалт, хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулах журам, банкнаас банкийг тогтворжуулах болон Монголбанкнаас банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх журмыг олон улсын сайн туршлагад үндэслэн боловсруулж, банкны өр барагдуулах тогтолцоог боловсронгуй болгох |
Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо |
2020-2024 |
|||
2.2.Банкны засаглал, хяналтыг сайжруулах |
2.2.1.Банкны зохистой засаглалын журмыг олон улсын жишигт нийцүүлж өөрчлөх |
Монголбанк |
2020-2021 |
||
2.2.2.Банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банк хувьцаат компанийн хэлбэртэй байх агуулгаар Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж, уламжлах |
Монголбанк |
2020-2024 |
|||
2.2.3.Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, ашигт ажиллагааны зорилт, гүйцэтгэх удирдлагын цалин, урамшууллыг тухайн санхүүгийн жил, үйл ажиллагаа, ашигт ажиллагаагаар бус урт хугацааны үзүүлэлт, үр дүнгээр тогтоодог байх агуулгаар холбогдох журам гаргаж, хэрэгжүүлэх |
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо |
2020-2024 |
|||
2.3.Банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх |
2.3.1.Зээлийн нийлүүлэлтийн тасалдлаас сэргийлж банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах зорилгоор банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх |
Монголбанк, Засгийн газар |
2020-2021 |
||
2.4.Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх |
2.4.1.Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгох |
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо |
2020-2021 |
||
2.4.2.Банкны санал болгож байгаа зээлийн хугацаа, хүү, шимтгэл, хураамжийг зээлийн төрөл бүрээр харьцуулсан мэдээллийг олон нийтэд тогтмол гаргаж, банкны харилцагч, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх |
Монголын банкны холбоо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо |
2020-2021 |
|||
2.4.3.Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын зээлийн үйл ажиллагааг бүртгэл хяналттай болгож, мөнгө хүүлэлтийг тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг бий болгох |
Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо |
2020-2024 |
|||
2.4.4.Мөнгө хүүлэлтийг хязгаарлах зорилгоор зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох /Банк, банк бус буюу тусгай зөвшөөрлөөр зээл олгодог байгууллагуудын хүү/ |
|||||
2.5.Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, зээлдэгчийн эрсдэлийг бодитой үнэлэх нөхцөлийг бүрдүүлэх |
2.5.1.Зээлийн мэдээллийн санд бүх төрлийн санхүүгийн байгууллагын зээлтэй холбоотой мэдээллийн агуулгыг өргөжүүлж, олон улсын жишигт нийцсэн программ хангамжийг ашиглах |
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо |
2020-2021 |
||
2.5.2.Зээлийн мэдээллийн сан болон төрийн эрх бүхий байгууллагын мэдээллийн сан хооронд мэдээлэл солилцох боломжийг бий болгож, мэдээллийн сангийн найдвартай байдлыг сайжруулж, ашиглалтыг нэмэгдүүлэх |
Монголбанк, Засгийн газар |
2020-2021 |
|||
2.5.3.Банкны зээлийн эрсдэлийн судалгааг сайжруулж, зээлдэгчийн зээлийн эрсдэлийн үнэлгээг хийх бие даасан институцийг хувийн хэвшилд суурилан байгуулах |
Засгийн газар, Монголбанк |
2020-2024 |
|||
3
|
Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах |
3.1.Банк, санхүүгийн салбарт санхүүгийн технологи, цахим шилжилтийг эрчимжүүлэн үр ашгийг нэмэгдүүлэх
|
3.1.1.Технологийн дэвшлийг санхүүгийн салбарын үйлчилгээнд ашиглах ажлыг эрчимжүүлэх |
Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо |
2020-2024 |
3.1.2.Зээлийн, барьцааны, даатгалын зэрэг гэрээ, хэлцлийг цахимаар хийж, баталгаажуулах агуулгаар Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид тус тус өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо
|
2020-2024 |
|||
3.1.3.Төлбөрийн карт уншигч, бэлэн мөнгөний автомат машины нэгдсэн стандарт тогтоож, үйл ажиллагааны зардлыг бууруулах |
Монголбанк, Монголын банкны холбоо |
2020-2021 |
|||
3.2.Банк, санхүүгийн байгууллагаас авдаг шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг багасгах |
3.2.1.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Зээлийн мэдээллийн тухай, Өрсөлдөөний тухай, Татварын багц хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид тус тус өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо |
2020-2021 |
||
4 |
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах |
4.1.Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын шимтгэл, хураамжийг бууруулж, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж, дэмжих |
4.1.1.Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх
|
Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо |
2020-2021 |
4.2.Компанийн өрийн хэрэгсэл гаргах зах зээлийн эрх зүйн орчныг сайжруулж, биржийн бус зах зээлийг хөгжүүлэх |
4.2.1.Компанийн өрийн хэрэгслийг хувьцааны бүртгэлээс хөнгөвчилсөн байдлаар бүртгэхтэй холбоотой дүрэм, журам гаргаж, биржийн болон биржийн бус зах зээлээр дамжуулан арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх |
Санхүүгийн зохицуулах хороо
|
2020-2024 |
||
4.3.Үндэсний хөгжилд шаардлагатай төсөл хөтөлбөрийг тэтгэврийн сан, үндэсний хуримтлалын сан зэрэг нийтийн өмчлөл бүхий сангаас хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжүүлдэг байх эрх зүйн орчныг бий болгох |
4.3.1.Сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулах агуулгаар сангийн эрх зүйн байдал, харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх |
Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо
|
2020-2024 |
||
4.4.Банк хөрөнгийн зах зээлд оролцох зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн зээлийн бус хэлбэрээр санхүүжилт олгох нөхцөл бүрдүүлэх |
4.4.1.Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж, уламжлах
|
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо |
2020-2024 |
Текст томруулах
A
A
A