- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨМӨР ЗАМЫН ТЕХНИК АШИГЛАЛТЫН ЖУРАМ
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
ТӨМӨР ЗАМЫН ТЕХНИК АШИГЛАЛТЫН ЖУРАМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Төмөр замын техник ашиглалтын журмын зорилго нь Төмөр замын тээврийн тухай хууль, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, төмөр замын тээврийн техникийн зохицуулалт, стандарт, технологийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, төмөр замын байгууламж, техник тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний үндсэн хэмжээ болон тэдгээрийн ашиглалт, засвар, үйлчилгээнд тавигдах шаардлага, галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах журам, горим, зарчмыг тогтооход оршино.
1.2. Энэхүү журам нь Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, Төмөр замын тээврийн нийтлэг дүрэм журамд /цаашид “дүрэм журам” гэх/ заасны дагуу төмөр замын тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэг бүхий төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч, аж ахуйн нэгж байгууллага төмөр замын тээвэртэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд /үйлчлүүлэгч/ дагаж мөрдөнө. Төмөр замын техник ашиглалтын журмыг хэрэгжүүлснээр төмөр замын салбарын бүх байгууллага, нэгжийн хоорондын ажлын уялдаа холбоо, тээвэрлэлтийн аюулгүй, тасралтгүй хэвийн байдал хангагдана.
1.3. Нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбайд байх байгууламж, техник тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, барих, төлөвлөх, ашиглахтай холбоотой бүх дүрэм, журам, заавар нь энэхүү журмаар тогтоосон шаардлага, норм нормативт нийцсэн байна.
1.4. Төмөр замын тээврийн нийт ажилтан нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ:
а/ төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журмыг чанд биелүүлэх, тээврийн техник хэрэгслийг энэхүү журам, технологийн горим, стандарт, нормын шаардлагын дагуу ашиглах, арчлах;
б/ зорчигчийн аялах аятай нөхцөлийг бүрдүүлэн эелдэг, уриалгахан, хөнгөн шуурхай үйлчлэх;
в/ ачаа, тээш, ачаан тээшийг бүрэн бүтэн тээвэрлэх, үйлчлүүлэгчийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах;
г/ зорчигч, үйлчлүүлэгч, төмөр замын тээвэртэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй этгээдээс төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй хууль, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм журам, үндэсний стандарт, нормативыг сахин биелүүлэхийг шаардах.
1.5. Энэ журамд хэрэглэгдсэн нэр томьёо, тодорхойлолтыг Төмөр замын тээврийн тухай хууль, үндэсний стандартад заасан утгаар ойлгож хэрэглэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН БАЙГУУЛАМЖ БА ТӨХӨӨРӨМЖИД
ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1. Төмөр замын тээврийн байгууламж, төхөөрөмж /цаашид “байгууламж, төхөөрөмж” гэх/ нь төмөр замын тээврийн нийтлэг дүрэм журам, үндэсний стандартын шаардлагад бүрэн нийцсэн байна.
2.2. Байгууламж, төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх, нормативт үзлэг шалгалтыг тогтмол хийх, техникийн засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэх, хэвийн ажиллагааг хангах явдал нь тухайн байгууламж, төхөөрөмжийг ашиглаж байгаа өртөө, депо, хэсэг, аж ахуйн нэгж, тэдгээрийг удирдан, хариуцсан ажилтны гол үүрэг байна. Ажилтан нь албан үүргийн хүрээнд байгууламж, төхөөрөмжийн ашиглалтад тавигдах шаардлагыг судлан мэдсэн байна.
2.3. Байгууламж, төхөөрөмж, машин механизм, техник хэрэгсэл нь үндэсний стандарт, зураг төслийн баримт бичиг, техникийн нөхцөлд тохирсон, байна. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журамд заасны дагуу гэрчилгээтэй байна. Байгууламж, төхөөрөмж, механизм, тоноглол нь техник ашиглалтын өгөгдлийг тусгасан паспорттой байна.
2.4. Байгууламж, төхөөрөмж нь эрх бүхий байгууллагаас тогтоосон хурдтайгаар галт тэргийг өнгөрүүлэх нөхцөл шаардлагыг хангасан байна.
2.5. Байгууламж, төхөөрөмжийн зураг төслийн баримт бичиг баталгаажуулах эрх бүхий этгээд зөвшөөрсөн тохиолдолд тухайн байгууламж ба төхөөрөмжийн бүтцэд өөрчлөлт оруулж болно.
2.6. Суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, үндсэн байгууламж, төхөөрөмжийн үечилсэн засварын хугацаа, ангиллыг үндэсний стандартаар тогтоож, харин арчлалтын норм, журам, үлгэрчилсэн технологийн горимыг суурь бүтэц эзэмшигч батална.
2.7. Шинээр барих буюу шинэчлэн сайжруулсан төмөр замын шугам, барилга байгууламж, төхөөрөмжийг холбогдох хууль, төмөр замын тээврийн нийтлэг төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам, үндэсний стандартын дагуу ашиглалтад хүлээн авна.
2.8. Төмөр замын гол болон салбар замын байгууламж, төхөөрөмж нь үндэсний стандартаар тогтоосны дагуу төмөр замд барилга, байгууламжийн ойртох хязгаар, хөдлөх бүрэлдэхүүний "А", "Б", "С" оврын шаардлага хангасан байна. Депо, засварын газар, ачих буулгах талбай болон байгууллага, аж ахуй нэгж, компанийн үйлдвэрийн байгууламж, төхөөрөмж, үйлдвэрийн дэвсгэр нутгийн хоорондох байгууламж, төхөөрөмж нь энэхүү стандартаар тогтоосон төмөр замд барилга, байгууламжийн ойртох хязгаар, хөдлөх бүрэлдэхүүний "Д", "СП" оврын шаардлагыг хангасан байна. Шинээр барих, шинэчлэн сайжруулах байгууламж, төхөөрөмж нь дээр дурдсан стандартын "А", "Б", "Д", "С", "СП" оворт тохирсон байх шаардлагатай. Барилгын засварын болон бусад ажлыг гүйцэтгэхэд байгууламж, төхөөрөмжийн овор хэмжээг зөрчихгүй байна.
2.9. Депо, засварын газар, ачих буулгах талбай болон байгууллага, аж ахуйн нэгж, компанийн үйлдвэрийн байгууламж, төхөөрөмж, үйлдвэрийн дэвсгэр нутгийн хоорондох байгууламж, төхөөрөмж нь үндэсний стандартаар тогтоосон төмөр замд барилга, байгууламжийн ойртох хязгаар, хөдлөх бүрэлдэхүүний” СП оврын шаардлагыг хангасан байна.
2.10. Төмөр замын гол зам, дагнасан хэрэглээний зам хүртэлх салбар замын байгууламж, төхөөрөмж, барилгын засварын болон бусад ажлыг гүйцэтгэхэд байгууламж, төхөөрөмж нь оврын хэмжээ хэтрүүлэхгүй байх шаардлагатай.
2.11. Хос замт шугамын замын тэнхлэг хоорондын зай шулуун хэсэгт 4100 мм-ээс доошгүй байна. Өртөөн дээрх зэргэлдээ замуудын тэнхлэг хоорондын зай шулуун хэсэгт 4800 мм-ээс доошгүй, туслах чанарын зам, хөдлөх бүрэлдэхүүн зогсоох зам, ачих буулгах талбайн замуудын тэнхлэг хоорондын зай 4500 мм-ээс доошгүй байна.
2.12. Ачааг нэг вагоноос нөгөө вагонд шилжүүлэн ачихад зориулагдсан замын тэнхлэг хоорондын зай 3600 мм байж болно. Тахир хэсэг дэх зэргэлдээ замуудын тэнхлэг, өртөө болон хоорондын зам дахь замын тэнхлэг, барилга, байгууламжийн ойртолтын оврын зай, хэмжээг үндэсний стандартыг үндэслэн тогтооно.
2.13 Тусгай зориулалтын чингэлгийн вагонд ачих бэхлэх техникийн нөхцөлийг хангаж, давхар ачигдсан хоосон буюу ачаатай чингэлэг нь хөдлөх бүрэлдэхүүний “Н” овор дотор, задгай хөдлөх бүрэлдэхүүнд ачсан ачаа /сав, баглаа, боодол, бэхэлгээг оролцуулан/ нь дотоодын тээвэр, мөн экспорт, импортын тээвэрт хэрэглэгдэх үндэсний стандартаар тогтоосон ачилтын оврын дотор тус тус байрлагдсан байна. Хөдлөх бүрэлдэхүүний “Н” овор болон задгай хөдлөх бүрэлдэхүүний ачилтын овор дотор байрлуулах боломжгүй ачааг уг стандартаар тогтоосон хэтрүү оврын дотор багтахаар тээвэрлэнэ. Задгай хөдлөх бүрэлдэхүүний ачилтын овор хэмжээний дотор байрлуулах боломжгүй ачаа болон хэтрүү овортой ачааг Төмөр замаар ачаа тээвэрлэх журмын шаардлагад нийцүүлэн тээвэрлэнэ. Ачилт их хийдэг газар болон салбар замд ачааг овор хэмжээний дотор зөв байрлуулсан эсэхийг шалгах зориулалттай оврын хаалга байгуулна.
2.14. Замын дэргэд буулгах буюу ачихаар бэлтгэсэн ачааг төмөр замд барилга, байгууламжийн ойртох болон хөдлөх бүрэлдэхүүний оврын стандартад заасан зайд хурааж бэхэлнэ. Зам засварын ажилд зориулан буулгах чигжээнээс бусад ачааг 1200 мм хүртэл өндөртэй бол захын зам төмрийн толгойн гадна ирмэгээс 2.0 метр, түүнээс өндөр бол 2.5 метрээс ойргүй зайд байрлуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН АЖ АХУЙН БАЙГУУЛАМЖ, ТӨХӨӨРӨМЖИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1. Төмөр замын суурь бүтэц нь өөрийн орны болон хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартын шаардлагыг хангасан, тухайн хэсэгт тогтоосон хамгийн их хурдтай явах галт тэрэгний аюулгүй бөгөөд жигд хөдөлгөөнийг хангаж байна.
3.2. Замын засвар, арчлалт, үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн байрлал, түүний хариуцсан зам, техник байгууламж, төхөөрөмж нь тогтоосон жин, хурдтай галт тэргийг нэвтрүүлэх нөхцөл, шаардлагыг хангасан байна.
3.3. Замын дэвсгэр болон огтлолын зурагт тавигдах шаардлага
3.3.1. замын эргэлтийн өнцөг, радиус, түүний тойрог болон шулуун хэсгийн холбоос, хэвгийн босоо хавтгай дахь элементүүдийн өөр хоорондын холбогдох нөхцөл, хэвгийн аяс зэрэг нь замын батлагдсан дэвсгэр, дагуу, хөндлөн огтлолын зурагт тохирч байна. Төмөр замын зурвас газар, аюулгүйн бүс, аюултай бүсийн хэмжээг тогтоохдоо гол замын тэнхлэгээс хэмжиж тогтооно.
3.3.2. өртөө, зөрлөг болон гүйцэж түрүүлэх газрыг тэгш шулуун талбарт байрлуулах боловч шаардлагатай тохиолдолд 0,0015-аас үл хэтрэх хэвгийд байрлуулж болно.
3.3.3 бартаатай нөхцөлд 0,0025 хүртэл ихэсгэхийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрсөн техникийн нөхцөлөөр шийдвэрлэнэ.
3.3.4. төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр газар зүйн байрлалын хувьд онц бартаатай газарт хэвгийн хэмжээ 0,0025-аас их байж болно. Замын хэвгий нь 0,0025-аас их хэсэглэх газарт сэлгээ хийж зүтгүүр, вагоныг бүрэлдэхүүнээс салгаж болохгүй.
3.3.5. хэвгий газарт байрласан өртөө, зөрлөгт тогтоосон нормын жинтэй галт тэрэг байрнаас хөдлөх нөхцөлийг хангасан байна. Хоорондын замд зорчигчийн галт тэрэг байрнаас хөдөлж болохуйц 0,006-аас ихгүй хэвгийтэй газар зорчигчийн бууж суух зогсоолыг байгуулж болох, онцгой тохиолдолд 0,006-аас 0,008 хүртэл хэвгийтэй газар зогсоол барьж байгуулах зөвшөөрлийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
3.3.6. өртөө, зөрлөг, гүйцэж түрүүлэх газар, зарим парк, татах замыг шулуун хэсэгт байрлуулна. Эдгээрийг хүнд нөхцөлд хурдны замд 2000 метр, I, II зэрэглэлийн замд 1500 метр, III, IV зэрэглэлийн замд 1200 метр радиустай тахир хэсэгт байгуулна.
3.3.7. замын аж ахуйн байгууламж, төхөөрөмжийг онц хүнд нөхцөлд I, II зэрэглэлийн замд 600 метр, III, IV зэрэглэлийн замд 500 метр радиустай тахир хэсэгт байгуулж болно.
3.3.8. хүнд нөхцөлд татах замыг 500 метр хүртэлх радиустай тахир хэсэгт байгуулж болно.
3.3.9. хэсэглэх газрын гол замыг тахир хэсэгт байрлуулах бол суман шилжүүлгийг замын шулуун хэсэгт байрлуулна.
3.3.10. өртөөний хүлээн авах, явуулах зам, бусад замд нийлсэн салбар болон холбох зам нь өртөө буюу хоорондын зам руу хөдлөх бүрэлдэхүүн өөрөө өнхөрч гарахаас сэргийлсэн хамгаалах сум буюу хамгаалах мухар замтай байна.
3.3.11. хамгаалах мухар замын ашигтай урт 50 метрээс доошгүй байна. Сунгуу уруудуур бүхий хоорондын замын өмнөх өртөөнд шаардлагатай бол суурь бүтэц эзэмшигчийн баталсан зураг төслийн дагуу мухар замыг барина.
3.3.12. гол болон өртөөний зам, салбар замын дэвсгэр дагуух огтлолын байдлыг багаж хэрэгсэл, зам оношилгооны вагоноор тодорхой хугацаанд тогтмол шалгаж байна.
3.3.13. замын дэвсгэр болон дагуу огтлолын байдлыг өөрчлөхөд хүргэсэн замын шинэчлэлт буюу бусад ажил хийгдэж байгаа хэсгүүдийг ажил дуусмагц гүйцэтгэгч байгууллагын захиалгаар эрх бүхий зураг төслийн байгууллага зохих шалгалтыг хийж холбогдох бичиг баримтыг замын засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжид шилжүүлж өгнө.
3.3.14. ялгах, хэсгийн, ачааны томоохон өртөөн дээрх ялгах дов, довын бэлийн болон татах замуудын тууш огтлолыг 3 жилд нэгээс доошгүй удаа, бусад замд 10 жилд нэгээс доошгүй удаа тусгай багаж ашиглан шалгана.
3.3.15. зам эзэмшигч аж ахуйн нэгж өөрийн эзэмшилд байгаа замын аж ахуйн бүх байгууламж, төхөөрөмжийн масштаб, бүдүүвч зураг, замуудын дагуу ба хөндлөн огтлолын зураг, баримт бичигтэй байна.
3.3.16. замын огтлолын зураг, өртөөний масштаб, бүдүүвч дэвсгэр зургийг эрх бүхий зураг төслийн байгууллага гүйцэтгэнэ.
3.4. Замын ул шороо, дээд бүтэц, хиймэл төхөөрөмжид тавигдах шаардлага
3.4.1. замын шулуун хэсэг дэх ул шорооны үндсэн талбайн өргөн нь тухайн замын дээд бүтэцтэй тохирч байвал зохино. Төмөр замын шугам нь нэг замтай хэсэгт 5,5 метр, хоёр замтай хэсэгт 9,6 метр, хадархаг ба шүүрүүлэгч хөрстэй хэсэгт нэг замтай бол 5,0 метр, хоёр замтай бол 9,1 метрээс багагүй байна.
3.4.2. хоорондын замын шулуун хэсэгт шинээр баригдах төмөр замын ул шорооны дээд талын өргөний хэмжээ нь үндэсний стандартын шаардлагад нийцсэн байна.
3.4.3. төмөр замын тахирын радиус нь 2000 метрээс бага хэсэгт ул шороог тогтоосон нормын дагуу өргөсгөнө. Шинээр барьж байгуулах төмөр замын шугамын ул шорооны үндсэн талбайн өргөнийг батлагдсан үндэсний стандартаар гүйцэтгэнэ. Шинээр баригдсан төмөр замын ул шорооны дэнж замын хоёр талд 0,4м-ээс багагүй байна.
3.4.4. ус халидаг газрын ул шорооны ирмэг нь хүчтэй салхилах үеийн усны долгионы хамгийн их өндрөөс дээш 0.5 метрээс багагүй өндөр байна.
3.4.5. өргөн царигийн төмөр замын шулуун хэсэгт болон 650 метрээс их радиустай тахир хэсэгт царигийн өргөний хэмжээ нь 1520 мм байна. 650 метр ба түүнээс бага радиустай тахир хэсэгт царигийн өргөний хэмжээг дараах байдлаар тогтооно.
- 650–451 метр радиустай бол 1524 мм;
- 450–300 метр радиустай бол 1530 мм;
- 299 метр ба түүнээс бага радиустай бол 1535 мм
3.4.6. нарийн царигийн төмөр замын шулуун хэсэгт болон 350 метрээс их радиустай тахир хэсэгт царигийн өргөний хэмжээ нь 1435 мм байна. 350 метр ба түүнээс бага радиустай тахир хэсэгт царигийн өргөний хэмжээг дараах байдлаар тогтооно.
- 350–300 метр радиустай бол 1440 мм;
- 299 метр ба түүнээс бага радиустай бол 1450 мм
3.4.7. одоо ашиглагдаж байгаа өргөн царигийн төмөр замд царигийн өргөний хэмжээг 1520 мм-т шилжүүлж дуусах хүртэл шулуун хэсэгт болон 650 метрээс их радиустай тахир хэсэгт царигийн өргөний хэмжээ нь 1524 мм байж болно. Ийм үед 650 метр ба түүнээс бага радиустай тахир хэсэгт царигийн өргөний хэмжээг дараах байдлаар тогтооно.
- 650–451 метр радиустай бол 1530 мм;
- 450–351 метр радиустай бол 1535 мм;
- 350 метр ба түүнээс бага радиустай бол 1540 мм
3.4.8. царигийн өргөний өөрчлөлтийн зөвшөөрөгдөх хүлцлийн хэмжээ нь өргөн царигийн төмөр замын шулуун болон 450 метрээс их радиустай тахир, нарийн царигийн төмөр замын шулуун болон тахир хэсэгт өргөсгөхөд 8 мм, нарийсгахад 4 мм-ээс хэтрэхгүй байна. Харин өргөн царигийн төмөр замын 450 метр ба түүнээс бага радиустай тахирт царигийн өргөсөлт болон нарийсалтын зөвшөөрөгдөх хүлцлийн хэмжээ нь 6 мм-ээс хэтрэхгүй байна.
3.4.9. зам төмөр нь хажуугийн элэгдэлтэй бол 1200 метр ба түүнээс бага радиустай тахир хэсэгт царигийн өргөсөлтийн зөвшөөрөгдөх хэмжээ нь 8 мм-ээс их буюу зам төмрийн толгойн ажлын ирмэгийн бодит элэгдлийн хэмжээгээр өргөссөн байж болно. Ингэхдээ өргөн царигийн төмөр замын 450 метрээс их радиустай тахир хэсэгт бол 1535 мм-ээс, 450 метр ба түүнээс бага радиустай тахир хэсэгт бол 1546 мм-ээс тус тус хэтрэхгүй байна. Харин нарийн царигийн төмөр замд бол 350 метр ба түүнээс их радиустай тахир хэсэгт 1450 мм-ээс, 350 метрээс бага радиустай тахир хэсэгт 1461 мм-ээс тус тус хэтрэхгүй байна.
3.4.10. замын шулуун хэсэгт хоёр талын зам төмрийн толгойн дээд тал нэг түвшинд байна. Мөн энэ хэсэгт бүх уртын туршид нэг талын зам төмөр нөгөө талынхаас 6 мм өндөр байхаар арчлахыг зөвшөөрнө.
3.4.11. замын тахир хэсгийн гадна талын зам төмрийн өндөрлөлтийг тахирын радиусаар явах хөдөлгөөний хурдыг харгалзан суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар тогтоох бөгөөд хэмжээ нь 150 мм-ээс хэтрэхгүй байна. Харин шаардлагатай үед гол замын тахир хэсэгт төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр уг өндөрлөлтийг 150 мм-ээс их байлгаж болно.
3.4.12. замын шулуун, мөн тахир хэсгийн хоёр зам төмрийн түвшингийн зөрүү нь тогтоосон нормоос 4 мм-ээс илүүгүй байж болно.
3.4.13. онцгой том хэмжээтэй, галт тэрэгний хөдөлгөөнд чухал үүрэг бүхий хиймэл төхөөрөмжийн жагсаалт, геологийн хүнд нөхцөлд байгаа болон хэв гажилтын нөлөөлөлд байгаа эдгээр төхөөрөмжийн ашиглалтын явцад хяналт тавихдаа төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журмыг үндэслэн суурь бүтэц эзэмшигч тогтооно.
3.4.14. хиймэл төхөөрөмж нь шаардлагатай үед үзлэг хийх зориулалтын төхөөрөмж хэрэгсэлтэй байна. Дохиоллын ба оврын хяналтын төхөөрөмжөөр тоноглох гүүр, хоолойн жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
3.4.15. төмөр замын гүүрийн байгууламж нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тооцооны нормыг үндэслэн даацаар ангилагдан, арчлагдана.
3.4.16. зам, замын байгууламжийн бүх төхөөрөмж нь стандарт, нормын дагуу хийгдсэн зураг, техникийн паспорттой байна.
3.4.17. замын байдалд байнгын хяналт тавихад оношилгооны вагон, дрезин, автомоторис болон тэргэнцэр хэрэглэнэ.
3.5. Зам төмөрт тавигдах шаардлага:
3.5.1. зам төмөр нь галт тэрэгний хурд, нэг гол дээрх ачаалал, ачааны нягтралаас хамаарсан ашиглалтын үндэсний стандартын шаардлага, нөхцөлд нийцсэн байна.
3.5.2. гол болон хүлээн авах, явуулах замын зам төмрийг суурь бүтэц эзэмшигчийн баталсан үечлэлийн дагуу оношилгооны хэрэгслээр шалгана.
3.5.3. ачааны эрчимжилт нь жилд 10 сая тн/км-ээс их бөгөөд ачааны галт тэрэг 90 км/цаг, зорчигчийн галт тэрэг 120 км/цаг хүртэл хурдтай явдаг замд зам төмрийн толгойн элэгдэл дараах хэмжээнээс хэтрэхгүй байна:
1 м уртын жин 60 кг ба түүнээс хүнд маягийн зам төмөрт:
- нийлмэл 12 мм,
- хажуугийн 15 мм.
1 м уртын жин 50 кг ба түүнээс хүнд маягийн зам төмөрт:
- нийлмэл 10 мм,
- хажуугийн 13 мм.
1 м уртын жин 43 кг ба түүнээс хүнд маягийн зам төмөрт:
- нийлмэл 6 мм,
- хажуугийн 8 мм.
3.5.4. ачааны эрчимжилт нь жилд 10 сая тн/км-ээс бага замд зам төмрийн толгойн элэгдэл дараах хэмжээнээс хэтрэхгүй байна:
1 м уртын жин 60 кг ба түүнээс хүнд маягийн зам төмөрт:
- нийлмэл 16 мм,
- хажуугийн 15 мм.
1 м уртын жин 50 кг ба түүнээс хүнд маягийн зам төмөрт:
- нийлмэл 13 мм,
- хажуугийн 13 мм.
1 м уртын жин 43 кг ба түүнээс хүнд маягийн зам төмөрт:
- нийлмэл 9 мм,
- хажуугийн 10 мм.
3.6. Суман шилжүүлэгт тавигдах шаардлага:
3.6.1. суман шилжүүлэг нь батлагдсан зураг ба замд тавьсан зам төмрийн маягтай тохирч байна. Суман шилжүүлэг нь дор дурдсан маркийн тоонолжтой байна:
а. гол зам болон зорчигчийн галт тэрэг хүлээн авах, явуулах замд 1/11-ээс огцом биш, огтлолцсон замын үргэлжлэл болох зөрсөн, дан суманд 1/9-ээс огцом биш, зорчигчийн галт тэрэг зөвхөн шулуун замаар өнгөрөх суман шилжүүлэг 1/9 маркийн тоонолжтой байж болно.
б. ачааны хөдөлгөөнд зориулагдсан хүлээн авах, явуулах замд 1/9-ээс огцом биш, хэм тэнцүү салсан замын суманд 1/6-ээс огцом биш байна.
3.6.2. гол зам дахь сөргүү суман шилжүүлгийн шорын өмнө хамгаалах хөндлөвч тавьсан байна.
3.6.3. дараах гэмтэлтэй суман шилжүүлгийг ашиглаж болохгүй.
а. суман шилжүүлгийн шорын холбоос салсан;
б. суман шилжүүлгийн нэгдүгээр татуургын эсрэг хэмжихэд шор нь жааз зам төмрөөс 4 мм ба түүнээс их завсартай болсон;
в. шор эмтэрснээс дугуйн дэл шор дээр гарах аюултай болсон, гол зам дахь суман шилжүүлгийн шор 200 мм ба түүнээс илүү, хүлээн авах-явуулах зам дахь суман шилжүүлгийн шор 300 мм ба түүнээс илүү, өртөөний бусад зам дахь суман шилжүүлгийн шор 400 мм ба түүнээс урт эмтэрсэн;
г. суман шилжүүлгийн шорын толгойн өргөн дээгүүрээ 50 мм ба түүнээс илүү байдаг огтлолд хэмжилт хийхэд шор жааз зам төмрөөс 2 мм ба түүнээс илүү суусан;
д. суман шилжүүлгийн тоонолжийн зүрхэвчийн болон хаших зам төмрийн толгойн ажлын талстуудын хоорондын зай 1524 мм-ийн царигт 1477 мм-ээс, 1520 мм-ийн царигт 1472 мм-ээс, 1435 мм-ийн царигт 1391 мм-ээс тус тус бага байвал;
е. хаших зам төмөр ба сахал зам төмөр хоёрын ажлын талстуудын хоорондын зай өргөн царигийн суман шилжүүлэгт 1435 мм-ээс, нарийн царигт 1348 мм-ээс их байвал;
ё. тоонолж зүрхэвч, сахал төмөр буюу хаших төмөр хугарсан;
ж. шор буюу жааз зам төмөр хугарсан;
з. хаших зам төмрийн 2 нүхтэй хавчуулгатай үед 2 боолт тасарсан, нэг нүхтэй хавчуулгатай үед нэг боолт тасарсан;
и. жааз зам төмөр, шор, тоонолжийн зүрхэвч, сахал зам төмрийн босоо элэгдэл гол замд 6 мм, хүлээн авах явуулах замд 8 мм, бусад замд 10 мм-ээс их болсон.
3.6.4. өртөөнд суман шилжүүлэг тавих болон авахыг суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрээр гүйцэтгэнэ.
3.6.5. өртөөнд ба хоорондын замд шинээр тавьсан болон шинэчилсэн суман шилжүүлгийг суурь бүтэц эзэмшигчээс томилогдсон комисс хүлээн авна.
3.6.6. дор дурдсан төвлөрүүлээгүй суман шилжүүлгийг хяналтын цоожоор тоноглосон байна:
а. галт тэрэг хүлээн авах, явуулах замын сум, хамгаалалтын сум;
б. тэсэрч дэлбэрэх аюултай ачаатай вагон зогсооход зориулсан зам руу оруулах сум;
в. сэргээн босгох, галын галт тэрэг зогсооход зориулагдсан зам руу оруулах сум
г. хамгаалах, барих мухар зам руу оруулах сум;
д. оношилгооны вагон, замын машин зогсооход зориулагдсан зам руу оруулах сум, дов, ялгах замд байрлуулснаас бусад төвлөрүүлсэн, хяналтын цоож бүхий суман шилжүүлгүүд нь зүүдэг цоожоор цоожилж болохуйц хэрэгслээр тоноглогдсон байна.
3.6.7. төмөр замын тээврийн салбарт шинээр нэвтэрч буй систем нь зүүдэг цоожоор цоожилж болохуйц хэрэгслээр тоноглогдоогүй бол аюулгүй байдлыг хангах ижил төрлийн хэрэгслээр орлуулах ба түүнийг суурь бүтэц эзэмшигчийн баталсан технологийн заавраар зохицуулна.
3.6.8. төвлөрүүлээгүй суман шилжүүлгийг гэрэлтүүлдэг, гэрэлтүүлдэггүй сум заагчаар тоноглоно. Энэ талаар өртөөний техник захирамжийн актад заана.
3.6.9. суман шилжүүлэг, суман шилжүүлгийн заагч, хаягч сум, шор, вагон бэхлэх суурин төхөөрөмжийг тавих, суурилуулах, засварлах, арчлах ажлыг суурь бүтэц эзэмшигчийн зам хариуцсан нэгж болон эрх бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.
3.6.10. суман шилжүүлэг, суман шилжүүлгийн заагч, хаягч сум, шор, вагон бэхлэх суурин төхөөрөмж нь дохиолол төвлөрүүлэлт хориглол, эрчим хүчний байгууламж, хэрэгслээр тоноглогдсон тохиолдолд тэдгээрийн засвар, техникийн үйлчилгээг суурь бүтэц ээмшигчийн дохиолол, холбоо, эрчим хүч хариуцсан нэгж гүйцэтгэнэ.
3.6.11. зүтгүүр, вагон, замын болон бусад аж ахуйн нэгжийн замын суман шилжүүлэг, суман шилжүүлгийн заагчийг, цэвэрлэж арчлах, гэрэлтүүлэх, бүрэн бүтэн байлгахыг тухайн аж ахуйн нэгж хариуцна.
3.7. Төмөр замын огтлолцол, гарам, бэлчирт тавигдах шаардлага
3.7.1. Төмөр замын дэд бүтцийг бусад инженерийн байгууламжтай огтлолцуулахыг асуудлыг төмөр замын тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.11-т заасан “төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх” журмаар зохицуулна.
а. төмөр замтай нэг түвшинд огтлолцсон гармаар трамвай болон тролейбусны хөдөлгөөн нээж болохгүй.
б. төмөр замтай нэг түвшинд огтлолцсон гармаар хотын нийтийн тээврийн том оврын зорчигчийн автобусны шинэ шугам нээхдээ суурь бүтэц эзэмшигчтэй зөвшилцөнө.
3.7.2. галт тэрэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хэмжээ, хурд, дохиоллын хэрэгслээр тоноглосон байдал, үзэгдэлтийн нөхцөлөөс шалтгаалж гарам зохицуулалттай ба зохицуулалтгүй байж болно. Гармыг зэрэглэлээс нь хамааруулан дохиоллын байгууламж, холбооны хэрэгслээр тоноглох, гэрэлтүүлэх, хаалтуудын хэвийн байдлыг тогтоох, арчлах, үйлчлэх асуудлыг төмөр замын тээврийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан “Төмөр замын гарам ашиглах журам”-ын журмаар тогтооно.
3.7.3. овор ихтэй, хүнд жинтэй тээврийн хэрэгсэл, өөрөө явагч болон гинжит машин, механизмыг гармаар гаргахдаа тухайн замын засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн даргын зөвшөөрснөөр замын мастер буюу замын бригадын даргын хяналтын дор гүйцэтгэнэ.
3.7.4. гармын жижүүр гарам дээр галт тэрэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гармын хаалтыг цаг тухайд нь нээж, хааж, тогтоосон дохио өгч, өнгөрч байгаа галт тэрэгний байдлыг хянаж байна.
3.7.5. хөдөлгөөний аюулгүй байдалд хөнөөл учруулж болох гэмтэл илрүүлвэл гармын жижүүр галт тэргийг зогсоох арга хэмжээ авах бөгөөд харин галт тэрэгний сүүлийн дохио байхгүй байвал энэ тухай өртөөний жижүүрт буюу замын засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн диспетчерт илтгэх үүрэгтэй.
3.7.6. цахилгаан болон холбооны шугам, нефть, хий, ус дамжуулах хоолой, бусад газар дээрх болон доорх байгууламжийг төмөр замтай огтлолцуулахыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ.
3.7.7. шинээр барьж байгаа шугам, салбар замыг өртөө хоорондын гол замд холбохгүй байхыг хатуу анхаарч ажиллах ба зөвхөн батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэнэ. Онцгой шаардлагатай үед суман шилжүүлэг, өртөөний замуудтай хэсэгт тухайн хөрсний судалгаа болон огтлолцлын гүнийг тодорхойлж, шаардлага хангасан нөхцөлд суурь бүтэц эзэмшигчийн техникийн нөхцөлийн дагуу төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.
3.8. Зам болон дохионы тэмдэгт тавигдах шаардлага
3.8.1. гол замын хажууд зам болон дохионы тэмдэг тавина. Суман шилжүүлэг болон замын холбогдох бусад газарт хязгаарын шон тавина. Төмөр замын зурвас газрын заагийг заах, ул шорооны далд болон ил төхөөрөмжийг газрын гадаргуу дээр тэмдэглэж тусгай тэмдэг тавина.
3.8.2. дохионы тэмдэгт дараах тэмдэг хамаарна:
а. мэдэгдэх самбар;
б. шүгэл дуугаргах тухай машинчид анхааруулах тэмдэг “Ш” ;
в. зүтгүүрийг зорчигчийн тавцан, зорчигч буух, суух газрын дэргэд зогсоох тэмдэг;
г. осолтой газрын эхлэл, төгсгөлийн тэмдэг;
д. цас цэвэрлэх машины далавч болон хусуурыг эвхэх, тэнийлгэх;
е. бялт тавих газрыг заагч;
ё. автомат хориглолын үед сунгуу өгсүүр газар улаан дохиог өнгөрч болох газрыг заагч тэмдэг “Д” ;
ж. хоорондын замд галт тэрэгний тоормосны найдвартай ажиллагааг шалгах газрын тэмдэг “Т1, Т2, Т3”;
з. радио хориглолын бүсийн эхлэл, төгсгөл;
и. радио хориглол залгах;
й. удирдлагын төвтэй холбогдох хил.
3.8.3. замын тэмдэгт дараах тэмдэг хамаарна:
а. километр, зуутын тэмдэг;
б. тахирын эхлэл, төгсгөлийн тэмдэг;
в. хэвгий заагч;
г. замын засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгж, хэсгийн заагийн тэмдэг.
3.8.4. дохионы тэмдгийг хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд, замын тэмдгийг километрийг тоолж эхэлсэн чиглэлийн дагуу баруун гар талд захын замын тэнхлэгээс 3100 мм-ээс доошгүй зайд тавина.
3.8.5. сэтэрхийд /хадархагаас бусад/ болон тэндээс гарах газарт /100м уртад/ замын тэмдгийг захын замын тэнхлэгээс 5700 мм-ээс доошгүй зайд тавина. Хязгаарын шонг нийлж байгаа замуудын тэнхлэгийн хоорондын зай 4100 мм байх газарт, хоёр замын тэнхлэгийн голд тавина.
3.8.6. ачаа шилжүүлэн ачихад зориулан хооронд нь ойрхон тавьсан хоёр замын тэнхлэгүүдийн хоорондын зай 3600 мм байх тэр газарт хязгаарын шонг тавина. Замын тахир хэсэгт дээрх зайг барилга байгууламжийн ойртох хязгаар тогтоосон үндэсний стандартыг баримтлан ихэсгэсэн байна. Зам болон дохионы тэмдэг, заагч төмөр замын дохиолол холбооны журамд заасан хэмжээтэй байна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗҮТГҮҮР БОЛОН ВАГОНЫ АЖ АХУЙД, СЭРГЭЭН БОСГОХ
ТЕХНИК ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
4.1. Зүтгүүрийн депо, техник үйлчилгээний газар, зэхэлтийн болон зүтгүүрийн аж ахуйн бусад байгууламжийн байршил, тэдгээрт суурилагдсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь галт тэрэгний хөдөлгөөний зурмагаар тогтоосон хэмжээг хангах, зүтгүүр түүний сэлбэг, материалыг оновчтой ашиглах, техникийн үйлчилгээ, засварын ажлыг чанартай гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах шаардлагад нийцсэн байна.
4.2. Вагон депо, вагоныг ачилтад бэлтгэх, техник үйлчигээний газар, вагоны аж ахуйн бусад байгууламжийн байршил, тэдгээрт суурилагдсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь галт тэрэгний хөдөлгөөний зурмагаар тогтоосон хэмжээг хангах, вагоны сэлбэг, материалыг зөв зохистой ашиглах, техникийн үйлчилгээ, засварыг чанартай гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах шаардлагад нийцсэн байна.
4.3. Суурь бүтэц эзэмшигч нь байгалийн гамшиг, гал түймэр, осол, сүйрэл, гологдлын хор уршгийг арилгах зориулалтын техник хэрэгсэл бүхий сэргээн босгох болон гал унтраах галт тэрэгтэй байна. Дээрх галт тэрэггүй суурь бүтэц эзэмшигч нь мэргэжлийн байгууллагаас гэрээгээр ашиглана. Суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон газарт сэргээн босгох болон галын галт тэрэг, доор дурдсан техник хэрэгсэл, мэргэжлийн ажилтнуудаар зохион байгуулсан багийг байнгын бэлэн байдалд байлгана:
а. сэргээн босгох галт тэрэг, зам сэргээхэд зориулагдсан автомашин, хүнд даацын кран, холбооны шугам түргэн сэргээх баг, автодрезин, бусад техник хэрэгсэл, шуурхай ажлын баг;
б. гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал унтраахад зориулагдсан галын галт тэрэг, галын автомашин, бусад техник хэрэгсэл, гал унтраах бүрэлдэхүүн;
в. тухайн хэсэгт үйлчлэх сэргээн босгох, галын галт тэрэгний эзэмшигч нь харьяалагдах хэсгийн суурь бүтэц эзэмшигчидтэй гэрээний дагуу өөрийн техник, хэрэгслийг хэрэгжүүлэх зарчмаар ажиллана. Шаардлагатай үед суурь бүтэц эзэмшигч нь тухайн орон нутгийн төрийн байгууллагуудын болон онцгой байдлын нэгж, аж ахуйн нэгж, компани гал унтраах техник хэрэгслийг гэрээгээр ажиллуулахад бэлэн байдлыг хангасан байна.
4.4. Сэргээн босгох болон галын галт тэрэг зогсоох замыг өөр хөдлөх бүрэлдэхүүнээр эзлүүлэхгүй байна.
ТАВДУГААР БҮЛЭГ
ӨРТӨӨНИЙ АЖ АХУЙН БАЙГУУЛАМЖ, ТӨХӨӨРӨМЖИД
ТАВИГДАХ ШААРДЛАГА
5.1. Өртөөний зам болон байгууламж, төхөөрөмж нь галт тэрэгний хөдөлгөөний зурмагаар тогтоосон хэмжээ, галт тэрэг хүлээн авах, явуулах, ачаа, ачаан тээш ачих, буулгах, хөдлөх бүрэлдэхүүн боловсруулах ажиллагааны нормын биелэлт, техник хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүнийг өндөр бүтээмжтэй ашиглах, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.
5.2. Төмөр замын буудал, тавцан, тасалбар худалдаалах болон бусад үйлчилгээний газар, байгууламж нь зорчигчдын аюулгүй байдлыг ханган зорчигчдод түргэн шуурхай, тохилог, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангасан байна. Шаардлагатай газарт зорчигчийн тавцан руу нэвтрэхэд зориулагдсан нүхэн гарц, явган хүний зам, гүүртэй байна. Чиг заах болон анхааруулах тэмдэг тавьж болно.
5.3. Өртөөд нь зорчигчийн болон хот, дүүргийн галт тэрэгний явах цагийн хуваарь, лавлах төхөөрөмж, автомат хадгаламжтай байна. Хоорондын зам дахь зорчигч буух, суух газар нь саравч, сүүдрэвч бүхий тавцантай байна.
5.4. Өртөөний жижүүрийн ажлын байранд жижүүрийн ажилд шууд холбоотой автоматжуулсан ажлын байрны төхөөрөмж, удирдлага, хяналт, холбоо мэдээллийн хэрэгсэл, ерөнхий тэжээлийн салгуур бүхий төвлөрүүлсэн удирдлагын самбар байрлуулна. Дээр дурдсанаас бусад шаардлагатай тоноглол, аппарат, хэрэгслийг хөдөлгөөн хариуцсан салбарын даргын зөвшөөрлөөр байрлуулж болно.
5.5. Ачааны, зорчигчийн өндөр тавцан нь зам төмрийн толгойн дээд түвшингээс 1100 мм өндөр бөгөөд замын тэнхлэгээс 1920 мм-ийн зайд байна. Ачааны, зорчигчийн нам тавцангийн өндөр зам төмрийн толгойн түвшингээс дээш 200 мм байх бөгөөд зам төмрийн тэнхлэгээс 1745 мм зайд байна.
5.6. Тавцангийн өндөр нь ашиглалтын үед дээр заагдсан хэмжээнээс ихсэх тал руугаа 20 мм, багасах тал руугаа 50 мм-ийн хүлцэлтэйгээр, замын тэнхлэгээс заагдсан хэмжээнээс ихсэх тал руугаа 30 мм, багасах тал руугаа 25 мм-ийн хүлцэлтэй байж болно.
5.7. Өртөө, хоорондын замд шинээр барих болон шинэчлэн засварлах өндөр тавцан нь зам засварын ажил, тавцан цэвэрлэх ажлыг механикжуулах, өртөөнд бол хөдлөх бүрэлдэхүүний явах ангид үзлэг хийх боломжийг хангасан хийцтэй байна.
5.8. Сум, дохионы удирдлагын байр нь удирдаж буй сум, дохио нь сайн харагдаж байх нөхцөлийг хангасан байршилтай байна.
5.9. Өртөөний төвлөрүүлэлтийн, сумчны байр суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон нормын дагуу шаардагдах дохионы хэрэгсэл, эд хогшил, багаж, материалтай байна.
5.10. Ялгах дов нь гэрлэн дохионы дохиолол, радио холбоогоор болон зүтгүүрийн машинч, найруулагчийн бригад бусад ажилтанд үүрэг даалгавар өгөх, харилцан ярилцахад зориулагдсан паркийн хоёр талын чанга яригчийн холбооны хэрэгслээр тоноглогдсон байна. Сумчны, ивүүрчний байр нь гадна талын дуудлагын хэрэгслээр тоноглогдсон байна.
5.11. Ажлын ачаалал их хэсгийн ачааны өртөөнд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний талаар үүрэг даалгавар, шийдвэр дамжуулах, сэлгээний зохицуулагч, өртөөний жижүүр, галт тэрэгний найруулагч, сэлгээний зүтгүүрийн машинч нар өөр хоорондоо болон техникийн контор, техник үйлчилгээний газар, ачаа тээврийн үзлэгийн газар, чингэлэгийн талбай, ачих буулгах газрын ажилтан нартай харилцан ярилцахад зориулагдсан радио холбоо, паркийн хоёр талын чанга яригч, бусад холбооны хэрэгслээр тоноглогдсон байна.
5.12. Хэсгийн, ачааны өртөө нь галт тэрэг, ачааны талаар шаардагдах мэдээг хүлээн авах, дамжуулахад зориулагдсан мэдээллийн тусгай холбоогоор, ачих буулгах анги, терминал, талбай нь зохицуулагчийн дотоод холбоо болон ачаа илгээгч, хүлээн авагчид мэдээлэл хүргэх холбооны хэрэгслээр тоноглогдоно.
5.13. Ачаа, тээврийн үзлэгийн газар, ачих буулгах, шилжүүлэн ачих ангийн зохицуулагч, ажилтан ачаа тээврийн үзлэг хийх болон ачилт буулгалтын ажлыг шуурхай зохион байгуулах, хяналт тавих зорилгоор радио холбоотой байна.
5.14. Өртөөнд зорчигчдод үйлчлэхэд зориулагдсан төхөөрөмж, галт тэрэг хүлээн авах, явуулах, ачилт буулгалтын болон сэлгээний ажил хийх, хөдлөх бүрэлдэхүүн зэхэх, вагон пүү, техникийн үйлчилгээ засвар хийх, зам, парк, өртөөний жижүүрээс галт тэрэг угтах газар, суман шилжүүлгийн бэлчир, агуулах, гарц шаардлагатай үед бусад зам болон газруудыг гэрэлтүүлсэн байна.
5.15. Гэрэлтүүлэг нь галт тэрэг, болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй үйл ажиллагаа, зорчигч вагонд суух, вагоноос буух үеийн аюулгүй байдал, үйлчлэгч ажилтны тасралтгүй бөгөөд аюулгүй ажиллах, ачааг хамгаалах явдлыг хангасан байна.
5.16. Ачааны ажил багатай завсрын өртөөнд ачих буулгах, өртөөний бусад зам дээр ачааны болон сэлгээний ажил хийгээгүй үед тэдгээрийн гадна талын гэрэлтүүлгийг хэсэгчлэн унтрааж байх хэрэгсэлтэй байна.
5.17. Гадна талын гэрэлтүүлэг нь дохионы гэрлийн тод үзэгдэх явдалд нөлөөлөхөөргүй байна.
5.18. Ачаа, чингэлэг тээш ачих буулгах, шилжүүлэн ачих анги /терминал/ вагон жин, ачилт буулгалтын зам, талбай, оврын хаалга, галт тэрэг, вагонд ачаа тээврийн зөрчил илрүүлэх автомат төхөөрөмж нь гэрэлтүүлэгтэй байна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОО, ДОХИОЛЛЫН БАЙГУУЛАМЖ, ТӨХӨӨРӨМЖИЙН
АШИГЛАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
6.1. Дохионы байгууламж, төхөөрөмжид тавигдах шаардлага:
6.1.1. дохио бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний хөдөлгөөн, сэлгээний ажлыг тодорхой зохион байгуулахад зориулагдана.
6.1.2. дохио бол үг дуугүй биелүүлбэл зохих тушаал мөн. Төмөр замын тээврийн ажилтан дохионы шаардлагыг биелүүлэхийн тулд бололцоотой бүх арга хэрэгслийг ашигласан байх шаардлагатай. Хориглосон заалттай гэрлэн дохио, семафорыг өнгөрч болохгүй. Мөн автомат хориглолын үед зүтгүүрийн удирдлага, хяналтын дэлгэц дээрх хориглосон тушаалыг зөрчихгүй ажиллана. Гэрлэн дохио /хаах, давтах, автомат хориглолоор тоноглогдоогүй хэсгийн анхааруулахаас бусад/ ба семафорын гэрэл унтарсан, тэдний заалт буруу, ойлгогдохгүй байх, дохионы бусад хэрэгслээр ойлгогдохгүй дохио өгөгдвөл зогсохыг шаардана.
6.1.3. онцгойлон заасан нөхцөлд хориглосон заалттай /ойлгогдохгүй заалттай буюу гэрэлгүй/ гэрлэн дохио, семафорыг энэхүү журам болон Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд тогтоосноор өнгөрч болно.
6.1.4. галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнд дохионы дараах үндсэн өнгийг хэрэглэнэ:
а. тогтоосон хурдтай явахыг зөвшөөрсөн ногоон өнгө;
б. явахыг зөвшөөрсөн боловч хурд бууруулахыг шаардсан шар өнгө;
в. зогсохыг шаардсан улаан өнгө;
Сэлгээний хөдөлгөөнд дохионы дараах өнгийг хэрэглэнэ:
г. сэлгээний хөдөлгөөн зөвшөөрсөн цагаан өнгө;
д. сэлгээний хөдөлгөөн хориглосон хөх өнгө.
6.1.5. дохионы өнгийг хэрхэн хэрэглэх, дохионы заалтыг өнгөрөх хурдыг Төмөр замын дохиолол холбооны журам болон Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмаар тогтооно.
6.1.6. дохиог зөв ойлгож хүлээн авахад саад учруулах улаан, шар, ногоон өнгийн гэрэл, чимэглэл, зурагт хуудсыг хэрэглэх, үзэгдэх орчинд байрлуулахгүй.
6.1.7. төмөр замын тээвэрт Төмөр замын дохиолол холбооны журамд заасан дохио, дохионы хэрэгслийг хэрэглэх бөгөөд дохионы өнгө, гэрэл ойлгогчийн өнгө нь тогтоосон стандартад нийцсэн тохирсон байна. Автомат болон хагас автомат хориглолоор тоноглогдсон шугамд хэсэглэх газрыг шинээр барих болон цахилгаан төвлөрүүлэлтээр тоноглох үед дохионд гэрлэн дохио хэрэглэнэ. Цахилгаан очрын хэрэгсэлтэй хэсэгт тэдгээрийг бүрэн сольж дуусах хүртэл семафорыг хэрэглэнэ.
6.1.8. өртөө хоорондын хориглолоор тоноглогдсон шугамд хэсэглэх газрыг шинээр барих болон цахилгаан төвлөрүүлэлт нэвтрүүлэх үед дохионд гэрлэн дохио зүтгүүрийн удирдлага, хяналтын дэлгэц дээрх мэдээллийг хэрэглэнэ.
6.1.9. оруулах, хаах халхлах, өнгөрүүлэх, анхааруулах гэрлэн дохионы улаан, шар, ногоон гэрэл, оруулах семафорын заалт нь замын шулуун хэсэгт өдөр, шөнийн ямар ч цагт 1000 метрээс доошгүй зайд ойртон ирж байгаа галт тэрэгний зүтгүүрийн жолоодлогын бүхээгнээс тод ялгагдан харагдаж байна.
6.1.10. тахир хэсэгт дэх дохио, анхааруулах гэрлэн дохио 400 метрээс доошгүй зайд тод ялгагдахуйц байна. Харин нугачаа бартаа ихтэй /уул, гүнзгий сэтэрхий/ газарт байгаа дээрх гэрлэн дохионы заалт нь 400 метрээс ойр боловч 200 метрээс багагүй зайд харагдаж байна.
6.1.11. анхааруулах зээрэнхийгүй оруулах семафорын заалт өдөр, шөнийн цагт тухайн хэсэгт тогтоосон дээд зэргийн хурдтай галт тэрэг албаны бүрэн тоормос хийж зогсохоор тооцоолсон тоормосны замаас багагүй боловч 1000 метрээс доошгүй зайд галт тэрэгний зүтгүүрийн жолоодлогын бүхээгээс тод ялгагдаж байна.
6.1.12. гол замын гаргах болон замналын гэрлэн дохионы заалт өдөр, шөнийн цагт 400 метрээс доошгүй зайд, хажуугийн замын гаргах болон замналын гэрлэн дохио, урих дохио, сэлгээний гэрлэн дохионы заалт 200 метрээс доошгүй зайд ялгагдаж байна.
6.1.13. бүх оруулах гэрлэн дохионы өмнө анхааруулах гэрлэн дохио байрлуулна. Хэрэв галт тэрэг дээд зэргийн хурдтай явж, албаны бүрэн тоормослолт хийх үед тухайн хэсэгт тооцоолсон тоормосны замын зайд буюу 1000 метрээс доошгүй зайд үндсэн семафор үзэгдэхгүй нөхцөлд оруулах семафорын өмнө анхааруулах зээрэнхийг тавина.
6.1.14. анхааруулах гэрлэн дохиог тухайн хэсэгт тогтоосон дээд хурдтай явах галт тэрэг, яаралтай тоормос хийж зогсох тооцоолсон тоормосны замын зайд байрлуулах боловч үндсэн гэрлэн дохионоос 1000 метрээс доошгүй зайд байрлуулна.
6.1.15. ойртох хэсэг зүтгүүрийн автомат дохиоллын замын байгууламжаар тоноглогдсон бол дээд хурдтай галт тэрэгний зүтгүүрийн автомат дохиолол тоормосны системээ ажиллуулах хугацаанд туулсан замыг тооцсон яаралтай тоормос хийх үеийн тоормосны замын уртаас багагүй зайд анхааруулах гэрлэн дохиог байрлуулна.
6.1.16. зүтгүүрийн автомат дохиоллыг бие даасан дохиолол холбооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа хэсэгт дараалсан хоёр хориг -хэсгийн урт нь дээд хурдтай галт тэрэгний зүтгүүрийн автомат дохиолол тоормосны системээ ажиллуулах хугацаанд туулах замыг тооцсон яаралтай тоормос хийх үеийн тоормосны замын уртаас багагүй байна.
6.1.17. Галт тэрэгний хөдөлгөөнийг хоорондын зай, хугацаагаар зохицуулах /СИРДП-Е/ системийн үед радио галт тэрэгний тооцоолсон яаралтай тоормосын замын зайг суурь бүтэц эзэмшигчийн баталсан заавраар тогтооно.
6.1.18. анхааруулах зээрэнхий байхгүй оруулах семафорын өмнө мэдэгдэх самбар тавина.
6.1.19. гэрлэн дохио, семафорыг галт тэрэгний хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд эсвэл тэдгээрээр хаагдаж байгаа замын тэнхлэгийн дээд талд гэрлэн дохиог байрлуулна. Гэрлэн дохио, семафорын дохио галт тэргэнд зэргэлдээх замд хамаарах дохио болж харагдахааргүйгээр байрлуулна.
6.1.20. оруулах гэрлэн дохио гэмтсэн үед өөрөө хориглосон байдалд шилжих бөгөөд анхааруулах гэрлэн дохио нь үндсэн гэрлэн дохионы хориглосон заалтад тохирч байх шаардлагатай.
6.1.21. автомат хориглолоор тоноглогдоогүй хэсэгт оруулах, гаргах, замналын гэрлэн дохио, семафорын хэвийн заалт нь хориглосон заалт байна.
6.1.22. оруулах гэрлэн дохио, семафорыг сөргүү суман шилжүүлэг шороос буюу дагуу суман шилжүүлгийн хязгаарын шонгоос тооцож эхний оруулах суман шилжүүлгээс 50 метрээс багагүй зайд байрлуулсан байна. Харин 50 метрээс доош боловч суман шилжүүлгээс 15 метрээс багагүй зайд тавигдсан оруулах гэрлэн дохио, семафорыг шилжүүлж тавихгүй байж болно.
6.1.23. гаргах гэрлэн дохиог галт тэрэг явуулах зам тус бүрт тухайн замаас явах галт тэрэгний зүтгүүр зогсох газрын өмнө байрлуулна. Галт тэрэг зогсохгүй шууд өнгөрүүлэх замаас бусад бүлэг замд нэгтгэсэн гэрлэн дохиог тавьж болно. Гаргах ба замналын бүлэг гэрлэн дохионд галт тэрэг явуулахыг зөвшөөрсөн замын дугаарыг заасан замнал заагч тавина.
6.1.24. өртөө, зөрлөгт галт тэрэг хүлээн авах, явуулах замналд орсон сумууд оруулах, гаргах, замналын гэрлэн дохиотой харилцан хамааралтай байна.
6.1.25. хоорондын замын хориглолын болон цахилгаан очрын системээр тоноглогдсон хэсгийн хоорондын гол замаас салаалсан сум нь гол замд хэвийн байдалдаа тавигдсан үед хамгийн ойрын өнгөрүүлэх, гаргах гэрлэн дохиог нээх, очирыг сугалж авах боломжтой байхаар дээрх хориглолын байгууламжтай холбогдсон байна.
6.1.26. автомат, хагас автомат, өртөө хоорондын хориглолтой хэсгийн өртөө, зөрлөгт галт тэрэг гол болон хүлээн авах, явуулах замаар зогсолтгүй өнгөрүүлэх өртөөнд оруулах, замналын гэрлэн дохио зогсолтгүй өнгөрүүлэх дохиоллын заалттай байна.
6.1.27. байнгын дохио байрлуулах бүдүүвч, өртөөнд сум, дохио, замналын харилцан хамаарлын хүснэгтийг суурь бүтэц эзэмшигч батална. Байнгын дохио байрлуулах газрыг суурь бүтэц эзэмшигчээс томилсон комисс тогтооно.
6.2. Автомат болон хагас автомат хориглолын байгууламж, төхөөрөмжид тавигдах шаардлага:
6.2.1. автомат болон хагас автомат хориглолын байгууламж нь тэдгээрээр хязгаарлагдсан хориг–хэсэг (өртөө хоорондын, пост хоорондын зам) чөлөөлөгдөх хүртэл гаргах буюу өнгөрүүлэх гэрлэн дохиог нээх боломжгүй, түүнчлэн цахилгаан хангамжийн үндсэн тэжээлээс нөөц тэжээл эсвэл буцаж шилжихэд гэрлэн дохионы заалт өөрчлөгдөх ёсгүй.
6.2.2. автомат болон хагас автомат хориглолоор тоногдлогдсон нэг замтай хоорондын замд өртөөний гаргах гэрлэн дохиог нээсний дараа зэргэлдээ өртөөнөөс уг хоорондын замд эсрэг чиглэлийн галт тэрэг явуулахаар гаргах, өнгөрүүлэх гэрлэн дохиог нээх боломжгүй байна.
6.2.3 харин цахим хагас автомат хориглолоор тоноглогдсон хэсэгт галт тэрэг гаргах гэрлэн дохиог өнгөрч хоорондын зам эзлэгдсэний дараа уг хоорондын замд хориг дохио өгөх, авах, гаргах дохио нээх боломжгүй байна.
6.2.4. зам бүр нь хоёр чиглэлийн хөдөлгөөнтэй хагас автомат хориглолоор тоноглогдсон хоёр замтай хоорондын замд дохио нь дээрхийн адил харилцан хамааралтай байна.
6.2.5. хагас автомат хориглолоор тоноглогдсон үед өртөөний хориглолын байгууламж нь доорх нөхцөлийг бүрдүүлнэ:
а. хэрэв галт тэрэг бодитоор гаргах дохиог өнгөрөөгүй бол тэр гаргах гэрлэн дохиог дахин нээх;
б. гаргах гэрлэн дохиог нээсэн боловч тухайн галт тэрэг хоорондын замыг эзлээгүй тохиолдолд эсрэг чиглэлийн галт тэргийг явуулахдаа нээсэн гаргах дохиог хааж, хоорондын замыг чөлөөлөн эсрэг чиглэлд гаргах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалтаар хагас автомат хориглолын системээр явуулна.
6.2.6. хагас автомат хориглолоор тоноглогдсон хэсгийн өртөөнд эдгээр байгууламж нь аж ахуйн галт тэргэнд зориулагдсан түлхүүр-очиртой, харин галт тэрэг түлхэж, түлхэгч зүтгүүр нь хоорондын замаас буцаж ирдэг өртөөнд түлхэгч зүтгүүрт зориулсан түлхүүр-очиртой байна. Цахим хагас автомат хориглолоор тоноглогдсон хэсэгт хоорондын замд аж ахуйн галт тэрэг ажиллах зааврыг суурь бүтэц эзэмшигч тогтооно. Хагас автомат болон цахим хагас автомат хориглолоор тоноглогдсон өртөөдийн хооронд нөөц шугам, сувагтай байна.
6.2.7. автомат хориглолоор тоноглогдсон хэсэгт өнгөрүүлэх гэрлэн дохионы хэвийн заалт нь зөвшөөрсөн, замналын болон гаргах гэрлэн дохио хориглосон заалттай байна.
6.2.8. зүтгүүрийн автомат дохиоллыг бие даасан дохиолол холбооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа хоорондын замд хоёр чиглэлдээ зүтгүүрийн гэрлэн дохионы заалтаар явж болно.
6.3. Өртөө хоорондын хориглолын байгууламж, төхөөрөмжид тавигдах шаардлага:
6.3.1. өртөө хоорондын хориглолын байгууламж нь радио галт тэрэг явуулж байгаа өртөөний холдох хэсгийг чөлөөлөгдөх хүртэл гаргах гэрлэн дохиог нээх боломжгүй, машинчийн удирдлага хяналтын дэлгэцэнд мэдээлэл өгөгдөхгүй байна. Зүтгүүрийн аюулгүй байдлын системээр тоноглогдоогүй галт тэргэнд хоорондын зам чөлөөлөгдөх хүртэл гаргах гэрлэн дохиог нээх боломжгүй байна.
6.3.2. өртөө хоорондын хориглолоор тоноглогдсон нэг замтай хоорондын замд өртөөний гаргах гэрлэн дохиог нээсний дараа зэргэлдээ өртөөнөөс уул хоорондын замд эсрэг чиглэлийн галт тэрэг явуулахаар гаргах гэрлэн дохиог нээх боломжгүй, галт тэрэг зэргэлдээ өртөөнд очоогүй байхад тэр чиглэлд дахин гаргах дохио нээх боломжгүй байна. Хэрвээ өртөө хоорондын хориглолоор тоноглогдсон үед өртөөний дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламж нь гаргах гэрлэн дохиог галт тэрэг бодитоор өнгөрөөгүй үед хаасан болон тэр чиглэлд явах бусад галт тэргэнд гаргах гэрлэн дохиог дахин нээх боломжтой байна.
6.3.3. өртөө хоорондын хориглолоор тоноглогдсон хэсэгт байрлагдсан өртөө нь аж ахуйн галт тэргэнд зориулагдсан түлхүүр-очиртой байна. Түлхэгч зүтгүүр нь хоорондын замаас буцаж ирдэг өртөөнд түүнд зориулсан түлхүүр-очиртой байна. Өртөө хоорондын хориглолоор тоноглогдсон өртөөдийн хооронд нөөц шугам, сувагтай байна.
6.3.4. Галт тэрэгний хөдөлгөөнийг хоорондын зай, хугацаагаар зохицуулах /СИРДП-Е/ системийн үед радио галт тэрэг, өртөө хоорондын хориглолоор хоорондын зам эзлэх, чөлөөлөхийг суурь бүтэц эзэмшигчийн баталсан заавраар тогтооно.
6.4. Галт тэрэгний диспетчерийн төвлөрүүлэлтийн байгууламж, төхөөрөмжид тавигдах шаардлага:
6.4.1. галт тэрэгний диспетчерийн төвлөрүүлэлтийн байгууламж нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
а. нэг цэгээс хэд хэдэн өртөө, зөрлөг, тэдгээрийн хоорондын замын сум дохиог удирдах. мөн нэг цэгээс хэд хэдэн өртөө, зөрлөгийн сум дохиог болон хоорондын замуудыг удирдах;
б. удирдлага хяналтын дэлгэц дээр сумын байдал, хоорондын зам, ойртох хориг-хэсэг, өртөөний зам, сумын тусгаарлагдсан хэсэг эзэлгээтэй болон чөлөөтэй, мөн гэрлэн дохионы заалтыг хянах,
в. галт тэрэг хүлээн авах явуулах сэлгээний ажил гүйцэтгэх үед өртөөг нөөц удирдлагад, суман шилжүүлгийг орон нутгийн удирдлагад тус тус шилжүүлэх, буцаан төвлөрүүлэх, өртөөний галт тэрэг хүлээн авах явуулах сэлгээний ажлын удирдлагыг нөөц удирдлагад, сэлгээний ажлыг гүйцэтгэхэд сумын удирдлагыг суурин удирдлагад тус тус шилжүүлэх болон буцаах;
г. галт тэрэгний хөдөлгөөний гүйцэтгэсэн зурмагийг автоматаар зурж, бичих, зохих мэдээллийг галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын автомат системд дамжуулж хадгалах;
д. хориг-хэсэг хуурамчаар эзлэгдсэн үед галт тэрэгний диспетчер хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх боломжтой байх;
е. галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй ирснийг автоматаар хянах төхөөрөмж гэмтэлтэй үед хоорондын замыг чөлөөлөх боломжтой байх;
ё. гармын дохиоллын байгууламжийн ажиллагааг хянах.
6.5. Зүтгүүрийн автомат дохиоллын замын байгууламжид тавигдах шаардлага:
6.5.1. зүтгүүрийн автомат дохиоллыг бие даасан дохиолол холбооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа автомат хориглолоор тоноглогдсон хэсэг дэх өртөөний гол зам, зорчигчийн галт тэрэг хүлээн авах, явуулах зам, зогсолтгүй шууд өнгөрүүлэх замууд нь зүтгүүрийн автомат дохиоллын замын байгууламжаар тоноглогдсон байна.
6.5.2. хагас автомат хориглолтой үед өртөөний ойртох хэсэг, гол зам зүтгүүрийн автомат дохиоллын замын байгууламжаар тоноглогдсон байна. Зарим өртөө, зөрлөгийг зөвхөн суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр зүтгүүрийн автомат дохиоллын замын байгууламжаар тоноглохгүй байж болно.
6.6. Цахилгаан очирын системийн байгууламжид тавигдах шаардлага:
6.6.1. цахилгаан очирын системийн байгууламж тухайн хоорондын замд хамаарагдах нэгээс илүү очирыг аппаратаас нэгэн зэрэг авч болохооргүй байлгана;
6.6.2. ижил дугаар бүхий очирын аппаратыг гурваас доошгүй хоорондын зам алгасуулан тавина;
6.6.3. зэргэлдээ өртөө хүртэл явдаг түлхэгч зүтгүүртэй галт тэрэгний хөдөлгөөн бүхий хоорондын замд зориулагдсан очирын аппарат нь салдаг очиртой байна;
6.6.4. хоорондын замд гол замаас салаалсан суман шилжүүлэгтэй байвал уул гол замын сумыг түгжих цоожны /Мелентьевын цоож/ түлхүүрийг тухайн хоорондын замын аль нэгэн өртөөний түлхүүр-очирт найдвартай бэхэлнэ.
6.7. Сум, дохионы цахилгаан төвлөрүүлэлтэд тавигдах шаардлага:
6.7.1. цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламж нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- сум болон гэрлэн дохио харилцан түгжигдэх;
- сум зүсэгдэж хяналт алдахад тухайн замналын гэрлэн дохио хаагдах;
- удирдлагын аппаратад зам, сумын тусгаарлагдсан хэсгийн эзэлгээтэйг болон сумын байдлыг хянах;
- сум, дохиог нэг бүрчлэн буюу замналаар удирдах, сэлгээний гэрлэн дохионы заалтаар сэлгээний ажлыг гүйцэтгэх, зайлшгүй шаардлагатай үед сумын удирдлагыг суурин удирдлагад шилжүүлэх;
- суман шилжүүлгийг орон нутгийн удирдлагад шилжүүлэх.
6.7.2. цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламж нь дараах үйлдэл хийх боломжийг олгохгүй байвал зохино.
- эзэлгээтэй зам руу замнал бэлтгэхэд оруулах гэрлэн дохио нээх;
- хөдлөх бүрэлдэхүүн дор сумыг шилжүүлэх;
- тухайн замналд сумууд зохих байдалд тавигдаагүй үед гэрлэн дохио нээх;
- сөрөг урсгалтай замнал /дайсагналтай замнал/-ын гэрлэн дохио хаагдаагүй байхад тухайн замналын гэрлэн дохио нээгдэх;
6.7.3. төвлөрүүлэгдсэн суман түгжигч, суман шилжүүлэгчид тавигдах шаардлага:
а. сумын жааз зам төмөрт шор захын байрлалд нягт наалдаж шахсан байх;
б. шахагдсан шор, жааз зам төмрийн хооронд 4 мм болон түүнээс дээш зайтай байхад сум нь түгжигдэхгүй байх;
в. нөгөө шорыг жааз зам төмрөөс 125 мм-ээс багагүй зайд хөндийрүүлдэг байх.
6.7.4. сум, дохионы цахилгаан төвлөрүүлэлт бүхий өртөөнд нийлсэн хоорондын зам нь замын автомат ба хагас автомат хориглол, цахилгаан очирын системээр тоноглогдсон байна.
6.8. Сум, дохионы түлхүүрийн хамааралтай байгууламжид тавигдах шаардлага
6.8.1. түлхүүрийн хамааралтай байгууламж сум, дохионы хяналтын цоожны тусламжтай сум, дохиог харилцан түгждэг байна.
6.8.2. суман шилжүүлгийн хяналтын цоожид тавигдах шаардлага:
а. сум зөвхөн түгжээтэй байх үед түлхүүрийг сугалан авч болдог;
б. шорыг жааз зам төмөрт нягт шахуулсан нөхцөлд цоожноос авсан түлхүүр дээр заасан тэр байдалд сумыг түгждэг байх;
в. шахагдсан шор, жааз төмрийн хооронд 4 мм болон түүнээс илүү завсартай үед сум түгжигдэхгүй байх;
г. өртөөнд ижил дугаар бүхий /сери/ түлхүүртэй хяналтын цоож хэрэглэхгүй байх.
6.8.3. дохионы хяналтын цоож нь семафор нээлттэй байхад түлхүүрийг сугалан авч болохгүй байх, семафорын татуурга тасрах үед түүний далавч хаалттай байдалд ордог байна.
6.9. Өртөөний хориглолд тавигдах шаардлага
6.9.1. өртөөний хориглол нь дараах шаардлагыг хангасан байна:
а. өртөөний жижүүр галт тэрэг хүлээн авах, явуулах, сэлгээний замнал сумчны байрны аппаратад замнал зөв бэлтгэгдсэнийг хянах;
б. өөр өөр постоос удирдаж байгаа сум дохио харилцан түгжигдэх.
6.10. Гармын автомат дохиолол, автомат хаалтад тавигдах шаардлага:
6.10.1. гармын автомат дохиолол нь галт тэрэг гармын ойртох хэсэгт орж ирэхэд авто зам тал руу тээврийн хэрэгслийг зогсоох дохио өгөх ба автомат хаалт нь гармаар өнгөрч байгаа тээврийн хэрэгсэл түүнийг бүрэн чөлөөлөх хугацааны дараа хаагдана.
6.10.2. галт тэрэг бүрэн явж өнгөртөл гармын гэрлэн дохионы автомат дохиолол ажиллаж, автомат хаалт нь хаалттай хэвээр байна.
6.10.3. тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчимжилт өндөртэй авто зам төмөр замтай нэг түвшинд огтлолцдог гарамд, автомат хаалтаас гадна автомат ажиллагаатай сөхөгддөг саад, чиглэл заагч, зарлан мэдээлэгч, дүрс бичлэгийн төхөөрөмж авто зам дээр нэмэлтээр байрлуулж болно.
6.11. Ялгах довын төвлөрүүлэлтэд тавигдах шаардлага
6.11.1. ялгах довын автоматжуулсан болон механикжуулсан байгууламж нь хөдлөх бүрэлдэхүүнийг тасралтгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган довоос тооцоот хурдтайгаар задлан тараах бөгөөд тормозын байрлал бүр дээр тормозын төхөөрөмж нь тооцоот хурдыг тохируулах, вагонуудын ялгалтын аюулгүй байдлыг хангана.
6.11.2. механикжсан ялгах дов дээр хөдлөх бүрэлдэхүүнийг буулгаж задлан тараах, ялгалтын замуудад бүлэг вагоныг хуваарилах зориулалттай суман шилжүүлгүүд нь довын цахилгаан буюу автомат төвлөрүүлэлтэд төвлөрүүлэгдсэн байна.
6.11.3. довын төвлөрүүлэлт нь дараах нөхцөлийг хангасан байна:
а. сумыг нэг бүрчлэн удирдах;
б. хөдлөх бүрэлдэхүүнийг буулган тараахад бүх сөргүү сум цахилгаанаар түгжилтээр түгжигдсэн байх;
в. удирдах пультэнд сумын байдал ба сумын тусгаарлагдсан хэсгийн эзэлгээтэйг хянах;
г. хөдлөх бүрэлдэхүүн дор сум шилжүүлэх боломжгүй байх.
6.11.4. автоматжуулсан ялгах довын байгууламж, төхөөрөмж нь механикжуулсан довд /довын автоматжуулсан төвлөрүүлэгтэй/ тавигдах шаардлагаас гадна дор дурдсан нөхцөлийг хангасан байна:
а. бүрэлдэхүүнийг довоос буулгах, дов руу түрэх үйл явцыг хянах, удирдах;
б. буулгаж буй вагоны хурдыг автоматаар тохируулах;
в. бүрэлдэхүүнийг довоос тарааж буулгасан үр дүнг хянах боломжтой байх;
г. ялгах өртөөний мэдээлэл-төлөвлөлтийн системтэй мэдээлэл солилцох боломжтой байх;
д. програмчилсан ба замналжсан ажлын дэглэмд бүлэг вагоныг буулган тараах явцад ялгах довын тараан буулгах /сумын хоолой/ бүсийн сумуудыг автоматаар удирдах;
е. сумыг шилжүүлэхэд жааз зам төмөр шор хооронд саад үүссэн тохиолдолд сумын тусгаарлагдсан хэсэг рүү бүлэг вагон гишгэхээс өмнө эхний байрлалдаа сум автоматаар буцах;
ё. довоос вагон буулгах үед сумыг ганцаарчилсан удирдлагад шилжүүлэх боломжтой байх.
6.12. Холбооны техник хэрэгсэл, түүний үйл ажиллагаанд тавигдах шаардлага:
6.12.1. төмөр замын бүх хэсэгт галт тэрэгний диспетчер, өртөө хооронд, шугам зам, сумчин, галт тэрэг зэрэг нь радио холбоотой байна.
6.12.2. төмөр замын хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөн, шугам замын, аж ахуйн нэгжийн ажлыг удирдахад зориулагдсан гол замын суурин болон бусад төрлийн утсан, мөн радио холбоо байна.
6.12.3. тухайн суурь бүтцийн зориулалт бүхий оптик шилэн кабелийн сүлжээ нь төмөр замын холбооны үндсэн шугам мөн. Уг сүлжээнд холболт хийхийг зөвхөн суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
6.12.4. галт тэрэгний радио холбоо нь галт тэрэгний диспетчер, өртөөний жижүүр, зүтгүүрийн машинчийн тойргийн хязгаар дотор тасралтгүй ажиллах хоёр талын холбоо тогтоох нөхцөлийг хангана.
6.12.5. сэлгээний радио холбоо нь сэлгээний зохицуулагч, өртөөний жижүүр, найруулагчийн бригад зүтгүүрийн машинчийн хооронд хоёр талын холбоог тасралтгүй найдвартай хангаж, өртөөний бүх дэвсгэрт буюу том өртөөний сэлгээ хийхийг зөвшөөрсөн бүсэд ажиллана.
6.12.6. паркийн хоёр талын ажиллагаатай радио холбоо паркийн хэмжээнд тод сонсогдож байх шаардлагыг хангасан байна.
6.12.7. эдгээр байгууламж нь бусад байгууллагын ажилд шуугиан чимээний нөлөөгүй, чиглүүлэгдсэн үйлчилгээтэй байна.
6.12.8. галт тэрэгний диспетчерийн, сумчны холбоогоор галт тэрэгний хөдөлгөөнд холбогдолгүй асуудал ярилцахгүй байна. Сумчны холбооны сүлжээнд төвлөрүүлгийн гүйцэтгэх пост, сумчны байр, өртөөний жижүүрийн утаснаас бусад утас залгахгүй.
6.12.9. галт тэрэгний диспетчерийн холбооны утсанд зөвхөн өртөөний жижүүр, сэлгээний зохицуулагч оператор, зүтгүүрийн депо, солилцох тасгийн жижүүр, зүтгүүрийн ээлжийн зохицуулагч, дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан салбар, аж ахуйн нэгжийн жижүүрийн инженерийн утсыг залгаж болно.
6.12.10. галт тэрэгний диспетчерийн хоорондын зам дахь холбооны утсанд зүтгүүрийн машинч, автодрезины жолооч /галт тэргийг зайлшгүй зогсоход/ сэргээн босгох, галын галт тэрэгний дарга, дохиолол төвлөрүүлэлт хориглол болон холбооны цахилгаан механикч, замын ажил удирдагчийн зөөврийн утсыг түр залгаж болно.
6.12.11. галт тэрэгний диспетчерийн төвлөрүүлэлт, автомат хориглолоор тоноглогдсон, цахилгаанжсан төмөр замын хэсэгт эрчим хүчний ээлжийн зохицуулагч ба өртөө хоорондын холбоо байна.
6.12.12. галт тэрэгний хөдөлгөөний болон сэлгээний ажлын албан яриа баримтжуулан бичих төхөөрөмжөөр тоноглосон байна. Тус төхөөрөмжийг ашиглахыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
6.12.13. төмөр замын суурь сүлжээ эзэмшигчийн бүрэлдэхүүнд ордоггүй бусад харилцагч байгууллагад холбооны үйлчилгээ үзүүлэх журмыг суурь бүтэц эзэмшигч батална.
6.13. Мэдээллийн програм хангамж, сүлжээ, дүрс бичлэгийн төхөөрөмжинд доорх шаардлагыг хангасан байна.
6.13.1. удирдлагын сервер, компьютер, мэдээллийн төхөөрөмж дараах шаардлагыг хангасан байна:
а. өгөгдлийг оруулах, дамжуулах, боловсруулах, архивлаж хадгалах, нөөцлөх;
б. мэдээллийн үнэн зөв, найдвартай, шуурхай, тасралтгүй байдлыг хангах;
в. төмөр замын байгууллагын статистик, бүртгэл, тайлан тооцоо, төлөвлөлт, шуурхай ажилтай холбоотой мэдээллийг боловсруулах;
г. сүлжээний төхөөрөмж ба компьютерийн техник хэрэгслүүд байнгын найдвартай ажиллагааг хангаж байх.
6.13.2. төмөр замын тооцоолон бодох, мэдээллийн сүлжээг мэдээллийн өөр сүлжээ, төхөөрөмжтэй холбох асуудлыг суурь бүтэц эзэмшигч төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.
6.13.3. дүрс бичлэгийн төхөөрөмжөөр:
- галт тэрэгний диспетчерийн болон өртөөний жижүүрийн байр;
- зүтгүүр;
- өртөөний зам, парк, суман шилжүүлгийн бэлчир;
- төмөр замын зохицуулалттай, хөдөлгөөний эрчимжилт ихтэй нийтийн хэрэгцээний автомат дохиололтой гарам;
- зорчигчийн буух, суух тавцан тус тус тоноглогдсон байна.
6.13.4. дүрс бичлэгийн төхөөрөмж нь дүрсийг тасралтгүй бичих, архивлаж хадгалах, нөөцлөх, тэжээлийн найдвартай, шуурхай, тасралтгүй байх шаардлагыг хангасан байна.
6.14. Дохиолол ба холбооны шугамд тавигдах шаардлага:
6.14.1. дохиолол төвлөрүүлэлт хориглолын болон холбооны агаарын шугамын унжилтын доод цэгээс газар хүртэл зай нь хоорондын замд 2.5 метрээс доошгүй, өртөөнд 3.0 метр, автомашины замтай огтолцсон газарт 5.5 метр, ажиллаж байгаа шугамд тэдгээрийг шинэчлэн байгуулах хүртэл 4.5 метр зайг хэвээр байлгахыг зөвшөөрсөн байна.
6.14.2. дохиолол төвлөрүүлэлт хориглолын болон холбооны шугамыг газар доогуур татах тохиолдолд шуудууны өргөн 0.3 метр, гүн нь 0.7 метр кабель байрлуулах явцад саад тааралдвал /дулааны шугам, гуу жалга гм/ тухайн нөхцөл байдалд тааруулан өөрчилж болно. 1000 метр тутамд нөөц үлдээх, мөн нэг метр диаметртэй хуйлж байрлуулна. Дохиолол төвлөрүүлэлт хориглолын ба оптик шилэн кабелийг газар доогуур татах тохиолдолд үндэсний стандартын шаардлагын дагуу суурилуулна.
6.14.3. дохиолол төвлөрүүлэлт хориглолын болон холбооны агаарын шугамтай төмөр зам огтлолцсон газруудад утасны унжилтын доод цэгээс зам төмрийн толгойн түвшин хүртэлх зай 7.5 метрээс багагүй байна.
6.14.4. дохиолол төвлөрүүлэлт хориглолын болон холбооны шугам гэмтсэн үед тэдгээрийг дараах дэс дарааллаар сэргээн засварлана:
а. галт тэрэгний диспетчерийн холбоо;
б. замын хагас автомат хориглол, цахилгаан очрын систем, галт тэрэгний өртөө хоорондын болон сумчны холбоо;
в. холбооны гол шугам;
г. дохиолол төвлөрүүлэлт хориглолын болон холбооны бусад утас.
6.14.5. дохиолол төвлөрүүлэлт хориглолын ба холбооны төхөөрөмж байгууламж, холбооны агаарын шугам нь цахилгаан дамжуулах шугамын нөлөөлөл, аянга болон агаарын /атмосферийн/ хэт хүчдлээс хамгаалагдсан байна.
6.14.6. дохиолол төвлөрүүлэлт хориглолын ба холбооны оптик шилэн кабелийг газар доогуур татах тохиолдолд үндэсний стандартын шаардлагын дагуу суурилуулна.
6.14.7. Шилэн кабель байрлуулах явцад шуудууны өргөн 0,3 м, гүн нь 1 м-ээс багагүй, саад тааралдвал /дулааны шугам, гуу жалга г.м/ тухайн нөхцөл байдалд тааруулан өөрчилж болно. 1000 м тутамд нөөц үлдээх ба нэг м диаметртэй хуйлж байрлуулна.
6.14.8. дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламж, холбоо, эрчим хүчний кабель шугамын трасст инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, барилга байгууламж барих, шугам сүлжээ байгуулахдаа тухайн суурь бүтэц эзэмшигчээс зөвшөөрөл авч гүйцэтгэнэ.
6.15. Дохиолол төвлөрүүлэлт хориглол ба холбооны байгууламжийн техникийн үйлчилгээ, засварт тавигдах шаардлага:
6.15.1. төрөл бүрийн хамаарал бий болгодог дохиолол төвлөрүүлэлт хориглолын аппарат, галт тэрэгний, өртөөний радио холбооны аппаратыг хааж ломбодсон байна. Дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан төмөр замын байгууллагын ажилтан уул байгууламжийн үзлэгийн дэвтэрт урьдчилсан бичлэг хийж, өртөөний жижүүрээр гарын үсэг зуруулсны дараа тэдгээрийг нээж болно. Дохиолол төвлөрүүлэлт хориглол болон холбооны байгууламжийн ломбоны бүрэн бүтэн байдлыг уул аппаратыг ашигладаг ажилтан /өртөөний жижүүр, гармын жижүүр, сумчид, зүтгүүрийн машинч зэрэг/ хариуцна.
6.15.2. дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан төмөр замын байгууллагад техникийн норм, үндэсний стандартад тохирсон Дохиолол төвлөрүүлэлт хориглол болон холбооны, бусад бүх байгууламжийн зураг, бүдүүвч байна. Хийсэн нэмэлт, өөрчлөлтийг эдгээр баримт бичигт цаг тухайд нь тусгаж баталгаажуулна.
6.15.3. цахим тоног төхөөрөмжүүдийн халалт, тоосжилтоос болж гэмтэл үүсэх магадлал өндөр тул микропроцессорны төвлөрүүлэлт цахим тоног төхөөрөмж бүхий өрөөнүүдэд хөргөх төхөөрөмж байрлуулж нарны хэт ягаан туяаны шууд тусгалаас хамгаална. Тус өрөөнүүдийн температурыг тоног төхөөрөмжийн гэрчилгээн дээр заасны дагуу тохируулбал зохино.
6.15.4. дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламжийн хамааралд 5-аас дээшгүй хоногийн хугацаанд түр өөрчлөлт оруулах бол суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. Харин 5-аас дээш хоногийн хугацаанд өөрчлөлт оруулах бол суурь бүтэц эзэмшигч нь төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж шийдвэрлэнэ.
6.15.5. өртөөний дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламж, хэрэгслийг шинэчлэн тоноглох, зөөх, засварлах турших, солих, тэдгээрийн тогтоосон хамаарлыг алдагдуулах, түр зогсооход хүргэсэн болон бусад ажлыг өртөөний жижүүрийн зөвшөөрөлгүй, “зам, сум холбоо, дохионы төхөөрөмжийн үзлэгийн дэвтэр”-т энэ тухай бичлэг хийхгүйгээр гүйцэтгэхгүй.
6.15.6. дохионы хэрэгсэл, сум заагчийн гэрэлтүүлэг галт тэрэгнээс дохионы заалт тод үзэгдэх боломжийг хангасан байна. Дор дурдсан дохионы хэрэгслийг цаг тухайд нь тасралтгүй ажиллагааг дараах нэгж хариуцна:
а. гэрлэн дохио, замнал заагчийг дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан нэгж;
б. семафор, суман шилжүүлгийн заагчийг тухайн өртөө;
в. зүтгүүр, вагон, зам, бусад аж ахуйн дохионы хэрэгслийг хариуцсан нэгж;
г. өртөөний зам дахь дохионы хэрэгслийн гэрэлтүүлгийг эрчим хүч, хангамжийн байгууламж хариуцсан нэгж.
6.15.7. дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн ажилтан гэрлэн дохио, семафор, замнал заагчийн үзэгдэлтийг байнгын хэвийн хангаж байх үүрэгтэй.
6.15.8. гэрлэн дохио болон семафорын дохионы үзэгдэлтийг цахилгаан механикч гэрлэн дохионы лампыг сольсны дараа болон 15 хоног тутам, инженер сард, дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан нэгжийн дарга улиралд тус тус нэгээс доошгүй удаа зүтгүүр, замыг тогтмол шалгана.
6.15.9. радио холбооны ажиллагааг дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан нэгж, зүтгүүрийн депогийн удирдлага хамтран улиралд нэгээс доошгүй удаа зүтгүүрээс шалгана. Галт тэрэгний радио холбооны ажиллагааг дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан нэгжийн баталсан графикийн дагуу вагон-лаборатороор тогтмол шалгуулж илэрсэн гэмтлийг засуулж байна.
6.15.10. дохиолол төвлөрүүлэлт хориглол, холбоо, радиогийн байгууламж, хэрэгслийг шинэчлэн тоноглох, зөөх, засварлах, турших, солих болон тэдгээрийн ажиллагааг түр зогсооход хүргэсэн бусад ажлыг дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан нэгж ажил удирдагч томилон мөрдөж байгаа журам, зааврын дагуу хийлгэнэ.
6.15.11. дохиолол төвлөрүүлэлт хориглол, зам, эрчим хүчний байгууламж болон хөдлөх бүрэлдэхүүн, түүний дотор өөрөө явагч тусгай хөдлөх нэгж нь галт тэрэгний ойртолтыг мэдрэгч төхөөрөмж буюу гол тоологч, соронзон мэдрэгч, зам төмрийн цахилгаан хэлхээний байнгын найдвартай ажиллагааг хангана.
6.15.12. дараах нэгж зам төмөр хэлхээний тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах элементүүдийн арчлалтыг хариуцна:
а. замын реле, кабель, трансформаторын /хувьсгуурын/ хайрцаг, бутлег, мөн зам төмөр хэлхээний шунтын мэдрэмтгий чанарыг шалгаж тохируулахыг дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан нэгж;
б. тусгаарлагч уулзвар, суман шилжүүлгийн болон уулзварын холбоос, ус зайлуулагч, дэр модны худаг, галт тэрэгний ойртолтыг мэдрэх систем, гол тоологч, соронзон мэдрэгч, балластыг гүйдэл алдалтын эсэргүүцлийн тогтоосон нормын дагуу арчлахыг замын засвар үйлчилгээ хариуцсан нэгж;
в. шунтын мэдрэмтгий чанар хангагдахгүй нөхцөлд ажиллах журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
6.15.13. хагас автомат хориглолыг тэжээх зай хураагуурын нөөц эх үүсвэрийг байнгын бэлэн байлгаж, хувьсах гүйдлийн тэжээлийг тасалсан үед зураг төслөөр тогтоосон хугацаанд дохиолол төвлөрүүлэлт хориглолын гармын дохиоллын тасралтгүй ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
6.15.14. дохиолол төвлөрүүлэлт хориглол, холбооны байгууламжийг ашиглаж байгаа ажилтныг тэдгээрийг эзэмшиж, ашиглахад сургаж, шалгалт авсан байна. Эдгээр байгууламжийг ашиглахад ажилтныг сургах, тогтоосон хугацаанд мэдлэгийг нь шалгаж байх үүргийг тухайн ажилтныг шууд удирддаг дарга хариуцна.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ЦАХИЛГААН, УС ХАНГАМЖИЙН ТӨХӨӨРӨМЖ, БАЙГУУЛАМЖИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
7.1. Төмөр замын цахилгаан хангамжийн байгууламж дараах шаардлагыг хангасан байна:
а. галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагааг хангах;
б. дохиолол төвлөрүүлэлт хориглол, холбооны байгууламжийг хоёр эх үүсгүүрээс тэжээх, үндсэн тэжээлээс бэлтгэл тэжээлд автоматаар шилжүүлэх боломжтой байлгах;
в. дохиолол төвлөрүүлэлт хориглол, холбооны байгууламж нь үндсэн ба бэлтгэл тэжээлээс гадна нөөц эх үүсвэр, тасралтгүй тэжээлийн үүсгүүртэй байх;
г. үндсэн болон бэлтгэл тэжээл тасалдсан үед нөөц эх үүсвэр нь автоматаар шилжих боломжтой байх;
д. төмөр замын бүх хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах;
е. цахилгаан эрчим хүчээр хэрэглэгчийг найдвартай хангахын тулд цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжийн ажлын хэвийн байдалд тогтмол хяналт тавьж, тэдгээрийн параметрүүдийг цахилгаан лаборатори болон бусад зориулалтын багаж хэрэгслэлийн тусламжтайгаар хэмжиж, төлөвлөсөн хугацаандаа зохих засвар, үйлчилгээг хийж байх.
7.2. Дохиолол төвлөрүүлэлт хориглол болон холбооны байгууламж үндэсний стандартаар тогтоосон хэвийн хүчдэлтэй байна. Хэвийн хүчдэлийн өөрчлөлт нь хүчний оруулалтын самбар дээр буурах тал руу 10 хувиас, ихсэх тал руу 5 хувиас хэтрэхгүй байна.
7.3. Цахилгаан хангамжийн байгууламж, богино холбооны гүйдэл, хэт хүчдэл болон тогтоосон нормоос хэт ачаалахаас хамгаалагдсан байна.
7.4. Төмөр замын цахилгаан хангамжийн шугам, тэжээлийн, секцлэлийн бүдүүвчийг суурь бүтэц эзэмшигч батална.
7.5. Цахилгаан дамжуулах шугамын хуурай салгуурын дамжуулгыг цоожилсон байна. Дамжуулга бүрт салгуурын нэр бүхий бичиг зүүнэ. Тэжээлийн шугамын секцийн салгуурыг зөвхөн эрчим хүчний ээлжийн зохицуулагчийн тушаалаар сэлгэн залгана.
7.6. Цахилгаан байгууламжид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажил гүйцэтгэхэд аюулгүй ажиллагааг хангах, салгуурын түгжээтэй дамжуулгын түлхүүрийг хадгалах, салгуурыг сэлгэн залгах журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
7.7. Эрчим хүчний шугамын хүчдэлийг салгах ажлыг эрчим хүчний зохицуулагчийн тушаалаар зөвхөн мэргэжлийн ажилтан гүйцэтгэнэ. Хүчдэлгүй эрчим хүчний шугамын залгуур, салгуурыг эрчим хүчний ээлжийн зохицуулагчийн тушаалаар дохиолол төвлөрүүлэлт хориглолын цахилгаан механикч сэлгэн залгаж болно.
7.8. Төмөр замын дагууд дохиолол төвлөрүүлэлт хориглол, холбооны болон цахилгаан дамжуулах шугамыг барихдаа тулгуурыг төмөр замын зам төмрийн тэнхлэгээс тулгуурын өндөр дээр 3 метрийг нэмснээс багагүй зайд байрлуулна. Замын тэнхлэгээс паркийн гэрэлтүүлгийн шугамын тулгуурын дотор тал хүртэлх зай нь 3100 мм-ээс доошгүй байна.
7.9. Одоо ашиглаж байгаа хэсэгт өөрчлөх хүртэл, шинээр барих шугамд онцгой бартаатай нөхцөлд замын тэнхлэгээс өртөөн дэх тулгуурын дотор тал хүртэлх зай нь 2450 мм-ээс доошгүй байж болно. Цахилгаан дамжуулах шугамын тулгуур, мөн байнгын дохионы тулгуур, дохионы тэмдгийн харилцан байрлал нь дохио болон тэмдгийн үзэгдэлтийг сайн хангасан байна.
7.10. 1000в-оос дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын утасны унжилтын доод цэгээс газрын гадаргуу хүртэлх зай нь утас хамгийн их унжсан үед хоорондын замд 6 метрээс, маш их бартаатай газарт 5 метрээс, автомашины замтай огтлолцсон газар өртөө, суурин газарт 7 метрээс багагүй байна.
7.11. Төмөр зам дээгүүр хөндлөн гарсан цахилгаан дамжуулах агаарын шугамын утасны унжилтын доод цэгээс зам төмрийн толгойн дээд түвшин хүртэлх зай 7,5 метрээс багагүй байна.
7.12. Огтлолцлын алгасалтыг хязгаарласан тулгуур нь хүчитгэсэн анкер хийцтэй байх бөгөөд огтлолцлын утас нь залгаасгүй, давхар бэхэлгээтэй байна.
7.13. Өртөө, зөрлөгийн зорчигчийн тавцан, парк, дов, суман шилжүүлгийн бэлчир, гүүр, зохицуулалттай гарам нь дараах тогтоосон хэмжээнээс багагүй гэрэлтүүлэгтэй байх бөгөөд гэрэлтүүлэг нь цагаан гэрэлтэй байна:
- зорчигчдын тавцан - 4 люкс
- ялгалтын дов - 5 люкс
- зохицуулалттай гарам - 3 люкс
- хүлээн авах, явуулах зам, суман бэлчир - 3 люкс
- гүүр - 3 люкс
7.14. Ус хангамжийн газрын байршил, ус хангамжийн эх үүсвэр болон ус боловсруулах төхөөрөмж, шугам сүлжээ, барилга байгууламжийн техникийн тоноглол нь галт тэрэгний хөдөлгөөн хамгийн их болох үед зохих тоо чанарын үзүүлэлттэй усаар зүтгүүр, галт тэрэг, өртөөдийг тасралтгүй хангахын зэрэгцээ бусад аж ахуйн, гал унтраах, ундны усны хэрэгцээг хангана.
7.15. Төмөр зам доогуур тавигдсан ус дамжуулах шугам нь хамгаалалтын гэртэй байна. Усан хангамжийн систем нь галт тэрэгний технологийн хэрэгцээний ус болон өртөө, зөрлөг, замын хэсгийн хэрэглэгчдийг стандартад нийцсэн усаар тасралтгүй найдвартай хангаж байна.
7.16. Зам төмөр элсэнд хучигддаг хэсэгт ойжуулалт, элснээс хамгаалах ногоон зурвас байгуулах ажлыг усаар хангана.
7.17. Ариутгах татуургын байгууламж төмөр замын үйлдвэр, орон сууцны хорооллоос гарсан бохир усыг татан зайлуулж, технологийн дагуу цэвэрлэнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БАЙГУУЛАМЖ, ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЗЛЭГ, ЗАСВАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
8.1. Төмөр замын барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн үзлэгт тавигдах ерөнхий шаардлага:
8.1.1. Төмөр замын барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн үзлэгийг тэдгээрийг шууд хариуцдаг ажилтан, мөн эдгээр барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг хариуцдаг салбар нэгжийн дарга, удирдах ажилтан тогтоосон дүрэм, журам, зааврын дагуу хийж тээврийн тасралтгүй хэвийн ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангуулна.
8.1.2. үзлэгийн дүн, илэрсэн гэмтлийг арилгах шаардагдах арга хэмжээ авах тухай хугацаатай үүрэг даалгаврыг тусгай дэвтэрт бичиж байна.
8.1.3. суурь бүтэц эзэмшигч, тасгийн дарга, салбар хариуцсан удирдлагууд харьяалагдах салбар, нэгжийн байгууламж, төхөөрөмжийн бүрэн бүтэн найдвартай ажиллагаа, ажлын технологийн мөрдөлт, галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хэрхэн хангаж байгаад суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон хуваарийн дагуу үзлэг шалгалт хийнэ.
8.2. Байгууламж, төхөөрөмжийн засварт тавигдах шаардлага:
8.2.1. төхөөрөмж, байгууламжид засвар, үйлчилгээ хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын хамт галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг зөрчихгүй байвал зохино. Барилга, засварын их хэмжээний ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан галт тэрэгний хөдөлгөөний зурмагт “цонх” гаргаж, хурд хязгаарлагдах явдлыг харгалзан үзнэ.
8.2.2. галт тэрэгний хөдөлгөөний зурмагт тусгагдаагүй зам, дохиолол төвлөрүүлэлт хориглол ба холбооны байгууламж, бусад төхөөрөмжийн засварын ажлыг галт тэрэгний хөдөлгөөн багатай үед хоорондын зам хаахгүйгээр гүйцэтгэнэ.
8.2.3. хэрэв тэдгээр ажлыг гүйцэтгэх явдал нь галт тэрэгний хөдөлгөөнийг тасалдуулахад хүргэхээр байвал суурь бүтэц эзэмшигч уг ажлыг эхлэх ба дуусах цагийг хөдөлгөөн хариуцсан салбарын удирдлага, ажил удирдагчтай хамтран тогтооно.
8.2.4. ажил удирдагч нь хөдөлгөөн тасалдуулах ажил гүйцэтгэх, уг ажлыг хийхийн тулд хөдөлгөөний зурмагт ”цонх” гаргасан үед галт тэрэгний зохицуулагчтай байнгын утсан харилцаа тогтоосон байна.
8.2.5. хоорондын зам, өртөөн дээр гарсан аливаа саад нь хөдөлгөөнд аюул учруулах, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоох буюу хурд бууруулах шаардлагатай бол уг саадтай газрыг галт тэрэг, сэлгээний бүрэлдэхүүн ирэх эсэхийг харгалзахгүйгээр хоёр талаас нь дохиогоор хааж хамгаалсан байна. Ингэхдээ дараах зүйлийг мөрдөж ажиллана:
а. хөдөлгөөнд аюул бүхий саадтай, буюу ажил гүйцэтгэх газрыг дохиогоор хааж хамгаалахаас өмнө ажил эхлүүлэхгүй байх;
б. саадыг арилгах ажлыг бүрэн дуусаагүй, замын байдал хэвийн, овор хэмжээний шаардлага хангагдсан эсэхийг шалгахаас өмнө уул ажил хийж буй газар буюу саадыг хааж хамгаалсан дохиог буулгаж авахгүй байх.
8.2.6. саадтай болон саадыг арилгах ажил хийх газрыг хорио хамгаалалтаар хашиж, хамгаалахыг Төмөр замын дохиолол холбооны журмаар тогтооно.
8.2.7. зам дээр ажил гүйцэтгэх газрыг хааж хамгаалсан зөөврийн дохио тавих түүнийг хамгаалахдаа ажил удирдагч эрх авсан дохиочныг томилон ажиллуулна. Дохиочин нь төмөр замын тээврийн бусад ажилтнаас ялгагдах өнгийн малгай өмссөн байна.
8.2.8. зам дээр мөн түүнчлэн бага радиустай тахир хэсэг, сэтэрхий, дохионы үзэгдэлт муутай замд засварын ажил гүйцэтгэх үед галт тэрэгний хөдөлгөөний болон ажилтнуудын аюулгүй байдлыг хангахын тулд ажил удирдагчийг тухайн хэсгийн галт тэрэгний диспетчер, дохиочидтой харьцах, радио холбоо, утсан холбоогоор хангана.
8.2.9. дохиолол холбоогоор хангах шаардлагатай дараах ажлыг энэхүү журам болон Төмөр замын дохиолол холбооны журмаар тогтоон гүйцэтгэнэ:
а. замын машин механизмыг хэрэглэж ажлыг өргөн фронтоор гүйцэтгэж байгаа замын их, дунд, өргөлтийн засварын ажил;
б. зам төмрийг тууш солих, ашиглагдаж байгаа замуудад суман шилжүүлгийг солих, шинээр тавих ажил;
в. гүүрийн болон замын сараалжийг авах, тавих, гүүрийн нислэгийн хэсгийг өргөх, хоолой барих, төмөр замаар гарах гарц байгуулах зэрэг галт тэрэгний хөдөлгөөнийг удаан хугацаагаар зогсоох, хурдыг хязгаарлах ажил;
г. 150 мм-ээс дээш зузаантай ивүүр тавьж овойлттой замыг засах ажил зэрэг болно.
8.2.10. дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан нэгжийн ажилтан нь ажил удирдагч, галт тэрэгний диспетчертэй харьцах утсан холбоог ажил эхлэхээс нэг цагийн өмнө бэлэн болгож, “цонх”-нд гүйцэтгэх ажил дуусч хоорондын замыг галт тэрэгний хөдөлгөөнд нээх хүртэл тэндээ байх үүрэгтэй.
8.2.11. ажил удирдагч нь утсан холбоогоор хангагдах хүртлээ дохиочидтой радио станц, үзэгдэх болон дуун дохиогоор түр харьцана. Үзэгдэлт муутай үед үндсэн дохиог дамжуулагч завсарын дохиочинг ажиллуулна.
8.2.12. өртөөний зам дээр зогсоох буюу хурд бууруулах дохиогоор хааж хамгаалах шаардлагатай ажлыг үзлэгийн дэвтэрт ажил удирдагчийн урьдчилан бичсэн бичлэггүйгээр, мөн өртөөний жижүүрийн зөвшөөрөлгүйгээр хийж гүйцэтгэхгүй байх.
8.2.13. ажил удирдагч ажил дуусмагц уг байгууламжид хийх ажил дууссан тухай үзлэгийн дэвтэрт бичлэг хийнэ. Энэхүү бичлэгийг үндэслэн өртөөний жижүүр хэвийн ажиллагаанд оруулна.
8.2.14. ажил гүйцэтгэхийн тулд хоорондын замыг галт тэрэгний хөдөлгөөнд хаах явдлыг зөвхөн суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. Хоорондын зам хаах явдал нь бусад төмөр замын хөдөлгөөний зурмагт нөлөөлөхөөр бол суурь бүтэц эзэмшигч нь төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө.
8.2.15. хоорондын замыг галт тэрэгний хөдөлгөөнд хаах ба нээх явдлыг ажил эхлэхийн өмнө буюу ажил дуусмагц галт тэрэгний диспетчерийн тушаалаар гүйцэтгэнэ.
8.2.16. ажил удирдагч нь хоорондын замыг галт тэрэгний хөдөлгөөн хаасан тухай галт тэрэгний диспетчерээс /бичгэн мэдэгдэл, утсаар буюу цахилгаанаар ирүүлсэн/ тушаал хүлээн авч уг ажлын газрыг дохиогоор хааж хамгаалахаас өмнө ажил эхлүүлэхгүй байна.
8.2.17. уул ажлыг ямар байгууллага гүйцэтгэснийг үл харгалзан замын буюу хиймэл төхөөрөмжийн ажил дууссан ба галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, тасралтгүй ажиллагаанд саадгүй болсон тухай замын байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан нэгжийн дарга буюу түүний эрх олгосноор албан тушаалын хувьд замын мастер, бригадын даргаас бичгэн мэдэгдэл, утсан буюу цахилгаан мэдээг авсны дараа хоорондын замыг нээнэ.
8.2.18. дохиолол төвлөрүүлэлт хориглол болон холбооны ашиглагдаж байгаа байгууламжийн ажиллагаа, цахилгаан хангамжийг сэргээхийг дохиолол төвлөрүүлэлт хориглол, холбооны байгууламж хариуцсан ээлжийн зохицуулагч, эрчим хүчний ээлжийн зохицуулагч нараас мэдэгдэл авсны дараа дохиолол төвлөрүүлэлт хориглолын, холбооны инженер, эрчим хүчний инженер, гүйцэтгэнэ.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
9.1. Ерөнхий шаардлага
9.1.1. хөдлөх бүрэлдэхүүн нь харьяалал болон өмчийн төрөл хэлбэрээс үл хамааран тээврийн тасралтгүй, аюулгүй байдалд тавигдах шаардлагыг хангаж, бүрэн бүтэн, гэмтэлгүй байна. Хөдлөх бүрэлдэхүүнд үндэсний стандарт, норм, технологийн дагуу засвар, үйлчилгээ хийж, ашиглалтын үед гэмтэлгүй байлгах нь түүнийг өмчлөгч, эзэмшигч болон энэхүү ажлыг хариуцсан ажилтны гол үүрэг байна.
9.1.2. хөдлөх бүрэлдэхүүний төрөл, эд ангийг өөрчлөх, шинэчлэх тохиолдолд техник-эдийн засгийн үндэслэлийн баримт бичгийг зохих мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж мөрдөж ажиллана.
9.1.3. вагоныг бүрдүүлэгч бүх хэсэг нь бат бөх, тогтвор сайтай байхаас гадна ашиглалтын үеийн техникийн байдал нь төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам үндэсний стандартын шаардлага хангасан байна. Вагон түүний эд анги нь хамгийн их хурдаар галт тэрэг аюул осолгүй, алгуур зөөлөн, жигд хөдөлгөөнийг хангаж байвал зохино.
9.1.4. хөдлөх бүрэлдэхүүн нь оврын үндэсний стандартын шаардлагыг хангасан байна. Хөдлөх бүрэлдэхүүн нь Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журамд заасны дагуу гэрчилгээжүүлэлтэд хамрагдсан байна.
9.1.5. хөдлөх бүрэлдэхүүний нэгж бүр үндэсний стандартын шаардлага хангасан ялгах өнгө, тэмдэгтэй байхаас гадна бичилт, тэмдэглэгээ хийгдсэн байна. Тухайлбал: Монгол Улсын сүлд /ачааны вагоноос бусад/, замын нэр тэмдэг, дугаар, үйлдвэрлэсэн газар, он сар өдрийг заасан үйлдвэрлэгчийн пайз, тогтоосон төрлийн засварыг хийсэн газар он, сар, өдөр, өөрийн жинг /зүтгүүрээс бусдад/ заасан бичигтэй байна.
9.1.6. хөдлөх бүрэлдэхүүн, түүний эд ангид тавигдах дугаарлалт, тэмдэг тэмдэглэгээ нь үндэсний стандартын шаардлагыг хангасан байна.
9.1.7. зүтгүүр дээр хийцийн хурд, сери, дугаар данслагдсан депогийн нэр, нөөцийн сав ба хянах хэрэгсэлд үзлэг магадлагаа хийсэн тухай пайз бичилт, зорчигчийн вагон дээр суудлын /орны/ тоо, ачааны вагонд эзлэхүүн, даацыг заасан бичилт хийгдсэн байна.
9.1.8. хөдлөх бүрэлдэхүүн бүрд техникийн ба ашиглалтын шинж байдлыг тодорхойлсон техникийн паспорт /формуляр/ байх бөгөөд түүнд засвар хийсэн байгууллага тэмдэглэл хөтөлж баталгаажуулна.
9.1.9. зүтгүүр нь машинчийн сонор сэрэмж шалгах төхөөрөмж, тоормосны гол хоолойн даралт, хөдөлгөөний хурд цагийг зааж бичдэг хурд хэмжигч, радио станцаар тоноглогдсон байна. Аяллын зүтгүүр радио холбооноос гадна тоормосны гол хоолой тасарсныг дохиолох төхөөрөмж, галын дохиоллоор тоноглогдсон байна.
9.1.10. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд түүнийг автоматаар таних тоноглол суурилуулж болно.
9.1.11. хөдлөх бүрэлдэхүүний бүтцэд төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулахгүй.
9.1.12. тусгай хэрэгцээний хөдлөх бүрэлдэхүүний болон замаас авагддаг хөдөлгөөнт нэгжүүдэд тавих техникийн шаардлага, тэдгээрийг арчлах, ашиглах журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
9.1.13. дагнасан болон нийтийн хэрэглээний төмөр замаас нийлсэн замтай өртөөнд бусад төмөр замын байгууллагын хөдлөх бүрэлдэхүүн ажиллахыг “Суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам ашиглах, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоорондын хамтран ажиллах болон тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үлгэрчилсэн загварт заасны дагуу тогтооно.
9.2. Хос дугуйд тавигдах шаардлага:
9.2.1. хос дугуй нь төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйд үзлэг хийх, магадлах, засварлах, угсрах зааврын шаардлагыг хангасан байна. Хос дугуйн голын зааварт заагдсан хэсэг дээр хос дугуйг угсарсан, бүрэн магадлагаа хийсэн газар, он, сар, өдрийг тод харагдахуйц тэмдэглэхээс гадна угсралтын ажлыг хүлээн авсан болохыг нотолсон тэмдэглэгээг мөн тавина;
9.2.2. хөдлөх бүрэлдэхүүнд байгаа хос дугуйд тогтоосон зааврын дагуу үзлэг, энгийн болон бүрэн магадлагаа хийхийн дээр тэдгээрийг хөдлөх бүрэлдэхүүнд угсрах үед мэдээллийг бүртгэлийн дэвтэр, паспортод бичиж тэмдэглэсэн байна.
9.3. 1520 мм царигтай замд ашиглагдах хос дугуйд тавигдах шаардлага:
9.3.1. ачаалагдаагүй хос дугуйн дотор талын гадаргуунуудын хоорондын зай нь 1440 мм байна. 120-140 км/цаг-ийн хурдтай явах зүтгүүр, вагоны хос дугуйн дотор талын ирмэгүүдийн хоорондох зайн ихсэлт 3 мм-ээс, багасалт нь 1 мм-ээс, 120 км/цаг хүртэл хурдтай явах зүтгүүр, вагоны хос дугуйн дотор талын ирмэгүүдийн хоорондох зайн ихсэлт, багасалт 3 мм-ээс тус тус ихгүй байна.
9.3.2. хос дугуйн гол, мөөр, зээрэнцэг, бул, дэлэнд ан цав, дэлэнд нь хурц ирмэг, шамралт, ховхролт, эмтрэлт үүссэн байж болохгүй. Зам болон хөдлөх бүрэлдэхүүний хоорондын харилцан үйлчлэлийг алдагдуулж болох дараах элэгдэл, гэмтэлтэй хос дугуйтай хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглалтад оруулахгүй, галт тэргэнд явуулж болохгүй:
а. 120-140 км/цаг-ийн хурдтай явах үед дугуйн өнхрөх гадаргуугийн элэгдэлт зүтгүүр, зорчигчийн вагонд 5 мм-ээс их, зүтгүүрийн дугуйн дэлний оройгоос 20 мм, зорчигчийн вагоны дугуйн дэлний оройгоос 18 мм-ийн зайд хэмжихэд дэлний зузаан нь 33 мм-ээс их буюу 28 мм-ээс бага байвал;
б. 120 км/цаг хүртэл хурдтай явах үед дугуйн өнхрөх гадаргуугийн жигд элэгдэл зүтгүүр ба алсын харилцааны галт тэрэгний зорчигчийн вагонд 7 мм-ээс дээш, орон нутгийн ба хот дүүргийн харилцааны галт тэрэгний зорчигчийн вагонд 8 мм-ээс дээш, хөргүүртэй болон ачааны вагонд 9 мм-ээс дээш байвал;
в. зүтгүүрийн дугуйн дэлний оройгоос 20 мм, зорчигчийн вагоны дугуйн дэлний оройгоос 18 мм-ийн зайд хэмжихэд дугуйн дэлний зузаан нь 33 мм-ээс их 25 мм-ээс бага, мөн ачааны вагоны дугуйн дэлний оройгоос 18 мм-ийн зайд хэмжихэд дугуйн дэлний зузаан нь 33 мм-ээс их 24 мм-ээс бага байвал;
г. тусгай загвараар хэмжихэд дэл нь 18 мм-ээс илүү босоо элэгдсэн байвал;
д. зүтгүүр, вагоны дугуйн өнхрөх гадаргууд 1 мм-ээс дээш чирэгтэй байвал.
9.3.3. замд явж байхдаа вагоны дугуйд 1 мм-ээс их боловч 2 мм-ээс илүүгүй чирэг гарсныг илрүүлбэл уг вагоныг /зорчигчийн галт тэрэг бол тогтоосон хурдтай боловч 100 км/цагаас дээшгүй хурдтай, ачааны галт тэрэг бол 70 км/цагаас дээшгүй хурдтай/ галт тэрэгнээс салгалгүйгээр хос дугуй солих хэрэгсэл бүхий ойролцоо орших техник үйлчилгээний газарт хүргэхийг зөвшөөрнө.
9.3.4. чиргийн хэмжээ нь вагонд 2-6 мм, зүтгүүрт 1-2 мм хүртэл байвал галт тэргийг ойрын өртөө хүртэл 15 км/-цагаас ихгүй хурдтай явуулна. Хос дугуйн чиргийн хэмжээ нь вагонд 6-12 мм, зүтгүүрт 2-4 мм хүртэл байвал галт тэргийг 10 км/цаг-аас ихгүй хурдтай явуулж ойролцоо өртөөнд хос дугуйг солино. Хэрэв хос дугуйн чиргийн хэмжээ нь вагонд 12 мм-ээс их байвал ивүүр тавьж хос дугуйг эргэхгүй болгон ойролцоо өртөө хүртэл 10 км/цаг-аас ихгүй хурдтай явуулна.
9.3.5. зүтгүүрт 4 мм-ээс их байвал зүтгүүрийг галт тэрэгнээс салган гэмтэлтэй хос дугуйн татах мотор, тоормосны цлиндрийг салгаж дугуйг өргөж бэхлээд 10 км/цаг-аас илүүгүй хурдтай ойролцоо өртөөнд хүргэж солино.
9.3.6. харин 2-оос дээш хос дугуйд 4 мм-ээс их чирэг гарсан бол газар дээр нь хос дугуйг гагнуураар шавж зохих боловсруулалт хийж цааш дугуй солих өртөө хүртэл явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
9.3.7. ачааны вагоныг зорчигчийн галт тэргэнд залгахад уул вагоны хос дугуйн арчлалтын норм хэмжээ нь зорчигчийн галт тэргэнд тавигдах шаардлага хангасан байна.
9.4. 1435 мм царигтай замд ашиглагдах хос дугуйд тавигдах шаардлага.
а. Зорчигчийн вагонд:
- ачаалагдаагүй хос дугуйн дотор талын ирмэгүүдийн /гадаргуунуудын/ хоорондын зай 1353 мм байх бөгөөд ихсэлт нь 3 мм-ээс, багасалт нь 1 мм-ээс ихгүй байх;
- цул ба жийрэг мөөртэй хос дугуйн мөөрийн өргөн 136 мм-ээс ихгүй, 127 мм-ээс багагүй;
- дэлний оройгоос 15 мм зайд хэмжихэд дэлний зузаан 34 мм-ээс ихгүй, 23 мм-ээс багагүй байх;
- хос дугуйн өнхрөх гадаргуун жигд элэгдэл 6 мм-ээс ихгүй байна.
б. Ачааны вагонд:
- ачаалагдаагүй хос дугуйн дотор талын гадаргуунуудын хоорондын зай 1353 мм байх бөгөөд ихсэлт нь 3 мм-ээс, багасалт нь 1 мм-ээс ихгүй байх;
- цул ба жийрэг мөөртэй хос дугуйн мөөрийн өргөн 136 мм-ээс ихгүй, 127 мм-ээс багагүй байх;
- дэлний оройгоос 15 мм зайд хэмжихэд дэлний зузаан 34 мм-ээс ихгүй, 22 мм-ээс багагүй байх;
- хос дугуйн өнхрөх гадаргуун жигд элэгдэл 7 мм-ээс ихгүй байна.
в. Зүтгүүрт:
- 1435 мм царигтай замд ашиглагдах зүтгүүрийн хос дугуйн дотор талын гадаргуунуудын хоорондын зай 1360 мм, түүний ихсэлт, багасалт нь 3 мм-ээс ихгүй байна. Хос дугуйн мөөрийн өргөн 140 мм-ээс ихгүй байна;
- дэлний оройгоос 20 мм зайд хэмжихэд дэлний зузаан 34 мм-ээс ихгүй, 25 мм-ээс багагүй байна. Хос дугуйн өнхрөх гадаргын элэгдэл 7 мм-ээс ихгүй байна;
- зүтгүүр, зорчигчийн болон ачааны вагоны хос дугуйн гадаргууд гарсан чирэг, шаваас хос дугуйн гэмтэл өргөн царигийн вагоныхтай ижил байна.
9.5. Дор дурдсан аль нэг гэмтэл бүхий хос дугуйтай хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглалтад оруулахгүй буюу явуулахгүй.
а. Зүтгүүрт:
- дугуйн жийрэг мөөр төв дээрээ буюу гол нь бул дотроо тус тус суларсан
- гол дээр 25 мм-ээс урт тууш цав гарсан буюу хуурсан;
- зүтгүүрийн дугуйн гол дээр 4 мм-ээс дээш, мотовозын гол дээр 2.5 мм-ээс дээш холгогдсон;
- жийрэг мөөр дээр цав гарсан;
- жийрэг мөөрийн өнхрөх гадаргууд далд цэврүүтсэн буюу хортонтсон, хурц ирмэгт шамралт үүссэн.
б. Вагонд:
- голын хүзүү буюу булын өмнөх хэсэг үрэгдэж, зурагдсан;
- гол дээр 2.5 мм-ээс гүнзгий холгогдсон;
- цул дугуйн аль нэг хэсэгт цавтсан;
- дугуйн өнхрөх гадаргууд холтролт, ховхролт нь зорчигчийн вагонд гүн нь 10 мм, урт нь 25 мм, ачааны вагонд гүн нь 10 мм, урт нь 50 мм-ээс их болсон;
- дугуйн дэл зам төмрийн толгойн дотор гадаргуутай харьцах ажлын талстад шамралт үүссэн;
- дугуйн дэл хурц элэгдэлтэй;
- дугуйн мөөрийн зузаан нь дугуйн дотор ирмэгээс 70 мм-ийн зайд хэмжихэд зорчигчийн вагонд 25 мм, ачааны галт тэргэнд аялдаг ачааны вагонд 20 мм-ээс тус тус бага болсон;
- дугуйн мөөр буюу жийрэг мөөрийн өнхрөх гадаргуу дээр металл түрэгдэж шавсан гэмтэл, зорчигчийн вагоны хос дугуйд 0.5 мм-ээс ачааны вагонд 1 мм-ээс өндөр болсон зэрэг болно.
9.6. Завсарын өртөөн дээр дурдсан хэмжээнээс их боловч 2 мм-ээс илүүгүй шаваас бүхий дугуйтай вагон илрүүлбэл уг вагоныг явуулахдаа хос дугуйд нь чирэг гарсан вагонтой адил байна.
9.7. Вагоны дугуй нь 2 мм-ээс илүү шаваастай байвал шаваасыг 2 мм хүртэл багасгасны дараа вагоныг хоорондын замаас татаж авахдаа Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйд үзлэг хийх, магадлах, засварлах, угсрах зааврын дагуу, мөн чирэгтэй вагонтой адил арга хэмжээ авна.
АРАВДУГААР БҮЛЭГ
АВТО ТООРМОСНЫ ТОНОГЛОЛ, АВТО УГСРААНЫ
ТӨХӨӨРӨМЖИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
10.1. Хөдлөх бүрэлдэхүүн нь автомат тоормосоор тоноглогдсон байна.
10.2. Автомат тоормос нь ажиллуулахад хялбар, ашиглалтын ямар ч нөхцөлд найдвартай, зөөлөн жигд ажилладаг байхаас гадна тоормосын гол хоолой салах буюу тасрах, яаралтай тоормослох краныг нээх үед галт тэргийг яаралтай зогсоох үүрэгтэй.
10.3. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан "Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний автомат тоормосыг ашиглах заавар"-ын дагуу хөдлөх бүрэлдэхүүний автомат тоормосын системд засвар, үйлчилгээ хийнэ.
10.4. Хөдлөх бүрэлдэхүүний автомат тоормос нь яаралтай тоормос хийхэд тогтоосон тоормосны замаас ихгүй зайд галт тэргийг зогсоож чадахуйц тоормосны шахалтаар хангагдсан байна.
10.5. Ачааны маягийн автомат тоормос нь вагоны ачаалалт, галт тэрэгний урт, замын аясаас шалтгаалан тоормослох янз бүрийн дэглэм хэрэглэх боломжийг хангаж байна. Зорчигчийн вагон гонхондоо /тамбур/, хонгил /коридор/ дотроо яаралтай тоормослох крантай байх бөгөөд тэдгээр нь ломботой байна.
10.6. Зүтгүүр, зорчигчийн вагон, дрезин ажиллагаатай гар тоормостой байна. Ачааны вагоны паркийн тодорхой хэсэг нь бүрэн ажиллагаатай яаралтай зогсоох кран, гар тоормосоор тоноглогдсон дамжих тавцантай байна. Энэхүү хувь хэмжээг суурь бүтэц эзэмшигч тогтооно. Хөдлөх бүрэлдэхүүний гар тоормосны арчилгааг тогтмол хийж, тоормосны шахалтыг тогтоосон хэмжээнд байлгана.
10.7. Тоормосны хөшүүргэн дамжуулгын хэсгүүд нь бэхэлгээнээсээ салах буюу гэмтэх, оврын хэмжээнээс илүү гарах, зам дээр унаж чирэгдэхээс хамгаалсан хэрэгсэлтэй байна.
10.8. Хөдлөх бүрэлдэхүүн авто угсраагаар тоноглогдсон байх бөгөөд авто угсраа нь тогтоосон зааврын дагуу засвар үйлчилгээ хийгдсэн байна.
10.9. Авто угсрааны тэнхлэгийн өндөр зам төмрийн толгойн дээд талын түвшингээс дээш зүтгүүр, зорчигчийн болон ачааны хоосон вагонд 1080 мм-ээс ихгүй, зүтгүүр болон хүн суулгасан зорчигчийн вагонд 980 мм-ээс багагүй, ачаатай ачааны вагонд 950 мм-ээс багагүй байна.
10.10. Төмөр замын 1435 мм царигийн өргөнтэй замд ашиглагддаг вагоны авто угсрааны тэнхлэгийн өндөр ачааны вагонд 890 мм-ээс ихгүй, хоосон вагонд 835 мм-ээс багагүй, ачаатай вагонд 815 мм-ээс багагүй байна.
10.11. Зорчигчийн вагонд авто угсрааны тэнхлэгийн өндөр зам төмрийн толгойн дээд талын түвшингээс 890 мм-ээс ихгүй, 830 мм-ээс багагүй байна.
10.12. Авто угсрааны тууш тэнхлэгийн хоорондох өндөрийн зөрүү дараах хэмжээнээс ихгүй байна.
а. 1520 мм царигтай замд:
- орон нутгийн зорчигчийн болон ачааны галт тэргэнд 100 мм;
- ачааны галт тэрэгний зүтгүүр ба эхний вагоны хооронд 110 мм;
- 120 км/цаг хүртэл хурдтай явах олон улсын зорчигчийн галт тэргэнд 70 мм;
- 121-140 км/цаг хүртэл хурдтай явах олон улсын зорчигчийн галт тэргэнд 50 мм;
- зорчигчийн галт тэрэгний зүтгүүр ба эхний вагоны хооронд 100 мм;
- урт ачааг 2-3 тавцан вагон дээр дамнуулан ачсан тохиолдолд тавцан вагоны автомат угсрааны тэнхлэгийн өндөрийн зөрүү нь 80 мм-ээс ихгүй байна.
б. 1435 мм царигтай замд:
- зорчигчийн галт тэргэнд 60 мм;
- ачааны галт тэргэнд 75 мм.
10.13. Авто угсрааны тууш тэнхлэгийн хоорондох өндөрийн зөрүү нормоос хэтэрсэн тохиолдолд найруулагчийн бригад вагонуудыг сэлгэн тавьж тохируулна. Авто угсрааны тууш тэнхлэгийн өндрийн зөрүүг цоожны өндрийн зөрүүгээр тодорхойлно.
10.14. Зүтгүүр, ачааны болон зорчигчийн вагон, бусад хөдлөх бүрэлдэхүүний авто угсрааны тэнхлэгийн өндөрийг тохируулах явцад төвлөрүүлэх дүүжин дээр хавчуулга ивээс тавихгүй байх.
10.15. Зүтгүүр болон зорчигчийн вагон нь авто угсраа босоо шилжилтийн хязгаарлагчаар тоноглогдсон байна.
10.16. Техникийн үйлчилгээ хийсэн вагон үзэгч авто угсрааны техникийн бүрэн бүтэн байдал, галт тэрэгний бүрэлдэхүүнд зөв холболт хийсэн эсэхийг хариуцна.
10.17. Вагон үзэгчгүй өртөөнд сэлгээний удирдагч галт тэргэнд вагоныг залгах, найруулах үед зөв холбосон эсэхийг хариуцна.
10.18. Зүтгүүрийг галт тэрэгний эхний вагонтой зөв холбосон эсэхийг зүтгүүрийн машинч хариуцна.
10.19. Галт тэрэгний зүтгүүрийг бүрэлдэхүүнээс салгах, холбох /тоормосны зөөлөн хоолойг салгах, залгах, төгсгөлийн краныг нээх, хаах/ ажлыг машинч, туслах машинч гүйцэтгэнэ.
10.20. Сэлгээний ажлын үед зүтгүүр ба эхний вагон зөв холбогдсон эсэхийг сэлгээний удирдагч хариуцна.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АРЧЛАЛТ, АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ,
ЗАСВАР, АЧАА ТЭЭВРИЙН ҮЗЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
11.1. Техникийн үйлчилгээ, засварт тавигдах шаардлага:
11.1.1. хөдөлгөөний аюулгүй байдалд хөнөөл учруулж болох гэмтэлтэй хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглалтад оруулах, тээвэрлэж байгаа ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж чадахгүй вагоныг галт тэргэнд холбож явуулахгүй байх.
11.1.2. халаалт, усан хангамж, цахилгаан, тоноглол, агааржуулагч, дохиолох хэрэгсэл гэмтэлтэй буюу зорчигч тээвэрлэх хэвийн нөхцөлийг алдагдуулж болох бусад гэмтэл бүхий зорчигчийн вагоныг галт тэргэнд холбож явуулахгүй байх.
11.1.3. харьяалал болон өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдалд тавих шаардлага, техникийн үйлчилгээ, засварыг үндэсний стандартад заасны дагуу гүйцэтгэнэ.
11.1.4. хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ, засварын төрөл, засвар хоорондын гүйлт болон хугацааны норм, засварт тавих шаардлагыг үндэсний стандартаар тогтооно. Хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ, засварын технологийн үлгэрчилсэн горимыг суурь бүтэц эзэмшигч батална.
11.1.5. хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний аюулгүй байдал, хийсэн техникийн үйлчилгээ, засварын чанарыг уг ажлыг гардан гүйцэтгэсэн ажилтан, депо, засварын болон техник үйлчилгээний газар, вагоныг тээвэрлэлтэд бэлтгэх газрын мастер, дарга хариуцна.
11.2. Зүтгүүрийн техникийн үйлчилгээ, засварт тавигдах шаардлага:
11.2.1. зүтгүүрийн техникийн байдлыг ашиглалтын үед зүтгүүрийн бригад, депо болон техник үйлчилгээний газарт засварын төрөлжсөн бригад шалгахаас гадна шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.
11.2.2. зүтгүүрийн засвар хоорондын гүйлтийн болон хугацааны нормыг хатуу мөрдөж төлөвлөгөөт засварын гүйлт, хугацааг хэтрүүлэхгүйгээр төлөвлөгөөт засвар хийж гүйцэтгэнэ. Зүтгүүрийг засварын технологийн горимын дагуу засварлаж, хэрэглэгдэх сэлбэг материалыг бүрэн хэрэглэж, засварын нормоор тогтоосон хугацаанд гаргана.
11.2.3. зүтгүүрийн засвар үйлчилгээ хариуцсан нэгжийн мастер, хүлээн авагч, инженер, дарга болон зүтгүүрийн асуудал эрхэлсэн салбарын дарга, байцаагч техникийн үйлчилгээ болон засварын чанарт байнга хяналт тавина.
11.2.4. засвар, үйлчилгээ хийсний дараа эрх бүхий ажилтан шалгаж, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд зүтгүүрийг ашиглалтад хүлээн авахгүй.
11.2.5. техникийн үйлчилгээний үед дор дурдсан зүйлийг шалгана:
а. зангилаа, эд ангийн байдал, элэгдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахуйц тогтоосон хэмжээнд тохирч байгаа эсэх;
б. тоормосны тоноглол, авто угсрааны хэрэгсэл, хянах, хэмжих, хамгаалах, дохионы багаж хэрэгслийн ажиллагааны бүрэн бүтэн байдал.
11.2.6. дор дурдсан гэмтэл бүхий зүтгүүрийг хөдөлгөөнд ашиглаж болохгүй:
а. авто угсрааны хэрэгсэл гэмтсэн;
б. мал зайлуулагч гэмтсэн буюу байхгүй;
в. элс өгөх систем гэмтэлтэй буюу элсээр зэхэгдээгүй;
г. дуун дохио өгөх тоноглол гэмтсэн;
д. тэргэнцрийн пүрш хугарсан буюу гэмтсэн;
е. нумын хом, зүүлт, ээмэг, хуудсанд цав гарсан, хугарсан;
ё. гүүшингийн холхивч, их бие гэмтсэн буюу цав гарсан;
ж.тоормосын хөшүүргэн дамжуулга, түүнийг унахаас хамгаалах хэрэгсэл гэмтсэн буюу байхгүй;
з. араат дамжуулгын хайрцаг /тос гоожихоор/, шүд гэмтсэн буюу цав үүссэн;
и.татах цахилгаан хөдөлгүүрийн хөргөх сэнс, мотор голын өнхрөх болон гулсах холхивч гэмтсэн;
й. зай хураагуур гэмтсэн;
к. хурд хэмжигч, машинчийн сонор сэрэмж шалгах төхөөрөмж гэмтсэн;
л. зүтгүүрийн радио холбооны төхөөрөмж гэмтсэн;
м. хийн шахуурга авто ба гар тоормос гэмтсэн;
н. зүтгүүрийн бүтээцэд хийгдсэн гал унтраах хэрэгсэл гэмтсэн;
о. дизель хөдөлгүүр цохио чимээ үүссэн, хөргөх секц, сэнс гэмтсэн;
ө. богино холбооны гүйдлийн реле ба дизелийн ослоос хамгаалах хэрэгсэл гэмтсэн;
п. зүтгүүрийн автомат дохиоллын систем гэмтсэн;
р. зүтгүүрийн микро процессорт удирдлагын систем гэмтэлтэй.
11.2.7. зүтгүүр дээр тавигдсан хэмжих хэрэгсэл урьдчилан сэргийлэх хавхлага ломботой байна. Зүтгүүрийн хянах хэмжих болон цахилгаан хамгаалалтын хэрэгсэл, урьдчилан сэргийлэх хавхлага, хийн нөөц савыг тогтоосон хугацаанд үзэж магадлана.
11.2.8. зүтгүүрийн автомат зогсоогуур, радио холбооны байгууламжийг хяналтын цэгт тогтмол үзэж, ажиллагааг шалгаж, тохируулж байна. Хяналтын цэгийн байрлал ба үзлэгийн хугацааг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
11.2.9. зүтгүүрт жилд хоёр удаа зуны болон өвлийн тээвэрлэлтэд бэлтгэхэд зориулагдсан техникийн үзлэг, үйлчилгээ хийнэ.
11.2.10. зүтгүүрийн бригад зүтгүүрт үйлчилгээ хийх, сэлгээний илчит тэргийг ганц машинчаар ажиллуулах зааврыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
11.2.11. орон нутгийн нөхцөлийг харгалзан суурь бүтэц эзэмшигч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахуйц зүтгүүрийн техникийн үйлчилгээ, сэлгээний ажил хийх технологийн горимыг тогтооно.
11.2.12. асаалттай зүтгүүрийг зохих эрх бүхий ажилтны хяналтгүйгээр депогийн зам дээр хөдөлгөх, машинч, туслах машинчийн хяналтгүйгээр өртөөний бусад зам дээр орхихгүй байх.
11.3. Вагоны техникийн үйлчилгээ, засварт тавигдах шаардлага
11.3.1. вагоны техникийн үйлчилгээ, засварыг тээвэрлэлтэд вагон бэлтгэх газар, техник үйлчилгээний газар, вагон депо болон заводад гүйцэтгэнэ.
11.3.2. техникийн үйлчилгээний үед дараах зүйлийг шалгана:
а. зангилаа, эд ангийн байдал ба элэгдэл тогтоосон хэмжээнд тохирч байгаа эсэх;
б. тоормосны тоноглол, авто угсрааны хэрэгслийн ажиллагаа, бүрэн бүтэн эсэх;
в. тэвш нь тээвэрлэх ачааны бүрэн байдлыг хангаж чадахуйц эсэх;
г. дамжих тавцан, тусгай гишгүүр, бариул бүрэн бүтэн эсэх;
д. хөдлөх бүрэлдэхүүний эд анги, тоноглол, зам дээр унахаас урьдчилан хамгаалах хэрэгсэл бүрэн бүтэн эсэх.
11.3.3. вагоныг техникийн үзлэгт оруулж, тэнцэх эсэхийг нь шалгасан тухай тусгай дэвтэрт бичихгүйгээр ачаа ачилт, зорчигч тээвэрлэлтэд өгөхгүй байх.
11.3.4. тээвэрлэлтэд вагон бэлтгэх буюу техник үйлчилгээний газаргүй өртөөнд ачилтад өгөх хоосон вагоныг ачих өртөөний ойролцоо байрласан техник үйлчилгээний буюу тээвэрлэлтэд вагон бэлтгэх газарт үзлэгт оруулж тээвэрлэлтэд бэлтгүүлнэ.
11.3.5. вагоныг техникийн үзлэгт оруулах, тээвэрлэлтэд тэнцсэн эсэх тухай мэдэгдэл өгөх зааврыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
11.3.6. галт тэргийг найруулах, задлах өртөөнд, харин замд яваа үед бол галт тэрэгний хөдөлгөөний зурмагт заасан өртөөнд техникийн үзлэгт оруулж байна. Эдгээр өртөөнд вагоны салгалттай болон салгалтгүй урсгал засварын ажлыг зохион байгуулна.
11.3.7. тээвэрлэлтэд вагон бэлтгэх буюу техник үйлчилгээний газаргүй өртөөнд вагоныг галт тэргэнд залгахын өмнө вагон үзэгч үзлэг хийж, техник үйлчилгээний газартай ойролцоох өртөөнд явуулахад бэлтгэсэн байна.
11.3.8. галт тэргийг техникийн үзлэгт оруулах, бэлэн болсон тухай мэдэгдэх, тээвэрлэлтэд вагон бэлтгэх буюу техник үйлчилгээний газаргүй өртөөнд вагоныг ачилтад өгөх, галт тэргэнд холбохын өмнө техникийн үзлэг үйлчилгээ хийх журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
11.3.9. тээвэрлэлтэд вагон бэлтгэх буюу техник үйлчилгээний газрын ажилтан вагоны техникийн үйлчилгээ, засварыг технологийн горим, галт тэрэгний хөдөлгөөний зурмагт зохицуулан цаг тухайд гүйцэтгэж байна.
11.3.10. суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон баталгаат хэсгийн хэмжээнд галт тэрэгнээс вагон салгахгүй явуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг тээвэрлэлтэд вагон бэлтгэх болон техник үйлчилгээний газар хариуцна.
11.4. Галт тэрэг болон вагонд ачаа тээвэрлэхэд үүсэх зөрчлийг илрүүлэх автомат төхөөрөмжинд тавигдах шаардлага.
11.4.1. галт тэрэг болон вагоны ачаа, тээврийн зөрчил илрүүлэх автомат систем, оврын мэдрэгчтэй хаалга, вагон жин, дүрс бичлэг хяналтын төхөөрөмж байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:
а. ачилтын техникийн нөхцөл даац хэтрэлтийн зөрчилтэй вагон галт тэргэнд байгаа мэдээллийг ачаа тээврийн үзлэгийн газрын операторт дамжуулах.
б. ачаа тээврийн зөрчлийн тухай мэдээллийг хэвлэмэл, цахим хэлбэрээр гаргах, хадгалах.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
12.1. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт тавигдах шаардлага:
12.1.1. галт тэрэгний хөдөлгөөний хөдөлгөөний зурмаг нь галт тэрэгний хөдөлгөөний зохион байгуулалтын үндэс бөгөөд бүх салбар, нэгжийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулан нэгтгэж төмөр замын ажлын хэмжээг тодорхойлно.
12.1.2. галт тэрэгний хөдөлгөөний хөдөлгөөний нэгдсэн зурмагийг Төмөр замын тээврийн тухай хуульд заасан чиг үүрэг хариуцсан байгууллага батална.
12.1.3. суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг Төмөр замын тээврийн тухай хуульд заасны дагуу суурь бүтэц эзэмшигч батална.
12.1.4. галт тэрэгний хөдөлгөөний зурмаг дараах шаардлагыг хангасан байна:
а. зорчигч, ачаа, ачаан тээш тээвэрлэлтийн хэрэгцээг хангах;
б. галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон ажиллагааг хангах;
в. өртөөний боловсруулах болон хэсгийн тээх, нэвтрүүлэх чадварыг үр дүнтэй ашиглах;
г. хөдлөх бүрэлдэхүүнийг оновчтой, үр бүтээлтэй ашиглах;
д. зүтгүүрийн бригадын тасралтгүй ажиллах тогтоосон цагийг нарийн мөрдөх;
е. зам, хиймэл төхөөрөмж, дохиолол төвлөрүүлэлт хориглол, холбооны болон цахилгаан эрчим хүчний байгууламжид засвар, үйлчилгээ хийх боломжийг олгох.
12.1.5. зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарийг нийтэд мэдээлнэ.
12.1.6. галт тэрэгний хөдөлгөөнд шууд холбоотой ажилтныг галт тэрэгний хөдөлгөөний цагийн хуваариар хангана.
12.1.7. галт тэрэгний хөдөлгөөний цагийн хуваарийг товлох, цуцлахыг дараах байгууллага, албан тушаалтан гүйцэтгэнэ:
а. олон улсын харилцааны зорчигчийн галт тэргийг хөрш орнуудын төмөр замын удирдах байгууллагатай зөвшилцсөнөөр;
б. орон нутгийн ба хот, дүүргийн зорчигчийн галт тэрэг, тээшийн галт тэрэг, ачаа-зорчигчийн галт тэргийг суурь бүтэц эзэмшигч;
в. ачааны хурдасгасан болон ачааны галт тэргийг суурь бүтэц эзэмшигчээс эрх олгосон этгээд;
г. цэргийн галт тэргийг аялуулах асуудлыг төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.17-д заасан “Тусгай тээвэрлэлт болон цэргийн тээвэрлэлт гүйцэтгэх журам”-аар зохицуулна;
д. сэргээн босгох, галын галт тэрэг, цас цэвэрлэгч, вагонгүй зүтгүүр, замаас авагддаггүй дрезин, аж ахуйн галт тэрэг болон хөдөлгөөний зурмагт тусгагдаагүй бусад галт тэрэгний явах зааврын дагуу галт тэрэгний ахлах диспетчер.
12.1.8. галт тэрэг бүрд зурмагаар тогтоосон дугаар олгоно. Нэг чиглэлийн галт тэргүүдэд тэгш дугаар, эсрэг чиглэлийн галт тэргүүдэд сондгой дугаар олгоно.
12.1.9. хөдөлгөөнийг хэвийн болгон сэргээх, гал түймэр унтраахад зориулан товлосон сэргээн босгох, галын галт тэрэг, цас цэвэрлэгч, вагонгүй ганц зүтгүүр, замаас авагддаггүй дрезин, автомоторисийг дараалал харгалзахгүй явуулна.
12.1.10. дараалал баримтлах галт тэрэгт дараах галт тэрэг хамаарна:
а. бүх төрлийн зорчигчийн;
б. цэргийн, ачаа-зорчигчийн, тээшийн болон чингэлгийн галт тэрэг, ачааны хурдасгасан /хялбар гэмтэх ачаа, суурь бүтэц эзэмшигчээс мал, амьтан тээвэрлэхэд зориулсан/;
в. ачааны /нэвт өнгөрөх, хэсгийн түүвэр, зөөврийн, дамжуулах болон аж ахуйн галт тэрэг, вагонгүй зүтгүүр/;
г. онцгой шаардлагаар товлодог, тэр үедээ ээлж дарааллыг нь тогтоодог галт тэрэг.
12.1.11. галт тэрэгний хөдөлгөөнийг хоногийн 24 цагийн тооллоор Улаанбаатарын цагийг баримтлан зохицуулна. Төмөр замын нийт сүлжээний хэмжээнд цагийн заалт адил байна.
12.1.12. галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажлын байр, зорчигч үйлчилгээний буудлын гадна болон дотор талд технологийн зориулалттай цаг байрлуулна. Түүнийг ашиглах, тохируулах, засвар үйлчилгээ хийх асуудлыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
12.1.13. суурь бүтэц эзэмшигч тээврийг оновчтой зохион байгуулахын тулд хоногийн төлөвлөгөөт зурмагийг зохиож мөрдөнө. Хоногийн төлөвлөгөөт зурмаг зохиож, баталж мөрдөх журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХЭСЭГЛЭХ ГАЗАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
13.1. Галт тэрэгний хөдөлгөөнийг хэсэглэх газраар зохицуулна. Хэсэглэх газарт өртөө, зөрлөг, замын пост хамаарна. Хэсэглэх газрыг барьж байгуулан хөдөлгөөнийг хэсэгчлэн зааг гаргаж галт тэрэгний хөдөлгөөнийг явуулна. Галт тэрэгний хөдөлгөөнийг хэсэглэх газраар зааглаж зохион байгуулна.
13.2. Оруулах гэрлэн дохио, оруулах семафор нь өртөөний хилийн зааг мөн.
13.3. Хэсэглэх газар, зорчигчийн буух, суух газар нь өөрийн оноосон нэртэй буюу дугаартай байна. Нэрийг өртөөний болон зорчигчийн байшин /постын барилга/-гийн нүүрэнд, галт тэрэг ирэх хоёр талд тус тус байрлуулсан байна.
13.4. Төмөр замыг гол зам, галт тэрэг хүлээж авах, явуулах, ялгах, сэлгээний ажил гүйцэтгэх, ачаа, ачаан тээш хүлээн авах, олгох, зорчигчдод үйлчлэх зориулалт бүхий өртөөний зам, нийтэд үйлчлэх зориулалттай нийтийн хэрэгцээний салбар зам, дагнасан хэрэглээний салбар зам гэж тус тус ангилна.
13.5. Өртөөний зам, суман шилжүүлэг, өртөөний төвлөрүүлэлтийн байр, сумчны байр бүр өөрийн дугаартай байна.
13.6. Нэг болон хэд хэдэн парктай өртөөний дэвсгэрт байгаа зам, суман шилжүүлэг, байрт ижил дугаар тогтоохгүй.
13.7. Өртөөний зам, суман шилжүүлгийн дугаарлалтыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ӨРТӨӨНИЙ АЖЛЫН ТЕХНИК ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
14.1. Ерөнхий шаардлага:
14.1.1. өртөөний байгууламж, төхөөрөмжийг ашиглах аргыг техник захирамжийн актаар тогтооно. Өртөөнд галт тэргийг осол аюулгүй, саадгүй хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх, сэлгээний ажлын ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж байхаар техник захирамжийн актыг зохионо.
14.1.2. техник захирамжийн актыг төмөр замын байгууллагын нийт ажилтан заавал биелүүлнэ.
14.1.3. өртөөний дарга нь тухайн өртөөний техник захирамжийн актыг нийтлэг дүрэм, суурь бүтэц эзэмшигчийн баталсан бусад зааврыг үндэслэн холбогдох нэгжийн саналыг авч боловсруулна. Техник захирамжийн актыг хөдөлгөөний байцаагч хянаж, хөдөлгөөн хариуцсан салбарын дарга, тасгийн хэмжээнд тасгийн дарга батална.
14.1.4. техник захирамжийн актад өртөөний масштабчилсан бүдүүвч, замын дагуу огтлолын зураг, галт тэрэг хүлээн авах, явуулах, сэлгээний ажил хийх заавар, дохиолол төвлөрүүлэлт хориглолын болон холбооны байгууламжийг ашиглах заавар, ялгах дов дээр сэлгээний ажлын заавар, салбар замд сэлгээний ажил хийх заавар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар, /аюулгүйн замнал/ салбар замын хүснэгт зэргийг хавсаргана.
14.1.5. галт тэрэгний хөдөлгөөний зурмаг, өртөөний замын болон дохиолол төвлөрүүлэлт хориглол, холбооны байгууламжид нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай бүрд техник захирамжийн актыг шинэчлэх буюу засварлаж байна.
14.1.6. техник захирамжийн актад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа техник захирамжийн актыг баталсан албан тушаалтнаар баталгаажуулна.
14.1.7. батлагдсан техник захирамжийн актын хуулбарыг өртөөний жижүүр, сэлгээний хөдөлгөөн зохицуулагч, парк, ялгах довын жижүүр, сумчны байр, зүтгүүрийн депогийн жижүүр, ачаа тээвэр, вагон үзэгчийн ажлын байранд байлгана. Хуулбарт зохих ажилтанд шаардагдах мэдээ баримтыг тусгасан байна.
14.2. Суман шилжүүлгийн ашиглалтад тавигдах шаардлага:
14.2.1. гол болон хүлээн авах, явуулах зам дээр байрласан сум, хамгаалах сум нь дараах байдлаар тавигдсан байна:
- нэг замт шугамын өртөөний гол зам дээрх оруулах сумууд өртөөний хоёр талаас өөр өөр замд оруулахаар;
- хоёр замт шугамын өртөөний гол зам дахь оруулах сумууд зохих гол замаар оруулахаар;
- хамгаалах ба барих мухар зам руу оруулах сумаас бусад, хоорондын зам ба өртөөний гол зам дээрх бүх сум зохих замаар явуулахаар;
- хамгаалах ба барих мухар зам руу оруулах сум нь мухар зам руу оруулахаар.
14.2.2. суман шилжүүлгийн хэвийн байдлыг сум, дохио, замналын харилцан хамаарлын хүснэгтэд нэмэх тэмдгээр заана. Төвлөрүүлээгүй сумтай өртөөнд тэдгээрийн хэвийн байдлыг өртөөний техник захирамжийн акт болон түүний хуулбарт заана.
14.2.3. сэргээн босгох, галын галт тэрэг, тэсрэх дэлбэрэх ачаатай вагон зогсооход зориулан гаргасан өртөөний зам руу оруулах замналын хамааралд ороогүй суман шилжүүлгийн хэвийн байдлыг өртөөний дарга тогтооно.
14.2.4. тогтоосон хэвийн байдлыг цахилгаан төвлөрүүлэлтийн сумнуудын цахилгаан шилжүүлэгчийн таган дээр болон төвлөрүүлэгдээгүй суман шилжүүлгийн, шилжүүлэгчийн суурин дээр тэмдэглэнэ.
14.2.5. дор дурдсан үед сумнуудыг өөр байдалд шилжүүлж болно:
- галт тэрэг хүлээн авах, явуулах замнал бэлтгэхэд;
- сэлгээний ажил хийх үед;
- замыг хөдлөх бүрэлдэхүүнээр эзлүүлэх үед;
- саадтай газар ба өртөөний зам дээр ажил хийх газрыг хааж хамгаалах шаардлагатай үед;
- сум цэвэрлэх, шалгах, засварлах үед
14.2.6. цахилгаан төвлөрүүлэлтээр тоноглогдсон өртөөнд доорх сумуудаас бусад сумыг хэвийн байдалд тавих шаардлагагүй болно:
- хамгаалах ба барих мухар зам руу орох сум;
- автомат төхөөрөмжөөр тоноглогдож хэвийн байдалдаа өөрөө шилждэг хаягч сум;
- автомат төхөөрөмжөөр тоноглогдоогүй боловч өртөөний жижүүр хэвийн байдалд нь шилжүүлдэг хаягч сум.
14.2.7. хоорондын замд тавигдсан суман шилжүүлгийг аль нэгэн зэргэлдээ өртөөнд харьяалуулах буюу салаалсан газарт нь шаардлагатай үед пост байгуулна. Эдгээр суман шилжүүлгэнд техникийн үйлчилгээ хийх, гэрэлтүүлэх, хамгаалах, сумын түлхүүр хадгалах зааврыг Төмөр замын дохиолол холбооны журмыг үндэслэн суурь бүтэц эзэмшигч тогтооно.
14.2.8. сум дохиог удирдах байранд өөрийн удирдаж байгаа сум дохионы шилжүүлэлт, хөдөлгөөний аюулгүй байдал болон ажиллагааг хариуцсан зөвхөн нэг ажилтан байна. Тухайлбал: өртөөний төвлөрүүлэлтийн байранд өртөөний жижүүр, сумчны байранд сумчин, автоматжуулсан ялгах довын төвлөрүүлэлтийн байранд оператор, довын жижүүр буюу сэлгээний зохицуулагч байна. Зарим өртөөнд сумчны хоёр байрыг нэг сумчинд, мөн зарим сум ба сумчны байрыг өртөөний жижүүрт шууд хариуцуулж болно. Ийм өртөөдийн жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
14.2.9. өртөөний төвлөрүүлэлтийн байранд шаардлагатай үед оператор буюу туслах жижүүрийг томилон ажиллуулж болно.
14.2.10. галт тэрэг хүлээн авах, явуулахын өмнө уул хүлээн авах, явуулах замналд орсон сум, хамгаалалтын сумнуудыг түгжээтэй байлгана.
14.2.11. галт тэрэг хүлээн авах, явуулах замналд түгжигдсэн боловч түлхүүрийн хамаарлаар тоноглогдоогүй суман түлхүүр өртөөний жижүүр буюу сумчинд, харин түлхүүрийн хамаарлаар тоноглогдсон үед сумчны байрны гүйцэтгэх аппарат буюу өртөөний жижүүрийн удирдлагын аппаратад хадгалагдана.
14.2.12. түлхүүрийн хамаарлаар тоноглогдоогүй, дараах суман шилжүүлгийн түлхүүр /хамгийн хариуцлагатай бөгөөд түгжээтэй/ нь өртөөний жижүүрт хадгалагдана:
а. сэргээн босгох, галын галт тэрэг зогсоох зам руу оруулах сум;
б. өртөө, хоорондын замд нийлсэн постоор үйлчлүүлэгдээгүй салбар замын сум;
в. барих, хамгаалах мухар замын болон хаях сум;
г. аюултай ачаатай вагон зогсоох зориулалттай зам руу оруулах түгждэг сум;
д. түлхүүрийн хамаарлаар тоноглогдсон боловч тухайн нөхцөлд зүүдэг цоожоор цоожилсон байвал зохих сум;
е. нэг буюу бүлэг вагонд эзлүүлсэн өртөөний хүлээн авах явуулах замуудын сум.
14.2.13. хэсэглэх газарт галт тэрэг хүлээн авах, явуулах, замнал бэлтгэх, түгжих, сэлгээний ажлын үед сумыг замналд шилжүүлэхийг өртөөний техник захирамжийн актад зааснаар гүйцэтгэнэ.
14.2.14. галт тэрэг хүлээн авах, явуулах замнал бэлтгэх үед төвлөрүүлсэн сумыг өртөөний жижүүр шилжүүлнэ. Галт тэрэг хүлээн авах, явуулах үед төвлөрүүлээгүй сумыг өртөөний жижүүрийн шийдвэрээр сумчин эсвэл сумыг хариуцдаг өртөөний ажилтан шилжүүлж түгжинэ. Замнал бэлтгэх үед өөр бусад хүмүүс сумыг шилжүүлэхгүй байна.
14.2.15. сэлгээний хөдөлгөөний үед сум шилжүүлэх үйлдлийг сэлгээний ажил удирдагчийн шийдвэрээр сумчин гүйцэтгэнэ. Цахилгаан төвлөрүүлэлтээр тоноглогдсон өртөөдөд сэлгээний хөдөлгөөний үед сум шилжүүлэх явдлыг өртөөний жижүүр гүйцэтгэнэ. Сумыг төвийн удирдлагаас орон нутгийн удирдлагад шилжүүлэх, мөн түүнчлэн сумчид үйлчилдэггүй, төвлөрүүлэгдээгүй суман дээгүүр сэлгээ хийх үед сумуудыг зөвхөн найруулагчийн бригад шилжүүлнэ.
14.2.16. сум шилжүүлэх, замнал бэлтгэх тухай өртөөний жижүүрийн шийдвэрийг сумчин зөв ойлгосноо давтана. Шийдвэрийг биелүүлмэгц сумчин энэ тухайгаа уг шийдвэр өгсөн ажилтанд нэн даруй илтгэнэ. Өгөгдсөн замналд орсон суман байдлыг хянах боломж олгодог удирдлагын аппарат бүхий өртөөнд өртөөний жижүүр түүний шийдвэрийг зөв биелүүлсэн эсэхийг удирдлагын хэрэгслийн заалтаар магадлана.
14.2.17. сум гэмтэлтэй /шор нягт шахагдаагүй, цоож цуурга гэмтсэн/ үед сумчин өртөөний жижүүрт нэн даруй мэдэгдэнэ. Гэмтэл нь хөдөлгөөний аюулгүй байдал болон ажиллагаанд хохирол учруулахаар байвал сумчин тэр сумаар өнгөрөх хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөнийг зогсоож, зогсох дохиогоор хааж хамгаалан, энэ тухайгаа өртөөний жижүүрт нэн даруй мэдэгдэнэ.
14.2.18. суман шилжүүлэг дээр засварын ажил хийх шаардлага гарсан үед сумчин зөвхөн өртөөний жижүүрийн зөвшөөрлөөр зам, дохиолол холбооны нэгжийн ажилтныг засварын ажилд оруулж болно. Засвар дуусмагц сумчин уул суман шилжүүлгийн байдал хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан эсэхийг магадлаж энэ тухайгаа өртөөний жижүүрт илтгэнэ.
14.2.19. өртөөний болон бусад байгууллагын эзэмшлийн замд нийлсэн эхний суман шилжүүлэг суурь бүтэц эзэмшигчийн мэдэлд байна.
14.2.20. бусад байгууллагын эзэмшлийн замын суман шилжүүлэг тухайн эзэмшигчийн мэдэлд байна.
14.2.21. өртөөний болон байгууллагын дарга нь өөрийн эзэмшилд байгаа суман шилжүүлгийн хэвийн ажиллагаа, цэвэрлэгээ, сум заагчийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
14.2.22. суман шилжүүлгийн техникийн байдалд хяналт тавих, цэвэрлэх, үйлчилгээ хийх ажлыг дараах ажилтан гүйцэтгэнэ:
а.төвлөрүүлэгдээгүй суман шилжүүлгийг тэдгээрийг үйлчилдэг ажилтан /өртөөний сумчид/;
б.төвлөрүүлэгдсэн суман шилжүүлгийг замын аж ахуйн нэгжийн ажилтан.
14.2.23. төвлөрүүлэгдсэн, сумчны мэдэлд байдаггүй төвлөрүүлэгдээгүй зарим суман шилжүүлгийн техникийн байдлыг хянах, үйлчилгээ хийх технологийг дүрмийг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
14.2.24. сумчин дараах үүргийг гүйцэтгэнэ:
а. жижүүр хүлээн авахдаа зам дээрх вагон хязгаарын шонгоос гадагш гараагүй, сум цэвэрлэгдсэн бүрэн бүтэн, сумчны дохионы хэрэгсэл, багаж бүрэн эсэхийг жижүүр хүлээлгэн өгч байгаа сумчныг байлцуулан магадлах;
б. сумыг техник захирамжийн актын хуулбарт заасан хэвийн байдалд түгжээтэй байлгах, галт тэрэг хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх үед зөвхөн өртөөний жижүүрийн шийдвэрээр заасан байдалд шилжүүлж байх;
в. суман шилжүүлгийн бүрэн бүтэн байдал, тасралтгүй ажиллагааг хангаж, цэвэр байлгаж, суларсан эрэг, шургийг сайтар чангалж тосолж, хадаасыг гүйцэд хадаж байх;
г. сум тоонолжийг цэвэрлэх, эрэг, шураг, хадаас чангалах ажлыг шорын өмнөх жааз зам төмрийн уулзвараас /хаших зам төмрийг оруулан/ тоонолжийн арын уулзвар хүртэл гүйцэтгэх;
д. техник захирамжийн актад зааснаар гэрэлтүүлэгтэй байлгах сум заагчийг шөнийн цагт мөн үзэгдэлт муутай өдрийн цагт гэрэлтүүлж байх;
е. галт тэрэг хүлээн авах, явуулах үед өртөөний техник захирамжийн актын хуулбарт заасан газар зохих дохиотой угтаж авах;
ё. галт тэрэг өнгөрөх үед бүрэн бүрэлдэхүүнтэй, тогтоосон дохиотой явж байгаа эсэхийг анхааралтай ажиглаж, үдэж өгөх;
ж. илрүүлсэн гэмтэл, хэвийн биш зүйлийн тухай өртөөний жижүүрт нэн даруй мэдэгдэх бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдал болон хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахаар байвал галт тэрэг, сэлгээний бүрэлдэхүүнийг зогсоох арга хэмжээг яаралтай авах;
з. сэлгээ хийх үед дохиог анхааралтай ажиглаж, сэлгээний ажлыг түргэн, осол, аюулгүй хийх, дохионы заалтыг чанд биелүүлэх;
и. сумчны байранд байрлуулсан техник захирамжийн актын хуулбарын заалтыг мэдэж, баримталж ажиллах.
14.2.25. сумчин нь дараах үйлдлийг гаргахгүй ажиллах шаардлагатай:
а. өртөөний техник захирамжийн актанд заасан гэрэлтэй байвал зохих сум заагчуудыг шөнийн цагт болон үзэгдэлт муутай өдрийн цагт гэрэлтүүлэггүй байлгах;
б. ажлын шаардлага гараагүй нөхцөлд сумын хэвийн байдлыг алдагдуулах;
в. өртөөний техник захирамжийн актад заасан түгжээтэй байвал зохих сумыг түгжээгүй байлгах;
г. ажлын байранд тогтоосон дохиогүй байх;
д. жижүүрийн үүрэг гүйцэтгэх үедээ өртөөний жижүүрийн зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явах;
е. суманд гадны хүн хүргэх.
14.3. Сэлгээний ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага:
14.3.1. өртөөний замд сэлгээний ажлыг зөвхөн нэг ажилтны, тухайлбал, өртөөний жижүүр, сэлгээний зохицуулагч паркийн буюу постын жижүүрийн шийдвэрээр гүйцэтгэнэ.
14.3.2. сэлгээний ажлыг гүйцэтгэх, энэ талаар шйидвэр өгөх ажил үүргийн хуваарилалтыг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.
14.3.3. өртөөний зам болон ялгах довд сэлгээ хийх, хөдлөх бүрэлдэхүүн бэхлэх, онцгой нөхцөл баримтлан тээвэрлэх ачаатай вагонд сэлгээ хийх ажиллагааг төмөр замын тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасан “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-аар зохицуулна.
14.3.4. сэлгээ хийж байгаа зүтгүүрийн хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан буюу галт тэрэгний найруулагч удирдана.
14.3.5. галт тэрэгний найруулагч дараах үүргийг гүйцэтгэнэ:
а. энэхүү журамд заасан галт тэрэг найруулах төлөвлөгөө, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам болон бусад холбогдох заавар, технологийн горим стандартын шаардлагад нийцүүлэн галт тэргийг найруулах;
б. хийх сэлгээний ажлын төлөвлөгөө, түүний гүйцэтгэх аргыг сэлгээний ажилд оролцогч бүх ажилтанд танилцуулсны үндсэн дээр тэдгээрийн үйл ажиллагааг оновчтой зохицуулан хуваарилах;
в. сэлгээний ажлын даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;
г. сэлгээний ажил гүйцэтгэж буй ажилтны болон хөдөлгөөний аюулгүй байдал, ачаа, хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулна. Хүн суулгасан, хэтрүү овортой болон тэсрэх ачаатай вагонтой үед сэлгээг маш болгоомжтой гүйцэтгэнэ.
14.3.6. олон замтай, сэлгээний ажил ихтэй өртөөнд замуудыг сэлгээний бүс болгон хувааж, тэдэнд сэлгээний зүтгүүр болон бригад бэхлэн ажиллуулна. Завсарын өртөөнд сэлгээний ажлыг Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд заасны дагуу гүйцэтгэнэ.
14.3.7. сэлгээ хийх үеийн зүтгүүрийн бригад дараах үүргийг гүйцэтгэнэ:
а. сэлгээний ажлын даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;
б. өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж, хөдөлгөөний тухай дохионы заалтыг тухай бүр биелүүлэх;
в. зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх;
г. сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах;
д. сэлгээний хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хянах;
е. сэлгээний ажлын үед дан зүтгүүрээр хөдөлгөөн хийх тохиолдолд явах чиглэлд зүтгүүрийн удирдлагыг шилжүүлж, бүхээгийг заавал сольж байх;
ё. зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно.
14.4. Галт тэрэг найруулахад тавигдах шаардлага:
14.4.1. галт тэргийг энэхүү журам, Галт тэрэгний зурмаг зохицуулалтын журам, Галт тэрэг найруулах төлөвлөгөө зэрэгт бүрэн нийцүүлэн найруулна.
14.4.2. галт тэрэгний жин, уртын нормыг чиглэл, хэсэглэл тус бүрд хөдөлгөөний зурмаг, галт тэрэг найруулах төлөвлөгөөгөөр тогтооно. Мөн жин, уртын норм нь зүтгүүрийн төрөл, тухайн хэсгийн замын аяс, өртөөний хүлээн авах явуулах замын ашигтай уртад тохирч байна.
14.4.3. галт тэргэнд хөдлөх бүрэлдэхүүн холбох үед түүний жин, уртыг суурь бүтэц эзэмшигч тогтооно. Галт тэрэгний уртыг тодорхойлоход томьёолсон вагоны уртыг 14 метрээр тооцно.
14.4.4. галт тэрэгний урт нь тухайн галт тэрэг аялах хэсгийн өртөө, зөрлөгийн хүлээн авах, явуулах замын ашигтай уртаас хэтрэхгүй байна. Хэсгээр урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй галт тэрэг өнгөрүүлэх зааврыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
14.4.5. галт тэргийг товлох, цуцлахыг дараах байгууллага, албан тушаалтан гүйцэтгэнэ:
а. алсын харилцааны зорчигчийн галт тэргийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон байгууллага болон хөрш орнуудын төмөр замын удирдах байгууллагатай зөвшилцсөнөөр тээвэрлэгч байгууллага;
б. орон нутгийн ба хот, дүүргийн зорчигчийн галт тэрэг, тээшийн галт тэрэг, ачаа-зорчигчийн галт тэргийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, эсхүл түүний эрх олгосон байгууллага, шаардлагатай тохиолдолд орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай зөвшилцсөнөөр тээвэрлэгч байгууллага.
14.4.6. дараах вагонуудыг галт тэргэнд холбож болохгүй:
а. техникийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдал, ачааны бүрэн бүтэн байдалд хохирол учруулахаар гэмтэлтэй, галт тэрэгнээс салгах мэдэгдэл өгсөн вагон;
б. даацаас хэтэрсэн ачаатай вагон;
в. ачаа ачих, бэхлэх техникийн нөхцөлийг зөрчиж ачсан задгай хөдлөх бүрэлдэхүүн;
г. ачаа хазгай ачсан, нум хэт сууснаас арал ба тэвш нь явах ангидаа хавирах нөхцөл үүссэн, дээврийн бүрээс хуурч болохоор гэмтэлтэй вагон;
д. замаас гарч байсан буюу сүйрэл, осолд орсон галт тэргэнд байсан вагоныг үзлэг хийж, хөдөлгөөнд тэнцэх эсэхийг тогтоох хүртэл уул вагоныг;
е. тусгай баримт бичигтэй яваа /өөрийн гол дээр явах ачааны адил/ вагоноос бусад тогтоосон төрлийн засвар хийсэн тухай хэв тэмдэггүй вагон;
ё. хэрхэн явуулах тухай тусгай заалт өгөгдөөгүй, хэтрүү овортой ачаа ачсан тавцант вагон, транспортер, хагас вагон;
ж. тусгай зааварт зааснаас бусад үед хашлага нь хаагдаж түгжигдээгүй тавцант вагон, хаалга нээлхийг хааж түгжээгүй битүү хоосон вагон, ачих буулгах дээд, доод хэрэгслийн нээлхийн таг онгорхой цистерн, хоппер, үр тариа ба цемент тээвэрлэх вагон, бусад хөдлөх бүрэлдэхүүн;
з. онгорхой хаалга нээлхийтэй буюу түгжих механизм гэмтсэн, нэг дэх шүдэнд тээглүүлж хаасан хагас вагон;
и. ачихыг хориглосон ачаатай вагон;
к. бункерийг нь бэхлээгүй бункерт хагас вагон, хос дугуйн өнхрөх гадаргууг хар тосноос цэвэрлээгүй хар тос тээвэрлэх вагон.
14.4.7. дор дурдсан вагоныг зорчигчийн галт тэргэнд холбож болохгүй:
а. тэсрэх ачаатай, шахсан, шингэрүүлсэн хийтэй болон бусад аюултай ачаатай, хялбархан шатдаг болон муухай үнэр гаргадаг ачаатай вагон;
б. үечилсэн засвар буюу техникийн нэгдсэн байцаалтын хугацаа хэтэрсэн вагон.
14.4.8. онцгой шаардлагатай үед тавцант вагон, цистернээс өөр төрлийн ачааны вагоныг зорчигчийн /зорчигчийн хурдан галт тэрэгнээс бусад/ галт тэргэнд холбох явдлыг суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
14.4.9. зорчигчийн галт тэргэнд залгах ачааны вагоны тоо нь 4 голоос хэтрэхгүй байх бөгөөд зөвхөн галт тэрэгний эхэнд тавина. Хот дүүргийн зорчигчийн галт тэргэнд 12 голоос илүүгүй тооны ачааны вагон /мөн сүүний цистерн/ залгахыг зөвшөөрнө.
14.4.10. холбож байгаа ачааны вагоны техникийн байдал, бүтэц нь зорчигчийн галт тэрэгний тогтоосон хурдтай, осол аюулгүй явах нөхцөлийг хангасан байна.
14.4.11. ачаа-зорчигчийн галт тэргэнд вагонуудыг тогтоосон зааврын дагуу байрлуулах бөгөөд зорчигчийн вагоныг эхэнд нь холбоно.
14.4.12. ачаа-зорчигчийн галт тэрэгний урт ба жинг суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар тогтооно. Ачаа-зорчигчийн галт тэргэнд тэсрэх ачаатай, шахсан, шингэрүүлсэн хийтэй, бусад аюултай болон муухай үнэр гаргах ачаатай вагон, шингэрүүлсэн хийнээс суларсан хоосон цистерн холбохгүй байна.
14.4.13. зорчигчийн бүх галт тэрэгний эхний ба сүүлийн вагоны голын гадна хаалгыг түгжиж цоожилж, дамжих тавцанг босгон, бүх вагоны хажуу хаалгыг цоожилсон байна.
14.4.14. ачааны галт тэргийг найруулахад вагоны голын тоо, жингийн хувьд ялгахгүйгээр найруулна. Түүвэр галт тэргэнд вагоныг очих өртөөгөөр нь бүлэглэн холбох бөгөөд харин түүвэр-түгээх вагоныг нэг бүлэг болгон тавина.
14.4.15 хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг найруулахдаа хоосон вагонуудыг галт тэрэгний сүүл талаас 1/3 (гуравны нэг)-ээс хэтрүүлэхгүйгээр байрлуулна.
14.4.16. албан хэрэгцээний болон ачаа хүргэгчтэй вагоноос бусад зорчигчийн болон ачааны вагоныг галт тэргэнд нэг бүлэг болгон холбоно. Харин эдгээр вагонууд нь огцом түлхэх, зогсоход гулсаж болох зам төмөр, дам нуруу, гуалин үүнтэй төстэй бусад төрлийн ачаатай задгай хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр, галт тэрэгний сүүлээс нэгээс доошгүй вагоноор халхлагдсан байна.
14.4.17. цэргийн галт тэргэнд тэсрэх ачаатай вагон холбохыг Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам болон Төмөр замаар ачаа тээвэрлэх журмаар тус тус зохицуулна.
14.4.18. тэсрэх ачаатай вагон, шингэрүүлсэн хийтэй цистерн, зарим аюултай ачаа бүхий битүү вагон, амархан шатах ачаатай вагон, шингэрүүлсэн хийнээс суларсан хоосон цистернийг галт тэргэнд холбох үед дараах байдлаар халхавчийг хийнэ:
а. галт тэрэгний зүтгүүрийн ард 4-өөс доошгүй голоор;
б. тэсрэх аюултай ачаа бүхий вагоныг галт тэрэгний төгсгөлөөс 4-өөс доошгүй голын өмнө.
14.4.19. ачааны галт тэргэн дэх хүн суулгасан вагонд дараах байдлаар халхавчийг хийнэ:
а. тэсрэх аюултай ачаатай вагоноос, мөн түүнчлэн шингэрүүлсэн хийнээс суларсан хоосон цистернээс 12-оос доошгүй голоор;
б. хүчил, нэгдүгээр зэргийн хялбархан гал авалцах шингэн, зарим бусад аюултай ачаатай цистерн, аюултай ачаа бүхий битүү вагон болон хялбархан шатдаг ачаатай вагоноос 4-өөс доошгүй голоор;
в. ачаа хүргэгчтэй /багтай/ ганц вагон зөвхөн пийшинтэй бол уг вагон зохих халхавчтай байна.
14.4.20. зорчигчийн, хүмүүс суулгасан ачааны вагон, тэсрэх аюултай, хялбархан шатдаг ачаатай вагон, шингэрүүлсэн хийнээс суларсан хоосон цистернийг галт тэргэнд холбох, салгах сэлгээний ажлын үед жирийн ачаатай вагон эсвэл хоосон вагоныг халхавч болгон ашиглана.
14.4.21. галт тэргэнд залгах, сэлгээ хийх үед халхавч шаардах тэсрэх аюултай, хялбархан шатдаг ачаа болон аюултай ачааны жагсаалтад орсон ачаатай вагон, хэтрүү овортой ачаа бүхий вагон, тусгай хөдлөх бүрэлдэхүүнийг галт тэргэнд байрлуулахыг суурь бүтэц эзэмшигчийн баталсан технологийн журмаар зохицуулна.
14.4.22. гар тоормостой вагоныг түүвэр, хүмүүсийн, тэсрэх аюултай, хэтрүү овор бүхий ачаатай галт тэргэнд байрлуулахад галт тэрэгний эхний хэсэгт /голын тоогоор/ нэгээс доошгүй, харин сүүлчийн хэсэгт гар тоормостой хоёроос доошгүй вагон тавьсан байна.
14.4.23. шаардлагатай тохиолдолд ачааны галт тэргэнд сүүлчийн автомат тоормостой вагоны араас бүрэлдэхүүний дунд хэсэгт явахад тохирохгүй боловч явах анги, авто угсраа нь бүрэн бүтэн дөрвөөс илүүгүй голтой албаны вагон, тоормосгүй вагон тавихыг зөвшөөрнө. Тийм вагоныг вагоны мэргэжлийн ажилтан дагалдан хүргэнэ.
14.5. Галт тэрэгний тоормос залгах үед тавигдах шаардлага:
14.5.1. галт тэрэг бүрт байх тоормосны хангамж нь галт тэрэгний жин, хурд, хэсгийн хэмжээний баримтлах уруудуурт тохирч байна. Галт тэрэгний хурд, хэвгийн хэмжээ, тоормосны нэгдсэн шахалтнаас хамаарах тоормосны замын зай, галт тэргийг гар тоормосоор хангахыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний автомат тоормосыг ашиглах заавар”-аар зохицуулна.
14.5.2. хэсгийн хэмжээгээр баримтлах хэвгий, галт тэрэгний хөдөлгөөний зурмагт тогтоосон хурдыг тус бүр суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар тогтоож мөрдөнө.
14.5.3. зорчигчийн галт тэрэгний автомат тоормосны сүлжээнд зорчигчийн маягийн бүх вагон, мөн түүнчлэн зорчигчийн дэглэмээр тоормослох ачааны маягийн автомат тоормос бүхий вагонуудыг холбоно.
14.5.4. ачааны галт тэрэгний автомат тоормосны сүлжээнд дараах вагоноос бусад ачааны маягийн автомат тоормостой бүх вагоны тоормосыг залгавал зохино:
а. хос дугуйд 0,5-1,0 мм чирэгтэй;
б. нэг загварын биш тоормостой;
в. автомат тоормос нь гэмтсэний улмаас засварт явуулж байгаа;
г. аюултай ачаа ачсан тоормосын ширмэн шахавчтай вагон;
д. замд явах үед нь автомат тоормосыг салгах шаардлагатайгаар гэмтсэн.
14.5.5. ачааны, ачаа зорчигчийн галт тэргэнд ачааны болон зорчигчийн маягийн автомат тоормосыг хослуулан хэрэглэж болно.
14.5.6. бүх төрлийн галт тэрэгний зүтгүүрийн автомат тоормосыг тоормосын сүлжээнд залгасан байна. Зүтгүүрийн автомат тоормос ачааны болон зорчигчийн дэглэмтэй байвал бүрэлдэхүүнд байгаа автомат тоормосны зонхилох маягт тохирох дэглэмд шилжүүлэн залгана.
14.5.7. ачааны галт тэргэнд нэг бүлэг болгон тавьсан нэвт дамжуулах хоолойтой буюу салгагдсан тоормостой вагоны тоо 8 голоос, харин галт тэрэгний сүүлд автомат тоормостой сүүлчийн хоёр вагоны өмнө 4 голоос тус тус хэтрэхгүй байна. Галт тэрэгний сүүлд байгаа хоёр вагоны автомат тоормос нь ажилтай байна.
14.5.8. ачааны болон ачаа-зорчигчийн галт тэрэгний автомат тоормос эвдэрсний улмаас хоорондын замд зогсвол түүнийг байранд нь зогсоож байхын тулд бүрэлдэхүүний /зүтгүүргүй/ жингийн 100 тонн тутамд 1.0 тоормосны гол ногдохоор бодож, гар тоормосоор хангана.
14.5.9. хоорондын замд зорчигчийн галт тэрэгний автомат тоормос эвдэрсэн тохиолдолд ойролцоох өртөө хүртэл гар тоормостой 15 км/цагаас дээшгүй хурдтай явж болно.
14.5.10. галт тэрэгний гар тоормосыг машинчийн өгсөн дохиогоор ажиллуулах үүргийг галт тэргэнд үйлчилж яваа ажилтан /үйлчлэгч ба бусад ажилтан/ гүйцэтгэнэ. Хоорондын замд ачааны галт тэрэгний автомат тоормос эвдэрвэл цааш явахгүй байвал зохино.
14.5.11. автомат тоормосны ажиллагааг сэргээх боломжгүй тохиолдолд галт тэргэнд байгаа тоормосны хангамжийг тооцон замын хэвгийгээс хамаарч хурдыг тогтоон дараагийн өртөө хүртэл явахыг суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар явахыг зөвшөөрнө.
14.5.12. галт тэргийг аялалд гаргахын өмнө буюу аялалын үед уг галт тэрэгний автомат тоормосын ажиллагааг шалгаж туршилт хийнэ.
14.5.13. галт тэрэгний бүх вагоны тоормосын гол хоолойн байдал, тоормосын ажиллагааг шалгах бүрэн туршилтыг дараах тохиолдолд хийнэ:
а. найруулсан өртөөн дээр галт тэргийг явуулахын өмнө;
б. зүтгүүр сольсны дараа;
в. сунгуу уруудуурт хоорондын замын өмнөх өртөөнд зурмагийн дагуу зогсолттой бол;
г. 0.018 ба түүнээс огцом сунгуу уруудууртай хэсгийн өмнө бүрэн туршилтыг 10 минутын барилттайгаар хийнэ. Ийм өртөөдийн жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч тогтооно. Тоормосны туршилтыг нь энэхүү журмын 14.5.1-т заасан заавраар зохицуулна.
14.5.14. галт тэрэгний тоормосын байдлыг сүүлийн хоёр вагоны тоормосын ажиллагаагаар шалгадаг тоормосын товчилсон туршилтыг дараах тохиолдолд хийнэ:
а. өртөөний хийн шахуургын суурин төхөөрөмж буюу зүтгүүрээр тоормосын бүрэн туршилтыг урьдчилан хийсэн галт тэргэнд зүтгүүр холбож явуулахын өмнө;
б. зүтгүүрийг галт тэрэгнээс салгахгүйгээр бригад солигдох үед;
в. галт тэрэгний вагоны хооронд зөөлөн холбоос салсан буюу төгсгөлийн кран хаагдаж, нээгдсэний дараа;
г. суудлын галт тэрэг 20 минутаас дээш хугацаагаар зогссоны дараа явахын өмнө;
д. ачааны галт тэрэг 30 минутаас дээш хугацаагаар зогссон үед гол хоолойн нягтыг шалгахадаа Хөдлөх бүрэлдэхүүний автотоормос ашиглалтын зааварт заасан маягт /ВУ-45/-ад бичигдсэн хэмжээнээс 20 хувиас их өөрчлөгдсөн үед;
е. зүтгүүрийн гол хоолойн тасралтыг дохиологч төхөөрөмжөөр тоноглосон галт тэрэг зогсож байхад дохиолол ажиллаж ТМ гэрэл ассан;
ё. ерөнхий савны даралт 5.5 кг/см2-аас доош бага болсон;
ж. зорчигчийн галт тэрэгний тоормосын удирдлага нэг бүхээгээс нөгөө бүхээг, нэг зүтгүүрээс нөгөө зүтгүүрт шилжүүлэгдсэний дараа.
14.5.15. вагон үзэгчгүй өртөөнд доорх тохиолдолд галт тэрэгний бүрэлдэхүүний эхний 5 вагоны тоормосны ажиллагаагаар тоормосын товчилсон туршилтыг хийж болно:
а. ачааны галт тэрэгний зүтгүүрийн тоормосын удирдлага нэг бүхээгээс нөгөө бүхээг, нэг зүтгүүрээс нөгөө зүтгүүрт шилжүүлэгдсэний дараа;
б. түлхэгч зүтгүүр салсан;
в. ачааны галт тэрэг 30 минутаас дээш хугацаагаар зогссон үед гол хоолойн нягтыг шалгахад маягтад /ВУ-45/ бичигдсэн хэмжээнээс өөрчлөлт нь 20 хувиас бага бол.
14.6. Галт тэргийг тоноглох, үйлчлэхэд тавигдах шаардлага:
14.6.1. зорчигчийн, ачаа-зорчигчийн, цэргийн, хүмүүсийн галт тэргийг зөөврийн телефон утас, радио холбоо, гал унтраах болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгсэл, техникийн сэлбэг, бусад тоноглолоор хангана.
14.6.2. тэсрэх аюултай ачаатай вагоноос бүрдсэн галт тэргийг гал унтраах хэрэгсэл, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгсэл, машинчтай холбоо барих радио станцаар тоноглоно. Галт тэргийг гал унтраах болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгсэл, радио станцаар хангах үйл ажиллагаа нь тогтоосон норм, MNS 6312:2012 стандартын шаардлагыг хангасан байна.
14.6.3. Үндэсний стандартын дагуу зүтгүүрийг гал унтраах болон хөдлөх бүрэлдэхүүнийг зам дээр өргөж гаргах хэрэгсэл, шаардагдах дохионы багаж, хэрэгсэл, бусад эд зүйлсээр хангасан байна. Галт тэрэгний зүтгүүрийг радио станцаар тоноглосон байна.
14.6.4. автомат тоормос эвдэрсэн үед хоорондын замд хөдлөх бүрэлдэхүүнийг бэхлэх тооцоот ивүүрээр зүтгүүрийг хангах, 0.012-оос огцом хэвгийтэй хэсэгт автомат тоормос эвдэрсэн үед хоорондын замд ачааны ба ачаа-зорчигчийн галт тэрэгний бүрэлдэхүүнийг бэхлэх журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
14.6.5. галт тэргэнд зүтгүүрийн болон галт тэрэгний бригад үйлчилнэ. Галт тэрэгний зэрэглэл, хэсэгт ажиллах нөхцөл, тэдгээрт тавигдах шаардлага, галт тэрэгний бригадын бүрэлдэхүүн, зорчигчийн галт тэрэгний иж бүрэн үйлчилгээ, зорчигч тээврийн үйлчилгээний технологийн дүрэм, журам, зааврыг суурь бүтэц эзэмшигч баталж, мөрдүүлнэ.
14.6.6. хоорондын замд аж ахуйн галт тэрэгний хөдөлгөөнийг ажил удирдагч буюу түүний томилсон ажилтан удирдана. Эдгээр ажилтны үүргийг Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмаар тодорхойлно. Эргэлтийн депотой өртөөнд зүтгүүрийн болон галт тэрэгний бригад амрах зориулалттай тусгай байр байна.
14.7. Галт тэргэнд зүтгүүр холбоход тавигдах шаардлага:
14.7.1. ажиллаж байгаа илчит тэргийг галт тэрэгний эхэнд холбож урд бүхээгнээс зүтгүүрийг жолоодно.
14.7.2. жолоодлогын нэг бүхээгтэй илчит тэргийг хөдөлгөөний явах чиглэлийн дагуу галт тэрэгний эхэнд холбоно. Аялах хэсгийн хэмжээнд ажиллагаатай хос зүтгүүртэй явах галт тэрэгний эхэнд хүч ихтэй хийн шахуурга бүхий зүтгүүр холбоно.
14.7.3. хэсэг хагасалж явах ажиллагаатай зүтгүүрийг галт тэргэнд холбохыг Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд заасны дагуу гүйцэтгэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж аялах нөхцлийг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
14.7.4. галт тэрэгний зүтгүүрээр сэлгээний хөдөлгөөн хийх үед машинч, туслах машинч нар зүтгүүрийн хөдөлгөөний чиглэлийн дагуу эхний секцэд байрлана.
14.7.5. дан зүтгүүр чөлөөтэй замаар эсвэл вагонтой талаараа урагш түрж явах тухай өртөөний техник захирамжийн актад тусгайлан заагаагүй бол хөдөлгөөний чиглэлийн эхний бүхээгнээс зүтгүүрийг жолоодно. Хоёр секцтэй болон хоёр бүхээгтэй зүтгүүрийг сэлгээнд ашиглах үед бригадын байрлах газрыг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.
14.7.6. жолоодлогын нэг бүхээгтэй зүтгүүрийг зөвхөн дараах үед ухрааж болно:
- хот дүүргийн, аж ахуйн, галын, дамжуулах болон зөөврийн, сэргээн босгох галт тэрэгтэй явах үед;
- салбар болон холбох замаар явах үед;
- сэлгээний ажил хийх үед;
- хос зүтгүүрийн хоёрдох зүтгүүр болж явах үед;
- зүтгүүр эргэх байгууламж эвдэрхий буюу байхгүй өртөөнөөс галт тэрэг явуулах үед;
- галт тэрэг түлхсэний дараа явуулсан өртөөнд буцаж ирэх үед;
- галт тэргийг хоорондын замаас туслах зүтгүүрээр татаж авах үед;
- вагонгүйгээр явах үед.
14.7.7. хоёр секцтэй зүтгүүрийн нэг секцийг галт тэргэнд ашиглаж байгаа тохиолдолд жолоодлогын бүхээггүй талаар ухрааж болохгүй.
14.7.8. ганцаар яваа зүтгүүрт вагон үзэгчгүй өртөөнөөс 40 голоос дээшгүй тооны вагон залгаж болно. Автомат тоормостой бүх вагоныг автомат тоормосны сүлжээнд залгасан байна. Энэ галт тэрэгний явах ангид гадна үзлэг, тоормозыг турших ажиллагааг зүтгүүрийн бригад гүйцэтгэнэ.
14.7.9. галт тэрэгний түүчээ зүтгүүрийн араас холбох ажиллуулаагүй зүтгүүрийн тоог суурь бүтэц эзэмшигч тогтооно.
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХАД
ТАВИГДАХ ШААРДЛАГА
15.1. Ерөнхий шаардлага:
15.1.1. хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан, тухайлбал галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн биелэлтийг хариуцах үүрэг бүхий галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч удирдана. Галт тэрэгний диспетчерийн тушаалыг хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнд шууд холбоотой ажилтан заавал биелүүлнэ.
15.1.2. хэсгийн хэмжээнд галт тэрэгний диспетчерээс бусад ажилтан галт тэрэгний хөдөлгөөний талаар шуурхай үүрэг даалгавар өгөхгүй.
15.1.3. галт тэрэгний хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан удирдана. Хэсэгт бол галт тэрэгний диспетчер, өртөөнд өртөөний жижүүр, постод постын жижүүр, хоорондын зам дахь аж ахуйн галт тэргэнд ажил удирдагч, хоёроос дээш тооны зүтгүүр бүхий галт тэргэнд түүчээ зүтгүүрийн машинч тус тус удирдана.
15.1.4. томоохон өртөөдөд өртөө, сумын удирдлагын байрны буюу паркийн хэд хэдэн жижүүр байж болно. Ийм өртөөдөд жижүүрүүдийн удирдлагын зааг хэсэг болон жижүүр тус бүрийн галт тэрэгний хөдөлгөөнтэй холбогдсон үүргийг өртөөний техник захирамжийн актад заана. Жижүүр нь өөрийн хэсэгт галт тэрэгний хөдөлгөөнийг ганцаараа удирдах, тухайн хэсэгт галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой болон бусад бүх засвар, үйлчилгээний ажилтан албан хаагчид түүнд захирагдана.
15.1.5. галт тэрэг хүлээн авах, явуулах зам ашиглах технологийн дүрмийг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.
15.1.6. зорчигчийн, ачаа-зорчигчийн, хүмүүсийн галт тэргийг зорчигчийн байгууламж бүхий зам дээр хүлээн авах болон зогсолтгүй шууд явах галт тэргийг техник захирамжийн актад заасан замаар өнгөрүүлнэ.
15.1.7. өртөөний жижүүр галт тэргийг цаг тухайд нь хүлээн авч байхын тулд чөлөөтэй замыг бэлэн байлгана. Өртөөний жижүүр галт тэргийг шаардлагагүйгээр хориглосон заалттай оруулах гэрлэн дохионы өмнө зогсоохгүй.
15.1.8. галт тэрэгний диспетчерийн зөвшөөрөлгүйгээр ачилт, буулгалтад тавих, засварын ажилд өгөхөөр галт тэрэгнээс салгасан нэг буюу бүлэг вагоныг хүлээн авах, явуулах замд тавьж зам эзлүүлж болохгүй.
15.1.9. завсарын өртөө, зөрлөгт хүлээн авах, явуулах, салбар замд ачилт буулгалтад тавьсан болон галт тэрэгнээс техникийн шалтгаанаар салгагдсан вагоныг Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд заасны дагуу тооцоот ивүүрээр бэхлэнэ.
15.1.10. барих мухар замыг хөдлөх бүрэлдэхүүнээр, хамгаалах мухар замыг зорчигчийн, хүн суулгасан, тэсрэх болон бусад аюултай ачаатай ачааны вагоноор эзлүүлэхгүй байна.
15.2. Галт тэрэг хүлээн авахад тавигдах шаардлага:
15.2.1. өртөөний дарга хөдөлгөөний аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, галт тэрэг саатуулахгүй байхаар өртөөний жижүүрийн ажлыг зохион байгуулна. Өртөөний жижүүрийн байрыг бусдаас тусгаарласан байна;
15.2.2. өртөөний жижүүрийн байранд зөвхөн өртөөний дарга, өртөөний жижүүртэй хамт ажилладаг буюу өөрийн албан үүргийг хамтран гүйцэтгэдэг ажилтан, өртөөний жижүүрийн ажиллагаа болон удирдлагын багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянадаг ажилтнууд орох эрхтэй;
15.2.3. өртөөнд галт тэрэг хүлээн авахдаа өртөөний техник захирамжийн актад заасан чөлөөтэй зам дээр нээлттэй оруулах дохиогоор гүйцэтгэнэ;
15.2.4. өртөөнд түлхэгч зүтгүүрийг хүлээн авахын тулд замын тодорхой хэсгийг тогтоож болно. Тодорхой хэсэг гэдэг нь өртөө, зөрлөгийн хоёр оруулах гэрлэн дохионы дотор талын эхний суман өмнөх хэсгийг ойлгоно.
15.2.5. замын тодорхой хэсэгт галт тэрэг хүлээн авахдаа билет газарчаар хүлээн авна.
15.2.6. шаардлагатай үед сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүтгүүр, вагонгүй зүтгүүр, цас цэвэрлэгч, замаас авагддаггүй дрезин, замын машин ба хаалттай хоорондын замд ажил хийсэн аж ахуйн галт тэргийг өртөөний замын тодорхой хэсэгт хүлээн авч болно. Цаашид эдгээр галт тэргийг өртөөний жижүүрийн шийдвэрээр Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд заасны дагуу өртөөний замд оруулна.
15.2.7. өртөөний жижүүр өөрөө буюу түүний шийдвэрээр техник захирамжийн актад заасан өөр ажилтан оруулах дохио нээхийн өмнө дараах зүйлийг шалгана:
а. галт тэрэг хүлээн авах зам чөлөөтэй эсэх;
б. галт тэрэг хүлээн авах замналыг ашиглаж хийгдэж байгаа сэлгээ зогссон эсэх;
в. замналд орсон бүх суман шилжүүлэг замналд тавигдаж түгжигдсэн эсэх.
15.2.8. төмөр замын суман шилжүүлэг цахилгаан төвлөрүүлэлтээр тоноглогдсон өртөө, зөрлөгт ирж байгаа галт тэрэгний эхний хос дугуй оруулах дохионы тусгаарлагдсан хэсэг өнгөрмөгц оруулах гэрлэн дохио автоматаар хаагдана.
15.2.9. төмөр замын суман шилжүүлэг цахилгаан төвлөрүүлэлтээр тоноглогдоогүй өртөө, зөрлөгт ирж байгаа галт тэрэгний бүрэлдэхүүн оруулах дохиог бүрэн өнгөрсний дараа өртөөний жижүүрийн шийдвэрээр техник захирамжийн актад заасан ажилтан оруулах дохиог хаана.
15.2.10. оруулах дохионы үндсэн гэрэл унтарсан буюу хориглосон заалттай үед галт тэргийг урих дохиогоор, билет газарчаар, өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар хүлээн авна. Энэ үед галт тэрэгний машинч нь 20 км/цагаас илүүгүй хурдтай, сонор сэрэмжтэй, зогсоход бэлэн явж, сэрэмжлэх дохиог үе үе өгнө.
15.2.11. оруулах дохионы үндсэн гэрэл унтарсан үед галт тэргийг өртөөнд хүлээн авахыг Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмаар зохицуулна.
15.2.12. завсрын өртөө, зөрлөгт эсрэг чиглэлээс нэгэн зэрэг ирэх хоёр галт тэргийг хооронд нь хамгаалах мухар замгүй өртөөнд оруулах /өртөө рүү ойртох/ аль нэг талын зам нь тоормосын замын туршид 0.006-аас огцом уруудууртай байвал хоёр галт тэрэг зэрэг хүлээж авч болохгүй.
15.2.13. галт тэргийг нэгэн зэрэг хүлээн авахыг зөвшөөрсөн өртөөдийн жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч батална.
15.2.14. галт тэргийг нэгэн зэрэг хүлээн авдаггүй өртөөнд галт тэрэг хоёр талаас нэгэн зэрэг ирэх зайлшгүй тохиолдолд хориглосон заалттай оруулах гэрлэн дохионы гадна зогсох, байрнаас хөдлөх нөхцөл нь тааламжгүй талын галт тэргийг эхэлж хүлээн авна. Ямар ч тохиолдолд хойноос нь өөр галт тэрэг мөрдөж яваа галт тэргийг түрүүнд нь хүлээн авна.
15.2.15. өртөөнд ирэх галт тэргийг гаргах гэрлэн дохио, гаргах гэрлэн дохио байхгүй газарт бол хүлээн авах замын хязгаарын шонгийн хооронд зогсооно.
15.2.16. галт тэрэгний сүүлчийн вагон хязгаарын шонгийн гадна үлдэж байвал энэ тухай сумчин өртөөний жижүүрт нэн даруй мэдэгдэх бөгөөд өртөөний жижүүр галт тэргийг хүлээн авах замын ашигтай уртын заагт багтааж тавих арга хэмжээг авна.
15.2.17. цахилгаан төвлөрүүлэлттэй өртөөнд хүлээн авах замын ашигтай уртын хязгаарт галт тэрэг зогсоосон эсэхийг өртөөний жижүүр хянах самбарын заалтаар хянана.
15.2.18. галт тэргийг хүлээн авах замын ашигтай уртын заагт багтаан тавих боломжгүй бол өртөөний жижүүр зэргэлдээ замаар хөдлөх бүрэлдэхүүн явах үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
15.2.19. өртөө, зөрлөгт ирэх галт тэрэг бүрийг өртөөний жижүүр угтан авч галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй, сүүлийн дохиотой ирсэн, өнгөрснийг өөрийн биеэр буюу хөдөлгөөний ажилтан, зөрж байгаа галт тэрэгний машинч нарын илтгэлээр тус тус магадлах үйл ажиллагааг техник захирамжийн актаар тогтооно.
15.2.20. өртөөний жижүүр галт тэргийг угтахгүй байж болох өртөөдийн жагсаалт, тэдгээр өртөөнд галт тэрэг хүлээн авах үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
15.2.21. өртөөний жижүүр галт тэрэг бүрийн жинхэнэ ирсэн буюу явж өнгөрсөн цаг, түүний дугаарыг галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт тэмдэглэж, галт тэрэг явуулсан зэргэлдээ өртөөний жижүүрт, галт тэрэгний диспетчерт нэн даруй мэдэгдэнэ.
15.3. Галт тэрэг явуулахад тавигдах шаардлага
15.3.1. өртөөний жижүүр нь галт тэрэгний диспетчер, очих өртөөний жижүүрийн зөвшөөрөлгүйгээр галт тэргийг явуулж болохгүй.
15.3.2. галт тэрэг явуулахын өмнө өртөөний жижүүр дараах үүргийг гүйцэтгэнэ:
а. хоорондын зам чөлөөтэй эсэхийг магадлах;
б. галт тэрэг явуулах замнал руу гарч сэлгээ хийхийг зогсоох;
в. галт тэрэг явуулах замнал бэлтгэх;
г. гаргах гэрлэн дохио нээх буюу машинчид хоорондын зам эзлэх зөвшөөрөл олгох.
15.3.3. галт тэрэг явуулах замнал бэлтгэх талаар өртөөний жижүүр, сумчны ажиллах зарчмыг Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмаар тогтооно.
15.3.4. явах галт тэрэгний машинчид хоорондын зам эзлэх зөвшөөрөл нь гаргах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт байна. Гаргах гэрлэн дохио нээгдээгүй тохиолдолд хоорондын зам эзлэгдсэн, замнал зөв тухай жижүүрийн илтгэлийг үндэслэн галт тэрэгний диспетчер болон өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар галт тэргийг явуулна.
15.3.5. өртөөний жижүүр нь галт тэрэг явуулах замнал бэлэн болсон, сум түгжигдсэн, явуулах замналын суман дээр сэлгээ хийхийг зогсоосон, бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ, ачаа тээврийн үзлэг дууссан болохыг магадлахгүйгээр гаргах гэрлэн дохио нээх, хоорондын зам эзлэх өөр зөвшөөрөл олгож болохгүй.
15.3.6. галт тэрэг найруулсан болон галт тэрэгний бүрэлдэхүүнд вагон холбох, салгах ажил хийсэн өртөөнөөс галт тэрэг явуулахдаа өртөөний жижүүр гаргах гэрлэн дохиог нээх буюу зүтгүүрийн машинчид хоорондын зам эзлэх зөвшөөрөл олгохын өмнө сүүлчийн вагонд галт тэрэгний сүүлийн дохио байгаа эсэхийг магадлана.
15.3.7. гаргах гэрлэн дохиог өртөөний жижүүр өөрөө нээнэ. Явах галт тэрэгний эхний хос дугуй гаргах гэрлэн дохиог өнгөрсний дараа автоматаар хаагдана.
15.3.8. түүчээ зүтгүүрийн машинч нь өртөөний гаргах гэрлэн дохио хориглосон заалттай байхад галт тэрэг явах үед хоорондын зам эзлэх зөвшөөрөл авсан ч радио холбоогоор өртөөний жижүүрээс өгсөн захирамжгүйгээр эсвэл түүний даалгавраар паркийн жижүүр, туслах жижүүр, оператор, сумчны дохиогүйгээр галт тэрэг хөдөлгөж болохгүй.
15.3.9. зүтгүүрийн машинч, туслах машинч галт тэрэг хөдөлгөхийн өмнө ба хөдөлж байхад галт тэрэгнээс, өртөөний болон техник үйлчилгээний газрын ажилтнаас зогсоох дохио өгч байгааг магадлана. Зорчигчийн, ачаа зорчигчийн галт тэрэгний машинчид хөдөлгөөний цагийн хуваариар тогтоосон цагаас өмнө явж болохгүй.
15.3.10. зүтгүүрийн бригад, галт тэрэгний дарга, зорчигчийн галт тэрэгний вагоны үйлчлэгч аюулгүй явахад саад болох зүйл илрүүлбэл галт тэргийг зогсоох арга хэмжээ нэн даруй авна.
15.3.11. гаргах гэрлэн дохио хориглосон заалттай үед галт тэрэг явуулахын өмнө өртөөний жижүүр, техник захирамжийн актад заасан ажилтан хоорондын зам эзлэх зөвшөөрлийг машинчид олгож, үзэгдэх дохио өгнө. Машинч нь хоорондын зам эзлэхээр авсан зөвшөөрөл зөв болохыг магадлах үүрэгтэй.
15.3.12. өртөөний жижүүрийн радио холбоо ажиллагаагүй болсон үед бүртгэл тушаалыг машинчийн бригадад дамжуулахдаа техник захирамжийн актад заагдсан ажилтнаар өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалын дэвтрийг танилцуулж гарын үсгээр баталгаажуулна.
15.3.13. зогсоох кран ажиллуулснаас буюу аяндаа тоормослогдсоноос зорчигчийн галт тэрэг хоорондын замд зогсох үед үйлчлэгч өөрийн вагоныг шалгаж, шаардлагатай бол зүтгүүрийн зүгт зогсоох дохио нэн даруй өгнө.
15.3.14. галт тэрэгний бүх үйлчлэгчийн зогсоох дохиог авсны дараа зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг, харин бусад галт тэргийг туслах машинчийн илтгэсний дагуу аяллыг үргэлжлүүлнэ.
15.3.15. галт тэрэг зогсох үед туслах машинч галт тэргийг үзэж, галт тэрэгний бүрэлдэхүүн бүрэн эсэхийг сүүлчийн вагоны дугаар, галт тэрэгний сүүлийн дохиог шалгана.
15.3.16. хөдөлгөөний зурмагт заагдаагүй бусад шалгаанаар хоорондын замд зогссон үед /хүмүүс буулгах буюу суулгах, ачаа ачих буюу буулгахад/ галт тэргийг хөдөлгөөнд оруулахыг Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд зааснаар гүйцэтгэнэ.
15.3.17. өртөөний жижүүр, туслах жижүүр нь өртөөнөөс явуулж байгаа болон өртөөгөөр зогсолтгүй өнгөрч байгаа галт тэрэг бүрийг үдэж түүний хэвийн байдал, галт тэрэгний дохио тоо ёсоор зөв зааж буй эсэхийг магадлана. Өртөөний жижүүр галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй бөгөөд сүүлийн дохиотой явсан тухай өөрийн биеэр буюу техник захирамжийн актад заасан ажилтны илтгэлээр заавал магадлана.
15.3.18. өртөөний жижүүр галт тэргийг үдэхгүй байж болох өртөөний жагсаалт, эдгээр өртөөнөөс галт тэрэг явуулахад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дүрмийг суурь бүтэц эзэмшигч тогтоон баталж, мөрдүүлнэ.
15.3.19. галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон ажиллагаанд саад учруулж болох гэмтэл илрүүлэх, галт тэрэг тогтоосон дохиогүй өнгөрөх үед галт тэрэг үдэгч ажилтан түүнийг зогсоох арга хэмжээ авна. Өртөөнөөс явж байгаа галт тэрэгний сүүлчийн вагоны дугаар сүүлийн дохиотой эсэх тухай радио холбоогоор машинчид мэдээлнэ.
15.3.20. галт тэрэг зөв найруулсан эсэхийг өртөөний ажилтнууд хариуцна.
15.3.21. өртөөний ажилтнууд галт тэрэг явуулахын өмнө галт тэрэг найруулах төлөвлөгөөний дагуу зөв найруулсан, задгай хөдлөх бүрэлдэхүүн дээрх ачааг зөв ачиж бэхэлсэн, галт тэрэг тогтоосон дохио, шаардагдах багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон болохыг төмөр замын нийтлэг дүрэм,журам үндэсний стандартад заасны дагуу шалгана.
15.3.22. ачаа, ачаа-зорчигчийн галт тэрэгний сүүлийн дохиог тавьж, авахдаа энэхүү журам болон Төмөр замын дохиолол холбооны журамд заасны дагуу дотооддоо үйлчлэх техникийн зааврыг суурь бүтэц эзэгшигч батлан мөрдүүлнэ.
15.3.23. галт тэрэг явуулахын өмнө найруулсан өртөө нь ачааны болон ачаа-зорчигчийн бүх галт тэрэгний биечлэн бүртгэх хуудас, ачааны баримт бичгийг битүүмжилж түүчээ зүтгүүрийн машинчид хүлээлгэн өгнө.
15.3.24. галт тэрэгнээс вагон салгах, холбох үед өртөөний ажилтан галт тэрэгний биечлэн бүртгэх хуудсанд зохих өөрчлөлт оруулна. Зорчигчийн бүх галт тэрэгний биечлэн бүртгэх хуудсыг галт тэрэгний даргад өгнө.
15.3.25. өртөөний жижүүр галт тэрэг жинхэнэ явсан буюу өнгөрсөн цаг, түүний дугаар, бүрэлдэхүүнийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай мэдээ баримтыг галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт тэмдэглэж, зэргэлдээ өртөөний жижүүрт болон галт тэрэгний диспетчерт нэн даруй мэдэгдэнэ.
АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ ДОХИОЛОЛ,
ХОЛБООНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
16.1. Галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах дохиолол холбооны үндсэн хэрэгсэл нь автомат хориглол, өртөө хоорондын хориглол, хагас автомат хориглол, цахим хагас автомат хориглол, цахилгаан очирын систем байна.
16.2. Автомат хориглолын үед:
а. автомат хориглолоор тоноглогдсон нэг замтай хоорондын замын галт тэрэгний хөдөлгөөн нь хоёр чиглэлд байхаар зохицуулагдах;
б. автомат хориглолын төхөөрөмжөөр тоноглогдсон хоорондын замд зүтгүүрийн автомат дохиолол нь бие даасан дохионы хэрэгсэл байх;
в. автомат хориглолоор тоноглогдсон хос замтай хоорондын замд нэг чиглэлийн хөдөлгөөнийг зохион байгуулах;
г. шаардлагатай үед тухайн замаар хоёр чиглэлийн хөдөлгөөн зохион байгуулж болно. Хоёр чиглэлийн хөдөлгөөн зохион байгуулж байгаа үед эсрэг чиглэлд зүтгүүрийн автомат дохиоллыг ашиглана.
16.3. Автомат хориглолын дохиоллын үед дараах зохицуулалтыг хийнэ:
а. галт тэрэг хориг-хэсгийг эзлэх зөвшөөрөл нь гаргах буюу өнгөрүүлэх гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт болох;
б. сунгуу өгсүүрт байрласан өнгөрүүлэх гэрлэн дохионд /оруулах дохионы өмнөхөөс бусад/ “Д” үсгийн хэлбэрт гэрэл ойлгогчтой таних тэмдэг бүхий самбарыг суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр байрлуулна. Ийм дохионы тэмдэг нь ачааны галт тэрэг гэрлэн дохионы улаан гэрлийн заалтыг зогсолтгүйгээр өнгөрөх зөвшөөрөл болдог. Энэ үед машинч онцгой сонор сэрэмжтэй явж хориглосон заалттай гэрлэн дохиог 20 км/цагаас ихгүй хурдтай өнгөрөх ба цаашдын хөдөлгөөнд ямар нэг саад учрахад яаралтай зогсоход бэлэн явах;
в. улаан заалттай өнгөрүүлэх гэрлэн дохио, унтарсан буюу үл ойлгогдох заалттай гэрлэн дохионы өмнө зогссон галт тэрэгний машинч өмнөх хориг-хэсэг галт тэргээр эзэлгээтэйг мэдэж байх эсвэл түүн дээр галт тэрэг харагдаж байвал уг хориг -хэсэг чөлөөлөгдөх хүртэл явж болохгүй;
г. хэрэв машинчид өмнөх хориг-хэсэгт галт тэрэг байгаа нь мэдэгдэхгүй бол зогссоны дараа заавал автомат тоормосоо суллах ба гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт асахгүй бол дараагийн гэрлэн дохио хүртэл онцгой сонор сэрэмжтэй 20 км/цагаас ихгүй хурдтай цаашдын хөдөлгөөнд ямар нэгэн саад учрахад яаралтай зогсоход бэлэн явна. Дараагийн өнгөрөх гэрлэн дохио мөн адил байх тохиолдолд зогссоны дараа дээрх дарааллаар хөдөлгөөнийг үргэлжлүүлэх;
д. хориглосон заалттай хоорондын замын өнгөрүүлэх гэрлэн дохиог тогтоосон дарааллын дагуу өнгөрсний дараа зүтгүүрийн гэрлэн дохио зөвшөөрсөн заалттай болсон тохиолдолд машинч зүтгүүрийн гэрлэн дохионы заалтыг удирдлага болгон 40 км/цагаас ихгүй хурдтай дараагийн гэрлэн дохио хүртэл явах;
е. зүтгүүрийн гэрлэн дохио нь зөвшөөрсөн заалттай байхад түүний заалтыг удирдлага болгон хоорондын замын гэрэл унтарсан өнгөрүүлэх гэрлэн дохиог зогсолтгүйгээр өнгөрөхийг зөвшөөрнө;
ё. галт тэрэгний хөдөлгөөний үед машинч, туслах машинч гэрлэн дохионы заалтыг хатуу мөрдөж ажиллана. Харин зүтгүүрийн автомат дохиоллын системтэй бол өнгөрүүлэх гэрлэн дохио ба зүтгүүрийн гэрлэн дохионы заалтыг нэгэн адил мөрдөнө.
16.4. Хагас автомат хориглолтой үед дараах зохицуулалтыг хийнэ:
а. галт тэргэнд хоорондын зам эзлүүлэх зөвшөөрөл нь гаргах буюу өнгөрүүлэх гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт байх;
б. нэг замтай хэсэгт гаргах гэрлэн дохио нээхийн тулд галт тэрэг очих зэргэлдээ өртөөний жижүүрээс зөвшөөрлийн хориг дохиог хориглолын аппаратаар урьдчилан авах.
16.5. Хагас автомат хориглол нь үндсэн ба нөөц суваг, шугамаар тоноглогдсон байна. Үндсэн суваг, шугам гэмтэлтэй үед системийг нөөц шугамаар ажиллуулахыг галт тэрэгний диспетчерийн хяналтын дор өртөөний жижүүр гүйцэтгэнэ.
16.6. Цахилгаан очирын системтэй үед дараах зохицуулалтыг хийнэ:
а. галт тэргэнд хоорондын зам эзлүүлэх зөвшөөрөл нь уг хоорондын замд хамаарагдах очир байх;
б. очирын холбоогоор зөвхөн галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах талаар ярих ба очир сугалан авах, буцааж хийх, түүнийг олгох, хүлээн авах явдлыг зөвхөн өртөөний жижүүр гүйцэтгэх;
в. очирыг аппаратад буцааж хийх, машинчид гардуулж өгөхийг зөвхөн өртөөний жижүүр буюу түүний зөвшөөрснөөр сумчин гүйцэтгэнэ.
16.7. Цахилгаан очирын системтэй үед дараах зүйлийг хийж болохгүй:
а. галт тэргийг зогсолтгүй өнгөрүүлэх буюу цагийн хуваариар 5 минутаас дээшгүй зогсохоос бусад тохиолдолд галт тэрэг явахад бэлэн болохоос өмнө очир сугалж авах зөвшөөрөл хүсэх;
б. ашиглаж байгаа очирыг аппаратад буцааж хийхгүй хадгалах;
в. ирсэн галт тэрэгнээс хүлээн авсан очирыг очрын аппаратад хийхгүйгээр хоорондын замд явуулах галт тэрэгний машинчид гардуулан өгөх;
г. очирыг зэргэлдээ хоорондын зам руу алгасуулан авч явах.
16.8. Очирын системийн ажиллагаа зогссон үед галт тэрэгний хөдөлгөөнийг галт тэрэгний диспетчерийн тушаалаар утсан холбооны хэрэгслээр зохицуулна.
16.9. Утсан холбооны харилцаанд шилжсэн үед галт тэргэнд хоорондын зам эзлүүлэх зөвшөөрөл нь зүтгүүрийн машинчид олгох замын утсан мэдээ болно. Өртөөний жижүүр нь замын утсан мэдээ олгохын өмнө галт тэрэг явуулах тухай зэргэлдээ өртөөний жижүүрээс зөвшөөрөл авна.
16.10. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед галт тэрэгний хөдөлгөөнийг бичгэн мэдэгдлийн тусламжтайгаар зохицуулна. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулахыг Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмаар гүйцэтгэнэ.
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ ЗААВАР
17.1. Галт тэрэгний хөдөлгөөнийг удирдах заавар:
17.1.1. төмөр замын хэмжээнд зорчигчийн болон ачааны галт тэрэгний хөдөлгөөний зөвшөөрөгдөх хамгийн их хурдыг суурь бүтэц эзэмшигч тогтооно. Хэсэг тус бүрт галт тэрэгний хөдөлгөөний хурдыг галт тэрэгний хөдөлгөөний зурмагаар тогтооно.
17.1.2. нэг шар /үл анивчих/ гэрэлтэй гэрлэн дохио нь хориглосон заалттай дараагийн дохионы өмнө албан тоормослолт хэрэглэн зогсож чадахуйц хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө. Суман шилжүүлгээр хажуугийн зам руу галт тэрэг явах үеийн хурдыг ашиглалтын нөхцөлийг харгалзан суурь бүтэц эзэмшигч тогтооно.
17.1.3. вагонтой талаараа урагш явах галт тэрэгний хөдөлгөөний хурд 25 км/цагаас, зүтгүүр, замын машиндаа радио холбоотой аж ахуйн галт тэрэг болон замын машин, сэргээн босгох, галын галт тэрэгний бүтцээс хамаарч 40 км/цагаас ихгүй байж болно.
17.1.4. хурд бууруулахыг шаардсан газраар өнгөрөх хурд ямар ч тохиолдолд анхаарамж буюу суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон хэмжээнд тохирч байх бөгөөд харин тусгайлан заасан зүйл байхгүй бол 25 км/цагаас ихгүй байж болно. Цагт 15 км/цагаас бага хурдтай өнгөрөх анхаарамж өгөгдсөн осолтой газрын эхэнд галт тэргийг замын засвар, арчлалт үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгж байгууллагаас томилогдсон ажилтан угтан авч осолтой газрын төгсгөл хүртэл үдэн гаргана.
17.1.5. зүтгүүрийн бригад дээр дурдсан осолтой газраар өнгөрөхдөө замын ажилтнаас өгөх дохиог анхааралтай ажиглаж өгсөн дохионы шаардлагыг биелүүлж явна.
17.1.6. мухрын өртөөнд ирэх бүх галт тэрэгний хурд нь хүлээн авах замын эхэнд 25 км/цагаас ихгүй байна.
17.1.7. галт тэрэг явах үед зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын онцгой сонор сэрэмжтэй байхыг хангаж, ажил хийж байгаа тухай тэдэнд анхааруулах шаардлагатай үед галт тэрэгний машинчид анхаарамж олгоно. Анхаарамжийг дараах үед олгоно:
а. зам, гармын дохиолол, хиймэл төхөөрөмж байгууламж гэмтсэн, хурд бууруулах буюу замд зогсох шаардлагатай барилгын болон засварын ажил хийх үед;
б. шинэ төрлийн дохиолол холбооны хэрэгслийг нэвтрүүлэх, байнгын дохиог шинээр ашиглалтад оруулах, хуучин байсныг нь зөөх буюу хураан авах, гэрлэн дохиог хааж болохооргүй гэмтсэн үед;
в. ачилтын овор хэмжээнээс хэтэрч илүү гарсан ачаатай, хагас ачаатай цистерн-вагонтой галт тэргийг явуулахад уг галт тэрэгний хурдыг бууруулах буюу онцгой нөхцөл баримтлах шаардлагатай үед;
г. тухайн хэсэгт тогтоосон хурдтай явж чадахгүй хөдлөх бүрэлдэхүүнийг галт тэргэнд холбосон үед;
д. замаас авагддаг хөдлөх нэгжийг үзэгдэлт муутай нөхцөлд ажиллуулах, замын тэргэнцэр, замын вагонцроор ажил хийх болон нэг зам төмрөөр явах, хоёр дугуйт тэргэнцэрээр хүнд ачаа тээвэрлэх үед;
е. зүтгүүрийн автомат дохиоллын замын ба дамжуулах төхөөрөмж гэмтэлтэй үед;
ё. хос замтай хоорондын замд цас цэвэрлэгч машин, чиг залагч чигжигч машин, зам тавигч кран, төмөр замын кран, чигжээс цэвэрлэгч машин болон бусад машин ажиллах үед;
ж. зам зуурт хурд бууруулах буюу галт тэрэг зогсох шаардлагатай мөн түүнчлэн галт тэрэгний явах онцлог нөхцөл байдлын тухай зүтгүүрийн бригад галт тэрэгний бригадад анхааруулах шаардлагатай болсон бусад тохиолдолд.
17.1.8. галт тэргэнд анхаарамж олгохыг Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд зааснаар гүйцэтгэнэ.
17.1.9. Галт тэрэг вагонтой талаараа урагш явахыг дараах тохиолдолд зөвшөөрнө:
а. салбар замаар явах, буцах үед;
б. аж ахуйн, сэргээн босгох, галын галт тэрэгний хөдөлгөөний үед.
17.1.10. энэхүү журмын 17.1.9-т заасан тохиолдолд зам чөлөөтэй эсэхийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд буюу хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болох үед галт тэргийг зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй ажилтан эхний вагонд явна.
17.1.11. аж ахуйн галт тэрэг вагонтой талаараа урагшаа яваа тохиолдолд эхний вагонд байрласан дохиочин зүтгүүрийн машинчидтай радио холбоогоор харьцах боломжтой үед 40 км/цагаас ихгүй хурдтай явахыг зөвшөөрөх ба радио холбоогүй тохиолдолд 25 км/цагаас ихгүй хурдтай явна.
17.2. Зүтгүүрийн машинчаас галт тэрэг жолоодох заавар
17.2.1. зүтгүүрийн машинч галт тэргийг жолоодохдоо дараах үүргийг чанд биелүүлнэ:
а. зүтгүүрийн бүтээц, засвар үйлчилгээний дүрэм, өөрийн явах хэсгийн замын аяс, зам дагуух байнгын дохио, дохионы заагч болон тэмдэг, тэдгээрийн зориулалтыг сайн мэдэж, галт тэрэгний хөдөлгөөний цагийн хуваарийг биедээ авсан байх;
б. аялалд явах зүтгүүр, хөдлөх нэгжийг хүлээн авахдаа тэдгээрийн бүрэн бүтэн байдал нэн ялангуяа явах анги, тоормосны ба элсний систем, радио холбоо, машинчийн сонор сэрэмж дээшлүүлэх болон дуут дохио өгөх төхөөрөмж найдвартай ажиллаж байгааг шалгах, зүтгүүрийн техникийн байдлын дэвтрийн бичлэгийг үндэслэж зүтгүүрийн автомат дохиолол, аюулгүй байдлын төхөөрөмжийн хэвийн ажиллагааг магадлаж, мөн түүнчлэн зүтгүүрт байвал зохих дохионы хэрэгслийн иж бүрдэл, гал унтраах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах;
в. хөдөлгөөний зурмагийг баримтлан галт тэргийг аюулгүй жолоодож явах.
17.2.2. зүтгүүрийг галт тэрэгний бүрэлдэхүүнд залгасны дараа машинч нь дараах үүргийг чанд биелүүлнэ:
а. зүтгүүрийг бүрэлдэхүүний эхний вагонтой зөв холбосон, тэдгээрийн агаарын зөөлөн хоолойг зөв залгасан, төгсгөлийн краныг нээсэн эсэхийг магадлах, авто угсрааны зөрүүг шалгах;
б. тоормосны гол хоолойг шахсан хийгээр цэнэглэж, даралтын уналт нь тогтоосон норм хэмжээнээс хэтрэхгүй болохыг магадлаж, галт тэрэгний бүрэлдэхүүний автомат тоормосыг зааврын дагуу турших;
в. галт тэргийг тоормосоор хангасан байдлын тухай баримтыг авч түүнд заасан сүүлчийн вагоны дугаарыг биечилсэн хуудастай тулган үзэх, галт тэрэгний тоормосны нэгдсэн шахалт нь тогтоосон замын хэсэгт тохирч байгаа эсэхийг магадлах;
г. ачааны буюу ачаа-зорчигчийн галт тэрэг, хүмүүс суулгасан вагон, онцгой болгоомж шаардсан зарим төрлийн ачаатай вагон, задгай хөдлөх бүрэлдэхүүнд ачсан ачаатай вагон байгаа эсэх, мөн зорчигчийн ба шуудан тээшийн галт тэргэнд ачаа, ачаан тээштэй ачааны вагон байгаа эсэхийг биечилсэн хуудасны дагуу танилцах;
д. өртөөнөөс явахын өмнө сонор сэрэмж шалгах, зогсоох автомат төхөөрөмжийг шалгах.
17.2.3. галт тэрэг жолоодож яваа машинч, туслах машинч нь дараах үүргийг чанд биелүүлнэ:
а. зам чөлөөтэй эсэх, дохио, дохионы заагч болон тэмдгийг ажиглаж, тэдгээрийн шаардлагыг биелүүлж гэрлэн дохио, семафороор өгч байгаа дохио галт тэрэгний бригад, өртөө, замын ажилтнаас өгөх зогсоох, хурд бууруулах дохиог ажиглаж бие биедээ давталцаж байх;
б. галт тэрэгний бүрэлдэхүүний бүрэн гүйцэд эсэхийг харж шалгаж байх;
в. зүтгүүр, түүний хөдөлгүүрийн тасралтгүй хэвийн, аюулгүй ажиллагааг хянах хэрэгслийн заалтыг ажиглаж байх;
г. түлш, тосыг хэмнэлттэй зарцуулан зүтгүүрийн хүчин чадлыг аль болох бүрэн дүүрэн ашиглах;
д. өртөөнд орох болон өнгөрөхдөө өгөгдөж байгаа дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээг нэн даруй авч байх;
е. өртөөнд галт тэргийг зогсоох шаардлагатай үед хүлээн авах замын гаргах гэрлэн дохиог /гаргах гэрлэн дохио байхгүй бол хязгаарын шон/ өнгөрүүлэхгүйгээр галт тэргийг зогсоох;
ж. өртөөнд галт тэргийг зогсоосны дараа бүрэлдэхүүнд ямар нэгэн гэмтэл илрүүлбэл энэ тухай өртөөний жижүүрт нэн даруй мэдэгдэх;
з. замд явж байхдаа дохионы хэрэгсэл, зам болон бусад байгууламж, төхөөрөмж, зэргэлдээ замын галт тэргэнд эвдрэл гэмтэл илрүүлбэл энэ тухай ойролцоо өртөөний жижүүрт буюу галт тэрэгний диспетчерт мэдэгдэх;
и. өртөө, зөрлөгт галт тэрэг зөрөх, гүйцэж түрүүлэхэд машинч нар галт тэрэг тус бүрийн бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдалд харилцан хяналт тавьж, галт тэрэгний сүүлчийн вагоны дугаар, сүүлийн дохио, тоормосны гол хоолой сойсон эсэх тухай радио станцаар харилцан мэдээлнэ.
17.2.4. галт тэрэг жолоодож явахдаа машинч дараах үйлдлийг гүйцэтгэнэ:
а. тоормосны хэрэгслийг ажиллуулахад ямагт бэлэн байлгаж зам зууртаа тэдгээрийг шалгаж, ерөнхий сав, гол хоолойн даралтын хэмжээг тогтоосон нормоос доош бууруулахгүй байх;
б. байнгын дохио хориглосон заалттай байх буюу бусад дохионы заалт хурд бууруулахыг шаардсан байвал албаны тоормос хийж, хориглосон заалттай дохио өнгөрүүлэхгүйгээр галт тэргийг зогсоох ба харин хурд бууруулах дохиотой бол тухайн дохиогоор тогтоосноос илүүгүй хурдтай өнгөрч байх;
в. зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан галт тэргийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсоох;
г. дохионы үзэгдэлтийг эрс муутгасан өтгөн манан, аадар бороо, цасан ба шороон шуургатай үед галт тэргийг маш сонор сэрэмжтэй жолоодож, шаардлага тохиолдвол хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан байхаар хурдаа бууруулсан байна.
17.2.5. замд явах үед зүтгүүрийн бригад дараах үйлдлийг гаргахгүй ажиллах шаардлагатай:
а. энэхүү журам, суурь бүтэц эзэмшигчийн тушаал, шийдвэр, олгогдсон анхаарамж, дохионы заалтаар өнгөрөх тогтоосон хурдыг хэтрүүлэх;
б. зүтгүүрийг жолоодож, дохионы заалт, замын байдлыг харж явах үедээ өөр зүйлд анхаарал хандуулах байх;
в. хэсэглэх газарт ойртон ирэх үед түрүүчийн секцийн бүхээгийг туслах машинч орхин явах;
г. сонор сэрэмж шалгах, аюулгүй байдлыг хангуулах зориулалттай хэвийн ажиллаж байгаа төхөөрөмжийг салгах, унтраах;
д. зүтгүүр, буюу өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнд засах боломжгүй гэмтэл доголдол гарснаар галт тэргийг жолоодох бололцоогүй болсон үед хоорондын замд гарах.
17.2.6. галт тэрэг хос зүтгүүр буюу түлхэгч зүтгүүртэй явах үед галт тэрэгний хөдөлгөөнийг түүчээ зүтгүүрийн машинч удирдана. Хоёр дахь болон түлхэгч зүтгүүрийн машинч нар түүчээ зүтгүүрийн машинчийн бүх заавар болон дохионд захирагдаж, тэдгээрийг давтаж байх үүрэгтэй.
17.2.7. галт тэргийг осол аюулгүй жолоодох, хоорондын замд галт тэрэгний явах цагийг мөрдөж биелүүлэхийг түүчээний, хоёр дахь болон түлхэгч зүтгүүрийн машинч нар нэгэн адил бүрэн хариуцна.
17.2.8. түлхэгч зүтгүүр ажиллах технологийн дүрмийг түлхэх газар бүрт зориулан суурь бүтэц эзэмшигч тогтоон баталж, мөрдүүлнэ.
17.2.9. зүтгүүрийн бүхээгт зүтгүүрийн бригадаас гадна суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон зааврын дагуу олгосон зөвшөөрөл бүхий 3-аас илүүгүй ажилтан зорчихыг зөвшөөрнө.
17.2.10. зүтгүүрийн бригадын бүрэлдэхүүнд ороогүй бусад хүн зүтгүүрийн бүхээгт зорчиж болохгүй.
17.3. Галт тэрэг хоорондын замд заавал зогсох шаардлага гарсан үед ажиллах заавар:
17.3.1. галт тэргийг хоорондын замд заавал зогсоох шаардлага гарсан үед машинч нь дараах ажлыг гүйцэтгэнэ:
а. яаралтай зогсоох шаардлагагүй бол галт тэргийг аль болохоор тэгш талбайд замын шулуун хэсэгт зогсоох;
б. галт тэрэгний автомат тоормос, зүтгүүрийн туслах тоормосыг ажиллуулах;
в. хоорондын замыг хязгаарлах өртөөдийн жижүүрт зогссон тухайгаа радио холбоогоор мэдэгдэж энэ тухай галт тэрэгний диспетчерт нэн даруй илтгүүлэх;
г. семафор, гэрлэн дохио хаагдсанаас бусад шалтгаанаар галт тэрэг саатаж зогссон бол нэн даруй зогссон шалтгааныг тогтоох, цааш явах бололцоотой эсэхийг тодорхойлох арга хэмжээ авах;
д. галт тэрэг, ганцаараа яваа зүтгүүр, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөнийг 20 минутын туршид сэргээж чадахгүй бол бүрэлдэхүүнд байгаа гар тоормосыг /зорчигчийн галт тэрэгний үйлчлэгч нар, галт тэрэгний дарга, аж ахуйн галт тэрэгний ажил удирдагч/ ажиллагаанд оруулах, дохио өгөх;
е. дээр дурдсан ажилтан байхгүй галт тэргэнд туслах машинч нь зүтгүүрт байгаа тоормосны тооцоот ивүүрээр бүрэлдэхүүнийг бэхлэхэд хүрэлцэхгүй байвал суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон журмаар вагоны зохих тооны гар тоормосыг ажиллагаанд оруулах;
ё. галт тэрэг, ганцаараа яваа зүтгүүр, дрезиний зогссон шалтгааныг 10 минутын туршид арилгаж чадахгүй бол зогссон шалтгаан ба хөдөлгөөнд тохиолдсон саадыг арилгахад шаардлагатай арга хэмжээний талаар галт тэрэгний радио холбоогоор өртөөний жижүүрт мэдэгдэх;
ж. галт тэрэгний радио холбоо гэмтэлтэй үед телефон утастай ойролцоох газраас /туслах машинч, галт тэрэгний ажил удирдагч, зорчигчийн вагоны үйлчлэгч, аж ахуйн галт тэрэгний ажил удирдагчаар дамжуулан/ галт тэрэгний диспетчер буюу өртөөний жижүүрт нэн даруй мэдэгдэх;
з. галт тэрэг, ганцаараа яваа зүтгүүр, дрезинийг үйлчилж байгаа ажилтнуудтай хамтран хөдөлгөөнд тохиолдсон саадыг арилгах арга хэмжээ авах, шаардлагатай бол галт тэргийг дохиогоор хамгаална.
17.3.2. хоорондын замд зогссон галт тэргийг дараах үед хааж хамгаална:
а. сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүтгүүр шаардаж дуудсан үед дуудлага өгсний дараа нэн даруй;
б. хэрэв галт тэрэг нь дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед явсан бол галт тэрэг зогссоны дараа нэн даруй;
в. хоорондын замд зогссон галт тэрэгний хаалт хамгаалалтыг Төмөр замын дохиолол холбооны журамд зааснаар гүйцэтгэх ба энэ үед төмөр замын ажилтан Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын дагуу ажиллана.
17.3.3. галт тэрэг өгсүүр дээр зогссон бөгөөд түлхэгч зүтгүүр байхгүй үед машинч нь галт тэргийг уг хоорондын замын тэгш аястай хэсэг хүртэл ухрааж болно.
17.3.4. Дээрх тохиолдолд ухрааж байгаа галт тэрэгний хөдөлгөөний чиглэлийн дагуу эхний вагон дээр зүтгүүрийн бригадын ажилтан тухайлбал, туслах машинч буюу аж ахуйн галт тэрэгний ажил удирдагч, зорчигчийн галт тэрэгний дарга байрлана.
17.3.5. галт тэргийг ухраах хурд нь 5 км/цагаас ихгүй байна. Ухраах үед мэдэгдэх дохио байн байн өгч байна.
17.3.6. дараах галт тэргийг ухрааж болохгүй:
а. өртөөний хязгаарт байгаагаас бусад зорчигчийн галт тэрэг;
б. манан, цасан шуургатай зэрэг дохионы үзэгдэлтийг муутгасан бусад тааламжгүй нөхцөлд бүх төрлийн галт тэрэг;
в. зогссон галт тэрэг дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед явсан бол;
г. автомат хориглолтын үед бүх төрлийн галт тэрэг;
д. өртөө хоорондын хориглолтой үед бүх төрлийн радио галт тэрэг.
17.3.7. байрнаас хөдлөх нөхцөлийн хувьд жин нь нормоос хэтэрсэн буюу ухрааж үл болох галт тэргийг өгсүүр дээр зогссон үед машинч нь туслах зүтгүүрийг нэн даруй ирүүлэхийг шаардана.
17.3.8. галт тэргийг хоорондын замаас анх явуулсан өртөө рүү галт тэрэгний диспетчерийн болон өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд зааснаар буцаан ирүүлж болно.
17.3.9. хэрэв галт тэрэг хоорондын замд зогссоны дараа бие даан явж чадахгүй байвал бүрэлдэхүүнийг хоорондын замаас туслах зүтгүүрээр “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-д тогтоосны дагуу тусламж үзүүлнэ.
17.3.10. галт тэрэг тасарсан үед зүтгүүрийн бригад Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд заасны дагуу ажиллана.
17.3.11. галт тэргийг хэсэглэн татаж авах, галт тэрэг тасарсан үед үлдсэн хэсгийг өөрөө хөдлөхөөс хамгаалж, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд заасны дагуу нэн даруй бэхэлсэн байна.
17.3.12. хэрэв сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүтгүүр дуудсан бол тусламж ирэхээс өмнө буюу явах тухай зохих зөвшөөрөл өгөгдөөгүй байхад зогссон галт тэргийг хөдөлгөж үл болно. Сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүтгүүр дуудах, товлох, хөдөлгөх, цааш явахыг Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд зааснаар гүйцэтгэнэ.
17.3.13. галт тэрэг замд явж байх үед машинч, түүний туслах, өртөөний жижүүр, сумчин, замын ба дохиолол холбооны ажилтан, морин эргүүл, гармын жижүүр, ачаа хүргэж яваа цэрэгжүүлэн хамгаалахын ажилтан болон бусад ажилтан нь галт тэрэг осол аюулгүй явж байгаа эсэхийг анхааралтай ажиглахын зэрэгцээ вагоны явах анги, нум, вагоны автомат угсрааны байдал мөн галт тэргэнд хос дугуй гацсан, гүүшин халсан, хос дугуйн чирэг гарсан эсэх, тээвэрлэж байгаа ачааны бүрэн бүтэн байдал, задгай хөдлөх бүрэлдэхүүн дээр ачаа найдвартай бэхэлсэн, сүүлийн дохио байгаа эсэхийг онцгой анхаарч ажиллана.
17.4. Замаас авагддаг нэгжийн хөдөлгөөнд тавигдах шаардлага:
17.4.1. замаас авагддаг нэгжийн хөдөлгөөнийг хоорондын зам эзлэх эрхийн зөвшөөрөл олгохгүйгээр зохицуулна. Том гүүр бүхий мөн түүнчлэн замын аясын хувьд бартаатай хоорондын замд замаас авагддаг нэгжийн хөдөлгөөнийг суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон журмаар зохицуулна.
17.4.2. замаас авагддаг нэгжийн хөдөлгөөн нь галт тэрэгний цагийн хуваарийг зөрчихгүй байна. Замаас авагддаг нэгж нь цахилгаан тусгаарлагч бүхий голтой байна. Замаас авагддаг нэгжийн хөдөлгөөнийг Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд заасны дагуу гүйцэтгэнэ.
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
18.1. Энэхүү журмын хэрэгжилтэд төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зам, тээврийн хяналт хариуцсан нэгж, мөн төмөр замын байгууллагууд болон тэдгээрийн салбар, нэгжийн удирдлага, дотоод хяналтын нэгж хяналт тавина.
18.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
- - - o O o - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалынТөмөр замын техник
ашиглалтын журмын хавсралт
ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТООЦООТ ЖИН,
ТОМЬЁОЛСОН УРТЫГ ТОДОРХОЙЛОХ
Д/д |
Хөдлөх бүрэлдэхүүний төрөл |
Хөдлөх бүрэлдэхүүний хувийн жин /тонн/ |
Хөдлөх бүрэлдэхүүний томьёолсон урт |
НЭГ. АЧААНЫ ВАГОН |
|||
1.1. Ерөнхий зориулалт /Өргөн хэрэглээний/ |
|||
1 |
Төмөр тэвштэй 73-77 м3 багтаамжтай хагас вагон |
23 |
1,0 |
2 |
Төмөр тэвштэй 83-88 м3 багтаамжтай хагас вагон |
24 |
1,0 |
3 |
4 голт тавцант вагон хүнд даацын чингэлэг |
22 |
1,01 |
4 |
Төрөл бүрийн ачаанд зориулагдсан 4 голт тавцант вагон |
21 |
1,04 |
5 |
Зорчигчийн автомашин тээвэрлэх зориулалттай тавцант вагон |
26 |
1,55 |
6 |
8 голт цистерн |
48,8 |
1,51 |
7 |
4 голт цистерн |
23,2 |
0,86 |
8 |
Дамжих тавцан бүхий 4 голт цистерн |
24,5 |
0,88 |
9 |
Тогтмол дулаантай 4 голт вагон |
32 |
1,05 |
10 |
Битум тээвэрлэхэд зориулагдсан 4 голт вагон |
36,5 |
1,05 |
11 |
Үр тариа ачих зориулалттай хоппер |
22 |
1,05 |
12 |
Цемент тээвэрлэх 4 голт хоппер |
22 |
0,87 |
13 |
Эрдэс бордооны 4 голт хоппер |
22 |
0,95 |
14 |
4 голт думпкар |
27 |
0,85 |
15 |
Модон тэвштэй 4 голт битүү вагон |
22,8 |
1,05 |
16 |
120 м3–ийн бүрэн төмөрлөгдсөн битүү вагон |
24,2 |
1,10 |
17 |
140 м3 –ийн бүрэн төмөрлөгдсөн битүү вагон |
27 |
1,26 |
18 |
Автомашин ачихад зориулагдсан 4 голт битүү вагон |
42 |
1,75 |
1.2. Тусгай зориулалт |
|||
1.2.1. Транспортер |
|||
19 |
120 тонн даацтай 8 голт /худаг хэлбэрийн/ |
56 |
1,81 |
20 |
120 тонн даацтай 8 голт /тавцан хэлбэрийн/ |
55 |
1,72 |
21 |
Бусад бүх төрлийн 4 голт |
30 |
1,42 |
22 |
120 тонн даацтай холбогч бүхий 12 голт |
89,3 |
2,66 |
1.2.2. Тогтмол дулаантай галт тэрэгний секц |
|||
23 |
23 вагоноос бүрдсэн |
1036 |
26,7 |
24 |
21 вагоноос бүрдсэн |
950 |
26,11 |
25 |
12 вагоноос бүрдсэн |
560 |
15,62 |
26 |
1970 оноос өмнө үйлдвэрлэгдсэн БМЗ-5 |
219 |
7,6 |
27 |
1970 оноос хойш Германд үйлдвэрлэгдсэн 5 вагоноос бүрдсэн |
242 |
7,6 |
28 |
1970 оноос өмнө Германд үйлдвэрлэгдсэн 5 вагоноос бүрдсэн |
221,4 |
6,51 |
29 |
3 вагоноос бүрдсэн |
182,5 |
4,96 |
1.3. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ачааны вагон |
|||
30 |
Хагас вагон /EC70A/ |
Бичсэн жингээр |
1,0 |
31 |
Битүү вагон /EP70/ |
25 |
1,26 |
32 |
Тавцант вагон /EN70/ |
23 |
1,04 |
33 |
Балласт хоппер /KZ75-1520/ |
25,0 |
0,9 |
ХОЁР. ЗОРЧИГЧИЙН ВАГОН |
|||
2.1. Ерөнхий зориулалт /Өргөн хэрэглээний/ |
|||
34 |
СВ ба 20 ортой зөөлөн вагон |
2 |
1,75 |
35 |
Бусад зөөлөн вагон |
3 |
1,75 |
36 |
Тасалгаат хатуу вагон |
4 |
1,75 |
37 |
Тасалгаагүй хатуу вагон |
9 |
1,75 |
38 |
Зоогийн вагон |
6 |
1,75 |
2.2. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн зорчигчийн вагон |
|||
39 |
Зорчигчийн 24,5 метр урттай вагон |
Бичсэн жингээр |
2,20 |
40 |
Зорчигчийн 25,5 метр урттай вагон |
Бичсэн жингээр |
2,30 |
ГУРАВ. ЗҮТГҮҮР |
|||
41 |
2ТЭ 25КМ |
288,0 |
2,85 |
42 |
2М62М |
240,0 |
2,5 |
43 |
М62-УМ |
121,0 |
1,25 |
44 |
ТЭМ 2, ТЭМ 18ДМ |
121,0 |
1,21 |
45 |
ДАШ 7С30-71 |
132,0 |
1,29 |
46 |
Хоёр загал |
240 |
2,5 |
47 |
2ТЭ-116 |
276,0 |
2,6 |
48 |
Эволюшн /GE-ES44ACi/ Гол замын |
138,5 |
1,6 |
49 |
Дунфан /CKD4B/ Гол замын |
138,0 |
1,6 |
50 |
Сэлгээний зүтгүүр /DF7G/ Сэлгээний |
138,0 |
1,5 |
ДӨРӨВ. ЗАМЫН МАШИН |
|||
4.1. Ерөнхий зориулалт /Өргөн хэрэглээний/ |
|||
51 |
4 голт хоппер-тугнуур/ ЦНИИ-2/ |
22,0 |
0,78 |
52 |
4 голт хоппер-тугнуур/ ЦНИИ-3/ |
25,0 |
0,78 |
53 |
4 голт хоппер-тугнуур /ЦНИИ-ДВЗ/ |
23,0 |
0,78 |
54 |
Зам тавих 6 голт /УК-25/9/ |
78,0 |
1,29 |
55 |
Зам тавих 6 голт /УК-25/9-18/ |
102,0 |
1,29 |
56 |
Хөдөлгүүртэй тавцант /МПД-2/ |
41,0 |
1,17 |
57 |
Өөрөө буулгагч /думкар/ /ВС-60/ |
28,0 |
1,5 |
58 |
Цахилгаанаар чигжээслэгч /ЭЛБ-1/ |
102,0 |
3,37 |
59 |
Цахилгаанаар чигжээслэгч /ЭЛБ-3/ |
120,0 |
3,60 |
60 |
Хусуурт цас цэвэрлэгч /СС-1/ |
96,0 |
1,67 |
61 |
Хусуурт цас цэвэрлэгч /СС-1М/ |
100,0 |
1,76 |
62 |
Хусуурт цас цэвэрлэгч /СДП ба СДП-М/ |
84,0 |
1,28 |
63 |
Хусуурт цас цэвэрлэгч /ЦУМЗ/ |
22,0 |
0,81 |
64 |
Цас цэвэрлэгч галт тэрэгний толгойн машин /СМ-2/ |
80,0 |
1,44 |
65 |
Цас цэвэрлэгч галт тэрэгний 4 голт хагас вагон /СМ-2/ |
38,0 |
1,75 |
66 |
Цас цэвэрлэгч галт тэрэгний сүүлийн хагас вагон |
43,0 |
1,75 |
67 |
Ачааны дрезин /ДГКУ ба ДГК/ |
32,0 |
0,92 |
68 |
Ачаа ачих, тээвэрлэх мотовоз /МПТ |
32,0 |
0,92 |
69 |
Автомоторис /АГД-М/ |
21,0 |
0,87 |
70 |
Зам хэмжигч /ЦНИИ-2/ |
68,0 |
1,75 |
71 |
Сононзонгоор сэв илрүүлэгч 4 голт вагон |
58,0 |
1,53 |
72 |
Хэт авиагаар сэв илрүүлэгч 4 голт вагон |
72,0 |
1,75 |
73 |
Зам засварын явуулын дрезин /ПЛД-3/2/ |
60,0 |
2,23 |
74 |
Замын боолт чангалах, тослох машин /ПГМ/ |
36,0 |
0,93 |
75 |
Буталмал чулуун чигжээс цэвэрлэх машин /ШОМ-4/ |
160,0 |
3,74 |
76 |
Буталмал чулуун чигжээс цэвэрлэх машин /ШОМЗУ/ |
90,0 |
1,53 |
77 |
Зам тэгшлэх, чигжих, янзлах машин /ВПО-3000/ |
107,0 |
1,99 |
78 |
Зам тэгшлэх, чигжих янзлах /ВПО2-3000/ |
114,0 |
2,04 |
79 |
Зам тэгшлэх чигжих янзлах /ВПР-1200/ |
52,0 |
1,92 |
80 |
Зам тэгшлэх чигжих янзлах машин /ВПРС-500/ |
52,0 |
1,92 |
81 |
Замд чиг залах машин /Р-2000/ |
42,0 |
1,92 |
82 |
АРВ буюу өөртөө автомат хөргүүртэй вагон |
46,0 |
1,05 |
4.2. Тусгай зориулалт |
|||
83 |
Зам чигжигч, тэгшлэгч, өргөгч машин /DC 32W/ |
60 |
1.73 |
84 |
Замын динамик тогтворжуулагч /WD-400W/ |
60 |
1.35 |
85 |
Замын балласт тохируулагч SPZ-200W |
30 |
1.0 |
86 |
Замын балласт цэвэрлэгч /QS-65OW/ |
90 |
2.2 |
Текст томруулах
A
A
A