A

A

A

Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн

А/154 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт

ТӨМӨР ЗАМЫН ДОХИОЛОЛ, ХОЛБООНЫ ЖУРАМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн, аюулгүй ажиллагаа болон галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалтыг шуурхай удирдлагаар хангах, галт тэрэгний хөдөлгөөний болон сэлгээний ажлын үеийн үзэгдэх болон дуут дохионы тогтолцоо, эдгээр дохиог өгдөг хэрэгслийн хэв маягийг тодорхойлж, тэдгээрийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Төмөр замын дохиоллын байгууламж, техник тоног төхөөрөмж, тэдгээрийн үйлчилгээнд тавигдах шаардлага болон дохиоллын зарчим нь Төмөр замын техник ашиглалтын журамд зааснаар зохицуулагдана.

1.3. Төмөр замын дохиолол холбооны журмаар тогтоосон дохио, тэмдгийн шаардлагыг чанд биелүүлснээр галт тэрэгний хөдөлгөөний болон сэлгээний ажлын аюулгүй, тасралтгүй ажиллагаа хангагдана.

1.4. Энэхүү журмаар тодорхойлсон дохио, тэмдгийн заалтыг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч бүр заавал дагаж мөрдөнө.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ДОХИОНЫ АНГИЛАЛ, ЗОРИУЛАЛТ

2.1. Дохио нь хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, галт тэрэгний хөдөлгөөний болон сэлгээний ажлыг зохион байгуулахад зориулагдана. Дохиог үзэгдэх, дуут гэж ангилна.

2.2. Үзэгдэх дохио нь дохионы заалтын өнгө, хэлбэр, байдал, тоогоор тодорхойлогдоно. Үзэгдэх дохионы хэрэгсэлд гэрлэн дохио, семафор, зээрэнхий, самбар, гар дэнлүү, дарцаг, дохионы заагч ба тэмдэг орно.

2.2.1. Үзэгдэх дохиог хэрэглэх байдлаар нь гурав ангилна.

а. өдрийн дохиог хоногийн гэрэлтэй үед хэрэглэнэ. Үүнд семафорын далавч, зээрэнхий, самбар, дарцаг, замын хаалт, сумын заагч орно.

б. шөнийн дохиог хоногийн харанхуй үед хэрэглэнэ. Үүнд семафор, зээрэнхий, гар дэнлүү ба ишин дээр байрлуулсан гар дэнлүү, дохионы заагч, галт тэрэгний тогтоосон өнгийн гэрэл.

Манан будан, шороон болон цасан шуурга зэрэг байгаль цаг уурын үзэгдлээс шалтгаалан өдрийн цагт зогсоох дохио 1000 метрт, хурд бууруулах дохио 400 метрт үзэгдэхгүй байвал шөнийн дохиог хэрэглэнэ.

в. хоногийн туршид хэрэглэгдэх дохиог хоногийн гэрэлтэй ба харанхуй аль ч үед хэрэглэнэ. Үүнд: Гэрлэн дохионы тогтсон өнгийн гэрэл, замнал заагч, хурд бууруулах байнгын зээрэнхий, ачааны галт тэрэгний сүүлийн улаан дохио, дохионы тэмдгүүд орно.

2.2.2. Төмөр замын хонгилд шөнийн болон хоногийн туршид хэрэглэгдэх дохиог байрлуулна.

2.3. Дуут дохио нь урт, богино, дууны тоо, хослолоор тодорхойлогдоно. Эдгээрийн шаардлага нь өдөр, шөнийн цагт нэгэн адил байна.

2.3.1. Дуут дохио өгөхөд бүрээ, гар шүгэл, зүтгүүр ба өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний дуут дохио, тусгай зориулалтын дуут дохио, галт тэрэгний шүгэл, бялт зэргийг хэрэглэнэ.

2.3.2. Бялтны тэсрэлт галт тэргийг нэн даруй зогсоохыг шаардана.

ГУРАВ ДУГААР БҮЛЭГ

ГЭРЛЭН ДОХИО, СЕМАФОР

3.1. Гэрлэн дохио, семафорыг байнгын дохионд хамааруулж зориулалтаар нь дараах байдлаар ангилна:

  • Оруулах-Өртөөг хоорондын замаас зааглах, галт тэргийг өртөө рүү орохыг зөвшөөрөх буюу хориглох;
  • Гаргах-Өртөөнөөс галт тэрэг хоорондын замд явуулахыг зөвшөөрөх буюу хориглох;
  • Замналын-Өртөөний нэг бэлчрээс нөгөө бэлчирт галт тэрэг өнгөрүүлэхийг зөвшөөрөх буюу хориглох;
  • Өнгөрүүлэх-Нэг хориг-хэсгээс нөгөө хориг-хэсэгт орохыг зөвшөөрөх буюу хориглох;
  • Халхлах-Төмөр замын шугам нь бусад төмөр зам, троллейбус, трамвайны шугамтай нэг түвшинд огтлолцох газар болон газарчтай өнгөрөх хэсгийг хаана;
  • Хаах-Гарам, том хэмжээний хиймэл байгууламж ба уулын хэсэгт нуралт үүсч болзошгүй газарт хөдөлгөөнд аюултай саад гарахад галт тэргийг зогсооно;
  • Анхааруулах-Оруулах, өнгөрүүлэх, хаах, халхлах гэрлэн дохионы заалтыг урьдчилан анхааруулна;
  • Сэлгээний-Сэлгээний ажил хийхийг зөвшөөрөх буюу хориглох;
  • Довын-Довоос вагоныг ялган тараахыг зөвшөөрөх буюу хориглох;
  • Давтах-Гаргах, замналын, довын үндсэн гэрлэн дохионы заалт тухайн газрын байдлаас хангалтгүй үзэгдэж байвал түүний заалтыг давтана;
  • Зүтгүүрийн гэрлэн дохио-Хоорондын замын нэг хориг-хэсгээс нөгөө хориг-хэсэг рүү орохыг зөвшөөрөх буюу хориглох, ойртож байгаа гэрлэн дохионы заалтыг анхааруулна.

3.2. Гэрлэн дохио нь линзэн ба гэрэлт диодон гэрэлтэй байна.

3.3. Гэрлэн дохиог шонтой, шонгүй /3.1 дүгээр зураг/ ба хөндлөвч, консоль дээр байрлуулсан гэж ангилна.

3.4. Нэг гэрлэн дохио /гаргах ба сэлгээний, гаргах ба замналын гэх мэт/ хэд хэдэн зориулалттай байж болно.

3.1 дүгээр зураг

3.5. Гэрлэн дохионы ялгах пайзыг үсэг буюу үсэг тоогоор хийж бүх гэрлэн дохионы шон болон суурьт байрлуулна.

3.6. Байрлал ба түүний зориулалтаас нь үл хамааран гэрлэн дохиогоор дараах үндсэн дохиог өгнө. Үүнд:

  • Нэг ногоон гэрэл -Галт тэрэг тогтоосон хурдтай явахыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио нээлттэй.
  • Анивчсан нэг шар гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай явахыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио нээлттэй, гэрлэн дохиог бууруулсан хурдтай өнгөрөхийг шаардана.
  • Нэг шар гэрэл-Галт тэрэг зогсоход бэлэн явна. Дараагийн гэрлэн дохио хаалттай.
  • Дээд тал нь анивчсан хоёр шар гэрэл-Галт тэрэг хажуугийн замаар орно, гэрлэн дохиог бууруулсан хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио нээлттэй.
  • Хоёр шар гэрэл-Галт тэрэг хажуугийн замаар орно, дараагийн гэрлэн дохионы өмнө зогсоход бэлэн, бууруулсан хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио хаалттай
  • Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно.

3.7. Радио /өртөө хоорондын/ хориглол ашиглан галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа үед оруулах, анхааруулах гэрлэн дохионоос бусад бүх байнгын болон түр дохионы заалтын утга хэвээр хадгалагдана.

3.8. Оруулах гэрлэн дохио дараах дохиог өгнө:

  • Нэг ногоон гэрэл-Галт тэрэг өртөөний гол замаар тогтоосон хурдтай орохыг зөвшөөрнө. Дараагийн гэрлэн дохио /замналын, гаргах/ нээлттэй. /3.2.“а” дугаар зураг/

3.2 дугаар зураг /а, б/

  • Анивчсан нэг шар гэрэл-Галт тэрэг өртөөний гол замаар тогтоосон хурдтай орохыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио /замналын, гаргах/ нээлттэй, гэрлэн дохионы дэргэдүүр бууруулсан хурдтай өнгөрөхийг шаардана. /3.2“б” дугаар зураг/
  • Нэг шар гэрэл-Галт тэрэг гол замаар зогсоход бэлэн явж өртөөнд орохыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио хаалттай. /3.3“а” дугаар зураг/
  • Хоёр шар гэрэл-Галт тэрэг хажуугийн замаар зогсоход бэлэн бууруулсан хурдтай өртөөнд орохыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио хаалттай. /3.3“в” дугаар зураг/
  • Дээд тал нь анивчсан хоёр шар гэрэл-Галт тэрэг хажуугийн замаар орно, гэрлэн дохионы дэргэдүүр бууруулсан хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио нээлттэй. /3.3“б” дугаар зураг/

 

3.3 дугаар зураг “а”

 

  • Нэг улаан гэрэл-Зогс! дохио өнгөрөхийг хориглоно. /3.3“г” дугаар зураг/

3.3 дугаар зураг /а,б,в,г/

 

3.9. Урих дохиог оруулах, замналын, гаргах гэрлэн дохионд /бүлэглэснээс бусад/ байрлуулах ба дараах дохиог өгнө.

Анивчсан нэг цагаан гэрэл–Оруулах, замналын гэрлэн дохио нээгдэхгүй улаан гэрэлтэй /эсвэл унтарсан/ үед галт тэрэг дараагийн гэрлэн дохио /гаргах дохиогүй бол хүлээн авах замын хязгаарын шон/ хүртэл 20 км/цагаас ихгүй хурдтай, саад тохиолдвол яаралтай зогсоход бэлэн онцгой сэрэмжтэй хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. /3.4 дүгээр зураг/

3.4 дүгээр зураг

3.10. Гаргах гэрлэн дохио дараах дохиог өгнө.

3.10.1. хагас автомат хориглолоор тоноглогдсон хэсэгт гаргах гэрлэн дохио дараах дохиог өгнө:

  • Нэг ногоон гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай өртөөнөөс явахыг зөвшөөрнө. Дараагийн өртөө /замын пост/ хүртэл хоорондын зам чөлөөтэй. /3.5“а” дугаар зураг/
  • Хоёр шар гэрэл–Галт тэрэг өртөөнөөс хажуугийн замаар бууруулсан хурдтай явахыг зөвшөөрнө. Дараагийн өртөө хүртэл хоорондын зам чөлөөтэй. /3.5“б” дугаар зураг/
  • Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно. /3.5“в” дүгээр зураг/

 

3.10.2. хагас автомат хориглолоор тоноглогдсон өртөөнөөс салаалсан хоорондын замд галт тэрэг явуулахад гаргах гэрлэн дохион дээр шаардлагатай бол замнал заагчийг тавина.

Хоёр ногоон гэрэл-Галт тэрэг салаалсан хоорондын замд явахыг зөвшөөрнө. Дараагийн өртөө хүртэл хоорондын зам чөлөөтэй. /3.7 дугаар зураг/

3.10.3. автомат хориглолтой хэсэгт гаргах гэрлэн дохио дараах дохиог өгнө:

  • Нэг ногоон гэрэл-Галт тэргийг өртөөнөөс тогтоосон хурдтай явахыг зөвшөөрнө. Өмнөх хоёр болон түүнээс дээш хориг-хэсэг чөлөөтэй. /3.5“а” дугаар зураг/
  • Нэг шар гэрэл-Галт тэрэг зогсоход бэлэн хурдтайгаар өртөөнөөс явахыг зөвшөөрнө. Дараагийн гэрлэн дохио хаалттай. /3.6“а” дугаар зураг/
  • Дээд тал нь анивчсан хоёр шар гэрэл-Галт тэрэг бууруулсан хурдтай өртөөний хажуугийн замаас явахыг зөвшөөрнө. Дараагийн гэрлэн дохио нээлттэй. /3.6“б” дугаар зураг/
  • Хоёр шар гэрэл–Галт тэрэг бууруулсан хурдтай өртөөний хажуугийн замаас явахыг зөвшөөрнө. Дараагийн гэрлэн дохио хаалттай. /3.5“б” дүгээр зураг/
  • Нэг улаан гэрэл–Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно. Дараагийн хориг-хэсэг эзэлгээтэй.

3.11. Халхлах гэрлэн дохио дараах дохиог өгнө:

  • Нэг ногоон гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай явахыг зөвшөөрнө. /3.8“в” дугаар зураг/
  • Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно. /3.8“а” дугаар зураг/

3.12. Хаах гэрлэн дохио дараах дохиог өгнө:

  • Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно. /3.8“а” дугаар зураг/ Хаах гэрлэн дохионы өмнөх анхааруулах гэрлэн дохионы нэг шар гэрлээр үндсэн
  • Хаах гэрлэн дохио ба түүний анхааруулах гэрлэн дохио нь хэвийн байдалдаа асахгүй. Энэ байдалд гэрлэн дохио нь дохионы үүрэг гүйцэтгэхгүй. /3.8.“в” дугаар зураг/

                                                                 3.8 дугаар зураг

3.13. Оруулах, өнгөрүүлэх, халхлах гэрлэн дохионы өмнө тавигдсан анхааруулах гэрлэн дохио дараах дохиог өгнө:

  • Нэг ногоон гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай явахыг зөвшөөрнө. Үндсэн гэрлэн дохио, семафор нээлттэй. /3.9 дүгээр зураг/
  • Нэг шар гэрэл-Галт тэрэг зогсоход бэлэн явахыг зөвшөөрнө. Үндсэн гэрлэн дохио, семафор хаалттай. /3.10 дугаар зураг/

 

                                                                                                                     3.9 дүгээр зураг.       3.10 дугаар зураг.                      3.11 дүгээр зураг

 

  • Анивчсан нэг шар гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө. Оруулах гэрлэн дохио нээлттэй. Оруулах гэрлэн дохионы дэргэдүүр бууруулсан хурдтай өнгөрөхийг шаардана.

3.14. Давтах гэрлэн дохио дараах дохиог өгнө:

  • Нэг ногоон гэрэл- Гаргах, замналын, довын гэрлэн дохио нээлттэй. /3.11 дүгээр зураг/
  • Давтах гэрлэн дохионы гэрэл хэвийн байдалдаа асахгүй ба энэ байдалд дохионы үүрэг гүйцэтгэхгүй.

3.15. Замналын гэрлэн дохио дараах дохиог өгнө:

  • Нэг ногоон гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө. Дараагийн замналын ба гаргах гэрлэн дохио нээлттэй.
  • Нэг шар гэрэл-Галт тэрэг зогсоход бэлэн гэрлэн дохионы дэргэдүүр өнгөрөхийг зөвшөөрнө. Дараагийн замналын ба гаргах гэрлэн дохио хаалттай.
  • Анивчсан нэг шар гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай гэрлэн дохиог өнгөрөхийг зөвшөөрнө. Дараагийн замналын ба гаргах гэрлэн дохио нээлттэй, бууруулсан хурдтай өнгөрөхийг шаардана.
  • Дээд тал нь анивчсан хоёр шар гэрэл-Галт тэрэг бууруулсан хурдтай хажуугийн замаар өнгөрөхийг зөвшөөрнө. Дараагийн замналын, гаргах гэрлэн дохио нээлттэй.
  • Хоёр шар гэрэл-Галт тэрэг бууруулсан хурдтай гэрлэн дохиог өнгөрөхийг зөвшөөрнө. Хажуугийн зам руу орно. Дараагийн гэрлэн дохио хаалттай. Зогсоход бэлэн яв!
  • Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно.

 

3.16. Өнгөрүүлэх гэрлэн дохио автомат хориглолоор тоноглогдсон хоорондын замд дараах дохиог өгнө.

  • Нэг ногоон гэрэл- Галт тэрэг тогтоосон хурдтай явахыг зөвшөөрнө. Өмнөх хоёр болон түүнээс дээш хориг-хэсэг чөлөөтэй.
  • Нэг шар гэрэл–Галт тэрэг зогсоход бэлэн өнгөрөхийг зөвшөөрнө. Дараагийн гэрлэн дохио хаалттай.
  • Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно.

 

3.17. Автомат хориглол болон зүтгүүрийн автомат дохиоллоор тоноглогдсон хэсэгт зүтгүүрийн гэрлэн дохио дараах дохиог өгнө:

  • Нэг ногоон гэрэл-Хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. Галт тэрэгний ойртож байгаа өнгөрүүлэх (замын) гэрлэн дохион дээр ногоон гэрэл асаалттай байна. /3.12“а” дугаар зураг/
  • Нэг шар гэрэл–Хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. Галт тэрэгний ойртож байгаа гэрлэн дохион дээр нэг шар эсвэл хоёр шар гэрэл асаалттай байна. /3.12“б” дугаар зураг/
  • Нэг шар гэрэл улаан гэрэлтэй хамт-Зогсоход бэлэн явахыг зөвшөөрнө. Галт тэрэгний ойртож байгаа гэрлэн дохион дээр улаан гэрэл асаалттай байна. /3.12“в” дугаар зураг/
  • Улаан гэрэл гэрлэн дохиог өнгөрөх тохиолдолд зүтгүүрийн гэрлэн дохион дээр улаан гэрэл асна. /3.12“г” дугаар зураг/
  • Нэг цагаан гэрэл-Зүтгүүрийн бүхээгний дохиоллын төхөөрөмж хэвийн ажиллагаатай, зүтгүүрийн гэрлэн дохионд өнгөрүүлэх гэрлэн дохионы заалт дохио дамжихгүй байгааг илтгэнэ. Энэ тохиолдолд машинч зөвхөн замын гэрлэн дохионы заалтыг баримтлан хөдөлгөөнд оролцоно. /3.12.“д” дугаар зураг/

3.18. Семафор дараах дохиог өгнө:

3.18.1. өдөр шонгоосоо 135 градусын өнцгөөр өргөгдсөн далавчаар, шөнө нэг ногоон гэрлээр галт тэргийг өртөөний гол замаар хүлээн авна. /3.13“а” дугаар зураг/

3.18.2. өдөр семафорын хөндлөн далавч буюу шөнө нэг улаан гэрэл - Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно. /3.13”б” дугаар зураг/

3.18.3. өдөр шонгоосоо 135 градусын өнцгөөр өргөгдсөн хоёр далавчаар, шөнө нэг ногоон, нэг шар гэрлээр галт тэргийг өртөөний хажуугийн замаар хүлээн авна. /3.14 дүгээр зураг/

3.18.4. хоёр далавчтай семафорын хоёр дахь далавч нь хаалттай байхдаа шонгийн дагуу байрлах бөгөөд дохионы гэрэл нь самбараар халхлагдаж, хоорондын замаар ирж буй галт тэргэнд үзэгдэхгүй.

3.18.5. семафорын далавчийн байдлыг шөнийн цагт өртөөний талаас шалгахад зориулсан хяналтын гэрлүүд байна. Семафор хаалттай байхад өртөөний талаас түүн дээр далавчийн тоогоор хяналтын тунгалаг цагаан гэрэл, нээлттэй байхад далавчийн тоогоор ногоон гэрлүүд тус тус харагдана.

3.18.6. семафор гэмтсэн тохиолдолд түүний далавчийг хаалттай байдалд оруулна. Шөнө болон цаг агаарын хүндрэлээс дохионы үзэгдэлт хязгаарлагдсан өдрийн цагт гэмтсэн семафорын дэнлүүний улаан гэрлийг асаана. Гэмтлийн улмаас далавчийг хаалттай байдалд оруулах боломжгүй байвал дэнлүүг асаалгүйгээр түүний харалдаа замын тэнхлэгт зөөврийн улаан дохиог байрлуулж, ажилтан томилж хамгаалуулна.

3.18.7. өртөөний оруулах семафор нээлттэй байдалд гэмтсэн, тэр тухай хоорондын замд яваа галт тэрэг урьдчилан мэдээгүй бөгөөд уг галт тэргийг өртөөн дээр хүлээн авах боломжгүй байвал зөөврийн улаан дохионоос гадна уг семафорын цаана хоорондын зам талд техник захирамжийн актаар тогтоосон тоормосын замын хэмжээнд бялт тавина.

3.19. Хурд бууруулах байнгын зээрэнхий нь дараах дохиог өгнө:

  • Шар зээрэнхий-“Осолтой газрын эхлэл”, “Осолтой газрын төгсгөл” дохионы тэмдгээр хязгаарлагдсан осолтой газрыг суурь бүтэц эзэмшигчийн тушаалд заасан хурдтай өнгөрөхөд бэлтгэж хурдаа бууруулж явахыг зөвшөөрнө. /3.15“а” дугаар зураг/
  • Ногоон зээрэнхий-Галт тэрэг осолтой газрыг өнгөрснийг заана. Энэ заалт нь хоорондын замд машинчид хөдөлгөөний чиглэлийн дагуу зүүн гар талд харагдана. Хурд бууруулах байнгын зээрэнхий нь шар өнгөтэй, ар тал нь ногоон өнгөтэй байх ба гэрэл ойлгогч материалаар хийгдсэн байна. /3.15“б” дугаар зураг/

3.19.1. суурь бүтэц эзэмшигчийн тушаалд заасан хурд бууруулах осолтой газрыг түүний захаас хоёр тийш 50 метрийн зайд “Осолтой газрын эхлэл”, “Осолтой газрын төгсгөл” гэсэн дохионы тэмдгээр хязгаарлана. /3.16 дугаар зураг/

3.19.2. энэ тэмдгээс 4.1 дүгээр хүснэгтэд үзүүлсэн баримтлах хэвгий, хөдөлгөөний хурдаас хамаарсан “А” зайд хурд бууруулах байнгын зээрэнхийг байрлуулна.

ТАЙЛБАР: Энэ журамд орсон бүдүүвч мөн 3.16 дугаар зураг болон 3.1 дүгээр хүснэгт дэх зайн хэмжээг метрээр илэрхийсэн болно.

3.20. Ажиллагаанд оруулаагүй гэрлэн дохио, семафорыг хаалттай байдалд оруулан /гэрлэн дохиог унтрааж/ чагтлан хөндлөн хоёр модыг шонд байрлуулна. /3.17дугаар зураг/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗӨӨВРИЙН ДОХИО

4.1. Зөөврийн дохионд ар, өвөр тал нь гэрэл ойлгогч бүхий улаан өнгийн тэгш өнцөгт дөрвөлжин самбар, нэг тал нь шар, нөгөө тал нь ногоон өнгийн тэгш өнцөгт дөрвөлжин самбар, урт ишин дээр байрлуулсан улаан гэрэлтэй дэнлүү, улаан, шар дарцаг хамаарагдана.

4.1 дүгээр зураг

4.2. Зөөврийн дохиогоор дараах шаардлагыг тавина.

4.2.1. өдөр улаан өнгөтэй тэгш өнцөгт дөрвөлжин самбар буюу улаан дарцаг, шөнө урт ишин дээр байрлуулсан дэнлүүний улаан гэрлээр «Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно» гэсэн дохиог өгнө. /4.1“а” дүгээр зураг/

4.2.2. өдөр, шөнө шар өнгийн дөрвөлжин самбараар “Зогсоох буюу хурд бууруулж өнгөрөх шаардлагатай, осолтой газар дөхөж байна. Бууруулсан хурдтай яв!” гэсэн дохиог өгнө. /4.1“б” дүгээр зураг/

4.2.3. өртөөний зам дээр байрлуулсан шар өнгөтэй тэгш өнцөгт дөрвөлжин самбар бүхий зөөврийн дохио /4.1“б” дүгээр зураг/-ны дэргэдүүр 25 км/цагаас ихгүй хурдтай өнгөрнө.

4.2.4. өдөр, шөнийн аль ч цагт урт ишинд байрлуулсан ногоон өнгийн дөрвөлжин самбар нь галт тэрэг осолтой газраар өнгөрсөн болохыг заана. /4.1“в” дүгээр зураг/

4.2.5. зөөврийн дохионы ишийг дохионы үндсэн өнгө ба цагаан өнгөөр алаглуулж будсан байна.

4.3 Галт тэрэг ирэх хэсгийг үл харгалзан хоорондын замын хөдөлгөөнд саад гарсан газрыг зогсоох дохиогоор хааж хамгаална. Галт тэрэгний хөдөлгөөнд саадтай газар болон хоорондын замд ажил хийх газрыг дараах байдлаар хамгаална.

4.3.1. галт тэрэг ирэх эсэхийг үл харгалзан хоорондын замд хөдөлгөөнд саад гарсан газрыг зогсоох дохиогоор 4.2”а, б” дугаар зурагт заасан бүдүүвчийн дагуу хааж хамгаална.

4.3.2. хоорондын замд хийгдэх ажил нь галт тэргийг зогсоохоор байвал уг газрыг саадтай газрын нэгэн адил хамгаална.

4.2 дугаар зураг /в, г/

4.3.3. хурд бууруулах зөөврийн дохио, бялтыг эхний бялтаас ажил хийж байгаа газар тийш 20 метр зайд улаан дохио барьсан дохиочин хамгаална.

4.3.4. зөөврийн улаан дохио ажил удирдагчийн хяналтад байна.

4.3.5. саадтай газрын дэлгэмэл талбай 200 метрээс их байгаа тохиолдолд саадтай газрыг хаасан улаан самбарыг дохиочин хамгаална. /4.2“г” дугаар зураг/

4.3.6. энэ үед хаалт шаардагдах хэсгийн заагаас 50 метрийн зайд тавигдсан зөөврийн улаан дохиог улаан дохио барьсан дохиочин хамгаална.

4.3.7. хоорондын замд ажил хийж байгаа буюу саадтай газар нь өртөөнд ойр байгаа бөгөөд энэ газрыг тогтоосон бүдүүвчийн дагуу хамгаалах боломжгүй бол түүнийг хоорондын замын талаас 4.2.“в, г” дугаар зурагт үзүүлсэн бүдүүвчийн дагуу хамгаалах ба өртөөний талаас оруулах гэрлэн дохионы харалдаа замын тэнхлэг дээр зөөврийн улаан дохио, /4.3 дугаар зураг/ гурван бялт тавьж дохиочноор хамгаалуулна.

4.3 дугаар зураг

4.3.8. хэрэв саадтай газар оруулах гэрлэн дохионоос 60 метр-с бага зайд байвал өртөө талд бялт тавихгүй.

4.3.9. дохиочин нь төмөр замын тээврийн бусад ажилтнаас ялгагдахын тулд шар оройтой малгайтай байна.

4.3.10. галт тэрэг зөөврийн шар дохионд ойртон очиход машинч зүтгүүрийн шүглээр нэг урт дохио өгөх бөгөөд хурд бууруулан улаан дохио барьсан дохиочинд ойртохдоо зогсох дохио өгч, улаан дохио өнгөрөхгүй зогсоно.

4.3.11. гэнэт саад гарах тохиолдолд зогсоох зөөврийн дохио газар дээрээ байхгүй бол саадтай газарт зогсоох дохио /өдөр улаан дарцаг, шөнө улаан гэрэлтэй дэнлүүг/-г нэн даруй тавих ба саадтай газраас хоёр тийш бүдүүвчийн дагуу “Б” зайд бялт тавина. /4.4 дүгээр зураг/

4.4 дүгээр зураг

 

4.3.12. бялтыг эхний /“Б” зайд байрлах/ бялтаас саадтай газар тийш 20 метр зайд улаан дохио барьсан төмөр замын ажилтан хамгаална. /4.4 дүгээр зураг/

ТАЙЛБАР: 4.1 дүгээр хүснэгтийн “Б”-д саадтай ба ажил хийх газарт хориг хамгаалалт тавих зайг хоорондын замын баримтлах хэвгий ба галт тэрэгний хурдтай уялдуулан заасан болно.

4.1 дүгээр хүснэгт

Хоорондын замд гарсан саад болон осолтой газарт хурд

бууруулах дохио, бялт тавих зай

 

Д/д

Хоорондын замын баримтлах хэвгий ба галт тэрэгний хөдөлгөөний хурд

Осолтой газрын эхлэл тэмдгээс хурд бууруулах дохио хүртэл зай /А/

Зөөврийн улаан дохио ба гэнэт гарсан саадтай газраас нэгдүгээр бялт хүртэлх зай /Б/

1

0,006-гаас бага баримтлах хэвгийтэй хоорондын замд ачааны галт тэрэгний хурд 80 км/цагаас ихгүй, зорчигчийн галт тэрэгний хурд 100 км/цагаас ихгүй байхад

800

1000

2

0,006-0,014 баримтлах хэвгийтэй хоорондын замд ачааны галт тэрэгний хурд 80 км/цагаас ихгүй, зорчигчийн галт тэрэгний хурд 100 км/цагаас

ихгүй байхад

1000

1200

3

0,014-ээс дээш хэмжээний баримтлах хэвгийтэй хоорондын замд

1300

1600


4.3.13. нэг замтай хэсэгт галт тэрэг аль талаас ирэх нь мэдэгдэхгүй байвал дохиог эхлээд уруудуур талд, тэгш зам дээр бол эхлээд тахир буюу сэтэрхий талд тус тус тавина. /4.4 дүгээр зураг/

4.4. Бялтыг ямар ч үед гурван ширхэгийг тавина. Үүнд: хоёрыг галт тэрэгний хөдөлгөөний чиглэлийн дагуу баруун талын зам төмөр дээр, нэгийг зүүн талын зам төмөр дээр түрүүчийн хоёр бялтын дунд тавина. Бялт хоорондын зай 20 метр байна.

4.5. Хурд бууруулах зөөврийн дохиог байнгын дохионы бүдүүвчийн дагуу байрлуулна. /3.17 дугаар зураг/

4.5.1. машинч нь зөөврийн шар дохионд ойртон очихдоо зүтгүүрийн шүглээр нэг урт дохио өгөх бөгөөд «Осолтой газрын эхлэл» /4.5.“а” дугаар зураг/ ба «Осолтой газрын төгсгөл» /4.5.“б” дугаар зураг/ гэсэн дохионы тэмдгээр хязгаарлагдсан газрыг анхаарамжид заасан хурдтай, харин анхаарамж олгоогүй бол 25 км/цагаас ихгүй хурдтай өнгөрөхөөр галт тэргийг жолоодно.

4.5.2. хурд бууруулах шаардлагатай газар нь өртөөнд ойрхон байснаас хурд бууруулах дохиогоор тогтоосон бүдүүвчийн дагуу хамгаалах боломжгүй бол шар самбарыг гаргах суман шилжүүлгийн шорын үзүүрийн харалдаа тавьж, осолтой газрын төгсгөлөөс 50 метр зайд «Осолтой газрын эхлэл» тэмдгийг тавина. /4.6 дугаар зураг/

4.6. Зогсоох буюу хурд бууруулах дохиогоор хаах шаардлагагүй боловч галт тэрэг ойртож буйг ажилтан нарт анхааруулах шаардлагатай ажил хийж байгаа газрыг мөн түүнчлэн зэрэгцээ гол замын тухайн хэсгийг замын хажууд байрлуулсан шүгэл дуугаргахыг шаардах “Ш” гэсэн тэмдэгтэй /4.2.“б”, 4.3, 4.6, 4.7 дугаар зураг/ зөөврийн дохиогоор хамгаална.

4.8 дугаар зураг

4.7. Өртөөн дээрх галт тэрэгний хөдөлгөөнд саадтай ба ажил хийж байгаа газрыг дараах байдлаар хамгаална.

4.7.1. галт тэрэг /сэлгээний бүрэлдэхүүн /хүлээж байгаа эсэхийг үл харгалзан өртөөний зам болон суман шилжүүлгийн ажиллагаанд саад гарвал уг газрыг зогсоох дохиогоор хамгаална.

4.7.2. өртөөний зам дээрх саадтай буюу ажил хийж байгаа газрыг зогсоох дохиогоор хамгаалахдаа энэ газар руу хөдлөх бүрэлдэхүүн орж чадахгүй байдалд холбогдох бүх сумыг тавьж цоожлох буюу хадна. Саадтай буюу ажил хийж байгаа газрын замын голд зөөврийн улаан дохио байрлуулна. /4.8.“а” дугаар зураг/

4.7.3. суман шилжүүлгийн аль нэгний шор саадтай буюу ажил хийж байгаа газар руу чиглэсэн бөгөөд замыг тусгаарлах бололцоогүй байвал саадтай буюу ажил хийж байгаа газрын заагаас 50 метрийн зайд зөөврийн улаан дохио байрлуулна. /4.8“б” дугаар зураг/

4.7.4. суман шилжүүлгийн шор нь саадтай буюу ажил хийж байгаа газарт 50 метрээс ойр байрласан байвал шорын хооронд зөөврийн улаан дохио байрлуулна. /4.8“в” дугаар зураг/

4.7.5. суман шилжүүлэг дээрх саадтай буюу ажил хийж байгаа газрыг зөөврийн улаан дохиогоор хамгаалахдаа тоонолжийн талаас бол нийлсэн зам тус бүрийн голд хязгаарын шонгийн харалдаа, нөгөө талаас бол сумын шороос 50 метрийн зайд уул дохиог тус тус байрлуулна. /4.9“а” дүгээр зураг/

4.7.6. хамгаалбал зохих суман шилжүүлгийн ойролцоо уул саадтай суман шилжүүлэг рүү хөдлөх бүрэлдэхүүн оруулахгүй байх боломжтой өөр суман шилжүүлгийг байрлуулсан байвал тэдгээр суман шилжүүлгийг тэр байдалд нь шилжүүлж цоожлох буюу хадна. Энэ тохиолдолд уул тусгаарлагдсан суман шилжүүлгийн талд зөөврийн улаан дохио тавихгүй. /4.9“б” дүгээр зураг/

4.7.7. саад тохиолдсон ба ажил хийж байгаа газар нь оруулах суман шилжүүлэг дээр байвал түүнийг хоорондын замын талаас хориглосон заалттай оруулах дохиогоор хаах бөгөөд өртөөний талаас нийлсэн зам тус бүр дээр хязгаарын шонгийн харалдаа зөөврийн улаан дохио байрлуулж хаана. /4.9“в” дүгээр зураг/

4.9 дүгээр зураг

 

4.7.8. саадтай буюу ажил хийж байгаа газар нь оруулах суман шилжүүлэг, оруулах дохио хоёрын хооронд байвал уул газрыг хоорондын зам талаас хориглосон заалттай оруулах дохиогоор, өртөөний талаас оруулах суман шилжүүлэгийн шорын хооронд байрлуулсан зөөврийн улаан дохиогоор тус тус хамгаална. /4.9“г” дүгээр зураг/

4.7.9. суман шилжүүлэг дээр саад тохиолдсоныг илрүүлсэн төмөр замын ажилтан саадтай газарт /засварын ажил эхэлтэл/ нэн даруй зөөврийн улаан дохио тавьж тэр тухайгаа өртөөний жижүүрт мэдэгдэнэ.

4.10 дугаар зураг

4.7.10. өртөөн дээр зэргэлдээ замаар нь хөдлөх бүрэлдэхүүн өнгөрөхөд саад болох газарт галт тэрэг зогссон үед уул зогссон галт тэрэгний хажуугаас хөдлөх бүрэлдэхүүн орж болох замыг зогсох дохиогоор хамгаална. /4.10 дугаар зураг/

4.11 дүгээр зураг

 

4.7.11. өртөөний гол замаар өнгөрөх галт тэрэг болон хөдлөх бүрэлдэхүүний хурдыг анхаарамжид заасан хэмжээнд хүртэл бууруулах шаардлагатай газрыг хурд бууруулах зөөврийн дохиогоор 4.11 дүгээр зурагт үзүүлсэн бүдүүвчийн дагуу хамгаална.

4.12 дугаар зураг

 

4.7.12. өртөөний бусад замд хурд бууруулах шаардлага гарвал зөөврийн шар дохиогоор хамгаална. /4.12 дугаар зураг/

4.8. Өртөөний зам дээр байгаа хөдлөх бүрэлдэхүүнийг дараах байдлаар хамгаална.

4.8.1. өртөөний зам дээр засварлаж байгаа болон тусгай зориулалтын зам дээр байгаа аюултай ачаатай, түүнчлэн шахсан, шингэрүүлсэн хий ачсан вагоныг зам дээр нь хоёр талаас нь, мухар зам дээр бол суман шилжүүлгийн талаас 50 метрээс багагүй зайтай замын голд зөөврийн улаан дохио тавина.

4.8.2. дээрх вагоны захын вагон нь хязгаарын шон хүртэл 50 метрээс бага зайд байвал тэр талд зөөврийн улаан дохиог хязгаарын шонгийн харалдаа замын голд тавьж хаана. Аюултай ачаатай болон шахсан, шингэрүүлсэн хий ачсан мөн түүнчлэн шахсан, шингэрүүлсэн хийнээс суларсан вагон зогсож байгаа зам руу оруулах суман шилжүүлгийг уг замд орохооргүй байдалд тавьж зүүдэг цоожоор цоожилсон байна.

4.9. Хоорондын замд аргагүйдэн зогссон үед галт тэргийг дараах байдлаар хамгаална.

4.9.1. хоорондын замд аргагүйдэн зогссон галт тэргийг хамгаалахдаа энэхүү журамд зааснаар машинч галт тэрэгний бүрэлдэхүүний ажилтнуудыг галт тэргийг хамгаалах ажилд татан оролцуулж гүйцэтгүүлэх ба хэрэв эдгээр ажилтнуудаас ойролцоо байхгүй бол туслах машинчаар гүйцэтгүүлнэ.

4.9.2. зорчигчийн галт тэрэг хоорондын замд аргагүйдэн зогсож туслах зүтгүүр шаардсан бол тусламж ирэхийг хүлээж байгаа талд нь /галт тэрэгний толгой талаас ирэх бол туслах машинч, сүүлийн талаас бол сүүлийн вагоны үйлчлэгч/ 800 метрийн зайд бялт тавьж, тэрхүү бялт тавьсан газраас галт тэрэгний зүгт 20 метр зайд дээр дурдсан ажилтнаар улаан дохио бариулж хамгаалуулна. /413 дугаар зураг/

4.13 дугаар зураг

4.9.3. тусламж хаанаас ирэх нь мэдэгдэхгүй тохиолдолд дээрх ажилтнуудаас галт тэрэгний толгой ба сүүл талаас тус тус 800 метрийн зайд бялт тавиулан дээрхийн нэгэн адил хамгаалуулна.

4.9.4. сэргээн босгох буюу галын галт тэрэг түүнчлэн туслах зүтгүүр шаардсан бол тусламж ирэх талд /4.14 дүгээр зураг/ туслах машинч, харин чухам хаанаас ирэх нь мэдэгдэхгүй байгаа бол толгой ба сүүл талд /4.15 дугаар зураг/ хаалт хамгаалалт тавина. Хаалт хамгаалалт тавихдаа хэрэв галт тэргэнд машинч, туслах машинч нараас өөр төмөр замын ажилтан байгаа бол түүнийг толгой талд томилон хамгаалуулна, байхгүй бол туслах машинч нь толгой талаас 800 метрийн зайд 3 бялт тавьсны дараа сүүл талд очиж галт тэрэгний сүүлээс 800 метрийн зайд бялт тавьж тэндээ улаан дохио барин 4.13 дугаар зурагт заасны нэгэн адил хамгаална.

4.14 дүгээр зураг.

4.15 дугаар зураг

4.9.5. галт тэрэг хамгаалсан ажилтан бялтыг хураан авч галт тэрэг рүүгээ буцаж явахдаа улаан дохиог хоорондын зам руу харуулсаар явах бөгөөд галт тэргэндээ ирмэгц энэ тухайгаа өдөр бол дэлгэсэн шар дарцаг, шөнө бол тунгалаг цагаан гэрэлтэй дохионы гар дэнлүүгээр /7.4 дүгээр зурагт зааснаар/ толгой дээгүүрээ даллаж дохио өгнө.

4.9.6. хэрэв сэргээн босгох буюу галын галт тэрэг, туслах зүтгүүрийг дуудахтай холбогдуулан хаалт, хамгаалалтын дохио тавьсан бол галт тэрэг буюу зүтгүүр дохионы дэргэд ирж зогссоны дараа түүнийг хурааж авна.

4.9.7 галт тэрэг хоорондын замд зогссон ба түүнийг өртөөнд хэсэгчлэн зөөх үед хоорондын замд үлдсэн хэсгийг толгой талд нь 300 метрийн зайд бялт тавьж хамгаална.

ТАВДУГААР БҮЛЭГ

ГАР ДОХИО

5.1. Гар дохионы хэрэгслээр дараах дохиог өгнө.

5.1.1. өдөр дэлгэсэн улаан дарцаг, шөнө гар дэнлүүний улаан гэрэл–“Зогс!” хөдөлгөөнийг хориглоно. /5.1 дүгээр зураг/

5.1 дүгээр зураг

5.1.2. өдрийн цагт улаан дарцаггүй, шөнийн цагт улаан гэрэлтэй дэнлүүгүй байвал өдөр шар дарцаг, өөр ямар нэгэн зүйлээр, шөнө ямар ч хамаагүй өнгийн гэрэлтэй гар дэнлүүг гараараа бүтэн тойргоор эргүүлж зогсоох дохио өгнө. /5.2 дугаар зураг/

5.2 дугаар зураг

5.1.3. өдөр дэлгэсэн шар дарцаг, шөнө гар дэнлүүний шар гэрэл-анхаарамж бичигт буюу суурь бүтэц эзэмшигчийн тушаалд заасан хурдаар явах, харин анхаарамж бичиггүй бол 25 км/цагаас дээшгүй хурдтай явахыг зөвшөөрнө. /5.3 дугаар зураг/


5.1.5. хоорондын замд хурд бууруулах заалтыг ямар ч тохиолдолд шөнө тунгалаг цагаан гэрэлтэй дэнлүүгээр дээш, доош нь алгуур хөдөлгөж өгнө.5.1.4. гар дэнлүүний шар гэрлийг зөвхөн өртөөн дээр хэрэглэнэ. Шөнийн цагт шар гэрэлтэй дэнлүү байхгүй байвал өртөөн дээр хурд бууруулах дохиог тунгалаг цагаан гэрэлтэй дэнлүүгээр дээш доош нь алгуур хөдөлгөж өгнө. /5.4 дүгээр зураг/

5.2. Автомат тоормосыг шалгах үед дараах дохиог өгнө.

5.2.1. хэлж анхааруулсны дараа машинчаас тоормос туршихыг шаардахдаа, өдөр гараа эгц дээш нь өргөж, шөнө тунгалаг цагаан гэрэлтэй гар дэнлүүг мөн дээш нь өргөж дохио өгнө. /5.5 дугаар зураг/

5.2.2. машинч зүтгүүрийн шүглийг нэг богино дуугаргаж хариу дохио өгөөд тоормослож эхэлнэ.

5.2.3. тоормос суллахыг машинчаас шаардахдаа өдөр гараа сунгаж өөрийнхөө урдуур хоёр тийш нь хөдөлгөж, шөнө тунгалаг цагаан гэрэлтэй дэнлүүг мөн урдаа хоёр тийш нь хөдөлгөж дохио өгнө. /5.6 дугаар зураг/

5.2.4. машинч зүтгүүрийн шүглийг хоёр богино дуугаргаж хариу дохио өгөөд тоормосоо суллана.

5.2.5. галт тэргийг явуулах буюу өртөөгөөр зогсолтгүй өнгөрүүлэхдээ өртөөний жижүүр нь өдөр хуйлсан шар дарцаг, шөнө ногоон гэрэлтэй гар дэнлүүг тус тус дээш нь өргөн үзүүлж дохио өгнө. /5.7 дугаар зураг/ Энэ дохио нь галт тэрэг өртөөгөөр өнгөрөхдөө тогтоосон хурдаар явж болохыг заана.

5.2.6. цагийн хуваариар зогсолтгүй өнгөрөх галт тэргийг өртөөн дээр зогсоох шаардлага тохиолдвол өртөөний жижүүр өдөр улаан өнгийн гар зээрэнхий буюу дэлгэсэн улаан дарцаг, шөнө улаан гэрэлтэй гар дэнлүү барьж дохио өгнө. /5.8 дугаар зураг/

5.2.7. цагийн хуваариар зогсох галт тэргийг өртөөний жижүүр угтаж авахдаа зогсох дохио өгөхгүйгээр гар дохиог биедээ авч явбал зохино.

5.3. Өртөөний жижүүрийн байрыг сумчны байранд нэгтгэсэн хэсэглэх газруудад өртөөний жижүүр галт тэргийг дараах журмаар угтаж, үднэ.

5.3.1. галт тэргийг явуулах, өртөөгөөр зогсолтгүй өнгөрүүлэхдээ өдрийн цагаар хуйлсан шар дарцаг, шөнийн цагаар ногоон гэрэлтэй гар дэнлүүг дээш нь өргөн дохио өгнө. Энэ үед галт тэргийг өртөөгөөр зогсолтгүй өнгөрүүлэхдээ хоорондын зам эзлэх эрхийн очирыг машинчид зөвхөн оруулах сумчны байранд гардуулан өгнө.

5.3.2. цагийн хуваариар зогсох галт тэргийг оруулах сумчны байранд өдрийн цагаар дэлгэсэн шар дарцаг, шөнийн цагаар гар дэнлүүний шар гэрлээр дохио өгч угтах ба гаргах сумчны байранд өдрийн цагаар хуйлсан шар дарцаг, шөнийн цагаар тунгалаг цагаан гэрэлтэй гар дэнлүүгээр дохио өгнө. /5.9 дүгээр зураг/

5.3.3. цагийн хуваариар зогсолтгүй өнгөрөх галт тэргийг өртөөн дээр зогсоох шаардлага тохиолдвол оруулах сумчны байранд өдрийн цагаар дэлгэсэн шар дарцаг, шөнийн цагаар гар дэнлүүний шар гэрлээр дохио өгч угтах ба гаргах сумчны байранд өдрийн цагаар дэлгэсэн улаан дарцаг, шөнийн цагаар улаан гэрэлтэй гар дэнлүү барьж дохио өгнө.

5.4. Сумчин, дохиочин, жижүүр галт тэргийг угтаж авахдаа:

5.4.1. өртөөн дээр гол замаар зогсолтгүй шууд өнгөрүүлэх галт тэргийг өдрийн цагаар хуйлсан шар дарцаг, шөнийн цагаар тунгалаг цагаан гэрэлтэй гар дэнлүү барьж угтана.


5.4.3. өртөөний жижүүрийн байрыг сумчны байранд нэгтгэсэн хэсэглэх газарт цагийн хуваариар зогсолтгүй өнгөрөх галт тэргийг зогсолттой хүлээн авах үед гаргах сумчны байранд өдрийн цагаар дэлгэсэн улаан дарцаг, шөнийн цагаар улаан гэрэлтэй гар дэнлүү барьж дохио өгнө.5.4.2 галт тэргийг хажуугийн замаар, өртөөн дээр зогсолттой хүлээж авахдаа өдрийн цагаар дэлгэсэн шар дарцаг, шөнийн цагаар шар гэрэлтэй гар дэнлүү барьж угтана. /5.10 дугаар зураг/

5.4.4. өртөөнөөс гарч байгаа галт тэргийг сумчин өдрийн цагт хуйлсан шар дарцаг, шөнийн цагаар тунгалаг цагаан гэрэлтэй гар дэнлүү барьж үднэ.

5.5. 3огсоох дохиог галт тэрэгнээс өгөхдөө өдрийн цагаар дэлгэсэн улаан дарцаг, шөнийн цагаар гар дэнлүүний улаан гэрлээр түүчээ зүтгүүрийн машинчийн зүг харуулж өгнө.

5.6. Зорчигчийн галт тэрэгний үндсэн болон эргэлтийн өртөөнөөс хөдлөх үед вагоны үйлчлэгч нар зорчигчийг бүрэн буулган, суулгаж, аюулгүй байдлыг хангасны дараа эхний болон сүүлийн вагоны үйлчлэгч нар өдрийн цагаар хуйлсан шар дарцаг, шөнийн цагаар гар дэнлүүний тунгалаг цагаан гэрлийг зорчигчийн тавцангийн зүг түүний төгсгөлийг хүртэл харуулна. Энэ нь жижүүрт галт тэргийг хэвийн аялж байгааг илтгэнэ.

5.7. Зорчигчийн галт тэргийг зогссоны дараа өртөөнөөс явуулах үед зорчигчийн вагоны үйлчлэгч нар өдрийн цагаар хуйлсан шар дарцаг, шөнийн цагаар гар дэнлүүний тунгалаг цагаан гэрлийг зорчигчийн тавцангийн зүг түүний төгсгөлийг хүртэл харуулна. Энэ нь жижүүрт галт тэргийг хэвийн аялж байгааг илтгэнэ.

5.8. Замын хэсэг болон зөвшөөрөгдсөн газарт зорчигчийн галт тэрэг зогсмогц вагоны үйлчлэгч нар вагоныхоо хаалгыг онгойлгож зорчигчийг буулгасны дараа өдрийн цагаар хуйлсан шар дарцаг, шөнийн цагаар гар дэнлүүний тунгалаг цагаан гэрлийг машинчид харуулна. Машинч уг дохиогоор хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

5.9. Төмөр замын тахир хэсэгт зорчигчийн галт тэрэгний сүүлчийн вагоны үйлчлэгчийн тахирын дотор талаас өгсөн дохиог бүх үйлчлэгч нар дамжуулан зүтгүүрийн бригадад өгнө.

5.10. Үзэгдэх орчин хязгаарлагдсанаас дохионы үзэгдэлт муудсан үед сүүлчийн вагоны үйлчлэгчээс зүтгүүрийн бригадад өгсөн дохиог бусад вагоны үйлчлэгч нар харилцан дамжуулна.

5.11. Хоорондын замд зам, гүүр нурж болох газрын замын эргүүл ба гармын жижүүр зам чөлөөтэй үед галт тэргийг угтаж өнгөрүүлэхдээ хөдөлгөөний чиглэлийн дагуу зогсож, өдрийн цагаар хуйлсан шар дарцаг, шөнийн цагаар гар дэнлүүний тунгалаг цагаан гэрэл харуулна. /5.11 дүгээр зураг/

5.12. Тухайн газарт хурд хязгаарласан бол дээр дурдсан ажилтнууд түүнтэй зохицох дохиог галт тэргэнд өгнө.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ДОХИОНЫ ТЭМДЭГ БА ЗААГЧ

6.1. Галт тэрэг ба сэлгээний бүрэлдэхүүн хүлээж авах зам болон явуулах чиглэлийг заах шаардлагатай тохиолдолд замналын чиглэлийг заах /тоо, үсэг, байдлын/ цагаан өнгийн гэрэлтэй замнал заагчийг хэрэглэнэ.

6.1.1. замнал заагчийг гэрлэн дохионы багана эсвэл тусгай баганад байрлуулна. /6.1“а” дүгээр зураг/

6.1.2. галт тэрэг явуулахыг зөвшөөрсөн замын дугаарыг заах ногоон гэрэлтэй замнал заагчийг бүлэг замын гаргах ба замналын гэрлэн дохионд суурилуулна. /6.1“б” дүгээр зураг/

 

6.2. Гар суман шилжүүлгийн гэрэл ойлгогчтой заагч дараах байдлаар заалт өгнө.

6.2.1. суман шилжүүлгийг шулуун замд шилжүүлсэн байхад суман шилжүүлгийн заагчийн ирмэг харагдана. /6.2.“а” дугаар зураг/

6.2.2. Суман шилжүүлгийг хажуугийн замд шилжүүлсэн байхад суман шилжүүлгийн заагчийн цагаан дэвсгэр дээр хажуугийн зам руу чиглэсэн хар сум харагдана. /6.2“б” дугаар зураг/

6.3. “Б” тэмдэг нь анхааруулах дохиогүй оруулах семафорын өмнө бялт тавих газрыг заана. Байгаль, цаг уурын хүндрэлээс дохионы үзэгдэлт хангалтгүй бөгөөд хүлээн авах зам эзэлгээтэй эсвэл семафор гэмтэлтэй тохиолдолд өдөр, шөнийн аль ч цагт бялт тавина. Бялтыг семафороос замын хэвгийг харгалзан техник захирамжийн актаар тогтоосон тоормосын замын уртын зайд бялт тавих “Б” тэмдгийн харалдаа хөдөлгөөний чиглэлийн баруун гар талын зам төмөр дээр нэгдүгээр бялтыг, харин хоёрдугаар бялтыг хоорондын зам руу нэгдүгээр бялтаас 20 метр зайнд хөдөлгөөний чиглэлийн зүүн гар талын зам төмөр дээр, гуравдугаар бялтыг хоорондын зам руу хоёрдугаар бялтаас 20 метрийн зайд хөдөлгөөний чиглэлийн баруун гар талын зам төмөр дээр тус тус тавина.

6.4. Мухар замын хаалтын заагчийг тулгуур модны баруун үзүүр дээр зөвхөн зам руу харуулж байрлуулна. /6.4 дүгээр зураг/

6.4.1. замын хаалтын заагч нь гэрэл ойлгогчтой байж болох ба түүнийг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.

6.5. Хязгаарын шон гэж суман шилжүүлэг ба огтлолцлын чиглэлд уг шонгоос цааш хөдлөх бүрэлдэхүүн зогсоож үл болох газрыг заана /6.5 дугаар зураг/. Нийлсэн хоёр замын тэнхлэгүүдийн хоорондох зай Техник ашиглалтын журамд заасан хэмжээнд хүрсэн газарт хязгаарын шонг байрлуулна.

6.6. “Өртөөний зааг” тэмдэг нь хоёр ба түүнээс олон зам бүхий хоорондын замтай өртөөний хязгаарыг илэрхийлнэ. /6.6 дугаар зураг/

6.7. Байнгын тэмдэг болох “Осолтой газрын эхлэл” /6.7“а” дугаар зураг/, “Осолтой газрын төгсгөл” /6.7“б” дугаар зураг/ тэмдэг нь галт тэрэг бага хурдтай явахыг шаардах замын хэсгийг заана.

6.7.1. "Осолтой газрын төгсгөл” дохионы тэмдгийг “Осолтой газрын эхлэл” гэсэн тэмдгийн ар тал дээр хийнэ.

 

                                       6.6 дугаар зураг

       6.7 дугаар зураг

6.7.2. "Осолтой газрын төгсгөл” болон “Осолтой газрын эхлэл” гэсэн тэмдгийг тус тус байрлуулна.

6.8. Анхааруулах дохионы тэмдэг нь дараах байдлаар заалт өгнө.

6.8.1. “Ш” тэмдэг нь гүүр, гарам, хонгил, тахир тойруу ба үзэгдэх орчин хязгаарлагдсан хэсэгт галт тэрэг ойртож ирэхэд шүгэл дуугаргах газрыг заана. /6.8, 6.9 дугаар зураг/

6.8.2. “Д” тэмдэг автомат хориглолын үед сунгуу өгсүүр газар улаан дохиог өнгөрч болох газар тавина. /6.10 дүгээр зураг/

6.8.3. тоормос шалгах газрын заагч “Т” тэмдэг нь хоорондын замд галт тэрэгний тоормосны найдвартай ажиллагааг шалгах газрыг заана.

  • Т1”-Галт тэрэгний тоормосыг бариулж, тоормосын найдвартай ажиллагааг шалгаж эхлэх газрыг заана. /6.11 дугаар зураг/
  •  “Т2”-Галт тэрэгний хурд 10 км/цаг болон түүнээс дээш буурсан байх үеийн тоормосын замыг заана. /6.12 дугаар зураг/
  •  “Т3”-Галт тэрэгний хурд “Т2” тэмдэг хүртэл 10 км/цагаар буурч чадаагүй боловч “ТЗ” тэмдэг хүртэл 10 км/цаг ба түүнээс дээш хэмжээгээр буурч байвал уг галт тэргийг 25 км/цагаас ихгүй хурдтай дараагийн өртөө хүртэл явахыг зөвшөөрнө.

Хэрэв “ТЗ” тэмдгийн дэргэд ирэх үед галт тэрэгний хурд 10 км/цагаас багагүй хэмжээгээр буураагүй тохиолдолд яаралтай зогсож шалтгааныг тодруулахыг машинчаас шаардана. /6.13 дугаар зураг/

 

6.8.4. “Түлхэлт эхлэх” /6.14 дугаар зураг/, “Түлхэлт дуусах” /6.15 дугаар зураг/ тэмдгийг суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрээр тогтоосон газарт байрлуулна.

6.8.5. “Зүтгүүрийг зогсоо” тэмдгийг байрлуулах газрыг суурь бүтэц эзэмшигчийн томилсон комисс тогтооно. /6.9 дүгээр зураг/

6.9. Цас цэвэрлэгч ажиллах хэсэгт дохионы дараах түр тэмдэг хэрэглэнэ.

6.9.1. саадтай газрын өмнө “Хусуураа өргөн далавчаа эвх” гэсэн тэмдэг тавина. /6.16 дугаар зураг/

6.9.2. саадтай газар өнгөрсний дараа “Хусуураа буулгаж, далавчаа дэлгэ” гэсэн тэмдэг тавина. /6.17 дугаар зураг/

6.9.3. цас цэвэрлэгч ажилладаг замын хэсэгт “Хусуураа өргөн далавчаа эвх” тэмдгийн өмнө “Далавчаа эвхэж, хусуураа өргөхөд бэлтгэ” дохионы түр тэмдгийг тавина. /6.18 дугаар зураг/

6.9.4. цас цэвэрлэгч ажилладаг замын хэсэгт дохионы түр тэмдгийг 6.19 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.

6.9.5. ойролцоо байрласан хоёр саадын хооронд цас цэвэрлэгч ажиллаж болохгүй байвал нэг ишинд хоёр тэмдгийг цувуулан тавина. /6.20 дүгээр зураг/

6.10.   Радио сувгаар галт тэрэгний хөдөлгөөнийг хоорондын зай, хугацаагаар зохицуулах систем /СИРДП-Е/-ээр тоноглогдсон хэсэглэлд дараах нэмэлт байнгын дохионы тэмдгүүдийг хэрэглэнэ:

6.10.1. “Радио хориглолын бүсийн эхлэл”–улаан хүрээтэй цагаан дэвсгэр бүхий гурвалжин тэмдгийг цамхаг буюу шон дээр суурилуулна. Радио хориглолын систем үйлчлэх бүсийн эхлэлийг заана. /6.21 дугаар зураг/

6.10.2. “Радио хориглол залгах”–хар хүрээтэй цагаан дэвсгэр бүхий гурвалжин тэмдгийг цамхаг буюу шон дээр суурилуулна. Машинч тэмдгээр өнгөрөхдөө радио хориглолын системд ЗАБС /зүтгүүр дэх аюулгүй байдлын систем/ бүртгэгдсэнийг магадлах шаардлагатай. /6.22 дугаар зураг/

 

6.10.3. “Удирдлагын төвтэй холбогдох хил” хар хүрээтэй шар дэвсгэр бүхий дөрвөлжин тэмдгийг цамхаг буюу шон дээр суурилуулна. Машинч тэмдгээр өнгөрөхдөө хөдөлгөөний удирдлагын төвтэй радио холбоо тогтоогдсоныг магадлах шаардлагатай. /6.23 дугаар зураг/

6.10.4. “Радио хориглолын бүсийн төгсгөл”–хар хүрээтэй ташуу улаан зураастай шар дэвсгэр бүхий дөрвөлжин тэмдгийг цамхаг буюу шон дээр суурилуулна. Радио хориглолын систем үйлчлэх бүсийн төгсгөлийг заана. /6.24 дүгээр зураг/

6.24 дүгээр зураг

ТАЙЛБАР: 6.21-6.24 дүгээр зурагт үзүүлсэн тэмдгүүдэд бичигдсэн тоо, тэмдэглэл нь аль хориглолын бүсэд хамаарагдаж байгааг заана.

ДОЛДУГААР БҮЛЭГ

СЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ ДОХИО

7.1. Сэлгээний гэрлэн дохио дараах дохиог өгнө.

7.1.1.Нэг саран цагаан гэрэл-Сэлгээ хийхийг зөвшөөрнө. (7.1.дүгээр зураг)

7.1.2.Нэг хөх гэрэл-Сэлгээний ажил хийхийг хориглоно. (7.2. дугаар зураг )

7.1.3. гаргах ба замналын гэрлэн дохионы улаан гэрэл унтарсан үед тэдгээрийн саран цагаан гэрлээр сэлгээний ажил хийхийг зөвшөөрнө. /7.1 дүгээр зураг/

7.1.4. өртөөний тодорхой бэлчирт сэлгээний ажил хийхийг зөвшөөрсөн сэлгээний бүлэг гэрлэн дохио нь нэг буюу хоёр талдаа дохиолно. Галт тэрэг хүлээн авч, явуулдаггүй замууд, мухар замууд түүнчлэн сэлгээний ажил хийгддэг нийт замуудын сэлгээний гэрлэн дохионд улаан гэрлийг заавал байрлуулна. /7.2 дугаар зураг/

7.2. Ялгах довын гэрлэн дохио дараах дохиог өгнө.

7.2.1. ногоон гэрэл-Вагоныг тогтоосон хурдтай ялган тараахыг зөвшөөрнө. /7.3“а” дугаар зураг/

7.2.2. шар гэрэл-Вагоныг бууруулсан хурдтай ялган тараахыг зөвшөөрнө. /7.3“б” дугаар зураг/

7.2.3. улаан гэрэл-“3огс! Ялган тараах үйлдлийг хориглоно.” /7.3“в” дугаар зураг/

7.2.4. гэрлэн дохионы улаан гэрэлтэй хамт ассан цагаан өнгөтэй гэрлэн заагч дээрх “У” үсэг нь вагоныг ухраан суулгах аргаар сэлгээ хийхийг шаардана. /7.3“г” дугаар зураг/

7.2.5. хэрэв ялгах довын гэрлэн дохионы үзэгдэлт хангалтгүй байвал заалтыг машинчид мэдэгдэхийн тулд давтах гэрлэн дохиог байрлуулна. Давтах гэрлэн дохио нь ялгах довын үндсэн гэрлэн дохионы гэрэлтэй адил гэрлээр дохиолно. Хүлээн авах паркийн замын дунд хэсэгт байрлуулсан давтах гэрлэн дохионд улаан гэрлийн оронд хөх гэрлийг хэрэглэж болно.

7.2.6. Хүлээн авах паркийн замаас ялгах довын гэрлэн дохио хүртэл, мөн хөдлөх бүрэлдэхүүнийг явуулахыг зөвшөөрөхийн тулд сэлгээний гэрлэн дохиог хэрэглэж болно.

7.2.7. Сэлгээний гэрлэн дохиогүй өртөөнд гаргах гэрлэн дохионы хориглосон заалтаар сэлгээ хийх зөвшөөрлийг өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар сэлгээний удирдагч гүйцэтгэнэ. Энэ үед паркийн чанга яригч, зөөврийн радио станц, гар дохиог ашиглана.

7.3.Сэлгээний үед гар ба дуут дохиогоор дараах дохиог өгнө.

7.3.1. “Машинч жолоодож байгаа талаараа зүтгүүрийг урагшаа хөдөлгө” дохиог өдөр дэлгэсэн шар дарцаг, шөнө тунгалаг цагаан гэрэлтэй гар дэнлүүг толгой дээгүүрээ хоёр тийш нь хөдөлгөх /7.4 дүгээр зураг/ мөн шүгэл буюу бүрээгээр нэг урт дуугаргаж өгнө.


7.3.2. “3үтгүүр ухар” дохиог өдөр дэлгэсэн шар дарцаг, шөнө тунгалаг цагаан гэрэлтэй гар дэнлүүг хөлийн өмнүүр хоёр тийш нь хөдөлгөх, /7.5 дугаар зураг/ мөн шүгэл буюу бүрээгээр хоёр урт дуугаргаж өгнө.

7.3.3. “Удаан яв” дохиог өдөр дэлгэсэн шар дарцаг, шөнө тунгалаг цагаан гэрэлтэй дэнлүүг хажуудаа дээш доош нь аажим хөдөлгөж /7.6 дугаар зураг/ мөн шүгэл буюу бүрээгээр хоёр богино дуугаргаж өгнө.

 


7.3.4. “Зогс!” дохиог өдөр дэлгэсэн улаан буюу шар дарцаг, шөнө ямар нэгэн гэрэлтэй гар дэнлүүгээр даллан эргүүлэх /7.7 дугаар зураг/ мөн шүгэл буюу бүрээгээр гурван богино дуугаргаж өгнө.

7.3.5. сэлгээний ажлын тушаалыг радио холбоогоор дамжуулна. Радио холбоо нь дохионы үүрэг гүйцэтгэхгүй.

7.3.6. сэлгээний үед өгч байгаа дохиог зүтгүүрийн шүглээр давтаж уг дохиог гүйцэтгэхээр хүлээн авсан тухайгаа батална.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ГАЛТ ТЭРЭГНИЙ ДОХИО

Нэг замтай хэсэгт явах галт тэргэнд хэрэглэх дохио:

8.1. Өдрийн цагт явж байгаа галт тэрэгний зүтгүүрт дохио үл тавина.

8.2. Хоорондын замд явж байгаа галт тэрэгний зүтгүүрийг шөнийн цагт бамбайн хоёр тунгалаг цагаан гэрлээр илэрхийлнэ. /8.1“а” дүгээр зураг/

8.3. Ганцаараа яваа зүтгүүрийг галт тэрэгтэй яваа зүтгүүрийн нэгэн адил илэрхийлэх /8.1“а” дүгээр зураг/ ба түүний ар талыг нь галт тэрэгний сүүлд яваа зүтгүүрийн адил илэрхийлнэ. /8.1“б” дүгээр зураг/

8.4. Зүтгүүр прожектороор тоноглогдсон бол ямар ч галт тэрэгтэй яваа үед галт тэрэгний зүтгүүрийн дохионд шөнийн цагт прожекторын тунгалаг цагаан гэрэл нэмэгдэнэ. /8.1“б” дүгээр зураг/

8.5. Галт тэрэгний сүүлд яваа зүтгүүрийг өдрийн цагт уул зүтгүүрийн бамбайн ялууны баруун талд дэлгэсэн улаан дарцаг буюу улаан зээрэнхий өлгөж илэрхийлэх /8.1“б” дүгээр зураг/ ба шөнийн цагт бамбайн ялууны баруун талд улаан гэрлээр илэрхийлнэ. /8.1“б” дүгээр зураг/

8.6. ачааны галт тэрэг вагонтой талаараа урагш явах үед галт тэрэгний эхний вагоныг өдрийн цагт бамбайн ялууны зүүн талд нэг улаан зээрэнхийгээр, эсвэл вагоны дамжих тавцангаас /нүүрний/ дэлгэсэн улаан дарцаг барьсан ажилтан дохио өгч явна. Шөнийн цагт дэнлүүний тунгалаг цагаан гэрлээр, эсвэл улаан өнгийн гэрэлтэй гар дэнлүүгээр галт тэрэг дагалдсан ажилтан зүүн гар талдаа дохио өгч явна. /8.1“в, г” дүгээр зураг/

8.7. Ачаа, ачаа-зорчигчийн галт тэрэгний сүүлийг өдрийн ба шөнийн цагт сүүлийн вагоны бамбайн ялууны баруун талд нэг маягийн улаан зээрэнхий өлгөнө. /8.2 ”а” дугаар зураг/

8.8. Зорчигчийн галт тэрэгний сүүлийн вагоныг өдөр, шөнийн аль ч цагт гурван улаан гэрлээр илэрхийлнэ. /8.2“б” дугаар зураг/

8.9. Дохионы байнгын гэрэлгүй вагоныг зорчигчийн галт тэрэгний сүүлд холбох бол өдрийн цагаар сүүлийн вагоны бамбайн ялууны баруун талд нэг маягийн улаан зээрэнхий буюу дэлгэсэн улаан дарцаг, шөнийн цагаар сүүлийн вагоны бамбайн ялууны баруун талд улаан гэрэлтэй дэнлүүг өлгөж илэрхийлнэ. /8.2“в” дугаар зураг/

8.10. Түлхэгч зүтгүүр ба өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүнийг ганцаараа яваа зүтгүүрийн нэгэн адил дохиогоор хангана.

Нэг хоорондын замд цувж яваа галт тэргэнд хэрэглэх дохио:

8.11. Нэг хоорондын замд нэг галт тэргийг, нөгөө галт тэрэгний хойноос зохих хугацаагаар тусгаарлан мөрдөж явуулах үед дараах дохиог хэрэглэнэ:

8.11.1. цувж яваа тохиолдолд түрүүчийн галт тэрэг буюу ганцаараа яваа зүтгүүрт бамбайн баруун талд дэлгэсэн шар дарцаг нэмж өлгөнө. /8.3 дугаар зураг/

8.11.2. галт тэргийг хоорондын замаас хэсэглэн татаж авахдаа хамгийн сүүлийнхээс бусад хэсэг бүрийн сүүлийн вагоны бамбайн ялууны баруун талд өдрийн цагт дэлгэсэн шар дарцаг, шөнийн цагт шар гэрэлтэй дэнлүү өлгөнө. /8.4 дүгээр зураг/

8.11.3. Хамгийн сүүлийн татан авч байгаа хэсгийн сүүлийн вагоныг ердийн ачааны галт тэрэгний адил дохиогоор хангана.

Цас цэвэрлэгч явж байгаа үед хэрэглэх дохио:

8.12. Цас цэвэрлэгч нэг замтай хэсэгт яваа үед дараах дохиог хэрэглэнэ.

8.12.1. цас цэвэрлэгч толгойд нь яваа бол түүний хажуугийн хоёр дэгээнд өдрийн цагт дэлгэсэн хоёр шар дарцаг, шөнийн цагт цас цэвэрлэгчийн хажуугийн хоёр шар гэрэл харагдах бөгөөд зүтгүүр тийш хандсан тал нь хяналтын хоёр тунгалаг цагаан гэрэлтэй байна. /8.5 дугаар зураг/

 

8.12.2. зүтгүүр толгойд нь яваа бол өдрийн цагт бамбайн дэнлүүний дэргэд дэлгэсэн хоёр шар дарцаг, шөнийн цагт бамбайн хоёр шар гэрэл харагдана. /8.6 дугаар зураг/

8.12.3. цас цэвэрлэгчийн сүүлийг ганцаараа яваа зүтгүүрийн нэг адил дохиогоор хангана.

8.13. Сэлгээ хийж байгаа, галт тэргэнд очих ба галт тэрэгнээс буцаж яваа зүтгүүрийн ард, урд шөнийн цагт бамбайн дэнлүүний машинчийн талд тус бүр нэг тунгалаг цагаан гэрэл харагдана.

8.14. Замаас авагддаг өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүн /дрезин/, тэргэнцэр, мөн замаас авч болдог бусад нэгжүүдийг хоорондын замд ажиллуулахдаа дор дурдсан дохиогоор хамгаалсан байна.

8.14.1. өдрийн цагт хоёр тал нь улаан будагтай тэгш өнцөгт дөрвөлжин самбар эсвэл урт иштэй дэлгэсэн улаан дарцаг, шөнийн цагт урт ишинд байрлуулсан хоёр талдаа улаан гэрэл /ар, өвөр/ харагдах дэнлүүтэй байна.

8.14.2. хоорондын замд ажиллаж байгаа тэргэнцэрийг дээрх дохионоос гадна хоёр талд нь 800 метр зайтай газарт гар ба зөөврийн улаан дохиогоор хааж хамгаалах бөгөөд тэргэнцэрийг хөдлөхөд нэгэн зэрэг дохиог өөрчлөн байрлуулахаар зохицуулна.

8.14.3. тэргэнцэр өртөөнд ажиллаж байхдаа өдрийн цагт хоёр тал нь улаан самбар эсвэл урт иштэй улаан дарцаг, шөнийн цагт хоёр тал нь улаан гэрэл бүхий урт иштэй дэнлүүтэй байна.

8.14.4. өртөөний зам ба суман шилжүүлэг дээр ажиллаж байгаа тэргэнцэрийг хоёр талд нь 50 метр зайтай газарт гар ба зөөврийн улаан дохиогоор хаах бөгөөд тэргэнцэрийг хөдлөхтэй нэгэн зэрэг дохиог өөрчлөн байрлуулна.

8.14.5. тэргэнцэр болон замаас авагддаг бусад нэгжийг хоёр талаас нь хааж явах төмөр замын ажилтан, түүнчлэн эдгээр нэгжийн хөдөлгөөнийг удирдаж яваа ажилтан зөөврийн самбар, гар дарцаг, дохионы дэнлүүнээс гадна галт тэрэг ойртож байгаа тухай мэдэгдэх, хэрэв шаардлага гарвал галт тэргэнд зогсоох дохио өгөхөд зориулсан бялт ба бүрээгээр хангагдсан байна.

ТАЙЛБАР: Энэхүү журмын “Галт тэрэгний дохио” гэсэн VIII бүлэгт дохиог баруун, зүүн талд байрлуулах талаарх бүх заалтыг хөдөлгөөний чиглэлийн дагуу харуулсан болно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ДУУТ ДОХИО

9.1. Галт тэрэгний хөдөлгөөнд хэрэглэгдэх дуут дохиог шүгэл, бүрээ, зүтгүүрийн ба өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний шүгэл зэргээр өгнө.

9.1 дүгээр хүснэгт

ДУУТ ДОХИО

Дугаар

Дохио

 

Дохионы шаардлага

Дохиог өгөх субьект

9.1.1

Гурван богино

• • •

“Зогс”

Зүтгүүр ба галт тэрэгний бригад, өртөөний болон галт тэрэгний хөдөлгөөнд оролцдог бусад ажилтан өгнө

9.1.2

Нэг урт 

“Галт тэргийг явуул”

Өртөөний замд галт тэргэнд өртөөний жижүүр буюу техник захирамжийн актад заасан ажилтан, аж ахуйн галт тэргэнд түүний ажил удирдагчсэлгээний үед найруулагчийн бригад өгнө. Түүчээ зүтгүүрийн машинч зүтгүүрийн шүглээр хариу өгнө. Хос зүтгүүртэй бол хоёр дахь зүтгүүрийн машинч дохиог давтана.

9.1.3

Гурван урт

— 

Галт тэрэгний бригадад “Тоормосло” гэж шаардана.

Галт тэрэг авч яваа түүчээ зүтгүүрийн машинч өгнө. Хоёр зүтгүүртэй бол хоёр дахь зүтгүүрийн машинч давтана.

9.1.4

Хоёр урт

— —

Галт тэрэгний бригадад “Тоормосоо сулла” гэж шаардана.

Галт тэрэг авч яваа түүчээ зүтгүүрийн машинч өгнө. Хос зүтгүүртэй бол хоёр дахь зүтгүүрийн машинч давтана.

9.1.5

Гурван урт нэг богино

— 
 

Өртөөнд галт тэрэг бүрэн бус бүрэлдэхүүнтэй ирсэн.

 

Зүтгүүрийн машинч өгнө.

9.1.6

Гурван урт хоёр богино

— 
— • • 

Машинчаас туслах машинч, механик-бригадын дарга, ажил удирдагчийг зүтгүүрт дуудах

Хоорондын замд зогссон буюу зам засварын ажил хийж байх үед зүтгүүрийн машинч өгнө.

Хос зүтгүүртэй яваа үед

9.1.7

Нэг богино

• 

Хоёр дахь зүтгүүрийн машинчид хурдаа бууруулахыг шаардана.

Түүчээ зүтгүүрийн машинч өгнө.

9.1.8

Хоёр богино

• • 

Хоёр дахь зүтгүүрийн машинчид хурд нэмэхийг шаардана.

Түүчээ зүтгүүрийн машинч өгнө. Дохиог хоёр дахь зүтгүүрийн машинч давтана.

9.1.9

Хоёр богино

 • 

Түлхэгч зүтгүүртэй явахад “Түлхэлт эхлэх”-ийг шаардана.

Галт тэрэгний зүтгүүрийн машинч өгч түлхэгч зүтгүүрийн машинч дохиог давтана.

9.1.10

Нэг богино, нэг урт, нэг богино

• — •  

“Түлхэлт зогсоо” гэвч галт тэрэгнээс битгий хоцор гэж шаардана.

Галт тэрэгний түүчээ зүтгүүрийн машинч өгч түлхэгч зүтгүүрийн машинч дохиог давтана.

9.1.11

Дөрвөн урт

— — 

Түлхэлт зогсоож, буцахыг шаар-дана.

Галт тэрэгний зүтгүүрийн машинч өгч түлхэгч зүтгүүрийн машинч дохиог давтана.

 

 

9.2 дугаар хүснэгт

Сэлгээний үед хэрэглэх дуут дохио

 

9.1.12

Нэг урт

Сэлгээ урагшаа яв.

Найруулагчийн бригад өгч машинч давтана.

9.1.13

Хоёр урт

— 

Сэлгээний бүрэлдэхүүн ухар.

Найруулагчийн бригад өгч машинч давтана.

9.1.14

Хоёр богино

• •  

Сэлгээний бүрэлдэхүүн зөөлөр.

Найруулагчийн бригад өгч машинч давтана.

9.1.15

Гурван богино

• • •  

Зогс

Найруулагчийн бригад өгч машинч давтана

 

ТАЙЛБАР: Түлхэгч зүтгүүртэй бол түүнээс өгсөн бүх дохиог хоёрдугаар зүтгүүрийн машинч давтана.

9.2. Мэдэгдэх дохиог өртөө, замын пост, зорчигч буух, суух газар, шүгэл дуугаргахыг шаардах дохионы “Ш” тэмдэг, хурд бууруулах зөөврийн ба гар дохионууд, сэтэрхий, тойруу зам, хонгил, гарам, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүн, замаас авагддаг тэргэнцэр болон зам дээр байгаа хүмүүст галт тэрэг ойртож ирж байгааг зүтгүүр, өөрөө явагч тусгай бүрэлдэхүүний шүглийг нэг урт дуугаргаж мэдэгдэнэ.

9.3. Ажил хийж байгаа газарт галт тэрэг ойртоход зөөврийн дохио байгаа эсэхийг харгалзахгүйгээр анхаарамж бичигт дурдсан километрийн өмнөх километрээс эхлэн шүглээ нэг урт дуугаргаж мэдэгдэнэ.

9.4. Цаг агаарын хүндрэлтэй манан будан, цасан ба шороон шуурга зэрэг үзэгдэх орчин хязгаарлагдсан үед дохиог байнга давтан өгч байна.

9.5. Хоорондын замд зам, гүүр, хонгил, нурж болох газрын эргүүл, гармын жижүүр, замын ажил удирдаж байгаа ажилтан, замаас авагддаг тэргэнцэр авч яваа дохиочид, ажилтан галт тэрэг ойртож яваа дохиог бүрээгээр өгнө.

9.6. Сондгой чиглэлийн галт тэрэг ойртож явааг бүрээгээр нэг урт, тэгш чиглэлийн галт тэрэг ойртож явааг хоёр урт дуу гаргаж мэдэгдэнэ.

9.7. Өртөөний зам дээр байгаа зорчигчийн, ачаа-зорчигчийн, хүн тээсэн галт тэргэнд суух ба тэдгээрийг явуулах тухай зорчигчдод чанга яригчийн холбоогоор зарлан мэдэгдэнэ.

9.8. Мэдэгдэх дохиог ойлгомогц зам дээр ажиллаж байгаа бүх ажилтнууд замын хажууд гарч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаад хяналт тавьж өнгөрүүлнэ.

9.9. Урих дохиогоор болон оруулах дохионы хориглосон заалтаар өртөө рүү орох үед сэрэмжлэх дохиог зүтгүүрийн шүглээр нэг богино нэг уртаар давталтайгаар өгнө.

АРАВДУГААР БҮЛЭГ

ТҮГШҮҮРИЙН ДОХИО БА ТУСГАЙ ТЭМДЭГ

10.1. Түгшүүрийн дохиог зүтгүүр, өөрөө явагч тусгай бүрэлдэхүүний шүгэл, бүрээ, цэргийн дохионы бүрээ, тусгай зориулалтын дуут дохио, аливаа дүүжилсэн төмрөн эдлэлийг дуугаргах зэргээр өгнө.

10.1.1. нийтийн түгшүүрийн дохиог нэг урт гурван богино дуугаргаж дор дурдсан нөхцөлүүдэд өгнө. /10.1 дүгээр зураг/

— • • • — • • • — • •          

10.1 дүгээр зураг

 

  • галт тэрэгний хөдөлгөөнд аюул учруулж болох гэмтэл зам дээр илэрсэн үед;
  • галт тэргэнд сүйрэл тохиолдох, цасан болон элсэн хунгарт саатан зогсох зэрэг тусламж шаардах үед.

10.1.2. галын түгшүүрийн дохиог нэг урт хоёр богино дуу гаргаж өгнө. /10.2 дугаар зураг/

— • • — • • — • •            

10.2 дугаар зураг

10.1.3. шаардлагатай үед нийтийн ба галын түгшүүрийн дохиог төмөр замын ямар ч ажилтан өгнө.

10.1.4. агаарын түгшүүрийн “АТ” дохиог 3 минутын турш тасралтгүй олон богино дуугаргаж өгнө. /10.3 дугаар зураг/

• • • • • • • •

10.3 дугаар зураг

10.1.5. төмөр замын үйлдвэрийн газар өртөө, зөрлөг, аж ахуйн нэгж, байгууллага байрлаж байгаа хот, суурин газар өгөгдсөн агаарын түгшүүрийн дохиог зүтгүүр, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний шүглээр яаралтай давтана.

10.1.6. хоорондын замд агаарын түгшүүрийн дохиог зүтгүүр ба өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний шүглээр өгнө.

10.2. Цацраг идэвхит болон химийн аюулын “ХА” дохиог нэг урт, нэг богино дуугаргаж өгнө. /10.4 дүгээр зураг/           

— • — • — • — • 

10.4 дүгээр зураг

10.2.1. хоорондын замд зүтгүүр, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний шүглээр өгнө.

10.2.2. өртөө, зөрлөг, аж ахуйн нэгж, байгууллага дээр өлгөсөн төмрөн эдлэлийг бүдүүвчийн дагуу цохиж 1-ээс 2 минутын турш үе үе давтаж өгнө. Химийн аюулын дохиог өртөөн дээр төмөр замын ажилтан өгөх бөгөөд хоорондын замд зүтгүүр, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний жолооч өгнө.

10.3. Агаарын түгшүүр болон химийн аюул “ХА” өнгөрсөн тухай төмөр замын ажилтан зорчигч иргэдэд дараах байдлаар мэдэгдэнэ.

10.3.1. өртөөн дээр бол өртөөний дарга буюу түүний томилсон ажилтны шийдвэрээр- радио нэвтрүүлгийн сүлжээ, бусад холбооны хэрэгслээр болон хүн явуулж мэдэгдэнэ.

10.3.2. хоорондын замд яваа зорчигчийн галт тэргэнд галт тэрэгний даргын шийдвэрээр галт тэрэгний зохих албан тушаалтнаар болон галт тэрэгний радио нэвтрүүлгийн сүлжээгээр, цэргийн галт тэрэг бол цувааны даргын шийдвэрээр цувааны холбооны хэрэгслээр дамжуулан тус тус мэдэгдэнэ.

10.4. Хортой хэсгээр галт тэрэг явж өнгөрнө гэдгийг зүтгүүрийн ба галт тэрэгний бригадад мэдэгдэнэ.

10.4.1. хордсон хэсэгт хүмүүсийг баг, хамгаалах тусгай хувцас зэрэг тусгай хамгаалалтгүйгээр оруулахгүйн тулд уг газрыг “Хортой”, “Энд хортой” гэдэг тусгай тэмдгээр хаана. /10.5 дугаар зураг/

10.4.2. “Хортой”, “Энд хортой” гэсэн тусгай тэмдгийг 10.6 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.

10.4.3. хоорондын зам буюу өртөөн дээр хордсон газрын хязгаараас 50 метрийн зайд “Энд хортой” гэсэн тэмдгийг замын ул шорооны дэнж дээр байрлуулна.

10.4.4. галт тэрэгний хөдөлгөөний чиглэлийн дагуу “Хортой” гэсэн нэгдүгээр тэмдгийн өмнө машинч нь химийн аюулын дохио өгөөд хордсон газрыг тогтоосон хурдаар явж өнгөрнө.

10.4.5. “Хортой”, “Энд хортой” гэсэн тэмдэг нь шөнийн цагт гэрэлтүүлэгтэй, эсхүл гэрэл ойлгогчтой байна.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨМӨР ЗАМЫН ТЕХНОЛОГИЙН ХОЛБОО

11.1. Төмөр замын технологийн холбоонд галт тэрэгний диспетчерийн холбоо, өртөө хоорондын холбоо, шугам замын холбоо, радио холбоо, яригч төхөөрөмж багтана. Өртөөний жижүүрийн ажлын байранд галт тэрэгний диспетчерийн холбоо, өртөө хоорондын холбоо, радио холбоо, чанга яригчийн холбоог суурилуулна.

11.2. Төмөр замын технологийн зориулалттай холбоог ашиглах журмыг Төмөр замын техник ашиглалтын журам, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам болон суурь бүтэц эзэмшигчийн холбогдох тушаал, заавраар зохицуулна.

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ

ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

12.1. Энэхүү журмын хэрэгжилтэд төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зам, тээврийн хяналт хариуцсан нэгж, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нар тус тусын бүрэн эрхийн хэмжээнд хяналт тавина.

12.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

- - - o O o - - -