- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ЖУРАМ - /журмын 1-10 хавсралт/
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт
ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ЖУРАМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам нь Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын техник ашиглалтын журам, Төмөр замын дохиолол холбооны журмын заалтыг хэрэгжүүлэхэд оршино.
1.2. Төмөр замын өртөө, зөрлөгт галт тэрэг хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх, сэлгээний ажлыг дараах нөхцөлд удирдан зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө. Үүнд:
1.2.1. дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламж, төхөөрөмж хэвийн ажиллагаатай болон гэмтэлтэй;
1.2.2. зам, төхөөрөмжийг засварлах, өргөтгөх, шинээр барих.
1.3. Төмөр замын техник ашиглалтын журмын 15 дугаар бүлгийн /Галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулахад тавигдах шаардлага/ 15.1.1-15.1.4-т заасны дагуу галт тэрэгний хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан удирдана. Хэсэгт-галт тэрэгний диспетчер, өртөөнд-өртөөний жижүүр, постонд-постын жижүүр, хоорондын зам дахь аж ахуйн галт тэргэнд ажил удирдагч, хоёроос дээш тооны зүтгүүр бүхий галт тэргэнд түүчээ зүтгүүрийн машинч удирдана.
1.4. Өртөө, замын пост, парк дээр галт тэрэг хүлээн авах, явуулах, өнгөрүүлэхийг зөвхөн нэг ажилтан /өртөөний жижүүр, галт тэрэгний диспетчер төвлөрүүлэлттэй хэсэгт диспетчер постын ба паркийн жижүүр/ удирдана.
1.5. Галт тэрэг хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх түүнчлэн сэлгээний ажилтай холбогдсон бүх үйл ажиллагааг Төмөр замын техник ашиглалтын журам, Төмөр замын дохиолол холбооны журам, өртөөний техник захирамжийн акт, нэгдсэн технологийн горимын дагуу явуулна.
1.6. Галт тэрэгний диспетчер, өртөөний жижүүрээс зүтгүүрийн машинчид өгөх галт тэрэгний хөдөлгөөний болон сэлгээний ажлын талаарх шйидвэр товч, тод, ойлгомжтой байна. Шийдвэр өгсөн ажилтан өгсөн шийдвэрээ давтуулан сонсож зөв ойлгосныг магадлана.
1.7. Дохиолол төвлөрүүлэлт, хориглолын тоног төхөөрөмжийг ашиглан дохио нээх, хаахыг дор дурдсан ажилтан гүйцэтгэнэ. Үүнд:
1.7.1. өртөө, ялгах дов, өртөөний парк, замын постонд тэдгээрийн жижүүр ба өртөөний жижүүрийн удирдлагаар түүний туслах, сумчин;
1.7.2. галт тэрэгний диспетчер төвлөрүүлэлттэй хэсэгт диспетчер.
1.8. Өртөөний гаргах дохио хориглосон заалттай буюу гаргах дохиогүй замаас галт тэрэг явуулах үед хоорондын зам эзлэх зөвшөөрлийг галт тэрэгний диспетчер, өртөөний жижүүр техник захирамжийн актад зааснаар гүйцэтгэнэ.
1.9. Машинч олгогдсон зөвшөөрөлд галт тэрэгний дугаар, явах хоорондын замтай тохирч байгаа эсэхийг магадлана.
1.10. Өртөөний жижүүр нь галт тэрэг нэг бүрийн явсан, ирсэн, өнгөрсөн цаг минутыг зохих ёсны нэмэгдэл үсэгтэй бол үсгийн хамт галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт тэмдэглэнэ.
1.11. Галт тэрэг явуулсан, өнгөрүүлсэн тухай дараах маягаар мэдэгдэнэ.
“...-р галт тэрэг... паркын ...дугаар, ... паркын ...-р замаар ... цаг ... минутанд явлаа. /өнгөрлөө/”
1.12. Тэсрэх дэлбэрэх, аюултай ачаатай вагонтой галт тэрэг бол дугаарын ард “т” үсэг /жишээ нь: 2303т/, галт тэрэг явуулах, өнгөрүүлэх үед урт бүрэлдэхүүнтэй бол “у” /2303у/, овор хэтэрсэн ачаатай бол оврын индекс /2303Н-0010/ бичнэ.
1.13. Галт тэрэг ирсэн /буцаж ирсэн/ тухай дараах маягаар мэдэгдэнэ.
“...-р галт тэрэг ... цаг ... минутанд ирсэн /буцаж ирсэн/”
1.14. Галт тэрэг түлхэгч зүтгүүртэй яваа бол явсан, ирсэн тухай мэдэгдэхдээ “түлхэгчтэй" гэдгийг хэлнэ.
1.15. Өртөөний жижүүр /өөрийн биеэр буюу бусад ажилтны илтгэлээр/ зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжид гэмтэл илрүүлбэл “Зам, сумaн шилжүүлэг дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т энэ тухай мэдэгдсэн цаг, минутыг бичиж, байгууламжийг хариуцсан ажилтан нарт /замын мастер, цахилгаан механикч болон зохих аж ахуйн нэгжийн холбогдох ажилтан/ нэн даруй мэдэгдэж энэ тухай галт тэрэгний диспетчер зохицуулагчид илтгэнэ.
1.16. Галт тэрэгний диспетчер төвлөрүүлэлттэй хэсэгт зам, суман шилжүүлэг, дохиолол төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжид гэмтэл илрүүлбэл галт тэрэгний диспетчер өртөөний дарга, холбооны албаны диспетчер, Замын албаны диспетчерт тус тус мэдэгдэнэ.
1.17. Гэмтлийг арилгасан тухай зохих ажилтан “Зам, суман шилжүүлэг, дохиолол төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т байгууламж хэвийн ажиллаж байгааг өртөөний жижүүртэй хамтран шалгаж, дэвтэрт тэмдэглэл хийж, гарын үсэг зурж, баталгаажуулна. Дохиолол төвлөрүүлэлт, хориглолын байгууламжийн гэмтэл нь урих дохионы товрууны ломбыг таслах, тоолуурын заалтыг өөрчлөхөд хүргэвэл “Зам, суман шилжүүлэг, дохиолол төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийнэ. Бичлэг хийх загварыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
1.18. Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламжийн гэмтлийн улмаас галт тэрэг хүлээн авах, явуулах ажлыг өртөөний жижүүр тоолуурын заалтаар тоноглогдсон урих дохиогоор гүйцэтгэсэн тохиолдолд “Зам сумaн шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т тоолуурын заалтыг тэмдэглэнэ.
1.19. Хоорондын зам хаах, нээх, дохиолол холбооны нэг хэрэгслээс нөгөөд шилжүүлэхийг галт тэрэгний хөдөлгөөн диспетчерийн тушаалаар гүйцэтгэнэ.
1.20. Дохиолол холбооны үндсэн хэрэгслээс холбооны утсан хэрэгсэлд шилжих үед өртөөний жижүүр хоорондоо галт тэрэгний утсан мэдээг галт тэрэгний хөдөлгөөн диспетчерийн холбоогоор түүний хяналтын дор солилцоно.
1.21. Оруулах, гаргах /замналын/ гэрлэн дохионы хориглосон заалттайгаар өртөөнд галт тэрэг хүлээн авах, өртөөнөөс галт тэрэг явуулах бүх тохиолдолд өртөөний жижүүр урих дохионы товрууг ашиглах эсвэл галт тэрэгний хөдөлгөөн диспетчерийн тушаалаар хориглосон заалттай дохиог өнгөрөх зохих зөвшөөрлийг машинчид өгөхийн өмнө, өртөөний техник захирамжийн актаар хүлээн авах зам чөлөөтэй, замналд орсон сум зөв тавигдаж түгжигдсэн, галт тэрэг явуулах үед эхний хориг-хэсэг чөлөөтэй /автомат хориглолын үед/, холдох хэсэг чөлөөтэй /өртөө хоорондын хориглолын үед зөвхөн радио галт тэргэнд/ хоорондын зам чөлөөтэйг /хагас автомат хориглолын үед, өртөө хоорондын хориглолын үед/ магадлана.
1.22. Урих дохионы товрууг галт тэрэгний түүчээ зүтгүүр оруулах гэрлэн дохио өнгөртөл дарна.
1.23. Өртөө хоорондын хориглолын системийн үед радио галт тэргийг галт тэрэгний диспетчерийн зөвшөөрлөөр хүлээн авна.
1.24. Өртөө хоорондын хориглолын системийн үед бусад галт тэргийг урих дохиогоор хүлээж авна.
1.25. Өртөөний жижүүр ажилд гарахын өмнө доорх үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
1.25.1. хийх ажлын төлөвлөгөө, галт тэрэг хүлээн авах, явуулах, сэлгээний ажилтай холбоотой өгөгдсөн тушаал, шийдвэр, хүлээн авах, явуулах замын эзэлгээтэй, чөлөөтэй эсэх, зам дээр хөдлөх бүрэлдэхүүн байгаа бол түүний байрлал, тооцоот ивүүрээр бэхэлсэн байдлыг магадлах;
1.25.2. дохиолол төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн удирдах хэрэгсэлийн хэвийн ажиллагаа болон тэдгээр нь ломботой эсэх, ломбоны тоо жагсаалттай тохирч байгаа, өөрсдийн үйлчилдэг суман шилжүүлэг хэвийн ажиллагаатай эсэхийг магадлах;
1.25.3. ажлын байранд байгаа хатуу тооцоот багаж /билет газарч, сум шилжүүлэх түлхүүр, нөөц удирдлагад шилжүүлэх түлхүүр очир г.м/, дохионы хэрэгсэл бусад эд хогшил, тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг шалгах;
1.25.4. хоорондын зам чөлөөтэй буюу эзэлгээтэй эсэх өгөгдсөн хүчинтэй анхаарамжтай танилцах;
1.25.5. өртөөний жижүүрийн хөтөлдөг дэвтрүүдэд бичигдсэн бичлэг, тэмдэглэлүүдтэй нэг бүрчлэн танилцах.
1.26. Жижүүр нь галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт дараах маягаар бичлэг хийнэ.
“20... оны ...-р сарын ...-ны ... цаг ... минутанд ээлж хүлээн авсан. Өртөөний жижүүр /нэр, гарын үсэг/”
“20… оны ...-р сарын ...-ны ... цаг ... минутанд ээлж хүлээлгэж өгсөн. Өртөөний жижүүр / нэр, гарын үсэг/”
1.27. Өртөөний жижүүр ээлжийн ажил хүлээн авмагц сумчин, туслах жижүүр, постын жижүүр, галт тэрэгний найруулагч, түүний туслах бусад ажилтан ажилдаа ирсэн эсэх, тэднээр дамжуулан техник захирамжийн актад заасан чухал ажлын байранд ажил хэвийн байгаа, хөдлөх бүрэлдэхүүнийг зөв бэхэлсэн эсэхийг шалгуулж, алдаа дутагдал илэрвэл арилгуулах арга хэмжээ авч, шаардлагатай бол өртөөний даргад мэдэгдэх үүрэгтэй.
1.28. Галт тэрэг болон сэлгээний ажлын үеийн албан ярианы дэглэмийг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АВТОМАТ ХОРИГЛОЛЫН ҮЕИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН
2.1. Автомат хориглолоор тоноглогдсон нэг замтай хоорондын замын галт тэрэгний хөдөлгөөнийг хоёр чиглэлийн байхаар зохион байгуулна.
2.2. Хос замтай хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөнийг нэг чиглэлийн байхаар зохион байгуулах боловч зам тус бүрт хоёр чиглэлийн хөдөлгөөний автомат хориглолоор тоноглосон байна.
2.3. Хос замт шугамын чиглэл болон онцгой тохиолдолд чиглэлийн эсрэг галт тэрэг явуулах журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
2.4. Техник ашиглалтын журмын 16.2, 16.3-т заасны дагуу автомат хориглол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.4.1. галт тэрэг хориг-хэсгийг эзлэх зөвшөөрөл нь гаргах буюу өнгөрүүлэх гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт болно;
2.4.2. сунгуу өгсүүрт байрласан өнгөрүүлэх гэрлэн дохионд /оруулах гэрлэн дохионы өмнөхөөс бусад/ “Д” үсгийн хэлбэрт гэрэл ойлгогчтой таних тэмдэг бүхий самбарыг суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр байрлуулна. Ийм дохио нь ачааны галт тэрэг гэрлэн дохионы улаан гэрлийн заалтыг зогсолтгүйгээр өнгөрөх зөвшөөрөл болдог. Энэ үед машинч онцгой сонор сэрэмжтэй явж хориглосон заалттай гэрлэн дохиог 20 км/цагаас ихгүй хурдтайгаар өнгөрөх ба цаашдын хөдөлгөөнд ямар нэг саад учрахад яаралтай зогсоход бэлэн явна;
2.4.3. улаан заалттай өнгөрүүлэх гэрлэн дохио, унтарсан буюу үл ойлгогдох заалттай гэрлэн дохионы өмнө зогссон галт тэрэгний машинч өмнөх хориг-хэсэг галт тэргээр эзэлгээтэйг мэдэх ба харж байвал уг хориг -хэсэг чөлөөлөгдөх хүртэл явж болохгүй;
2.4.4. хэрэв машинчид өмнөх хориг -хэсэгт галт тэрэг байгаа нь мэдэгдэхгүй бол зогссоны дараа заавал автотоормосоо суллах ба гэрлэн дохионд зөвшөөрсөн заалт асахгүй бол дараагийн гэрлэн дохио хүртэл онцгой сонор сэрэмжтэй 20 км/цагаас ихгүй хурдтай цаашдын хөдөлгөөнд ямар нэгэн саад учрахад яаралтай зогсоход бэлэн явна. Дараагийн өнгөрөх гэрлэн дохио мөн адил байх тохиолдолд зогссоны дараа дээрх дарааллаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ;
2.4.5. хориглосон заалттай өнгөрүүлэх гэрлэн дохиог тогтоосон дарааллын дагуу өнгөрсний дараа зүтгүүрийн гэрлэн дохио зөвшөөрсөн заалттай болсон тохиолдолд машинч зүтгүүрийн гэрлэн дохионы заалтыг удирдлага болгон 40 км/цагаас ихгүй хурдтай дараагийн гэрлэн дохио хүртэл явж болно;
2.4.6. зүтгүүрийн гэрлэн дохио нь зөвшөөрсөн заалттай байхад түүний заалтыг удирдлага болгон гэрэл унтарсан өнгөрүүлэх гэрлэн дохиог зогсолтгүйгээр өнгөрөхийг зөвшөөрнө;
2.4.7. галт тэрэгний хөдөлгөөний үед машинч, туслах машинч нар нь гэрлэн дохионы заалтыг хатуу мөрдөнө. Харин зүтгүүрийн автомат дохиоллын системтэй бол өнгөрүүлэх гэрлэн дохио ба зүтгүүрийн гэрлэн дохионы заалтыг нэгэн адил мөрдөнө.
2.5. Өнгөрүүлэх гэрлэн дохио ба зүтгүүрийн гэрлэн дохионы заалт харилцан тохирохгүй бол машинч зөвхөн өнгөрүүлэх гэрлэн дохионы заалтыг удирдлага болгоно.
2.6. Зүтгүүрийн автомат дохиоллын замын байгууламжаар тоноглогдсон хоорондын ба өртөөний замын хөдөлгөөний үед зүтгүүрийн гэрлэн дохионд цагаан гэрэл асвал /зүтгүүрийн гэрлэн дохионд зөвшөөрсөн заалт өгөгдөх хүртэл/ машинч онцгой сонор сэрэмжтэй 40 км/цагаас ихгүй хурдтай галт тэргийг дараагийн гэрлэн дохио хүртэл жолоодно.
2.7. Зүтгүүрийн автомат дохиолол гэмтсэн тохиолдолд машинч дараах үүргийг гүйцэтгэнэ.
2.7.1. ачааны ба зорчигчийн галт тэрэгний зүтгүүрийг жолоодох үед радио холбоо нь хэвийн ажилтай бол зүтгүүрийн бригадын амралтын байртай өртөө хүртэл явна;
2.7.2. зүтгүүрийн автомат дохиолол буюу аюулгүй байдлын систем гэмтэлтэй тохиолдолд зорчигчийн галт тэрэгний зүтгүүрийг нэг машинч жолоодож байвал машинч ойрын өртөө хүртэл галт тэргийг жолоодох ба тусламжийн зүтгүүр шаардана.
2.7.3. зүтгүүрийн автомат дохиоллын ба аюулгүй байдлын систем гэмтэлтэй үед галт тэрэгний диспетчерээс өртөөний жижүүрээр дамжуулан өгсөн тушаалд заагдсан газарт хүргэнэ.
2.8. Хос замтай хоорондын зам нь хоёр талын хөдөлгөөнийг зохион байгуулахдаа зам тус бүрт нэг чиглэлийн хөдөлгөөнтэй байхаар автомат хориглолоор тоноглогдсон хэсэгт зүтгүүрийн автомат дохиололыг хэрэглэж болно. Ийм хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөнийг зөв чиглэлд автомат хориглолын дохиогоор, харин эсрэг чиглэлд зүтгүүрийн гэрлэн дохиогоор зохицуулна. Эсрэг чиглэлийн замаар өртөөнөөс явж байгаа галт тэрэг нь гаргах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалтаар гарна.
2.9. Эсрэг чиглэлийн замаар зүтгүүрийн гэрлэн дохионы дохиогоор явж байгаа галт тэрэгний машинч ба туслах машинч дараах үүрэгтэй.
2.9.1. зүтгүүрийн гэрлэн дохионы заалт ногоон байхад суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар тогтоосон хурдтай явна;
2.9.2. зүтгүүрийн гэрлэн дохионы заалт шар байхад 50 км/цагаас ихгүй хурдтай өнгөрнө;
2.9.3. зүтгүүрийн гэрлэн дохионы шар ба улаан заалт хамт өгөгдөхөд 20 км/цаг хүртэл бууруулж эхний гэрлэн дохионы дэргэд галт тэргийг зогсооно;
2.9.4. шар ба улаан заалт хамт өгөгдснөөс болж зогссон галт тэрэгний машинч өмнөх хориг-хэсэг галт тэргээр эзэлгээтэйг мэдэх буюу харж байвал хориг-хэсэг чөлөөлөгдөхийг хүлээнэ. Зүтгүүрийн гэрлэн дохионд шар буюу ногоон заалт өгөгдсөний дараа зүтгүүрийн гэрлэн дохионы дохиогоор хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ;
2.9.5. машинч өмнөх хориг-хэсэгт галт тэрэг байгааг мэдэхгүй ба зогсох болон тоормос суллах хугацаанд зүтгүүрийн гэрлэн дохионд шар буюу ногоон заалт өгөгдвөл дараагийн хориг-хэсэг хүртэл онцгой сонор сэрэмжтэй, 20 км/цагаас ихгүй хурдтай цаашдын хөдөлгөөнд ямар нэгэн саад учрахад яаралтай зогсоход бэлэн байдалд хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ. Хориг-хэсгээр өнгөрөх үед улаан заалт нь шар ба улаан заалттай хамт өгөгдөж өөрчлөгдвөл машинч 20 км/цагаас ихгүй хурдтай хөдөлгөөнийг үргэлжлүүлж болно. Шар ба ногоон заалт өгөгдвөл машинч 40 км/цаг хүртэл хурдыг нэмж болно;
2.9.6. хориг-хэсгийн төгсгөлд зүтгүүрийн дохиолол шар ба ногоон заалттай байвал энэ дохиог удирдлага болгон хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ. Улаан заалт хэвээр буюу шар, улаан заалттай хамт өгөгдөж байгаа үед машинч галт тэргийг заавал зогсоох ба цаашид энэхүү журмын 2.9.4, 2.9.5-т заасныг удирдлага болгоно;
2.9.7. зүтгүүрийн гэрлэн дохионд гэнэт зөвшөөрсөн заалтын оронд хориглосон заалт бий болох шар, улаан заалттай хамт, улаан ба цагаан заалт буюу зүтгүүрийн гэрлэн дохионы гэрэл унтарвал машинч хурд бууруулах арга хэмжээ авах үүрэгтэй;
2.9.8. хориг-хэсгийн төгсгөл буюу зүтгүүрийн гэрлэн дохио зөвшөөрсөн заалт асах хүртэл онцгой сонор сэрэмжтэй ба цаашдын хөдөлгөөнд ямар нэгэн саад учрахад зогсоход бололцоотой хурдтай галт тэргийг жолоодно. Улаан заалт хэвээр буюу шар, улаан заалттай хамт өгөгдөж байгаа үед машинч галт тэргийг заавал зогсоох ба цаашид энэхүү журмын 2.9.4, 2.9.5-т заасныг удирдлага болгоно.
2.9.9. зүтгүүрийн автомат дохиоллын системд гэмтэл гарсан тохиолдолд эхний гэрлэн дохионы дэргэд галт тэргийг зогсооно. Энэ тохиолдолд оруулах гэрлэн дохио /”өртөөний зааг” дохионы тэмдэг/ хүртэл онцгой сонор сэрэмжтэй 20 км/цагаас ихгүй хурдтай цаашдын хөдөлгөөнд ямар нэгэн саад учрахад яаралтай зогсоход бэлэн байдалд явна.
2.10. Өртөөний эсрэг чиглэлийн замаас галт тэргийг оруулах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалтаар хүлээн авах бүх тохиолдолд хурд нь хажуугийн замаар тогтоосон хурдаас хэтрэхгүй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨРТӨӨ ХООРОНДЫН ХОРИГЛОЛЫН ҮЕИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН
3.1. Өртөө хоорондын хориглолоор тоноглогдсон нэг замтай хоорондын замын галт тэрэгний хөдөлгөөнийг хоёр чиглэлийн байхаар зохион байгуулна. Хос замтай хоорондын замд нэгэн адил зохион байгуулна.
3.2. Өртөө хоорондын хориглолын үед радио сувгаар галт тэрэгний хөдөлгөөнийг хоорондын зай, хугацаагаар зохицуулах системийн сүлжээнд бүртгэгдсэн, зүтгүүрийн аюулгүй байдлын системээр /радио галт тэрэг/ тоноглогдсон галт тэрэгний хөдөлгөөн дараах шаардлагыг хангасан байна:
3.2.1. галт тэрэгний диспетчерийн удирдлагын үед автоматжуулсан ажлын байрнаас галт тэргэнд хоорондын зам эзлүүлэх зөвшөөрлийг гаргах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт болон машинчийн дэлгэц дээрх зөвшөөрсөн мэдээллээр зохицуулна;
3.2.2. өртөөний удирдлагын үед гаргах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалтаар зохицуулна;
3.2.3. системийн бүрдэл хэсгийн гол тоологчийн мэдээллээр өртөөнд галт тэргийг бүрэн бүрэлдэхүүнтэй ирснийг мэдээлнэ.
3.3. Өртөө хоорондын хориглолтой үед эхний хос дугуй гол тоологчоор өнгөрөх үед хоорондын зам эзлэгдсэн цагийг галт тэрэг жинхэнэ явсан цаг минут гэж тооцно.
3.4. Суурь бүтэц эзэмшигч нь "Радио сувгаар галт тэрэгний хөдөлгөөнийг хоорондын зай, хугацаагаар зохицуулах системээр тоноглогдсон хэсэгт галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулах заавар"-аар өртөө хоорондын хориглолын үеийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулна.
3.5. Галт тэрэг явуулахаар гаргах дохио нээсний дараа өртөөний жижүүр өөр галт тэрэг явуулахын тулд дохиог хааж замнал өөрчлөх тухай шйидвэр өгөхгүй.
3.6. Шаардлагатай тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөний диспетчерийн тушаалаар гаргах гэрлэн дохиог хааж замнал өөрчилж болно. Энэ тухай явах галт тэрэгний машинчид мэдэгдэнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХАГАС АВТОМАТ ХОРИГЛОЛЫН ҮЕИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН
4.1. Хагас автомат хориглолтой үед галт тэрэг хүлээн авах ба явуулах.
4.1.1. галт тэргэнд хоорондын зам эзлүүлэх зөвшөөрөл нь гаргах буюу өнгөрүүлэх гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт байна.
4.1.2. техник ашиглалтын журмын 16.4-т заасны дагуу нэг замтай хэсэгт гаргах гэрлэн дохио нээхийн тулд галт тэрэг очих зэргэлдээ өртөөний жижүүрээс зөвшөөрлийн хориг дохиог хориглолын аппаратаар урьдчилан авна.
4.2. Галт тэрэг хүлээн авахын өмнө өртөөний жижүүр хүлээн авах замналыг урьдчилан бэлтгээд оруулах дохиог нээнэ.
4.3. Зам, сум нь цахилгаан тусгаарлагчгүй өртөөнд галт тэрэг оруулах дохиог өнгөрсний дараа өртөөний жижүүр, сумчин уг дохионы товруу /бариул/-г хаалттай байдалд тавина.
4.4. Өртөөний жижүүр галт тэргийг өртөөнд бүрэн бүрэлдэхүүнтэй ирснийг магадлаад, явуулсан өртөөнд ирэлтийн хориг дохиог өгч утсаар галт тэрэг ирсэн цаг, минутын тухай мэдэгдэнэ.
4.5. Галт тэрэг түлхэгч зүтгүүртэй явж байгаа бол өртөөний жижүүр ирэлтийн тухай мэдэгдэл, ирэлтийн хориг дохиог түлхэгч ирснийг магадласны дараа явуулсан өртөөнд өгнө.
4.6. Галт тэрэг хүлээн авсны дараа ирэлтийн хяналтын байгууламж ажиллахгүй тохиолдолд өртөөний жижүүр галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй ирснийг магадлаад хоорондын замыг хязгаарлагч хоёр өртөөнд нэгэн зэрэг дамжуулан өгөгдөх галт тэрэгний диспетчер тушаалаар зохиомол ирэлтийн хориг дохиог явуулсан өртөөнд туслах товрууны тусламжтайгаар өгнө.
4.7. Зохиомол ирэлтийн туслах товрууны ломбыг таслах ба тоолуурын заалтыг ахиулах тухай өртөөний жижүүр “Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т урьдчилан бичлэг хийнэ.”
4.8. Ирэлтийн хориг дохиог зохиомлоор өгч байгаа тохиолдолд өртөөний жижүүр галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт галт тэрэгний дугаарын эсрэг талд тоолуурын заалтыг бичнэ.
4.9. Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламжийн гэмтлийн улмаас зохиомлоор ажиллуулсан бол гэмтлийн тухай “Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичнэ.
4.10. Өртөөний жижүүр хоорондын замаас галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй ирснийг магадлаагүй тохиолдолд явуулсан өртөөнд галт тэрэг ирсэн тухай мэдэгдэх болон ирэлтийн хориг дохиог өгч болохгүй.
4.11. Өртөөн дээр галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй ирсэн тухай өртөөний жижүүр өөрийн биеэр буюу техник захирамжийн актанд заасан ажилтны илтгэлээр галт тэрэгний сүүлийн дохио, сүүлчийн вагоны дугаараар магадлана.
4.12. Галт тэрэг сүүлийн дохиогүй ирсэн бол галт тэрэгний биечилсэн хуудас болон сүүлчийн вагоны дугаартай тулган шалгана.
4.13. Өртөөний жижүүр галт тэрэг явуулахын өмнө уг замналын зам, сум руу орж хийх сэлгээний ажлыг зогсоож замнал бэлтгээд гаргах дохиог нээнэ.
4.14. Гаргах дохио нээгдэхэд зэргэлдээ өртөөнд галт тэрэг явуулсан тухай хориг дохио автоматаар өгөгдөнө. Галт тэрэг гаргах дохио өнгөрсний дараа гаргах дохио автоматаар хаагдана. Энэ үед өртөөний жижүүр зэргэлдээ өртөөний жижүүрт болон галт тэрэгний диспетчер галт тэрэг явуулсан жинхэнэ цаг, минутыг мэдэгдэнэ.
4.15. Шаардлагатай тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөний диспетчерийн зөвшөөрлөөр гаргах дохио хааж замнал өөрчилж болно. Энэ тухай явах галт тэрэгний машинчид мэдэгдэнэ. Машинчид мэдэгдэх загварыг нэгдүгээр хавсралтад үзүүлэв.
4.16. Гаргах дохио нээсний дараа галт тэрэг ямар нэгэн шалтгаанаар яваагүй бол өртөөний жижүүр гаргах дохиог хааж энэ тухай галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт бичлэг хийж, галт тэрэг саатсан тухай зэргэлдээ өртөөний жижүүр болон галт тэрэгний диспетчер мэдэгдэнэ.
4.17. Саатсан буюу уг чиглэлд явах өөр галт тэргийг хориглосон заалттай гаргах дохиогоор явуулахдаа галт тэрэгний диспетчер зөвшөөрлөөр өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар явуулна. Өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалын загварыг хоёрдугаар хавсралтад үзүүлэв.
4.18. Галт тэрэг явуулсан өртөөний жижүүр зэргэлдээ өртөөний жижүүр болон галт тэрэгний диспетчерт галт тэрэг явуулсан цаг, минутыг мэдэгдэнэ. Дараачийн галт тэргийг хагас автомат хориглолоор явуулна. Хагас автомат хориглолын ажиллагаа гэмтэлгүй үед гаргах дохио өөрөө хаагдсан /тусгаарлагдсан хэсэг хуурамчаар эзлэгдэх, гэрлэн дохионы гэрэл шатсан, гаргах дохиог эндүүрч хаасан гэх мэт/ тохиолдолд түүчээ зүтгүүрийн машинчид өртөөний жижүүрийн бүртгэлт тушаал өгч явуулна.
4.19. Нэг замт хоорондын замыг хязгаарлагч өртөөнд гаргах дохио нээсний дараа уг галт тэргийг саатуулж энэ хоорондын замд эсрэг чиглэлийн галт тэрэг явуулах шаардлага гарвал гаргах дохиог хааж галт тэрэгний диспетчер нь хязгаарлагч өртөөдийн жижүүрүүдээс хоорондын зам чөлөөтэй эсэх, хориг дохионы байдлыг тодруулсны үндсэн дээр хязгаарлагч хоёр өртөөнд нэгэн зэрэг дамжуулан өгөгдөх галт тэрэгний диспетчерийн тушаалаар зохиомол ирэлтийн хориг дохиог явуулсан өртөөнд туслах товрууны тусламжтайгаар өгч хоорондын замыг чөлөөлж гаргах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалтаар явуулна.
4.20. Нэгтгэсэн гаргах гэрлэн дохио байгаа үед галт тэрэг явуулахдаа гаргах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт болон явахад зөвшөөрөгдсөн галт тэрэгний замын дугаартай тохирсон ногоон өнгөтэй тоо бүхий гол ба хажуу чиглэлийг заасан замнал заагчийн заалтаар гүйцэтгэнэ. Гэрлэн дохион дээр явах чиглэлд замнал заагч /цагаан өнгөтэй/ гэмтсэн үед галт тэргийг нээлттэй гаргах дохиогоор явуулах бөгөөд энэ тохиолдолд өртөөний жижүүр радио холбоо, чанга яригч, өөрийн биеэр болон техник захирамжийн актанд заагдсан ажилтнаар дамжуулан заагч гэмтэлтэй байгаа ба галт тэрэг явах чиглэлд замнал бэлэн болсон тухай машинчид мэдэгдэнэ.
4.21. Явуулахад бэлэн болсон галт тэрэгний түүчээ зүтгүүр зөвшөөрсөн заалттай гаргах гэрлэн дохионоос өнгөрч, дохионы заалт нь машинчид харагдахгүй бол өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар явуулна.
4.22. Явуулах гэж байгаа галт тэрэгний зүтгүүр гаргах дохионоос өнгөрч дохио нээх боломжгүй бол хагас автомат хориглолын ажиллагааг зогсоож, машинчид замын утсан мэдээ олгож галт тэргийг явуулна. Явуулах замналын зохион байгуулалтгүй замаас галт тэргийг утсан мэдээгээр явуулна.
4.23. Хоорондын замаас явуулсан өртөөндөө буцаж ирэх галт тэргийг явуулахдаа хориглосон заалттай гаргах гэрлэн дохиог өнгөрөх, буцаж ирэх эрхийн түлхүүр-очирыг машинчид олгож гүйцэтгэнэ. Хоорондын замаас буцаж ирэх галт тэргийг явуулахын өмнө зэргэлдээ өртөөнөөс галт тэрэг явуулах зөвшөөрлийг хагас автомат хориглолын хориг аппаратаар авна.
4.24. Түлхүүр-очир гэмтсэн, хагас автомат хориглолын аппарат нь түлхүүр-очироор тоноглогдоогүй тохиолдолд явуулсан өртөөнд буцаж ирэх галт тэргийг явуулахад хориглолын ажиллагааг зогсоож утсан мэдээгээр гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд машинчид олгосон замын утсан мэдээ нь галт тэргийг хориглосон заалттай гаргах дохио өнгөрөхийг зөвшөөрнө.
4.25. Зэргэлдээ өртөө хүртэл түлхэгч зүтгүүртэй явах галт тэргийг хагас автомат хориглолоор явуулж, галт тэрэг түлхэгч зүтгүүртэй яваа тухай зэргэлдээ өртөөнд мэдэгдэнэ.
4.26. Хоорондын замаас түлхэгч зүтгүүр нь явуулсан өртөөнд буцаж ирэх галт тэргийг явуулахдаа хагас автомат хориглолоор гүйцэтгэнэ. /гаргах дохио нээлттэйгээр/. Өртөөнд буцаж ирэх эрхийн түлхүүр-очирыг түлхэгч зүтгүүрийн машинчид гардуулан өгнө.
4.27. Явуулсан өртөөнд түлхэгч зүтгүүр нь буцаж ирэх галт тэргийг түлхүүр-очир гэмтэлтэй буюу түлхэгч зүтгүүрт өгөх түлхүүр-очироор тоноглогдоогүй тохиолдолд хагас автомат хориглолын ажиллагааг зогсоож утсан мэдээгээр явуулна.
4.28. Түлхэгч зүтгүүрийн машинчид буцаж ирэх эрхийн замын утсан мэдээ олгоно.
4.29. Замаас авагддаггүй дрезин, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүнийг хоорондын замд галт тэрэгний нэгэн адил явуулна.
ХАГАС АВТОМАТ ХОРИГЛОЛЫН ГЭМТЭЛТЭЙ ҮЕИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН
4.30. Хагас автомат хориглолын ажиллагааг зогсоох гэмтэл:
4.30.1. хоорондын зам чөлөөтэй үед гаргах гэрлэн дохио нээж болохгүй байх;
4.30.2. гаргах ба өнгөрөх гэрлэн дохиог хааж болохгүй байх;
4.30.3. хориглолын дохио аяндаа өгөгдөх;
4.30.4. хориглолын дохиог өгөх буюу авах боломжгүй болох;
4.30.5. удирдлагын аппаратын таг, сум төвлөрүүлэгч ломбогүй /гишгүүр түгжээний буюу туслах товруун дээрхээс бусад ломбо/ байх.
4.31. Энэхүү журмын 4.30-т дурдсан бүх тохиолдолд болон хориглолын байгууламжийг шинэчлэн тоноглох, зөөж байрлуулах, засварлах, турших, хагас автомат хориглолын байгууламжийг солих, түр зогсоох шаардлагатай үед хагас автомат хориглолыг хааж, галт тэрэгний хөдөлгөөнийг утсан холбоогоор удирдана.
4.32. Хагас автомат хориглолын аппаратад цахилгаан механикч үзлэг, үйлчилгээ хийх үед хориглолын ажиллагаа зогсохгүй. Удирдлагын аппарат нээлттэй байх үед өртөөний жижүүр, цахилгаан механикч нар хориглолын байгууламж зөв ажиллаж байгаа эсэхийг онцгой анхааралтайгаар ажиглах үүрэгтэй.
4.33. Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламжийн удирдлагын пульт-табло, хориг аппаратад үзлэг, үйлчилгээ хийж дуусаад цахилгаан механикч өртөөний жижүүртэй хамтран хянах хэрэгслүүдийн заалт, хагас автомат хориглолын дохиолол нь бодит байдалтай тохирч байгааг шалгаж өөрийн дугаартай ломбыг тавина.
4.34. Хориг аппаратыг үзлэг, засвар хийхээр онгойлгох бүрд, мөн ажил дууссаны дараа холбооны механикч “Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т заавал бичлэг хийнэ.
4.35. Утсан холбоонд шилжих, галт тэрэгний хөдөлгөөнийг хагас автомат хориглолоор сэргээхийг галт тэрэгний диспетчер нь хоорондын замын чөлөөтэй эсэхийг өртөөний жижүүрээр магадлуулсны дараа тушаал өгч гүйцэтгүүлнэ.
4.36. Галт тэрэгний диспетчерийн холбооны ажиллагаа тасарсан үед хагас автомат хориглол гэмтвэл утсан холбоонд дараах маягаар шилжинэ.
4.36.1. хагас автомат хориглолын гэмтлийг илрүүлсэн өртөөний жижүүр галт тэрэгний хөдөлгөөний дэвтрийн бичлэг болон зэргэлдээ өртөөнөөс хоорондын зам чөлөөтэйг магадлаад зэргэлдээ өртөөнд галт тэрэгний утсан мэдээ өгнө.
“...... өртөөдийн хооронд хагас автомат хориглол ажиллахгүй байна. Танайхаас хамгийн сүүлд ...р галт тэрэг ирсэн. Танайд хамгийн сүүлд ...-р галт тэрэг явуулсан. Утсан холбоонд шилжүүлнэ үү. Өртөөний жижүүр ............... /гарын үсэг/”
4.36.2. зэргэлдээ өртөөний жижүүр хоорондын зам чөлөөтэйг мөн магадлаад дараах хариуг өгнө.
“Танайхаас хамгийн сүүлд...-р галт тэрэг ирсэн. Танайд хамгийн сүүлд ...-р галт тэрэг явуулсан. Хоорондын зам чөлөөтэй. Утсан холбоо тогтоов. Өртөөний жижүүр ............... /гарын үсэг/”
4.37. Галт тэрэгний диспетчерийн холбоо тасарсан үед галт тэрэгний хөдөлгөөнийг хагас автомат хориглолоор сэргээхдээ дараах маягаар гүйцэтгэнэ.
4.37.1. хагас автомат хориглолын гэмтлийг арилгасны дараа “зам суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг байгаа нөхцөлд өртөөний жижүүр зэргэлдээ өртөөнд утсан мэдээ өгнө.
“...... өртөөдийн хооронд хагас автомат хориглолын гэмтлийг арилгасан. Танайхаас хамгийн сүүлд ... -р галт тэрэг ирсэн. Танайд хамгийн сүүлд ... -р галт тэрэг явуулсан. Галт тэрэгний хөдөлгөөнийг хагас автомат хориглолоор сэргээнэ үү. Өртөөний жижүүр ............... /гарын үсэг/”
4.37.2. зэргэлдээ өртөөний жижүүр хоорондын зам чөлөөтэйг шалгаад дараах хариуг өгнө.
“Танайхаас хамгийн сүүлд ...-р галт тэрэг ирсэн. Танайд хамгийн сүүлд ... -р галт тэрэг явуулсан. Хоорондын зам чөлөөтэй. Галт тэрэгний хөдөлгөөнийг хагас автомат хориглолоор сэргээв. Өртөөний жижүүр ...................... /гарын үсэг/”
4.38. Хагас автомат хориглолын ажиллагааг зогсоож утсан холбоонд шилжсэн үед галт тэргийг зэргэлдээ хэсэглэх газар хүртэл явуулахын тулд машинчид замын утсан мэдээг гардуулан өгнө.
4.39 Замналын гэрлэн дохио нээгдэхгүй үед галт тэргийг хориглосон заалттай замналын гэрлэн дохио өнгөрч зөвшөөрсөн заалттай гаргах гэрлэн дохио хүртэл явах зөвшөөрлийг өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар өгнө.
Тушаалыг дараах загвараар өгнө.
. . . . . . оны . . . . сарын . . . . өдөр . . . . цаг . . . . минут Дугаар № . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . өртөөний . . . . . . . . гаргах /замналын/ дохио . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . шалтгаанаар . . . . . . . дугаар замаас . . . . . . . дугаар галт тэргийг хориглосон заалттай дохио өнгөрч явах /орох/-ыг зөвшөөрөв. Замналыг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аргаар түгжсэн. /шаардлагагүйг дар/
Тушаал өгсөн: ДСП . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /нэр, гарын үсэг/
Тушаал авсан: ТЧМ . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . / нэр /
4.40. Галт тэрэг хос зүтгүүртэй, хоорондын замын туршид явах түлхэгч зүтгүүртэй яваа үед хоорондын зам эзлэх эрхийн зөвшөөрлийг зөвхөн түүчээ зүтгүүрийн машинчид гардуулна. Энэ тохиолдолд хос ба түлхэгч зүтгүүрийн машинч нар түүчээ зүтгүүрийн машинчийн өгсөн дохиог удирдлага болгоно.
4.41. Өртөө хоорондын шууд холбоо ажилгүй болсон тохиолдолд галт тэргэнд зам авах, өгөх, галт тэрэгний хөдөлгөөнтэй холбогдсон яриаг галт тэрэгний диспетчерийн холбоогоор дамжуулан гүйцэтгэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЦАХИЛГААН ОЧИРЫН СИСТЕМТЭЙ ҮЕИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН
5.1. Цахилгаан очирын системтэй үед галт тэрэг хоорондын зам эзлэх зөвшөөрөл нь хоорондын замд хамаарах очир болно.
5.2. Цахилгаан очирын системийн байгууламж нь очирын аппаратаас нэгэн зэрэг нэгээс илүү очир авах боломжгүйгээр хийгдсэн байна.
5.3. Очир бүр дэс дугаар, сери ба хоорондын замыг хязгаарлагч өртөөний нэртэй байна. Хоорондын зам бүрт тохирсон өөрийн серийн очиртой байна.
5.4. Очирын ижил серитэй аппаратыг гурваас цөөнгүй хоорондын зам алгасуулсаны дараа байрлуулж болно.
5.5. Хоорондын замд галт тэрэггүй үед уг хоорондын замыг хязгаарлаж байгаа хоёр өртөөний очирын аппарат дахь очирын тооны нийлбэр нь тэгш тоотой байна.
5.6. Хоорондын замаас явуулсан өртөөндөө буцаж ирэх түлхэгч зүтгүүртэй галт тэрэг явуулдаг өртөөний очирын аппарат нь түлхүүр очир бүхий хэрэгслээр нэмж тоноглогдсон байна.
5.7. Түлхүүр очир бүхий нэмэгдэл хэрэгсэлтэй очирын аппарат нь үндсэн очирыг аваагүй байхад түлхүүр очирыг авч болохгүй, түлхүүр очирыг авсан байхад үндсэн очир авагдахгүйгээр тоноглогдсон байна.
5.8. Галт тэргийг түлхэгч зүтгүүртэйгээр зэргэлдээ өртөө хүртэл явуулдаг өртөөний очирын аппарат нь салдаг очироор тоноглогдсон байна. Салдаг очир бүр нь “очир” ба “билет” гэсэн хоёр хэсгээс бүрдсэн байна.
5.9. Салдаг очир бүхий очирын аппаратыг галт тэрэгний хөдөлгөөнийг цаг хугацаагаар зааглан зохион байгуулах нөхцөлд хэрэглэнэ.
5.10. Очирыг механик очир солигчийн тусламжтай буюу гараар бол өртөөний жижүүрийн байрны дэргэдээс солилцоно.
5.11. Очирыг гараар солих үед очир нь очир өгөгчид хийгдсэн байна. Галт тэрэг зогсолтгүйгээр өнгөрүүлэх үед гаргах сумын бэлчир дээр очир солилтыг гүйцэтгэхгүй.
5.12. Хоорондын замын цахилгаан очирын системийн үед дараах зүйлийг анхаарч ажиллана.
5.12.1. зогсолтгүйгээр өнгөрөх буюу цагийн хуваариар таван минутаас дээшгүй зогсохоос бусад явахад бэлэн болоогүй галт тэргэнд очир авах зөвшөөрөл шаардах;
5.12.2. хэрэглэгдэж байгаа очирыг аппаратад хийлгүй хадгалах;
5.12.3. ирсэн галт тэрэгнээс хүлээн авсан очирыг аппаратад хийлгүйгээр уг хоорондын замд эсрэг чиглэлд явах галт тэрэгний машинчид шилжүүлэн өгөх;
5.12.4. очирыг зэргэлдээ хоорондын зам руу хэтрүүлж авч явах.
ГАЛТ ТЭРЭГ ХҮЛЭЭН АВАХ, ЯВУУЛАХ
5.13. Өртөөний жижүүр галт тэрэг ирэхийн өмнө замналд орсон сэлгээний ажлыг зогсоож, хүлээн авах замналыг бэлтгэж, оруулах дохиог нээнэ. Галт тэрэг өртөөнд ирмэгц очирыг өртөөний жижүүрт хүлээлгэн өгөх ба жижүүр галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй ирснийг магадлан, ирсэн очирыг тэр хоорондын замд хамаарагдах эсэхийг шалгаад, галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт очирын дугаарыг тэмдэглэн, очирыг аппаратад хийж, явуулсан өртөөнд нь галт тэрэг ирсэн тухай утсаар мэдэгдэнэ.
5.14. Галт тэрэг түлхэгч зүтгүүртэй ирмэгц өртөөний жижүүр галт тэрэгний зүтгүүрийн машинчаас очирын нэгдүгээр хэсгийг, түлхэгч зүтгүүрийн машинчаас хоёрдугаар хэсгийг хүлээн аваад хоёр хэсгийг нэгтгэж очирын аппаратад хийнэ.
5.15. Өртөөний жижүүр галт тэрэг явуулахын тулд галт тэрэг очих өртөөний жижүүрийн зөвшөөрлийг утсаар дараах маягаар асууна.
“.................-р галт тэргийг явуулж болох уу”
5.16. Өртөөний жижүүр галт тэрэг хүлээн авахад саад тотгор байхгүй бол дараах маягаар утсаар зөвшөөрөл өгнө.
“..............-р галт тэргийг хүлээе” гээд очир авахыг зөвшөөрч индуктор эргүүлж өгнө.
5.17. Явуулах өртөөний жижүүр нь аппаратаас очирыг аваад, галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт, түүний дугаарыг тэмдэглэх үүрэгтэй. Явах галт тэрэгний машинчид очирыг гардуулан өгнө. Сумчны постонд тавигдсан очирын аппараттай өртөөнд сумчин өөрийн авсан очирын дугаарыг өртөөний жижүүрт мэдэгдэнэ.
5.18. Гаргах гэрлэн дохиотой замаас цахилгаан очирын системээр тоноглогдсон хоорондын зам руу галт тэргийг явуулах бол тухайн хоорондын замын очирыг өгөх ба гэрлэн дохионы улаан гэрэл нь унтарсан байна.
5.19. Улаан гэрлийг унтраах боломжгүй тохиолдолд галт тэрэг явуулахыг очироор гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд өртөөний жижүүр улаан гэрлийг унтраах боломжгүй ба явуулах замнал бэлэн болсныг машинчид өөрийн биеэр, сумчин буюу дохиочин, радио холбоогоор мэдэгдэнэ.
5.20. Галт тэрэг явуулахаар очир авсны дараа уг галт тэрэг ямар нэг шалтгаанаар яваагүй бол өртөөний жижүүр очирыг аппаратад буцааж хийх үүрэгтэй бөгөөд зэргэлдээ өртөөний жижүүрт энэ тухайгаа мэдэгдэх ба галт тэрэгний хөдөлгөөний ширээний дэвтэрт тэмдэглэлийг “...-р галт тэрэг саатсан“ гэж бичнэ.
5.21. Хоорондын замаас явуулсан өртөөнд буцаж ирэх галт тэргийг явуулахдаа зүтгүүрийн машинчид очирыг олгоно.
5.22. Зэргэлдээ өртөөний жижүүрт болон галт тэрэгний диспетчерт галт тэрэг явуулсан болон хоорондын замаас буцаж ирсэн тухай мэдэгдэнэ.
5.23. Галт тэрэг явуулах өртөөний жижүүр зэргэлдээ өртөөний жижүүрээс зам авахаар асуухдаа түлхэгч зүтгүүртэй галт тэрэг явуулах гэж байгаагаа мэдэгдэнэ.
5.24. Очирын аппарат салдаг очироор тоноглогдоогүй бол хоорондын замын туршид бүрэлдэхүүнд холбогдохгүй явах түлхэгч зүтгүүртэй галт тэргийг явуулах шаардлага гарвал очирын системийн ажиллагааг зогсоож, галт тэрэгний хөдөлгөөнийг утсан холбоогоор гүйцэтгэнэ.
5.25. Хоорондын замаас явуулсан өртөөнд буцаж ирэх түлхэгч зүтгүүртэй галт тэргийг явуулахад түүчээ зүтгүүрийн машинчид очир, түлхэгчийн машинчид түлхүүр-очирыг олгоно.
5.26. Очирын аппарат түлхүүр-очироор тоноглогдоогүй бол хоорондын замаас явуулсан өртөөнд буцаж ирэх түлхэгч зүтгүүртэй галт тэрэг явуулах шаардлага гарвал очирын системийн ажиллагааг зогсоож, галт тэрэгний хөдөлгөөнийг утсан холбоогоор гүйцэтгэнэ.
ЦАХИЛГААН ОЧИРЫН СИСТЕМ ГЭМТЭЛТЭЙ ҮЕИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ
ХӨДӨЛГӨӨН БА ОЧИРЫН АППАРАТАД ОЧИРЫН ТООНЫ ТОХИРУУЛГА ХИЙХ
5.27. Цахилгаан очирын системийг гэмтэлтэйд тооцох нөхцөл:
5.27.1. хоорондын зам чөлөөтэй байхад очирыг аппаратад хийж болохгүй ба түүнийг аппаратаас авч болохгүй байвал;
5.27.2. хоорондын замд хамаарагдах очир гээгдсэний улмаас очирын тоо сондгой болсон;
5.27.3. очирын аппарат буюу индуктор ломбогүй байвал;
5.27.4. индукторын бариул гэдрэг эргэх /якорийн хамт/;
5.27.5. зэргэлдээ өртөө цахилгаан гүйдэл өгөөгүй байхад очирын аппаратын гүйдэл заагчийн зүү хөдлөх буюу хонх дуугарч байх эдгээр болно.
5.28. Энэхүү журмын 5.26-д дурдсан тохиолдолд болон очирын аппаратыг засварлах, шилжүүлэх, өөрчлөн солих үед цахилгаан очирын системийг ашиглахыг зогсоож, галт тэрэгний хөдөлгөөнийг утсан холбоогоор удирдана.
5.29. Галт тэрэгний хөдөлгөөнийг холбооны нэг хэрэгслээс нөгөө хэрэгсэлд шилжүүлэх, холбооны үндсэн хэрэгслийг сэргээхэд галт тэрэгний диспетчер нь хоорондын зам чөлөөтэй ба аппаратанд очир бүрэн байгааг өртөөний жижүүрээр дамжуулан магадласны дараа тушаал өгч гүйцэтгэнэ.
5.30. Очирын системийн үеийн өртөө хоорондын шууд холбоо гэмтэж очирын аппаратын ажиллагаа хэвийн ажилтай байх үед галт тэрэгний хөдөлгөөнийг цахилгаан очирын системээр гүйцэтгэж, яриаг галт тэрэгний диспетчерийн холбоогоор явуулна.
5.31. Галт тэрэгний диспетчерийн холбоо гэмтэлтэй үед цахилгаан очирын системийн гэмтлийг илрүүлсэн өртөөний жижүүр нь энэ тухай “Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийгээд зэргэлдээ өртөөний жижүүрт галт тэрэгний утсан мэдээг өгөхдөө:
“Очирын систем гэмтэлтэй. Танайхаас хамгийн сүүлд …р галт тэрэг ирсэн. Танайд хамгийн сүүлд ...-р галт тэрэг явуулсан. Надад ... ширхэг очир байна. Утсан холбоонд шилжинэ үү. Өртөөний жижүүр ............... / нэр, гарын үсэг/” гэнэ.
5.32. Зэргэлдээ өртөөний жижүүр хүлээн авсан мэдээллийг шалгаад өөртөө байгаа очирыг тоолж хоёр өртөөний аппарат дахь очирын тоо тэгш байвал дараах хариуг өгнө.
“Танайхаас хамгийн сүүлд ... -р галт тэрэг ирсэн. Танайд хамгийн сүүлд ...-р галт тэрэг явуулсан. Надад ... ширхэг очир байна. Хоорондын зам чөлөөтэй. Утсан холбоонд шилжлээ. Өртөөний жижүүр ............... / нэр, гарын үсэг/”
5.33. Очир гээгдсэн, ирсэн ба өнгөрсөн галт тэрэгнээс очир аваагүй тохиолдолд өртөөний жижүүр “Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийж, галт тэрэгний диспетчерт илтгэнэ.
5.34. Галт тэрэгний диспетчер хоорондын замын чөлөөтэйг болон түүнийг хязгаарлагч өртөөдийн аппаратад байгаа очирын тоог магадлаад утсан холбоонд шилжих тухай тушаал өгнө.
5.35. Өртөөний жижүүр цахилгаан очирын системийн ажиллагааг сэргээхийн тулд цахилгаан механикчийг аппаратаас дахин нэг очир авахыг шаардана.
5.36. Аппаратаас авсан очир нь цахилгаан механикчид хадгалагдана. Очир авсан тухай цахилгаан механикч ба өртөөний жижүүр галт тэрэгний диспетчерт илтгэх үүрэгтэй бөгөөд үүний дараа цахилгаан очирын системийн ажиллагаа сэргээгдэнэ.
5.37. Гээгдсэн очир олдвол өртөөний жижүүр энэ тухай цахилгаан механикчид мэдэгдэж, цахилгаан механикч олдсон очирыг түрүүчийн гаргаж авсан очирын хамт аппаратад хийх хүртэл өөртөө хадгалах ба очируудыг аппаратад хийсний дараа энэ тухай “Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийнэ.
5.38. Хязгаарлагч аль нэг өртөөний аппарат дахь очирын тоо хоорондын замын хоёр аппаратад байгаа нийт очирын тооны дөрөвний нэгээс бага байвал өртөөний жижүүр очирын тоог тохируулах шаардлагатай болсон тухай цахилгаан механикчид мэдэгдэнэ.
5.39. Цахилгаан механикч нь зэргэлдээ өртөөнд очиж өртөөний жижүүрийг байлцуулан очирын аппаратыг онгойлгон тэгш тооны очирыг авч, “Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т авсан очирын тоо, дугаарыг заасан бичлэгийг өртөөний жижүүртэй хамтран хийнэ.
5.40. Цахилгаан механикч нь авсан очируудыг очирын тоог тохируулах шаардлагатай болсон өртөөнд жижүүрийг байлцуулан очирын аппаратад хийх ба хийсэн очирын тоо, дугаарыг заасан бичлэгийг “Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр бичнэ.
5.41. Очирын тохируулга хийсэн тухай цахилгаан механикчийн тэмдэглэл нь өртөөний жижүүрийн гарын үсэг зурснаар батлагдана.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХОЛБООНЫ УТСАН ХЭРЭГСЛИЙН ҮЕИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН
6.1. Холбооны утсан хэрэгслийн үед галт тэрэг хоорондын зам эзлэх зөвшөөрөл нь зүтгүүрийн машинчид өгөх замын утсан мэдээ болно. Замын утсан мэдээ олгохын өмнө жижүүр зэргэлдээ өртөөний жижүүрээс галт тэрэг явуулах зөвшөөрөл авна.
6.2. Өртөөний жижүүр галт тэрэгний диспетчерийн холбоогоор зэргэлдээ өртөөний жижүүртэй албан ярилцлага хийж, утсан мэдээний дэвтэрт тэмдэглэсний дагуу утсан мэдээний маягт бөглөнө. Тэгш чиглэлийн галт тэргэнд хөх өнгийн, сондгой чиглэлийн галт тэргэнд цагаан өнгийн утсан мэдээний маягт хэрэглэнэ. Галт тэрэгний диспетчерийн холбоо гэмтэлтэй үед өртөө хоорондын холбоогоор албан ярилцлага хийгдэнэ.
6.3. Өртөө хоорондын холбоо, галт тэрэгний диспетчерийн холбоо гэмтэлтэй тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөний талаар хийгдэх яриаг өөр төрлийн холбоогоор явуулж болно. Замын утсан мэдээний маягтыг өртөөний жижүүр өөрөө галт тэрэгний утсан мэдээний дэвтэрт бичигдсэний дагуу бөглөж бичнэ.
6.4. Холбооны утсан хэрэгслийн үеийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулахад дараах үйлдлийг гүйцэтгэж болохгүй.
6.4.1. хоорондын зам эзэлгээтэй байхад галт тэрэг явуулахаар зөвшөөрөл хүсэх;
6.4.2. замын утсан мэдээний маягтыг зэргэлдээ өртөөнөөс галт тэрэг хүлээн авах зөвшөөрлийн утсан мэдээ авахаас өмнө бөглөж бичих;
6.4.3. өөрөөс явуулах замын утсан мэдээг галт тэрэгний утсан мэдээний дэвтэрт бичихээс өмнө ба өртөөний жижүүрийн гарын үсэггүйгээр дамжуулах.
6.5. Замын утсан мэдээ нь машинчид зэргэлдээ өртөөний оруулах дохио хүртэл галт тэрэгтэй явах эрхийг олгоно. Замын утсан мэдээний маягтыг гуравдугаар хавсралтаар, загварыг дөрөвдүгээр хавсралтад үзүүлэв.
6.6. Замын утсан мэдээ олгосон үед гаргах гэрлэн дохиотой замаас галт тэрэг явуулахад хориглосон заалттай дохио өнгөрөх эрх нь замын утсан мэдээ болно.
6.7. Галт тэргийг хос зүтгүүртэй буюу хоорондын замын туршид явах түлхэгч зүтгүүртэй явуулах үед замын утсан мэдээг түүчээ зүтгүүрийн машинчид өгнө.
6.8. Хоорондын замаас буцаж ирэх түлхэгч зүтгүүртэй галт тэрэг явуулах үед замын утсан мэдээг түүчээ ба түлхэгч зүтгүүрийн машинчид олгоно.
ГАЛТ ТЭРЭГНИЙ УТСАН МЭДЭЭНИЙ ДЭВТЭР ХӨТЛӨХ
6.9. Холбооны утсан хэрэгслээр галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах үед өртөө бүрт галт тэрэгний утсан мэдээний дэвтэр хөтлөгдөнө. Хөтлөгдөж байгаа утсан мэдээний дэвтрээс тухайн хоорондын замын чөлөөтэй буюу эзэлгээтэй байдал нь тодорхой харагдаж байна.
6.10. Нэг замт хоорондын замыг хязгаарлагч өртөөдөд хоорондын замын тоогоор дэвтэр хөтөлнө. Утсан мэдээний бичлэгийг дараалсан байдлаар гүйцэтгэнэ.
6.11. Галт тэрэгний утсан мэдээний дэвтрийг өртөөний жижүүр өөрөө хөтөлж гарын үсэг зурж баталгаажуулна. Галт тэрэгний утсан мэдээний дэвтэрт бичих бичлэгийн хугацааг түргэтгэхийн тулд суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрийн дагуу галт тэрэгний утсан мэдээний эх бичлэг бүхий тусгай тэмдгийг хэрэглэж болно.
6.12. Явуулж байгаа галт тэрэгний утсан мэдээний дугаарлалтыг хоног бүрийн 00:00 цагаас нэгээс эхлэн дугаарлаж тухайн хоорондын зам бүрт утсан мэдээний дэвтэрт бүртгэнэ.
6.13. Дохиолол холбооны үндсэн хэрэгслийн гэмтэл хоногийн дотор дахин давтагдан утсан холбоонд шилжсэн бол анхны шилжилтээр эхлэн бүртгэсэн замын утсан мэдээний дугаарлалтын дарааллыг хэвээр хадгална.
6.14. Галт тэрэгний утсан мэдээнд ямар нэгэн засвар нэмэлт хийж, баллаж үл болно.
6.15. Галт тэрэгний утсан мэдээний маягтыг буруу бичих, засвар хийсэн тохиолдолд чагтлан зурж, “хүчингүй” гэсэн тэмдэглэл хийж шинээр бичнэ. “Хүчингүй” гэсэн тэмдэглэлтэй утсан мэдээг дугаарлахгүй.
6.16. Өртөөний жижүүр ээлж хүлээн авах ба хүлээлгэн өгөхдөө галт тэрэгний утсан мэдээний дэвтэртэй танилцан гарын үсэг зурна.
ТАНИЛЦАВ:
"Сар, өдөр, цаг, минут,
Ээлж хүлээн авсан. Өртөөний жижүүр /нэр, гарын үсэг/
Ээлж хүлээлгэж өгсөн. Өртөөний жижүүр /нэр, гарын үсэг/”
6.17. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах үндсэн хэрэгслийн ажиллагаа алдагдаж холбооны утсан хэрэгсэлд шилжсэн нөхцөлд өртөөний жижүүр ээлж хүлээлцэхдээ галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт галт тэрэгний диспетчерийн … тоот тушаалаар холбооны утсан хэрэгсэлд шилжсэн гэсэн тэмдэглэл хийж зэргэлдээ өртөөний жижүүрт өөрийн нэрийг хэлж утсан мэдээний дэвтэрт хүлээлцсэн тухай бичлэгийн дор тэмдэглүүлнэ.
“Сар, өдөр, цаг, минут
Диспетчерийн... дугаар тушаалтай... утсан холбоотой ээлж хүлээлгэж өгсөн. Өртөөний жижүүр /нэр, гарын үсэг/”
6.18. Галт тэрэгний утсан мэдээ нэвтрүүлэхийн өмнө өртөөний жижүүр нэг нь нөгөөдөө өөрсдийн албан тушаал, нэрийг мэдэгдэнэ. Утсан мэдээг дамжуулах талаар өртөөний жижүүрүүдийн хоорондох яриа нь зөвхөн галт тэрэгний диспетчерийн холбоогоор явагдана.
6.19. Галт тэрэгний утсан мэдээг дамжуулсаны дараа түүний шалгалтыг утсан мэдээг хүлээж авсан ажилтнаар эх бичлэгийн үг нэг бүрээр давтуулах замаар гүйцэтгэнэ. Хүлээн авсан өртөөнөөс дамжуулсан бичлэг нь дамжуулсан өртөөний жижүүр “зөв” гэсэн үгээр нотлосны дараа хоёр өртөөний галт тэрэгний утсан мэдээний дэвтэрт утсан мэдээг дамжуулсан ба хүлээн авсан цаг, минутыг тэмдэглэж өртөөний жижүүр гарын үсэг зурж баталгаажуулна. Галт тэрэгний хөдөлгөөний үеийн утсан мэдээний загваруудыг дөрөвдүгээр хавсралтад үзүүлэв.
6.20. Галт тэрэг хүлээн авах ба явуулах үед галт тэрэгний утсан мэдээний үндсэн загварыг хэрэглэнэ.
6.21. Явуулсан өртөөнд буцаж ирэх галт тэрэг явуулах үед галт тэрэгний утсан мэдээ нэвтрүүлэх горимыг дөрөвдүгээр хавсралтад заасан байдлаар мөрдөнө:
6.21.1 зэргэлдээ өртөө хүртэл явах түлхэгчтэй галт тэрэг явуулах үед утсан мэдээ 1, 2, 3, 4 дүгээр загвараар “түлхэгчтэй” гэдэг үг нэмж дамжуулагдана.
6.21.2 галт тэрэг явуулсан тухай мэдэгдлийг 3 дугаар загвараар, харин түүний буцаж ирсэн тухайг 7 дугаар загвараар нэвтрүүлнэ.
6.21.3 явуулсан өртөөндөө түлхэгч зүтгүүр нь хоорондын замаас буцаж ирэх галт тэрэг явуулна.
6.21.4 галт тэрэг явуулсан тухай мэдэгдлийг 3 дугаар загвараар “......... дугаар километрээс буцаж ирэх түлхэгчтэй” гэсэн үгнүүд нэмж дамжуулна.
6.21.5 галт тэрэг ирсэн мэдэгдлийг 4 дүгээр загвараар, түлхэгч буцаж ирсэн тухай 10 дугаар загвараар нэвтрүүлнэ.
6.22. Галт тэрэг зөрүүлж явуулах үед эсрэг чиглэлд явуулах галт тэрэгтэй өртөөний жижүүр 4 болон 1 дүгээр загварыг нэгтгэн галт тэрэг ирсэн тухай зэргэлдээ өртөөнд мэдэгдэхийн хамт галт тэрэг явуулах асуултыг тавина.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ ТОГТООСОН БҮХ ХЭРЭГСЛИЙН АЖИЛЛАГАА
ТАСАРСАН ҮЕИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН
7.1. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед галт тэрэгний хөдөлгөөнийг бичгэн мэдэгдлийн тусламжтайгаар зохицуулна.
7.2. Хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүр, галт тэрэгний диспетчерийн хооронд галт тэрэгний хөдөлгөөний тухай албан яриаг тэдгээрийн мэдэлд байгаа холбооны бүх хэрэгслээр явуулах бололцоогүй тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөнийг бичгэн мэдээгээр тогтооно.
7.3. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед галт тэрэг хоорондын зам эзлэх эрх нь өртөөний жижүүр машинчид олгох цагаан өнгийн хуудсан дээр улаан бичгээр бичигдсэн зөвшөөрөл болно.
7.4. Энэ үед явуулсан галт тэрэг зэргэлдээ өртөөнд хүрсэн тухай мэдээ байхгүй бол өмнө нь яваа галт тэрэгний сүүлч хамгаалагдаагүй байж болох тул машинч хоорондын замд сонор сэрэмжтэй нэн даруй зогсоход бэлэн явна.
7.5. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед явуулахыг хориглох галт тэрэг:
7.5.1. зорчигч ба хүмүүсийн;
7.5.2. тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай ба урт бүрэлдэхүүнтэй;
7.5.3. сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүтгүүрээс бусад хоорондын замд зогсож ажиллах;
7.5.4. хоорондын замд нийлсэн зам руу явах.
7.6. Түлхэгч зүтгүүр зэргэлдээ өртөө хүртэл хоорондын замыг гүйцэт туулж очно.
ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН
7.7. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөнийг бичгэн мэдээгээр тогтоох хүртэл нэг замт хэсэгт давуутай чиглэл болох сондгой чиглэлийн галт тэргийг явуулж болно.
7.8. Хоорондын замд бичгэн мэдээг тогтоохоос өмнө давуутай чиглэлийн эсрэг дараах галт тэрэгнээс бусад галт тэргийг явуулахгүй.
7.8.1. холбоо тасрахаас өмнө явуулах зөвшөөрөл авсан галт тэрэг;
7.8.2. тусламж ирүүлэх тухай хоорондын замаас авсан шаардлагаар явах сэргээн босгох, галын галт тэрэг ба туслах зүтгүүр.
7.9. Давуутай чиглэлийн өртөөнөөс анхны галт тэрэг явуулахад зэргэлдээ өртөөний жижүүрийн зөвшөөрөл шаардагдахгүй.
7.10. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан хоорондын замд сэргээн босгох, галын галт тэрэг, дрезин, туслах зүтгүүрийг давуутай болон эсрэг аль ч чиглэлд явуулж болох бөгөөд зөвхөн хоорондын замд зогссон галт тэрэгний машинчаас буюу зам, дохиолол холбоо, эрчим хүчний салбар нэгжийн ажилтнаас зохих шаардлагыг хүлээн авсны дараа ийнхүү явуулахыг зөвшөөрнө.
7.11. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед өртөөдийн хооронд бичгэн мэдээг хоорондын замд явуулж байгаа анхны галт тэргээр эхэлнэ. Энэ үед түүчээ зүтгүүрийн машинчид, хоорондын зам эзлэх эрх болох цагаан өнгийн хуудсан дээр улаанаар бичигдсэн зөвшөөрлийг олгоно.
7.12. Энэхүү журмын 7.11-т заасан галт тэрэгний машинчаар зэргэлдээ өртөөнд цаашид галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах тухай дараах маягтын дагуу бичсэн мэдээг хүргүүлнэ. Үүнд:
Маягт А: “Танайд ... дугаар галт тэргийг ...цаг ... минутанд явууллаа. Хүрэхийн хамт танайхаас галт тэрэг ирүүлэхийг хүлээе. Өртөөний жижүүр.
Маягт Б: “Танайд ... дугаар галт тэргийг ... цаг ... минутанд явууллаа. Хойноос нь ... цаг ... минутанд ... дугаар галт тэргийг бас явуулна. Өртөөний жижүүр.
7.13. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан бол хоорондоо холбоогүй болсон өртөөдөөр хязгаарлагдсан хоорондын замд явуулах сондгой чиглэлийн галт тэрэг байхгүй тохиолдолд, анхны галт тэрэг явуулах эрхтэй өртөөний жижүүр зэргэлдээ өртөөнөөс энэ хоорондын замд явуулах галт тэрэг байгааг мэдэж байгаа бол маягт “В”-гээр бичсэн мэдээг зэргэлдээ өртөөнд хүргүүлнэ.
Маягт В: “Танайхаас галт тэрэг хүлээе. Өртөөний жижүүр ...............
7.14. Бичгэн мэдээний маягт “В”-г хүргэхийн тулд ганц зүтгүүр, дрезин, бусад тээврийн хэрэгсэл ашиглахыг зөвшөөрнө.
7.15. Маягт “А”, “Б”, “В”-д бичигдсэн мэдээг өртөөний жижүүр хүлээн авсны дараа галт тэрэгний хөдөлгөөнийг бичгэн мэдээгээр тогтоосонд тооцно.
7.16. Нэг чиглэлд явах галт тэрэгнүүдийг урьд нь явуулсан галт тэрэгний хоорондын замыг туулах хугацаан дээр гурван минутыг нэмж тооцоод явуулна.
7.17. Холбоо тасрахаас өмнө хэсэглэх газар гэж тооцогдон ажиллаж байсан замын постууд галт тэрэгний хөдөлгөөнд оролцохгүй.
7.18. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасрахаас өмнө давуутай чиглэлийн галт тэргийг өртөөнөөс хоорондын замд нийлсэн зам руу явуулсан бол тухайн галт тэрэг хүрсэн ба түүнийг татаж авсан тухай туслах постын жижүүрээс мэдэгдэл аваагүй тохиолдолд уг галт тэрэг туслах постод хүрэх, нийлсэн замд галт тэргийг татаж авахад шаардагдах бүх хугацаан дээр 3 минут нэмсэн бүх нийлбэрийг хоорондын зам эзэлгээтэй байх хугацаа гэж тооцно.
7.19. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан бүхий л хугацааны турш галт тэргийг цагаан өнгийн хуудсан дээр улаанаар бичигдсэн зөвшөөрлөөр явуулна.
7.20. Өртөө хоорондын холбоог таслахгүйн тулд өртөөний жижүүрүүд байгууламжийн ажиллагааг сэргээх хүртэл тэгш болон сондгой чиглэлд явж байгаа галт тэрэг бүрийн түүчээ зүтгүүрийн машинчаар галт тэрэг хэрхэн явуулж байх тухай бичгэн мэдээг “А” буюу “Б” маягтаар илгээх үүрэгтэй. Тус бичгэн мэдээний “А” буюу “Б” маягтын загварыг тавдугаар хавсралтад үзүүлэв.
7.21. “А”, “Б”, “В” маягтаар бичигдсэн мэдээнүүд нь хоёр өртөөний галт тэрэгний утсан мэдээний дэвтэрт бичигдэнэ.
7.22. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасрахаас өмнө давуутай чиглэл болох сондгой талын өртөөний жижүүр тэгш чиглэлээс галт тэрэг хүлээж авах зөвшөөрөл өгсөн бол энэ галт тэрэг ирэх хүртэл буюу зэргэлдээ өртөөнөөс /постоос/ галт тэрэг явуулахаа больсон тухай мэдээ хүлээн авах хүртэл хоорондын замыг эзэлгээтэйд тооцно.
7.23. Нийлсэн замын постонд тэгш чиглэлд галт тэрэг явуулах зөвшөөрөл өгсөн бол галт тэрэг ирсэн ба түүнийг нийлсэн зам руу татаж авсан тухай мэдэгдэл постоос хүлээн авах хүртлээ хоорондын замыг эзэлгээтэйд тооцно.
7.24. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасрахаас өмнө туслах постын жижүүрт сондгой чиглэлийн галт тэргийг нийлсэн замаас явуулах зөвшөөрөл өгсөн ба түүнээс уг галт тэргийг явуулсан тухай мэдээ хүлээн авсан бол холбоо тасарсаны дараа давуутай чиглэлийн галт тэрэг хоорондын замд явуулах өртөөний жижүүр постоос өртөө хүртэлх хоорондын замын хэсгийг явж өнгөрөхөд шаардагдах хугацаан дээр 3 минутыг нэмж, дараа нь энэ чиглэлд зэргэлдээ өртөө рүү анхны галт тэрэг явуулахыг зөвшөөрнө.
7.25. Нийлсэн замын постоос сондгой галт тэрэг явуулсан тухай мэдэгдэл хүлээн аваагүй бол постын жижүүрээс сумыг гол замд тавьсан тухай буюу галт тэргийг явуулаагүй саатуулсан тухай мэдэгдэл хүлээн авах хүртэл хоорондын замыг эзэлгээтэйд тооцно.
7.26. Постоос зохих мэдэгдэл хүлээн аваагүй ба холбоо тасрахаас өмнө нийлсэн замаас ирэх, нийлсэн замдаа буцаж очих галт тэргийг явуулахаар зөвшөөрөл өгсөн тохиолдолд хоорондын замд галт тэрэг явуулахгүй.
7.27. Холбоо тасарсанаар давуутай чиглэлд анхны галт тэрэг явуулах эрхтэй өртөөний жижүүр холбоо тасрахаас өмнө галт тэрэг явуулах зөвшөөрөл авсан бол энэ зөвшөөрлөөр явуулж байгаа галт тэргээр нэгэн зэрэг зэргэлдээ өртөөний жижүүртэй бичгэн холбоо тогтоох үүрэгтэй.
7.28. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийг сэргээсний дараа галт тэрэгний хөдөлгөөнийг ямар төрлийн хэрэгслээр гүйцэтгэхийг галт тэрэгний диспетчерийн тушаалаар тогтоох бөгөөд тэрээр урьдчилан хоорондын зам чөлөөлөгдсөнийг шалгуулах үүрэгтэй.
7.29. Дохиолол холбооны тогтоосон хэрэгсэл галт тэрэгний диспетчерийн холбооноос өмнө сэргээгдвэл давуутай чиглэлд галт тэрэг явуулах эрхтэй өртөөний жижүүр зэргэлдээ өртөөний жижүүрт дараах утсан мэдээг нэвтрүүлнэ.
“...өртөөдийн хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөнийг холбооны ... хэрэгслээр тогтоов. Танайхаас хамгийн сүүлд ... дугаар галт тэрэг ирсэн.
Танайд ... дугаар галт тэрэг явуулсан. Өртөөний жижүүр...”, Зэргэлдээ өртөөний жижүүр хоорондын зам чөлөөтэй эсэхийг магадлаад дараах хариуг өгнө.
“Танайхаас хамгийн сүүлд ... дугаар галт тэрэг ирсэн. Танайд ... дугаар галт тэрэг явуулсан.
Хоорондын зам чөлөөтэй. Өртөөний жижүүр ......................”
7.31. Эдгээр утсан мэдээг солилцсоны дараа хоёр өртөөний жижүүрүүд дохиолол холбооны үндсэн хэрэгслийн үеийн галт тэрэгний хөдөлгөөнд шилжинэ.
7.32. Дараах холбооны хэрэгслүүд нэгэн зэрэг тасарсан нөхцөлд дохиолол холбооны бүх төрлийн холбоо тасарсан гэж үзнэ.
7.32.1. галт тэрэгний захирагчийн холбоо;
7.32.2. өртөө хоорондын холбоо;
7.32.3. галт тэрэгний радио холбоо;
7.32.4. албан яриа баримтжуулан бичих төхөөрөмжинд холбогдсон суурин утас. Суурин утасны мэдэгдэлийн загварыг тавдугаар хавсралтад үзүүлэв.
НАЙМДУГААР БҮЛЭГ
СЭРГЭЭН БОСГОХ ГАЛТ ТЭРЭГ, ДРЕЗИН, ГАЛЫН ГАЛТ ТЭРЭГ БА ТУСЛАХ
ЗҮТГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨН
8.1. Сэргээн босгох, галын галт тэрэг, дрезин, туслах зүтгүүрийг замд зогсож саатсан галт тэрэгний түүчээ зүтгүүрийн машинч, /туслах машинч/ төмөр замын ажилтан нараас хүлээн авсан тусламж хүссэн тухай /бичгээр, утсаар, радио холбоогоор дамжуулсан/ хүсэлтийг үндэслэн хоорондын замд явуулна.
8.2. Сэргээн босгох ба галын галт тэргийг дуудах ажлыг суурь бүтэц эзэмшигчийн баталсан зааврын дагуу гүйцэтгэнэ.
8.3. Хоорондын замд зогссон галт тэрэгний машинч /туслах машинч/ тусламж шаардах үедээ өртөөний жижүүр буюу галт тэрэгний диспетчерт галт тэрэгний зүтгүүр хэддүгээр километрийн, хэддүгээр зуутад ямар шалтгаанаар зогссон тухай мэдэгдэнэ.
8.4. Өртөөний жижүүр буюу галт тэрэгний диспетчертэй утсан ба радио холбоо байхгүй үед өртөөнд бичгэн шаардлага хүргэж өгөхийн тулд галт тэрэгний зүтгүүрийг шаардлагатай тохиолдолд ашиглаж болно. Зүтгүүрийг бүрэлдэхүүнээс салгахын өмнө вагонуудыг өөрөө өнхрөхөөс хамгаалан тооцоот тоормосны ивүүр буюу гар тоормосоор бэхэлсний дараа зүтгүүр салгахыг зөвшөөрнө.
8.5. Зүтгүүрийг бүрэлдэхүүнээс салгахын өмнө үлдэж байгаа вагоны төгсгөлийн краныг бүрэн онгойлгож автомат тоормосыг ажиллагаанд оруулсан байна.
8.6. Замын хэвгийн байдлаас болж зогссон газарт нь орхих галт тэрэгний бүрэлдэхүүнийг бэхлэхэд вагон бэхлэх хэрэгсэл нь хүрэлцэхгүй бол зүтгүүрийг бүрэлдэхүүнээс салгаж болохгүй.
8.7. Хоорондын замаас тусламж хүссэн машинч нь өртөөний жижүүрт мэдэгдсэн бол галт тэргийг тусламж хүссэн километр, зуутаас хөдөлгөж болохгүй.
8.8. Хоорондын замд аргагүйдэн зогссон галт тэргийг тусламж ирэх хүртэлх хугацаанд Төмөр замын дохиолол холбооны журмын 4.9-т зааснаар хамгаалалт хийнэ.
8.9. Өртөөний жижүүр сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүтгүүр илгээх тухай хүсэлтийг хүлээн авангуут нэн даруй галт тэрэгний диспетчерт илтгэнэ. Утсаар буюу радио холбоогоор хүлээж авсан хүсэлтийг галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт тэмдэглэнэ.
8.10. Сэргээн босгох ба галын галт тэрэг, туслах зүтгүүрийг тусламж хүссэн хэсэгт явуулахыг галт тэрэгний диспетчерийн тушаалаар гүйцэтгэнэ.
8.11. Галт тэрэгний диспетчер тусламж үзүүлэх тухай хүсэлтийг хүлээж аваад ээлжийн ахлах диспетчерт мэдэгдэнэ. Ээлжийн ахлах диспетчер нь диспетчерүүдтэй хамтран хоорондын замыг хязаарлагч аль өртөөнөөс тусламж үзүүлэх, аль өртөө рүү хөдлөх бүрэлдэхүүнийг авахыг тогтооно.
8.12. Галт тэрэгний диспетчер нь сэргээн босгох, галын галт тэргийг яаралтай явуулах болсон тухай сэргээн босгох болон галын галт тэрэгний даргад мэдэгдэнэ.
8.13. Сэргээн босгох, галын галт тэрэг ба туслах зүтгүүрийг бусад бүх галт тэрэгний хөдөлгөөнд хаагдаж байгаа хоорондын замд энэ журмын 10.30-д заасны дагуу явуулна.
8.14. Зүтгүүрийн машинчид ташуу улаан зураастай цагаан өнгийн маягт дээр бичигдсэн зөвшөөрлийг олгоно. Маягтанд сэргээн босгох, галын галт тэрэг буюу туслах зүтгүүр хэддүгээр километрийн, хэддүгээр зуут хүртэл явж очих газрыг заасан байна.
8.14.1. Галт тэрэгний сүүл талаас тусламжийг үзүүлэх бол галт тэрэгний диспетчер томьёолсон уртыг тооцож, өртөөний жижүүрт мэдэгдэж, тусламж хүсэгч хэддүгээр километрийн, хэддүгээр зуутад хамгаалалт хийснийг тогтооно.
8.15. Саадтай газрын дэргэд галт тэрэгний хөдөлгөөнд зориулан түр пост нээсэн тохиолдолд машинчид ташуу улаан зураастай цагаан өнгийн маягт дээр бичсэн зөвшөөрлийг олгоно. Энэ үед сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүтгүүрийн хөдөлгөөнийг хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүр, постын жижүүртэй урьдчилан тохиролцсоноор гүйцэтгэнэ.
8.16. Тусламж шаардсан галт тэрэгний зүтгүүр болон сүүлийн вагон зогсож байгаа км зуутаас 1000 метрт зогссон байхаар тооцож туслах зүтгүүрийн машинчид ташуу улаан зураастай маягтыг олгоно.
8.17. Хаалттай хоорондын замд явуулж байгаа сэргээн босгох, галын галт тэрэг, тусламжийн зүтгүүр бүрийг өртөөний дарга, түүний эзгүйд орлогч буюу ажлаас чөлөөтэй байгаа өртөөний жижүүрийн аль нэг нь дагалдаж явна. Дагалдаж явах ажилтан нь галт тэрэгний диспетчерээс галт тэрэг зогсож байгаа километр, зуутыг тодруулж, өртөөний жижүүрийн өгч байгаа маягтанд заасан километр, зуут зөв байгааг магадлана.
8.18. Тусламжийн зүтгүүрийн бригад ташуу улаан зураастай цагаан өнгийн зөвшөөрлийн маягтанд заасан километр, зуутад зогсоно. Дагалдан яваа ажилтны удирдлаганд тусламж шаардсан галт тэрэг /бүрэлдэхүүн/-д зүтгүүрийг холбож, бүрэлдэхүүнийг бэхэлсэн ивүүрийг бүрэн авсныг магадлан галт тэргийг зөвшөөрлийн маягтанд заасан өртөө, зөрлөгт явуулна.
8.19. Тусламж үзүүлэхээр хоорондын замд явж байгаа зүтгүүрийн машинч нь ташуу улаан зураастай цагаан өнгийн маягт дээр бичигдсэн зөвшөөрөлд заагдсан газраас 2 километрийн өмнө хурдаа бууруулж 25 км/цагаас ихгүй хурдтай явж саад тохиолдвол нэн даруй зогсоход бэлэн сонор сэрэмжтэй явна.
8.20. Хөдлөх бүрэлдэхүүн замаас гараагүй, замын байгууламж төхөөрөмж эвдрээгүй бол дагалдан явсан ажилтан өртөөнд галт тэргийг бүрэн бүрэлдэхүүнтэй орж ирсний дараа галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт бичлэг хийж, хоорондын замыг бүх галт тэрэгний хөдөлгөөнд сэргээлгэнэ.
8.21. Хоорондын замд сэргээн босгох, галын галт тэрэг, тусламжийн зүтгүүр, дрезин явуулсан ба буцаж ирсэн цаг, минутыг өртөөний жижүүр галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт тэмдэглэж зэргэлдээ өртөөний жижүүр, галт тэрэгний диспетчерт мэдэгдэнэ.
8.22. Хоорондын замд гарсан аливаа саад бэрхшээлийг арилгахад оролцож ажилласан замын ажилтны мэдэгдлийг /бичгээр, утсаар, радио холбоогоор дамжуулсан/ өртөөний жижүүрийн дамжуулснаар галт тэрэгний диспетчер хоорондын замыг нээх тушаал өгнө. Тушаалын заалтыг галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт тэмдэглэнэ. Утсаар болон радио холбооны хэрэгслээр мэдэгдэл өгсөн бол тухайн ажилтан ажил дууссаны дараа өртөөний жижүүрт хөтлөгдөх галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт бичлэг хийж гарын үсэг зурна.
8.23. Галт тэрэг хоорондын замд салсан /тасарсан/ үед машинч дараах үүргийг гүйцэтгэнэ.
8.23.1. галт тэрэгний бүрэлдэхүүн салсан, тасарсан тухай хоорондын замын хязгаарлагч өртөөдийн жижүүрт мэдэгдэнэ.
8.23.2. туслах машинчаар бүрэлдэхүүний байдал, салсан вагонуудын холбох төхөөрөмжийг шалгуулж, тэдгээр нь гэмтэлгүй бол туслах машинчийн дохиогоор галт тэрэгний салсан бүрэлдэхүүнийг 3 км/цагаас илүүгүй хурдтай ухрааж холбоно.
8.23.3. тоормосны эвдэрсэн хийн зөөлөн хоолойг нөөцөөс буюу сүүлчийн вагоноос эсвэл зүтгүүрийн өмнө талаас авч солино. Суурь бүтэц эзэмшигчээс баталсан авто тоормосын зааврын дагуу тоормосын товчилсон туршилт хийнэ.
8.23.4. туслах машинч нь бүрэлдэхүүнийг холбосны дараа хөдөлгөөнийг сэргээхийн өмнө галт тэрэгний бүрэлдэхүүн бүрэн эсэхийг сүүлчийн вагоны дугаар, сүүлийн дохиогоор магадлана.
8.24. Дараах нөхцөлд хоорондын замд галт тэрэгний тасарсан бүрэлдэхүүнийг хооронд нь холбож болохгүй.
8.24.1. байгаль, цаг агаарын тохиромжгүй нөхцөлд дохиог ялгахад хүндрэлтэй байвал;
8.24.2. тасарсан бүрэлдэхүүн 0.0025-аас огцом хэвгий дээр зогссон нь холбох үед түлхэлтээс өөрөө галт тэрэгний хөдөлгөөний эсрэг зүг хөдлөх магадлалтай байвал.
8.25. Тасарсан хэсэг нь хэвгий дээр үлдсэн бол бүрэлдэхүүнийг хооронд нь холбох, тусламж шаардахаас өмнө машинчийн заалтаар өөрөө өнхрөхөөс нь болгоомжлон зүтгүүрийн тоормосны ивүүр буюу гар тоормосоор бэхлэнэ.
8.26. Бүрэлдэхүүнийг хооронд нь холбох боломжгүй бол машинч салсан бүрэлдэхүүний хоорондын зайг тоймлон тусламж хүсэхдээ өртөөний жижүүрт мэдэгдэж, энэхүү журмын 8.3-8.8 ба 8.23-т заасны дагуу сэргээн босгох галт тэрэг буюу тусламжийн зүтгүүрийг шаардана.
8.27. Шаардлагатай тохиолдолд энэхүү журмын 8.3-8.8-т дурдсанаар тусламж хүссэн тухай бичгэн шаардлагыг өртөөнд хүргэхээр галт тэрэгний зүтгүүрийг ашиглаж болно /вагонтой буюу вагонгүй/. Зүтгүүрийн сүүлийн дохиог Дохиолол холбооны журмын 8.1.2-8.1.4-т зааснаар тогтооно.
8.28. Хүн суулгасан ба тэсрэх дэлбэрэх, аюултай ачаатай бүрэлдэхүүнийг төмөр замын ажилтны хамгаалалтгүйгээр хоорондын замд үлдээж болохгүй.
8.29. Цахилгаан очирын системээр тоноглогдсон хоорондын замд тусламж шаардахаар өртөө рүү явж байгаа зүтгүүрийн машинч галт тэргийг орхисон хоорондын замын очирыг өртөөний жижүүрт дамжуулан өгнө.
8.30. Хоорондын замыг чөлөөлж хөдөлгөөнийг сэргээтэл өртөөний жижүүр очирыг аппаратад хийлгүй хадгална.
8.31. Хагас автомат хориглолоор тоноглогдсон хоорондын замд сүүлийн хэсгийг бүрэн бүтэн ирснийг магадлах хүртэл ирэлтийн мэдээг өгч болохгүй .
8.32. Хоорондын замыг хаах ба хоорондын замд салсан галт тэргэнд тусламж үзүүлэхийн тулд зүтгүүр буюу галт тэрэг явуулах ажиллагааг энэхүү журмын 10.30-т зааснаар гүйцэтгэнэ.
8.33. Галт тэрэгний сүүлээс тусламж үзүүлэх үед сүүлийн хэсэг хаана байгаа нь мэдэгдээгүй бол тусламжийн зүтгүүрийн машинчид /сэргээн босгох галт тэрэгний/ ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичсэн зөвшөөрлөөс гадна “хоорондын замд салсан вагонууд байгаа газар мэдэгдээгүй” гэсэн анхаарамж олгоно. Тусламж үзүүлэх зүтгүүрийн машинч хоорондын замд онц сонор сэрэмжтэй, саад тохиолдох үед зогсоход бэлэн явна.
8.34. Алсын удирдлагатай зөрлөгт хэвийн бус нөхцөл үүссэн тохиолдолд удирдах өртөөнөөс алсын удирдлагатай зөрлөг рүү удирдлагын бүсийг хөдөлгөөн хариуцсан салбарын даргын тушаалаар шилжүүлнэ. Уг тушаалыг үндэслэн алсын удирдлагатай зөрлөгийн жижүүр бие даан жижүүрийн үүрэг гүйцэтгэнэ. Удирдлага шилжүүлсэн тохиолдолд удирдах өртөөний жижүүр алсын удирдлагатай зөрлөгийн жижүүрт галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой шийдвэр өгч болохгүй.
8.35. Удирдлагын бүсийг 12 цаг ба түүнээс дээш хугацаагаар шилжүүлэх тохиолдолд ээлжийн жижүүрийг томилон ажиллуулна.
8.36. Хэвийн бус нөхцөл үүссэн тохиолдолд төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журамд заасны дагуу хөдөлгөөнийг зохицуулна.
ХООРОНДЫН ЗАМААС ГАЛТ ТЭРЭГ ЯВУУЛСАН ӨРТӨӨНДӨӨ БУЦАЖ ИРЭХ
8.37. Галт тэрэг хоорондын замд зогссоны дараа цаашид хөдөлгөөнөө үргэлжлүүлж чадахгүй, явуулсан өртөөнд буцаж ирэх шаардлага гарвал машинч өөрөө буюу туслах машинчаар дамжуулан энэ тухай /бичгээр, утсаар/ өртөөний жижүүр, галт тэрэгний диспетчерт мэдэгдэнэ.
8.38. Хоорондын замд зогссон галт тэргийг өртөөний оруулах дохио хүртэл 10 км/цагаас хэтрэхгүй хурдтай ухраана. Хэрэв уг галт тэрэг нэг секцийн түлхэгч зүтгүүртэй тохиолдолд зүтгүүрүүдийн радио холбооны на йдвартай ажиллагааг хэвийн үед 40 км/цагаас ихгүй хурдтай, хоёр секцийн зүтгүүртэй бол тогтоосон хурдаар өртөөний оруулах дохио хүртэл ухраана.
8.39. Галт тэрэг ухарч яваа талын эхний вагоны тоормосны талбай, тусгай гишгүүр дээр туслах машинч эсвэл машинчийн заавраар томилсон төмөр замын ажилтан явж болно.
8.40. Галт тэрэгний диспетчерийн тушаалаар хоорондын замыг бүх галт тэрэгний хөдөлгөөнд хаах ба зогссон галт тэрэгний машинчид өртөөний орох дохио хүртэл ухрах тушаалыг утсан болон радио холбоо, тогтоосон маягтаар дамжуулна.
8.41. Галт тэрэгний диспетчерийн бүртгэлт тушаалын маягт:
“...км... зуутад зогсож цааш явж чадахгүй болсон тухай ... дугаар галт тэрэгний машинч ... -ийн мэдэгдлийг үндэслэн ... хоорондын замыг ... цаг ... минутаас эхлэн уг галт тэрэгнээс бусад бүх галт тэрэгний хөдөлгөөнд хаав. ... дугаар галт тэргийг ... өртөөний оруулах дохио хүртэл ухраахыг зөвшөөрөв.
Галт тэрэгний диспетчер: /ДНЦ/.”нэр, гарын үсэг”
8.42. Хоорондын замыг хаах тухай галт тэрэгний диспетчерийн тушаал өгсний дараа зогссон галт тэрэг, өртөө хооронд утсан ба радио холбоо ажиллахгүй бол өртөөний жижүүр машинчид ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичсэн зөвшөөрлийг олгож галт тэргийг ухраана.
8.43. Хоорондын замаас өртөөнд буцаж ирж байгаа галт тэргийг оруулах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалттай дохиогоор буюу энэхүү журмын 10.35-10.37-д заасны дагуу хүлээн авна.
8.44. Явуулж байгаа галт тэрэгний сүүл өртөөний хязгаараас гараагүй зогссон тохиолдолд галт тэргийг зайлшгүй ухраах шаардлагатай бол энэхүү журмын 13 дугаар бүлэг /Өртөөнд хийгдэх сэлгээний ажил/-т заасны дагуу өртөөний жижүүрийн шийдвэрээр гүйцэтгэнэ.
ХООРОНДЫН ЗАМААС ГАЛТ ТЭРГИЙГ ХЭСЭГЛЭН ЗӨӨХ
8.45. Хоорондын замаас галт тэргийг хэсэглэн зөөх шаардлага гарсан тохиолдолд машинч өөрөө буюу туслах машинчаар дамжуулан энэ тухай /бичгээр, утсаар, радио холбоогоор/ өртөөний жижүүр, галт тэрэгний диспетчерт мэдэгдэнэ.
8.46. Мэдээ хүлээн авсан галт тэрэгний диспетчер нь ахлах диспетчертэй хамтран галт тэргийг хэсэгчлэн зөөх дарааллыг тогтооно.
8.47. Галт тэрэгний машинч нь Техник ашиглалтын журмын 17.3.1-т заасныг баримтлан ажиллана.
8.48. Галт тэрэгний машинч нь үлдсэн хэсгийг энэхүү журам болон Дохиолол холбооны журмын дагуу бэхлэж хорио хамгаалалт тавьсан тухай, бүрэлдэхүүний эхлэл, төгсгөл зогсож буй км зуутыг бодит байдлаас нь тодорхойлж хязгаарлагч өртөөний жижүүр болон галт тэрэгний диспетчерт мэдэгдэнэ.
8.49. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь машинчийн мэдэгдлийг үндэслэн уул хоорондын замыг туслах зүтгүүрээс бусад бүх галт тэрэгний хөдөлгөөнд хаана.
8.50. Галт тэрэгний эхний хэсгийг оруулах дохионы зөвшөөрсөн заалтаар өртөөнд хүлээн авна. Үлдсэн хэсгийг татаж авахдаа хоорондын замд аргагүйдэн суусан галт тэргэнд тусламж үзүүлэхтэй нэгэн адил гүйцэтгэнэ.
8.51. Хоорондын замаас үлдсэн хэсгийг татан авсан дараа хоорондын замын чөлөөтэй, ивүүр бэхэлгээг бүрэн авсан зэргийг тусламжинд явсан ажилтны илтгэлийг үндэслэн уг хоорондын замыг бүх галт тэрэгний хөдөлгөөнд нээх тушаалыг галт тэрэгний диспетчер өгнө.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ДРЕЗИНИЙ ХӨДӨЛГӨӨН
9.1. Төмөр замаар явдаг замаас авагддаггүй замын моторт тээврийн хэрэгсэл ашиглалтын дор дурдсан зааврыг төмөр замын тээврийн бүх үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, түүнчлэн төмөр замаар явах эрх бүхий дрезин, моторт тэрэг ба автомоторисыг ашигладаг бусад газрууд заавал биелүүлнэ.
9.2. Бусдын эзэмшилд байгаа дрезин, моторт тэргийг шаардлагатай тохиолдолд суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр төмөр замаар явуулах бөгөөд тэгэхдээ уг зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа болон хөдлөх нэгжийн явах газрыг тэр зөвшөөрөлдөө заасан байна.
9.3. Техникийн нөхцөл болон батлагдсан зураг төсөлд тохирох бүтэц бүхий дрезин, моторт тэрэг, автомотрисыг төмөр замд ашиглана. Тэдгээрийн бүтцэд зураг төслийг баталсан байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулж болохгүй.
9.4. Дрезин, моторт тэрэг, автомоторис нь төмөр замын Техник ашиглалтын журамд заасан тэмдэг, бичигтэй байх бөгөөд бусдын эзэмшилд байгаа дрезин, моторт тэрэг, автомоторис нь тухайн эзэмшигчийн ялгах тэмдэгтэй байна.
9.5. Дрезин, моторт тэрэг автомоторис бүр дээр техникийн паспорт хөтлөх бөгөөд түүнд үйлдвэрээс гарсан, ашиглалтад орсон он, сар, өдөр, гүйлт, бүтцийн өөрчлөлт, хөдөлгүүр сольсон эсэх, хугацаат засварын тухай бусад шаардлагатай мэдээллийг тэмдэглэнэ.
9.6. Төмөр замд ашиглагдаж байгаа дрезин, моторт тэрэг, автомоторисийг хэний эзэмшилд байгаагаас үл хамааран суурь бүтэц эзэмшигчийн мэргэжлийн комиссоос олгосон замын моторт тээврийн уг нэгжийг жолоодох эрхийн үнэмлэхтэй, энэхүү журам, Техник ашиглалтын журам, Дохиолол холбооны журам, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам болон аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгсөн хүн жолоодно.
9.7. Өргүүрээр төхөөрөмжлөгдсөн дрезинийг суурь бүтэц эзэмшигчийн заалтаар жолооч, түүний туслах үйлчилнэ.
9.8. Хоорондын замд явуулж байгаа дрезин, моторт тэрэг ба автомоторис нь галт тэрэгний нэгэн адил явах эрхтэй.
9.9. Замаас авагддаггүй тээврийн моторт нэгжийг хоорондын замд явуулах ажлыг өртөөний жижүүр зөвхөн галт тэрэгний диспетчерийн зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ.
9.10. Анхны өртөөнөөс явуулахдаа жолоодох эрхийн үнэмлэх ба аж ахуйн зохих нэгжээс олгосон замналын хуудас, түүнчлэн бусад газрын мэдэлд байгаа дрезин, моторт тэрэг ба автомоторисын төмөр замаар явах зөвшөөрөл жолоочид нь байгаа эсэхийг өртөөний жижүүр шалгана.
9.11. Хоёроос доошгүй тооны дрезин, моторт тэрэг ба автомоторисыг холбож явуулахыг зөвшөөрнө. Замын моторт тээврийн нэгжид залгагдах хөдлөх нэгжийн тоог паспортанд заасан тоормосны хэрэгсэл байгаа эсэх, баримтлах уруудуур дээр явах зөвшөөрөгдсөн хурд зэргийг харгалзан суурь бүтэц эзэмшигч тогтооно.
9.12. Зөвхөн дрезин, автомоторийг галт тэрэгний бүрэлдэхүүнд тээвэрлэхийг зөвшөөрнө. Тэдгээрийг тээвэрлэхийг энэхүү журам болон “Төмөр замаар ачаа тээвэрлэх журам”-д зааснаар гүйцэтгэнэ.
9.13. Дрезиний тэвшинд ба автомоторис, моторт тэрэгний бүхээгт паспортад зааснаас илүү тооны хүн /үйлчлэх бригадын ажилтан нараас бусад/ авч явахгүй байхыг анхаарна. Тусгай зориулалтын өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн дээр 4-өөс илүүгүй ажилтан, дрезин нь хүн суухад зориулагдан хийгдсэн суудлаар тоноглогдсон бол зохих тооноос илүү ажилтан авч явахгүй.
9.14. Дрезин, моторт тэрэг, автомоторист холбосон тавцант вагонд ажилтан тээвэрлэхгүй байхыг анхаарна. Дрезин, моторт тэрэг чиргүүлээ түрж явахаас өөр бололцоогүй үед /ачаа буулгасны дараа хоорондын замаас өртөө рүү буцах үед, ирэх өртөөнд сэлгээ хийх зэрэг тохиолдол/ жолоочийн туслах буюу томилогдсон дохиочингоос өөр хүн чиргүүл дээр явахгүй.
9.15. Ажиллаж байгаа дрезин, моторт тэрэг ба автомоторисын багаж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
9.16. Тусгай зориулалтын өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн дараах дохионы багаж, хэрэгслүүд байна:
§ бүрээ, дохионы дөрвөн ширхэг дарцаг /2 ширхэг улаан ба 2 ширхэг шар өнгөтэй/ 6 ширхэг бялт, гар дэнлүү 2 ширхэг тус тус байна. Дрезин, моторт тэрэг ба автомоторист нь хөдөлгөөний хурд ба гүйлтийг заагч хурд хэмжигчээр тоноглогдсон байна.
9.17. Замын моторт тээврийн нэгжийг тэдний тасралтгүй ажиллагаа ба хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж чадахуйц бүрэн бүтэн байдлыг хангасан байна. Гэмтэлтэй дрезин моторт тэрэг автомоторис ба чиргүүлийг хоорондын замд гаргаж болохгүй. Тэдгээрт тавигдсан халаалтын багажууд нь галын аюулгүй ажиллагааны зааврын шаардлагыг бүрэн хангасан байна.
9.18. Өртөөнөөс явахын өмнө жолооч нь моторт хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн эсэхийг шалгаж, үзлэг хийх үүрэгтэй бөгөөд тэгэхдээ мотор, явах анги, тоормосны байгууламж, нуман зүүлт, өргүүрийн төхөөрөмж ба угсрах өргөгчийн байдалд онцгой анхаарал тавьж чиргүүлтэйгээ зөв холбогдсон, ачаа зөв ачигдаж бэхлэгдсэн эсэхийг мөн түүнчлэн өргөгч ба эргэх тавцан найдвартай бэхлэгдсэн, энэхүү журмын 9.15 (б)-т заасан дохионы хэрэгслүүд, сэлбэг хэрэгсэл ба жижиг хэсгүүд байгаа эсэхийг шалгана.
9.19. Тусгай зориулалтын өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүний ажилтан нар нь ажилд гарах үедээ:
9.19.1. төмөр замын техник ашиглалтын журам, Төмөр замын дохиолол холбооны журам, Төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, аюулгүй ажиллагааны заавар, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангахад чиглэгдсэн замын хэмжээний бүх тушаал, цахилгааны шаардлагыг баримтлах;
9.19.2. замын моторт тээврийн зохих нэгжийг жолоодох тогтоосон зааврын эрхийн үнэмлэх /техникийн үзлэгийн акт, албан ёсоор бөглөсөн замын хуудас зэргийг биедээ авч явна. Бусдын эзэмшилд байгаа замын моторт тээврийн нэгжийн жолооч нь дээр дурдсан зүйлээс гадна Техник ашиглалтын журмын мэдлэгээр шалгалт өгсөн тухай үнэмлэх биедээ авч явах ба замаар явах зөвшөөрөлтэй байна.
9.20. Төмөр замаар тогтмол явдаг, түүнчлэн төмөр замын бус байгууллагын эзэмшилд байгаа өөрөө явагч техник хэрэгслүүдэд жил бүр техникийн шалгалт, үзлэг туршилтыг заавал хийх бөгөөд ашиглалтад тэнцсэн тухай гэрчилгээтэй байна.
9.21. Замын моторт тээврийн техникийн үйлчилгээний үед техникийн паспорт байгаа эсэх, түүнийг бөглөлт зөв эсэхийг шалгана.
9.22. Замын моторт тээврийн техникийн хяналтын үзлэгийг замын аж ахуйн салбарын даргын томилсон /замын моторт тээврийн мэргэжилтэн/ ажилтан гүйцэтгэнэ. Үзлэгийн үр дүн, туршилтын аяллын актыг тогтоосон маягтаар бүрдүүлнэ.
9.23. Замаас авагддаггүй нэгжийг ашиглах үед зам төмөр хэлхээгээр тоноглогдсон хэсгүүдэд түүний жолооч нь хос дугуйн өнхрөх гадаргуу цэвэр байгаа эсэхийг нягтлан шалгана. Зам төмрийн толгой мазут, цас, элс бусад материалаар бүрхэгдэн шунт алдагдуулж болзошгүй бол энэ зам дээр дрезин, моторт тэрэг, автомоторисыг зогсоож болохгүй.
9.24. Автомат хаалт буюу гэрлэн дохионы дохиоллоор тоноглогдсон гарамд ойртох үед жолооч нь онц сэрэмжтэй явна.
9.25. Жил бүрийн үзлэгийн актгүй, засварын хугацаа дууссан замын моторт тээврийн хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглаж болохгүй.
9.26. Тусгай зориулалтын өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнийг ачааны галт тэргэнд өөрийн гол дээрх ачааны адилаар илгээнэ.
9.27. Түлхэгчгүй явах галт тэрэгний бүрэлдэхүүнд тусгай зориулалтын өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнийг автомоторисыг сүүлийн дөрвөн голт вагоны өмнө холбоно.
9.28. Бүрэлдэхүүнд нь тусгай зориулалтын өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнийг орсон галт тэргийг түлхэж болохгүй.
9.29. Тусгай зориулалтын өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнийг ачааны галт тэргэнд илгээх үед дээрх хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын зааврыг мэддэг, эрхтэй ажилтан дагалдана. Тухайн ажилтан нарт ачааны галт тэргэнд дрезинийг хэрхэн тээвэрлэх зааварчилгаа өгсөн байна. Зааварчилгаа өгсний дараа акт бүрдүүлнэ.
9.30. Ялгах довоос тусгай зориулалтын өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнийг буулгаж болохгүй.
9.31. Заагдсан тусгай зориулалтын өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүний гол дээрх ачаалалтын ялгавар 2 тонноос хэтэрч болохгүй. Тусгай зориулалтын өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнийг тээвэрлэлтэд бэлтгэхдээ дээр нь тохируулан замын чигчээс ачих, очих газар руу тээвэрлэх зөвшөөрөл авахын тулд илгээгч нь явуулах өртөөний жижүүрт захиалгаа өгөх бөгөөд явахад бэлэн болсон эсэхийн шалгалтыг суурь бүтэц эзэмшигчийн томилсон комисс үзнэ.
9.32. Тусгай зориулалтын өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнийг галт тэрэгний бүрэлдэхүүнд явуулахын өмнө тэдгээрийг тээвэрлэлтэнд бэлэн болгосон тухай акт бүрдүүлнэ. Актыг 4 хувийг үйлдэх, тэдгээрийн техникийн бичиг баримтанд 1 хувийг хавсаргана. Актын 2 хувь нь ачааны бичиг баримтанд хавсаргахаар өртөөнд дамжуулна. Үлдсэн 1 хувь нь ачаа илгээгчийн хэрэгт үлдэнэ.
9.33. Тусгай зориулалтын өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүний арчилгаа, ашиглалтын зааврыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
АРАВДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТӨХӨӨРӨМЖ, БАЙГУУЛАМЖ, ЗАМ ДЭЭР АЖИЛ
ГҮЙЦЭТГЭХ ҮЕИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН
10.1. Төхөөрөмж, байгууламж, зам дээр засвар хийхдээ хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж, галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг зөрчихгүй байна. Ихээхэн хэмжээний барилга, зам засварын ажлыг гүйцэтгэхэд зориулан галт тэрэгний хөдөлгөөний зурмагт “цонх” гаргаж, уг ажлын улмаас хурд хязгаарлагдахыг харгалзаж байвал зохино.
10.2. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт заагдаагүй зам, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламж, бусад төхөөрөмжийн засварын ажлыг галт тэрэгний хөдөлгөөний аль бага байгаа үед хоорондын замыг хаахгүйгээр гүйцэтгэнэ.
10.3. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт заагдаагүй зам, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламж, бусад төхөөрөмжийн засварын ажлыг гүйцэтгэхэд галт тэрэгний хөдөлгөөнийг тасалдуулахад хүргэхээр байвал уг ажлыг эхлэх, дуусгах цагийг хөдөлгөөн хариуцсан салбарын дарга ажил удирдагчтай хамтран тогтооно.
10.4. Техник ашиглалтын журмын 8.2.1-8.2.5-д заасны дагуу ажил удирдагч нь хөдөлгөөнийг тасалдуулахад хүргэх ажил гүйцэтгэхэд хөдөлгөөний зурмагт “цонх” гаргасан үед галт тэрэгний диспетчертэй байнгын холбоогоор хангагдсан байна.
10.5. Өөрийн шинж байдлаар хоорондын замыг хаахыг шаардсан зам, барилга засварын ажлыг гүйцэтгэхэд суурь бүтэц эзэмшигчээс зөвшөөрөл авсан байна. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт ажил хийхээр “цонх” урьдчилан төлөвлөгдөөгүй бол ажил гүйцэтгэх заавар ба хоорондын замыг хаах, нээх хугацааг тохиолдол бүрд нь урьдчилан уг ажлыг гүйцэтгэх салбарын дарга суурь бүтэц эзэмшигчидтэй тохиролцоно. Хоорондын замыг хаах, нээх ажиллагааг ажил эхлэхийн өмнө, ажил дууссаны дараа галт тэрэгний диспетчерийн тушаалаар гүйцэтгэнэ.
10.6. Ажил гүйцэтгэх тухай суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрөлд хоорондын зам хаахаар тогтоосон хугацаа, ажлыг нэгдсэн удирдлагаар хангах ажил удирдагчийн нэрийг заасан байна. Ажил удирдагчийн нэр, албан тушаалыг галт тэрэгний диспетчер хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүрт мэдэгдэнэ.
10.7. Хоорондын замыг хаахын өмнө ажил удирдагч нь хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүр, галт тэрэгний диспетчерүүдэд хаалттай хоорондын замд аж ахуйн галт тэрэг, замын машин механизмуудыг явуулах захиалга өгнө.
10.8. Захиалгад аж ахуйн галт тэрэг, замын машин механизмуудыг явуулах дараалал, тэдгээрийн хаалттай хоорондын замд тус бүрийн зогсох анхны зогсолтын километр, зуут, ажил дууссаны дараа эдгээр галт тэргийг хаашаа буцаан явуулах талаар заасан байна. Аж ахуйн галт тэрэгний хувьд найрлагын бүдүүвчийг заасан байна.
10.9. Хоорондын замд ажил эхлэх хугацаа болоход галт тэрэгний диспетчер хоорондын зам галт тэрэгнээс чөлөөлөгдсөн болохыг тогтоогоод дараа нь хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүрт болон ажил удирдагчид зам хаах тухай тушаал өгнө.
10.10. Ажил хийх газарт галт тэрэгний диспетчертэй утсан холбоо байхгүй тохиолдолд ажил хийх газарт ойролцоо байгаа өртөөний жижүүр нь хоорондын зам ба өртөөний замыг хаасан тухай тушаалыг ажил удирдагчид дамжуулна. /утсаар буюу ажил хийх газраас томилсон хүнээр/ галт тэрэгний диспетчерийн тушаалыг /бичгээр буюу утсаар/ хүлээн авч, ажил хийх газраа тогтоосон дохиогоор хамгаалахаас өмнө ажил удирдагч ажил эхлүүлж болохгүй.
10.11. Байгууламж, төхөөрөмжийг засварлахын тулд хаалттай хоорондын замд аж ахуйн галт тэрэг, дрезин, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн, машин, агрегатыг ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичсэн зөвшөөрлөөр явуулна. Энэ зөвшөөрөлд ажил удирдагчийн захиалгын дагуу хоорондын замд галт тэрэг бүрийн зогсох газрыг /километр, зуутыг/ заана.
10.12. Хаалттай хоорондын замд нэгэн зэрэг хэд хэдэн аж ахуйн галт тэрэг, дрезин, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн, замын машин түүнчлэн бусад байгууллагын машин, механизмыг оролцуулан ажиллуулж болох боловч энэхүү журмын 10.6-д зааснаар нэг ажилтны удирдлаганд ажиллана. Машин, агрегат, аж ахуйн галт тэрэг бүрийн зүтгүүрийн машинч нь ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичсэн зөвшөөрөлд заагдсан газар хүртэл явна.
10.13. Анхны галт тэрэг тогтоосон хурдтай, дараачийн галт тэрэг 20 км/цагаас дээшгүй хурдтай явах бөгөөд галт тэрэг хоорондын зай 1 километрээс багагүй байвал зохино.
10.14. Зэргэлдээ хэсэглэх газраас хаалттай хоорондын замд өөд өөдөөсөө явж байгаа аж ахуйн галт тэрэг нь зөвхөн зөвшөөрөл /ташуу улаан зураастай цагаан/-д заасан бөгөөд ажил удирдагчийн тушаалаар зогсох зөөврийн дохио тавигдсан газар хүртэл явна.
10.15. Эсрэг чиглэлд зогссон галт тэрэг хоорондын зай 1 километрээс багагүй байна. Зогссоны дараа аж ахуйн галт тэрэг, машин, агрегатын явах цаашдын хөдөлгөөнийг ажил удирдагчийн заалтаар гүйцэтгэнэ.
10.16. Аж ахуйн галт тэрэгний зогсох километр, зуут нь өртөөний заагт байгаа тохиолдолд өртөөний замаас ажил удирдагчийн мэдэлд ажиллахаар маягт олгоно.
10.17. Хоорондын зам нь явалтын хугацаа ихтэй тахир тойруу, хэвгий болон үзэгдэх орчны хувьд таатай бол галт тэрэгний диспетчерийн зөвшөөрснөөр урьд нь явуулсан ачааны галт тэрэгний араас гэхдээ 5-аас доошгүй минутын дараа хоорондын замыг хаахыг хүлээлгүйгээр анхны аж ахуйн галт тэрэг, замын машин механизмуудыг хойноос нь явуулж болно. Энэ тохиолдолд эхний аж ахуйн галт тэрэг 20 км/цагаас ихгүй хурдтай явна.
10.18. Галт тэрэгний диспетчерийн бүртгэлт тушаалаар хоорондын замыг хязгаарлагч өртөөний жижүүрт болон ажил удирдагчид дараах маягаар зөвшөөрлийг өгнө.
“... хоорондын замыг хаахтай холбогдуулан ажил гүйцэтгэхээр энэ хоорондын замд ... дугаар галт тэргийг ... өртөөнөөс ... дугаар галт тэрэгний араас суурь бүтэц эзэмшигчийн ...-р шийдвэрийн үндсэн дээр мөрдүүлэн явуулахыг зөвшөөрөв. Галт тэрэгний
диспетчер........................... /гарын үсэг/”
10.19. Аж ахуйн галт тэрэг буюу машин, агрегатыг ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичигдсэн зөвшөөрлөөр явуулна. Ажил удирдагчийн захиалгын дагуу зөвшөөрөлд галт тэрэг бүрийн хоорондын замд анхны зогсолт хийх газар, километр, зуутыг заана. Анхны аж ахуйн галт тэрэгний машинчид анхаарамжийг өгнө. Үүнд:
“Таны өмнө ... цаг ... минутанд ... дугаар галт тэрэг явуулсан. Түүнийг хүрсэн тухай мэдээ хүлээж аваагүй”
10.20. Дараагийн аж ахуйн галт тэрэг хоорондын замд явах үедээ энэхүү журмын 10.12-10.16-д заасныг мөрдөнө. Явуулсан галт тэрэг зэргэлдээ өртөөнд хүрмэгц хоорондын замыг галт тэрэгний хөдөлгөөнд хаасан тушаалыг галт тэрэгний диспетчер өгнө.
10.21. Хоорондын замд нэгэн зэрэг ажиллуулахаар өртөөнөөс явуулсан нэг галт тэргэнд байгаа аж ахуйн галт тэрэг, замын машин, механизм нь ажил удирдагчийн заалтаар хоорондын замд салгагдах буюу холбогдож болно. Галт тэргэнд өөрөө хөдлөгч нэгжүүд байрлуулах дэглэмийг ажил удирдагч тодорхойлох бөгөөд тэр нь замын ажил гүйцэтгэх үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах зааврын дагуу тогтоогдоно.
10.22. Ажил удирдагчийн заалтаар хоорондын замд ажил гүйцэтгүүлэхээр өөр хооронд нь холбосон хэд хэдэн аж ахуйн галт тэргийг өртөөнөөс явуулах үед галт тэрэг бүрийн машинчид ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичсэн зөвшөөрлийг олгоно.
10.23. Аж ахуйн галт тэрэг, замын машин, механизм хоорондын замд буюу өртөөний хязгаарт ажил гүйцэтгэх үед ажил удирдагч буюу түүний томилсон ажилтан дагалдаж явна. Суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрээр шаардлагатай үед аж ахуйн галт тэрэгний ажил удирдагчийг томилж болно.
10.24. Галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож ажил гүйцэтгэхдээ тогтоосон хугацаанд ажлыг бүрэн дуусгаж, төхөөрөмж байгууламжийг галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангахуйц байдалд оруулан, шаардлагатай бол хурд бууруулах дохио үлдээгээд зогсох дохиог хурааж авна.
10.25. Аж ахуйн галт тэрэг, замын машин, механизмыг хоорондын замаас явуулахыг ажил удирдагч, галт тэрэгний диспетчертэй урьдчилан зөвшилцсөнөөр гүйцэтгэнэ.
10.26. Аж ахуйн галт тэргийг хоорондын замаас өртөөнд ирэх дэглэмийн тухай галт тэрэгний диспетчер хязгаарлах өртөөдийн жижүүрт мэдэгдэнэ.
10.27. Аж ахуйн галт тэрэг, замын машин, механизмын ажил дуусмагц ажил удирдагч эсвэл түүний томилсон ажилтан зам болон ажил хийгдсэн орчин, бүх төхөөрөмжүүдэд үзлэг хийж хөдөлгөөний хэвийн ажиллагаанд саад болох дутагдлыг нэн даруй арилган, замын хажууд байгаа шинэ хуучин сэлбэг материал тогтоосон оврын хязгаарт багтаж байгаа эсэхийг шалгана.
10.28. Хоорондын замд ажил хийгээд буцаж яваа аж ахуйн галт тэрэг, машин, агрегатын /анхныхаас бусад/ хурд 20 км/цагаас ихгүй байх бөгөөд тэдгээрийн хоорондын зай нь нэг километрээс багагүй байна.
10.29. Хоорондын замыг нээхийг зам, хиймэл байгууламжийн ажил дуусч, хоорондын замд аж ахуйн галт тэрэг, замын машин, механизм үлдээгүй болон ямар байгууллага ажил гүйцэтгэснийг үл харгалзан галт тэрэгний хөдөлгөөнд нөлөөлөх бусад саад тотгорууд байхгүй болсон тухай замын замын мастер, бригадын даргын мэдэгдлийг үндэслэн /бичгээр, утсаар буюу радио холбоогоор/ галт тэрэгний диспетчерийн тушаалаар гүйцэтгэнэ.
10.30. Галт тэрэгний диспетчер мэдэгдэл хүлээн авч хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүрт тушаал өгнө.
10.31. Дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбоо, эрчим хүчний байгууламжийн ажиллагааг сэргээх ажлыг ахлах цахилгаан механикч, эрчим хүчний диспетчерийн мэдэгдлийг хүлээн авснаар гүйцэтгэнэ.
10.32. Ажил дууссаны дараа хоорондын замаас хойно хойноосоо буцаж яваа аж ахуйн галт тэрэг, замын машин, механизмыг тус бүрд нь хүлээж авах замгүй бол өртөөний нэг зам дээр хүлээж авахыг зөвшөөрнө. Анхны галт тэргийг оруулах дохио нээж хүлээн авна. Дараачийн аж ахуйн галт тэрэг, машин, агрегат бүрийг өртөөнд оруулахдаа замын тодорхой хэсэг дээр билет газарчаар хүлээн авна.
10.33. Галт тэрэг, машин, агрегатыг өртөөний анхны суман шилжүүлгийн өмнө зогсоож, цааш нь өртөөний жижүүрийн шийдвэрээр тухайн зам руу оруулна.
10.34. Галт тэрэг өртөөнд орох үед машинч нь онц сонор сэрэмжтэй зогсоход бэлэн явна.
10.35. Хоорондын замыг хаах шаардлагагүй замын байгууламж, төхөөрөмжийн засварын ажлыг галт тэрэгний хөдөлгөөний хоорондох чөлөөтэй хугацаанд хийнэ. Энэ үеийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааг суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон зам засварын ажлыг гүйцэтгэх үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах заавраар тогтооно.
10.36. Байгууламж, төхөөрөмжинд засварын ажил хийхэд хоорондын зам хаах шаардлагагүй бол аж ахуйн галт тэрэг, тусгай зориулалтын өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнийг хоорондын замд явуулахдаа галт тэрэгний диспетчерийн шийдвэрээр гүйцэтгэнэ.
10.37. Аж ахуйн галт тэрэг, дрезин, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнийг хоорондын замд зохих дохиолол холбооны тогтоосон хэрэгслийн зөвшөөрлөөр явуулна.
10.38. Ажил удирдагч ба машинчид галт тэрэг өртөөнд ирэх /буцаж ирэх/ цагийн тухай анхаарамж олгоно.
10.39. Хоорондын замыг анхаарамжинд заагдсан хугацаанаас хэтрүүлж эзлүүлж болохгүй
10.40. Ажил удирдагч нь аж ахуйн галт тэрэг хоорондын замд гарахын өмнө хөдөлгөөнд нөлөөлөх саад тотгор байгаа эсэхийг магадлана.
10.41. Өртөөний зам дээр хийгдэх ажлыг Төмөр замын техник ашиглалтын журам болон Төмөр замын дохиолол холбооны журмын шаардлагыг мөрдлөг болгон гүйцэтгэнэ.
10.42. Өртөөний жижүүр нь ажил удирдагчийн “Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т хийсэн бичлэгтэй танилцаад ажил хийж буй зам, замын тодорхой хэсэг рүү орохгүй байх, эдгээр замаар бууруулсан хурдтай, онцгой сонор сэрэмжтэй явах тухай заалтыг өртөөний хязгаарт ажиллаж байгаа постын жижүүр, дохиочин, сумчин, найруулагч, зүтгүүрийн машинч нарт өгөх ба галт тэрэг явуулах, өнгөрүүлэх, сэлгээний ажил хийхийн өмнө өртөөн дээр албан үүргээ гүйцэтгэж байгаа ажилтнуудад паркийн холбоо, чанга яригчаар урьдчилан анхааруулж мэдэгдэнэ. Засварын ажил гүйцэтгэж байгаа зам дээр галт тэрэг хүлээж авах шаардлагатай бол ажил удирдагч, машинчид анхааруулж мэдэгдэнэ.
10.43. Суурь бүтцэд шинэчлэлт, засвар үйлчилгээний ажил хийж дууссаны дараа гүйцэтгэлийн чанарыг шалгах, байнгын ашиглалтанд хүлээн авах журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
АРВАННЭГДҮГЭЭРБҮЛЭГ
ГАЛТ ТЭРЭГ ХҮЛЭЭН АВАХ БА ЯВУУЛАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
11.1. Өртөөний байгууламж, төхөөрөмжийг ашиглах аргыг техник захирамжийн актаар тогтооно. Өртөөнд галт тэргийг осол аюулгүй, саадгүй хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх, сэлгээний ажлын ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж байхаар техник захирамжийн актыг зохионо.
11.2. Техник ашиглалтын журмын 14.1.1 ба 14.1.2-т заасны дагуу техник захирамжийн актыг төмөр замын байгууллагын бүх ажилтан /галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой/ заавал биелүүлнэ.
11.3. Сум, дохионы төвлөрүүлэлтээр тоноглогдсон өртөөнд дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламжийг ашиглах заавар, техник захирамжийн актанд заасны дагуу галт тэрэг хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх замнал бэлтгэх үйл ажиллагааг өртөөний жижүүр гүйцэтгэнэ.
11.4. Төвлөрүүлэгдээгүй суман шилжүүлэгтэй өртөөнд галт тэрэг хүлээн авах, явуулах замнал бэлтгэхдээ өртөөний жижүүр бүх сумчдад нэгэн зэрэг албан ярианы тогтоосон дэглэмийг баримтлан тодорхой, ойлгомжтой шийдвэр өгнө.
11.5. Төвлөрүүлэгдсэн суман шилжүүлэгтэй өртөөний жижүүр галт тэрэг хүлээн авах, явуулах замналыг цаг хугацаанд нь бэлтгэх бөгөөд дохио нээхдээ ирж, явж байгаа галт тэрэгний машинч дохионы заалтыг цаг тухайд нь зөв хүлээн авч тогтоосон хурдаараа сааталгүй явах нөхцөлийг тооцсон байна.
11.6. Төвлөрүүлэгдээгүй сумтай өртөөний жижүүр галт тэрэг хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх замнал бэлтгэх шийдвэрийг сумчин нарт өгөхдөө замнал бэлтгэж дуусаад дохиог цагт нь нээсэн байх боломжийг урьдчилан тооцсон байна.
11.7. Төмөр замын буудал, зорчигчийн галт тэрэг хооронд байгаа зам дээр ачааны галт тэрэг зогсоож болохгүй. Шаардлагатай тохиолдолд төмөр замын буудал, зорчигчийн галт тэрэг хооронд байгаа зам дээр ачааны галт тэрэг зогсох үед зорчигчдод нэвтрэх боломж олгон дамжих гүүр буюу хонгилгүй бол ачааны галт тэргийг хоорондуур нь салгаж тавина.
11.8. Зогсож байгаа зорчигчийн галт тэрэг, төмөр замын буудлын хооронд байгаа замаар галт тэрэг, сэлгээний бүрэлдэхүүн, зүтгүүр өнгөрүүлэх шаардлага гарвал өртөө ба буудлын жижүүр зорчигчдыг буулгах, суулгах үеийн аюулгүй ажиллагааг хангахаар дараах арга хэмжээг авах үүрэгтэй.
11.8.1. зүтгүүрийн бригадад урьдчилан анхааруулах;
11.8.2. зорчигчдод өртөө /буудал/-ний чанга яригчаар зарлах.
11.9. зорчигчийн галт тэрэг зогсдог замаар галт тэрэг, сэлгээний бүрэлдэхүүн өнгөрүүлэхийг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.
11.10. Хүлээн авах, явуулах зам нь зам төмөр хэлхээгээр тоноглогдоогүй өртөөний жижүүр зорчигчийн, ачаа-зорчигчийн, хүмүүсийн галт тэргийг хүлээн авахын өмнө аль зам дээр хүлээж авах тухайгаа галт тэрэгний диспетчерт илтгэнэ.
11.11. Өртөөний техник захирамжийн актанд галт тэрэг хүлээж авах, явуулахаар заагдаагүй замаар галт тэрэг хүлээн авах, явуулахыг зөвхөн шаардлагатай тохиолдолд суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрснөөр галт тэрэгний диспетчерийн тушаалаар гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд өртөөний жижүүр хүлээн авах, явуулах зам чөлөөтэй замналд орсон сумын байдал зөв эсэхийг хянах самбар байхгүй бол өртөөний дарга түүний орлогч, постын ба паркийн жижүүрээр газар дээр нь шалгуулна.
ГАЛТ ТЭРЭГ ХҮЛЭЭН АВАХ
11.12. Өртөөнд галт тэрэг хүлээн авахдаа Техник ашиглалтын журмын 15.2.3-т заасны дагуу өртөөний техник захирамжийн актанд заасан чөлөөтэй зам дээр нээлттэй оруулах дохиогоор хүлээн авна. Галт тэргийг хүлээн авахдаа жижүүр машинчтай албан ярилцлага хийнэ. Өртөөний жижүүр галт тэргийг цаг тухайд нь саадгүй хүлээн авахын тулд хүлээн авах замыг чөлөөтэй байлгах үүрэгтэй.
11.13. Төмөр замын техник ашиглалтын журмын 15.2.7-д заасны дагуу өртөөний жижүүр сум түгжээтэй, хүлээн авах зам чөлөөтэй, хүлээн авах замналын суман дээр сэлгээ хийхийг зогсоосон, галт тэрэг хүлээн авах замнал бэлэн болсныг магадлахгүйгээр оруулах дохио нээж болохгүй.
11.14. Өртөөний жижүүр галт тэргийг хүлээж авахын тулд дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй.
11.14.1. өртөөний техник захирамжийн актаар тогтоосон зориулалттай, хөдлөх бүрэлдэхүүнээр эзлэгдээгүй зам дээр хүлээн авах;
11.14.2. ирж байгаа галт тэргээр замыг эзлүүлэх дарааллыг урдаас төлөвлөх ба түүндээ тохируулан галт тэрэг бүрийг хүлээж авах зам бэлтгэх;
11.14.3. дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламжийн хянах самбараар замуудын эзэлгээтэй эсэхийг хянах ба энэ нь ээлжийн ажлын гүйцэтгэсэн зурмагтай тохирч байгааг магадлах.
11.15. Төвлөрүүлэгдээгүй суман шилжүүлэгтэй өртөөд дээр өртөөний жижүүр, сумчин галт тэрэг хүлээн авахдаа замналыг дараах байдлаар бэлтгэнэ.
11.15.1. галт тэрэг хүлээн авах замналыг бэлтгэх тухай шийдвэрийг сумчинд өртөөний жижүүр өгнө. Өгсөн шийдвэрээ давтуулан зөв ойлгосон болохыг магадлаад “гүйцэтгэ” гэсэн үгээр өртөөний жижүүр батлана.
11.15.2. шийдвэр авсан сумчин нь тухайн замнал руу орж хийгдэх сэлгээний ажлыг зогсоож, техник захирамжийн актанд зааснаар хүлээн авах замын чөлөөтэй эсэхийг шалгаж, сумыг шаардлагатай байдалд нь шилжүүлж, замналд орсон сум бүрийн шорыг жааз зам төмөрт нягт наалдсаныг шалгаж, цоожлоно.
11.15.3. сумчин зам чөлөөтэй, замнал зөв бэлтгэгдсэн тухай өртөөний жижүүрт илтгэнэ.
11.15.4. өртөөний жижүүр замнал бэлтгэх талаар өгсөн өөрийн шийдвэр, сумчны илтгэл зөв болохыг сумын байдлыг хянах удирдах аппаратын заалтаар магадлана.
11.15.5. зам чөлөөтэй замнал зөв бэлтгэгдсэнийг магадлаад өртөөний жижүүр оруулах дохиог нээх буюу дохионы удирдлага сумчны постонд байдаг бол түүнийг нээх шийдвэрийг сумчинд өгнө.
11.15.6. галт тэрэг хүлээн авсны дараа сумчин нь галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй, сүүлийн дохиотой бүрэлдэхүүн хязгаарын шонд багтсан эсэхийг шалгаад өртөөний жижүүрт илтгэнэ.
11.15.7. галт тэрэг ирсний /өнгөрсний/ дараа сумчин шийдвэр хүлээлгүйгээр сумыг хэвийн байдалд нь тавина.
11.16. Оруулах дохио нэгэнт нээсэн бол өртөөний жижүүр галт тэрэг хүлээн авах замналыг өөрчлөх тухай заалт өгөх эрхгүй.
11.17. Галт тэргийг чөлөөтэй өөр замд хүлээн авахын тулд замнал өөрчлөх шаардлагатай бол өртөөний жижүүр оруулах дохиог хааж, өгөгдсөн замналыг өөрчлөх ба зөвхөн үүний дараа техник захирамжийн актанд зааснаар замнал бэлтгүүлэхээр шинээр шийдвэр өгнө.
11.18. Галт тэрэг хүлээн авахын өмнө замын чөлөөтэй эсэхийг өртөөний техник захирамжийн актанд заасны дагуу шалгана.
11.18.1. хүлээн авах, явуулах замыг зам төмөр хэлхээгээр тоноглосон өртөөнд удирдах аппаратын хяналтын хэрэгслээр;
11.18.2. сумчны байр бүрт хүлээн авах замын тодорхой хэсгийг бэхэлсэнээр, замын энэ хэсгийн чөлөөтэй эсэхийг шалгахдаа сумчин нь шалгаж байгаа бүх хэсгийн үзэгдэлт сайн үзэгдэх газар хүртэл явж гүйцэтгэнэ;
11.18.3. сумчин буюу тусгай томилогдсон ажилтан хүлээн авах замын дагууд нэвт явснаар.
11.19. Урт бүрэлдэхүүнтэй, тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай галт тэргийг өртөөний техник захирамжийн актанд заагдсан замаар хүлээн авна.
11.20. Урт бүрэлдэхүүнтэй, тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай галт тэргийг хүлээж авах, явуулах үед мөрдөх аюулгүй ажиллагааг хангах явдлыг “Төмөр замаар ачаа тээвэрлэх журам”, “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам”-аар зохицуулна.
ГАЛТ ТЭРЭГ ЯВУУЛАХ
11.21. Өртөөний жижүүр нь галт тэрэг явуулах замнал бэлэн болсон, сумнууд түгжигдсэн, явуулах замналын суман дээр сэлгээ хийхийг зогсоосон, бүрэлдэхүүний техникийн үйлчилгээний болон ачаа тээврийн үзлэг дууссан болохыг магадлахгүйгээр гаргах дохио нээх, хоорондын зам эзлэх өөр зөвшөөрөл олгож болохгүй.
11.22. Галт тэрэг найруулсан болон галт тэрэгний бүрэлдэхүүнд вагон холбох, салгах ажил хийсэн өртөөнөөс галт тэрэг явуулахдаа өртөөний жижүүр Төмөр замын техник ашиглалтын журмын 15.3.2-д зааснаар гаргах дохио нээх буюу зүтгүүрийн машинчид хоорондын зам эзлэх зөвшөөрөл олгохын өмнө сүүлчийн вагонд галт тэрэгний сүүлийн дохио байгаа эсэхийг магадлана.
11.23. Гаргах дохиогүй замаас хоорондын зам эзлэх, гаргах дохионы хориглосон заалттай үед галт тэрэг явуулах зөвшөөрлийг өртөөний жижүүр техник захирамжийн актанд заасан хөдөлгөөний ажилтнаар дамжуулан түүчээ зүтгүүрийн машинчид өгнө.
11.24 Машинч хоорондын зам эзлэхээр авсан зөвшөөрлөө зөв болохыг Төмөр замын техник ашиглалтын журмын 15.3.12-д зааснаар магадлах үүрэгтэй.
11.25. Төвлөрүүлэгдээгүй суман шилжүүлэг бүхий өртөөний жижүүр, сумчид галт тэрэг явуулахаар замнал бэлтгэхдээ дараах зарчмыг баримтлана:
11.25.1. өртөөний жижүүр явуулах замнал бэлтгэхдээ бүх сумчдыг дуудаж тэдэнд замнал бэлтгэх тухай шийдвэр өгнө;
11.25.2. өртөөний жижүүр аль нэг сумчнаар шийдвэрийг давтуулах ба бусад сумчид нь түүнийг хүлээн авсныг “зөв” гэдэг үгээр батална. Өгсөн шийдвэрээ давтуулаад зөв ойлгосон болохыг магадлаад “гүйцэтгэ” гэдэг үгээр өртөөний жижүүр батална;
11.25.3. шийдвэр авсан сумчин галт тэрэг явуулах замналыг бэлтгэж сумыг зохих байдалд нь шилжүүлнэ. Сумын түлхүүрийг аппаратад хийж бариулыг замналын байдалд тавьж замнал бэлтгэсэн тухай өртөөний жижүүрт илтгэнэ;
11.25.4. өртөөний жижүүр нь замнал зөв бэлтгэгдсэнийг аппаратын тусламжтай хянан замналыг түгжиж, зэргэлдээ өртөөний жижүүрээс галт тэрэг явуулах зөвшөөрөл авч гаргах дохиог нээх буюу хоорондын зам эзлэх зөвшөөрлийг машинчид олгоно;
11.25.5. явуулах замнал бэлтгэх болон түүний бэлэн болсон тухай өртөөний жижүүрт өгөх илтгэлтэй холбогдсон бүх ажиллагаа нь хүлээн авах замнал бэлтгэх зарчимтай нэгэн адил явагдана;
11.25.6. өртөөний жижүүр нь хоорондын зам чөлөөтэй, явуулах замнал зөв бэлтгэгдсэн, зэргэлдээ өртөөний жижүүрийн зөвшөөрөл байгааг магадлаад гаргах дохио нээх буюу машинчид хоорондын зам эзлэх зөвшөөрөл өгнө;
11.25.7. сумчид нь өртөөний техник захирамжийн актанд заасан газар тогтоосон дохиогоор галт тэргийг үдэж явуулна.
11.25.8. сумчин нь галт тэрэг үдэж явуулахдаа сүүлчийн вагонд дохио байгааг магадлаад өртөөний жижүүрт галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй явсан тухай илтгэнэ.
11.25.9. галт тэрэг явсны дараа сумыг хэвийн байдалд тавих ба зам эзэлгээтэй тохиолдолд чөлөөтэй зам руу тавина.
11.26. Галт тэрэг явуулахаар гаргах дохио нээсний дараа өртөөний жижүүр өөр галт тэрэг явуулахын тулд дохиог хааж замнал өөрчлөх тухай шийдвэр өгч болохгүй. Шаардлагатай тохиолдолд галт тэрэгний диспетчерийн зөвшөөрлөөр гаргах гэрлэн дохио хааж замнал өөрчилж болно. Энэ тухай явах галт тэрэгний машинчид мэдэгдэнэ.
11.27. Зөвхөн галт тэрэг хүлээн авах үед сумын байдлыг хянах зориулалт бүхий өртөөнд энэ байгууламжийг боломжтой бол явуулах замналд орсон сумын байдлыг хянахад ашиглана. Энэ тохиолдолд өртөөний жижүүр нь замнал бэлтгэх тухай шийдвэрийг сумчны постод дамжуулсан ба түүнийг сумчид биелүүлсний дараа замналд орсон сумнууд зөв тавигдсан эсэхийг замнал хянах байгууламж, замналын бариулаар шалгана.
11.28. Галт тэргийг өртөөний замаас гаргах гэрлэн дохионы хориглосон заалттай буюу гаргах дохиогүй замаас явуулах бол өртөөний жижүүр явуулах замнал бэлэн болсныг магадлахгүйгээр галт тэрэг явуулах тухай шийдвэрийг машинчид өгч болохгүй. Явуулах замнал бэлэн болоогүй байхад галт тэрэгний явдал дунд хоорондын зам эзлэх зөвшөөрөл машинчид өгч болохгүй.
11.29. Төвлөрүүлэгдээгүй суман шилжүүлэгтэй өртөөгөөр галт тэрэг өнгөрүүлэх үед сумчид галт тэрэг хүлээн авах, явуулах замнал бэлтгэж бэлэн болсон тухай өртөөний жижүүрт илтгэнэ.
ОРУУЛАХ ГЭРЛЭН ДОХИОНЫ ХОРИГЛОСОН ЗААЛТТАЙ ҮЕД ӨРТӨӨНД
ГАЛТ ТЭРЭГ ХҮЛЭЭН АВАХ
11.30. Оруулах гэрлэн дохионы үндсэн гэрэл унтарсан, хориглосон заалттай байх үед өртөөнд галт тэргийг урих дохио, билет газарч, өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар хүлээн авна.
11.31. Өртөөнд урих дохио, билет газарч, өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар галт тэрэг хүлээн авах үед түүний хурд 20 км/цагаас илүүгүй байх бөгөөд машинч сонор сэрэмжтэй, цаашдын хөдөлгөөнд саад тохиолдвол нэн даруй зогсоход бэлэн байдлаар жолоодож, явах замын дагууд дараачийн дохио хүртэл сэрэмжлэх дохиог байн байн өгнө.
11.32. Оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед галт тэргийг дараах тохиолдолд хүлээн авахыг зөвшөөрнө.
11.32.1. төхөөрөмжийн гэмтлийн улмаас оруулах дохио нээх боломжгүй;
11.32.2. галт тэргийг техник захирамжийн актанд заагдаагүй зам дээр хүлээж авахад оруулах дохио нээх боломжгүй;
11.32.3. түлхэгч зүтгүүрийг замын тодорхой хэсэг дээр хүлээж авах;
11.32.4. сэргээн босгох ба галын галт тэрэг, туслах зүтгүүр, вагонгүй зүтгүүр, цас цэвэрлэгч, дрезин, өөрөө явагч, тусгай хөдлөх бүрэлдэхүүн мөн түүнчлэн аж ахуйн галт тэрэг, замын машиныг /хаалттай хоорондын замд ажил гүйцэтгэсэн үед/ өртөөний замын тодорхой хэсэг дээр хүлээн авах.
11.33. Оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед өртөөнд дараах аргаар галт тэргийг хүлээж авна. Үүнд:
11.33.1. Урих дохиогоор;
11.33.2. Билет газарчаар;
11.33.3. Өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар.
... өрөөний /зөрлөгийн/ оруулах гэрлэн дохиог ..... шалтгааны улмаас нээх боломжгүй ... -р зам чөлөөтэй, замналыг ... түгжсэн тухай .... өртөөний /зөрлөгийн/ жижүүр ....-ны мэдэгдлийг үндэслэн ... -р галт тэрэгийг урих дохио, билет-газарчаар хүлээн авахыг зөвшөөрөв.
ДНЦ ..................................... /нэр, гарын үсэг/
11.34. Оруулах, гаргах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт нь байгууламжийн хамаарал алдагдаагүй шалтгаанаар хориглосон заалтанд гэнэт шилжихэд галт тэрэг оруулах болон гаргах дохио өнгөрч зогссон бол галт тэргийг өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар явуулна. Тушаалыг дараах загвараар өгнө.
. . . . . . оны . . . . сарын . . . . өдөр . . . . цаг . . . . минут Дугаар № . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . өртөөний . . . . . . . . гаргах /замналын/ дохио . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . шалтгаанаар . . . . . . . дугаар замаас . . . . . . . дугаар галт тэргийг хориглосон заалттай дохио өнгөрч явах /орох/-ыг зөвшөөрөв. Замналыг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аргаар түгжсэн. /шаардлагагүйг дар/
Тушаал өгсөн: ДСП . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /нэр, гарын үсэг/
Тушаал авсан: ТЧМ . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . / нэр /
11.35. Оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед галт тэргийг билет газарчаар хүлээж авахдаа газарч нь оруулах гэрлэн дохионы өмнө 50 метрээс багагүй зайд хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд ирж байгаа галт тэрэгний зүг газарч зогсоох дохиог өгнө.
11.36. Зогсох дохиог машинч ойлгож хурд бууруулан газарчийн дэргэд зогсоно. Энэ үед газарч нь машинчид билет газарчийг өгнө.
11.37. Билет газарчаар галт тэрэг хүлээн авах ажилтныг техник захирамжийн актаар тогтооно.
11.38. “Билет-газарч” зөвшөөрлийг өнгөт металлаар хийнэ. Билет газарчийг цоожтой саванд хадгалах бөгөөд тоог өртөө хоорондын зам тус бүрт тэгш чиглэлд тэгш, сондгой чиглэлд сондгой дугаартай байхаар өртөөний техник захирамжийн актанд тусгаж өгнө. “Билет-газарч”-ийн загварыг долдугаар хавсралтад үзүүлэв.
11.39. Төмөр замын техник ашиглалтын журмын 15.2.3-15.2.6-д заасны дагуу өртөөний замын тодорхой хэсэг дээр түлхэгч зүтгүүрийг хүлээж авахыг өртөөний техник захирамжийн актанд зааснаар гүйцэтгэнэ.
11.40. Оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед өртөөний замын тодорхой хэсэг дээр сэргээн босгох болон галын галт тэрэг, туслах зүтгүүр, вагонгүй зүтгүүр, цас цэвэрлэгч ба дрезин, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнийг энэхүү журмын 11.32-д заасны дагуу хүлээн авна.
11.41. Өртөөний замын тодорхой хэсэг дээр галт тэрэг хүлээн авах үед галт тэрэгний машинч, дрезин, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүний жолооч нь анхны суман шилжүүлгийн өмнө зогсох ба цаашид сэлгээний зарчмаар тухайн зам руу орно.
11.42. Галт тэрэг хүлээн авах, явуулах замнал бэлтгэхээр өртөөний жижүүрээс өгч байгаа шийдвэр, илтгэл нь суурь бүтэц эзэмшигчийн баталсан албан ярианы дэглэмээр явагдана.
АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ
ГАЛТ ТЭРЭГНИЙ ДИСПЕТЧЕРИЙН АЖИЛ
12.1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв нь суурь бүтэц эзэмшигчдийн галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн зурмаг, нэгдсэн технологийн горимд нийцүүлэн удирдах, хяналт тавих, үйлчлүүлэгчийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, тэдгээрийн ажлын харилцан уялдаа холбоог сайжруулах, зэргэлдээ төмөр замуудтай галт тэрэг солилцох, хилийн өртөөнд галт тэрэг боловсруулах ажиллагааг хурдасгах ажлыг оновчтой зохион байгуулах чиг үүрэгтэй.
12.2. Хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан, буюу галт тэрэгний диспетчер удирдана.
12.3. Галт тэрэгний диспетчерийн тушаалыг уг хэсэгт галт тэрэгний хөдөлгөөнд шууд холбоотой ажилтнууд биелүүлнэ.
12.4. Хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөний талаар галт тэрэгний диспетчерээс бусад ажилтан шуурхай тушаал өгч болохгүй.
12.5. Галт тэрэгний диспетчерийн үүрэг:
12.5.1. ачаа ба зорчигчийн урсгалд тохирсон тооны галт тэргийг явуулах, галт тэрэгнүүдийн хөдөлгөөнийг хурдасгах, өртөөнд галт тэрэг боловсруулах хугацааг багасгах, техник хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүний парк, тээх, нэвтрүүлэх чадварыг дээд зэргээр ашиглах;
12.5.2. өртөө, зөрлөгийн ажилд хяналт тавих, галт тэрэгний хөдөлгөөний зурмаг, төлөвлөгөөний дагуу галт тэрэг найруулан явуулах даалгаврыг биелүүлэх;
12.5.3. галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой шийдвэрийг өртөөдийн жижүүр, галт тэрэгний зүтгүүрийн машинчид өгөх;
12.5.4. өртөөн дээр галт тэрэг хүлээн авах, явуулах ажлыг хянах, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн хэвийн ажиллагаа зөрчигдсөн, зорчигчийн, ачаа-зорчигчийн, хүмүүсийн, урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй, тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай галт тэрэг явуулах үед хөдөлгөөний зурмагийг биелүүлэх, галт тэргийг хоорондын замаар өнгөрүүлэхэд хяналт тавих;
12.5.5. галт тэрэгний диспетчерийн төвлөрүүлэлтэнд байгаа хоорондын болон өртөөдийн замын байдал, сум, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн хэвийн ажиллагаа, хөдлөх бүрэлдэхүүний бэхэлгээ, хэсэг дэх хүчин төгөлдөр анхаарамж зэргийг шалгах.
12.6. Галт тэрэгний диспетчер нь ээлжинд гарахдаа галт тэрэгний байдалтай танилцаад, өөрийн хэсгийн бүх өртөөдийг дуудаж, өртөөний жижүүр ээлж бүрэн байгааг шалгах, цагаа тохируулах зөв цагийг мэдэгдэх, өртөөдийн байдал, хэсэг дэх хүчин төгөлдөр анхаарамжтай танилцах, хийгдэх ажлын тухай шаардлагатай шийдвэр заалтыг өгнө.
12.7. Галт тэрэгний диспетчер нь өөрийн хэсгийн өртөө, зөрлөгүүдэд ирж байгаа галт тэргийг хүлээн авч байгаа замын дугаар, галт тэрэг бүрийн ирсэн, явсан, өнгөрүүлсөн цагийн мэдээг хүлээн авч байхдаа тэсрэх дэлбэрэх аюултай ба хэтрүү овортой ачаатай, хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргэнд тогтоосон дугаар мөрдөгдөж байгаа эсэхэд онцгой анхаарна.
12.8. Галт тэрэгний диспетчер нь хөдөлгөөний гүйцэтгэсэн зурмагийг хөтлөх бөгөөд түүн дээр галт тэрэгний хөдөлгөөний тухай мэдээ, мөн түүнчлэн хэсэг дээр хэвийн ажиллагаа алдагдсан бүх зөрчил, шалтгааныг тэмдэглэнэ.
12.9. Хөдөлгөөний гүйцэтгэсэн зурмаг дээр дараах мэдээ, тэмдэглэл бичигдсэн байвал зохино:
12.9.1. галт тэрэг ба зүтгүүрийн дугаар, машинчийн нэр, галт тэрэгний цэвэр, бохир жин, томьёолсон урт, хэсгээр өнгөрүүлэх онцгой нөхцөл шаардах галт тэрэг /тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай галт тэрэгний дугаар, хэтрүү овортой зэрэг шинжийг заасан/, урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй, тусгай галт тэргийг зохих нэмэгдэл үсгүүдийн хамт хөдөлгөөний гүйцэтгэсэн зурмагт тэмдэглэнэ;
12.9.2. хэсэг дэх өртөөдөөр галт тэрэг явсан, ирсэн, өнгөрсөн цаг;
12.9.3. зүтгүүр ашиглалт ба зүтгүүрийн бригадын ажлын цагийн мэдээ;
12.9.4. өртөөдийн галт тэрэгний ба ачааны ажлын хоногийн мэдээ;
12.9.5. завсарын өртөөнд хүлээн авах, явуулах замыг нэг буюу бүлэг вагоноор эзлүүлсэн байдал;
12.9.6. хурд бууруулахыг шаардсан хүчинтэй анхаарамж;
12.9.7. хоорондын зам, өртөөний зам бусад байгууламжийг хаасан байдал;
12.9.8. галт тэрэгний сүүлчийн вагоны дугаар, сүүлийн дохиотой эсэхийг тэмдэглэнэ.
12.10. Галт тэрэгний диспетчер нь өөрийн хэсэг дээр галт тэрэгний хөдөлгөөний талаар өгөх бүх шийдвэрийг диспетчерийн тушаалын дэвтэрт бүртгэж, өртөөний жижүүр, галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой бусад ажилтанд дамжуулна.
12.11. Хэсэглэлийн хэмжээнд өгөгдсөн урт бүрэлдэхүүнтэй галт тэрэгний тушаалыг өөрчлөх шаардлага гарсан тохиолдолд тухайн өртөөний жижүүрт хүлээн авч явуулах замын дугаарыг өөрчлөх шийдвэрийг амаар өгч болно.
12.12. Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой бусад тушаалуудыг зөвхөн тушаалаар өөрчлөнө.
12.13. Галт тэрэгний диспетчерийн холбоогоор ярьж буй бүх яриа бичлэгийн төхөөрөмжид бичигдэнэ.
12.14. Галт тэрэгний диспетчерийн дэвтэрт бүртгэгддэг дараах тушаалыг өгнө:
12.14.1. хоорондын зам, түүний зарим хэсгийг хаах, нээх тухай;
12.14.2. галт тэрэгний хөдөлгөөний үеийн дохиолол холбооны нэг хэрэгслээс нөгөөд шилжих үед;
12.14.3. зорчигчийн, ачаа зорчигчийн, хүмүүсийн галт тэргийг өртөөний техник захирамжийн актаар заагдаагүй замаар хүлээж авах, явуулах үед;
12.14.4. зурмагт заагаагүй галт тэргийг явуулах, өөрчлөх;
12.14.5. тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай, урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй галт тэрэг явуулах;
12.14.6. хэсэг дэх галт тэрэгний хөдөлгөөний зохион байгуулалттай холбоотой, диспетчерээс өгөгдөх бусад тушаал.
12.15. Хэсгээр ганц зүтгүүр, дрезин, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн, аж ахуйн галт тэрэг өнгөрүүлэх тушаалыг бүртгэхгүй байж болно.
12.16. Галт тэрэгний зүтгүүрийн машинчид өгөгдөх бүх тушаал зэргэлдээ хэсгийн диспетчерт хаяглагдсан байна.
12.17. Диспетчерээс тушаал бичих хугацааг хэмнэхийн тулд суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр олон удаа өгөгдөх тушаалын загвар бүхий хэв тэмдэг хэрэглэж болно.
12.18. Диспетчерийн тушаалын дэвтэрт галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчдын ээлж хүлээлгэн өгсөн ба хүлээн авсныг бүртгэнэ.
12.19. Диспетчерээс өгсөн бүртгэлт тушаалыг өртөөний жижүүр нь диспетчерийн тушаалын дэвтэрт, зүтгүүрийн машинч замналын хуудсанд бичиж авна.
12.20. Диспетчерийн тушаалыг бичиж авсан өртөөний жижүүр, машинч нь өөрийн нэрийг хэлж, тушаалын агуулгыг диспетчерт үг бүрээр давтана.
12.21. Тушаалыг зөв хүлээн авсан цаг, минут, ажилтны нэрийг диспетчерийн, өртөөний жижүүрийн тушаалын дэвтэрт тэмдэглэнэ.
12.22. Тушаалыг зөв хүлээж авсныг магадлаад диспетчер, өртөөний жижүүр “гүйцэтгэ” гэсэн үгээр батлана.
12.23. Машинчид хаяглагдсан тушаал өртөөний жижүүрээр дамжигдана. Галт тэрэгний диспетчерийн төвлөрүүлэлтэнд холбогдсон үед машинчид шууд дамжигдана.
12.24. Диспетчер буюу өртөөний жижүүр нь дамжуулсан тушаалыг машинчаас зөв ойлгосныг магадлана.
12.25. Машинчийн нэр, тушаал дамжуулсан цаг, минутыг диспетчерийн ба өртөөний жижүүрийн тушаалын дэвтэрт тэмдэглэнэ.
12.26. Диспетчерийн тушаал хэд хэдэн өртөөнд хаяглагдсан байвал түүнийг давтахдаа диспетчерийн сонгосон өртөөний жижүүр уншиж бусад нь зөв бичигдсэн эсэхийг тулган шалгана.
12.27. Галт тэрэгний диспетчер нь дараах үндэслэлээр хоорондын замыг хаана:
12.27.1. суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрээр зам засварын, барилгын ажлыг гүйцэтгэх үед;
12.27.2. замд зогссон галт тэрэгний машинчаас тусламж хүссэн хүсэлт, зам, дохиолол холбоо, эрчим хүчний засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн ажилтнаас хоорондын зам дахь төхөөрөмжүүдэд гэнэтийн эвдрэл гэмтэл гарч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа алдагдахад хүрсэн үед.
12.28. Галт тэрэгний диспетчер нь хүлээн авсан шаардлага, мэдэгдсэн цаг, минут, ямар ажилтан мэдээлсэнийг зааж галт тэрэгний хөдөлгөөний зурмагт тэмдэглэнэ.
12.29. Бүх бичгэн шаардлага, мэдэгдэл, цахилгаан, утсан мэдээнүүд диспетчер дэвтэрт хамт хадгалагдана.
12.30. Хоорондын зам хаасан тухай тушаалыг галт тэрэгний диспетчер хоорондын замыг хязгаарлагч өртөөдөд хавсралтад заасан үлгэрчилсэн загвараар өгнө.
12.30.1. Хоорондын замд аргагүйдэн зогссон галт тэрэгний машинчид тусламж үзүүлэх туслах зүтгүүр явуулах тушаалын загвар:
... өртөөд хоорондын замын ... км ...–р зуутад зогсож тусламж хүссэн ...–р галт тэрэгний бүрэлдэхүүнийг ... өртөөний ...–р замаар бүрэн бүрэлдэхүүнтэй, сүүлийн дохиотой /сүүлийн вагоны № .../... цаг ... минутад орж ирсэн, хоорондын зам чөлөөтэй галт тэрэгний хөдөлгөөнд саадгүй тухай ажил удирдагч ... тушаалтай ... /нэр/, хоорондын замд бүрэлдэхүүний хос дугуйг эргүүлж зам төмөр ухсан гэмтэл гаргаагүй тухай ...–р галт тэрэгний машинч ... нарын мэдэгдлийг үндэслэн ... өртөөд хоорондын замыг ... цаг ... минутнаас эхлэн бүх галт тэрэгний хөдөлгөөнд нээв. галт тэрэгний хөдөлгөөний диспетчерийн ... тоот тушаалыг хүчингүй болгов.
Галт тэрэгний диспетчер ............................/ ............................/ .”
/гарын үсэг / нэр
12.30.2. Хоорондын замд гарсан саадыг арилгах зорилгоор аж ахуйн галт тэргийг явуулахаар хоорондын замыг хаах тушаалын загвар:
“ ……... өртөөд хоорондын замын ... дугаар километрийн ... зуутад ..... шалтгаанаар уул хоорондын замыг .... цаг .... минутнаас эхлэн аж ахуйн галт тэрэгнээс бусад бүх галт тэрэгний хөдөлгөөнд хааж ..... дугаар галт тэргийг .... дугаар километрийн ... зуут хүртэл яваад зогс. Цаашид ... тушаалтай ....... /нэр/ мэдэлд ажлаад ..., өртөөнд очихоор /буцаж ирэхээр/ явуулахыг зөвшөөрөв.
Галт тэрэгний диспетчер............................/ ............................/ . “
/гарын үсэг / нэр
12.30.3. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт <<цонх>> гаргаж зам барилга, их засварын ажил хийхээр суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр хоорондын замд ажил гүйцэтгэх үед хоорондын замыг хаах тушаалын загвар:
а. “Суурь бүтэц эзэмшигчийн ................................................ тоот цахилгааныг үндэслэн ................ хоорондын замын ..... дугаар километрийн ... дугаар зуутаас .... дугаар километрийн ....... дугаар зуутыг дуустал............................................................. ажил гүйцэтгэхээр уул хоорондын замыг аж ахуйн галт тэрэгнээс бусад бүх галт тэрэгний хөдөлгөөнд .... цаг ....минутаас эхлэн .....цаг.... минут хүртэл ..... цагийн хугацаагаар хаав.”
б. “Хаалттай хоорондын замд ажилллах аж ахуйн галт тэрэг болон ажиллагсдын аюулгүй ажиллагааг хангаж уг ажлыг тогтоосон цагт гүйцэтгэхийг .... ажил удирдагч ...................... тушаалтай ................................................/нэр/ даалгасугай.”
в. “Ажил удирдагчийн бичгэн захиалганд заагдсаны дагуу: ........... –р галт тэргийг ...... километрийн ....... зуут хүртэл яваад зогс, цаашид ажил удирдагчийн мэдэлд ажиллаад .........өртөөнд /зөрлөгт/ очих /буцаж ирэх/ тухай маягтыг анхаарамжийн хамт олгож явуул.
Галт тэрэгний диспетчер............................/ ............................/ . “
/гарын үсэг / нэр
12.31. Хоорондын замыг хаах тухай тушаалыг дамжуулахын өмнө галт тэрэгний диспетчер нь хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүрийг дуудаж, зам хаах гэж байгаа тухайгаа анхааруулж ажил удирдагчийн нэр, албан тушаал, бусад шаардлагатай мэдээллийг дамжуулна.
12.32. Хоорондын замыг нээх ажлыг галт тэрэгний диспетчер гарсан саад тотгорыг арилгасан, ажил дууссан, хоорондын замыг чөлөөлсөн тухай энэхүү зааварт заасны дагуу мэдэгдлийг хүлээн авсны дараа гүйцэтгэнэ.
12.33. Хоорондын замыг нээх тухай тушаалыг галт тэрэгний диспетчер хоорондын замыг хязгаарлагч өртөөдөд дараах загвараар өгнө.
“................ хоорондын замын ... дугаар километрийн, ........... -р зуутаас ....... р километрийн ..... -р зуутад хийсэн ................. ажил хийж дууссан, галт тэрэгний хөдөлгөөнд саадгүй тухай...........албан тушаалтай.........................../нэр/ мэдэгдлээр уул хоорондын замыг ...... оны ... дугаар сарын ...–ны өдрийн ... цаг ... минутаас эхлэн бүх галт тэрэгний хөдөлгөөнд ........ нээв. Галт тэрэгний диспетчерийн тоот тушаалыг хүчингүй болгов.
Галт тэрэгний диспетчер:
12.34. Галт тэрэгний зурмагт заагдаагүй (хүмүүс буулгах, суулгах, ачилт буулгалт хийх) зогсолттой галт тэрэг зэргэлдээ өртөө хүртэл эсвэл явуулсан өртөөндөө буцаж ирэх бол хоорондын замд явуулах цаг, минут, хоорондын зам эзлэх хугацааг заасан зөвшөөрөл өгнө. Зүтгүүрийн машинч, хүмүүс буулгах, суулгах, ачилт, буулгалтын ажлыг удирдагч ажилтан нарт зохих анхаарамж олгоно.
12.35. Хоорондын замд зогссоны дараа машинч, удирдагч ажилтны дохиогоор хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.
12.36. Галт тэрэгний диспетчер хоорондын замын хагас автомат /өртөө хоорондын/ хориглол гэмтсэн тухай мэдээ аваад тушаалын дэвтэрт бичиж, хоорондын замын чөлөөтэй эсэхийг өртөөдийн жижүүрээр дамжуулан магадлаад, хөдөлгөөнийг холбооны утсан хэрэгслээр зохицуулах тушаалыг дараах маягаар өгнө.
“................ өртөөнд хоорондын замын хагас автомат /өртөө хоорондын/ хориглолд ............. гэмтэл гарч ажиллахгүй болсон талаар ..................... өртөөний жижүүр ........ -ийн мэдэгдлийг үндэслэж ...... оны ... дугаар сарын .. өдрийн ... цаг ... минутаас эхлэн уул хоорондын замын хагас автомат /өртөө хоорондын/ хориглолын ажиллагааг зогсоож холбооны утсан хэрэгслээр галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулахаар тогтов.
Галт тэрэгний диспетчер....................”
2.37. Дохиолол холбооны тогтоосон хэрэгслийн ажиллагааг сэргээсэн тухай мэдэгдэл хүлээн авсны дараа галт тэрэгний диспетчер нь түүнийг өөрийн тушаалын дэвтэрт бичиж авах ба хоорондын зам чөлөөтэй эсэхийг өртөөдийн жижүүрээр дамжуулан магадлаад хоорондын замын хязгаарлагч өртөөдөд дараах маягаар тушаал өгнө.
12.38. Урт бүрэлдэхүүнтэй, тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай галт тэрэг явуулах тухай тушаалыг дараах загвараар өгнө.
“...................... өртөөнөөс ..... цаг ...... минутад явах ...... дугаар галт тэрэг.............. вагонтой, урт нь ........ томьёолсон вагон тул .................... өртөөд .....-р замаар хүлээн авч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилла.
Галт тэрэгний диспетчер....................” ” .......нэр”
“.............. өртөөнөөс ..... цаг ...... минутанд явах .....дугаар галт тэрэг тэсэрч дэлбэрэх ачаа, хортой ачаа, овортой ачаа нь аюултай ачаатай” тул өртөөд техник захирамжийн актад заасан замаар хүлээн авч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилла.
Галт тэрэгний диспетчер..............” .......нэр”
"...................... өртөөнөөс...цаг ......минутанд явах ......дугаар галт тэрэг ...........-р зэргийн хэтрүү овортой ачаатай тул өртөөд техник захирамжийн актанд заасан замаар хүлээн авч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилла.
Галт тэрэгний диспетчер....................”.......нэр”
12.39. Тушаалуудыг нэгтгэн өгч болно.
12.40. Хоногийн туршид ажилладаггүй хэсэглэх газрууд, туслах постуудыг нээх, хаах ажлыг суурь бүтэц эзэмшигчээс баталсан заавраар гүйцэтгэх, хоорондын замыг хязгаарлагч өртөөдөд өгөх диспетчерийн тушаалыг дараах маягаар өгнө.
“....... километрийн постын ажиллагааг...оны...-р сарын...-ны өдрийн...цаг...минутаас нээв/ хаав.”
12.41. Галт тэрэгний диспетчерийн холбоо гэмтэлтэй үед сэргээх хүртэл баримтжуулан бичих төхөөрөмжөөр тоноглогдсон холбооны хэрэгсэлийг ашиглана.
12.42. Галт тэрэгний диспетчерийн холбоо гэмтэлтэй үед “Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийнэ.
12.43. Галт тэрэгний диспетчерийн холбоо хэвийн болсон тухай галт тэрэгний диспетчер өөрийн хэсгийн бүх өртөө, зөрлөгт нийтийн тушаалаар мэдэгдэнэ.
АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨРТӨӨНД ХИЙГДЭХ СЭЛГЭЭНИЙ АЖИЛ
13.1. Сэлгээний ажил нь өртөөний ажлын технологи ба төлөвлөгөөний дагуу хийгдэх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна.
13.1.1. галт тэргийг цаг тухайд нь найруулж явуулах;
13.1.2. ачааны ажиллагаанд вагоныг цаг тухайд нь тавьж өгөх, татаж авах;
13.1.3. вагоныг боловсруулахад хамгийн бага хугацаа зарцуулах;
13.1.4. техник хэрэгсэл, байгууламжуудын хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах;
13.1.5. галт тэргийг өртөөнд тасралтгүй хүлээж авах;
13.1.6. хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, сэлгээний ажилд холбоотой ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, хөдлөх бүрэлдэхүүн, ачааны бүрэн бүтэнг хангах.
13.2. Олон замтай, сэлгээний ажил ихтэй өртөөдөд зам сумыг сэлгээний бүс болгон хувааж, тэдэнд сэлгээний зүтгүүр ба бригад бэхлэн ажиллуулна.
13.3. Сэлгээний бүсийн хязгаарт нэг сэлгээний зүтгүүр ажиллана. Зарим бүсэд шаардлагатай үед хоёр буюу түүнээс дээш сэлгээний зүтгүүр ажиллуулж болно. Энэ тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж ажиллах зарчмыг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.
13.4. Сэлгээний ажилд өгч байгаа зүтгүүр нь гэмтэлгүй, тогтоосон дохио, багаж хэрэгсэл, хяналтын төхөөрөмжтэй, зүтгүүрийн радио холбооны байгууламж, тэжээлийн төхөөрөмж нь хэвийн ажиллагаатай байна.
13.5. Сэлгээний хөдөлгөөний үед сум шилжүүлэх явдлыг сэлгээний ажил удирдагч өөрөө буюу түүний шийдвэрээр сумчин гүйцэтгэнэ.
13.6. Цахилгаан төвлөрүүлэлттэй өртөөдөд сэлгээний хөдөлгөөний үед сум шилжүүлэх явдлыг өртөөний жижүүр гүйцэтгэнэ. Сумыг төвийн удирдлагаас суурин удирдлагад шилжүүлэх, мөн түүнчлэн сумчин үйлчилдэггүй төвлөрүүлэгдээгүй сум дээр сэлгээ хийх үед сумыг найруулагчийн бригадын ажилтан, зүтгүүр ба вагон депогийн сумчин /паркийн жижүүр, өртөөний жижүүр/ шилжүүлнэ.
13.7. Сум шилжүүлэх зааврыг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.
13.8. Цахилгаан төвлөрүүлэлтийн үед суман шилжүүлэг нь хөдлөх бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн эсэхийг удирдах аппарат дээрх хянах хэрэгслийн заалтаар магадлана. Эдгээр хэрэгслүүд гэмтэлтэй буюу түр салгасан, сумыг суурин удирдлаганд шилжүүлэх үед суман шилжүүлэг хөдлөх бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн эсэхийг хэрхэн шалгах талаар өртөөний техник захирамжийн актаар тогтооно.
13.9. Сэлгээний үед гар сумыг замналын зохих байдалд шилжүүлж цүүгээр түгжинэ. Төвлөрүүлэгдсэн сумыг сум шилжүүлэх түлхүүрээр шилжүүлсэн тохиолдолд мөн цүүг тавьж зүүдэг цоожоор цоожилсон байна.
13.10. Өртөөний болон салбар зам дээр хөдлөх бүрэлдэхүүнийг хоёр хязгаарын шонгийн хооронд багтаан байрлуулна.
13.11. Өртөөнд зогсож байгаа вагоныг өөрөө өнхрөхөөс нь болгоомжилж өөр хооронд нь холбож гар тоормос, тоормосны ивүүрээр найдвартай бэхэлсэн байна. Өртөөнд зогсож байгаа, ачих буулгах ажиллагаанд ороогүй, цэвэрлэх, ариутгах, засварлах ажил хийгдээгүй байгаа вагоны хаалгыг хаасан байна.
13.12. Хөдлөх бүрэлдэхүүнийг энэхүү журмын 10 дугаар хавсралтанд заасан нормын дагуу бэхлэх бөгөөд 0.0025-аас огцом хэвгийтэй зам дээр орхиж болохгүй.
13.13. Хөдлөх бүрэлдэхүүнийг бэхлэх, орон нутгийн нөхцөлөөс нь шалтгаалж ямар зам дээр тэдгээрийг өөрөө хөдлөхөөс хамгаалан тооцоот ивүүрээр бэхлэх, энхүү ажиллагааг хэн гүйцэтгэх, бүрэлдэхүүн доороос бэхэлсэн ивүүрийг хэн авахыг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.
13.14. Хэвгийтэй зам дээр хөдлөх бүрэлдэхүүнийг орхих үед өөрөө өнхрөхөөс хамгаалсан бэхэлгээг зүтгүүр салгахаас өмнө хийсэн байна. Энэ үед тоормосны ивүүрийн хошуу нь дугуйн дор дарагдсан байна. Ирсэн галт тэрэгний зүтгүүрийн машинч бүрэлдэхүүнийг зүтгүүрээс салгахын өмнө автомат тоормосоор тоормослосон байна.
13.15. Хэвгийтэй зам дээр бэхэлгээ хийсэн мэдээ хүлээн авахгүйгээр, бэхэлгээ хийсэн эсэхийг магадлахгүйгээр зүтгүүрийн бригад нь бүрэлдэхүүнээс зүтгүүрээ салгаж болохгүй.
13.16. Зорчигчийн вагоны үйлчлэгч ба хөргүүрт хөдлөх бүрэлдэхүүнээс бүрдсэн галт тэрэгний ажилтан бүрэлдэхүүнээ удаан хугацаагаар зогсоолд /бэлтгэлд, ачилт, буулгалтанд тавьж өгөх, хүлээлгэнд болон бусад/ тавигдах үед вагоны гар тоормосыг ажиллагаанд оруулна.
13.17. Бүлгээр нь илгээж байгаа ажиллагаагүй зүтгүүрийн хүргэгч тэдгээрийг түүчээ зүтгүүргүй орхих бүрд гар тоормосыг ажиллагаанд оруулах ба түүчээ зүтгүүр залгасны дараа тэдгээрийг суллана.
13.18. Хүчтэй салхи болох мэдээ хүлээж авсан бол өртөөдийн ажилтан бүр хөдлөх бүрэлдэхүүнийг өөрөө хөдлөхөөс хамгаалж бэхэлгээ найдвартай байгааг шалгах, шаардлагатай тохиолдолд нэмэгдэл бэхэлгээ хийнэ. Салбар замд зогсож байгаа хөдлөх бүрэлдэхүүнийг нэмэгдэл ивүүрээр бэхлэхийг салбар замд вагон тавьж өгөх татаж авах заавраар тогтооно.
13.19. Хөдлөх бүрэлдэхүүнийг удаан хугацаагаар зогсоох шаардлагатай үед тэдгээрийг тооцоот ивүүрээр найдвартай бэхэлснийг өртөөний дарга, түүний орлогч буюу өртөөний жижүүр шалгана.
13.20. Хөдлөх бүрэлдэхүүн өөрөө явах аюул бий болсон үед өртөөний ажилтан түүнийг зогсоохын тулд өөрийн мэдэлд байгаа бүх хэрэгслийг нэн даруй ашиглах үүрэгтэй.
13.21. Хөдлөх бүрэлдэхүүн хоорондын замд өөрөө явсан үед өртөөний жижүүр өөрийн мэдэлд байгаа холбооны хэрэгслийг ашиглан, хоорондын замд явж байгаа галт тэрэгний машинч, галт тэрэгний диспетчерт, замын пост, зэргэлдээ өртөө, гармын жижүүрт нэн даруй мэдэгдэж, өөдөөс нь явах галт тэргийг саатуулах, өөрөө явсан хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох талаар арга хэмжээ авах үүрэгтэй.
13.22. Галт тэргэнд болон найруулагдсан бүрэлдэхүүнд ороогүй тэсрэх аюултай ачаатай, шахсан шингэрүүлсэн хийтэй вагоныг ялгалтын зам дээр хуримтлагдаж байгаагаас өөр нөхцөлд өртөөний техник захирамжийн актаар заагдсан тусгай зам дээр байрлуулна. Эдгээр вагон нь хоорондоо холбогдсон, тоормосны ивүүрээр найдвартай бэхлэгдсэн, зөөврийн зогсоох дохиогоор хамгаалагдсан байна. Эдгээр вагоны зогсдог замын сум нь уг зам руу орох боломжийг үгүйсгэсэн байдалд тавигдаж зүүдэг цоожоор цоожлогдсон байна.
13.23. Тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагон, шахсан шингэрүүлсэн хийтэй цистерн ялгалтын зам дээр хуримтлагдсан үед урьдчилан сэргийлэх шаардлагатай доорх арга хэмжээг мөрдөнө.
13.23.1. сэлгээний зохицуулагч, довын жижүүр нь тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагон, шахсан шингэрүүлсэн хийтэй цистерн байгаа замын бүртгэлийг хөтлөнө.
13.23.2. тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагон, шахсан шингэрүүлсэн хийтэй цистерн байгаа зам руу сэлгээ оруулах үед энэхүү журмын 13.103-13.105-т заагдсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.
13.24. Тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагон, шахсан шингэрүүлсэн хийтэй цистерн байгаа зам руу сэлгээний зүтгүүр оруулах шаардлагатай үед өртөөний жижүүр, сэлгээний зохицуулагч, довын жижүүр, найруулагч нар сэлгээний машинчид тус тус анхааруулан, тухайн вагонд сэлгээ хийх үед анхааруулах хуудас /бичгэн наряд/-аар гүйцэтгэнэ.
13.25. Өртөө болон салбар замд сэлгээг дор дурдсанаас ихгүй хурдтай гүйцэтгэнэ:
13.25.1. вагон чирсэн зүтгүүр чөлөөтэй замаар явахад 40 км/цаг;
13.25.2. зүтгүүр чөлөөтэй замаар вагон түрэхэд 25 км/цаг;
13.25.3. суман шилжүүлгээр хажуугийн зам руу орох үед тухайн суман шилжүүлэгт тогтоосон хурдаар;
13.25.4. суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон жагсаалтын дагуу хүн суулгасан, тэсрэх аюултай ачаа, шахсан ба шингэрүүлсэн хий, бусад аюултай ачаа, дээд-3, доод-3-6, хажуугийн 4-6 дугаар зэргийн хэтрүү овортой ачаа ачсан вагонтой сэлгээ хийх үед 15 км/цаг-аас илүүгүй хурдтай гүйцэтгэнэ;
13.25.5. зүтгүүр /вагонтой буюу вагонгүй/ вагонд залгахаар ойртох хурд 3 км/цагаас ихгүй;
13.25.6. зүтгүүр болон сэлгээний бүрэлдэхүүн пүү, хяналтын төхөөрөмж дээгүүр явах хурдыг пүүний техникийн паспортанд зааснаар суурь бүтэц эзэмшигч тогтооно;
13.25.7. довын бэлийн паркад салгасан вагон тухайн ялгалтын зам дээр байгаа хөдлөх бүрэлдэхүүнд ойртох хурд нь 5 км/цагаас ихгүй, харин онцгой болгоомж шаардагдах ангиллын ачаатай вагонд бол 3 км/цагаас ихгүй байна.
13.26. Зорчигчийн галт тэрэг явуулж байгаа замаар уг галт тэрэг явж зам бүрэн чөлөөлөгдөх хүртэл зүтгүүр ба сэлгээний бүрэлдэхүүнийг оруулахгүй. Зорчигчийн галт тэргээр эзлэгдсэн замд байгаа зүтгүүрийн машинч нь уг замыг чөлөөлөгдөх хүртэл явж байгаа зорчигчийн галт тэрэгний хойноос зүтгүүрийг хөдөлгөж болохгүй.
13.27. 0.0025-аас огцом хэвгий дээр байгуулагдсан мөн түүнчлэн сумнаас хоорондын зам тал руу уруудууртай өртөөдөд татах мухар зам байхгүй бол сэлгээ хийж болохгүй. Шаардлагатай тохиолдолд сэлгээний ажлыг зөвхөн зүтгүүрийг уруудуурын талаас оруулж, вагоны автомат тоормосыг залгасан нөхцөлд хийж болно. Зүтгүүрийг уруудуурын талаас оруулах бололцоогүй үед сэлгээний ажлыг бүрэлдэхүүнээ ухраах замаар хийх бөгөөд вагоны автомат тоормосыг залгаж туршсан байвал зохино.
13.28. Хэвгий бүхий зам дээр сэлгээ хийх бүх тохиолдолд салгасан вагоныг сэлгээний бүрэлдэхүүнтэй мөргөлдөх, галт тэрэгний замнал руу, сэлгээний өөр хэсэг рүү вагон өөрөө явахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
13.29. Сэлгээний үед вагон өөрөө хөдөлж хоорондын замд гарах, галт тэрэгний зохион байгуулагдсан замнал буюу сэлгээний бусад бүс руу аюул үүсгэж болохоор хэвгий дээр байрлагдсан зам ба хэсгийн жагсаалт, мөн түүнчлэн сэлгээний үед энэ хэсэгт хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангахын тулд заавал мөрдөгдөх, нэмэгдэл арга хэмжээг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.
13.30. Сэлгээ хийх үед онцгой болгоомж шаардах зарим ачаатай вагон нь зохих халхлалттай байна.
13.31. Онцгой болгоомж шаардагдах зарим ангиллын ачаатай вагон бүхий галт тэрэг ба сэлгээнд тавигдах халхлалтын нормыг ачааны бичиг баримтанд тусгай тэмдгийг дарж заах бөгөөд түүнд халхлалтын вагоны хамгийн цөөн тоог, тоогоор тэмдэглэн заана. Жишээ нь: 1.3.1.
1 |
шингэн түлштэй түүчээ илчит тэрэгнээс халхлах вагоны тоо |
3 |
галт тэргэнд түлхэгч зүтгүүрээс халхлах вагоны тоо |
1 |
хүн суусан вагоноос халхлах вагоны тоо |
13.32. Вагон ба зүтгүүрийн депогийн засварын зам дээрх сэлгээний хөдөлгөөнийг салбар нэгжийн удирдах ажилтны удирдлага, хяналтын дор гүйцэтгэнэ. Зорчигчийн вагон депогийн зам дээрх сэлгээний ажлыг депогийн сэлгээний зохицуулагч удирдана.
13.33. Өртөөний замууд дээр аж ахуйн галт тэрэг, замын машин ашиглан хийх ажил тухайн салбар нэгжийн /замын, дохиолол холбооны ба бусад/ ажил удирдагчийн удирдлаган дор явагдана.
13.34. Заагдсан галт тэрэг, машиныг өртөөний нэг замаас нөгөө рүү буюу өөр бүс рүү хийх хөдөлгөөн нь зөвхөн өртөөний жижүүрийн зөвшөөрлөөр гүйцэтгэгдэнэ. Шаардлагатай тохиолдолд заагдсан галт тэрэг, замын машины сэлгээний хөдөлгөөнийг удирдуулахаар өртөөний даргын шийдвэрээр зохих ажилтныг томилно.
13.35. Өртөөний гол болон хүлээн авах, явуулах зам дээр вагоныг гараар хөдөлгөж болохгүй.
13.36. Вагоныг гараар хөдөлгөхийг шаардлагатай тохиолдолд зөвхөн хэвгийгүй тэгш зам дээр зөвшөөрч болно.
13.37. Вагоныг гараар хөдөлгөх үед дараах үйлдлийг хийж болохгүй.
13.37.1. 3 км/цагаас илүү хурдтай хөдөлгөх;
13.37.2. гол ба хүлээн авах, явуулах замын чиглэлд хязгаарын шонг өнгөртөл хөдөлгөх;
13.37.3. тоормосны ивүүргүй байхад хөдөлгөж эхлэх;
13.37.4. тоормослохын тулд дугуйн дор дэр мод, чулуу, лоом ба бусад зүйлийг ивэх;
13.37.5. хүн суулгасан, тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагоныг хөдөлгөх.
13.38. Дагнасан болон нийтийн хэрэгцээний зам эзэмшигч нь тухайн зам дээрээ сэлгээ хийх суурин хэрэгсэлтэй байж болох бөгөөд сэлгээ хийх үйл ажиллагааг суурь бүтэц эзэмшигчтэй хамтран тогтооно.
13.39. Галт тэрэгний бүрэлдэхүүний тоормосны зөөлөн хоолойг салгах ба өлгөх ажлыг дараах нөхцлүүдэд хийнэ. Үүнд:
13.39.1. зүтгүүрийн бригад бүрэлдэхүүнээс галт тэрэгний зүтгүүрийг салгах үед;
13.39.2. техник үйлчилгээний газрын ажилтнууд бүх ялгах, ачааны ба хэсгийн өртөөд дээр техник үйлчилгээний газрын ажлын технологийн горимын дагуу үйлчилгээ хийх вагоныг салгах үед;
13.39.3. найруулагчийн бригад сэлгээний үед салгах.
13.40. Өртөөн дээр байгаа радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбооны төхөөрөмж нь бүрэн бүтэн, гэмтэлгүй байж сэлгээний ажлыг зохион байгуулах, хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангахад ашиглагдана.
13.41. Радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбоогоор дамжуулагдсан заалт нь товч бөгөөд ойлгомжтой байна. Өгөгдсөн заалтыг сэлгээний зүтгүүрийн машинч зөв хүлээж авсан эсэхийг /заалтыг товчоор давтуулан сонсох, зүтгүүрийн шүгэл, радио холбоогоор өгөх хариу дохиог хүлээн авах/ өртөөний жижүүр магадлана.
13.42. Салбар зам руу хэт хэтрүү овортой ачаатай вагоныг тавьж өгөх татаж авахдаа суурь бүтэц эзэмшигчийн баталсан зааврын дагуу гүйцэтгэх бөгөөд энэ талаар техник захирамжийн актанд тодорхой тусгасан байна.
СЭЛГЭЭНИЙ АЖЛЫН УДИРДЛАГА БА БҮРЭЛДЭХҮҮН
13.43. Өртөөний зам дээр хийх сэлгээний ажлыг дор нэр дурдсанаас зөвхөн аль нэг ажилтан удирдана.
а/ өртөөний жижүүр;
б/ сэлгээний зохицуулагч;
в/ ялгах довын жижүүр;
г/ паркийн жижүүр;
д/ галт тэрэгний диспетчерийн төвлөрүүлэлтээр тоноглогдсон хэсэгт.
13.44. Сэлгээний ажилтай холбоотой шийдвэр өгөх талаар ажилтнуудын ажил үүргийн хуваарилалтыг өртөөний техник захирамжийн актанд заасан байна.
13.45. Ялгах дов дээр сэлгээний зүтгүүрийн хөдөлгөөнийг довын жижүүр удирдана.
13.46. Сэлгээний ажлыг найруулагч, туслах найруулагч гүйцэтгэнэ.
13.47. Орон нутгийн байдлаас хамааран сэлгээний ажлыг ганц найруулагчаар гүйцэтгүүлэхийг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
13.48. Сэлгээний үед туслах найруулагч нь найруулагч, зүтгүүрийн бригадад харагдахаар байрлаж өгч байгаа дохиог дамжуулж байна.
13.49. Сэлгээний зүтгүүрийг ганц машинчаар үйлчлүүлэхийг зүтгүүрийн төрөл, орон нутгийн байдлаас хамааран суурь бүтэц эзэмшигчийн баталсан заавраар тогтооно.
13.50 Түүвэр галт тэргэнд ажилладаг, сэлгээний ажил хийхэд зориулан гаргасан зүтгүүрийн бригад, найруулагчийн бригад нь өртөөн дээр сэлгээний ажил хийх талаар техник захирамжийн актаар тогтоосон заалтыг мөрдлөг болгоно.
13.51. Зүтгүүрийн болон найруулагчийн бригадыг өртөөний техник захирамжийн актанд заасан сэлгээний ажлын байдалтай танилцуулах зарчмыг хөдөлгөөн хариуцсан салбарын дарга тогтооно.
13.52. Найруулагчийн бригад, аж ахуйн галт тэрэгний бригад сэлгээний ажлын даалгаврыг зөвхөн өртөөний жижүүрээс хүлээн авна.
13.53. Сэлгээний ажлын төлөвлөгөө нь тодорхой, ойлгомжтой өгөгдөх ба түүнийг сэлгээний удирдагч оролцож байгаа ажилтан бүрт мэдэгдсэн байна.
13.54. Сэлгээ хийх явц дунд ажлын төлөвлөгөөг өөрчлөх шаардлага гарвал энэ өөрчлөлтийг сэлгээнд оролцож байгаа бүх ажилтанд урьдчилан танилцуулсан байна.
13.55. Сэлгээний нэг бүсээс нөгөөд сэлгээний зүтгүүрийн /вагонтой буюу вагонгүйгээр/ хийх хөдөлгөөнийг зөвхөн өртөөний жижүүр, довын жижүүр, сэлгээний хөдөлгөөн зохицуулагчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
13.56. Галт тэрэгний диспетчер, өртөө, паркийн жижүүр нь дараах нөхцлүүдэд сэлгээний хориглосон заалттай дохиог өнгөрөхийг зөвшөөрч сэлгээ хийж болно.
13.56.1. дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын төхөөрөмжийг шинэчлэх, засвар үйлчилгээ хийх;
13.56.2. дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын төхөөрөмж гэмтсэн;
13.56.3. тухайн замналын ашигтай уртад хөдлөх бүрэлдэхүүн багтаагүй байх;
13.56.4. сэлгээний гэрлэн дохиогоор тоноглогдоогүй өртөө, зөрлөг.
13.57. Энэхүү журмын 13.59.1, 13.59.2-т заасан тохиолдолд өртөөний жижүүр найруулагчийн бригад эсвэл өртөөний техник захирамжийн актад заагдсан ажилтан замнал бэлдэж зүүдэг цоожоор цоожлон замнал хамгаална.
13.58 Энэхүү журмын 13.59.3-т заасан тохиолдолд өртөөний жижүүр цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламжийн хянах хэрэгсэлээр замнал хянагдаж байгаа үед суман шилжүүлгүүдийг зохих байдалд нь тавьж сэлгээний дохиогоор, сумын бариулыг зохих байдалд тавих, улаан таг өлгөх аргаар хамгаална.
13.59. Хориглосон заалттай дохиогоор сэлгээний ажил хийх дараалал:
13.59.1. зүтгүүр, мотовоз зэрэг өөрөө явагч хөдлөх нэгж зогсож байгаа газрыг тодорхойлно.
13.59.2. замнал зөв бэлтгэгдсэн эсэхийг шалгаж, шалгуулж магадлана.
13.59.3. бэлтгэсэн замналыг хамгаална.
13.59.4. хориглосон заалттай дохио өнгөрч болох тухай тушаал өгч өртөөний жижүүр ба сэлгээний зүтгүүрт байдаг дэвтэрт, галт тэрэгний зүтгүүрт бол машинчийн замналын хуудсанд өртөөний жижүүр, машинч тушаалаа бичнэ.
13.59.5. тушаал зөв авсан эсэхийг давтуулна.
13.59.6. албан ярилцлага хийж сэлгээний хөдөлгөөнийг эхлүүлнэ.
13.60. Бусад тохиолдолд гэрлэн дохионы хориглосон заалттай дохиогоор сэлгээ хийж болохгүй.
13.61. Галт тэрэгний найруулагчийн үүрэг:
13.61.1. галт тэрэг найруулах төлөвлөгөө, төмөр замын хэмжээнд мөрдөгдөж байгаа бусад журам, зааврын шаардлагад нийцүүлэн галт тэргийг найруулах;
13.61.2. сэлгээний ажилд оролцож байгаа бүх ажилтанд сэлгээний ажлын төлөвлөгөө ба түүнийг гүйцэтгэх аргыг танилцуулсаны үндсэн дээр тэдгээрийн үйл ажиллагааг зөв зохицуулан хуваарилах;
13.61.3. сэлгээний ажлын төлөвлөгөөг цаг тухайд нь биелүүлэх;
13.61.4. сэлгээний ажилд оролцож байгаа ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулах. Хүн суулгасан, хэтрүү овортой, тэсрэх аюултай ачаатай вагоныг болгоомжтой сэлгэж байх.
13.62. Найруулагчийн бригад ээлжинд гарахын өмнө өртөө болон салбар замд байгаа хөдлөх бүрэлдэхүүний байрлал ба бэхэлгээгтэй танилцана.
13.63. Галт тэрэгний найруулагч сэлгээний ажил эхлэхийн өмнө гүйцэтгэх үүрэг:
13.63.1. сэлгээнд оролцогч бүх ажилтан, түүний дотор зүтгүүрийн бригад өөрсдийн ажлын байранд байгаа эсэхийг магадлах;
13.63.2. сэлгээнд оролцож байгаа зүтгүүрийн бригадад болон өртөөний бусад ажилтанд сэлгээний төлөвлөгөө, түүнийг биелүүлэх ажиллагааг танилцуулах;
13.63.3. сэлгээний хөдөлгөөнийг эхлэхэд саад болох зүйлүүд байгаа эсэхийг шалгах.
13.64. Сэлгээний үед зүтгүүрийн жолоодлогыг машинч гүйцэтгэнэ. Зүтгүүрийн жолоодлогыг зааварлагч машинчаас тухайн туслах машинчийн /формулярт/ бичсэн зөвшөөрлийн дагуу машинч өөрийн хяналтан дор өгч болно.
13.65. Сэлгээ хийх үеийн галт тэрэгний найруулагч ба түүний туслахын үүрэг:
13.65.1. вагон өөр хоорондоо болон зүтгүүртэй холбогдсоныг магадлахгүйгээр сэлгээний бүрэлдэхүүнийг хөдөлгөөнд оруулж болохгүй;
13.65.2. холболт эхлэхийн өмнө вагоны салгах хөшүүргэн бариулын байдлыг зөв эсэхийг шалгах, салгалтын дараа эдгээр бариулыг хэвийн байдалд тавих;
13.65.3. хөдлөх бүрэлдэхүүнийг довоос буулгахын өмнө салгах хөшүүргээр авто угсрааг салгаж уг хөшүүргийг буцааж хэвийн байдалд тавих;
13.65.4. сэлгээний хөдөлгөөнд замналыг бэлтгэж байгаа сумчдад зүтгүүрийн машинчийн өгч байгаа дохио зөв өгөгдөж байгаа эсэхийг анхаарах;
13.65.5. сэлгэж байгаа бүрэлдэхүүний үзэгдэлт сайн газар байрлах ба машинч, туслах машинчид өгч байгаа дохио харагдаж байх;
13.65.6. замын тахир хэсэгт урт бүрэлдэхүүнтэй, үзэгдэлт муутай нөхцөлд /манан будан, цасан шуурга ба бусад/ сэлгээ хийх үед дохионы заалтыг радио холбоо, паркийн хоёр талын холбоогоор давтан дамжуулна;
13.65.7. бүрэлдэхүүн рүү ойртохын өмнө хаах дохио байгааг магадлах;
13.65.8. ачилт, буулгалтын газарт /түлээ, модон материал, тоосго, чулуун нүүрс, хүдэр ба бусад/ сэлгээний бүрэлдэхүүнийг хөдөлгөхийн өмнө хөдөлгөөнд нөлөөлөх саад тотгор байгаа эсэхийг магадлах;
13.65.9. ачилт буулгалтын ажиллагаа дуусаагүй вагонуудад сэлгээний ажил хийхдээ овор хэмжээ гаргуулж, ачиж буулгах ажиллагааг удирдаж байгаа ажилтантай сэлгээний ажил хийх талаар тохиролцон ажлыг бүрэн зогсоож хүмүүсийг аюулгүй зайд холдуулсаны дараа сэлгээний ажлыг гүйцэтгэх;
13.65.10. зүтгүүр салгахаас өмнө хөдлөх бүрэлдэхүүнийг ивүүрээр бэхэлнэ.
13.66. Засварын бригад ажиллаж байгаа гарам, ачааны агуулах, ачих буулгах анги, вагоны ба зүтгүүрийн депогийн болон зорчигчийн тавцангийн ойролцоох зам, засварын бусад зам суман дээр сэлгээ хийх үед найруулагчийн ба зүтгүүрийн бригад онц сонор сэрэмжтэй байж, бүрэлдэхүүн ойртох үед замын дэргэд буюу тавцан дээр байгаа хүмүүст мэдэгдэх дохио өгч явахын зэрэгцээ зам, вагон засаж, ачаа ачиж буулгаж байгаа хүмүүст хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний талаар анхааруулж байна.
13.67. Вагоноо чирж яваа үед найруулагч сүүлийн вагон дээр, туслах найруулагч бүрэлдэхүүний дунд хэсэгт байрлана.
13.68. Хориглосон заалттай сэлгээний гэрлэн дохиог өнгөрч сэлгээ хийх үед найруулагч замналыг шалгаж, зүтгүүрийн эхний гишгүүр дээр байрлаж, эсвэл явганаар гүйцэтгэнэ.
13.69. Өртөө зөрлөгөөс 3 км ба түүнээс дээш алслагдсан салбар замуудад сэлгээний ажил хийхээр бүрэлдэхүүнийг чирж яваа тохиолдолд бүрэлдэхүүн бүрэн холбогдсон, сүүлийн вагонд агаар ирж байгааг магадлан найруулагчийн бригад нь зүтгүүрийн бүхээгт байрлана. Алслагдсан салбар замуудын жагсаалтыг техник захирамжийн актаар тогтооно.
13.70. Вагоноо өмнөө түрж яваа хөдөлгөөний үеийн бүх тохиолдолд галт тэрэгний найруулагч хөдөлгөөний дагуу анхны вагоны гишгүүр дээр байрлана. Оворгүй газруудад сэлгээний хөдөлгөөнийг явганаар удирдана. Оворгүй газруудын жагсаалтыг техник захирамжийн актаар тогтооно.
13.71. Холбох буюу татах замаар дамжих бүрэлдэхүүнийг нэг паркаас нөгөөд шилжүүлэн тавих үеийн аюулгүй ажиллагааг хангах нөхцөлийг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.
13.72. Сэлгээний үед найруулагч замын нөгөө төгсгөл талын хязгаарын шонгоос /тусгаарлагч уулзвар буюу дохио/ цааш бүрэлдэхүүнийг гаргахгүй.
13.73. Хийгдэж байгаа сэлгээний ажлын тухай замын нөгөө төгсгөл талд байрласан постын сумчинд мэдэгдсэн байх ба хязгаарын шонгоос цааш хөдлөх бүрэлдэхүүн гарах боломжийг үгүйсгэсэн байна.
13.74. Өртөөний жижүүр, сэлгээний хөдөлгөөн зохицуулагч, довын жижүүр хүн суулгасан, тэсрэх дэлбэрэх аюултай ачаа ачсан вагонтай сэлгээ хийх шаардлагатай үед энэ тухай найруулагчид мэдэгдэх бөгөөд найруулагч өөрийн туслах, зүтгүүрийн бригадад мэдээлнэ.
13.75. Сэлгээ хийх үед зүтгүүрийн бригадын үүрэг:
13.75.1. сэлгээний ажлын төлөвлөгөөг цаг тухайд нь биелүүлэх;
13.75.2. өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх;
13.75.3. зам дээр байгаа хүмүүс, сумын байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх;
13.75.4. сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
13.75.5. сэлгээний хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хянах;
13.75.6. сэлгээний ажлын үед дан зүтгүүрээр хөдөлгөөн хийх тохиолдолд явах чиглэлд зүтгүүрийн удирдлагыг шилжүүлж, бүхээгийг заавал сольж байна;
13.75.7. зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед Төмөр замын техник ашиглалтын журмын 14.3.7-д заасны дагуу яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно.
13.76. Машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбоогоор хүлээн авсан шийдвэрийг зүтгүүрийн шүглээр, радио холбоогоор товч давтан батална.
13.77. Машинч дохио ба шийдвэр зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно.
13.78. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулж болохгүй.
13.79. Машинч төвлөрүүлэгдсэн сумтай сэлгээний замнал руу орохын өмнө ажил удирдагчийн тушаал, сэлгээний гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт байгаа эсэхийг магадлана.
13.80. Машинч төвлөрүүлэгдээгүй сум руу гарах бол замнал бэлэн болсон тухай сумчны дохио буюу мэдэгдлийг авна.
13.81. Сум, дохионы цахилгаан төвлөрүүлэлт бүхий өртөөдөд сумыг төвийн удирдлагаас суурин удирдлагад шилжүүлсэн үед сум руу гарч сэлгээ хийхийг ажил удирдагчийн дохиогоор гүйцэтгэнэ.
13.82. Вагоноо өмнөө түрж яваа үед хэрэв машинчид замнал бэлэн болсон тухай өгч байгаа дохио, сэлгээний гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт харагдахгүй байгаа бол сэлгээний удирдагчаас дохионы нээлттэй байдлыг лавлаад сэлгээний удирдагчийн дохиогоор явна.
13.83. Найруулагчийн бригад дагалдаагүй ганц зүтгүүр өртөөний замаар хөдлөхдөө зүтгүүрийн машинчид шууд дамжуулагдаж байгаа өртөөний жижүүр ба сумчингийн дохио буюу сэлгээний гэрлэн дохионы зөвшөөрсөн заалтыг удирдлага болгоно.
13.84. Сэлгээ хийх үеийн сумчны үүрэг:
13.84.1. сэлгээний хөдөлгөөнд өгөгдөж байгаа заалт, дохиог анхааралтай ажиглаж тэдгээрийн шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх;
13.84.2. өгч буй дохиог машинч, найруулагчид цаг тухайд тодорхой дамжуулах;
13.84.3. дохио өгөх, сэлгээний бүрэлдэхүүний хөдөлгөөний тухай мэдээ дамжуулахын өмнө замналд орсон сумын байдал зөв эсэхийг шалгах;
13.84.4. сумыг шилжүүлсний дараа түүнийг цүүгээр нь түгжих, шор нь жааз төмөртөө нягт наалдсаныг магадлах.
ЯЛГАХ ДОВ, ТАТАХ ЗАМ ДЭЭРХ СЭЛГЭЭ
13.85. Вагоныг ялгахад зориулсан довын байгууламжтай өртөөнд сэлгээний ажлыг суурь бүтэц эзэмшигчийн баталсан зааврын дагуу гүйцэтгэнэ.
13.86. Ялгах довоос вагоныг тараахын өмнө довын жижүүр дараах үүргийг гүйцэтгэнэ.
13.86.1. ялгах замууд дов талаас хэр зэрэг чөлөөтэй байгаа, тэдгээр замуудад вагон оруулах боломж байгаа эсэхийг шалгах;
13.86.2. вагон ялгах ажлын төлөвлөгөө, салгах бүлэг вагон /салгалт/-ны байрлал, салгах дараалал, салгалт бүр дэх вагоны тоо, довоос буулгах вагоны явах ангийн хэв байдал ба онцгой болгоомж шаардсан болон урт баазтай вагон байгаа зэрэг шаардлагатай мэдээлэлтэй танилцах;
13.86.3. өртөөнд тогтоосон зааврын дагуу вагонуудыг ялгах ажиллагаанд оролцож байгаа бусад ажилтан /галт тэрэгний найруулагч, туслах найруулагч, ивүүрчид ба бусад/-д ажлын шинж байдлыг танилцуулах.
13.87. Довын жижүүр, галт тэрэгний найруулагч, ивүүрчин нар тараалтын ажиллагааны үед ялгах замууд вагоноор эзлэгдсэн байдал, салгасан вагонууд сум ба довын бэлийн зам дээгүүр өнхөрч байгаа байдал, нэг салгалтаар хэдэн вагон салгаж байгаа, ялгах замууд руу вагон буулгах давтамж зэргээс хамааруулан довоос буулгах болон довоос өнхөрсөн вагоны зогсоох хурдыг тохируулна.
13.88. Довын жижүүр нь тараалтын явцад салгасан вагоны хөдөлгөөн, вагон буулгавал зохих зөв зам руу явж байгааг ажиглахын зэрэгцээ дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны төхөөрөмжийн ажиллагаанд хяналт тавина.
13.89. Тараалтын явцад довын жижүүр, найруулагч нь онцгой болгоомж шаардагдсан ачаа бүхий вагон зогсож байгаа зам руу довоос салгалт хийн вагон буулгаж байгаа үед ивүүрчид ба сумчид тараалтын аюулгүй ажиллагаа, хөдлөх бүрэлдэхүүний болон ачааны бүрэн бүтэн байдлыг хангах талаар онцгой анхаарч ажиллана.
13.90. Задлан тараагдаж байгаа бүрэлдэхүүнд болон ялгах паркийн зам дээр онцгой болгоомж шаардагдах тусгай ангиллын ачаатай вагон байгаа тухай өртөөний ажилтан нарт мэдээллэхийг орон нутгийн заавраар тогтооно.
13.91. Доорх бүрэлдэхүүнийг огцом түлхэж сэлгээ хийх дов, хагас довоос тарааж болохгүй:
13.91.1. ачаа хүргэгчтэй вагоноос бусад хүн суулгасан вагон;
13.91.2. тэсрэх дэлбэрэх аюултай ачаа, шахсан шингэрүүлсэн хий, суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон жагсаалтанд заагдсан зарим зэрэглэлтэй ачаа бүхий вагон, шингэрүүлсэн хийнээс суларсан хоосон цистерн;
13.91.3. хэтрүү овортой, хүнд ачаатай тавцант ба хагас вагон, транспортер;
13.91.4. ажиллаагүй байгаа зүтгүүр, төмөр замаар өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүн, хөргүүрт вагон ба секц, хөргүүрт хөдлөх бүрэлдэхүүн бүхий галт тэрэгний бүрэлдэхүүн, зоогийн вагон, зорчигчийн вагон, төмөр замаар явдаг кран;
13.91.5. тусгай /радио, цахилгаан станц, эмнэлэг, клуб, хүчний хэмжүүр, зам хэмжүүр, пүүний гэх мэт/ вагон болон “довоос бүү буулга” гэсэн бичигтэй бусад вагон.
13.92. Энэхүү журмын 13.91-д дурдсан хөдлөх бүрэлдэхүүнд дов дээр сэлгээний ажил гүйцэтгэхдээ зөвхөн ухраан суулгах аргаар хийнэ.
13.93. Ялгах довоос вагоныг довын гэрлэн дохионы зөвшөөрсөн заалтаар тараах хурдыг довын техник тоноглол, орон нутгийн нөхцөлийг харгалзан суурь бүтэц эзэмшигч тогтооно.
13.94. Ялгах довоос буулгахыг хориглосон буюу буулгах үед онцгой болгоомж шаардах ачаатай вагоны ачааны жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч тогтооно. Жагсаалтанд орсон вагоны бичиг баримт дээр ”довоос бүү буулга” гэсэн бичлэгтэй тэмдэг дарна.
13.95. Ачаа дагалдагч, үйлчлэгчтэй /баг/ буюу мал, амьтан ачсан хүргэгчтэй вагоныг довоос тараахын өмнө галт тэрэгний найруулагч сэлгээ хийх тухай вагоны үйлчлэгч, хүргэгч /багт/ нарт урьдчилан мэдэгдсэн байна.
13.96. Тараалтын явцад ивүүрчин бүр ялгах зам дээр байгаа вагоныг ажиглах ба зам вагоноор дүүрсэн үед энэ тухай довын жижүүр, найруулагчид урьдчилан мэдэгдэнэ.
13.97. Ялгах довын аюулгүй ажиллагааг хангахын тулд ивүүрчин дараах үүргийг гүйцэтгэнэ.
13.97.1. бүрэлдэхүүнийг тарааж эхлэх үед өөрийн хариуцсан зам дээр байх;
13.97.2. салгалтын тухай довын жижүүр, галт тэрэгний найруулагч, зүтгүүрийн машинчийн өгч байгаа дохиог анхааралтай ажиглах;
13.97.3. ялгах замын багтаамжийг бүрэн ашиглахын зэрэгцээ, ялгах паркад зогсож байгаа вагон руу довоос буулгасан вагон ойртохдоо хүчтэй мөргөлдөхгүй байх, залгалтын үеийн аюулгүй ажиллагааг бүрэн хангах тооцоотойгоор вагоныг тоормослуулна. Олон вагонтой салгалтыг довоос тараах үед нэмэгдэл тоормосны ивүүрийг дунд талын вагоны хос дугуйн дор тусгай сэрээний тусламжтай тавина;
13.97.4. тараасан вагоныг зогсоосны дараа ивүүрийг вагон дороос зориулалтын багажаар авах;
13.97.5. зэргэлдээ ажлын бүсэд салгалт ихээр хийгдэж байгаа үед тэдгээр замыг хариуцан ажиллаж буй ивүүрчинд туслах үүрэгтэй.
13.98. Өртөөний зам дээр вагоныг бэхлэх үед тоормосны ивүүр тавьж болохгүй газрууд:
13.98.1. зам төмрийн уулзварын өмнө /1м ба түүнээс бага зайд/, зам төмрийн уулзвар дээр;
13.98.2. суман шилжүүлгийн шор нийлсэн жааз зам төмөр дээр;
13.98.3. тахирын гадна талын зам төмөр дээр;
13.98.4. вагоны тэргэнцэрийн хос дугуйн хооронд;
13.98.5. суман шилжүүлгийн тоонолжийн өмнө.
13.99.Гэмтэлтэй /толгой нь хагарсан, ул нь мурийсан, цуурсан, эмтэрсэн ба бусад/ тоормосны ивүүрийг ашиглаж болохгүй.
13.100. Тоормосны ивүүрийг /ялгарах өнгөөр/ будаж, түүн дээр өртөөний тэмдэг, дугаарыг цохиж тавина. Ивүүрийг цоожтой бат бэх найдвартай саванд хадгална. Ивүүрийг бүртгэх, дугаарлах, шилжүүлэх, ашиглах, хяналт тавих, устгах зааврыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
13.101. Довын жижүүр, найруулагч хоорондоо урьдчилан тохиролцохгүйгээр ялгах паркад /довын талаас буюу паркийн замын нөгөө талаас/ вагоныг ухраах ба холбох үйлдлийг хийж болохгүй.
13.102. Найруулагчийн бригад нь бүрэлдэхүүнийг ухраахын өмнө вагоны дугуйн дор ивүүр байхгүй, авто угсрааны хөшүүргийн бариул хэвийн байдалд байгааг магадлана.
13.103. Ялгах зам дээр тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагон байгаа үед найруулагч нь вагоныг хөдөлгөхийн өмнө хөдөлгөөнд саад болох зүйл байгаа эсэхийг магадлана. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл /хүчтэй салхи, манан будан, цасан болон шороон шуурга/, гэрэлтүүлэгдээгүй зам дээр сэлгээний ажлыг онцгой сонор сэрэмжтэй, шаардлагатай тохиолдолд бууруулсан хурдтай гүйцэтгэх бөгөөд сэлгээний хөдөлгөөнийг зогсоох хүртэл арга хэмжээг авна.
13.104. Ялгах довын хэвийн ажиллагаа алдагдсан, өмнөх бүлэг вагон сумын хоолойд зогссон, дараагийн бүлэг вагон мөргөх зэрэг эрсдэл үүссэн тохиолдолд жижүүр, найруулагч, ивүүрчин, сумчин дараагийн салгалтыг зогсоох арга хэмжээг авна.
ГОЛ БА ХҮЛЭЭН АВАХ, ЯВУУЛАХ ЗАМД ХИЙХ СЭЛГЭЭ
13.105. Өртөөний хүлээн авах, явуулах паркад хийх сэлгээг зөвхөн өртөөний жижүүрээс найруулагчид сэлгээний ажлын төлөвлөгөө өгөх үедээ заасан тэр зам дээр /сум дээр/ гүйцэтгэж болно. Галт тэрэгний диспетчер болон зэргэлдээ өртөөний жижүүрийн зөвшөөрөлгүйгээр машинч хоорондын зам эзлэх эрхгүйгээр өртөөний заагаас гадагш хоорондын зам руу бүрэлдэхүүн гаргаж сэлгээ хийж болохгүй.
13.106. Сэлгээний бүрэлдэхүүн өртөөний заагаас гадагш хоорондын замд гарч болох бөгөөд дараах зөвшөөрлийг авна:
13.106.1. хагас автомат хориглолтой үед уг хоорондын замд хамаарагдах түлхүүр-очир, түүнийг байхгүй үед замын утсан мэдээ;
13.106.2. цахилгаан очирын системийн үед уг хоорондын замд хамаарагдах очир буюу түлхүүр-очир;
13.106.3. утсан холбооны үед замын утсан мэдээ, түүнд хоорондын замд гарч сэлгээ хийхийг зөвшөөрсөн зэргэлдээ өртөөний жижүүрийн зөвшөөрөл;
13.106.4. өртөө хоорондын хориглолтой үед уг хоорондын замд хамаарагдах түлхүүр-очир, түүнийг байхгүй үед замын утсан мэдээ.
13.107.Өртөөний заагаас бүрэлдэхүүн гарах үед сэлгээний машинчид олгох замын утсан мэдээний дээд талд нь “өртөөний заагаас гарч сэлгээ хийнэ” гэсэн тэмдэглэл хийгдэнэ.
13.108. Сэлгээний зүтгүүрийн машинчид замын утсан мэдээ олгон хоорондын замд өртөөний заагаас гарч сэлгээ хийх тухай өртөөдийн жижүүрийн хооронд явагдах яриа бүх тохиолдолд галт тэрэгний диспетчерийн холбоогоор түүний хяналтын дор гүйцэтгэгдэх ба галт тэрэгний утсан мэдээний дэвтэрт тэмдэглэгдэнэ.
13.109. Ачилт буулгалт, засварт ба бусад ажиллагаанд тавихаар галт тэрэгнээс салгагдсан вагоноор хүлээн авах, явуулах замыг эзлүүлэхгүй байхыг анхаарна. Завсарын өртөөний жижүүр хүлээн авах, явуулах замыг зөвхөн галт тэрэгний диспетчерийн зөвшөөрлөөр саланги болон бүлэг вагоноор түр эзлүүлж болно. Тушаалыг дараах загвараар өгнө.
... өртөөний /зөрлөгийн/ ... –р замыг хөдлөх бүрэлдэхүүнээр эзлүүлж ивүүр № ... бэхэлсэн тухай ... өртөөний /зөрлөгийн/ жижүүр ... мэдэгдлийг үндэслэн уг замыг ... оны ... сарын ... өдрийн ... цаг ... минутнаас эхлэн бүх галт тэрэгний хөдөлгөөнд хаав.
Галт тэрэгний диспетчер ................................
... өртөөний /зөрлөгийн/ ... –р замыг хөдлөх бүрэлдэхүүнээс чөлөөлж ивүүр ... авсан тухай ... өртөөний /зөрлөгийн/ жижүүр ... мэдэгдлийг үндэслэн уг замыг ... оны ... сарын ... өдрийн ... цаг ... минутнаас эхлэн бүх галт тэрэгний хөдөлгөөнд нээв. Галт тэрэгний диспетчерийн ...... тоот тушаалыг хүчингүй болгов.
Галт тэрэгний диспетчер ................................
13.110. Барих мухар замыг ямар ч хөдлөх бүрэлдэхүүнээр, хамгаалах мухар замыг зорчигчийн ба хүн суулгасан ачааны вагон, тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагоноор эзлүүлж болохгүй.
13.111. Сэлгээний ажил хийхэд сэлгээний бүрэлдэхүүн хүлээн авах буюу явуулах зам руу гарч хийгдвэл өртөөний жижүүр нь галт тэрэг хүлээн авч явуулах гэж байгаа талаар сэлгээний бригадад радио холбоо, паркийн хоёр талын чанга яригч холбоо, сумчнаар дамжуулан урьдчилан мэдэгдсэн байна.
НАЙРУУЛАГЧИЙН БРИГАД СУМЫГ ШИЛЖҮҮЛЖ СЭЛГЭЭНИЙ АЖИЛ ХИЙДЭГ БҮС
13.112. Ачих буулгах анги, хэсэг, нүүрсний агуулах, вагон, зүтгүүрийн депогийн ба дагнасан хэрэглээний салбар зам эзэмшигчийн зам руу сэлгээний зүтгүүр орох шаардлагатай үед өртөөний жижүүр, галт тэрэгний найруулагч нар вагон тавьж өгөх, татаж авах боломжийн талаар тухайн байгууллага, нэгжийн ажил удирдагчтай урьдчилан тохиролцоно. Хэрхэн тохиролцож байх тухай өртөөний Техник захирамжийн актад заасан байна.
13.113. Найруулагчийн бригад сумыг шилжүүлж сэлгээний ажил хийдэг хэсэг зам руу сэлгээний бүрэлдэхүүн оруулахын өмнө найруулагчийн бригад сэлгээний бүрэлдэхүүнийг зогсоож зам, сумын байдлыг шалгах ба хөдөлгөөний аюулгүй байдалд саад учрах хүчин зүйл байгаа эсэхийг магадлана.
АРВАНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АНХААРАМЖ ОЛГОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
14.1. Галт тэрэг аялалд явах үед зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын онцгой анхааралтай явах нөхцөлийг хангах, зам дээр хүмүүс ажил гүйцэтгэж байгааг урьдчилан анхааруулах зорилгоор галт тэрэгний машинчид бичгэн анхаарамжийг олгоно.
14.1.1. зам, гармын дохиолол, хиймэл болон бусад байгууламж эвдэрсэн, мөн түүнчлэн хурд бууруулах замд зогсох шаардлагатай барилгын болон засварын ажил хийх үед;
14.1.2. гэрлэн дохио, семафорыг шинээр ашиглалтанд оруулах, хуучин байсныг шилжүүлэн байрлуулах, хураан авах, гэрлэн дохио, семафорын зөвшөөрсөн заалт хориглосон байдалд шилжихгүй гэмтсэн үед;
14.1.3. ачилтын овор хэмжээнээс хэтэрч илүү гарсан ачаатай, хагас ачаатай цистерн вагонтой галт тэргийг явуулах үед;
14.1.4. тухайн хэсэгт тогтоосон хурдтай явж чадахгүй хөдлөх бүрэлдэхүүнийг галт тэргэнд холбосон үед;
14.1.5. замаас авагддаг хөдлөх нэгжийг үзэгдэлт муутай нөхцөлд ажиллуулах, мөн түүнчлэн замын тэргэнцэрээр хүнд ачаа тээвэрлэх үед;
14.1.6. зүтгүүрийн автомат дохиоллын замын байгууламж гэмтсэн үед;
14.1.7. техник ашиглалтын журмын 17.1.7-д заасны дагуу хурд бууруулах, галт тэрэг зогсоох шаардлагатай газар мөн түүнчлэн галт тэрэгний явах онцлог нөхцөл байдлын тухай зүтгүүрийн ба галт тэрэгний бригадад анхааруулах шаардлагатай бүх тохиолдолд;
14.1.8. хос замтай хоорондын замд цас цэвэрлэгч машин, чиг залагч, чигжигч машин, зам тавигч кран, төмөр замын кран, чигжээс цэвэрлэгч машин, бусад машин ажиллах үед.
14.2. Бүх анхаарамж 3 төрөлд хуваагдана. Үүнд:
14.2.1. суурь бүтцийн төхөөрөмж байгууламжийг шинэчлэх, засвар үйлчилгээ хийх үед гүйцэтгэх ажлын нөхцөл байдлаас хамааран уг ажлын удирдагч нь түүнийг дуусгах хугацааг тодорхой тогтоож чадахгүй бол тогтоосон агшнаас эхлэн өөрчлөх хүртэл хүчинтэй байх;
14.2.2. анхаарамж олгох захиалганд заагдсан, ажил удирдагчийн тогтоож өгсөн тодорхой хугацааны туршид хүчинтэй байх;
14.2.3. зарим галт тэргийг өнгөрүүлэхэд онцгой нөхцөл шаардлагатай үед тогтоогдох /галт тэрэг тогтоосон хурдтай явж чадахгүй ачаатай хөдлөх бүрэлдэхүүн байгаа, цагийн хуваарьт тусгагдаагүй зогсолттой явуулах гэх мэт/;
14.3. Урьдчилан төлөвлөгдсөн ажил гүйцэтгэхийн тулд анхаарамж олгох тухай захиалгыг дараах албан тушаалтан дор дурдсан хугацаагаар өгнө.
14.3.1. замын мастер, шугам сүлжээний хэсгийн мастер, дохиолол холбооны цахилгаан механикч нар түр хугацаагаар ажил гүйцэтгэхдээ 1 хоногоос илүүгүй;
14.3.2. зам, дохиолол холбоо, эрчим хүч, ус хангамжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн дарга нар 3 хоногийн давтамжтайгаар 10 хүртэл хоног;
14.3.3. суурь бүтэц эзэмшигч ба тасгийн дарга 10 хүртэл хоног.
14.4. Энэхүү журмын 14.3-т зааснаас их хугацаатай анхаарамжийг суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар тогтооно. Анхаарамж тогтоох тухай тушаалаар суурь бүтэц эзэмшигчээс зохих удирдлагуудад гүйцэтгэх ажлыг дуусгах, хэвийн хурдыг сэргээсний дараа анхаарамжийг хүчингүй болгох эрх олгоно.
14.5. Замын мастер, цахилгаан механикч, эрчим хүчний мастер дараах тохиолдолд анхаарамж олгох тухай захиалгыг өгнө.
14.5.1. үзэгдэлт муутай нөхцөлд замаас авагддаг хөдлөх нэгжүүд ажиллах үед;
14.5.2. замын бригадын даргын удирдлагаар замын тэргэнцрээр хүнд ачаа зөөх үед.
14.6. Урьдчилан төлөвлөгдсөн зам засварын ажлыг гүйцэтгэх тухай анхаарамжийг олгох захиалгыг замын мастер өгнө.
14.7. Анхаарамж олгох урьдчилан төлөвлөгдсөн ажлын жагсаалтыг Замын ажил гүйцэтгэх үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах заавраар тогтооно.
14.8. Хөдөлгөөний аюулгүй ажиллагаанд аюул учруулж болох замын байгууламжинд илэрсэн гэмтлийг арилгахын тулд зогсоох дохиогоор хаах, хурд бууруулах дохиогоор хамгаална. Урьдчилан төлөвлөгдөөгүй ажлыг /гэмтэлтэй хавчаар, сумын шор, тоонолжийн хэсэг, зам төмрийн нэгчилсэн солилт хийх, тэдгээрийг засварлах, замын овоолтыг засах гэх мэт/ хийхийн тулд анхаарамж олгох захиалгыг замын мастер /түүнийг байхгүйд замын бригадын дарга/ шугам сүлжээний хэсгийн мастер, цахилгаан механикч өгнө. Энэ тухай зам, эрчим хүч, ус хангамж, дохиолол холбооны засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн дарга нарт мэдэгдэнэ.
14.9. Анхаарамж олгох захиалгыг бичгээр, цахилгаанаар, утсаар, факсаар суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон анхаарамжийг олгох өртөөдийн жижүүрт, анхаарамж олгогдох хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүрт хаяглаж өгнө. Анхаарамж олгох өртөөдөд өгөгдсөн бичгэн захиалга, тогтоогдсон бусад хаягаар явуулах цахилгаан, утсан мэдээ нь албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан байна.
14.10. Анхаарамж олгох цахилгааныг уг анхаарамж хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс 3-аас доошгүй цагийн өмнө хүлээн авсан байхаар өгнө. Урьдчилан төлөвлөгдөөгүй ажил хийхийн тулд анхаарамж олгох тухай захиалга, анхаарамж тогтоосон хоорондын замыг хязгаарлагч өртөөний жижүүрт шууд дамжуулагдсан /бичгээр буюу утсаар/ бол уг өртөөний жижүүр нь энэ захиалгын агуулгыг зэргэлдээ өртөөний жижүүр, галт тэрэгний диспетчер нарт дамжуулах үүрэгтэй бөгөөд галт тэрэгний диспетчер нь өртөөний жижүүрт явж байгаа галт тэрэгнүүдээс урьдчилан төлөвлөгдөөгүй анхаарамжийг ямар галт тэргэнд олгохоор өртөөн дээр зогсоохыг мэдэгдэнэ. Анхаарамж хүлээн авсан өртөөний жижүүр галт тэрэгний диспетчерийн шийдвэрээр уг галт тэргийг зогсоож анхаарамжийг машинчид олгоно.
14.11. Анхаарамж тогтоох ба өөрчлөх, захиалга, цахилгаан, утсан мэдээг шуурхай дамжуулах, заасан хаягаар хүргэх зааврыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
14.12. Ажил удирдагч анхаарамж олгохыг хүссэн захиалга хүчин төгөлдөр болсон эсэхийг баталж магадлалгүйгээр ажил эхэлж болохгүй. Захиалга хүчин төгөлдөр болсныг дараах баримтаар батлана:
14.12.1. цахилгаан /утсан мэдээг/-ыг тогтоосон хаягаар дамжуулахаар хүлээн авсан цаг хугацааг бичсэн, телеграфын ажилтаны гарын үсэг бүхий цахилгааны /утсан мэдээ/ хувь. Телеграф байхгүй бол өртөөний жижүүр цахилгааныг хүлээн авч гарын үсэг зурна.
14.12.2. анхаарамж олгох өртөөний жижүүр нь бичгэн захиалгыг хүлээн авч анхаарамжийн дэвтэрт бичиж гарын үсэг зурна.
14.12.3. анхаарамж олгох захиалгыг факсаар явуулахын өмнө тухайн хүлээн авагчид урьдчилан мэдэгдсэний дараа факсыг илгээнэ. Хүлээн авсан эсэхийг магадлана.
14.13. Зам, хиймэл төхөөрөмж, байгууламжид үүссэн хөдөлгөөний аюулгүй ажиллагаанд аюул учруулж болохуйц гэмтлийг арилгах ажлыг тухайн газрыг Дохиолол холбооны журмын дагуу бүрэн хамгаалсны дараа хийнэ.
14.14. Анхаарамж олгох тухай захиалгад бичигдвэл зохих зүйлүүд:
14.14.1. анхаарамж үйлчлэх хоорондын замын километр, зуут, өртөө, зөрлөгийн нэр зам ба сумын дугаар;
14.14.2. галт тэрэгний хөдөлгөөний үед сэргийлэх арга хэмжээ;
14.14.3. анхаарамж эхлэх ба дуусах хугацаа;
14.14.4. анхаарамж олгох болсон шалтгаан.
14.15. Өртөөний жижүүр бүх анхаарамж, анхаарамжийн захиалга ба үйлчлэх хугацааг анхаарамжийн дэвтэрт бичиж дугаарлана. Анхаарамж тогтоосон хоорондын замын хязгаарлагч өртөөдийн жижүүр захиалга хүлээн авсан тухай галт тэрэгний диспетчерт илтгэнэ.
14.16. Анхаарамжийн дугаарлалтыг сар бүрийн эхний хоногийн 00:00 цагаас 1-ээр эхлэн дугаарлан хөтлөнө. Сар бүрийн эхний хоногийн 00 цагаар хүчинтэй байгаа бүх анхаарамжийг шилжүүлэн бичнэ. Дэвтэр дэх бүх бичлэгийг техник захирамжийн актанд заасан ажилтан хийж болох бөгөөд жижүүр хянаж гарын үсэг зурна. Өртөөний дарга түүний орлогч анхаарамжийн дэвтрийг тогтмол шалгаж байна.
14.17. Хэсгийн ба техникийн өртөөдөөс явах бүх галт тэргэнд өгөгдсөн анхаарамжийг олгоно.
14.18. Галт тэргэнд анхаарамж олгодог өртөөдийн жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч тогтооно. Өртөөдөд зэргэлдээ төмөр замын хил залгаа хэсгээс анхаарамж тогтоосон тухай цахилгааныг хаяглаж ирүүлсэн байна.
14.19. Тухайн хэсэгт тогтоосон хурдаар явж чадахгүй онцгой нөхцөл шаардсан ачаатай вагон, хөдлөх бүрэлдэхүүн холбосон галт тэргэнд, найруулсан болон зүтгүүрийн бригад солилцдог өртөөнд анхаарамж олгоно.
14.20. Анхаарамжийг ташуу шар зураастай цагаан өнгийн давхар гардаг тусгай цаасан дээр хэвлэгдсэн маягтанд техник захирамжийн актанд заагдсан ажилтан бичиж өртөөний жижүүр шалгаж гарын үсэг зурна.
14.21. Өртөөний жижүүр, өртөөний техник захирамжийн актанд заасан ажилтан үлдэх хувьд гарын үсэг зуруулж машинчид олгоно. Машинч анхаарамжийн агуулгатай туслах машинчийг танилцуулах үүрэгтэй. Туслах машинч харилцан хяналт тавьж явахын тулд анхаарамжийн агуулгаас хуулбар хийж авсан байна.
14.22. Олгогдож байгаа анхаарамжийн маягтын дугаар анхаарамжийн дэвтэрт бүртгэгдсэн дугаартай тохирч байна.
14.23. Өртөөний жижүүрээс анхаарамжийн маягтыг урьдчилан бичиж /галт тэрэгний дугаараас бусад/ гарын үсэг зурна.
14.24. Анхаарамжийн маягтанд бичигдсэн зүйл нь тодорхой бөгөөд ойлгомжтой байна.
14.25. Анхаарамжийн маягтанд явуулах галт тэрэгний дугаарыг машинчид олгохын өмнө бичнэ. Галт тэрэг хос зүтгүүртэй явах үед анхаарамжийг түүчээ зүтгүүрийн машинчид олгоно. Түүчээ зүтгүүрийн машинч нь анхаарамж байгаа тухай хоёрдугаар зүтгүүрийн машинчид мэдэгдэнэ.
14.26. Өртөөний жижүүр галт тэргэнд олгосон анхаарамжийг зүтгүүрийн машинчтай тулгаж шалгана.
14.27. Галт тэрэг түлхэгч зүтгүүртэй яваа үед анхаарамжийг түүчээ ба түлхэгч зүтгүүрийн машинчид олгоно. Хот дүүргийн, зөөврийн, дамжуулах галт тэрэг болон түлхэгч зүтгүүрт анхаарамж олгох журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
14.28. Анхаарамж олгогдсон анхны галт тэрэгний дугаарыг олгосон өртөөний жижүүр галт тэрэгний диспетчерт мэдэгдэнэ. Галт тэрэгний диспетчер нь хөдөлгөөний гүйцэтгэсэн зурмаг дээр тэмдэглэнэ.
14.29. Анхаарамж тогтоосон хоорондын замыг хязгаарлагч өртөөний жижүүр хүчинтэй хугацаа эхлэхээс өмнө галт тэрэгний диспетчерээс галт тэрэгний машинчид анхаарамж олгогдсон эсэхийг тодруулна. Галт тэргэнд анхаарамж олгогдоогүй бол олгохоор зогсооно. Урьдчилан төлөвлөгдөөгүй анхаарамж гарч ирсэн үед энэхүү журмын 14.10-т зааснаар анхаарамж олгоно.
14.30. Анхаарамж өөрчлөх хүртэл гэж тогтоогдсон бол хүчингүй болгосон тухай мэдэгдэл хүлээн автал галт тэргэнд олгогдоно. Тодорхой хугацаатай тогтоогдсон анхаарамжийг дурдсан хугацаанд галт тэргэнд олгоно. Ийм анхаарамжийг хүчингүй болгох тухай мэдэгдэл өгөгддөггүй. Ажил удирдагчаас анхаарамжийн хугацааг сунгах шаардлагатай болсон тухай мэдэгдэл хүлээн аваагүй бол анхаарамжийг галт тэргэнд олгохыг зогсооно.
14.31. Ажил удирдагч анхаарамжинд заагдсан ажлаа хугацаанд нь дуусгаж чадаагүй бол хугацаа дуусахаас өмнө ажил удирдагч өөрөө хоорондын замын хязгаарлагч өртөөдийн жижүүрт анхаарамж сунгах захиалгыг шинээр өгнө.
14.32. Өртөөний жижүүр захиалга хүлээн аваад галт тэрэгний диспетчерт мэдэгдэх бөгөөд ямар галт тэргэнд анхаарамж олгогдоогүйг тодруулж, нэмэгдэл захиалганд заагдсан хугацааг дуусах хүртэл анхаарамжийг олгоно.
14.33. Өөрчлөх хүртэл хүчин төгөлдөр тогтоосон анхаарамжийг зөвхөн түүнийг тогтоосон ажилтан, шууд удирдах дарга хүчингүй болгох эрхийг эдэлнэ. Анхаарамж тогтоодог албан тушаалтан нь зохих ажлыг гүйцэтгэсний дараа тогтоосон анхаарамжийг хүчингүй болгох буюу анхаарамжаар тогтоосон галт тэрэгний хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэхийг өөрийн удирдлаганд байдаг салбар нэгжийн даргад даалган өгч болно. Ийм даалгаврын тухай анхаарамж олгох захиалгад заасан байна.
14.34. Өөрчлөх хүртэл хүчин төгөлдөр тогтоосон анхаарамжинд заасан шалтгааныг арилгамагц анхаарамж тогтоосон ажилтан анхаарамж олгосон хаягаар цахилгаан өгч өөрчилнө. Анхаарамжийг буулгахдаа тухайн захиалга өгсөн ажилтан хүчингүй болгож болно.
14.35. Өртөөний жижүүр, анхаарамжийг хүчингүй болгосон тухайн мэдэгдлийг аваад анхаарамжийн дэвтэрт байгаа тэмдэглэлийн эсрэг талд хэнээс хэдийд /цаг, минут ба өдөр/ ирснийг зааж бичнэ. Анхаарамжийг хүчингүй болгосон, хугацаанаасаа өмнө буусан тухай мэдэгдлийг хүлээн авсан өртөөний жижүүр галт тэрэгний диспетчерт мэдэгдэнэ.
14.36. Галт тэрэгний зүтгүүрийн машинч хэсгээр явах үедээ олгогдсон анхаарамжийг баримталж, тавигдсан зөөврийн дохионы шаардлагыг биелүүлнэ.
14.37. Анхаарамжинд заасан хугацаанаас өмнө буюу хойно ажил хийж байсан газраар өнгөрөх үед зам дээр зогсоох буюу хурд бууруулах дохио байхгүй бол галт тэрэгний явах хурдыг бууруулахгүй.
14.38. Хоорондын замын байгууламж, төхөөрөмжинд гэмтэл гарсныг илрүүлсэн тухай мэдэгдлийг хүлээж авсан өртөөний жижүүр нь төхөөрөмжийг үйлчлэх ажилтанд /замын мастер, цахилгаан механикч, эрчим хүчний хэсгийн мастер/ даруй мэдэгдэнэ. Хоорондын замаар явж байгаа зүтгүүрийн машинч гэмтлийг илрүүлбэл хурдаа бууруулах, шаардлагатай бол галт тэргийг зогсоох ба ойролцоо өртөөний жижүүр буюу галт тэрэгний диспетчерт гэмтэл саатлын байдал ба илрүүлсэн газар /километр, зуут/-ыг зааж мэдэгдэнэ.
14.39. Хүлээж авсан /машинчаас буюу өөр хүнээс/ мэдэгдэл нь галт тэрэгний хэвийн хөдөлгөөнд нөлөөлөх саад тотгортой байгааг гэрчилж байвал өртөөний жижүүр хоорондын замд явж байгаа галт тэрэгний машинчид заагдсан мэдэгдлийг дамжуулна. Мэдэгдлийн шинж байдал нь галт тэрэгний хөдөлгөөнийг явуулах боломжгүй байвал уг саад тотгорыг арилгасан тухай мэдэгдэл хүлээн авах хүртэл хөдөлгөөнийг зогсоох эрхтэй. Өртөөний жижүүр хоорондын зам хаах тухай тушаалыг хүлээлгүйгээр зэргэлдээ өртөөний жижүүрт хоорондын замд галт тэрэг явуулахгүй байхыг мэдэгдэнэ.
14.40. Хоорондын замд яваа галт тэрэгний машинч нь хүлээн авсан мэдэгдлээс хамааран аюултай газраар онц сонор сэрэмжтэй, бууруулсан хурдтай зогсоход бэлэн явах ба шаардлагатай тохиолдолд галт тэргийг зогсооно.
14.41. Саад тотгорыг арилгасаны дараа хөдөлгөөнийг сэргээж болно.
14.42. Хөдөлгөөний хэвийн ажиллагаанд нөлөөлөх саад тотгортой хоорондын замаас мэдэгдэл хүлээж аваад анхны галт тэргийг зөвхөн замын мастер, түүний эзгүйд замын бригадын даргыг дагуулан явуулж болно. Энэ галт тэрэгний машинчид гэмтлийг илрүүлсэн газраас нэг километрийн зайтай дөхөж зогсох бичгэн анхаарамж олгоно. Галт тэрэг дагалдагч ажилтан дараачийн галт тэрэг өнгөрүүлэх дэглэмийг тогтоох бөгөөд галт тэргэнд анхаарамж олгох захиалгыг өгнө.
14.43. Суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар олгогдох анхаарамж нь зохих салбар, аж ахуйн нэгжийн дарга нарт хаяглагдах ба анхаарамж тогтоосон хэсгийн галт тэрэгний диспетчер, зааварлагч машинч, машинч, өртөөний жижүүр, замын мастер, бригадын дарга нарт мэдэгдэж гарын үсэг зуруулна.
14.44. Тушаал нь өртөөний жижүүр, зүтгүүрийн депогийн ажлын байранд байх ба анхаарамжийн дэвтэрт хавсрагдсан байна. Депогийн дарга тушаал хүлээж авмагц 3 хоногийн дотор зүтгүүрийн бригадад суурь бүтэц эзэмшигчийн тушаалыг танилцуулах ба энэ тухай анхаарамж олгох өртөөдийн дарга нарт мэдэгдэнэ. Үүний дараа галт тэргэнд бичгэн анхаарамж олгохгүй байж болно.
14.45. Аадар бороо орж байгаа үед анхаарамж ба дохио байгааг үл харгалзан суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар заасан газраар өнгөрөхдөө зүтгүүрийн бригад нь онцгой сонор сэрэмжтэй явах ба шаардлагатай үед хурдаа бууруулж зогсоход бэлэн явна.
14.46. Анхаарамжийн үйлчлэх хугацааг галт тэрэгний тоогоор тодорхойлсон тохиолдолд гэнэтийн анхаарамжийн нэгэн адил олгох ба галт тэрэгний диспетчерийн тушаалд заагдсан тооны галт тэрэг өнгөрсөний дараа хүчингүйд тооцно. Анхаарамжийн маягтыг наймдугаар хавсралтад үзүүлэв.
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
ӨРТӨӨНД ДОХИОЛОЛ, ТӨВЛӨРҮҮЛЭЛТ, ХОРИГЛОЛЫН БАЙГУУЛАМЖИЙН ХЭВИЙН АЖИЛЛАГАА АЛДАГДСАН НӨХЦӨЛД ГАЛТ ТЭРЭГ ХҮЛЭЭЖ АВАХ БА ЯВУУЛАХ
15.1. Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламжинд гарсан гэмтлийг илрүүлэх үед өртөөний жижүүр Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэрт зохих тэмдэглэл хийх ба гэмтлийн тухай цахилгаан механикчид мэдэгдэнэ.
15.2. Гэмтлийг арилгаж байгууламжийн ажиллагааг байгууламжийн хамаарлын бодит байдалтай тулган шалгаж, “Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т цахилгаан механикч зохих бичлэг хийх хүртэл өртөөний жижүүр галт тэрэгний байдлыг үл харгалзан гэмтэлтэй байгууламжийн хяналтын хэрэгслийн заалтыг удирдлага болгон байгууламжийг ашиглаж болохгүй.
15.3. Дээрх тохиолдолд зам, сумын чөлөөтэйг шалгах, галт тэрэг хүлээж авах, явуулах, замнал бэлтгэх ажиллагааг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.
15.4. Гэмтлийн шинж байдлаас хамааран өртөөний жижүүр нь цахилгаан механикч ирэхийг хүлээлгүйгээр дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламжийн хэвийн ажиллагаа алдагдсан шалтгааныг тодруулахын тулд тухайн зам, суманд гадна талын үзлэгийг техник захирамжийн актанд заагдсан албан тушаалтнаар хийлгэнэ. Уг албан тушаалтан дараах шалгалтыг хийнэ:
15.4.1. зам, сумын тусгаарлагдсан хэсэгт хуурамч эзэлгээтэй заалт гарсан үед зам төмрийн хэлхээний бүрэн бүтэн байдал, бусад зүйлээр холбогдсон эсэх;
15.4.2. тухайн хэсгийн зам төмөр хугарч гэмтсэн эсэх;
15.4.3. сум удирдах пультнээс шилжүүлэгдэхгүй бол шор ба жааз зам төмрийн хооронд ямар нэг зүйл орсон эсэх.
15.5. Гадна талын үзлэгээр байгууламжийн хэвийн ажиллагааг алдагдуулсан шалтгааныг тогтоож арилгасан бол өртөөний жижүүрт байгууламжийн ашиглалтыг сэргээхийг зөвшөөрнө. Байгууламжийн ажиллагааг алдагдуулсан шалтгаан тэдгээрийг арилгасан тухай өртөөний жижүүр Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэрт бичлэгийг хааж тэмдэглэл хийнэ.
15.6. Цахилгаан механикч нь байгууламжийн хэвийн ажиллагаа алдагдсан тухай мэдээ хүлээн аваад дохио ашиглахаар буюу ашиглахгүйгээр гэмтэлтэй байгууламжийг хамаарлаас гаргах шаардлагатай эсэхийг тодорхойлох, энэ тухай зохих бичлэгийг Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэрт бичнэ.
15.7. Цахилгаан механикчийн хийж болохгүй үйлдлүүд:
15.7.1. өртөөний жижүүрийн зөвшөөрөлгүйгээр, Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэрт тэмдэглэл хийхгүйгээр өртөөний дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламжийн гэмтлийг арилгах ажил эхлэх;
15.7.2. ажил нь түр тасалдсан төхөөрөмжийн засвар буюу гэмтлийг арилгаж дуусаад удирдлагын аппарат дээрх хянах хэрэгслийн заалт байгууламжийн бодит байдалтай тохирч байгааг өртөөний жижүүртэй хамтран шалгаж магадлахгүйгээр уг байгууламжийг ажиллагаанд оруулах;
15.7.3. тусгаарлагдсан хэсгийг дохио ашиглахаар хамаарлаас гаргах.
15.8. Төвлөрүүлэгдсэн суман шилжүүлэг, сумын хяналтын цоож, бусад байгууламжийг дохио ашиглахаар хамаарлаас гаргасан үед замналд орсон салгагдсан байгууламжийн бодит байдлыг шалгах ажлыг өртөөний техник захирамжийн актаар тогтоосны дагуу гүйцэтгэнэ. Шалгалтын дараа галт тэрэг хүлээн авах ба явуулах ажиллагааг оруулах ба гаргах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалтаар гүйцэтгэнэ.
15.9. Цахилгаан механикч нь /түлхүүрийн хамааралтай үед монтёр/ дохио ашиглахгүйгээр, дохио ашиглахаар байгууламжийг дараах хугацаагаар салгах эрхтэй.
15.9.1. өртөөний дарга, дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын хэсгийн инженер буюу дохиолол холбооны засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн удирдлагын зөвшөөрлөөр 8 цаг хүртэл;
15.9.2. хөдөлгөөн хариуцсан салбарын даргын зөвшөөрлөөр 8 цагаас дээш 3 хоног хүртэл;
15.9.3. суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр 3-аас дээш хоногоор.
15.10. Сум, тусгаарлагдсан хэсгийг дохио ашиглахаар хамаарлаас гаргах ажлыг ахлах инженер, ахлах цахилгаан механикчийн хяналтын дор цахилгаан механикч гүйцэтгэнэ.
15.11. Дохио ашиглахаар суман шилжүүлгийг, тусгаарлагдсан хэсгийг хамаарлаас гаргах тохиолдол бүрт цахилгаан механикч нь өртөөний жижүүртэй хамтран хянах хэрэгслээр салгагдсан сум мөн болохыг магадлан Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэрт бичлэг хийж шалгана.
15.12. Дохио ашиглахгүйгээр тусгаарлагдсан хэсэг, төвлөрүүлэгдсэн сум, сумын хяналтын цоож, бусад байгууламжийг салгасан үед галт тэрэг хүлээн авах, явуулах ажиллагааг оруулах, гаргах гэрлэн дохионы хориглосон заалттай үед гүйцэтгэх бөгөөд замналд орсон сум бүрийн зөв тавигдсан байдал, хүлээн авах замын чөлөөтэйг шалгах ажиллагааг өртөөний техник захирамжийн актанд тогтоосноор гүйцэтгэнэ.
15.13. Сум, тусгаарлагдсан хэсгийг хамаарлаас гаргахын өмнө өртөөний жижүүр нь салгасан сум, тусгаарлах хэсэгт орсон сумын бариул /товруу/-д улаан өнгийн хамгаалалтын таг углана.
15.14. Цахилгаан төвлөрүүлэлтийн суман шилжүүлгийг удирдлагын аппаратаас шилжүүлж болохгүй үед тэдгээрийг дохио ашиглахгүйгээр хамаарлаас гаргах ба сум шилжүүлэх түлхүүрийн тусламжтайгаар гараар шилжүүлнэ.
15.15. Сум шилжүүлэх түлхүүрээр сум шилжүүлэх ажиллагааг өртөөний жижүүр өөрөө буюу түүний томилсон хөдөлгөөний ажилтан гүйцэтгэнэ.
15.16. Сум шилжүүлэх түлхүүрээр шилжүүлсэн сумын байдлын хяналт удирдлагын аппарат дээр өгөгдөж байвал өртөөний жижүүр нь замнал зөв бэлтгэгдсэн эсэхийг, сумыг шилжүүлсэн ажилтны илтгэлээр болон удирдлагын аппаратын хянах хэрэгслийн заалтаар магадлана.
15.17. Сум шилжүүлэх түлхүүрээр шилжүүлсэн сумын байдлын цахилгаан хяналт алдагдвал зохих замналд орсон сумыг зүүдэг цоожоор цоожилно. Түлхүүр нь өртөөний жижүүр буюу түүний томилсон хөдөлгөөний ажилтанд хадгалагдана. Замналд орсон сумын байдал, түгжилтийг өртөөний жижүүр нь томилогдсон ажилтны илтгэлээр магадлана.
15.18. Сумын засварын ажил, гэмтлийн үед шор хоорондын холбоос /шорууд/ салсан сумыг хамаарлаас гаргана. Харин сумын шор тогтоосон байдалд бэхлэгдэнэ /хадагдана/. Шорыг бэхлэх ажиллагааг өртөөний жижүүрийн шийдвэрээр замын засвар хариуцсан байгууллагын ажилтан гүйцэтгэх ба Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэрт бичлэг хийнэ.
15.19. Засвар хийж байгаа болон гэмтэлтэй сумаар галт тэрэг, сэлгээний бүрэлдэхүүн өнгөрүүлэх шаардлага гарвал өртөөний жижүүр нь шорыг бэхэлсэн тухай замын засвар хариуцсан байгууллагын ажилтны мэдэгдлийн дараа замналд орсон сумын байдлын зөв эсэхийг өөрөө буюу томилогдсон ажилтны илтгэлээр магадлана.
15.20. Шорыг шилжүүлэгчээс салгасан үед сумыг зүүдэг цоожоор цоожлох, цоожлогдох боломжгүй үед шахагдсан шорыг хадуулна.
15.21. Зүсэгдсэн суманд замын мастер, цахилгаан механикч нар үзлэг хийж Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэрт хэвийн болгосон тухай бичлэг хийгээгүй бол хөдлөх бүрэлдэхүүн гаргаж болохгүй.
15.22. Шаардлагатай тохиолдолд цахилгаан механикч, замын мастер зүсэгдсэн суманд үзлэг хийж цахилгаан шилжүүлэгчийг салгаж сумын шорыг зохих байдалд нь тавьж жааз зам төмөрт нягт шахсан нөхцөлд зүүдэг цоожоор цоожлох буюу хадаж хөдлөх бүрэлдэхүүнийг өнгөрүүлэхийг зөвшөөрнө.
15.23. Сумын тусгаарлагдсан хэсэг хуурамч эзэлгээтэй үед сумыг туслах товруугаар шилжүүлж болно. Сумыг шилжүүлэх бүрийн өмнө өртөөний жижүүр нь түүнийг хөдлөх бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн болохыг магадлана. Туслах товруугаар шилжүүлсэн сум замналд орсон бол галт тэрэг хүлээн авах ба явуулах ажиллагааг оруулах буюу гаргах гэрлэн дохионы хориглосон заалттай гүйцэтгэнэ.
15.24. Хүлээн авах зам хуурамчаар эзэлгээтэй заагдсан үед өртөөний жижүүр өөрөө буюу техник захирамжийн актанд заасан ажилтнаар дамжуулан хөдлөх бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн эсэхийг магадлах үүрэгтэй. Хуурамч эзэлгээтэй заасан замд галт тэрэг хүлээж авах ажиллагаа нь оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед гүйцэтгэнэ.
15.25. Өртөөний жижүүр өртөөний зам, сумын тусгаарлагдсан хэсэг эзэлгээтэй үед удирдах аппаратын хянах хэрэгсэл хуурамчаар чөлөөтэй зааж байгааг илрүүлбэл энэ тухай “Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийж цахилгаан механикчийг дуудна.
15.26. Гэмтлийг арилгатал тухайн зам ба сумнууд /хамгаалах оворгүй хэсгүүдийг оролцуулан /орсон замналыг нэн даруй тодорхойлно. Хуурамчаар чөлөөтэйг зааж байгаа сумын тусгаарлагдсан хэсэг хөдлөх бүрэлдхүүнээс чөлөөлөгдсөн эсэхийг өртөөний жижүүр өөрийн биеэр буюу техник захирамжийн актанд заасан ажилтнаар шалгаж, чөлөөтэй тохиолдолд өртөөний жижүүрт дохио нээхийг зөвшөөрнө.
15.27. Нээлттэй оруулах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт өөрөө хориглосон заалтад шилжвэл өртөөний жижүүр сумын байдал, тусгаарлагдсан хэсэг ба хүлээн авах зам чөлөөтэй эсэхийг магадлах ба үүний дараа оруулах гэрлэн дохиог дахин нээнэ. Оруулах гэрлэн дохио хэвийн нээгдэж байвал түүнийг цаашид ашиглахыг зөвшөөрнө. Дохио өөрөө хаагдсан тухай өртөөний жижүүр “Зам, суман шилжүүлэг, дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийж цахилгаан механикчид мэдэгдэнэ.
15.28. Оруулах гэрлэн дохио өөрөө хаагдсаны дараа сумын байдал зөв, тусгаарлагдсан хэсэг, хүлээн авах зам чөлөөтэй байхад /удирдлагын аппаратын хянах хэрэгслийн заалтаар шалгахад/ гэрлэн дохио дахин нээгдэхгүй байвал гэмтлийг илрүүлэх болон арилгатал энэхүү журмын 11.33-11.34-т заасны дагуу замналыг шалгаж галт тэргийг хүлээж авна.
15.29. Гаргах гэрлэн дохио өөрөө хаагдсан үед өртөөний жижүүр энэхүү журмын 4.15-4.16-д заасан шаардлагыг удирдлага болгоно.
15.30. Түлхүүрийн хамаарлаар тоноглогдсон сумын хяналтын цоож гэмтэлтэй үед цахилгаан механикч ба монтер нь засварлахын тулд авсан бол /дохио ашиглахаар/ түлхүүрийг сумчинд дамжуулна. Галт тэрэг хүлээн авах, явуулах замналд орсон сумыг зохих байдалд тавьсны дараа зүүдэг цоожоор цоожлоно. Замнал бэлэн болсон тухай өртөөний жижүүрт сумчин илтгэсний дараа хяналтын цоожны түлхүүрийг өртөөний жижүүрийн заалтаар постон дахь гүйцэтгэх аппаратад замналыг түгжихийн тулд хийнэ.
15.31. Цахилгаан төвлөрүүлэлтээр тоноглогдсон өртөөний оруулах гэрлэн дохио хориглосон заалттай үед өртөөний жижүүр нь урих дохионы товруу дарж, галт тэрэг хүлээж авах, хориглосон заалттай гаргах дохиогоор галт тэрэг явуулах зөвшөөрөл олгохоос өмнө доорх үүргийг гүйцэтгэнэ.
15.31.1. замналд орсон сумын байрлалд тохирсон байдалд сумын бариулыг /товруу/ тавих ба хянах хэрэгслээр тогтоосон замналын зөв эсэхийг магадлах, замналд орсон бүх сумын бариулд /товруу/ улаан таг углах;
15.31.2. замналд орсон сумын байдлыг шалгасны дараа галт тэрэг явах замналын дагуу зам, сумын тусгаарлагдсан хэсэг чөлөөтэй эсэхийг өртөөний жижүүр өөрөө буюу томилогдсон ажилтан магадлана;
15.31.3. галт тэргийг урих дохиогоор хүлээн авахад сэлгээний дохиог нээж замналыг түгжинэ. Сэлгээний дохиогоор тоноглогдоогүй өртөө, зөрлөгт галт тэргийг урих дохиогоор авахын өмнө замналд орсон сумыг зүүдэг цоожоор цоожилно.
15.32. Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламж гэмтэлтэй, үзлэг засвар хийх үед байгууламжийг хамаарлаас гаргах, оруулах ажлыг суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламжийн засвар, техникийн үйлчилгээний ажлыг гүйцэтгэх үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зааварт заасны дагуу гүйцэтгэнэ.
АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ОНЦГОЙ БОЛГООМЖ ШААРДСАН АЧААТАЙ ВАГОН БА ТУСГАЙ ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ГАЛТ ТЭРГЭНД БАЙРЛУУЛАХ
16.1. Онцгой болгоомж шаардсан ачаатай вагон бүрийг галт тэргэнд холбохдоо зүтгүүр, хүн суулгасан вагоноос хооронд нь халхлалт хийнэ. Халхлах вагоны тоо, мөн тухайн ачааны үндсэн шинж чанарыг тодорхойлсон мэдээг ачааны бичиг баримтанд ачаа илгээгч заана.
16.2. Онцгой болгоомж шаардсан ачааг тээвэрлэх нөхцөлийн тухай мэдээ болон уг ачааны талаар Төмөр замаар ачаа тээвэрлэх журамд тусгасан байна.
16.3. Хэтрүү оворын VI зэрэг, мөн түүнчлэн хэт хэтрүү овортой ачаатай вагоныг галт тэргэнд холбож явуулахад, хяналтын жаазтай вагоныг холбоход замын мастер, бригадын даргаас доошгүй ажилтан дагалдуулна.
16.4. Замын ажилтан нь галт тэрэгний хөдөлгөөний үед хяналтын жаазын өнгөрөлтийн байдалд ажиглалт хийнэ.
16.5. Хяналтын жаазтай вагон нь зүтгүүрийн ард, хэтрүү овор нь VI дугаар зэрэглэлтэй ба хэт хэтрүү овортой ачаатай вагон галт тэрэгний дунд хяналтын жаазтай вагоноос 35-аас цөөнгүй вагоны цаана ба галт тэрэгний сүүлээс нэгээс доошгүй вагоны өмнө явна.
16.6. Хэтрүү овор нь доод III, хажуугийн IV дүгээр зэрэгтэй, мөн үүнээс дээш зэрэгтэй хэтрүү овортой ачаатай вагоныг урт бүрэлдэхүүнтэй галт тэргэнд холбож болохгүй.
16.7. Найм ба түүнээс дээш голтой хоосон транспортерыг 3000 тонноос илүү жинтэй галт тэргэнд тэдгээрийг явуулах үед галт тэрэгний бүрэлдэхүүний сүүлийн 1/4 хэсэгт тавихыг зөвшөөрнө.
16.8. Галт тэрэгний жин нь 3000 тонноос бага үед заагдсан транспортерыг галт тэрэгний бүрэлдэхүүний аль ч хэсэгт тавьж болно.
16.9. Ачааны галт тэргэнд шаардлагатай үед зорчигчийн нэг буюу бүлэг вагоныг аль ч хэсэгт холбож болох бөгөөд галт тэрэгний жин нь 3000 тонноос бага бол зорчигчийн вагоныг зүтгүүрийн ард холбоно.
16.10. Зорчигчийн вагоныг ачааны галт тэрэгний дунд хэсэгт холбосон тохиолдолд тухайн вагоноос хойших хэсгийн жин нь 3000 тонноос ихгүй байна.
16.11. Зорчигчийн вагоныг ачааны галт тэргэнд холбосон тохиолдолд зохих халхлалтыг хийнэ.
16.12. Зам засварын ажилд ашигладаг технологийн зориулалттай тусгай хөдлөх бүрэлдэхүүнийг галт тэргэнд байрлуулах, тээвэрлэх, ашиглах зааврыг үйлдвэрлэгчээс тогтоосон техникийн паспортоор тогтооно.
16.13. Хоппер-тугнуурыг төмөр замаар зөвхөн үйлчлэгч бригадын хүмүүсийн амрах байрын хамтаар эргэх бүрэлдэхүүнээр тогтмол явуулахыг зөвшөөрнө.
16.14. Тогтмол явах эргэх бүрэлдэхүүнд байгаа хоосон ба ачаатай хоппер тугнуур нь галт тэрэгний тогтоосон урт ба жингээс бага тохиолдолд эдгээрийг ганцаар буюу бүлгээр нь /хоппер-тугнуурыг уг эргэх бүрэлдэхүүнээс салгахгүйгээр/ галт тэрэгний бүрэлдхүүнд галт тэрэг найруулах төлөвлөгөөний дагуу нэмж болно.
16.15. Хөдөлгөөний зөвшөөрөгдсөн хурдтай эргэх бүрэлдэхүүнийг явуулах үед механик нь хоппер-тугнуурын буулгах, тугнах, төхөөрөмжийг шалгасан, тээвэрлэлтийн байдалд бүрэн оруулж үзлэг шалгалт хийсэн тухай ачааны бичиг баримтанд тэмдэглэл хийсэн байна. Энэхүү тэмдэглэлийг эргэх бүрэлдэхүүн ачаатай явж байгаа бол падаан дээр, хоосон явж байгаа бол илгээх хүснэгтийн ар талд хийнэ.
16.16. Хоппер-тугнуурын тугнах төхөөрөмжийн техникийн арчилгаа үйлчилгээг механикчийн бригад хийнэ. Вагоны техник үзлэг засварыг техник үйлчилгээний газрын ажилтан гүйцэтгэнэ.
16.17. Хоппер-тугнуурыг явуулахын өмнө илгээгч тэдгээрийг тээвэрлэлтийн бүрэн байдалд оруулж явуулахад бэлэн болсон ба хөдөлгөөний зөвшөөрөгдсөн хурдын тухай явуулах өртөөн дээр зохих тэмдэглэлийг илгээх бичиг баримт дээр хийсэн байна. Хоппер-тугнуурыг засварт явуулахын өмнө механик ачааг буулгасан ба түүний дараа тээвэрлэлтийн байдалд бэлтгэсэн байна.
16.18. Төмөр замын краныг галт тэргэнд холбохын өмнө ачаа илгээгч кранд байвал зохих үйлдвэрлэгчийн паспорт буюу зарим төрлийн краны тусгай зааврыг бүрдүүлнэ.
16.19. Краныг галт тэргэнд явуулахад бэлэн болсныг суурь бүтэц эзэмшигчийн томилсон комисс шалгана.
16.20. Краныг галт тэргэнд холбож явуулахдаа краны ашиглалтын тусгай заавар буюу явуулах бэлтгэлийг шалгасан комиссын актанд заасны дагуу гүйцэтгэнэ.
16.21. 6 тонноос 8.5 тоннын даацтай төмөр замын краныг галт тэрэгний сүүлийн 1/3 дэх хэсэгт байрлуулна.
16.22 Ачааны галт тэрэгний тогтоосон хурдаас бага хурдаар краныг явуулах, өнгөрүүлэх шаардлагатай үед өөрийн замын хил дотор явуулах тусгай зөвшөөрлийг суурь бүтэц эзэмшигч өгнө. Зөвшөөрлийн хуулбарыг краны тээвэрлэлтийн бичиг баримтад хавсаргасан байна.
16.23. Краныг ажилгүй байдлаар 10 хүртэл тоогоор нэгтгэн тусгай зүтгүүртэй илгээж болно. Краныг нэгтгэн явуулах бэлтгэлийг галт тэргэнд явуулахтай нэгэн адилаар гүйцэтгэнэ.
16.24. Ажиллагаагүй байдалд байгаа зүтгүүрийг тэдгээрийн техникийн байдлыг шалгасан тухай акт тавьсны дараа зүтгүүрийн депогийн даргын захиалгаар явуулна. Явуулах өртөөний даргад захиалгыг актын хамт өгнө. Актанд зүтгүүрийн явах зөвшөөрөгдсөн хурд заагдсан байна. Актын хоёрдугаар хувийг зүтгүүрийн хүргэгчид гардуулна.
16.25. Ажиллагаагүй байдалтай явуулах илчит тэргийг ачааны галт тэргэнд түүчээ зүтгүүрийн ард хоёр секцтэй бол 1, нэг секцтэй бол 2-оос илүүгүйг холбоно.
16.26. Олон тооны зүтгүүрийг явуулах, мөн үйлдвэрлэгчээс ирүүлэх үед нэг бүрэлдэхүүнд таваас илүүгүйг нэгтгэж явуулахыг зөвшөөрнө. /түүчээ зүтгүүрийг тоолохгүйгээр/.
16.27. Хүнд маягийн замын машиныг тээвэрлэх нөхцөлийг /зам тавих машин, буталмал чулуу цэвэрлэгч, цас цэвэрлэгч/ замын ажил гүйцэтгэх үеийн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зааварт заасан байна. Замын машиныг галт тэргэнд буюу тусгай зүтгүүртэй явуулахад бэлэн болсныг суурь бүтэц эзэмшигчээс томилсон комисс шалгана. Эдгээр машиныг илгээх үед механик нь туслахын хамт дагалдана.
- - - о О о - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Галт тэрэгний хөдөлгөөний
удирдлагын журмын нэгдүгээр хавсралт
ӨРТӨӨНИЙ ЖИЖҮҮРИЙН БҮРТГЭЛТ ТУШААЛЫН ЗАГВАР
Огноо Дугаар ....
..................... өртөөний ....... дугаар замаас ................................. шалтгаанаар гаргах /замналын/ дохио унтарсан /унтраасан/ хоорондын зам эзлэгдсэн ........... Галт тэрэг явуулах ........................... өртөөнд хориг дохионы хяналтын гэрэл /Тэгш чиглэлд явуулах (ЧО), Сондгой чиглэлд явуулах (НО)/ ассан. Хүрэх ....................... өртөөнд хориг дохионы хяналтын гэрэл /Тэгш чиглэлээс ирэх (ЧП), Сондгой чиглэлээс ирэх (НП) ....... ассан. Галт тэрэгний диспетчер (ДНЦ) ....... тоот тушаалыг үндэслэн ... дугаар замаас ... дугаар галт тэргийг хориглосон заалттай дохио өнгөрч яв. Замналыг .................. аргаар түгжсэн. /шаардлагагүйг дар/
Тушаал өгсөн: Өртөөний жижүүр /ДСП/ ...................................
Тушаал авсан Зүтгүүрийн машинч /ТЧМ/ ...................................
ГАЛТ ТЭРЭГНИЙ ДИСПЕТЧЕРИЙН ТУШААЛЫН ЗАГВАР
Огноо: Дугаар ....
........................ өртөөний жижүүр ........................... -ийн мэдэгдлээр .... дугаар замаас явуулахаар нээсэн ....... дугаар дохио .............................. шалтгаанаар унтарсан /унтраасан/ галт тэрэг явуулах............... өртөөний пультэнд хориг дохионы хяналтын гэрэл /Тэгш чиглэлд явуулах (ЧО), Сондгой чиглэлд явуулах (НО), хүрэх ............................. өртөөний пультэнд хориг дохионы хяналтын гэрэл /Тэгш чиглэлээс ирэх (ЧП), Сондгой чиглэлээс ирэх (НП) асч хоорондын зам эзлэгдсэн ............................. өртөөний жижүүр ..........................-ийн мэдэгдлээр ...... дугаар замаас гаргах замналыг .................................. аргаар түгжсэн тухай илтгэлийг үндэслэж ........... дугаар галт тэргийг ..............өртөөний жижүүрийн бүртгэлт тушаал ...... дугаар замаас явуул. /шаардлагагүйг дар/
Өгсөн Галт тэрэгний диспетчерийн /ДНЦ/:
Авсан Өртөөний жижүүр /ДСП./:
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Галт тэрэгний хөдөлгөөний
удирдлагын журмын хоёрдугаар хавсралт
ӨРТӨӨНИЙ ЖИЖҮҮРИЙН БҮРТГЭЛТ ТУШААЛЫН ЗАГВАР
Огноо ............ Дугаар ....
..................... өртөөний ....... дугаар замаас ................................. шалтгаанаар гаргах /замналын/ дохио унтарсан /унтраасан/ хоорондын зам эзлэгдсэн ........... галт тэрэг явуулах ........................... өртөөнд хориг дохионы хяналтын гэрэл Галт тэрэг явуулах зам /ПО/ ассан. Хүрэх ....................... өртөөнд хориг дохионы хяналтын гэрэл Галт тэрэг ирүүлэх зам /ПП/ ....... ассан. Галт тэрэгний диспетчерийн /ДНЦ/ ....... тоот тушаалыг үндэслэн ... дугаар замаас ... дугаар галт тэргийг хориглосон заалттай дохио өнгөрч яв. Замналыг .................. аргаар түгжсэн. /шаардлагагүйг дар/
Тушаал өгсөн Өртөөний жижүүр /ДСП/......................................
Тушаал авсан Зүтгүүрийн машинч /ТЧМ/...................................
ГАЛТ ТЭРЭГНИЙ ДИСПЕТЧЕРИЙН ТУШААЛЫН ЗАГВАР
Огноо ........... Дугаар ....
........................ өртөөний жижүүр ........................... -ийн мэдэгдлээр ..... дугаар замаас явуулахаар нээсэн ... дугаар дохио .............................. шалтгаанаар унтарсан /унтраасан/ галт тэрэг явуулах............................. өртөөний пультэнд хориг дохионы хяналтын гэрэл Галт тэрэг явуулах зам /ПО/ хүрэх ............................. өртөөний пультэнд хориг дохионы хяналтын гэрэл Галт тэрэг ирүүлэх зам /ПП/ асч хоорондын зам эзлэгдсэн ............................. Өртөөний жижүүр ..........................-ийн мэдэгдлээр ...... дугаар замаас гаргах замналыг .................................. аргаар түгжсэн тухай илтгэлийг үндэслэж ........... дугаар галт тэргийг ..............өртөөний жижүүрийн бүртгэлт тушаал ...... дугаар замаас явуул. /шаардлагагүйг дар/
Өгсөн Галт тэрэгний диспетчер /ДНЦ/:
Авсан Өртөөний жижүүр /ДСП/:
- - - o 0 o - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Галт тэрэгний хөдөлгөөний
удирдлагын журмын гуравдугаар хавсралт
ЗАМЫН УТСАН МЭДЭЭНИЙ МАЯГТ
Замын утсан мэдээний үлдэх хувь № |
Машинчид Замын утсан мэдээ № |
/сондгой талын галт тэргэнд/ |
/сондгой талын галт тэргэнд/ |
Өртөө /тэмдэг/ |
Өртөө /тэмдэг/ |
20……оны ..…-р сарын ……-ны өдрөөс .............………-аас |
20……оны ..…-р сарын ……-ны өдрөөс .............………-аас |
№ .......... цаг ........... минут ........ |
№ .......... цаг ........... минут ........ |
................................... Өртөөний жижүүр |
................................... Өртөөний жижүүр |
Зүтгүүрийн машинч ...............гарын үсэг |
Зүтгүүрийн машинч ...............гарын үсэг |
/цагаан өнгөтэй/ |
|
Замын утсан мэдээний үлдэх хувь № |
Машинчид Замын утсан мэдээ № |
/тэгш талын галт тэргэнд/ |
/тэгш талын галт тэргэнд/ |
Өртөө /тэмдэг/ |
Өртөө /тэмдэг/ |
20……оны ..…-р сарын ……-ны өдрөөс .............………-аас |
20……оны ..…-р сарын ……-ны өдрөөс .............………-аас |
№ .......... цаг ........... минут ........ |
№ .......... .цаг ........... минут ........ |
................................... Өртөөний жижүүр |
................................... Өртөөний жижүүр |
Зүтгүүрийн машинч ...............гарын үсэг |
Зүтгүүрийн машинч ..............гарын үсэг |
/цайвар хөх өнгөтэй/ |
|
- - - o 0 o - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Галт тэрэгний хөдөлгөөний
удирдлагын журмын дөрөвдүгээр хавсралт
ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЕИЙН УТСАН МЭДЭЭНИЙ ЗАГВАРУУД
Галт тэрэг хүлээн авах ба явуулах үед галт тэрэгний утсан мэдээнд дараах үндсэн загваруудыг хэрэглэнэ.
Явуулах өртөө
1-р загвар
/………. дугаар галт тэргийг явуулж болох уу?/
....................... /гарын үсэг/
Хүлээн авах өртөө
2-р загвар
/………. дугаар галт тэргийг хүлээе/
....................... /гарын үсэг/
3-р загвар
………. дугаар галт тэрэг ............цаг.........минутанд явлаа.
....................... /гарын үсэг/
4-р загвар
.……….дугаар галт тэрэг ............цаг.........минутанд ирлээ.
....................... /гарын үсэг/
Тайлбар: Энэ загварын дугаар нь нэвтрүүлэх ярианы загварын дугаарт хамаарахгүй.
Явуулсан өртөөнд буцаж ирэх галт тэрэг явуулах үед галт тэрэгний утсан мэдээ нэвтрүүлэх горимыг доорх байдлаар мөрдөнө.
5 дугаар загвар
................. дугаар галт тэргийг ....... дугаар километр хүрээд буцахаар явуулж болох уу? /гарын үсэг /
6 дугаар загвар
................ дугаар галт тэргийг ............. дугаар километр хүртэл явуулаад буцааж болно. / гарын үсэг/
Галт тэрэг явуулсан тухай мэдэгдлийг 3 дугаар загвараар, харин түүний буцаж ирсэн тухайг 7 дугаар загвараар нэвтрүүлнэ.
7 дугаар загвар
................. дугаар галт тэрэг ......... цаг минутанд буцаж ирлээ. /гарын үсэг/
Явуулсан өртөөндөө түлхэгч зүтгүүр нь хоорондын замаас буцаж ирэх галт тэрэг явуулах үед:
8 дугаар загвар
.............. дугаар галт тэргийг .......... дугаар километрээс буцаж ирэх түлхэгчтэй явуулж болох уу? /гарын үсэг/
9 дүгээр загвар
............... дугаар галт тэргийг ........... дугаар километрээс буцаж ирэх түлхэгчтэй хүлээе. /гарын үсэг/
Галт тэрэг явуулсан тухай мэдэгдлийг 3 дугаар загвараар “.......... дугаар километрээс буцаж ирэх түлхэгчтэй” гэсэн үгнүүд нэмж дамжуулна.
Галт тэрэг ирсэн мэдэгдлийг 4 дүгээр загвараар, түлхэгч буцаж ирсэн тухай 10 дугаар загвараар нэвтрүүлнэ.
10 дугаар загвар
......... дугаар галт тэрэгний түлхэгч ...... цаг ........ минутанд буцаж ирлээ. /гарын үсэг/
- - - o 0 o - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Галт тэрэгний хөдөлгөөний
удирдлагын журмын тавдугаар хавсралт
ӨРТӨӨ ХООРОНДЫН ХОЛБООГ ТАСЛАХГҮЙН ТУЛ МАШИНЧААР БИЧГЭН МЭДЭЭ ДАМЖУУЛАХ ЗАГВАР
Өртөө хоорондын холбоог таслахгүйн тул өртөөний жижүүрүүд байгууламжийн ажиллагааг сэргээх хүртэл аль аль чиглэлд явж байгаа галт тэрэг бүрийн түүчээ зүтгүүрийн машинчаар галт тэрэг хэрхэн явуулж байх тухай бичгэн мэдээг “А” буюу “Б” маягтаар илгээнэ.
БИЧГЭН МЭДЭЭ
Мэдээний үлдэх хувь № |
Мэдээ № |
Өртөө /тэмдэг/ |
Өртөө /тэмдэг/ |
20 …… оны ..… сарын ……-ны өдөр |
20 …… оны ..… сарын ……-ны өдөр |
Дохиолол холбооны бүх хэрэгсэл тасарсан үеийн галт тэрэгний хөдөлгөөний тухай |
№ .......... .цаг...........минут........ |
Өртөөний жижүүр ................................... .............................................................-нд .................................................................. |
Өртөөний жижүүр ................................... .............................................................-нд .................................................................. |
Өртөөний жижүүр ................................... |
Өртөөний жижүүр ................................... |
Хүлээж авсан машинч ........................... |
/цагаан өнгөтэй/ |
АЛБАН ЯРИА БАРИМТЖУУЛАН БИЧИХ ТӨХӨӨРӨМЖИНД ХОЛБОГДСОН СУУРИН УТАСНЫ МЭДЭГДЭЛ
Зөвшөөрлийн үлдэх хувь № |
Машинчид Зөвшөөрөл № |
20 ..... оны ..... сарын .....-ны өдөр |
20 ..... оны ..... сарын …..-ны өдөр |
Өртөө /тэмдэг/ |
Өртөө /тэмдэг/ |
…… дугаар галт тэргэнд ....................... өртөөнөөс хаалттай /постоос/ гаргах дохиогоор .................. ............. өртөөний оруулах дохио хүртэл /постын/ явахыг зөвшөөрнө. Дохиолол холбооны бүх хэрэгсэл тасарсан. |
…… дугаар галт тэргэнд ....................... өртөөнөөс хаалттай /постоос/ гаргах дохиогоор .................. ............. өртөөний оруулах дохио хүртэл /постын/ явахыг зөвшөөрнө. Дохиолол холбооны бүх хэрэгсэл тасарсан.
|
Анхаарамж |
Анхаарамж |
Таны өмнө ........... цаг ............ минутанд .......... галт тэрэг явуулсан. .............. өртөөнд хүрсэн тухай мэдээ |
Таны өмнө ........... цаг ............ минутанд .......... галт тэрэг явуулсан. .............. өртөөнд хүрсэн тухай мэдээ |
Бий |
Бий |
Үгүй |
Үгүй |
Өртөөний жижүүр ................................... |
Өртөөний жижүүр ................................... |
Постын .................................................... |
Постын .................................................... |
Хүлээж авсан машинч ............................................................................................... /хэрэггүй зүйлийг дарна/ /цагаан өнгөтэй, улаан бичигтэй/ |
- - - o 0 o - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Галт тэрэгний хөдөлгөөний
удирдлагын журмын зургадугаар хавсралт
ГАЛТ ТЭРГИЙГ ЗАЙЛШГҮЙ УХРААХ НӨХЦӨЛ
Явуулж байгаа галт тэрэгний сүүл өртөөний хязгаараас гараагүй зогссон тохиолдолд галт тэргийг зайлшгүй ухраах шаардлагатай бол энэхүү журмын 13 дугаар бүлэг /Өртөөнд хийгдэх сэлгээний ажил/-т заасны дагуу өртөөний жижүүрийн шийдвэрээр гүйцэтгэнэ.
ӨРТӨӨНИЙ ЖИЖҮҮРИЙН ШИЙДВЭР
· Зөвшөөрлийн үлдэх хувь № |
· Машинчид · Зөвшөөрөл № |
· Өртөө /тэмдэг/ |
· Өртөө /тэмдэг/ |
· 20..... оны ..... сарын .....-ны өдөр ............ дугаар зүтгүүрийн галт тэргэнд .................................. хоорондын замд ............ дугаар км хүртэл ......................... .................................................................. .................................................................. · тулд явуулахыг зөвшөөрөв. Энэ явах зөвшөөрөл нь өртөөний хориглосон заалттай гаргах дохиог өнгөрөх эрхийг олгоно. |
· 20..... оны ..... сарын .....-ны өдөр ............ дугаар зүтгүүрийн галт тэргэнд .................................. хоорондын замд ............ дугаар км хүртэл ......................... .................................................................. ............................................................... · тулд явуулахыг зөвшөөрөв. Энэ явах зөвшөөрөл нь өртөөний хориглосон заалттай гаргах дохиог өнгөрөх эрхийг олгоно. |
· Өртөөний жижүүр ................................... o /гарын үсэг/ |
· Өртөөний жижүүр ................................... o /гарын үсэг/ |
· Хүлээж авсан машинч ............................ o /гарын үсэг/ |
· Хүлээж авсан машинч ............................ o /гарын үсэг/ |
· /ташуу улаан зураастай, цагаан өнгөтэй/ |
- - - o 0 o - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Галт тэрэгний хөдөлгөөний
удирдлагын журмын долдугаар хавсралт
БИЛЕТ-ГАЗАРЧ
“Билет-газарч”-ийн зөвшөөрлийг өнгөт металлаар хийнэ. Билет газарчийг цоожтой саванд хадгалах бөгөөд тоог өртөө хоорондын зам тус бүрт тэгш чиглэлд тэгш, сондгой чиглэлд сондгой дугаартай байхаар өртөөний техник захирамжийн актанд тусгаж өгнө.
Билет-газарчийн маягт
БИЛЕТ ГАЗАРЧ № ....... Тэгш чиглэлийн галт тэрэг хүлээн авах .......... замын ............ өртөө Код ...... |
БИЛЕТ ГАЗАРЧ № ....... Сондгой чиглэлийн галт тэрэг хүлээн авах .......... замын ............ өртөө Код ...... |
- - - o 0 o - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Галт тэрэгний хөдөлгөөний
удирдлагын журмын наймдугаар хавсралт
АНХААРАМЖИЙН ЗАГВАР
Анхаарамжийн үйлчлэх хугацааг галт тэрэгний тоогоор тодорхойлсон тохиолдолд гэнэтийн анхаарамжийн нэгэн адил олгох ба галт тэрэгний диспетчерийн тушаалд заагдсан тооны галт тэрэг өнгөрсөний дараа хүчингүйд тооцно.
АНХААРАМЖИЙН ЗАГВАРЫГ БӨГЛӨХ
Анхаарамжийн үлдэх хувь № |
||||||
..... дугаар галт тэргэнд анхаарамж хүлээн авсан ..... оны ..... сарын .....-ны өдөр. Машинч /туслах машинч/ ..................................... |
||||||
Өртөө /тэмдэг/ |
||||||
....... оны ..... дугаар сарын .....-ны өдөр |
||||||
Анхаарамж ..............-р галт тэрэг |
||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
км-үүд |
Анхаарамж хүчинтэй байх хугацаа |
Хурд км/цаг-аас ихгүй |
Улаан дохионы дэргэд зогсох, харин түүнийг байхгүй бол км/цаг-аас ихгүй хурдтай явах |
Галт тэрэг явах бусад онцгой нөхцөлүүд |
||
|
|
|
|
|
||
Өртөөний жижүүр ................................. /ташуу шар зураастай, цагаан өнгийн/ |
АНХААРАМЖИЙН МАЯГТЫГ БӨГЛӨЖ БИЧИХ ТАЙЛБАР
I багана |
- |
Дамжуулагдсан анхаарамжийн километр, зуутыг өөрчлөхгүйгээр бичнэ. |
II багана |
- |
Анхаарамжийн хугацааг тэмдэглэнэ. Анхаарамж тодорхой хугацааны дотор хүчинтэй бол цаг хугацааг бичнэ. Жишээ нь: 8-16 гэдэг нь анхаарамж хүчинтэй хугацаа нь 8-аас 16 цаг болохыг заана. Өөрчлөх хүртэл хугацаагаар тогтоосон анхаарамжийн маягтанд “өөрчлөх хүртэл” гэж бичнэ. |
III багана |
- |
Анхаарамжаар тогтоосон хурдыг бичнэ. |
IV багана |
- |
Улаан дохио байх заалттай нөхцөлд улаан дохио, байхгүй үед галт тэрэг тогтоосон хурдаар явахыг зөвшөөрсөн бол “тогтоосон” гэсэн үгээр тэмдэглэл хийнэ. Хурд заасан бол заасан хурдыг бичнэ. |
V багана |
- |
Хэсгээр галт тэрэг явах үед бусад нөхцөлийг тэмдэглэнэ. |
- - - o 0 o - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Галт тэрэгний хөдөлгөөний
удирдлагын журмын есдүгээр хавсралт
ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ ТОГТООСОН ХЭРЭГСЛИЙН ҮЕД ӨРТӨӨНӨӨС
ГАЛТ ТЭРЭГ ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖАГСААЛТ
Галт тэрэг явуулах үеийн нөхцөлүүд |
Хоорондын зам эзлэхэд машинчид олгогдох зөвшөөрлийн хэлбэр |
Гаргах дохио нээх буюу хоорондын зам эзлэх зөвшөөрөл олгох үндэс |
А. Хагас автомат хориглол |
||
Тус бүрдээ гаргах дохиотой замаас галт тэрэг явуулах |
Гаргах дохионы зөвшөөрсөн заалт |
Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио |
Гаргах дохио хаагдсаны дараа /өөрөө хаагдсаныг оролцуулан/ саатсан буюу энэ чиглэлд өөр галт тэрэг явуулах |
Өртөөний жижүүрийн бүртгэлт тушаал |
Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио |
Гаргах дохио хаагдсаны дараа эсрэг чиглэлээс галт тэрэг явуулах |
Маягтын дээд талд нь “хориглол ажиллахгүй байна” гэсэн тэмдэглэлтэй замын утсан мэдээ |
Хориглолыг хаасан ба утсан холбоонд шилжсэн тухай диспетчерийн тушаал, зэргэлдээ өртөөнөөс галт тэрэг хүлээн авах зөвшөөрөл бүхий галт тэрэгний утсан мэдээ |
Явуулах замын замнал заагчаар тоноглогдсон нэгтгэсэн гэрлэн дохиогоор галт тэрэг явуулах |
Замнал заагч дээр явуулах замын дугаарын тоотой /ногоон өнгийн/ гаргах дохионы зөвшөөрсөн заалт |
Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио |
Нэгтгэсэн гэрлэн дохио дээрх явуулах замын замнал гэмтэлтэй тохиолдолд нэгтгэсэн гэрлэн дохиогоор галт тэрэг явуулах |
Өртөөний жижүүрийн бүртгэлт тушаал |
Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио |
Явуулах галт тэрэгний зүтгүүр нь зөвшөөрсөн заалттай гаргах гэрлэн дохионы цаад талд байгаа бол |
Өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар |
Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио |
Явуулах галт тэрэгний зүтгүүр нь хориглосон заалттай гаргах гэрлэн дохионы цаад талд байгаа бол |
Утсан мэдээний маягт |
Хориглолыг хаасан ба утсан холбоонд шилжсэн тухай диспетчерийн тушаал ба зэргэлдээ өртөөнөөс галт тэрэг хүлээн авах зөвшөөрөл бүхий галт тэрэгний утсан мэдээ |
Гаргах дохио нээх боломжгүй үед галт тэрэг явуулах |
Маягтын дээд талд нь “хориглол ажиллахгүй байна” гэсэн тэмдэглэлтэй замын утсан мэдээ |
Хориглолыг хаасан ба утсан холбоонд шилжсэн тухай диспетчерийн тушаал ба зэргэлдээ өртөөнөөс авсан галт тэрэг хүлээн авах зөвшөөрөл бүхий галт тэрэгний утсан мэдээ |
Хоорондын замаас буцаж ирэх галт тэрэг явуулах |
Гаргах дохио хаалттай үед түлхүүр-очир |
Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио мөн түүнчлэн буцаж ирэх галт тэрэг явуулах тухай диспетчерийн зөвшөөрөл |
Хоорондын замын туршид явах түлхэгч зүтгүүртэй галт тэрэг явуулах |
Гаргах дохионы зөвшөөрсөн заалт |
Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио |
Галт тэрэг буюу түлхэгч зүтгүүрт олгох түлхүүр-очир байхгүй буюу байгаа нь гэмтэлтэй бол хоорондын замаас буцаж ирэх галт тэрэг түлхэгчийг явуулахыг зөвхөн холбооны утсан хэрэгсэлд шилжсэний дараа гүйцэтгэнэ. |
||
Б. Цахилгаан очирын систем |
||
Цахилгаан очирын систем гэмтэлтэй үед галт тэрэг явуулах |
Замын утсан мэдээ |
Зэргэлдээ өртөөнөөс авсан утсан мэдээ |
Цахилгаан очирын систем хэвийн ажилтай үед |
Хоорондын замд хамаарагдах очир |
Зэргэлдээ өртөөнөөс очир авах зөвшөөрөл |
Хоорондын замаас буцаж ирэх галт тэрэг явуулах |
Түлхүүр-очир |
Зэргэлдээ өртөөнөөс очир авах зөвшөөрөл |
Бүрэлдэхүүнд хоорондын замын туршид явах түлхэгч зүтгүүртэй галт тэрэг явуулах |
Хоорондын замд хамаарагдах очир |
Зэргэлдээ өртөөнөөс очир авах зөвшөөрөл |
а. Салдаг очиртой үед |
Очир |
Зэргэлдээ өртөөнөөс очир авах зөвшөөрөл |
б. Салдаг очир байхгүй үед |
Утсан холбооны маягт |
Зэргэлдээ өртөөнөөс утсаар авсан зөвшөөрөл |
Очирын систем гэмтэлтэй тохиолдолд галт тэрэг явуулах |
Замын утсан мэдээ |
Зэргэлдээ өртөөнөөс утсаар авсан зөвшөөрөл |
В. Өртөө хоорондын хориглол |
||
Тус бүрдээ гаргах дохиотой замаас галт тэрэг явуулах |
Гаргах дохионы зөвшөөрсөн заалт |
|
Гаргах дохио нээгдсэний дараа гэрлэн дохионы гэрэл шатсан шалтгаанаар хаагдсаны дараа энэ чиглэлд галт тэрэг явуулах |
Өртөөний жижүүрийн бүртгэлт тушаал |
|
Гаргах дохио нээсний дараа замнал өөрчилж галт тэрэг явуулах |
Гаргах дохионы зөвшөөрсөн заалт |
|
Гаргах дохио хаагдсаны дараа эсрэг чиглэлээс галт тэрэг хүлээн авах |
Зэргэлдээ өртөөний гаргах дохионы зөвшөөрсөн заалт |
|
Явуулах галт тэрэгний зүтгүүр нь зөвшөөрсөн заалттай гаргах гэрлэн дохионы цаад талд байгаа бол |
Өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар |
|
Явуулах галт тэрэгний зүтгүүр нь хориглосон заалттай гаргах гэрлэн дохионы цаад талд байгаа бол |
Утсан мэдээний маягт |
Хориглолыг хаасан ба холбооны утсан хэрэгсэлд шилжсэн тухай диспетчерийн тушаал ба зэргэлдээ өртөөнөөс галт тэрэг хүлээн авах зөвшөөрөл бүхий галт тэрэгний утсан мэдээ |
Гаргах дохио нээх боломжгүй үед галт тэрэг явуулах |
Утсан мэдээний маягт |
Хориглолыг хаасан ба холбооны утсан хэрэгсэлд шилжсэн тухай диспетчерийн тушаал ба зэргэлдээ өртөөнөөс авсан галт тэрэг хүлээн авах зөвшөөрөл бүхий галт тэрэгний утсан мэдээ |
Хоорондын замаас буцаж ирэх галт тэрэг явуулах |
Гаргах дохионы зөвшөөрсөн заалт буюу түлхүүр-очир |
Буцаж ирэх галт тэрэг явуулах тухай диспетчерийн зөвшөөрөл |
Хоорондын замаас түлхэгч зүтгүүр буцаж ирэх |
Гарах дохионы зөвшөөрсөн заалт |
|
Хоорондын замын туршид явах түлхэгч зүтгүүртэй галт тэрэг явуулах |
Гаргах дохионы зөвшөөрсөн заалт |
|
Холбооны утсан хэрэгсэл:
Утсан холбоотой үед галт тэргэнд утсан холбооны маягтанд бичигдсэн мэдээ олгогдоно. Хаалттай хоорондын замд сэргээн босгох, галт тэрэг, туслах зүтгүүр, аж ахуйн галт тэрэг ба бусад галт тэрэг явуулах үеийн бүх тохиолдолд ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтан дээр бичигдсэн зөвшөөрөл олгоно. Бүх төрлийн холбоо тасарсан үед галт тэргэнд улаанаар бичигдсэн цагаан өнгийн маягтан дээр бичсэн зөвшөөрөл олгоно.
- - - o 0 o - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Галт тэрэгний хөдөлгөөний
удирдлагын журмын аравдугаар хавсралт
ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТООРМОСНЫ ИВҮҮР, ГАР
ТООРМОСООР БЭХЛЭХ НОРМ
1.Өртөөний зам дээр вагоныг бэхлэхдээ энэхүү журмын 13.12-13.15-д заасан шаардлагатай тооцоот хамгийн бага нормыг удирдлага болгоно.
2.Хэвгийтэй зам дээр ачаатай бүлэг вагоныг бэхлэх тооцоог гаргахдаа дараах томьёог ашиглан гаргана.
n -голын тоо
i -хэвгий
2 -тогтмол тоо
200-тогтмол тоо
3.Хэвгийн тоон дээр тогтмол 2 гэсэн тоог нэмж нийлбэрийг гарган тухайн зам дээр бэхлэгдэх вагоны голын тоогоор үржүүлж 200 гэсэн тогтмол тоонд хувааж гарна.
Жишээлбэл нь: 25 ачаатай вагоныг 1,5 мянганы хэвгийтэй зам дээр 2 ивүүрээр бэхлэнэ.
n = 100
i = 1.5
4.Хэвгийтэй зам дээр хоосон бүлэг вагоныг бэхлэх тооцоог гаргахдаа дараах томьёог ашиглан гаргана.
n = голын тоо
i = хэвгий
3 = тогтмол тоо
200тогтмол тоо
5.Хэвгийн тоон дээр 3 гэсэн тогтмол тоог нэмж нийлбэрийг гарган бэхлэгдэх вагоны голын тоогоор үржүүлж 200 гэсэн тогтмол тоонд хувааж гаргана.
Жишээлбэл нь: хоосон 25 вагоныг 1,5 мянганы хэвгийтэй зам дээр 3 ивүүрээр бэхлэнэ.
n = 100
i = 1,5
6.Ачаатай бүлэг вагон эсвэл ачаатай ба хоосон вагоноос бүрдсэн бүлэг вагоныг бэхлэхдээ гол тутамд 10 тонноос багагүй даралттай ачаатай вагоны дор тоормосны ивүүр тавина. Хоосон вагон буюу хөнгөн ачаатай / автомашин хоосон чингэлэг гэх мэт/ вагоны дор тоормосны ивүүрийг ивэхдээ бүлэг хоосон вагоны нормоор ивүүрийн тоог бодож гаргана.
7.Тоормосны ивүүрийг вагоны тэргэнцэр тус бүрийн дор тавьж болно. Ивүүрийн хошуу нь хос дугуйн дор бүрэн дарагдсан байна. Тоормосны ивүүрийг тогтмол хэрэглэдэг газарт элстэй хайрцаг тавьж, элсийг мөс, хяруутай үед хэрэглэнэ.
8.Ивүүрийг тэгш зам дээр бүрэлдэхүүний хоёр талаас бэхлэнэ. Хэвгийтэй бол хэвгийтэй талаас нь тооцоот ивүүрээр ивнэ.
9.Өнхөрч болзошгүй талаас бэхэлж байгаа бүлэг вагоны захынх нь биш вагоны дор тоормосны ивүүрээр бэхэлсэн бол энэ вагонтой энэ бүлгийн бусад бүх вагон нь найдвартай холбогдсон эсэхийг дахин шалгасан байна.
10.Вагонууд өнхөрч болзошгүй хүчтэй салхины /15 м/сек хүртэл/ чиглэл тохирсон үед тооцоот ивүүрийг нэгээр, бүр хүчтэй салхитай /15 м/секундээс дээш/ үед хоёроор нэмэгдүүлж бэхлэнэ.
11.Өртөөний зам дээр вагоныг бэхлэхдээ хоосон бүлэг вагоныг бэхлэхэд хэрэглэдэг тоормосны нэг ивүүрийг гар тоормосны 2 голоор орлуулж болох бөгөөд ачаатай бүлэг вагоныг бэхлэхэд хэрэглэдэг нэг ивүүрийг гар тоормосны 3 голоор орлуулж болох тооцоог ашиглаж болно.
- - - о О о - - -
Текст томруулах
A
A
A