A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ДЭХ ОСОЛ, ГОЛОГДЛЫГ СУДЛАН БҮРТГЭХ ЖУРАМ- /журмын 1-2 хавсралт/
Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн

А/154 дүгээр тушаалын дөрөвдүгээр хавсралт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ДЭХ ОСОЛ, ГОЛОГДЛЫГ СУДЛАН

БҮРТГЭХ ЖУРАМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, төмөр замын тээвэрт оролцогчдын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд гарсан сүйрэл, осол, гологдлыг /цаашид “сүйрэл, осол, гологдол” гэх/ шинжлэн судлах, шалтгааныг нь тогтоох, бүртгэх, мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Үйлдвэрлэлийн ослыг шинжлэн судлахтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулахгүй.

1.3. Сүйрэл, осол, гологдлыг эрүүгийн болон захиргааны хариуцлага, хөдөлмөрийн харилцаатай холбогдуулан шалгаж байгаа эсэхээс үл хамааран шинжлэн судлах, шалтгааныг нь тогтоох, мэргэжлийн дүгнэлт гаргах, бүртгэх, байнгын болон байнгын бус ажлын хэсэг томилох, ажиллуулахыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

1.4. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь энэ журамд нийцүүлэн тухайн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд гарсан сүйрэл, осол, гологдлыг судлан бүртгэх, ажилтан, салбар нэгжийн ажлын үр дүнг тооцох, мэргэжлийн дүгнэлт гаргах, шалтгаан, үр дагаврыг арилгах үйл ажиллагааг зохицуулсан дотооддоо үйлчлэх дүрэм, журам, зааврыг батлан мөрдүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

СҮЙРЭЛ, ОСОЛ, ГОЛОГДОЛ

2.1. Зорчигчийн болон ачааны галт тэрэг нь өөр галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүнтэй мөргөлдсөн болон хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсны улмаас хүний амь нас хохирсон, хөдлөх бүрэлдэхүүн эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон нөхцөл байдал үүссэнийг сүйрэлд тооцно.

2.2. Осолд дараах нөхцөл байдал үүссэнийг тооцно:

2.2.1. зорчигчийн галт тэрэг өөр галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүнтэй мөргөлдсөн;

2.2.2. зорчигчийн галт тэрэгний бүрэлдэхүүн замаас гарсан;

2.2.3. ачааны галт тэрэг өөр ачааны галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүнтэй мөргөлдсөн буюу хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсны улмаас энэхүү журмын 2.1-д заасан хор хохирол учраагүй бөгөөд хөдлөх бүрэлдэхүүн их засварт орохоор эвдэрсэн;

2.2.4. сэлгээ, зэхэлтийн болон бусад хөдөлгөөний үед хөдлөх бүрэлдэхүүн мөргөлдсөн буюу замаас гарсны улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хохирол учирсан, хөдлөх бүрэлдэхүүн их засварт орохоор эвдэрсэн;

2.2.5. аюултай ачаа тээвэрлэх явцад хөдлөх бүрэлдэхүүн болон бусад шалтгааны гэмтлийн улмаас аюултай ачаа асгарч хүний эрүүл мэнд, байгаль орчин, бусдын өмч хөрөнгөд их хэмжээнээс дээш хохирол учирсан.

2.3. Гологдолд дараах нөхцөл байдал үүссэнийг тооцно:

2.3.1. хөдлөх бүрэлдэхүүн мөргөлдсөн-Хоорондын зам болон өртөө, зөрлөгт галт тэрэг өөр галт тэрэгтэй буюу хөдлөх бүрэлдэхүүнтэй мөргөлдсөн, сэлгээ, зэхэлт, бусад хөдөлгөөний үед хөдлөх бүрэлдэхүүн өөр хоорондоо мөргөлдсөн, эсвэл хязгаарын шонгийн гадна нэг хөдлөх бүрэлдэхүүн нөгөөгийн хажуугаас мөргөснөөс болж энэ журмын 2.1, 2.2-т заасан хохирол учраагүй боловч хөдлөх бүрэлдэхүүнийг засварлаж болохуйц гэмтсэн бүх тохиолдол;

2.3.2. хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан-Галт тэрэгний бүрэлдэхүүнээс хоорондын зам, өртөө, зөрлөгийн замд түүнчлэн салбар замд сэлгээ, зэхэлт, бусад хөдөлгөөний үед хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй зам төмрийн толгойноос унаж замаас гарсанаас энэ журмын 2.1, 2.2-т заасан хохирол учраагүй бүх тохиолдол;

2.3.3. эзэлгээтэй замаар галт тэрэг хүлээн авсан-Нээлттэй оруулах буюу урих дохиогоор эсвэл Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд тогтоосноор өртөөнд орох зөвшөөрөл авсан галт тэрэг нь оруулах дохио өнгөрсөн үед замнал нь хөдлөх бүрэлдэхүүнээр эзлэгдсэн зам руу орж байх тохиолдол;

2.3.4. эзэлгээтэй хоорондын замд галт тэрэг явуулсан-Хагас автомат хориглолын үед галт тэрэг буюу хөдлөх бүрэлдэхүүнээр эзлэгдсэн хоорондын зам руу гаргах дохио нээж эсвэл хоорондын зам эзлэх зөвшөөрөл машинчид өгч явуулснаас өртөөний хоорондын замын гаргах дохио /гаргах дохиогүй бол хязгаарын шон/-г хөдлөх бүрэлдэхүүний аль нэг хэсгээр өнгөрсөн тохиолдол;

2.3.5. бэлэн бус замналаар галт тэрэг хүлээн авсан-Өртөөнд ирж байгаа галт тэргийг хүлээн авахдаа аливаа зам дээр замналын бэлэн байдлыг хангаагүй нөхцөлд оруулах, дохионы хориглосон заалтыг өнгөрөх эрх олгож оруулсан бүх тохиолдол;

2.3.6. бэлэн бус замналаар галт тэрэг явуулсан-Өртөөнөөс зэргэлдээ өртөө рүү галт тэрэг явуулахаар замналыг бэлтгэх үед явах галт тэрэгний зам дээр замналын бэлэн байдлыг хангаагүй байж, тухайн галт тэргэнд хоорондын зам эзлэх эрх олгож явах тушаал өгөх, явуулах зэрэг тохиолдол;

2.3.7. хориглосон дохио өнгөрсөн-Галт тэрэг буюу ганцаар яваа зүтгүүр, замаас авагддаггүй нэгжүүдийг өртөөнд хүлээн авах, явуулах болон сэлгээний үед хориглосон заалттай дохиог /зөөврийн зогсох дохио бүрийг/, дохиогүй өртөөдөд хязгаарын шонг өнгөрсөн тохиолдол;

2.3.8. хөдлөх бүрэлдэхүүн дор сум эргэсэн-цахилгаан төвлөрүүлэлтийн төхөөрөмж гэмтсэнээс буюу сумын секц хөдлөх бүрэлдэхүүнээс бүрэн чөлөөлөгдсөнийг магадлалгүйгээр албадан гуйвуулсан буруу үйл ажиллагааны улмаас, эсвэл зам төмрийн хэлхээний мэдрэмж алдагдсанаас /зэвэрсэн, элс, шороо, тосонд дарагдсан гэх мэт/ сум хөдлөх бүрэлдэхүүн дор эргэж тухайн замналаас өөр замнал бэлтгэгдсэн тохиолдол;

2.3.9. хөдлөх бүрэлдэхүүн өөрөө хөдөлсөн-Өртөөний болон салбар замд хөдлөх бүрэлдэхүүн өөрөө хөдөлсөн;

2.3.10. хөдлөх бүрэлдэхүүний эд анги хугарсан-Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн гол, голын хүзүү буюу дугуй, хажуу арал, нумын дээд дам нуруу, ноён нуруу хугарсан, тасарсан, хагарсан тохиолдол;

2.3.11. зорчигчийн вагон салгасан-Аялалын замд зорчигчийн галт тэрэгнээс явуулах болон хүрэх өртөөнөөс бусад бүх өртөөд дээр, галт тэрэгний цаашдын хөдөлгөөнд саад болох гэмтлийн улмаас вагон салгасан тохиолдол;

2.3.12. галт тэргэнд эд юмс дайрагдсан-Галт тэрэг болон сэлгээний бүрэлдэхүүнд хөдлөх бүрэлдэхүүний эд анги, тоормосын ивүүр, замаас авагддаг нэгжүүд, замын дээд цогцын материал /чигжээсээс бусад/ замын багажууд, ачаа бараа дайрагдсан, шүргэгдсэн бүх тохиолдол. Ивүүртэй явуулсан тохиолдол энэ ангилалд орно;

2.3.13. тээврийн хэрэгсэл дайрагдсан-Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, сүйрэл, ослын хэмжээний үр дагавар гараагүй тохиолдол;

2.3.14. дохиолол төвлөрүүлэлт хориглол, эрчим хүч тасалдсан дохиолол төвлөрүүлэлт, хориглолын төхөөрөмж, зам төмрийн хэлхээ, эрчим хүч шугамын гэмтлээс өртөө хоорондын хориглол, хагас автомат хориглол зургаа болон түүнээс дээш цагаар хаагдсан. Мөн эрчим хүч тасарсан үед нөөц цахилгаан станц ажиллахгүйгээс өртөө хоорондын хориглол, хагас автомат хориглол хоёр ба түүнээс дээш цагаар хаагдсан тохиолдол;

2.3.15. төгсгөлийн кран хаалттай явуулсан-Галт тэрэгний хөдлөх бүрэлдэхүүн хооронд төгсгөлийн кран хаалттай явуулсан тохиолдол;

2.3.16. зорчигчийн галт тэрэгний зүтгүүр эвдэрсэн-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүрт техникийн гэмтэл гарч хоорондын зам буюу завсарын өртөөнд тусламж авсан, зүтгүүр сольсон тохиолдол;

2.3.17. усанд автах, элс, цасанд дарагдах, гал түймэрт өртөх-Суурь бүтцийн бүрэн бүтэн байдал алдагдсан, газрын доорх усны болон урсгал усны түвшин нэмэгдснээс суурь бүтэц усанд автсан, санаатай болон санамсаргүй үйлдлээс гарсан гал түймэр зэргээс болж галт тэрэгний хөдөлгөөнийг нэг цагаас дээш хугацаагаар бүрэн зогсоосон тохиолдол;

2.3.18. зорчигчийн галт тэрэг цуцалсан, зорчигч буулгасан-Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний техникийн гэмтлээс шалтгаалж галт тэрэг явуулах өртөөнөөс зорчигчийн галт тэрэгний явуулалтыг цуцалсан буюу завсарын өртөөнд зорчигчдыг буулгасан тохиолдол;

2.3.19. вагон, чингэлэг дэх ачаа шатах хоорондын зам, өртөө, зөрлөг, салбар замд вагон, чингэлэгт ачсан ачаа шатсан бүх тохиолдол;

2.3.20. хөдлөх бүрэлдэхүүний эд анги зам дээр унасан хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний явцад түүний эд анги зам дээр /зам төмрийн цариг дотор, замын хажуу захад/ унасны улмаас цаашид хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй болсон, төмөр замын бусад тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тохиолдол;

2.3.21. аялалын үед зам дээр ачаа унасан шингэн болон нурмаг ачаанаас бусад ачаа /чингэлэг/ эсвэл тэдгээрийн аль нэг хэсэг зам дээр унах, бэхэлгээ тасарч ачаа байрнаас хөдөлж тогтоосон ачилтын овороос хэтэрсэн тохиолдол;

2.3.22. дохио буруу дохиолсон-гэрлэн дохионы хориглосон заалт нь зөвшөөрсөн заалт руу эсвэл хурд бууруулахыг шаардсан заалт нь илүү зөвшөөрсөн заалт руу хуурамчаар шилжсэн тохиолдол;

2.3.23. галт тэрэгний авто угсраа тасарсан, салсан-Галт тэрэгний авто угсраа тасарсан болон салсан бүх тохиолдол;

2.3.24. сум зүссэн өртөө, зөрлөг, салбар зам дээр сум зүсэгдсэн бүх тохиолдол;

2.3.25. вагон салгасан-гүүшин халсны улмаас техник үзлэгийн нэгж бүхий өртөөд болон баталгаат мөрийн төгсгөлийн өртөөнөөс бусад бүх өртөөн дээр ачааны галт тэрэгнээс вагон салгасан тохиолдол;

2.3.26. ачааны нөхцөлөөс хамаарч вагон салгасан ачаа, тээш, ачаан тээшийн ачилтын техникийн нөхцөлүүдийг зөрчсөний улмаас ачаа, ачааны зарим хэсэг зам дээр унаж болзошгүй, түүнчлэн ачаа ачилтын овороос хэтэрсний улмаас хэсгийн өртөөнөөс бусад бүх өртөөд дээр галт тэрэгнээс вагоныг салгасан тохиолдол;

2.3.27. хос дугуй гацсан гүүшин буюу татах цахилгаан хөдөлгүүр гацсан, хос дугуйн гадаргууд зөвшөөрөгдөх хэмжээнээс их чирэг, шаваас гарсан бүх тохиолдол;

2.3.28. зам төмөр ухсан зүтгүүрийн болон бусад өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйгаар зам төмрийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихээр ухаж солих хэмжээнд хүргэсэн тохиолдол;

2.3.29. зам төмөр хугарсан энэхүү журмын 2.3.28-д зааснаас бусад шалтгаанаар зам төмөр хугарсан бүх тохиолдол;

2.3.30. галт тэргэнд мал дайрагдсан өртөө, зөрлөг, гарам, хоорондын болон салбар замд бод мал, биеэр том ан амьтан галт тэргэнд, сэлгээнд дайрагдсан бүх тохиолдол.

2.4. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчид нь энэхүү журмын 2.1-2.3-т зааснаас бусад төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдсан зөрчил, дутагдал гарсан тохиолдолд байгууллагын дотоод журмаар тусгайлан бүртгэж, тэдгээрт хяналт-шинжилгээ хийж, дахин давтагдахгүй байх арга хэмжээг авч ажиллана.

ГУРАВДУААР БҮЛЭГ

СҮЙРЭЛ, ОСОЛ, ГОЛОГДЛЫГ МЭДЭЭЛЭХ

3.1. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь дараах нөхцөл байдал бий болсныг мэдсэн даруйд энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасны дагуу төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шуурхай мэдээлнэ:

3.1.1. энэ журмын 2.1, 2.2, 2.3.1-д заасан нөхцөл байдал бий болсон;

3.1.2. энэ журмын 2.3.2-т заасан нөхцөл байдлын улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан;

3.1.3. энэ журмын 2.3.2-т заасан нөхцөл байдал тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нэг буюу түүнээс дээш этгээдийг хамарсан;

3.1.4. галт тэргэнд хүн дайрагдсан.

3.2. Энэхүү журмын 2.1, 2.2, 2.3.1, 2.3.13, 2.3.17, 2.3.19, 3.1.4-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд Төмөр зам дахь цагдаагийн газар болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрт шуурхай мэдээлнэ.

3.3. Шуурхай мэдээлэл нь ямар үйл явдал болсон, тухайн сүйрэл, осол, гологдол болсон газар, огноо, цаг, үүссэн хохирлын шинж чанар, хэр хэмжээ, холбогдох тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн нэр, холбогдох утас, цахим хаяг зэргийг багтаасан байна.

3.4. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь энэ журмын 3.1-д заасан мэдээллийг баталгаажуулж тухайн нөхцөл байдал бий болсноос хойш ажлын 12 цагийн дотор энэхүү журмын хоёрдугаар хавсралтад заасан загварын дагуу бичмэл мэдээллийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагад тус тус хүргүүлнэ.

3.5. Сүйрэл, осол, гологдол гарсан тохиолдолд тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч дараах үүрэг хүлээнэ:

3.5.1. хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж анхан шатны тусламж үзүүлэх;

3.5.2. хамгийн ойр орших эмнэлгийн байгууллага, суурь бүтэц эзэмшигч болон Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвд мэдэгдэх;

3.5.3. сүйрэл, осол, гологдлын шалтгаан, нөхцөлийг тогтооход ашиглагдаж болох баримт бичиг, замын байгууламж болон хөдлөх бүрэлдэхүүний эд анги, бүрдэл хэсэг, эд зүйлийг хэвээр нь хадгалж, хамгаалах, баримтжуулах;

3.5.4. хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, сүйрэл, осол, гологдлоос урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай бол сүйрэл, осол, гологдлын улмаас эвдэрч гэмтсэн хөдлөх бүрэлдэхүүн, барилга, байгууламж, эд зүйлсийг эвдэх, задлах, нээх, замаас зайлуулах, аюултай ачааны хор хөнөөлийг саармагжуулах зэрэг шуурхай арга хэмжээ авах;

3.5.5. хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бусад шуурхай арга хэмжээ авах.

3.6. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь гарсан сүйрэл, осол, гологдлын шалтгаан, үр дагаварыг арилгах, энэ журмын 3.5-д заасныг зөрчихгүйгээр хөдөлгөөнийг сэргээх арга хэмжээг авч эхлүүлнэ.

3.7. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчоос бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сүйрэл, осол, гологдол болсон тухай холбогдох байгууллагуудад мэдээлэл ирүүлбэл тэдгээр мэдээллийн үнэн, бодитой эсэхийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нар нягтлан шалгасны үндсэн дээр шинжлэн судална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

СҮЙРЭЛ, ОСОЛ, ГОЛОГДЛЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ

4.1. Шинжлэн судлах ажиллагаа нь хараат бус, бие даасан байж, сүйрэл, осол, гологдол гарсан шалтгаан, нөхцөлийг үнэн, зөв тогтоох, цаашид давтан гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой байх ба хэн нэгэн этгээдийн гэм бурууг тогтоох, хариуцлага тооцоход чиглэгдэхгүй байна.

4.2. Сүйрэл, осол, гологдлыг шинжлэн судлах, шалтгааныг нь тогтоох, бүртгэх үйл ажиллагаа нь мэдээлэл цуглуулах, холбогдох баримт бичиг бүрдүүлэх, судлан шинжлэх, дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, мэдээлэх, архивлах гэсэн ерөнхий дарааллаар явагдана.

4.3. Энэ журмын 2.1, 2.2-т заасан нөхцөл байдал бий болсон, мөн 2.3-т заасан нөхцөл байдалд тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч хэд хэдэн этгээд холбогдсон буюу хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хохирол учирсан бол төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон ажлын хэсэг удирдамжийн дагуу шинжлэн судалж, шалтгааныг нь тогтооно. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч, харьяалах суурь бүтэц эзэмшигч, холбогдох төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагын төлөөллийг хамруулсан байна.

4.4. Энэхүү журмын 4.7-д заасан судалгаа болон холбогдох материал, баримт бичгийг үндэслэн сүйрэл, осол, гологдол гарсан газарт нэвтрэн, шинжлэн судлах, шалтгааныг тогтоох ажиллагааг явуулна.

4.5. Энэ журмын 4.3-т зааснаас бусад гологдлыг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагын томилсон ажлын хэсэг шинжлэн судална.

4.6. Шаардлагатай бол төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр энэ журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3-т зааснаас бусад гологдлыг төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг шинжлэн судалж болно.

4.7. Сүйрэл, осол, гологдол гарсан үед тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь ажлын хэсэг томилогдон ажиллаж эхлэх хүртэл, эсхүл ажлын хэсгийн ахлагчийн даалгаснаар сүйрэл, осол, гологдлын шинж чанараас хамааран дараах ажил үүргийг гүйцэтгэнэ:

4.7.1. хурд хэмжигчийн тууз, галт тэрэгний хөдөлгөөний мэдээллийг бүртгэх төхөөрөмж /мэдээлэл хадгалагч/, галт тэрэгний биечилсэн хуудас, тоормосны хангамжийн мэдээлэл, хурд хязгаарласан тухай анхаарамж, зүтгүүрийн ширээний журнал, бусад баримт бичгийг шалгаж, шаардлагатай бол эхээр нь буюу хуулбарлан авах;

4.7.2. сүйрэл, осол, гологдол гарсан газар, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдалд үзлэг хийсэн тухай акт үйлдэх;

4.7.3. суурь бүтэц, замын байгууламж болон хөдлөх бүрэлдэхүүний гэмтлийг тодорхойлох;

4.7.4. сүйрэл, осол, гологдлын нөхцөл байдал, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний байдал, эвдрэл гэмтэл, гадны болон ойр орчимд байгаа эд зүйлс зэргийг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулах;

4.7.5. сүйрэл, осол, гологдолд холбоотой ажилтан, гэрчийн этгээдээс бичгээр тодорхойлолт авч, шаардлагатай бол дуу болон дүрсний бичлэгээр баталгаажуулах;

4.7.6. сүйрэл, осол, гологдол болсныг баталгаажуулах зорилгоор авсан гэрэл зураг, дуу, дүрс бичлэг, ослын дараах суурь бүтцийн тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний гэмтэл, арчлалтын норм хэмжээний өөрчлөлт, хөдлөх бүрэлдэхүүний байршил ба замаас гарсан эхлэл төгсгөлийн ул мөр зэргийг заасан бүдүүвч зураг гаргах;

4.7.7. сүйрэл, осол, гологдол гарах үед цаг агаарын байдал ямар байсан тухай тэмдэглэл хийж, шаардлагатай бол холбогдох баримтыг авна.

4.8 Ажлын хэсэг шинжлэн судлах, шалтгааныг нь тогтоох ажиллагааг хийж, дүгнэлтийг ажлын 14 хоногт багтаан гаргана. Нэмэлт баримт, мэдээлэл, шалган турших ажиллагаа шаардлагатай бол шинжлэн судлах ажиллагааг ажлын 10 хоногийн хугацаагаар сунгаж болно.

4.9. Дүгнэлтийг хамтын шийдвэрээр гаргаж ажлын хэсгийн бүх гишүүд гарын үсэг зурах ба дүгнэлттэй санал нийлэхгүй гишүүн тэр тухайгаа тэмдэглэн гарын үсэг зурж хавсаргана.

4.10. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн томилсон ажлын хэсгийн дүгнэлт зохих ёсоор хийгдэж, шаардлага хангасан эсэхийг улсын байцаагч, улсын байцаагчийн ахалсан ажлын хэсгийн дүгнэлтийг улсын ахлах байцаагч тус тус хянаж, шаардлагатай гэж үзвэл дүгнэлтийг хүчингүй болгож, дахин дүн шинжилгээ хийлгэх арга хэмжээ авна.

4.11. Дахин хийгдэх дүн шинжилгээнд тухайн дүн шинжилгээг анх хийсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс оролцуулахгүй.

4.12. Сүйрэл, осол, гологдлын шалтгааныг нь тогтоохдоо нотлох баримт, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн тэдгээрийн эд анги, техник, тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээхгүй, үрэгдүүлэхгүй, сөрөг нөлөөлөл үзүүлэхгүйгээр ажиллах, шаардлагатай бол томоохон эд анги болон аюултай ачааг зөөвөрлөн саадгүйгээр шилжүүлэхдээ шинжээчдийн хяналтан дор, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор гүйцэтгүүлнэ.

4.13. Сүйрэл, осол, гологдлыг шинжлэн судлах, шалтгааныг нь тогтоох явцад дараах мэдээллүүдийг өөр зорилгоор бусдад ашиглуулахгүй, мөн задруулахгүй. Үүнд:

4.13.1. аливаа этгээдээс авсан тайлбар, тодорхойлолт;

4.13.2. энэхүү журмын 4.7.1-4.7.6-д заасан ажил үүрэг, /акт, тодорхойлолт, зураг, дуу, дүрс бичлэг, ослын дараах суурь бүтцийн тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний гэмтэл, арчлалтын норм хэмжээний өөрчлөлт, хөдлөх бүрэлдэхүүний байршил ба замаас гарсан эхлэл төгсгөлийн ул мөр зэргийг заасан бүдүүвч зураг/;

4.13.3. сүйрэл, осол, гологдолд өртсөн хүмүүсийн эрүүл мэнд, хувь хүний болон хувийн амьдралын талаарх мэдээллүүд;

4.13.4. гарсан сүйрэл, осол, гологдлыг шинжлэн судлах ажиллагаанд оролцогчдын илэрхийлсэн санал, дүгнэлт, тэдгээртэй холбоотой мэдээллүүд;

4.13.5. гарсан сүйрэл, осол, гологдлыг шинжлэн шалгагч нарын хүрээнд болсон бодит хяналтын төхөөрөмжийн бичлэгийн талаарх аливаа үнэлэлт, тодорхойлолт, дүгнэлт.

4.14. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд гарсан сүйрэл, осол, гологдлын шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага төлөвлөн хэрэгжүүлнэ.

4.15. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагууд гарсан сүйрэл, осол, гологдлыг дахин давтахгүй байх ажлыг зохион байгуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ

СҮЙРЭЛ, ОСОЛ, ГОЛОГДЛЫН ДҮГНЭЛТЭД

ХАВСАРГАХ БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ

5.1. Ажлын хэсгийн дүгнэлтэд энэ журмын 4.6-д заасан ажиллагааг хийж цуглуулсан мэдээллээс гадна дараах баримт, мэдээллийг хавсаргасан байна:

5.1.1. гэмтсэн, хохирсон, хүмүүсийн нэрсийн жагсаалт, гэмтлийн байдлын талаарх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт;

5.1.2. хохирлын хэмжээг тодорхойлсон баримт;

5.1.3. шаардлагатай тохиолдолд хийгдсэн шалган турших ажиллагааны акт, дүгнэлт;

5.1.4. галт тэрэгний хөдөлгөөний гүйцэтгэсэн зурмагийн хуулбар;

5.1.5. суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын үеийн техникийн баримт бичиг, бүртгэл, тайлангийн хуулбар /сүйрэл, осол, гологдлын шалтгааныг тогтооход шаардлагатай бол/;

5.1.6. сүйрэл, осол, гологдол болсныг баталгаажуулах зорилгоор авсан гэрэл зураг, дуу, дүрс бичлэг, ослын дараах суурь бүтцийн тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний гэмтэл, арчлалтын норм хэмжээний өөрчлөлт зэргийг заасан бүдүүвч зураг;

5.1.7. тухайн үеийн цаг уурын байдлын талаарх лавлагаа;

5.1.8. техникийн мэдлэгийн шалгалтын баримт, ажлын байрны тодорхойлолт, дадлага туршлагын байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаанд хамрагдсан эсэх, эмнэлгийн үзлэгт орсон тухай магадлагаа, ажил, амралтын дэглэмийн тухай мэдээлэл;

5.1.9. шаардлагатай бусад баримт.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

СҮЙРЭЛ, ОСОЛ, ГОЛОГДЛЫГ БҮРТГЭХ, МЭДЭЭ ГАРГАХ

6.1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сүйрэл, осол, гологдлын нэгдсэн бүртгэлийг хөтөлж, холбогдох мэдээ, баримтыг хадгална.

6.2. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь сүйрэл, осол, гологдол болон төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааны явцад хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөл байдлыг бүртгэн мэдээ, баримтыг хадгална.

6.3. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь энэ журмын 6.2-т заасан сүйрэл, осол, гологдлын мэдээг Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журмын 1.4-т заасан хугацаанд, тогтоосон маягтын дагуу Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвд хүргүүлнэ.

6.4. Улсын байцаагч тодорхой нэр заасан гологдлын мэдээ, дүгнэлт ирүүлэхийг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчоос шаардаж болно.

6.5. Сүйрэл, осол, гологдлын жилийн мэдээ, баримтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хадгална.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

7.1. Энэхүү журмын хэрэгжилтэд төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зам, тээврийн хяналт хариуцсан нэгж, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нар тус тусын бүрэн эрхийн хэмжээнд хяналт тавина.

7.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

- - - o O o - - -

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн

А/154 дүгээр тушаалын Төмөр замын тээвэр

дэх сүйрэл, осол, гологдлыг судлан

бүртгэх журмын нэгдүгээр хавсралт

ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛА

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД

СУУРЬ БҮТЭЦ ЭЗЭМШИГЧ, ТЭЭВЭРЛЭГЧ, ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРТ ОРОЛЦОГЧ

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТӨМӨР ЗАМЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГЖ, ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН АЛБА, ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ /ТЗДТБХЗГ, ХШҮДАГ, ГТХЗНТ/

СҮЙРЭЛ, ОСОЛ, ГОЛОГДОЛ ГАРСАН ГАЗАР

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД

Arrow: Up: Мэдээллийг нэн даруйArrow: Up: Мэдээллийг нэн даруйArrow: Up: Мэдээллийг нэн даруйArrow: Up: Мэдээллийг нэн даруйArrow: Up: Арга хэмжээ авах талаар чиглэл өгөхArrow: Up: Мэдээллийг нэн даруйArrow: Up: Мэдээллийг нэн даруйArrow: Up: Арга хэмжээ авах талаар чиглэл өгөхЛТ

 

 

 

 

 

 

 

Мэдээлэл дамжуулах байгууллага

Товчилсон нэр

“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төв” УТҮГ

RTCC

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг

UBTZ

“Монголын төмөр зам” ТӨХК

MTZ

“Болд төмөр Ерөө гол” ХХК

BTEG

Бусад

OTHER

 

Мэдээллийн хэлбэр:

  • Утсаар /message/
  • Факсаар
  • Цахим шуудангаар
  • Албан бичгээр

 

ТАЙЛБАР:

1. Сүйрэл, осол, гологдлыг мэдсэн даруйд Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны ХШҮДАГ /ЗТХХ/, ТЗДТБХЗГ-ын дарга, төмөр замын тээврийн хяналтын мэргэжилтэн нарт нэн даруй мэдээлнэ.

2. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас холбогдох байгууллагад авах арга хэмжээний талаар чиглэл өгнө.

3. Мэдээллийг факс, албан бичиг, цахим шуудангаар ирүүлэхдээ тухайн байгууллагын товчилсон нэр, мэдээлэл дамжуулсан албан тушаалтны овог нэр, гарсан газар /өртөө, хоорондын зам, км/, огноо, цаг минут, нөхцөл байдлын талаар тодорхой бичнэ.

 

 

 

 

 

- - - o 0 o - - -

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн

А/154 дүгээр тушаалын Төмөр замын тээвэр

дэх сүйрэл, осол, гологдлыг судлан

бүртгэх журмын хоёрдугаар хавсралт

ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ /БИЧМЭЛ/

/Сүйрэл, осол, гологдол/

1. Гарсан газар /өртөө, хоорондын зам, км/

..........................................................................................................................................................................................................................................................................................

2. Огноо ....................................................... цаг, минут ....................................................

3. Үүссэн хохирлын шинж байдал, хэр хэмжээ ........................................................................... ........................................................................................................................................................................................................................................................................................

4. Галт тэрэг саатсан, галт тэрэг, байгууламж өртсөн эсэх ............................................ ....................................................................................................................................................

5. Хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан эсэх .................................. ............................................................................................................................................

6. Байгаль орчин, бусдын эд хөрөнгө, үйл ажиллагаанд хохирол учирсан эсэх ........... ............................................................................................................................................

7. Сэргээн босгох талаар авсан арга хэмжээ, одоогийн байдал .................................... ..........................................................................................................................................................

8. Шалтгаан /урьдчилсан байдлаар/ ................................................................................ .......................................................................................................................................................

9. Бусад тайлбар .............................................................................................................

 

Шуурхай мэдээлэл өгсөн:

.........................................................................................................................................................

/Байгууллага, албан тушаалтны овог нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг/

 

... оны ... дугаар сарын ...-ны өдөр

 

Анхаарах асуудал:

1. Сүйрэл, осол, гологдлын аль нь болохыг доогуур зурна.

2. Асуултад аль болох дэлгэрэнгүй бичнэ, товчилсон үг хэрэглэхгүй.

3. Шаардлагатай тохиолдолд фото зураг, бусад нэмэлт баримт хавсаргана.

 

- - - о О о - - -