- Нүүр
- Сайдын тушаал
- СУУРЬ БҮТЭЦ АШИГЛАЛТЫН ТАРИФ ТОГТООХ АРГАЧЛАЛ- /журмын хавсралт/
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын аравдугаар хавсралт
СУУРЬ БҮТЭЦ АШИГЛАЛТЫН ТАРИФ ТОГТООХ АРГАЧЛАЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү аргачлалыг төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам болон Төмөр замын суурь бүтэц ашиглуулах журам, үндэсний стандартад заасныг үндэслэн суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, тээвэрлэгч нарын хооронд суурь бүтцийн ашиглалттай холбоотой гэрээ байгуулах, иргэн хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд ашиглана.
1.2. Төмөр замын суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлал нь Төмөр замын тээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
1.3. Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасны дагуу төмөр замын тээврийн салбарт шударга бус өрсөлдөөн үүсэхээс сэргийлэх зорилгоор тариф, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, гэрээний өөрчлөлтийг хянаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилно.
1.4. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд суурь бүтэц эзэмшигч /тариф, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээгээ хянуулж, санал, дүгнэлт гаргуулахаас бусад/-ийн төлөөллийг оруулан Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн хэрэгжилтийг ханган ажиллана.
1.5. Суурь бүтэц ашиглалтын тарифыг тогтоохдоо дараах үзүүлэлтүүдээр тооцоолно:
1.5.1. тээврийн зах зээлийн нөхцөл, суурь бүтцийг оновчтой ашиглах шаардлага, замын нэвтрүүлэх чадвар, суурь бүтцийн үйлчилгээний чанарын дээшлэлт;
1.5.2. зорчигч, ачаа урсгал, түүний хэмжээ, төрөл;
1.5.3. тухайн суурь бүтцийн техникийн онцлог, шинж;
1.5.4. хөдлөх бүрэлдэхүүнийг хурд, нийт жин, гол дээр дарах даралт зэрэг техникийн үзүүлэлтүүд;
1.5.5. галт тэрэгний урт, жин, төрөл;
1.5.6. төмөр замын суурь бүтцийн элэгдлийн зэрэглэл;
1.5.7. инфляци, валютын ханшийн хэлбэлзэл.
1.6. Төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгчид тарифын хөнгөлөлт үзүүлж болно. Тухайн суурь бүтцийн хүчин чадлыг оновчтой ашиглахад нөлөөлөхүйц хөнгөлөлтийг тодорхой хугацаанд хэрэглэж болно. Хөнгөлөлт нь төмөр замын суурь бүтцийн тодорхой хэсэгт, ижил үйлчилгээнд, ижил хөнгөлөлт тогтоох замаар үйлчилнэ.
1.7. Энэхүү журамд хэрэглэгдсэн нэр томьёо, тодорхойлолтыг Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төмөр замын тээврийн нийтлэг дүрэм журам, үндэсний стандартын утгаар ойлгож хэрэглэнэ.
1.8. Энэхүү аргачлалд дурдсан суурь бүтцийн зардалд суурь бүтэц ашиглуулахтай холбогдон гарсан зардлыг, мөн захиалсан галт тэрэг километр гэдэгт тухайн жилд суурь бүтцээр тээвэрлэлт хийх захиалгын хэмжээг хамааруулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТАРИФ ТОГТООХОД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
2.1. Төмөр замын суурь бүтэц ашиглалтын тариф тогтооход дараах зарчмыг баримтална:
2.1.1. өрсөлдөөнт зах зээлийг бий болгох;
2.1.2. шударга бус аргаар зах зээлээс ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгчийг гаргах зорилго агуулаагүй байх;
2.1.3. бусад салбарын үйл ажиллагаатай уялдуулах;
2.1.4. суурь бүтэц эзэмшигч эдийн засгийн хувьд ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байх;
2.1.5. ижил төрлийн үйлчилгээнд ялгавартай үнэ тогтоохгүй байх;
2.1.6. үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТАРИФЫН ТООЦООЛЛЫН АРГАЧЛАЛ
3.1. Суурь бүтэц ашиглалтын тарифыг өртөг, хөрөнгө оруулалтын өгөөжид үндэслэх аргаар тооцоолно. Төмөр замын суурь бүтцийн ашиглалтын тарифыг суурь бүтцийн зардал, тухайн суурь бүтцээр тухайн жилд захиалсан галт тэрэг километрийг үндэслэн тогтооно.
Тсб = СБЗ/∑ЗАкм*(1+А); Үүнд:
Тсб |
- |
Суурь бүтэц ашиглалтын тариф; |
СБЗ |
- |
Тухайн жилд гарсан нийт зардал; |
А |
- |
Ашгийн коэффициент; |
ЗАкм |
- |
Захиалсан галт тэрэг киллометр. |
3.2. Суурь бүтцийн зардлын тооцоолол
СБЗ=ШЗ+ШБЗ; Үүнд:
ШЗ |
- |
Суурь бүтцийн шууд зардал; |
ШБЗ |
- |
Суурь бүтцийн шууд бус зардал. |
3.2.1. Шууд зардлын тооцоолол:
ШЗ=АЗ+ИЗ+ЭЗ+ЗХ; Үүнд:
АЗ |
- |
Галт тэрэгний хөдөлгөөнийг хангах, зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах зэрэг суурь бүтцийн ашиглалтын зардал; |
ИЗ |
- |
Суурь бүтцийн их засварын жилийн зардал; |
ЭЗ |
- |
Суурь бүтцийн элэгдлийн жилийн зардал /Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу жилд байгуулах элэгдлийн хэмжээг тооцно/; |
ЗХ |
- |
Суурь бүтэцтэй холбогдон гарсан зээлийн хүүгийн зардал. |
3.2.2. Шууд бус зардлын тооцоолол:
ШБЗ=НЗ+УЗ+ДХ+ТХ; Үүнд:
НЗ |
- |
Нийтлэг ба ерөнхий зардал; |
УЗ |
- |
Суурь бүтэц эзэмшигчийн удирдлагын зардал; |
ДХ |
- |
Даатгалын зардал; |
ТХ |
- |
Суурь бүтэц эзэмшигчийн татвар хураамжууд. |
3.3. Ашгийн төвшин:
Төмөр замын суурь бүтэц ашиглалтын ашгийн коэффициент /А/ нь хөрөнгийн жигнэсэн дундаж өртгөөс /WACC/ хэтэрч болохгүй ба дараах томьёогоор тооцоологдоно.
Хөрөнгийн жигнэсэн дундаж өртөг тооцоолох томьёо:
WACC=re*E/(D+E)+rd*D/(D+E); Үүнд:
WACC
|
- |
Хөрөнгийн жигнэсэн дундаж өртөг нь компани зээл олгогч, хувьцаа зэмшигч болон хөрөнгө оруулсан бусад этгээдүүдийн шаардлагыг хангах зорилгоор олох хамгийн бага үр өгөөжийн хэмжээ; |
re |
- |
Өөрийн хөрөнгийн өртгийн жигнэсэн дундаж хэмжээ, /хувиар/ |
rd |
- |
Зээлийн хөрөнгийн өртгийн жигнэсэн дундаж хэмжээ, /хувиар/, /хүү төлөх үүрэгтэй; |
E |
- |
Өөрийн хөрөнгийн мөнгөн илэрхийлэл; |
D |
|
Зээлийн хөрөнгийн мөнгөн илэрхийлэл. |
3.4. Тарифт тооцогдохгүй, шаардлагатай үед суурь бүтэц эзэмшигчийн техник хэрэгслээр нэмэгдэл төлбөртэй хийгдэх ажил үйлчилгээнд доорх үйлчилгээнүүд орно.
3.4.1. вагоныг тээвэрлэлтэд бэлтгэх;
3.4.2. вагоны төлөвлөгөөт бүх засварын төрлүүд болон урсгал салгалттай засвар;
3.4.3. зүтгүүрийн зэхэлт, техникийн үйлчилгээ ба засвар, зүтгүүрийн арчлах тослох материал.
3.5. Төмөр замын суурь бүтцийн зардалд дараах зардлыг тооцохгүй:
3.5.1. буцалтгүй тусламжаар бий болсон хөрөнгө болон түүний ашгаас үүссэн үндсэн хөрөнгийн зардал;
3.5.2. өмчийн өртгийн өөрчлөлт /нөөцийн үлдэгдлийн өөрчлөлт, эргэлтийн хөрөнгийн хямдрал, үндсэн хөрөнгийн өртгийн бууралт, материаллаг болон материаллаг бус үндсэн хөрөнгийн устгал болон борлуулалтаас үүдсэн алдагдал/;
3.5.3. хууль, дүрэм, журмын дагуу тогтоогдсон алданги, торгууль;
3.5.4. удирдлагын буруутай үйл ажиллагаа, нөөцийн зүй бус ашиглалтаас үүдэлтэй зардал;
3.5.5. хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журмыг зөрчсөнөөс үүдсэн хохирлыг арилгахтай холбогдсон зардал.
- - - о О о - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Суурь бүтэц ашиглалтын
тариф тогтоох аргачлалын нэгдүгээр хавсралт
ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ АШИГЛАЛТЫН ЗАРДЛЫН ЗАДАРГАА
1. Шууд зардал |
|||
|
1.1. Шууд зардал |
||
|
|
1.1.1. Замын аж ахуй |
|
|
|
1.1.1.1. |
Зам ба байнгын төхөөрөмжийн арчилгаа |
|
|
1.1.1.2. |
Модон болон төмөр бетон дэрний ганцаарчилсан солилт |
|
|
1.1.1.3. |
Хайрга шороо чигжээсний солилт |
|
|
1.1.1.4. |
Суман шилжүүлгийн металл эд ангийн солилт |
|
|
1.1.1.5. |
Суман шилжүүлгээс бусад металл хэсгийн солилт |
|
|
1.1.1.6. |
Малын хориг торон хашааны арчилгаа |
|
|
1.1.1.7. |
Зам, гүүр, хиймэл төхөөрөмж, гармуудын хамгаалалт |
|
|
1.1.1.8. |
Хиймэл төхөөрөмж, гармын арчилгаа |
|
|
1.1.1.9. |
Хамгаалалтын ойн зурвасын арчилгаа |
|
|
1.1.1.10. |
Цас, ус, элс, мөсний хохирлоос урьдчилан сэргийлэх болон хохирлыг арилгах ажил |
|
|
1.1.1.11. |
Замын аж ахуйн бусад ажлууд |
|
|
1.1.2. Дохиолол холбооны аж ахуй |
|
|
|
1.1.2.1. |
Дохиолол холбооны аж ахуйн үйлдвэрлэлийн барилга байгууламжийн урсгал засвар |
|
|
1.1.2.2. |
Механикжсан болон автоматжсан довын байгууламжийн техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.3. |
Диспетчерийн төвлөрүүлэлтийн техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.4. |
Сумын цахилгаан төвлөрүүлэлтийн техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.5. |
Төмөр замын автоматикийн техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.6. |
Төмөр замын автоматикийн бусад хэрэгсэл, ДТХ-ын төхөөрөмжийн техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.7. |
Радиостанц, радиоузель ба чанга яригчийн техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.8. |
Радио, холбоо, релейний байгууламж, цахилгаан тэжээлийн аппарат, төхөөрөмжийн техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.9. |
Үйлдвэрийн телевизийн төхөөрөмж, телевиз, өргөн нэвтрүүлгийн радио хүлээн авагч, радио цэгийн техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.10. |
Цахилгаан мэдээний станцын аппаратын ашиглалт, техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.11. |
Телефон утасны станцын ашиглалт, техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.12. |
Шуурхай технологийн холбооны захиран хуваарилах станц, дамжуулах системийн аппаратын техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.13. |
Холбооны агаарын шугам болон шилэн кабелиар дамжуулах системийн техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.14. |
Холбооны агаарын шугам болон шилэн кабелийн техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.15. |
Холбооны холбох шугамын ашиглалт |
|
|
1.1.2.16. |
Хиймэл дагуулын байгууламжийн техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.17. |
Төмөр замын холбооны хэрэгслийн техникийн үйлчилгээ |
|
|
1.1.2.18. |
Тооцоолон бодох техникийн хэрэгсэл, өгөгдөл дамжуулах сүлжээний техникийн үйлчилгээ болон урсгал засвар |
|
|
1.1.2.19. |
Төмөр замын холбооны бусад тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ |
|
|
1.1.3. Өртөө зөрлөг |
|
|
|
1.1.3.1. |
Ачаа тээвэрлэлттэй холбоотой барилга, байгууламжийн урсгал засвар |
|
|
1.1.3.2. |
Ачаа тээвэрлэлттэй холбоотой барилга, байгууламж, тоног төхөөрөмж, эд хогшилын үйлчилгээ |
|
|
1.1.3.3. |
Зорчигч тээвэрлэлттэй холбоотой барилга, байгууламжийн урсгал засвар |
|
|
1.1.3.4. |
Зорчигч тээвэрлэлттэй холбоотой барилга, байгууламж, тоног төхөөрөмж, эд хогшилын үйлчилгээ |
|
|
1.1.3.5. |
Ачааны өртөөдөд ачааны галт тэрэг хүлээн авах ба явуулах |
|
|
1.1.3.6. |
Зорчигчийн өртөөдөд зорчигчдын галт тэрэг хүлээн авах ба явуулах |
|
|
1.1.3.7. |
Хилийн өртөөдөд галт тэрэг хүлээн авах ба явуулах |
|
|
1.1.3.8. |
Бусад өртөөдөд галт тэрэг хүлээн авах ба явуулах |
|
|
1.1.3.9. |
Ачааны болон ангилах өртөөдийн сэлгээний ажил |
|
|
1.1.3.10. |
Зорчигчийн өртөөдийн сэлгээний ажил |
|
|
1.1.3.11. |
Хилийн өртөөдийн сэлгээний ажил |
|
|
1.1.3.12. |
Бусад өртөөдийн сэлгээний ажил |
|
1.2. Их засвар |
||
|
|
1.2.1. Зам аж ахуй |
|
|
|
1.2.1.1. |
Замын дээд цогцос, ул шорооны их засвар |
|
|
1.2.1.2. |
Хиймэл төхөөрөмжийн их засвар |
|
|
1.2.1.3. |
Салбар замын их засвар |
|
|
1.2.1.4. |
Хамгаалалтын ойн зурвасын их засвар |
|
|
1.2.1.5. |
Замын их засварт ажиллаж байгаа машин механизмын их засвар |
|
|
1.2.2. Дохиолол холбооны аж ахуй |
|
|
|
1.2.2.1. |
Төмөр замын автоматикийн хэрэгсэл, ДТХ-ын төхөөрөмжийн их засвар |
|
|
1.2.2.2. |
Шуурхай технологийн холбооны их засвар |
|
|
1.2.2.3. |
Төмөр замын радио холбооны их засвар |
|
|
2.1.2.4. |
Холбооны бусад хэрэгслийн их засвар |
|
|
1.2.3 Өртөө зөрлөг |
|
|
|
1.2.3.1. |
Ачаа тээвэрлэлттэй холбоотой барилга, байгууламжийн их засвар |
|
|
1.2.3.2. |
Ачаа тээвэрлэлттэй холбоотой тоног төхөөрөмж, эд хогшилын их засвар |
|
|
1.2.3.3. |
Зорчигч тээвэрлэлттэй холбоотой барилга, байгууламжийн их засвар |
|
|
1.2.3.4. |
Зорчигч тээвэрлэлттэй холбоотой тоног төхөөрөмж, эд хогшилын их засвар |
|
1.3. Элэгдлийн зардал |
||
|
|
1.3.1. Зам аж ахуй |
|
|
|
1.3.1.1. |
Замын дээд цогцос ул шорооны элэгдэл |
|
|
1.3.1.2. |
Хиймэл төхөөрөмжийн элэгдэл |
|
|
1.3.1.3. |
Салбар замын элэгдэл |
|
|
1.3.1.4. |
Малын хориг торон хашааны элэгдэл |
|
|
1.3.1.5. |
Хамгаалалтын ойн зурвасын элэгдэл |
|
|
1.3.1.6. |
Замын их засварт ажиллаж байгаа машин механизмын элэгдэл |
|
|
1.3.2. Дохиолол холбооны аж ахуй |
|
|
|
1.3.2.1. |
Төмөр замын автоматикийн бусад хэрэгсэл, ДТХ-ынтөхөөрөмжийн элэгдэл |
|
|
1.3.2.2. |
Шуурхай технологийн холбооны элэгдэл |
|
|
1.3.2.3. |
Төмөр замын радио холбооны элэгдэл |
|
|
1.3.2.4. |
Холбооны бусад хэрэгслийн элэгдэл |
|
|
1.3.3. Өртөө зөрлөг |
|
|
|
1.3.3.1. |
Ачаа тээвэрлэлттэй холбоотой барилга, байгууламжийн элэгдэл |
|
|
1.3.3.2. |
Зорчигч тээвэрлэлттэй холбоотой барилга, байгууламжийн элэгдэл |
|
|
1.3.3.3. |
Ачаа тээвэрлэлттэй холбоотой тоног төхөөрөмж, эд хогшилын элэгдэл |
|
|
1.3.3.4. |
Зорчигч тээвэрлэлттэй холбоотой тоног төхөөрөмж, эд хогшилын элэгдэл |
|
1.4. Зээлийн хүү, түрээсийн төлбөр |
||
|
|
1.4.1. |
Түрээсийн болон лизингийн төлбөр |
|
|
1.4.2. |
Хүүгийн төлбөр |
2. Шууд бус зардал |
|||
|
2.1. Ерөнхий ба нийтлэг зардал |
||
|
|
2.1.0.1. |
Үйлдвэрлэлийн зориулт бүхий үндсэн хөрөнгийн элэгдэл |
|
|
2.1.0.2. |
Нийтлэг аж ахуйн зориулалт бүхий үндсэн хөрөнгийн элэгдэл |
|
|
2.1.0.3. |
Үйлдвэрлэлийн зориулт бүхий үндсэн хөрөнгийн их засвар |
|
|
2.1.0.4. |
Нийтлэг аж ахуйн зориулалт бүхий үндсэн хөрөнгийн их засвар |
|
|
2.1.0.5. |
Байгаль хамгаалах зориулалт бүхий обьект, тоног төхөөрөмжийн ашиглалт, арчилгаа |
|
|
2.1.0.6. |
Байгаль хамгаалахаас бусад обьект, тоног төхөөрөмжийн ашиглалт, арчилгаа |
|
|
2.1.0.7. |
Үйлдвэрлэлийн зориулт бүхий үндсэн хөрөнгийн урсгал засвар |
|
|
2.1.0.8. |
Үйлдвэрлэлд шууд хамааралгүй барилга байгууламж, эд хогшилын арчилгаа, үйлчилгээ, урсгал засвар |
|
|
2.1.0.9. |
Автомашин тээврийн хэрэгслэлийн техникийн үйлчилгээ ба урсгал засвар |
|
|
2.1.0.10. |
Автомашинаас бусад тээврийн хэрэгслэлийн арчилгаа, үйлчилгээ, урсгал засвар |
|
|
2.1.0.11. |
Нийтлэг аж ахуйн зориулалт бүхий барилга, байгууламж, эд хогшилын арчилгаа, үйлчилгээ, урсгал засвар |
|
|
2.1.0.12. |
Бусад аж ахуйн үйлдвэрлэлийн барилга байгууламжийн урсгал засвар |
|
|
2.1.0.13. |
Захиргааны удирдлагад хамаарахгүй ажилтнуудын цалин |
|
|
2.1.0.14. |
Захиргааны удирдлагад хамаарахгүй ажилтнуудад тавьж олгосон дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт |
|
|
2.1.0.15. |
Захиргааны удирдлагад хамаарахгүй ажилтнуудын албан томилолт |
|
|
2.1.0.16. |
Үйлдвэрийн ажилтнуудын ажиллаагүй үеийн цалин |
|
|
2.1.0.17. |
Үйлдвэрийн ажилтнуудын цалингийн дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт |
|
|
2.1.0.18. |
Үйлдвэрийн ажилтнуудын албан томилолт |
|
|
2.1.0.19 |
Боловсон хүчин бэлтгэх |
|
|
2.1.0.20. |
Ажиллагсдад үзүүлэх үйлчилгээ |
|
|
2.1.0.21. |
Төмөр замын ажилчдын эрүүл мэндийн урьдчилсан үзлэг |
|
|
2.1.0.22. |
Техникийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал |
|
|
2.1.0.23. |
Автомашин ашиглалт |
|
|
2.1.0.24. |
Цэрэгжүүлсэн ба гал, харуул хамгаалалтын зардал |
|
|
2.1.0.25. |
Нийтлэг салбарын зардал |
|
|
2.1.0.26. |
Худалдааны зардал |
|
|
2.1.0.27. |
Материалын хэвийн хорогдол |
|
|
2.1.0.28. |
Шинжилгээ ба туршилтын зардал |
|
|
2.1.0.29. |
Шинэ бүтээл, оновчтой санал |
|
2.2. Удирдлагын зардал |
||
|
|
2.2.1. |
Захиргааны удирдах ажилтны хөдөлмөрийн хөлсний зардал |
|
|
2.2.2. |
Захиргааны удирдах ажилтнуудын албан томилолт |
|
|
2.2.3. |
Удирдлагын хэрэгцээнд зориулсан тайлан бүртгэлийн баримт бичгийн механикжсан боловсруулалтын ажлын хөлсний зардал |
|
|
2.2.4. |
Захиргааны удирдлагын бусад зардал |
|
2.3. Даатгалынзардал |
||
|
|
2.3.1. |
Албан журмын даатгалын төлбөр |
|
|
2.3.2. |
Сайн дурын даатгалын төлбөр |
|
|
2.3.3. |
Эд хөрөнгө болон хариуцлагын даатгалын төлбөр |
|
2.4. Татвар, хураамж, төлбөр |
||
|
|
2.4.1. |
Байгалийн нөөц ашигласны төлбөр |
|
|
2.4.2. |
Газрын албан татвар |
|
|
2.4.3. |
Бусад албан татвар ба хураамж |
- - - о О о - - -
Текст томруулах
A
A
A