A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ОБЬЕКТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ- /журмын 1-2 хавсралт/
Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн

А/154 дүгээр тушаалын арваннэгдүгээр хавсралт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ОБЬЕКТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү журмын зорилго нь төмөр замын тээврийн салбарын тасралтгүй, найдвартай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйлчлүүлэгчдийн эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх зэрэг нөхцөлийг бүрдүүлэх, салбарт дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, тээх, нэвтрүүлэх чадвар болон өрсөлдөөний нөхцөл байдлыг тодорхойлоход оршино.

1.3. Гэрчилгээжүүлэх үйл ажиллагаа нь хууль тогтоомж, дүрэм журам, үндэсний стандартын шаардлагын дагуу, ил тод, нээлттэй, шуурхай, хүртээмжтэй, чанартай, аюулгүй байдлыг хангах зарчмыг баримтална.

1.4. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох үндэсний үндэсний стандартад нийцүүлэн гэрчилгээжүүлэх ажлыг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллага гэрээ байгуулж гүйцэтгэнэ.

1.5. Энэхүү журамд хэрэглэгдэх нэр томьёо, тодорхойлолтыг Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, үндэсний стандартад заасан утгаар ойлгож хэрэглэнэ.

1.6. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлтэд хамрагдсан иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд гэрээ байгуулж хамтран ажиллана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ ОБЬЕКТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨРӨЛ, АНГИЛАЛ

2.1. Обьектын гэрчилгээжүүлэлтийг дараах байдлаар ангилна.

 

2.1.1. суурь бүтэц ашиглах чиглэлээр:

  • нийтийн хэрэглээний зам, талбай;
  • дагнасан хэрэглээний зам, талбай;
  • өртөө, зөрлөг /төмөр замын дохиолол, холбооны байгууламж/.

2.1.2. хөдлөх бүрэлдэхүүний чиглэлээр:

  • бүх төрлийн зүтгүүр;
  • бүх төрлийн ачааны вагон;
  • бүх төрлийн зорчигчийн вагон;
  • сэргээн босгох, гал унтраах галт тэрэг;
  • зам засвар, арчлалт, оношилгоо, хэмжилт хийх бүх төрлийн машин механизм.

2.2. Үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлтийг дараах байдлаар ангилна:

2.2.1. дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалт гүйцэтгэх;

2.2.2. төмөр замын зураг төсөл боловсруулах;

2.2.3. дагнасан хэрэглээний зам, талбай барих;

2.2.4. дагнасан хэрэглээний замд сэлгээний ажил гүйцэтгэх;

2.2.5. төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний операторын үйл ажиллагаа эрхлэх;

2.2.6. төмөр замын дохиолол, холбооны байгууламжийн техникийн үзлэг, үйлчилгээ гүйцэтгэх;

2.2.7. зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээ гүйцэтгэх;

2.2.8. вагоны техникийн үзлэг, үйлчилгээ гүйцэтгэх;

2.2.9. төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх;

2.2.10 хатуу тооцоот багаж, хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх.

ГУРАВ. ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллага нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1. гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг боловсруулж батлах;

3.1.2. гэрчилгээжүүлэх обьект, үйл ажиллагаа нь холбогдох журам, стандартын нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан шалгах, түүнийг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, нөхөн олгох, шаардлагатай тохиолдолд гаргасан дүгнэлт, шийдвэрийг дахин хянах, энэхүү журмын зургадугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэх;

3.1.3. гадаад улсын гэрчилгээжүүлэх байгууллагаас олгосон гэрчилгээг хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх;

3.1.4. төмөр замын тээврийн обьект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх асуудлаар бусад улсын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах;

3.1.5. гадаадын өмчийн оролцоотой аж ахуйн нэгж шинээр гэрчилгээ авах хүсэлт гаргасан тохиолдолд төмөр замын тээврийн эдийн засгийн байдалд нөлөөлөх хувь хэмжээнээс хамаарч үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасны дагуу Засгийн газарт хүсэлт хүргүүлж хязгаарлалт тогтоолгож болно.

3.1.6. энэхүү журмын зорилгод нийцүүлэн гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, түүний төрөл ангилал, тавигдах нөхцөл, шаардлагыг боловсронгуй болгох, үр нөлөөг дээшлүүлэх;

3.1.7. гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх;

3.1.8. гэрчилгээжүүлэлтийг хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу явуулж байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай тохиолдолд гаргасан дүгнэлт, шийдвэрийг дахин хянах, энэхүү журмын зургадугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэх;

3.1.9. төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

3.1.10. гэрчилгээжүүлэлтийн байнгын, орон тооны бус ажлын хэсгийг байгуулах, ажлын хэсэг ажиллах зааврыг батлах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ГЭРЧИЛГЭЭ ХҮССЭН ӨРГӨДЛИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

4.1. Гэрчилгээ шинээр авах тухай хүсэлт гаргахдаа төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартын шаардлагыг үндэслэн дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

4.1.1. обьектын гэрчилгээ авахад тавигдах шаардлага:

  • зохих журмын дагуу гаргасан иргэн, хуулийн этгээдийн албан хүсэлт;
  • улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх/-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • гэрчилгээжүүлэх обьектын танилцуулга;
  • тухайн обьектын гарал үүсэл, тохирлын эсхүл чанарын гэрчилгээ, паспорт, засвар өөрчлөлтийн бүртгэл, ашиглалтын заавар, техникийн зураг, схем;
  • үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших, ашиглах, шилжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, узуфрукт эрх, түрээсийн гэрээ болон бусад шаардлагатай баримт бичиг;
  • төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн Монгол Улсын хилээр шинээр оруулж ирэх хөдлөх бүрэлдэхүүн урьд нь тээвэрт ашиглагдаж байсан бол олон улсын түвшинд засвар, техникийн оношилгоо үйлчилгээ хийхээр эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагаар түүнд засвар, оношилгоо хийлгэж, техникийн болон тээврийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааны баталгааг тодорхойлсон баримт бичиг, мөн техникийн дүгнэлтийг гаргуулсан байна.

4.1.2. Үйл ажиллагааны гэрчилгээ авахад тавигдах шаардлага:

  • зохих журмын дагуу гаргасан иргэн, хуулийн этгээдийн албан хүсэлт;
  • улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • эрхлэх үйл ажиллагааны танилцуулга;
  • төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг үндэслэн төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч нь дугаар бүхий хатуу тооцоот багаж, хэрэгсэлтэй байх ба тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт болон техникийн тодорхойлолт, ажлын байрны талаарх мэдээлэл, тэдгээрийг ашиглах болон хүлээлцэх технологийн горим, зааврыг эрх бүхий байгууллагаар баталгаажуулан ирүүлэх;
  • энэхүү журамд заасан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ажлын байрыг бусад хуулийн этгээдээс түрээсээр авч ашигладаг бол энэ тухай гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • холбогдох үйл ажиллагааны төрөл, суурь нөхцөл, шаардлагад нийцсэн мэргэжлийн ажилтнуудын мэргэжлийн диплом, мэргэшлийн гэрчилгээ, батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн туршлага, ур чадварын тухай мэдээлэл;
  • гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нь тухайн гадаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон холбогдох үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээний орчуулга, нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • зохих журмын дагуу харьяалах татварын байгууллагад татварын тайлан тогтмол гаргадаг болон татварын өргүй болохыг тодорхойлсон тодорхойлолтыг хавсаргах;
  • холбогдох үйл ажиллагааны дагуу хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын харьяалах нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэн, шимтгэл төлснийг баталгаажуулсан тодорхойлолтыг эх хувиар нь хавсаргах;
  • хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын журмын хавсралтад заасан инженер техникийн болон бусад ажиллагсдын нийгмийн даатгалын дэвтрийн нүүр, тушаал, шимтгэл төлсөн хуудсыг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага нь хариуцлагын даатгалын баталгаа эсхүл даатгалын гэрээний нотариатоор батлуулсан хуулбар;
  • гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа нь энэхүү журмын хоёрдугаар хавсралтад заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгааг нотолсон баримт бичгийг тус тус ирүүлнэ.

4.2. Энэхүү журмын 4.1.1-д заасан баримт бичгүүд нь банкны болон ямар нэгэн зээлийн барьцаанд байгаа тохиолдолд барьцаалагч иргэн, хуулийн этгээдээс төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ гаргуулахад татгалзах зүйлгүй гэсэн албан тодорхойлолт гаргуулж ирүүлснийг үндэслэн гэрчилгээ олгоно.

4.3. Төмөр замын обьект, үйл ажиллагааны гэрчилгээ хүсэгч нь энэ журмын 4.1.1, 4.1.2-т заасан баримт бичгүүдийг бүрдүүлэхээс гадна дараах шаардлагыг хангасан байвал зохино:

  • төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам, холбогдох техникийн зохицуулалт, стандартын шаардлагыг хангасан байх;
  • обьект, үйл ажиллагааны ашиглалт, үйлчилгээний дүрэм, журам заавар болон технологийн горимын шаардлагыг хангасан байх;
  • үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхи, боловсон хүчин, техник тоног төхөөрөмжтэй байх.

4.4. Хуулийн этгээдээс ирүүлсэн гэрчилгээ авахыг хүссэн албан хүсэлт, холбогдох материалыг энэхүү журамд заасан шаардлагын дагуу хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 хоногийн дотор хянан үзэж, шийдвэрийг гаргана.

4.5. Шаардлагатай тохиолдолд энэхүү журмын 4.4-д заасан хугацааг 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.

4.6. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллага нь гэрчилгээний нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагад гэрчилгээ олгохоос татгалзаж байгааг тайлбар, үндэслэлийн хамт албан бичгээр мэдэгдэнэ.

4.7. Энэхүү журмын 3.1.9-д заасан байнгын, орон тооны бус гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэг гэрчилгээ хүсэгчийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн бааз, техник хангамжийн нөхцөл байдлыг шаардлагатай гэж үзвэл газар дээр нь хянан шалгана.

4.8. Обьект, үйл ажиллагааны гэрчилгээний хугацаа:

  • обьектын гэрчилгээг 3-5 жил хугацаагаар олгоно.
  • үйл ажиллагааны гэрчилгээг 3 жил хугацаагаар олгоно.
  • гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хугацаа нь дууссанаар хүчингүйд тооцно.

4.9. Ажлын хэсэг гэрчилгээний нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргана.

4.10. Ажлын хэсэг нь өргөдөл гаргагчийн баримт бичгийн агуулга, бүрдэл, гэрчилгээний нөхцөл, шаардлагыг хангасан байдлыг ирүүлсэн дарааллын дагуу хянан үзэж, нягтлан шалгана.

4.11. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гэрчилгээ олгохыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.

4.12. Гэрчилгээнд обьект, үйл ажиллагааны код, нэр, төрөл, хүчинтэй хугацаа, обьектын техникийн үзүүлэлтүүд, гэрчилгээний нөхцөл, шаардлага, олгосон байгууллага, эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, гэрчилгээ эзэмшигчийн нэр, хаяг улсын бүртгэлийн регистрийн дугаар, олгосон болон дуусгавар болох огноо бичигдэнэ.

4.13. Гэрчилгээ нь Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тамга дарагдсанаар баталгаажиж, хүчин төгөлдөр болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ГЭРЧИЛГЭЭГ

СУНГАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5.1. Гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүрэг:

5.1.1. гэрчилгээ эзэмшигч нь зөвхөн гэрчилгээнд заасан үйл ажиллагааг эрхэлнэ;

5.1.2. гэрчилгээний хүчинтэй хугацаанд обьект, үйл ажиллагааны хэвийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болох бүтэц, технологийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тохиолдолд гэрчилгээ эзэмшигч нь 30 хоногийн дотор энэ тухай Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдсэн байна;

5.1.3. энэхүү журмын 5.1.2-т заасан өөрчлөлтийг хийсэн бол гэрчилгээнд тухайн өөрчлөлтийг нэмж тусгах буюу шинээр гэрчилгээ олгоно. Шинээр гэрчилгээ олгох асуудлыг энэ журмын 4 дүгээр бүлэгт заасны дагуу хянан шийдвэрлэнэ;

5.1.4. төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь төмөр замаар зуучилж тээвэрлүүлсэн ачааны төрөл, хэмжээний тайланг тээвэрлэгчээр баталгаажуулан, жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ;

5.1.5. гэрчилгээг цэвэр үзэмжтэй хадгалах;

5.1.6. төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, нормыг дагаж мөрдөх;

5.1.7. иргэн, хуулийн этгээд нь төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэлтэд хамруулах, тэдгээрт хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм, нормативын баримт бичгээр тавигдах нөхцөл, шаардлагыг хангах үүрэгтэй;

5.1.8. энэхүү журмын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно.

5.2. Гэрчилгээг сунгахад тавигдах шаардлага:

5.2.1. гэрчилгээний хугацаа сунгах тухай өргөдлийг гэрчилгээний зөвшөөрлийн хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө гаргаж, эрх бүхий байгууллага хугацаа сунгах эсэх асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ;

5.2.2. төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь хүсэлт гаргасан албан бичигтэй хамт дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:

  • зохих журмын дагуу гаргасан албан хүсэлт;
  • гэрчилгээний эх хувь;
  • гэрчилгээжүүлсэн обьектын ашиглалт, үйл ажиллагааны тайлан /захиалагч байгууллагаас гаргасан тодорхойлолт, үйл ажиллагааны үр дүнг нотлох баримт бичиг, акт, фото зураг зэрэг болно/;
  • гэрчилгээ авахаар бүрдүүлсэн материал болон мэдээлэлд орсон өөрчлөлтийн тухай мэдээлэл;
  • харьяалах татварын болон нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт.

5.2.3 Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссанаас хойш зохих журмын дагуу сунгуулалгүй нэг жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд гэрчилгээг хүчингүй болсонд тооцож, шинээр олгохдоо энэ журмын 4.1-т заасан заалтыг баримтална.

5.3. Гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг энэ журмын 5.2.1-т заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд ажлын хэсгээс хяналт, шалгалт хийж, гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэнэ.

5.4. Гэрчилгээг сунгасан тухай бүртгэлийг гэрчилгээжүүлэлтийн сунгалтын хэсэгт тэмдэглэнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, НӨХӨН ОЛГОХ ТУХАЙ

6.1. Гэрчилгээний үйлчлэлийг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ.

6.1.1. гэрчилгээний хугацаа, нөхцөл шаардлагыг зөрчсөн;

6.1.2. энэхүү журмын 5.1, 5.2-т заасныг зөрчсөн;

6.1.3. гэрчилгээ эзэмшигчийн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, байгууллагын эрх ашиг зөрчигдсөн;

6.1.4. төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны гэрчилгээ авсан хуулийн этгээд нь энэхүү журамд заасан тээвэр зуучлалын үйл ажиллагааг нэг жилийн дотор эрхлээгүй нөхцөлд.

 

6.2. Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлэх санал гаргасны дагуу Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түдгэлзүүлэх эсэхийг хянан шийдвэрлэнэ.

6.3. Гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлсэн зөрчлийг арилгасан талаар төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагчийн саналыг үндэслэж түүнийг сэргээнэ.

6.4. Гэрчилгээг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

6.4.1. гэрчилгээ эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан;

6.4.2. гэрчилгээний нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

6.4.3. гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

6.4.4. гэрчилгээ авах хүсэлт гаргахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

6.4.5. гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан, бусдад шилжүүлсэн;

6.4.6. үйл ажиллагааны ажил, үйлчилгээнд тавигдах нөхцөл шаардлагыг хангаагүй.

6.5. Гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг гэрчилгээ эзэмшигч, холбогдох суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчид албан бичгээр 3 хоногийн дотор мэдэгдэж, хүчингүй болсон гэрчилгээг хураан авна.

6.6. Гэрчилгээг дараах тохиолдолд нөхөн олгоно:

6.6.1. обьектын гэрчилгээний хүчинтэй хугацаанд өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч солигдох;

6.6.2. гэрчилгээг үрэгдүүлж, бохирдуулах.

6.7. Гэрчилгээг энэхүү журмын 6.6.1-т заасан үндэслэлээр нөхөн олгоход дараах баримт бичгийг ирүүлнэ:

6.7.1. өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигчийн иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

6.7.2. өмч өөрчлөлтийн талаарх тогтоол, шийдвэр, гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

6.7.3. хуучин гэрчилгээний эх хувь.

6.8 Гэрчилгээг энэхүү журмын 6.6.2-т заасан үндэслэлээр нөхөн олгоход дараах баримт бичгийг ирүүлнэ:

6.8.1. өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигчийн иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

6.8.2. гэрчилгээ эзэмшигч нь энэхүү журмын 7 дугаар зүйлд заасан гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн сангаас авсан лавлагаа, хуулбар;

6.8.3. гэрчилгээг үрэгдүүлсэн тухай өдөр тутмын сонин, хэвлэлээр зарласан хэвлэлийн эх хувь.

6.9. Гэрчилгээг хаяж гээгдүүлэн, мөн бохирдуулан гэрчилгээний хүчинтэй байх хугацаанаас өмнө нөхөн авах тохиолдолд албан хүсэлт, гэрчилгээ болон холбогдох материалыг ирүүлж, гэрчилгээний үнийн төлбөрийг төлсөн байна.

ДОЛДУГААР БҮЛЭГ

МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭЛТ, ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАЛТ, АШИГЛАЛТ

7.1. Гэрчилгээжүүлэлттэй холбоотой мэдээллийн санг хөтлөх, бүртгэх, хадгалах, ашиглуулах үйл ажиллагааг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

7.2. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн сан дараах мэдээллийг агуулна:

  • стандарт, норм, нормативын баримт бичиг;
  • гэрчилгээжсэн обьект;
  • гэрчилгээжсэн үйл ажиллагаа;
  • обьектын дугаар, ангилал, төрөл;
  • хүний нөөцийн мэдээлэл.

7.3. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн санг гэрчилгээ олгох тухай шийдвэр гарсны дараа болон хяналт шалгалтын үр дүнг үндэслэн тухай бүр баяжуулна.

7.4. Холбогдох хууль тогтоомжийн дагуу нууцад хамаарахаас бусад мэдээллийг салбарын мэдээллийн сангийн цахим хуудсанд нээлттэй байршуулна.

7.5. Гэрчилгээжүүлэлттэй холбоотой баримт бичгийг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон байгууллага архивын нэгж болгон хадгална.

7.6. Салбарын мэдээллийн санд төвлөрсөн мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглах үйл ажиллагааг “Архивын тухай” хуулиар зохицуулна.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

8.1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллага гэрчилгээжүүлэлтэд хамрагдсан обьект, үйл ажиллагаанд хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавина.

8.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

- - - о О о - - -

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн

А/154 дүгээр тушаалын Төмөр замын тээврийн

аюулгүй байдалтай холбоотой зарим обьект,

 үйл ажиллагаандгэрчилгээ олгох

журмын нэгдүгээр хавсралт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ОБЬЕКТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЭХ ЗАГВАР, ТҮҮНД ТАВИГДАХ МЭДЭЭЛЭЛ

1. Гэрчилгээний нүүрэн тал, түүний агуулга:

1.1. гэрчилгээ нь нууцлал бүхий үнэт цаас байна;

1.2. гэрчилгээ нь А4 буюу 21х29.7 см-ийн хэмжээтэй байх ба 157 граммтай цаасыг ашиглана;

1.3. гэрчилгээний дээд хүрээнээс 5.5 мм-ийн зайд төв хэсэгт нь 17х35 мм хэмжээтэй соёмбыг байрлуулна. Соёмбо нь үндэсний стандартад заасан шаардлагыг хангасан байна;

1.4. гэрчилгээний дээд хэсэгт байрлах соёмбын доод талд Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэрийг том үсгээр бичсэн байна;

1.5. обьектын болон үйл ажиллагааны гэрчилгээнд бичигдэх өгөгдлүүд нь монгол хэл дээр бичигдэж, англи хэл дээр орчуулагдан бичигдсэн байна;

1.6. гэрчилгээнд бичигдсэн Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэрийн доод талд “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагааны гэрчилгээ” гэсэн гарчиг байх ба түүний баруун доод талд гэрчилгээний дугаарыг бичнэ;

1.7. гэрчилгээний дугаар нь олгогдсон он, тушаалын дугаар, бүртгэлийн дугаарын тооноос тус тус бүрдэнэ;

1.8. төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх журамд заагдсан нэр төрөл бүр дээр дугаарлалт хийгдэнэ;

1.9. гэрчилгээнд сунгалт хийх үед гэрчилгээний арын “Сунгалт, өөрчлөлтийн бүртгэл” хэсэгт тэмдэглэл хийж, гарын үсэг, тамга дарж баталгаажуулна;

1.10. гэрчилгээний дугаарын зүүн доод талд тухайн гэрчилгээний төрөлд оногдох кодыг бичнэ;

1.11. гэрчилгээний дунд хэсэгт гэрчилгээ эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн нэр, албан ёсны хаяг /улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх/, гэрчилгээ олгогдож байгаа обьект, үйл ажиллагааны нэр төрөл, зориулалтыг тодорхойлж бичнэ;

1.12. гэрчилгээний доод хэсэгт олгосон он, сар, өдөр, дуусгавар болох он, сар, өдрийг тус тус бичнэ.

2. Гэрчилгээний ар тал, түүний агуулга:

2.1. обьектын болон үйл ажиллагааны гэрчилгээний ар талд 2 удаагийн сунгалт, өөрчлөлтийн бүртгэлийн хэсгийг оруулсан байна.

2.2. “Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгож буй энэхүү обьектын гэрчилгээ нь тухайн обьект нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангаж байгааг тодорхойлсон баримт бичиг болно” гэсэн санамж гэрчилгээний ард бичигдсэн байна.

2.3. обьектын гэрчилгээний ард тухайн обьект (суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг)-д хамаарах Төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй Монгол Улсын Үндэсний стандарт, олон улсын болон бүс нутгийн техникийн зохицуулалтын баримт бичиг, түүнчлэн техникийн нөхцөл (MNS 6276:2011, MNS 6312:2012, MNS 6039:2009, MNS 6229:2010, MNS 5833:2014, MNS 4700:1999, MNS EN 13230-1, MNS EN 13230-2:2013, MNS 6060:2010, MNS EN:13450:2015, MNS 2092: 2011, MNS 2848:2011, MNS 6277: 2011, MNS ГОСТ R 51685:2014, MNS EN 13674-2:2014, MNS EN 13231-3:2016, MNS EN 13977:2016 г.м)-ийг тусгана.

2.4. нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай, өртөө, зөрлөг болон обьект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэхэд тавигдах шаардлага, техникийн нөхцөлийг 1-8 дугаар хүснэгтэд үзүүлэв.

Нэгдүгээр хүснэгт

Бүх төрлийн ачааны вагоны техникийн нөхцөл

 

Д/д

Техникийн үзүүлэлт

Утга

1.

Эзэмшигчийн нэр

 

2.

Төрөл, зориулалт

 

3.

Вагоны бүртгэлийн дугаар

 

4.

Овор

 

5.

Даац/хувийн жин,т

 

6.

Эзлэхүүн, м3

 

7.

Голын тоо

 

8.

Хийцийн хурд, км/цаг

 

9.

Тэргэнцрийн төрөл, дугаар

 

10.

Ниших татах байгууламжийн төрөл

 

11.

Хос дугуйн төрөл

 

12.

Ашиглалтын байдал, ашигласан хугацаа

 

13.

Автотоормосын төрөл

 

14.

Үйлдвэрлэгдсэн он, улс

 

15.

Бусад

 

 

 

Хоёрдугаар хүснэгт

Бүх төрлийн зорчигчийн вагоны техникийн нөхцөл

 

Д/д

Техникийн үзүүлэлт

Утга

1.

Эзэмшигчийн нэр

 

2.

Төрөл, зориулалт

 

3.

Вагоны бүртгэлийн дугаар

 

4.

Овор

 

5.

Даац/(хувийн жин),т

 

6.

Зорчигчийн суудлын тоо

 

7.

Тэвшний урт, өргөн, өндөр, ммхммхмм

 

8.

Голын тоо

 

9.

Хийцийн хурд, км/цаг

 

10.

Тэргэнцрийн төрөл

 

11.

Ниших татах байгууламжийн төрөл

 

12.

Хос дугуйн төрөл

 

13.

Ашиглалтын байдал, ашигласан хугацаа

 

14.

Автотоормосын төрөл

 

15.

Авто угсрааны төрөл, тоо/ш

 

16.

Дотоод тоноглолын ангилал, төрөл

 

17.

Үйлдвэрлэгдсэн он, улс

 

18.

Бусад

 

 

 

Гуравдугаар хүснэгт

Бүх төрлийн зүтгүүрийн техникийн нөхцөл

 

Д/д

Техникийн үзүүлэлт

Утга

1.

Эзэмшигчийн нэр

 

2.

Төрөл, зориулалт

 

3.

Зүтгүүрийн бүртгэлийн дугаар

 

4.

Голын тоо

 

5.

Зүтгүүрийн хувийн жин, т

 

6.

Нэг гол дээрх даралт, т

 

7.

Түлшний савны багтаамж, л

 

8.

Тосны савны багтаамж, л

 

9.

Элсний савны багтаамж, л

 

10.

Усны савны багтаамж, л

 

11.

Дизель генераторын дугаар, чадал, кВт

 

12.

Татах генераторын дугаар, чадал, кВт

 

13.

Статер генераторын дугаар, чадал, кВт

 

14.

Сэрээгчийн дугаар

 

15.

Дамжлагын төрөл

 

16.

Тэргэнцрийн дугаар: 1 дүгээр, 2 дугаар

 

17.

Хос дугуйн дугаар

 

18.

Их засварт орсон огноо

 

19.

Урсгал засварт орсон огноо

 

20.

Үйлдвэрлэгдсэн он, улс

 

21.

Бусад

 

 

 

Дөрөвдүгээр хүснэгт

Нийтийн хэрэглээний зам, талбайд тавигдах шаардлага

Д/д

Үзүүлэлт

Утга

1.

Эзэмшигчийн нэр

 

2.

Байрлал

 

3.

Гэрчилгээжүүлэгдсэн замын нэр, дугаар

 

4.

Төмөр замын зэрэглэл

Хурдны, онцгой их ачааны нягтралттай, I, II,III,IV зэрэглэлийн аль нь болох

5.

Төмөр замын зориулалт

гол зам, өртөөний холбох, салбар замын аль нь болох

6.

Удирдах хэвгий, 0/00

 

7.

Замын эхлэл, төгсгөл

 

8.

Замын бүрэн урт, м

 

9.

Замын ашигт урт, м

 

10.

Зорчигч буулгалт, суулгалт болон ачилт, буулгалтын хийх хэсэглэх газрын нэр

 

11.

Дэрний төрөл

 

12.

Зам, төмрийн марк

 

13.

Зам төмрийн бэхэлгээний төрөл

 

14.

Суман шилжүүлгийн удирдлага, тоо хэмжээ

 

15.

Тухайн замд харьяалагдах хиймэл төхөөрөмж, тоо, тэнхлэгийн байршил (пк)

 

16.

Гармын байршил (пк), зэрэглэл

 

17.

Эпюр

 

18.

Замын зураг хийсэн ААН, огноо, дугаар

 

19.

Ашиглалтад оруулсан огноо

 

20.

Зам дээр байрлаж буй бусад техник тоног төхөөрөмж

 

21.

Бусад

 

 

 

Тавдугаар хүснэгт

Дагнасан хэрэглээний зам, талбайд тавигдах шаардлага

Д/д

Үзүүлэлт

Утга

1.

Эзэмшигчийн нэр

 

2.

Байрлал

 

3.

Салбар зам дахь нийт замын тоо

 

4.

Гэрчилгээжүүлэгдсэн замын дугаар, нэр

 

5.

Өртөө, зөрлөгт нийлэх уулзвар

 

6.

Замын эхлэл, төгсгөл

 

7.

Тухайн замд харьяалагдах суман шилжүүлгийн удирдлага, тоо, дугаар

 

8.

Замын бүрэн урт, м

 

9.

Замын ашигт урт, м

 

10.

Ачилт буулгалт хийх хэсэг

 

11.

Зам төмрийн марк

 

12.

Дэрний төрөл

 

13.

Тухайн замд харьяалагдах гарам

 

14.

Тухайн замд харьяалагдах хиймэл төхөөрөмж, тоо, тэнхлэгийн байршил (пк)

 

15.

Зам дээр байрлаж буй бусад техник тоног төхөөрөмж

 

16.

Замын зураг хийсэн ААН, огноо, дугаар

 

17.

Ашиглалтад орсон огноо

 

18.

Бусад

 

 

 

Зургадугаар хүснэгт

Өртөө, зөрлөгт тавигдах шаардлага

 

Д/д

Үзүүлэлт

Утга

1.

Байрлал

 

2.

Төрөл, зориулалт

Ачааны, зорчигчийн, техникийн, завсрын аль нь болох

3.

Өртөө, зөрлөгийн ангилал

Ангилалгүй, I, II, II, IV,V зэрэглэлийн аль нь болох

4.

Өртөө, зөрлөгт харьяалагдах нийт замын тоо,ш

 

5.

Хүлээн авах, явуулах, дамжуулан өнгөрүүлэх замын тоо, ш

 

6.

Хүлээн авах, явуулах замын удирдах хэвгий, о/оо

 

7.

Жилийн нийт зорчигч, ачилт, буулгалтын тоон үзүүлэлт, /мян.зорч, мян.тонн/

 

8.

Хүлээн авах, явуулах, дамжуулан өнгөрүүлэх зорчигч, ачааны галт тэрэгний тоо

 

9.

Дамжин өнгөрөх галт тэргэнд зэхэлт, техникийн үзлэг хийдэг эсэх

 

10.

Вагон, зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээний газартай эсэх /ЛПТО, ПТО/

 

11.

Зорчигчийн вагоны зэхэлт хийгддэг эсэх

/ус, дизель түлш, нүүрсний зэхэлтийн аль нь хийгддэг/

12.

Ачих, буулгах талбайтай эсэх, хэмжээ

 

13.

Нийтийн хэрэглээний замтай эсэх, хэмжээ, байрлал

 

14.

Дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламжтай эсэх

 

 

 

Долдугаар хүснэгт

Бүх төрлийн замын машин механизмын техникийн нөхцөл

 

Д/д

Техникийн үзүүлэлт

Утга

1.

Эзэмшигчийн нэр

 

2.

Төрөл, зориулалт

 

3.

Замын машин механизмын бүртгэлийн дугаар

 

4.

Голын тоо

 

5.

Замын машин механизмын хувийн жин, т

 

6.

Нэг гол дээрх даралт, т

 

7.

Түлшний савны багтаамж, л

 

8.

Тосны савны багтаамж, л

 

9.

Элсний савны багтаамж, л

 

10.

Усны савны багтаамж, л

 

11.

Дизель генераторын дугаар, чадал, кВт

 

12.

Татах генераторын дугаар, чадал, кВт

 

13.

Статер генераторын дугаар, чадал, кВт

 

14.

Сэрээгчийн дугаар

 

15.

Дамжлагын төрөл

 

16.

Тэргэнцрийн дугаар: 1 дүгээр, 2 дугаар

 

17.

Хос дугуйн дугаар

 

18.

Их засварт орсон огноо

 

19.

Урсгал засварт орсон огноо

 

20.

Үйлдвэрлэгдсэн он, улс

 

21.

Бусад

 

 

 

Наймдугаар хүснэгт

 

Обьектын болон үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлтийн код

 

Обьектын код

1. Суурь бүтцийн чиглэлээр:

1.1.

О-1

Нийтийн хэрэглээний зам, талбай

1.2.

О-2

Дагнасан хэрэглээний зам, талбай

1.3.

О-3-1

Өртөө

1.4.

О-3-2

Зөрлөг

2. Хөдлөх бүрэлдэхүүний чиглэлээр:

2.1

О-4

Зүтгүүр

2.2

О-5

Ачааны вагон

2.3

О-6

Зорчигчийн вагон

2.4

О-7

Сэргээн босгох, гал унтраах галт тэрэг

2.5

О-8

Зам засвар, арчлалт, оношилгоо, хэмжилт хийх бүх төрлийн вагон, машин механизм

Үйл ажиллагааны код

1.

Ү-1

Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалт гүйцэтгэх

2.

Ү-2

Төмөр замын зураг төсөл боловсруулах

3

Ү-3

Дагнасан хэрэглээний зам, талбай барих

4

Ү-4

Дагнасан хэрэглээний замд сэлгээний ажил гүйцэтгэх

5

Ү-5

Төмөр замын дохиолол, холбооны байгууламжийн техникийн үзлэг, үйлчилгээ гүйцэтгэх

6

Ү-6

Зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээ гүйцэтгэх

7

Ү-7

Вагоны техникийн үзлэг, үйлчилгээ гүйцэтгэх

8

Ү-8

Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажилллагаа эрхлэх

9

Ү-9

Хатуу тооцоот багаж, хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх

 

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн

А/154 дүгээр тушаалын Төмөр замын тээврийн

аюулгүй байдалтай холбоотой зарим

обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ

 олгох журмын хоёрдугаар хавсралт

 

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагууд мөн төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагаа болон үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь Төмөр замын тээврийн тухай хууль болон энэхүү журмыг мөрдөж ажиллана.

Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний зам, талбай барих, мөн зам, талбайд ачих, буулгах, сэлгээний ажил гүйцэтгэх, бүх төрлийн хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа, хатуу тооцоот багаж хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн техникийн үзлэг, үйлчилгээ эрхлэх, төмөр замын зураг төсөл боловсруулах, түүнд хяналт тавих үйл ажиллагааг эрхлэх, дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар арчлалт гүйцэтгэх зэрэг үйл ажиллагаанд тавигдах шаардлага, техникийн нөхцөлийг 8-9 дугаар хүснэгтэд үзүүлэв.

Есдүгээр хүснэгт

 

Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагын үйл

ажиллагаа болон үйлчилгээнд тавигдах шаардлага

                                                                                                                                                           

Үйл ажиллагааны төрөл

Байвал зохих инженер техникийн ажилтнууд

Инженер техникийн ажилтны

ажлын туршлага

Бусад мэргэжлийн ажиллагсад

Бусад мэргэжлийн ажиллагсдад тавигдах шалгуур

Үйл ажиллагааны суурь шаардлага

Үйл ажиллагаа эрхлэх ажлын байр, тоног төхөөрөмж

Дагнасан хэрэглээний зам, талбай барих үйл ажиллагааны нөхцөл, шаардлага

Төмөр замын замын инженер-1,

Геодези, хайгуул зураг төслийн инженер-1,

Замын техникч-2,

 

 

Төмөр замын замын инженер нь мэргэжлээрээ 5

болон түүнээс дээш жил ажилласан эсхүл мэргэшсэн инженер байх.

Механикч-1,

Төмөр замын замын мэргэжлийн ажилтан-5

Мэргэжлийн диплом, үнэмлэхтэй байх

Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалтын үйл ажиллагааг 3 жил зөрчил, дутагдалгүй гүйцэтгэсэн;

Багаж, тоног төхөөрөмж хадгалах талбай, агуулахтай байх,

Эрх бүхий байгууллагаар баталгаажуулагдсан хэмжих багаж, хэрэгсэлтэй байх,

Цахилгаан, хийн гагнуурын аппарат, Замын индүү,

Усалгааны машин,

Авто самосвал,

Экскаватор, Грейдер,

Замын домкрат,

цахилгаан чигжүүр,

цахилгаан үүсгүүр,

замын чиг татагч

Дагнасан хэрэглээний замд сэлгээний ажил гүйцэтгэх

үйл ажиллагааны нөхцөл, шаардлага

Тээвэр зохион байгуулалтын инженер-1,

 

Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан эсхүл мэргэшсэн инженер байх.

Найруулагч-2,

Туслах найруулагч-2,

Машинч-2,

Туслах машинч-2.

 

Мэргэжлийн үнэмлэхтэй байх.

 

Сэлгээний зүтгүүрийн обьектын гэрчилгээ

Зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээ эрхлэх аюулгүй байдлын гэрчилгээ эсхүл зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээ хийлгэх гэрээтэй байх,

Сэлгээний ажлын заавар

Сэлгээний бригадын амрах байртай байх,

Тоног төхөөрөмжид тавигдах шаардлага:

Радио станц, Албан яриа бичлэгийн төхөөрөмж,

Хатуу тооцоот багаж хэрэгсэл.

Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний операторын үйл ажиллагааны нөхцөл шаардлага

Тухайн хөдлөх бүрэлдэхүүний мэргэжлийн инженер-1,

 

Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан эсхүл мэргэшсэн инженер байх.

Найруулагч-2,

Туслах найруулагч-2,

Машинч-2,

Туслах машинч-2.

 

Мэргэжлийн үнэмлэхтэй байх.

 

Хөдлөх бүрэлдэхүүний техникийн үзлэг, үйлчилгээ хийх технологийн горим, Сэлгээний ажлын заавар

Зориулалттын ажил, амралтын байртай байх,

Техник үзлэг, үйлчилгээ, засвар гүйцэтгэх зориулалтын засварын замтай байх,

Тоног төхөөрөмжид тавигдах шаардлага:

Радио станц,

Хатуу тооцоот багаж хэрэгсэл.

Зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны

нөхцөл, шаардлага

Зүтгүүрийн инженер-2

Төмөр замын их, дээд сургуулийг зүтгүүрийн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэг цолтой дүүргэсэн, мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан эсхүл мэргэшсэн инженер байх.

Техникийн үйлчилгээний ажилтан-4,

Гагнуурчин-1

1-ээс доошгүй жил мэргэжлээрээ ажилласан,

мэргэжлийн диплом, үнэмлэхтэй эсхүл мэргэжлийн комисст шалгалт өгсөн байх.

Зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээ хийх технологийн горим

Зориулалттын ажил, амралтын байртай байх,

Техник үзлэг, үйлчилгээ, засвар гүйцэтгэх зориулалтын засварын замтай байх,

Нөөц болон нэн шаардлагатай сэлбэг, материал, хатуу тооцоот багаж хэрэгслийг хадгалах байртай байх,

Тоног төхөөрөмжид тавигдах шаардлага :

Кран,

Гагнуурын хэрэгсэл,

Багаж хэрэгсэл,

 Нөөц сэлбэг,

Зэхэлтийн тоног төхөөрөмж

Вагоны техникийн үзлэг, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны нөхцөл, шаардлага

 

Вагоны инженер-2

Төмөр замын их, дээд сургуулийг вагоны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэг цолтой дүүргэсэн, мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан эсхүл мэргэшсэн инженер байх.

Техник үйлчилгээний ажилтан-4,

Гагнуурчин-1

1-ээс доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, мэргэжлийн диплом, үнэмлэхтэй эсхүл мэргэжлийн комисст шалгалт өгсөн байх.

Вагоны техникийн үзлэг, үйлчилгээ хийх технологийн горим

 

Зориулалттын ажил, амралтын байртай байх,

Техник үзлэг, үйлчилгээ, засвар гүйцэтгэх зориулалтын засварын замтай байх,

Нөөц болон нэн шаардлагатай сэлбэг, материал, хатуу тооцоот багаж хэрэгслийг хадгалах байртай байх,

Тоног төхөөрөмжид тавигдах шаардлага:

Кран,

Гагнуурын хэрэгсэл,

Багаж хэрэгсэл,

Нөөц сэлбэг,

Зэхэлтийн тоног төхөөрөмж

Хатуу тооцоот багаж хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх үйл ажиллагааны нөхцөл, шаардлага

инженер-2

Чанар хэмжилтийн инженер-1

Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан эсхүл мэргэшсэн инженер

Токарьчин

Халуун төмөрчин

Мужаан

Хэвлэгч

Цутгуурчин

Гагнуурчин

Мэргэжлийн диплом, үнэмлэхтэй байх.

 

 

Үйлдвэрлэл,

үйлчилгээний зориулалтын ажлын байртай байх:

Үйлдвэрлэлийн байр

Хадгалах склад

Суурь машины цех

Халуун төмрийн цех

Механик цех

Тоног төхөөрөмжид тавигдах шаардлага:

Токарийн суурь машин

Цахилгаан

Компютер

Шалгах, турших багаж тоног төхөөрөмж /Эрх бүхий байгууллагаар баталгаажуулагдсан байх/

Гагнуурын аппарат /цахилгаан, хийн/

Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн засвар,

техникийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны нөхцөл, шаардлага

Автомат, телемеханикийн инженер-2 /аль нэг нь мэргэшсэн инженер байх/

Холбооны инженер-1.

Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан эсхүл мэргэшсэн инженер

Механик-2

Холбооны техникч-1

Монтёр-3

 

Мэргэжлийн диплом, үнэмлэхтэй байх.

 

 

 

Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай ажлын байртай байх;

Тоног төхөөрөмжид тавигдах шаардлага :

- Эрх бүхий байгууллагаар баталгаажуулагдсан хэмжих хэрэгсэл

- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан багаж хэрэгсэл

Төмөр замын зураг төсөл боловсруулах, түүнд хяналт тавих үйл ажиллагааны нөхцөл, шаардлага

Төмөр замын замын инженер-1,

Төмөр замын дохиололын инженер-1

 Геодезийн инженер-1

 

 

Төмөр замын инженерийн аль нэг нь зураг төслийн байгууллагад 5 ба түүнээс дээш жил ажилласан эсхүл мэргэшсэн инженер байх

Зургийн техникч-2

Мэргэжлийн үнэмлэхтэй байх

 

Гүйцэтгэсэн ажлын талаарх захиалагч байгууллагын тодорхой-лолт

.

Тоног төхөөрөмжид тавигдах шаардлага:

Эрх бүхий байгууллагаар баталгаажуулагдсан хэмжих хэрэгсэл,

Зураг, тооцооны программ хангамж, түүнийг боловсруулах компьютерийн техник хангамжтай байх,

Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар арчлалт гүйцэтгэх

үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлага

Төмөр замын замын инженер-1

 

5 ба түүнээс дээш жил ажилласан эсхүл мэргэшсэн инженер

Замын техникч-2

Замын мэргэжлийн ажилтан-4

Мэргэжлийн диплом, үнэмлэхтэй байх

 

-

Тоног төхөөрөмжид тавигдах шаардлага:

- Эрх бүхий байгууллагаар баталгаажуулагдсан хэмжих хэрэгсэл,

- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан багаж хэрэгсэлтэй байх,

 

Аравдугаар хүснэгт

Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны

нөхцөл, шаардлага

Зайлшгүй байх мэргэжилтэн, тэдгээрийн тоо

Ажлын туршлага

Мэргэжилтэнд тавигдах шаардлага

Ажил үйлчилгээнд тавих суурь нөхцөл

Ажлын байранд тавигдах шаардлага

Тавигдах бусад шаардлага

Тээврийн мэргэжилтэн-2,

санхүүгийн мэргэжилтэн-1,

Тээврийн мэргэжилтэн нь мэргэжлээрээ

3 болон түүнээс дээш жил ажилласан байх.

Тээврийн мэргэжилтэн нар нь тээврийн мэргэжлийн бакалавр ба түүнээс дээш зэргийн мэргэжлийн дипломтой байх, нэгээс доошгүй мэргэжилтэн нь тээвэр зуучлалын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх.

Үйл ажиллагааны гэрчилгээ олгосноос эсхүл сүүлийн жилийн тайлан ирүүлснээс хойш дараагийн тайлан ирүүлэх хугацаанд 10 вагон эсхүл 20 футийн чингэлэгт дүйцүүлсэн нэгж /TEU/-ээс доошгүй ачаа төмөр замаар зуучилсан байх

Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 25м2-аас доошгүй талбай бүхий ажлын байртай байх.

 

Төмөр замаар зуучилсан ачааны тайланг журмын хоёрдугаар хавсралтын дагуу тээвэрлэгчээр баталгаажуулан Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зам, тээврийн хяналтын нэгжид журамд заасан хугацаанд тайлагнах.

 

Арваннэгдүгээр хүснэгт

Төмөр замаар зуучлан тээвэрлүүлсэн ачааны жилийн тайлан

Д/д

Төмөр замаар ачаа зуучилж тээвэрлүүлсэн хугацаа, улирал

Илгээлтийн төрөл

Тоо хэмжээ, ш

/20тн-ийн чингэлэгт дүйцүүлсэн нэгж/

1.

I улирал

Вагон

 

Чингэлэг

 

2.

II улирал

Вагон

 

Чингэлэг

 

3.

III улирал

Вагон

 

Чингэлэг

 

4.

IV улирал

Вагон

 

Чингэлэг

 

 

Мэдээ гаргасан: /төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж байгууллагын холбогдох ажилтны овог нэр, албан тушаал, гарын үсэг, тамга тэмдэг/

Мэдээг хянасан: /тээвэрлэгч байгууллагын холбогдох ажилтны овог нэр, албан тушаал, гарын үсэг, тамга тэмдэг/

Тээвэр зуучлагч нь ачаа тээвэрлэлтийн мэдээллийг Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журмын маягт (№9а, №9б)-ын дагуу боловсруулж, улирал тутамд Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвд ирүүлнэ.

- - - о О о - - -