- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРЧ БУЙ ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ХҮЛЭЭЛЦЭХ ЖУРАМ /13-р хавсралтыг ЗТХС-ын 2023 оны А/99 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан тул хүчингүй болгов/
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын арвангуравдугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРЧ БУЙ ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ
БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ХҮЛЭЭЛЦЭХ ЖУРАМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх /цаашид “хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх” гэх/-тэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх үйл ажиллагаанд үнэн зөв, шуурхай, ил тод байх, хууль тогтоомжийг сахин мөрдөх зарчмыг баримтална.
1.3. Энэхүү журмыг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллага, төмөр замын суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
1.4. Хөдлөх бүрэлдэхүүнд бүртгэл хөтөлж, хүлээлцэн нэвтрүүлэх ажилтан нь Монгол Улсын хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам, энэхүү журмыг дагаж мөрдөж ажиллана.
1.5. Монгол Улсын төмөр замын тээвэрт ашиглагдах хөдлөх бүрэлдэхүүнийг Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагаас баталсан журмаар зохицуулна.
1.6. Энэхүү журамд хэрэглэх нэр томьёо, тодорхойлолтыг Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам, үндэсний стандартад заасан утгаар ойлгож хэрэглэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРЧ БУЙ ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ
ХҮЛЭЭЛЦЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэхэд дараах Олон улсын гэрээ, хэлэлцээр болон хууль тогтоомж, дүрэм, протоколын заалтыг баримтална:
2.1.1. төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын “Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр”;
2.1.2. төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын “Олон улсын зорчигчийн харилцааны хэлэлцээр”;
2.1.3. төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын “Олон улсын харилцааны зорчигчийн вагон эдэлгээний дүрэм”;
2.1.4. төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын “Олон улсын харилцааны ачааны вагон эдэлгээний дүрэм”;
2.1.5. төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын “Олон улсын зорчигчийн галт тэрэгний зурмаг тохирох хурал”-ын протокол;
2.1.6. Монгол-Оросын хилийн төмөр замын хамтарсан комиссын зөвлөгөөний протокол;
2.1.7. Монгол-Хятадын хилийн төмөр замын хамтарсан комиссын зөвлөгөөний протокол;
2.1.8. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөний протокол;
2.1.9. Монгол Улсын хилийн төмөр замын өртөөгөөр тусгай зориулалтын, олон голт, хүнд даацын, хортой аюултай ачаа тээвэрлэх дүрэм;
2.1.10. төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам;
2.1.11. төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам;
2.1.12. төмөр замаар ачаа тээвэрлэх журам;
2.1.13. зорчигчийн галт тэрэг дамжуулах технологийн процесс;
2.1.14. хилийн төмөр замын өртөөний нэгдсэн технологийн процесс;
2.1.15. хилийн төмөр замын өртөөнд вагонд үзлэг, шалгалт, техникийн үйлчилгээ хийх технологийн процесс;
2.1.16. төмөр замын тээврийн салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон бусад дүрэм, журам.
2.2. Энэхүү журмын 1.3-т заасан иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын төмөр замын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх ажиллагаанд оролцохдоо Олон улсын төмөр замын гэрээ, хэлэлцээр, Төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам, төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эрх зүйн баримт бичиг, үндэсний стандарт Монгол Улсын хил, гаалийн байгууллагын холбогдох эрх зүйн акт, хилийн төмөр замын өртөөний технологийн горим зэргийг өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр мөрдөж ажиллана.
2.3. Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх ажиллагааг тухайн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч нар харилцан зөвшилцөн зохион байгуулж, Монгол Улсын хилийн боомт болон хилийн өртөөнд гүйцэтгэнэ.
2.4. Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх үйл ажиллагаанд дараах хуулийг дагаж мөрдөнө:
2.4.1. Төмөр замын тээврийн тухай хууль;
2.4.2. Монгол Улсын хилийн тухай хууль;
2.4.3. Захиргааны ерөнхий хууль;
2.4.4 Зөрчлийн тухай хууль.
2.5. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэхэд дараах стандартын шаардлагыг баримтална:
2.5.1. MNS 5877:2008 “Гол замын ба сэлгээний илчит тэрэгний ялгаруулах хорт бодис болон ажилласан хийн утаажилт. Норм хэмжээ ба тодорхойлох арга”;
2.5.2. MNS 6039:2009 “Илчит тэрэгний техникийн ерөнхий шаардлага”;
2.5.3. MNS 6143:2010 “1520 мм-ийн царигтай Төмөр замын ачааны вагоны хоёр голт тэргэнцэр техникийн ерөнхий шаардлага”;
2.5.4. MNS 6229:2010“ 1520 мм-ийн царигтай Төмөр зам. Техникийн ерөнхий шаардлага”;
2.5.5. MNS 6276:2011 “Төмөр замын ачааны вагон. Техникийн ерөнхий шаардлага”;
2.5.6. MNS 5876:2012 “Төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээ. Зорчигчийн галт тэрэг, вагоны үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”;
2.5.7. MNS 6312:2012 “Төмөр замын зорчигчийн вагон. Техникийн ерөнхий шаардлага”;
2.5.8. MNS 3084:2013 “Ачилт буулгалт ба сэлгээний ажлын үед вагоны бүрэн бүтэн байдлыг хангах ерөнхий шаардлага”;
2.5.9. MNS 5833:2014 “Төмөр замд барилга байгууламжийн ойртолтын болон хөдлөх бүрэлдэхүүний овор хэмжээ”;
2.5.10. MNS 6500:2015 “Төмөр замын зорчигчийн вагоны техникийн нөөцийн үнэлгээ. Ерөнхий шаардлага.”;
2.5.11. MNS EN 15273-1,2,3:2016 “Төмөр замын хэрэглээ. Овор. Суурь бүтэц ба хөдлөх бүрэлдэхүүний ерөнхий-нийтлэг дүрэм”;
2.5.12. MNS 6466:2016 “Вагоны техникийн үзлэг, үйлчилгээ, засвар. Ерөнхий шаардлага”;
2.5.13. MNS 6630-1,2,3,4:2016 “Хөдлөх бүрэлдэхүүний дугаарлалт Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний дугаарлалтад тавих шаардлага.”
2.6. Монгол Улсын хилийн төмөр замын өртөө нь хөдлөх бүрэлдэхүүнд техникийн болон хил, гаалийн үзлэг, шалгалт хийх нөхцөлөөр бүрэн хангагдсан байна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРЧ БУЙ ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНД
ТАВИГДАХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА
3.1. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн нь дараах шаардлагыг хангасан байна:
3.1.1. хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгэн хүлээлцэх баримт бичиг нь энэхүү журмын 2.1, 2.4, 2.5-д заасан шаардлагыг хангасан байх;
3.1.2. шинээр худалдан авах болон түрээслэх хөдлөх бүрэлдэхүүн нь техникийн байдлыг тодорхойлох техникийн баримт бичиг /гэрчилгээ/-тэй байх;
3.1.3. Монгол Улсын хилээр анх удаа оруулж ирэх хөдлөх бүрэлдэхүүн нь шинэ эсвэл ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 /гуравны нэг/-ээс хэтрэхгүй байна. Уг хугацаанаас хэтрэхгүй ашигласан хөдлөх бүрэлдэхүүнийг оруулж ирэхдээ эрх бүхий байгууллагаар засвар, оношилгоо хийлгэсэн байх, мөн техникийн бүрэн бүтэн байдал, хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангаж байгааг нотолсон баримт бичгийг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага нь бүрдүүлсэн байна.
3.1.4. суурь бүтэц эзэмшигч нь өөрийн суурь бүтэц дээр явах хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний аюулгүй болон техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллана.
3.2. Монгол Улсын хилээр шинээр оруулан ирж, төмөр замын тээвэрт ашиглах хөдлөх бүрэлдэхүүний техникийн нөхцөл, шаардлага, дугаарлалт, тэмдэг тэмдэглэгээ нь энэхүү журамд заасан хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгэн, хүлээлцэхэд мөрдөх баримт бичгийн шаардлагыг хангасан байна.
3.3. Энэхүү журам болон төмөр замын техник ашиглалтын журмын шаардлагыг хангаагүй хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын төмөр замын тээврийн хөдөлгөөнд оролцуулахгүй байна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН НЭВТРҮҮЛЭХ,
БҮРТГЭЛ ХӨТЛӨХӨД ТАВИГДАХ ШААРДЛАГА
4.1. Иргэн, хуулийн этгээд нь шинээр худалдан авах, түрээслэх хөдлөх бүрэлдэхүүний талаарх дараах мэдээллийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхээс 14-н хоногийн өмнө Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагад /баримт бичгийг/ ирүүлсэн байна:
4.1.1. хөдлөх бүрэлдэхүүн шинээр худалдан авах, түрээслэх иргэн, хуулийн этгээдийн дүгнэлт гаргуулах тухай албан хүсэлт;
4.1.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний операторын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээний хуулбар;
4.1.3. хөдлөх бүрэлдэхүүний төрөл, хийц, бүдүүвч, овор болон гэрэл зураг, үйлдвэрлэгчээс тогтоосон техникийн үзүүлэлт, ашиглах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичиг;
4.1.4. хөдлөх бүрэлдэхүүнд засвар, оношилгоо үйлчилгээ хийгдсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг, техникийн байдлын талаарх дүгнэлт, гэрчилгээ;
4.1.5. худалдан авах болон түрээслэхтэй холбоотой гэрээний хуулбар;
4.1.6. хөдлөх бүрэлдэхүүнийг шинээр худалдан авах, түрээслэх, ашиглах иргэн, хуулийн этгээд нь Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллага, суурь бүтэц эзэмшигч болон техникийн үзлэг, оношилгоо, техникийн үйлчилгээ, засвар хариуцан гүйцэтгэх байгууллагаас зөвлөгөө авч болно. Мөн суурь бүтэц, салбар зам эзэмшигч байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
4.2. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн баримт бичиг, холбогдох мэдээлэл, тээвэрлэгчийн саналыг үндэслэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилон ажиллуулж, хөдлөх бүрэлдэхүүний техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой төмөр замын тээврийн нийтлэг дүрэм журам, үндэсний стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргана.
4.3. Дүгнэлтийг ажлын хэсгийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд эсрэг саналтай гишүүд энэ тухайгаа дүгнэлтэд тусгаж, гарын үсэг зурсан байна. Дүгнэлтэд заагдсан шийдвэр нь хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын төмөр замын тээвэрт ашиглах эсэхийн үндэслэл болно.
4.4. Шинээр худалдан авсан болон түрээсээр ашиглах хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагад Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний талаарх шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг цахим хэлбэрээр болон албан бичгээр гарган өгч, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн байна.
4.5. Суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, тээвэрлэгч нар нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүдүүвчид техникийн, тээвэрлэлтийн нөхцөлөөс хамааран өөрчлөлт оруулах тохиолдолд техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, мөн Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон түүний эрх олгосон байгууллагад мэдэгдсэн байна.
4.6. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний хийцэд өөрчлөлт оруулсан тохиолдолд Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагад тус тус мэдэгдэж, гэрчилгээнд тэмдэглэл хийлгэж, ашиглалтын үеийн найдвартай ажиллагааг хангуулсан байна.
ТАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРЧ БУЙ ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ
ХҮЛЭЭЛЦЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
5.1. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэхдээ суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь энэхүү журмын 4.1-4.2-т заасан баримт бичгийг бүрдүүлж, хөтөлнө.
5.2. Олон улсын ачаа тээврийн харилцааны дагуу хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэхдээ суурь бүтэц эзэмшигч болон тээвэрлэгч нь Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр болон Олон улсын харилцааны ачааны вагон эдэлгээний дүрмийг баримтлах бөгөөд дараах баримт бичгийг хөтөлж ажиллана:
5.2.1. вагон хүснэгт /энэхүү журмын нэгдүгээр хавсралт/;
5.2.2. дамжуулах хүснэгт /энэхүү журмын хоёрдугаар хавсралт/;
5.3. Монгол Улсын хилээр нэвтэрч буй Олон улсын зорчигчийн галт тэргийг хилийн төмөр замын өртөөн дээр үзлэг, шалгалт, техникийн үйлчилгээг хийж, хөдөлгөөний нэгдсэн зурмаг, цагийн хуваарийн дагуу хүлээлцэнэ.
5.4. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг хийсний дараа вагон дамжуулах хүснэгтэд хоёр талын хилийн өртөөний холбогдох төмөр замын ажилтан гарын үсэг зурсан цаг минутаас эхлэн хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцсэнд тооцно. Орох хилийн өртөөнөөс цааш аялахгүй зүтгүүрийг бүртгэхгүй.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
6.1. Энэхүү журмын хэрэгжилтэд Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллага нь Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх, бүртгэл хөтлөх асуудал хариуцсан байгууллага, төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч нар тус тусын эрх, чиг үүргийн хэмжээнд хяналт тавина.
6.2. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагын дүгнэлт, шийдвэрийг үндэслэн Монгол Улсын хилээр анх удаа нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд дугаар олгож, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, хадгалан, мэдээллээр ханган ажиллана. Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журмын хэрэгжилтийг хангана.
6.3. Монгол Улсын хилээр нэвтрүүлэн түрээсээр ашиглах хөдлөх бүрэлдэхүүнийг Гаалийн тухай хуулийн 3.1.5-д заасан хугацаагаар ашиглахыг түрээсийн хөдлөх бүрэлдэхүүн гэж тооцно.
6.4. Түрээсээр ашиглахаар оруулж ирэх хөдлөх бүрэлдэхүүнд түрээсийн код олгож баталгаажуулна.
6.5. Суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, тээвэрлэгч нь Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журамд заасны дагуу ашиглагдаж байгаа, мөн нөөцөд шаардлагатай, хөдлөх бүрэлдэхүүний парк ашиглалтын тайлан, судалгааг улирал бүрээр болон жилээр гаргаж, Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагад ирүүлж, тус байгууллага нь тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулан, хяналт тавина.
6.6. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллага нь Монгол Улсын төмөр замын тээвэрт шинээр нэвтрүүлэх, мөн ашиглагдаж буй хөдлөх бүрэлдэхүүний техникийн бүрэн бүтэн байдал, хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдалд хяналт тавина.
6.7. Суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, захиалагч нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг Олон улсын болон төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам, үндэсний стандарт, заавар, технологийн горимын дагуу засвар, үзлэг, үйлчилгээнд хамруулж түүний техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хариуцан ажиллана.
6.8. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллага нь Монгол Улсын хилийн боомтын төмөр замын хилийн өртөөгөөр нэвтрүүлэх хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх үйл ажиллагааг энэхүү журамд заасан шаардлагын дагуу хяналт тавьж ажиллана.
6.9. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
- - - о 0 о - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Монгол Улсын хилээр
нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл
хөтлөх, хүлээлцэх журмын нэгдүгээр хавсралт
Шаардлагатай тохиолдолд төмөр замын компаний бөглөх нэмэлт мэдээллийн хэсэг |
||||
Пункт |
Үйлдэл |
сар |
Томьёолсон огноо |
тоо |
ВАГОНЫ ХҮСНЭГТ №
........................................................... -ас....................................................-д
(төмөр замын компаний нэр) (төмөр замын компаний нэр)
..............дугаартай галт тэргээр .....................................өртөөгөөр дамжуулан ..........оны ......-р сарын .......-ны өдөр хүлээлгэн өгсөн вагонуудын
Д/д |
Вагоны дугаар |
Вагоны бүртгэлийн код |
Вагоны эзэмшигч |
Хамтран эзэмшлийн вагон |
Голын тоо |
Ачаатай эсвэл хоосон |
Хүрэх өртөө |
тайлбар |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
01 |
|
|
|
|
|
|
|
|
02 |
|
|
|
|
|
|
|
|
03 |
|
|
|
|
|
|
|
|
04 |
|
|
|
|
|
|
|
|
05 |
|
|
|
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
|
|
|
Дүн: ачаатай ___, хоосон__ , Нийт .......вагон.
Вагоны хүснэгтийг хүлээн авч буй төмөр замын агентад ......цаг ......мин....-д хүлээлгэн өгөв.
Хүлээлгэн өгсөн .......цаг......мин Хүлээлгэн өгч буй төмөр замын агент
(нэр гарын үсэг)
|
Хүлээн авсан .....цаг....мин Хүлээн авч буй төмөр замын агент
(нэр , гарын үсэг)
|
(Хүлээлгэн өгч буй төмөр замын компаний хуанлийн тэмдэг) |
(Хүлээн авч байгаа төмөр замын компаний хуанлийн тэмдэг) |
- - - o 0 o - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Монгол Улсын хилээр
нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл
хөтлөх, хүлээлцэх журмын хоёрдугаар хавсралт
Дамжуулах хүснэгт №
Хүлээлгэн өгч байгаа тээвэрлэгч (нэр ба код) |
Хүлээн авч буй тээвэрлэгч (нэр ба код) |
Дамжуулах өртөө |
||||||||||||
Галт тэрэгний дугаар |
||||||||||||||
Огноо
|
||||||||||||||
№ п/п |
Вагоны дугаар болон эзэмшигчийн нэр |
Ломб |
Илгээлтийн дугаар |
Тээвэрлэлтийн гэрээ байгуулсан огноо |
өртөө |
Баглаа боодлын төрөл тоо (ачаатай чингэлэгийн дугаар ) |
Ачааны нэр |
Ачааны жин, кг |
Тайлбар |
|||||
тоо |
дардас |
илгээгч |
очих |
|||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||
Хүлээлгэн өгч байгаа тээвэрлэгчийн хуанлийн тэмдгийн дардас |
Хүлээлгэн өгч байгаа тээвэрлэгчийн гарын үсэг |
Хүлээн авч байгаа тээвэрлэгчийн хуанлийн тэмдгийн дардас |
Хүлээн авч байгаа тээвэрлэгчийн гарын үсэг |
- - - o 0 o - - -

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр
Дугаар А/99
Улаанбаатар хот
Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын арвангуравдугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудад даалгасугай.
Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /А.Мөнхбат/, Салбарын хяналтын газар /Б.Бат-Өлзий/-т үүрэг болгосугай.
Энэхүү тушаал гарсантай холбоотой Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/187 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.БЯМБАЦОГТ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй худалдан авсан болон түрээсээр ашиглах хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх /цаашид "хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх" гэх/-тэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх үйл ажиллагаанд үнэн зөв, шуурхай, ил тод, хууль тогтоомжийг сахин мөрдөх зарчмыг баримтална.
1.3. Энэхүү журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлгөөн зохицуулалтын төв, суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, өмчлөгч, түрээслэгч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
1.4. Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх ажилтан, иргэн, хуулийн этгээд нь Олон улсын төмөр замын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хууль, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, журам, стандарт, Монгол Улсын хил, гаалийн байгууллагын холбогдох эрх зүйн акт, хилийн төмөр замын өртөөний технологийн горим, энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.
1.5. Энэхүү журамд хэрэглэх нэр томьёо, тодорхойлолтыг Төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, журам, үндэсний стандартад заасан утгаар ойлгож хэрэглэнэ.
1.6. Монгол Улсын хилийн төмөр замын өртөө нь хөдлөх бүрэлдэхүүнд техникийн болон хил, гаалийн үзлэг, шалгалт хийх нөхцөлөөр бүрэн хангагдсан байна.
1.7. Монгол Улсын хилээр нэвтэрсэн илчит тэргийг илгээхдээ тухайн суурь бүтэц эзэмшигч байгууллагын зүтгүүрийн инженер, техникийн ажилтан ТУ-25 актыг бүрдүүлснийг үндэслэн хөдөлгөөнд оролцуулна.
1.8. Онцгой байдлын үед шуурхай нэвтрүүлэх шаардлагатай /аврах, сэргээн босгох, гал унтраах галт тэрэг, бүтээн байгуулалттай холбоотой зайлшгүй шаардлагаар нойтон түрээсээр ашиглах зам, засварын машин механизм г.м/ хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд энэ журам хамаарахгүй. Харин хилийн төмөр замын өртөөний удирдлага хилээр орсон болон гарсан хөдлөх бүрэлдэхүүний талаарх холбогдох мэдээллийг Хөдөлгөөн зохицуулалтын төвд өгнө.
Хоёр. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд
тавигдах техникийн шаардлага
2.1. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.1. хөдлөх бүрэлдэхүүний баримт бичиг ньОлон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хууль, стандартад заасан шаардлагыг хангасан байх;
2.1.2. хөдлөх бүрэлдэхүүн нь техникийн байдлыг тодорхойлох техникийн баримт бичиг /гэрчилгээ/-тэй байх;
2.1.3. хөдлөх бүрэлдэхүүн нь шинэ эсхүл ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 /гуравны нэг/-ээс хэтрэхгүй байна. Уг хугацаанаас хэтрэхгүй ашигласан хөдлөх бүрэлдэхүүнийг оруулж ирэхдээ эрх бүхий байгууллагаар засвар, оношилгоо хийлгэсэн байх, мөн техникийн бүрэн бүтэн байдал, хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангаж байгааг нотолсон баримт бичгийг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага нь бүрдүүлсэн байна.
2.1.4. худалдан авч байгаа вагоны хатуу дугаартай цутгамал эд ангийн насжилт нь вагоны ашиглагдсан хугацаанаас ихгүй байна.
2.1.5. хөдлөх бүрэлдэхүүн оруулж ирж байгаа иргэн, хуулийн этгээд нь тухайн хөдлөх бүрэлдэхүүний техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хариуцах инженер техникийн ажилчидтай байх ба шаардлагатай засвар, техникийн үйлчилгээнд хөдлөх бүрэлдэхүүнийг хамруулж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангасан байна.
2.2. Монгол Улсын хилээр шинээр оруулан ирж, төмөр замын тээвэрт ашиглах хөдлөх бүрэлдэхүүний техникийн нөхцөл, шаардлага, дугаарлалт, тэмдэг тэмдэглэгээ нь энэхүү журамд заасан баримт бичгийн шаардлагыг хангасан байна. Мөн тухайн улсын нутаг дэвсгэр дээр худалдан авах болон түрээслэх хөдлөх бүрэлдэхүүнд хийсэн техникийн үзлэг, акт дүгнэлтийг ирүүлсэн байна.
2.3. Олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хууль, стандарт, энэхүү журамд заасан шаардлагыг хангаагүй хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын төмөр замын тээврийн хөдөлгөөнд оролцуулахгүй. Монгол Улсын хилээр нэвтрүүлж, төмөр замын тээвэрт ашиглах хөдлөх бүрэлдэхүүний анхны модель зураг хийцэд өөрчлөлт оруулахгүй бөгөөд түүний эд анги, тоног төхөөрөмж бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай байвал зохино. Хөдлөх бүрэлдэхүүн нь шат бариул, гар тоормосоор бүрэн тоноглогдсон байна.
2.4. Хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
2.5. Монгол Улсын төмөр замын тээвэрт ашиглагдах хөдлөх бүрэлдэхүүний түрээсийн хугацаа нь дунд засварын хугацаанаас хэтрэхгүй байна.
2.6. Монгол Улсад өмнө нь ашиглагдаж байгаагүй хөдлөх бүрэлдэхүүнийг хилээр нэвтрүүлэх тохиолдолд хийц бүтээцийн талаарх мэдээллийг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон суурь бүтэц эзэмшигчид урьдчилан хүргүүлж, зөвшилцсөн байна.
Гурав. Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх,
бүртгэл хөтлөх
3.1. Иргэн, хуулийн этгээд нь хөдлөх бүрэлдэхүүнтэй холбоотой дараах мэдээллийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж, зөвшөөрөл авсны дараа Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ. Үүнд:
3.1.1. хөдлөх бүрэлдэхүүн шинээр худалдан авах, түрээслэх иргэн, хуулийн этгээдийн дүгнэлт гаргуулах албан хүсэлт;
3.1.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар;
3.1.3. хөдлөх бүрэлдэхүүний төрөл, хийц, бүдүүвч, гэрэл зураг, үйлдвэрлэгчээс тогтоосон техникийн үзүүлэлт, ашиглах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичиг;
3.1.4. хөдлөх бүрэлдэхүүнд засвар, оношилгоо үйлчилгээ хийгдсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг, техникийн байдлын талаарх дүгнэлт, гэрчилгээний хуулбар;
3.1.5. худалдан авах болон түрээслэхтэй холбоотой гэрээний хуулбар, түүний баталгаат орчуулга;
3.1.6. хөдлөх бүрэлдэхүүнийг худалдан авах, түрээслэх иргэн, хуулийн этгээд нь суурь бүтэц эзэмшигчээс тээвэрт оролцуулах тухай зөвшөөрөл;
3.2. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн баримт бичиг, холбогдох мэдээлэл, тээвэрлэгчийн саналыг үндэслэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилон ажиллуулж, хөдлөх бүрэлдэхүүний техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, журам, үндэсний стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргана.
3.3. Дүгнэлт нь хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын төмөр замын тээвэрт ашиглах, эс ашиглах үндэслэл болно.
3.4. Ажлын хэсгийн ажиллах зардлыг тухайн хүсэлт гаргагч хариуцна.
3.5. Хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч болон түрээслэгч иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний талаарх шаардлагатай мэдээллийг төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний мэдээллийн нэгдсэн санд Хөдөлгөөн зохицуулалтын төвөөр дамжуулан бүртгүүлсэн байна.
3.6. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь дүгнэлт, шийдвэрийг үндэслэн худалдан авсан хөдлөх бүрэлдэхүүнд дугаар, өмчлөгчийн код, түрээсээр ашиглах хөдлөх бүрэлдэхүүнд түрээслэгчийн код шинээр олгож, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, суурь бүтэц эзэмшигчийг мэдээллээр ханган ажиллана.
3.7. Үйлдвэрлэгчээс худалдан авсан хөдлөх бүрэлдэхүүнд худалдах, худалдан авах гэрээ болон Хөдөлгөөн зохицуулалтын төвтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдлөх бүрэлдэхүүний дугаарыг урьдчилан олгож болно. Энэхүү журмын 3.2-т заасан дүгнэлтээр хөдлөх бүрэлдэхүүн тэнцээгүй тохиолдолд Хөдөлгөөн зохицуулалтын төв урьдчилан олгосон дугаарыг буцаан авна.
3.8. Хөдлөх бүрэлдэхүүнийг худалдан авах, түрээслэх иргэн, хуулийн этгээд нь төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, суурь бүтэц эзэмшигч болон техникийн үзлэг, оношилгоо, техникийн засвар үйлчилгээ хариуцан гүйцэтгэх байгууллагаас зөвлөгөө авч болно.
3.9. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь жил бүрийн эхэнд худалдан авах, түрээслэх хөдлөх бүрэлдэхүүний төрөл, тоог хөдлөх бүрэлдэхүүний эрэлт хэрэгцээ, суурь бүтцүүдийн багтаамж, галт тэрэг урсгалын тооцоололд үндэслэн, холбогдох байгууллагуудаас санал авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжит хөдлөх бүрэлдэхүүний тоог тодорхойлно. Шаардлагатай тохиолдолд Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тодорхой хугацаанд хэсэгчлэн хязгаарлалт хийж болно.
3.10. Хөдлөх бүрэлдэхүүнийг худалдан авах, түрээслэх иргэн, хуулийн этгээд нь өөрийн салбар замтай байх эсхүл салбар зам эзэмшигч байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
3.11. Түрээсийн хөдлөх бүрэлдэхүүний гэрээний хугацаа дуусгавар болох, хөдлөх бүрэлдэхүүнийг давхар түрээслэх, хөдлөх бүрэлдэхүүн хилээр гарах тохиолдолд Хөдөлгөөн зохицуулалтын төв, суурь бүтэц эзэмшигчид заавал мэдэгдэнэ.
3.12. Хөдлөх бүрэлдэхүүнийг худалдан авах, түрээслэх иргэн, хуулийн этгээд нь техникийн дүгнэлт гарсан үед суурь бүтэц эзэмшигчтэй засвар үйлчилгээний гэрээ байгуулна.
Дөрөв. Монгол Улсын хилээр нэвтэрч буй
хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэх
4.1. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэхдээ суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь энэхүү журмын 1.4, 3.1-3.2-т заасан баримт бичгийн шаардлагыг ханган бүрдүүлж хөтөлнө.
4.2. Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх ажиллагааг тухайн суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч харилцан зөвшилцөн зохион байгуулж, Монгол Улсын хилийн боомт болон хилийн өртөөнд гүйцэтгэнэ.
Тав. Хяналт, хариуцлага
5.1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлгөөн зохицуулалтын төв, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч тус тусын чиг үүргийн хүрээнд энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавина.
5.2. Суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигч, тээвэрлэгч нь "Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам"-д заасны дагуу ашиглагдаж байгаа болон нөөцөд шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүний парк ашиглалтын тайлан, судалгааг хагас, бүтэн жилээр гарган, Хөдөлгөөн зохицуулалтын төвд ирүүлж, тус байгууллага нь тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулан, хяналт тавина.
5.3. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлгөөн зохицуулалтын төв, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь энэ журамд зааснаас өөр үйл ажиллагаа хэрэгжүүлэх, бусад баримт бичгийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй.
5.4. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
- - - o O o - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын 20 ... оны ... дүгээр сарын ... ны өдрийн ... дугаар тушаалаар баталсан Монгол улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмын нэгдүгээр хавсралт
Хүйтэн байдалд зөөвөрлөхөд зориулсан зүтгүүр (кран), моторт-вагон
галт тэрэгний (секц) техникийн байдлыг шалгах
АКТ /Маягт ТУ-25/
20__оны___сарын___өдөр бид, дор гарын үсэг зурсан бүрэлдэхүүнээр
______________________________________________________________________
(зүтгүүрийн (кран), мотортвагон, секц)
_____серийн №_____дугаартай зүтгүүрийн техникийн байдлыг шалгаж энэхүү актыг тогтоов:
а) дэлний хэмжээ хамгийн бага _________________________
хос дугуй баруун талдаа _______мм, зүүн талдаа________мм;
б) бандаж нь хамгийн их хурц ирмэгтэй __________________хос дугуй ____________________талдаа__________________мм;
в) хос дугуйн хөндлөн гүйлт ____________________________;
(хэвийн хэмжээнд)
г) бүх хос дугуйн дэлэнд _______________________________
(ямар нэгэн )
(хурц ирмэг)
д) явах ангийн хөдөлгөөнт механизмуудыг тослох төхөөрөмжүүдийг шалгасан ____________________________________________________;
(гэмтэлгүй байдалтай байх)
Үрэлдэгч эд ангиудад тосолгооны хангамж _________________________;
(хэвийн)
е) тоормос, тэр тусмаа гар тоормос________________________________;
(гэмтэлгүй)
ж) хамгаалах төхөөрөмжүүд______________________________________
(гэмтэлгүй)
з) Илчит тэрэгний засварын дүрэмд тусгагдсан гүйлтийн болон дэмжих тэргэнцрийн хяналтын хэмжээсүүдийн байдал__________________;
и) Дагалдан хүргэгчид зориулсан зуух болон ороор тоноглосон _____________________________________________________________;
(зүтгүүрийн (моторт вагон) үйлдвэрлэгчийн зургийн шаадлага эсвэл ПКБ, ЦТ шаардлагын дагуу, хос татлагын нэгдсэн кранд чөлөөтэй хүрэх боломжтой);
к) энэ серийн шинэ зүтгүүрийг тээвэрлэх тэр тусмаа хүйтэн байдалд аюулгүй тээвэрлэх тухай зүтгүүрийн үйлдвэрийн техникийн нөхцлийн бүх шаардлагыг _____________________________________________________________;
(бүрэн гүйцэтгэх)
л) краны сум ба түүний тулгуур
(тээвэрлэлтийн байдалд бэхэлсэн)
1.___________________________________________________________________
(зүтгүүр, моторт вагон, кран, секцийн нэр)
Техник ашиглалтын журам, зүтгүүр ба моторт вагон (кран)__________ замналын хурдтайгаар тээвэрлэх зааврын шаардлагад нийцүүлэн хүйтэн байдалд тээвэрлэхэд зориулан бэлтгэгдсэн.
2. Хүйтэн байдалд зүтгүүр (кран), моторт вагон (секц) тээвэрлэхэд дагалдан хүргэгчид энэхүү актын хувийг хүлээлгэн өгсөн болно.
3.Зүтгүүрийн дагалдан хүргэгч
______________________________________________________________________
(овог нэрийг заах)
Дагалдан хүргэгчид хүйтэн байдалд зүтгүүр (кран), моторт вагон (секц) тээвэрлэх заавар болон цахилгаанжуулсан төмөр замын хэсэгт ажиллах ажилтан аюулгүй ажиллагааны зааварчилгааны мэдлэгийг эзэмшсэн болно.
Зүтгүүрийн улсын байцаагч эсвэл тээврийн хяналтын
албаны чиглэл хариуцсан байцаагч__________________________/………………… /
Депогийн дарга___________________________________________/ ……………….. /
Автотоормосын зааварлагч машинч
________________________________________________________/…………………./
ЦТ МПС зааварлагч хүлээн авагч эсвэл
Зүтгүүрийн хүлээн авагч___________________________________/…………………/
Зүтгүүрийнкран/, моторт вагоны дагалдан хүргэгч
_______________________________________________________/…………………/
_______________________________________________________/…………………/
_______________________________________________________/…………………/
---------------------
Зам, тээврийн хөгжлийн сайдын 20 ... оны ... дүгээр сарын ... ны өдрийн ... дугаар тушаалаар баталсан Монгол улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмын хоёрдугаар хавсралт
Хос дугуйн хэмжилт
№ | Секц | Хос дугуйн № | Хурц ирмэг | Дэл | Бандаажны зузаан | |||
1 | ||||||||
2 | ||||||||
3 | ||||||||
4 | ||||||||
5 |
МОП
Хос дугуй | Секц | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Коплектор тал | |||||||
Араатай тал |
Авто угсраа, цас хамагч
Нэр | Дугаар | Өндөр, мм | Тайлбар |
Урд авто угсраа | |||
Арын авто угсраа | |||
Цас хамагч |
Цехийн мастер//
Хэмжигч техникч//
---oOo---
1
Текст томруулах
A
A
A
