- Нүүр
- Сайдын тушаал
- АВТО ЗАМЫН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ТҮВШИНГЭЭР САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 154/А/159 дүгээр тушаалын хавсралт
АВТО ЗАМЫН АШИГЛАЛТЫН БЭЛЭН
БАЙДЛЫН ТҮВШИНГЭЭР САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1.Энэхүү журам нь олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдлын түвшингийн шалгуур үзүүлэлтийг үзлэг шалгалт хийж тогтоох, үнэлгээ өгөх, уг үнэлгээнд үндэслэн норм, нормативын дагуу санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбогдон гарах харилцааг зохицуулахад оршино.
1.2.Авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлэх норм, норматив нь Санхүү төсвийн болон Авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн 2016 оны 152/101 тоот хамтарсан тушаалаар баталсан “Авто зам, гүүрийн арчлалт, засварын ажлын зардлын суурь норм” /ЗЗБД 84-021-2016/ болно.
1.3.Авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлэх үйл ажиллагааны хууль эрх зүйн зохицуулалт нь энэхүү журам мөн “Авто замын тухай хууль”, “Авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын түвшинг тогтоох, үнэлэх аргачлал MNS 6441:2014” болон бусад холбогдох эрх зүйн баримт бичгүүдээс бүрдэнэ.
1.4.Энэхүү журмаар шинээр ашиглалтад орсноос хойш ээлжит засвар хүртэл, ээлжит засвараас дараагийн ээлжит болон их засвар хүртэл хийгдэх нормативт хугацаа хүртэл ашиглагдаж байгаа мөн техник ашиглалтын түвшин тогтоох судалгаагаар ашиглалтын түвшин хангаж байгаа нь тогтоогдсон авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажлыг нормативт зардлаар санхүүжүүлэх ажлыг зохицуулах бөгөөд тус журмын дагуу санхүүжих авто зам, замын байгууламжийн жагсаалтыг Авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9 дэх заалтыг үндэслэн батлана.
1.5.Зам хариуцагчийн /Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 -д заасан/ хариуцан ажиллаж буй авто зам замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг нормативт зардлаар санхүүжүүлэхдээ тус журам болон Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан холбогдох журмын дагуу санхүүжүүлнэ.
2.АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ
2.1.Авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшинг тогтоох ажлыг Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг сар бүрийн 25-ны дотор багтаан журмын хавсралт хүснэгтийн дагуу үнэлж акт үйлдэн хурлын тэмдэглэлийн хамт захиалагчид хүргүүлнэ.
2.2.Энэ журмын 2.1-д заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газар хэлтэс, Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, /томилогдсон тохиолдолд зөвлөх байгууллага/, Авто замын зөвлөлийн гишүүн болон зам хариуцагчийн захирал, ерөнхий инженер, Тээврийн цагдаагийн албаны холбогдох мэргэжилтэн байна.
2.3.Ажлын хэсэг зам хариуцагчийн тухайн чиглэлийн авто замыг нийтэд нь явж үзлэг хийж, нарийвчлан үзлэг шалгалт хийгдэх хэсгийн уртыг хучилтын төрлөөс хамааруулан сонгох бөгөөд сонгосон хэсгүүд нь тухайн чиглэлийн замын бэлэн байдлыг бодитойгоор тогтоож болох нийтлэг хийц бүхий байна. Сонгосон хэсгийн урт 20 км-ээс ихгүй байна. Хэрэв тухайн зам нэг төрлийн хучилттай бол сонгосон сайн, муу хэсгүүдийн тоо ижил байхаар авна.
2.4.Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь Авто замын ашиглалтын бэлэн байдалд үзлэг шалгалтыг хугацаа, замын чиглэл, хэмжээ харгалзахгүй хийж болно.
2.5.Авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдлыг Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага /Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 -д заасан/ хангуулан ажиллах бөгөөд журмын 2.1-д заасан ажлын хэсгийн актад зам хэрэглэгчдээс авсан судалгаа, авто замын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Авто замын зөвлөлөөс өгсөн зөвлөмж, дүгнэлтийг харгалзан үзнэ.
3.АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ
3.1.Авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдлын түвшинг тогтоохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд:
3.1.1.Ажлын хэсэг нь авто зам, замын байгууламжийн үндсэн хийцүүдийн ашиглалтын байдал, түүнд хийгдсэн ажлын чанар, үүссэн эвдрэлийн шинж байдалд тулгуурлан хавсралт №1 буюу үнэлгээний хүснэгтийн дагуу 2-оос 5 хүртэл оноогоор дүгнэнэ.
3.1.2.Авто зам, замын байгууламжийн үндсэн хийцүүдийн ашиглалтын байдалд өгсөн оноонд үндэслэн энэхүү журмын 4 дүгээр зүйлд заасан аргачлалын дагуу ашиглалтын бэлэн байдлын түвшинг хавсралт №2, хавсралт №3 –ын дагуу тогтоож ажлын хэсгийн дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
3.2.Авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдлын үнэлгээнд дараах хүчин зүйлүүдийг хамааруулан тооцохгүй. Үүнд:
3.2.1.Байгалийн гамшигт үзэгдэл, гэнэтийн ослын улмаас хаагдсан, эвдэрсэн авто зам, замын байгууламжийг тогтоосон хугацаанд арчлах, сэргээн засварлах ажил бүрэн дуусаагүй,
3.2.2.Зураг төслийн алдааны улмаас авто зам, замын байгууламжид үүссэн эвдрэл гэмтэл, гарсан аваар осол,
3.2.3.Авто зам, замын байгууламж гадны хүчин зүйлийн нөлөөгөөр эвдэрсэн ба уг хэсэгт хийгдэх засварын ажлын хугацаа дуусаагүй үед,
3.2.4.Шалгалтын үед замын аль нэг хэсэгт их засвар, шинэчлэлт хийгдэж байгаа боловч тухайн хэсэгт түр зам гарган өгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй зорчих боломжоор хангасан бол,
3.3.Энэхүү журмын 3.2-т заасан нөхцөл үүсээгүй үед хариуцсан авто зам, замын байгууламжийг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатуулсан бол тухайн замын хэсэгт "МУУ" үнэлгээ өгнө.
3.4.Тухайн чиглэлийн авто зам, замын байгууламжийн бэлэн байдал алдагдсанаас шалтгаалан зам тээврийн осол гарсан нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн сарын үнэлгээг "МУУ" гэж тооцож санхүүжилтийг олгохгүй.
3.5.Авто зам, замын байгууламжийн ашиглалтын түвшинд үнэлгээ тогтоох үед зам хариуцагч байгууллага дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
3.5.1.Хариуцан ажиллаж буй авто замын паспорт, гүүр хоолойн карт, өдөр тутмын үзлэгийн журнал,
3.5.2.Замын тэмдэг, тэмдэглэгээний нэгдсэн схем бүртгэл,
3.5.3.Арчлалт, урсгал засварын ажлын батлагдсан төлөвлөгөө,
3.5.4.Захиалагч, ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгавар, холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөн албан бичиг, шаардлага, дүгнэлт, зөвлөмж, тэдгээрийн биелэлт,
3.5.5.Өнгөрсөн жилийн хугацаанд авто зам, замын байгууламжийн бэлэн байдлын түвшинг тогтоосон хэмжилт шалгалтын дүнгийн хүснэгт,
3.5.6.Бусад шаардагдах материал,
3.6.Ажлын хэсэг зам хариуцагчийн үйл ажиллагаанд гарч байгаа алдаа, дутагдал түүнийг засах талаар заавар зөвлөмж, үүрэг даалгаврыг өгч тэмдэглэлд тусгана.
4.АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ
4.1.Ажлын хэсэг нь үзлэг шалгалтад хамрагдсан тухайн чиглэлийн авто замын сонгосон хэсгүүдийн хийцэд өгсөн үнэлгээ, илэрсэн эвдрэлээс хамаарч өөр байх тохиолдолд хамгийн бага үнэлгээтэй хэсгийг авна.
4.2.Хийц тус бүрийн бэлэн байдлын үнэлгээг үзлэг шалгалтад сонгосон хэсгийн уртад нь дараах томъёогоор тодорхойлно. Өөрөөр хэлбэл аль нэг хийцэд өгсөн үнэлгээ тус бүрийг тухайн сонгосон хэсгийн уртаар үржүүлэн нийлбэрийг нь сонгосон хэсгүүдийн нийт уртад хувааж Pn-ийг тодорхойлно.
m1.....mn- сонгосон хэсэг тус бүрд байгаа нэг төрлийн хийцэд өгсөн чанарын үнэлгээ,
I1....In- сонгосон хэсэг тус бүрийн урт,
Li-сонгосон хэсгүүдийн уртын нийлбэр.
4.3.Замын хэсэг тус бүрийн үнэлгээ ,,Pn,, болон хүснэгт №2 дахь ач холбогдлын итгэлцүүр ,,mn,,-ийг ашиглан нийт замын бэлэн байдлын түвшин ,,S,,-ийг дараах томъёогоор тодорхойлно.
m1….m5 замын хийцүүдийн ач холбогдлын итгэлцүүр,
P- замын хийц тус бүрийн үйлчилгээний түвшингийн үзүүлэлт,
P1- замын хучилтын,
P2- шороон далангийн,
P3-гүүр, хиймэл байгууламжийн,
P4-замын тэмдэгжилт, тоноглолын,
P5-замын байгууламж,тохижилт,
N- замын хийцүүдийн тоо.
4.4.Тодорхой нэг чиглэлийн зам хариуцдаг зам хариуцагчийн хувьд замын бэлэн байдлын түвшинг 2-р томъёогоор тодорхойлно. Харин хэд хэдэн чиглэлийн зам хариуцдаг зам хариуцагчийн хувьд энэ үзүүлэлтийг дараах томъёогоор тодорхойлно.
Si--аль нэг замын бэлэн байдлын түвшин,
Li- аль нэг замын урт.
4.5 Гүүрийн хийц тус бүрийн үнэлгээ ,,Pn,, болон хүснэгт №3 дахь ач холбогдлын итгэлцүүр ,,dn,,-ийг ашиглан гүүрийн ашиглалтын бэлэн байдлын үнэлгээ,,S,,-ийг дараах томъёогоор тодорхойлно.
d1……d5-гүүрийн хийцүүдийн ач холбогдлын итгэлцүүр,
Pn- гүүрийн хийц хэсэг тус бүрийн үйлчилгээний түвшингийн үзүүлэлт,
P1- зорчих хэсгийн,
P2- хамгаалалтын хэсгийн,
P3- алгасалын хэсгийн,
P4- тоноглол,тохижилтын хэсгийн,
P5- тулгуур, эргийн хэсгийн,
N - гүүрийн хийцүүдийн тоо.
5.САНХҮҮЖИЛТ
5.1.Санхүүжилтийн үндсэн баримт нь зам хариуцагч байгууллагын улсын чанартай авто зам, замын байгууламжуудийг хариуцан ажиллах гэрээ, авто зам замын байгууламжуудийн ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлэх гэрээ, журмын 5.2-д заасан акт, холбогдох бусад баримт бичиг болно.
5.2.Энэ журмын 2.1-д заасан ажлын хэсэг нь зам хариуцагч байгууллагын тухайн сард санхүүжих нормативт зардлыг журамд заасны дагуу тооцож /хавсралт №5/ акт үйлдэж баталгаажуулна.
5.3.Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын нормативт зардлын гүйцэтгэлийг Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох маягтын дагуу /хавсралт №6/ хянаж баталгаажуулна.
5.4.Зам хариуцагч байгууллагад олгох санхүүжилтийг Санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан холбогдох журмын дагуу санхүүжүүлнэ.
6.ХАРИУЦЛАГА
6.1.Зам хариуцагч байгууллага нь бэлэн байдлын түвшин тогтоох үнэлгээгээр 2-оос олон удаа 0.60-аас бага түвшингээр үнэлэгдсэн мөн журмын 3.3, 3.4 дахь заалтын дагуу үнэлэгдсэн бол захиалагч, зам хариуцагч байгууллагын хооронд байгуулсан гэрээний заалтын дагуу хариуцлага тооцно.
6.2.Тус журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага хүлээнэ.
----- оОо -----
Хавсралт №1
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТҮВШИНГ ТОГТООХ ХИЙЦ ХЭСГИЙН ҮНЭЛГЭЭНД
БАРИМТЛАХ ЭВДРЭЛИЙН ШИНЖ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ
№ |
Замын хийцүүд |
Бэлэн байдлын үнэлгээнд харгалзан үзэх эвдрэлүүд |
|||
Муу /2 оноо/ |
Дунд /3 оноо/ |
Сайн /4 оноо/ |
Онц /5 оноо/ |
||
1
|
Замын хучилт /Р1/ 1.1 Хучилттай зам /цементбетон, асфальтбетон, хөнгөвчилсөн хатуу хучилт/ |
-Хучилтанд 200 м2-аас том талбайтай гүн хонхор цоорхой гарч /3см-ээс илүү гүнтэй/ эвдэрснийг засаагүй. -Замын зорчих хэсэгт тойрч гарахаас аргагүй том цоорхой цөмөрхий эвдрэл үүссэнийг засаагүй. -Хучилтан дээр ус тогтсон, хог шороонд бохирдсон, тусгайлан тэмдэг тавьж анхааруулаагүй тохиолдолд осол аваарт оруулж болохоор янз бүрийн зүйл хог зам дээр хаягдсан байх -Шуурч хунгарласан цас арилгаагүй, хальтиргаа арилгах бодис цацаагүй, хамгаалах материал бэлдээгүй, мөсдөлт, хатуурсан цасан гөлүүр үүсч хальтиргаа гарсан. Кавц=0.0-0.15 |
-Хучилт эвдрэлд орсон, хучлагын чулуулаг хэсэг ховхорч 3 см хүртэл хэмжээний гүнтэй 200 см2-аас их нүх хонхор үүссэнийг засаагүй. -Цементбетон хучилтад өнгөний гадаргууд халцралт эвдрэл үүссэнийг засаагүй. -Хучлагын дээд үед гарсан гулсалт тасралт үүссэнийг засаагүй. -Хавтан хашлагыг ирмэг эмтэрч эвдэрсэн хэвээрээ бол. -Ан цав, заадсууд мастикаар дүүргэгдээгүй. -Нүхний засварыг муу хийснээс овон товон үүссэн. -Хучлага дээр хог цэвэрлэгдээгүй байх. -Хучлага дээрх хатуурсан цасыг цэвэрлээгүй байх. |
-Хөлдөлт, усанд идэгдэж өнгөний хууралт холцролт, хэсэг хэсэг хотойлт овон товон үүссэн. -Битум ихэдсэн хэсэгт элс, дайрга цацагдаагүй байх. -Ан цавын зарим хэсэгт битумын мастик хийгдээгүй байх -Хучилтан дээрх цасыг арилгасан боловч гадаргуугийн 10% ов тов нимгэн цастай тэр нь хальтиргаанд нөлөөлөхөөргүй байх, хуурай материал цацаж хальтиргаанаас хамгаалсан байх. -Хурд огцом хасах шаардлагагүй тохиолдолд. |
-Эвдрэлгүй -Хучилтан дээр цасан бүрхүүлгүй. -Хучилтын хальтиргааг арилгасан, бодис цацсан. -Хучилтын хөвөөнд суулт гараагүй, хөндлөнгийн хэвгий өөрчлөгдөөгүй -Хучилтанд долгион үүсээгүй. -Асфальтобетон хучилтын ан засвар битумээр, цементбетон замын заадас мастикаар дүүргэгдсэн байх. -Тооцоот хурдаар хэвийн явах нөхцөл хангагдсан |
1.2 Хучилтгүй зам -хайрга болон дайрган -сайжруулсан хөрсөн
|
-Үргэлжилсэн дэржигнүүр үүссэн /гүдгэр, хонхор 3см-ээс их/ -Хучилтанд нүх хонхор, цоорхой үүссэн. Ус тогтсон, тусгайлан тэмдэг тавьж анхааруулаагүй тохиолдолд осол гарч болзошгүй. -Хатуурсан цасан болон мөсөн бүрхүүл үүсч хальтиргаа гарсан байх. Кавц=0.0-0.15 |
-Хучилт өнгөц эвдэрч, дугуйны мөр гарсан, дэржигнүүр / гүдгэр, хонхор нь 1-3см/ үүссэн, замын зорчих хэсгийн дайрга, хайрга нь барьцалдаагүй сул үсчсэн, хогтой, зам дээрх дагтаршаагүй сийрэг цас 20 см-ээс дээш гараагүй байх. Кавц=0.15-0.25 |
-Замын гадаргуугийн хөндлөн огтлолд бага зэрэг өөрчлөлт орсон. -Хучилтын цасыг цэвэрлэсэн боловч гадаргуугийн 10%-д ов тов цастай, гэвч хурд сааруулах шаардлагагүй. -Хэсэгчилсэн дэржигнүүртэй /гүдгэр, хонхор 1см хүртэл, уртын 20%-аас ихгүй/. |
-Эвдрэлгүй -Хучилтын цас мөсийг бүрэн цэвэрлэсэн байх. -Замыг тоосгүйжүүлэх арга хэмжээ тогтмол авсан бол. |
|
2.
|
Шороон далан ба ус зайлуулах байгууламж /Р2/ |
-Замын ирмэг, налуу угаагдсан, усны шуудуу элс шороонд дарагдаж ус урсахгүй болсон, ирмэг дээр бут, сөөг мод ургасан, усны лоток эвдэрсэн. -Хучлагын ирмэгийн түвшин хөвөөнийхөөс 40мм-ээс илүү их зөрүүтэй болсон. -Замын хөвөөний цас арилаагүй хунгарт дарагдсан. |
Хажуу налуу, хажуугийн шуудуу ба бэлтгэл газрын хог ургамал өвс бут сөөг зайлуулаагүй, хөвөөний хөндлөн огтлол өөрчлөлттэй, зорчих хэсгийн ирмэгээс доош суусан /40см-ээс бага/ -Далангийн хажуу налуу зарим газар урссан, хөвөөний өргөн нарийссан. -Хөвөөн дээр дугуйн мөр, нүх хонхор цоорхой үүссэн. -Замын хөвөөний талаас илүү нь цастай байх.
|
-Хөвөөний хэвгий бага зэргийн /±20% хүртэл/ өөрчлөлттэй. |
-Хөндлөнгийн болон хажуугийн налууд хэв гажилт үүсээгүй байх. |
3.
|
Гүүр, хиймэл байгууламж /Р3/ 3.1 Гүүр |
-Зорчих хэсгийн заадас, дамжих хавтан эвдэрсэнийг засаагүй. -Олон цэгт төмөр бетон бүтээцийн бетон ховхорч, арматур ил гарсаныг засаагүй. -Ган хийцийн гол цэгүүд эвдрэлтэй, зэвэрсэн -Хийцүүдийн бэхэлгээний эрэг боолт алга болсон -Модон хавчаас, хавчуурганд хагаралт, өмхөрөлт гарсан. -Явган замын хийцүүд эвдэрсэн. -Конус налуугийн бэхэлгээ эвдэрсэн. |
-Зарим эд ангиудын тогтвортой байдал нь алдагдaхаар гэмтлүүд гарсаныг засаагүй. -Бетон болон төмөрбетон хийцүүдэд эвдрэл, ан цавтай. -Арматурын зарим цухуйлтууд гарсныг засаагүй. -3-8см тэгш биш гадаргуутай -Бүх төрлийн жижиг эвдрэл 3% хүртэл гарсан. -Ган хийцүүд эвдрэлтэй, тулах хэсгийн бетон эвдэрсэн. Хийцүүдийн бэхэлгээний эрэг боолт суларсан -Модонд бага зэргийн ялзрал үүссэн. |
-Гүүрийн хэвийн ажиллагаанд саад болохооргүй жижиг эвдрэл гарсан /дам нурууны гадна халтарсан, өнгөн эвдрэл/ -Нарийн хялгасан жижиг цууралт үүссэн. -Зарим хэсгийн хадаас боолт суларсан. -Модон гүүрийн зангилааны хэсэгт бага зэрэг эвдрэл гарсан. |
-Эвдрэлгүй -Гүүрийн зорчих хэсэг, явган замыг цас, мөс хогноос цэвэрлэсэн -Өнгө будагны засал хийгдсэн -Заадас хагаралгүй, жигд ажиллаж байгаа. -Өмхрөлт /модны/ явагдаагүй. |
3.2 Хоолой |
-Хоолойнд суулт үүсч, цагирагнууд зөрсөн. -Хоолойны орчмын далан сэтэрсэн. -Дохионы шонгууд унасан, алга болсон. -Хоолойны толгой далавч эвдэрсэн. -Хоолой болон орох гарах амсарууд хог, шороогоор дүүрсэн. -Хоолойн орох гарах амсарыг өвөл тагладаггүй, хавар онгойлгоогүй бол |
-Хоолойн толгойн далавчинд ан цав, хугаралт хэмхрэлт үүссэн. -Хоолойн зарим цагирагуудад яльгүй суулт үүссэн. -Хоолойн дотор зарим газарт хог, шороо хуралдсан. -Хоолой цасаар дүүрсэн. -Хоолойн дээрх дохионы шон хазайсан бол |
-Амсар толгойны эд ангиудад өнгөлгөө хийгээгүй. -Шохой, будаг хийгээгүй. -Хоолойн нүх, амсар цасанд дарагдаагүй. |
-Эвдрэлгүй. -Орох гарах амсрыг өвлийн улиралд тагласан. -Дохионы шонгууд бүрэн, хазайгаагүй. |
|
4. |
Замын тэмдэгжилт тоноглол /Р4/ |
-Зайлшгүй шаардлагатай газруудаар байх ёстой хаалт, хамгаалалт, дохионы шон тэмдэг, заалтууд тавигдаагүй буюу шаардлага хангахгүй болсон. -Дохионы шон, тэмдэг, самбарууд хазайсан, зарим нь алга болсон, хугарсан |
-Тэмдэг байрлуулах журам заавар зөрчиж тэмдэг, заалт тавьсан. -Чиглүүлэгч хэрэгсэл, замын тэмдэг, хаалт хашлага, босоо ба хэвтээ тэмдэглэгээ цасанд дарагдсан буюу бохирдсоноос танигдахгүй болсон, эвдэрсэн. -Журамлагдаагүй гарц оролттой, тэмдэглэгээг чанаргүй муухай хийсэн. -Явган хүний замын хучилт их эвдэрсэн. |
-Замын тэмдэг дохионы шон, мэдээллийн хэрэгсэлүүд бага зэргийн бохирдолтой, гэмтэлтэй -Тэмдэг тоноглолын 10%-ийг засах, сэргээх шаардлагатай. |
-Эвдрэлгүй. -Замын тэмдэг, тэмдэглэгээ, хашлага, хашилт, явган хүний зам бүрэн бүтэн цэвэр үзэмжтэй. |
5. |
Замын байгууламж ,Тохижилт /Р5/ |
-Тохижилт үйлчилгээний газруудын байршил хууль зөрчсөн, замын ашиглалтын байдалд сөрөг нөлөө үзүүлдэг. -Зогсоол, талбай хог шороо, цас мөсөнд дарагдсан. -Замын дагуух овоо, сүсэг бишрэлийн бусад цэгүүд амрах талбай хогонд дарагдсан байх. -Үйлчилгээний газрууд руу очих зам нь гол замын хажуугийн шуудууг таглаж, ус урсах боломжгүй болгосон. -Зогсоолын талбайд 00-ын цэг, хог хаях цэг байхгүй, байгаа нь дүүрэн хогтой бол |
-Тохижилт үйлчилгээний цэгийн байршил хууль дүрмэнд нийцсэн боловч хог ихтэй, замбараагүй. -Зогсоол талбай хогонд дарагдсан. -Овоо зэргийн орчинг тохижуулаагүй. -Үйлчилгээний газрууд руу очих гарцад хоолой тавьсан боловч тэр нь жижигдэж, хажуугийн шуудууны усыг гаргаж чаддаггүй. - Зогсоолын талбайд 00-ын цэг, хог хаях цэг эвдэрсэн, эсвэл хогтой бол |
-Тохижилт үйлчилгээний байгууламжууд ялимгүй бохирдолтой, үзэмж тааруухан. -Үйлчилгээний газрууд руу орох гарцууд дээр ус өнгөрүүлэх зохих голчтой хоолой тавиулсан. - Зогсоолын талбайд 00-ын цэг, хог хаях цэг байгаа боловч бага зэргийн хогтой бол |
-Тохижилт үйчилгээний бүх цэгүүд өнгө үзэмж сайтай, хууль дүрмийн дагуу байршсан. -Үйлчилгээний газрууд руу орох гарц үлгэр жишээ хийгдсэн. - Зогсоолын талбайд 00-ын цэг, хог хаях цэгтэй, хогоо байнга цэвэрлэж ачдаг бол - Шаардлага хангасан цэвэр усны нөөцийн савтай бол |
Хавсралт №2
А ........ ДУГААРТАЙ ....................................... ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БЭЛЭН
БАЙДЛЫН ТҮВШИНГ ТОГТООХ ХҮСНЭГТ
.........он......сар.....өдөр
Д/д |
Замын хийцүүд, ач холбогдлын итгэлцүүр |
Өгөх үнэлгээ /оноо/ |
Шалгалтад хамрагдсан |
Хэсгүүдийн хийц тус бүрд өгөгдсөн |
Хийц тус бүрийн АББТ-ийн үнэлгээнд хамаарах дүн /Р/ |
||
Хэсгүүд /км/ |
Бүгд /км/ |
Үнэлгээ /Р/ |
Үнэлгээний дүн /Р/ |
||||
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1.
|
Хучилт, хөвөө m1=0.55
|
2-5 |
|
|
|
|
|
|
|
|
|
||||
|
|
|
|
||||
2 |
Шороон далан, шуудуу m2=0.10
|
2-5 |
|
|
|
|
|
|
|
|
|
||||
|
|
|
|
||||
3 |
Гүүр, хоолой m3=0.20
|
2-5 |
|
|
|
|
|
|
|
|
|
||||
|
|
|
|
||||
4 |
Тэмдэгжилт, замын тоноглол m4=0.10
|
2-5 |
|
|
|
|
|
|
|
|
|
||||
|
|
|
|
||||
5 |
Замын байгууламж, тохижилт m5=0.05 |
2-5 |
|
|
|
|
|
|
|
|
|
||||
|
|
|
|
Ажлын хэсгийн дарга:....................... гарын үсэг: /................................./
Гишүүд: ........................................... гарын үсэг: /................................./
Ажлын хэсгийн үнэлгээтэй танилцаж зөвшөөрсөн:
Зам хариуцагч байгууллагын нэр, албан тушаал, нэр.
гарын үсэг: /................................./
Тайлбар: Үзлэг шалгалтад хамрагдсан хэсгийн хийцүүдийн ерөнхий байдлын фото зургийг хавсаргана.
Хавсралт №3
А ....... ДУГААРТАЙ .......................... ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН …… У/М ....... ГҮҮРИЙН БЭЛЭН
БАЙДЛЫН ТҮВШИНГ ТОГТООХ ХҮСНЭГТ
.........он......сар.....өдөр
Гүүрийн № |
Гүүрийн нэр, ашиглалтад орсон огноо: |
Замын чиглэл,байршил: |
Голын нэр: |
Зам хариуцагч байгууллага: |
|||||||||||||||
Засвар хийгдсэн эсэх: |
Хучилт: Дамжих хавтан |
Дам нуруу: |
Ус залах далан, бэхэлгээ |
Тулгуур, суур: |
Заадас, ус гаргах цорго: |
Будаг: |
Тулах Хэсэг, Ригель: |
Тэмдэг тоноглол, прапет: |
Хайс: |
Дугуй цохигч,явган зам: |
|||||||||
Гүүрийн ашиглалтын бэлэн байдлын үнэлгээ: |
|||||||||||||||||||
Гүүрийн хийц: |
Ашиглалтын байдал: |
Үнэлгээ:/ P / |
АББТ-ийн үнэлгээнд хамаарах дүн /Р/ |
Гүүрийн хийц: |
Ашиглалтын байдал: |
Үнэлгээ: /P/ |
АББТ-ийн үнэлгээнд хамаарах дүн /Р/ |
||||||||||||
Зорчих хэсэг d1=0,20 |
Хучилт, дамжих хавтан, Заадас, Ус гаргах цорго |
Сайн, муу, дэржигнүүр, донсолгоо, хагарал, эвдрэл,суулт үүссэн |
|
|
Тоноглол, тохижилтын хэсэг d4=0,10 |
Тэмдэг, тоноглол, Прапет, Будаг: |
Бий: Үгүй: Муу: Сайн: Эвдрэл, хагарал гарсан |
|
|
||||||||||
Хамгаалалт-ын хэсэг d2=0,15 |
Дугуй цохигч, явган зам, Хайс: |
Сайн, муу, хагарал, эвдрэл,арматур ил гарсан |
|
|
Тулгуур, эргийн хэсэг d5=0,25 |
Захын болон завсрын тулгуур: Ригель ,Суурь далан, Конус бэхэлгээ |
Хагарал, эвдрэл,суулт үүссэн арматур ил гарсан, угаагдал үүссэн |
|
|
||||||||||
Алагсалын хэсэг d3=0,30 |
Дам нуруу: Тулах хэсэг:
|
Сайн, муу, эвдрэл, хагарал, арматур ил гарсан, суулт үүссэн |
|
|
|||||||||||||||
Санал: Цаашид авах арга хэмжээ: |
Өгсөн үнэлгээ: |
Ажлын хэсгийн дарга:....................... гарын үсэг: /................................./
Гишүүд: ........................................... гарын үсэг: /................................./
Ажлын хэсгийн үнэлгээтэй танилцаж зөвшөөрсөн:
Зам хариуцагч байгууллагын нэр, албан тушаал, нэр. гарын үсэг: /................................./
Тайлбар: Үзлэг шалгалтад хамрагдсан гүүрийн ерөнхий байдлын фото зургийг хавсаргана.
Хавсралт №4
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН
ТҮВШИНГ ҮНДЭСЛЭН АРЧЛАЛТ, ЗАСВАРЫН АЖЛЫН
НОРМАТИВТ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ХУВЬ ХЭМЖЭЭ
Д/д |
Зам, гүүрийн бэлэн байдлын түвшин |
Нормативт зардлыг санхүүжүүлэх хувь |
Тайлбар |
А |
1 |
2 |
3 |
1. 2. 3. 4. 5. 6. |
1.0-0.90 0.89-0.80 0.79-0.70 0.69-0.60 0.59-0.50 0.50- аас доош |
100 80 70 60 50 0 |
|
Тайлбар: Зам, гүүрийн арчлалт, засварын ажлын чанарын бүх үзүүлэлтүүд /хийц хэсэг бүр/ онц дүнтэй байвал чанарын түвшин 1.0-тэй тэнцүү байх бөгөөд зөвхөн энэ тохиолдолд санхүүжилтийн нормативт зардлын 10 хүртэл хувиар шагналын хувь ногдуулж болно.
Хавсралт № 5
АВТО ЗАМ, ГҮҮРИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНДЭСЛЭН АРЧЛАЛТ,
ЗАСВАРЫН АЖЛЫН НОРМАТИВТ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ
ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ АКТ
......оны .....р сарын.......ны өдөр ........................................
/газрын нэр/
.................................................................... /Зам хариуцагч байгууллагын нэр/
..................................................................... /шалгалт хийгдсэн хугацаа/
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
Дарга ................................................. /нэр, албан тушаал/
Гишүүд................................................ /нэр, албан тушаал/
......................................................................................................... нарыг байлцуулан
/байгууллагын нэр, албан тушаал, нэр/
.........................................................................................................................................
/авто зам, замын байгууламжийн нэр,чиглэл, дугаар, км, у/м /
Зам, гүүрэнд... .......оны ......сарын .......нд арчлалт, засварын ажлын чанарт үнэлгээ өгч, замын бэлэн байдлын түвшин тогтоох шалгалт хийв.
Шалгалт хийгдсэн авто зам, замын байгууламжид зам хариуцагчийн буруугаас гарсан зам тээврийн осол ................................................................................................................................ .................................................................................................................................................... байна.
/хаана, ямар шалтгаанаас осол гарсныг тодорхой бичнэ./
Газар дээр нь шалгаж, эвдрэлийг бүртгэж, хийц тус бүрээр үнэлгээ өгснөөр .......................................................................................................................................................................................................................................................................................................................................................... /авто зам, замын байгууламжийн нэр,чиглэл, дугаар, км, у/м/
зам,/ гүүр/-ийн бэлэн байдлын түвшинг ...................................... гэж тогтоов.
/тоо, үнэлгээг бичгээр/
Зам хариуцагч байгууллагын хариуцаж байгаа дээрх авто замуудын арчлалт, засварын нормативт зардлыг зам /гүүр/-ын бэлэн байдлын түвшингийн үнэлгээг үндэслэн ..........%-иар олгох нь зүйтэй гэж үзэв.
Ажлын хэсгийн дарга: ......................... /гарын үсэг/ /байгууллагын нэр, албан тушаал, нэр/
Гишүүд ................................................. /гарын үсэг/ /байгууллагын нэр, албан тушаал, нэр/
Ажлын хэсгийн үнэлгээтэй танилцаж зөвшөөрсөн
/Зам хариуцагч байгууллагын нэр, албан тушаал, нэр/
................................./гарын үсэг
Хавсралт №6
Захиалагч: Зам, тээврийн хөгжлийн яам Зам хариуцагч:
“..............АЗЗА”.....
ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИД ......... ОНЫ .......САРЫН.......ӨДРӨӨС.........САРЫН.......ӨДРИЙН ХООРОНД ХИЙГДСЭН АРЧЛАЛТ,
ЗАСВАРЫН АЖЛЫН НОРМАТИВТ ЗАРДЛЫН ГҮЙЦЭТГЭЛ №…..
Үзлэг шалгалт хийсэн: 20.... оны ..-р.. сарын ..-ны өдөр Захиалагч хүлээн авсан: 20.... оны ….сарын…. өдөр
№ |
Замын дугаар |
Замын чиглэл |
Хучилтын төрөл |
Батлагдсан нормативт зардал |
Нормативт зардлын гүйцэтгэлийн дүн |
Ажлын хэсгийн актаар тогтоосон /хувь/ |
Зам хариуцагчид төлөх дүн |
1 |
.......... |
................ |
.......... |
|
|
|
|
2 |
|
|
|
|
|||
3 |
Захиалагчийн хяналтын зардал 4% |
|
|||||
4 |
Норм нормативын сан 0.4% |
|
|||||
5 |
Нийт зардлын дүн |
|
|||||
|
|||||||
Зөвшөөрсөн : |
Хянасан: |
Зам хариуцагч: |
Тайлбар. Гүйцэтгэлийг холбогдох албан тушаалтнууд хянаж гарын үсэг зурж баталгаажуулна.
Текст томруулах
A
A
A