A

A

A

  • Нүүр
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага
  • КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД МӨРДӨГДӨХ ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ТҮР ЖУРАМ /2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 152 дугаартай тогтоолоор өөрчлөлт орсон/
Бүлэг: 1979

Хадгаламжийн даатгалын Үндэсний

хорооны 2020 оны 9 сарын 10-ны

өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралт

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД МӨРДӨГДӨХ ДААТГАЛЫН

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ТҮР ЖУРАМ

Нэг. нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр олгох болон түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 69 тоот тогтоолоор баталсан “Даатгалын нөхөн төлбөр олгох журам” нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд гадаад валютын хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол нь энэхүү түр журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зохицуулагдана.

Хоёр. Гадаад валютын хадгаламж

2.1.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаанд гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжид даатгалын нөхөн төлбөр олгохгүй. 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 152 дугаартай тогтоолоор өөрчлөлт орсон.

2.2. 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 152 дугаартай тогтоолоор хассан.

Гурав. Бусад

3.1.Энэхүү түр журам нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүчинтэй хугацаанд мөрдөгдөнө. 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 152 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон.