A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 104 дүгээр
  тогтоолын хавсралт

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН
ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Оршил

Барилга, хот байгуулалтын яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Барилга, хот байгуулалтын сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах төрийн захиргааны удирдлага, зохицуулалт, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үнэлэх, дүгнэх асуудлыг хамарсан Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн загварыг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг боловсруулахад Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны   5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2020 оны  7 дугаар сарын 7-ны өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг тус тус үндэслэв.

1.3. Хууль, эрх зүйн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

      -Монгол Улсын Үндсэн хууль;

      -Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

      -Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

      -Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;

      -Захиргааны ерөнхий хууль;

      -Төсвийн тухай хууль;

      -Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

      -Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль;

      -Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль;

      -Барилгын тухай хууль;

      -Хот байгуулалтын тухай хууль;

      -Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль;

      -Газрын тухай хууль;

      -Газрын төлбөрийн тухай хууль;

      -Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль;

      -Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль;

      -Геодези, зураг зүйн тухай хууль;

      -Хаягжуулалтын тухай хууль;

      -Орон сууцны тухай хууль;

      -Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль;

      -Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль;

       -“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого;

      -Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл;

      -Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр;

      -Бусад холбогдох хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад төрийн захиргааны шинэчлэлийн бодлого, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, байгууллагын өөрчлөлт, олон улсын жишиг, яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага, сургамжид тулгуурлав.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь хууль тогтоомж, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд барилга, хот байгуулалт, газрын харилцаа, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, хууль тогтоомж, бодлого, гэрээ, хэлэлцээрийн төсөл, стратегийн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангаж ажиллана.

Яам нь салбарын бодлого төлөвлөлт болон хэрэгжилтийг зохицуулах харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газар, яамны түвшинд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдаж, хариуцсан асуудлын чиглэлээр Засгийн газрын зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:

Барилга, хот байгуулалтын яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

 

 

 

 

 

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 


Хоёр. Барилга, хот байгуулалтын яамны үйл
ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны мөн чанар нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтаар хангахад чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

      2.2.1. хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

      2.2.2. орон сууц хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

      2.2.3. барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

      2.2.4. нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

      2.2.5. салбарын санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

      2.2.6. салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;

      2.2.7. төрийн захиргааны удирдлага, хүний нөөцийн манлайллыг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тогтолцоог хэрэгжүүлэх, удирдлагаар хангах.

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Барилга, хот байгуулалтын яамны эрхэм зорилго нь хот байгуулалт, газрын харилцаа, газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, орон сууц, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, инженерийн дэд бүтэц, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилтууд

Барилга, хот байгуулалтын яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтуудыг хэрэгжүүлнэ:

      2.4.1. хот байгуулалт, газрын харилцаа, газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, инженерийн дэд бүтэц, нийтийн аж ахуйн салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийг эрэмбэлэх, хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоог бүрдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;

      2.4.2. төрийн захиргааны удирдлага, хүний нөөцийн манлайллыг хангах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;

      2.4.3. санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үр ашиг, хүртээмжийг дээшлүүлэх;

      2.4.4. хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хувилбар боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;

      2.4.5. барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хувилбар боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;

      2.4.6. орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хувилбар боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;

      2.4.7. хууль тогтоомж, сайдын шийдвэр, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт тавьж, хяналт-шинжилгээ, аудит хийх, нэгдсэн тайлан гаргах, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах.

2.5. Үйл ажиллагааны гол зорилтууд

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтуудыг хэрэгжүүлнэ:

      2.5.1. үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

                2.5.1.1. сайдын эрхлэх асуудлын хүрээний нэгдсэн бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийг эрэмбэлэх, бодлогын нэгдсэн удирдамжаар хангах, салбарын норм, нормативын тогтолцоог тодорхойлох, боловсронгуй болгох;

                2.5.1.2. салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн стратегийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах;

                2.5.1.3. орон сууц хөгжүүлэх, орон сууцны санхүүжилтийн бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
              
                2.5.1.4. салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, үр ашгийг нэмэгдүүлэх.

      2.5.2. үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

               2.5.2.1. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, салбарын ажиллах хүч, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлох, судалгаа хийх, мэдээллийн сан байгуулах;

              2.5.2.2. салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулах;

              2.5.2.3. салбарын суурь судалгаа, статистик, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, мэдээллийн технологийг хөгжүүлэх, цахимжуулах чиг үүргийг хэрэгжүүлэх.

      2.5.3. үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

             2.5.3.1. хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтийг хангаж төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөх, хуваарилах, хяналт тавих;

              2.5.3.2 улсын төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах;

              2.5.3.3. төрийн сангийн гүйлгээ гүйцэтгэх, тайлан, баланс гаргах.

      2.5.4. үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

              2.5.4.1. хот байгуулалтын салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төслийн хувилбарыг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;

              2.5.4.2. газрын харилцаа, газар зохион байгуулалтын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төслийн хувилбарыг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;

               2.5.4.3. геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөр, төслийн хувилбарыг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;

               2.5.4.4. салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, боловсронгуй болгох, цахимжуулах ажлыг зохион байгуулах.

      2.5.5. үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

               2.5.5.1. барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөр, төслийн хувилбарыг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;

               2.5.5.2. барилгын норм, норматив, төсөв, үнэ бүрдлийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

               2.5.5.3. барилгын механикжуулалт, аюулгүй ажиллагаа, газар хөдлөлт, инженер геологи, хайгуул судалгааны чиглэлээр стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах.

                2.5.5.4. барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, барилгын материалын лабораторийн нэгдсэн сүлжээг бий болгох, хөгжүүлэх ажлыг зохион байгуулах;

                2.5.5.5. салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, боловсронгуй болгох, цахимжуулах ажлыг зохион байгуулах.

      2.5.6. үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

                2.5.6.1. нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөр, төслийн хувилбарыг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;

                2.5.6.2. хот, суурин газарт ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламж болон цэвэрлэх байгууламж, төвлөрсөн дулаан хангамжийн систем, нийтийн халуун усны төв бий болгох ажлыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах;

                 2.5.6.3. орон сууц, нийтийн аж ахуйн, инженерийн дэд бүтцийн салбарын стандарт, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;

                 2.5.6.4. салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах.

      2.5.7. үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

                2.5.7.1. хууль тогтоомж, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний  хэрэгжилтэд хяналт тавих, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн тайлан, дүгнэлт, зөвлөмж гаргах;

                2.5.7.2. сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явц, шийдвэрийн биелэлтэд хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн тайлан, дүгнэлт, зөвлөмж гаргах;

                2.5.7.3. Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн зарцуулалтад дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.6. Үйл ажиллагааны стратеги, бүтэц, зохион байгуулалтын уялдаа (загвар)

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа
(Бизнес)-ны стратегийн загвар

 

 

 

 

 

Гурав. Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны
           бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын
        бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтална:

      3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа, бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратеги зорилттой уялдсан байх);

      3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);


      3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

      3.1.4. бүтцийн нэгж энгийн байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

      3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх. Энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);

      3.1.6. улс төржихгүй байх зарчим (яамны албан хаагч нь сайд, Засгийн газар (танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан, өндөр мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх);

      3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээрх зарчим болон Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг баримтална:

Барилга, хот байгуулалтын яамны бүтцийн
ерөнхий тогтолцооны загвар
 

 

 

 

 

 

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:

      3.3.1. бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд хот байгуулалт, газрын харилцаа, газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн салбарын бодлого, төсөл, хөтөлбөрийг эрэмбэлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэх, зохицуулахад чиглэгдэнэ.

Норм, нормативын тогтолцоог бүрдүүлэх, барилга байгууламжийн норм, нормативын сангийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, бодлогын удирдамж, чиглэлээр хангахад мөн чиглэгдэнэ.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны болон орон сууц, санхүүжилтийн нэгж ажиллана.

Гадаад хамтын ажиллагааны нэгж нь гадаад улс, орны төлөөлөгчдийн албан айлчлал, яамны удирдлагын гадаадын төлөөлөгчидтэй хийх албан уулзалт, гадаад томилолтын бэлтгэлийг хангуулах, ёслол протоколыг гүйцэтгэх, гадаадын байгууллагуудтай харилцах асуудлыг зохицуулах, салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн баримт бичиг, саналыг холбогдох нэгж, байгууллагатай хамтран боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, зохицуулах, зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Орон сууц, санхүүжилтийн нэгж нь орон сууц хөгжүүлэх, иргэдийг орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийг улсын хэмжээний бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн хэрэгжүүлэх, өргөжүүлэх болон хуримтлалын нэгдсэн санг байгуулах, бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150,000 өрх, айлыг орон сууцтай болох асуудалд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлнэ.

Бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь сайдад үндэслэл, шийдэл бүхий оновчтой бодлогын хувилбар, шийдвэрийн төслийг санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

Нэгжийн удирдлага, ажилтнууд багаар ажиллах, ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамдын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудалд зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан хандаж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, салбарын мэргэжлийн холбоод, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа төсвийн байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

      3.3.2. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, салбарын ажиллах хүч, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлох, судалгаа хийх, мэдээллийн санг бий болгох, салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг эрхлэх, тайлагнах, аппаратын дотоод ажлыг зохицуулах, салбарын ажиллах хүчний бодлогыг тодорхойлох, сайд, яамны эрхлэх асуудлын хүрээнд гарах шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төслийн хууль, эрх зүйн үндэслэлийг хянаж хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөхөөр гарсан шийдвэрийг нийтэд сурталчлахад чиглэгдэнэ.

Хүний эрх, гамшгаас хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал, жендэрийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд салбарын хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд мөн чиглэгдэнэ.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэд, аж ахуйн нэгжид хүргэх мэдээллийн хүртээмжийг сайжруулах, шуурхай байдлыг хангах, салбарын статистик, мэдээллийн сангийн үйл ажиллагааг нэгтгэх, салбарын үйл ажиллагааг цахимжуулах, төрийн үйлчилгээний нэгдсэн мэдээллийн санд холбох, мэдээ, мэдээллийг тогтмол баяжуулах үйл ажиллагааг зохион байгуулж, зохицуулалтыг хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын чадавхыг дээшлүүлэх, албан хаагчдын сургалтыг зохион байгуулах, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хариуцна.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, салбарын аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.

      3.3.3. санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд төсвийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын зарцуулалт, гүйцэтгэлд хяналт тавих, санхүүжилтийг баталгаажуулан санхүүжүүлэх, нягтлан бодох бүртгэлд тусгах, тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн мэдээллийн сан бий болгох, мэдээллээр хангах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.

Мөн нэгжийн үйл ажиллагаа салбарын төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын явц, санхүүгийн нөөцийн зарцуулалттай уялдуулан сайдын багцын төсөв, түүний тодотгол, харьяа газруудын орлого, зарлагын төлөвлөгөөг боловсруулан батлуулах, салбарын бодлогын хувьд холбогдох мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус, нутгийн захиргааны байгууллагуудын салбар дундын зохицуулалтыг хангах, хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтаар хангахад чиглэгдэнэ.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах, тайлан, баланс гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, төрийн сангийн нэгж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аудитын газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

      3.3.4. хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд хот байгуулалт, газрын харилцаа, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төслийн хувилбарыг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, боловсронгуй болгох, цахимжуулах ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн чиг үүргийн хүрээнд хот байгуулалт, газрын харилцаа, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарт шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тооцоо судалгаа, саналыг боловсруулах, хот байгуулалтын хөгжлийн төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах асуудлыг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, ногоон хөгжлийн болон бусад холбогдох бодлоготой уялдуулах, нийцүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөлт, газрын нэгдмэл сангийн ашиглалт, хамгаалалт, газар өмчлөл, газрын зах зээлийн талаарх төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах чиг үүргийг мөн хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хот байгуулалт, архитектур, газрын харилцаа, газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, салбарын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэх, холбогдох байгууллага, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, бусад нэгж, холбогдох байгууллагуудад бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бодлогын хувилбар, шийдвэрийн төсөл боловсруулах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгж, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний хөгжлийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

      3.3.5. барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөр, төслийн хувилбарыг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, барилгын норм, норматив, төсөв, үнэ бүрдлийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, барилгын механикжуулалт, аюулгүй ажиллагаа, газар хөдлөлт, инженер геологи, хайгуул судалгааны чиглэлээр стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, барилгын материалын лабораторийн нэгдсэн сүлжээг бий болгох, хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, боловсронгуй болгох, цахимжуулах ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, салбарын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэх, холбогдох байгууллага, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, бусад нэгж, холбогдох байгууллагуудад бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бодлогын хувилбар, шийдвэрийн төсөл боловсруулах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгжийн үндсэн чиг үүргийн хүрээнд барилгын материалын үйлдвэрлэлийн нэгж ажиллана.
Энэ нэгж нь барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого, чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр бодлогын хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах болон дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ханган нийлүүлэлтийн тогтолцоог бий болгож, импортыг багасгах, экспортод гаргах боломжийг судлах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи үйлдвэрлэлийг дэмжих, шинэ материал, бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр бодлогын хэрэгжилтийг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, мэргэжлийн холбоод, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн холбоод байна.
      3.3.6. нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөр, төслийн хувилбарыг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, хот, суурин газарт ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламж болон цэвэрлэх байгууламж, төвлөрсөн дулаан хангамжийн систем, нийтийн халуун усны төв бий болгох ажлыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах, орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн салбарын стандарт, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах, салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үндсэн чиг үүргийн хүрээнд салбарт нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүдийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг мөн хэрэгжүүлнэ.

Мөн хот, суурин газарт ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламж болон цэвэрлэх байгууламж, төвлөрсөн дулаан хангамжийн систем, нийтийн халуун усны төв бий болгох ажлыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, салбарын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэх, холбогдох байгууллага, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, бусад нэгж, холбогдох байгууллагуудад бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бодлогын хувилбар, шийдвэрийн төсөл боловсруулах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн холбоод, иргэд байна.
      3.3.7. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний  хэрэгжилтэд хяналт тавих, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн тайлан, дүгнэлт, зөвлөмж гаргах, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явц, шийдвэрийн биелэлтэд хяналт шалгалт,            хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн тайлан, дүгнэлт, зөвлөмж гаргах, Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн зарцуулалтад дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, нэгдсэн тайлан гаргах, үр дүн, үр дагаврыг үнэлж, байгууллага болон төсөв, санхүүгийн байдалд шалгалт, дотоод аудит хийж, салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангахад чиглэгдэнэ.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, бусад хэрэглэгчид, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, иргэд байна.

 

 

 

---о0о---