- Нүүр
- Сайдын тушаал
- МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
сайдын 2020 оны А-323 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭШЛИЙН
ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь малын эмч, мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох, бүртгэх үйл ажиллагааг “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулахад оршино.
1.2.Мал эмч, мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох нь мэдлэг, ур чадварыг үнэлэх, баталгаажуулахад чиглэгдэнэ.
1.3.Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох, бүртгэх үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
1.4.Мэргэшлийн зэргийг Малын эмч, мэргэжилтэнд шатлалын дагуу олгоно.
Хоёр. Мэргэшлийн зэргийн шатлал
2.1.Мэргэшлийн зэрэг нь ахлах, тэргүүлэх, зөвлөх гэсэн 3 шатлалтай байна.
2.2.Ахлах зэрэгтэй Малын эмч, мэргэжилтэн нь журмын 3.1-д заасан мэргэшлийн ахлах зэрэг горилоход тавигдах шаардлага хангасан, ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийн санал боловсруулах, шийдвэрлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд сургалт, семинар удирдан явуулах, хичээл заах, зааварчлага өгөх, судалгаа шинжилгээ, туршилтын ажилд оролцох, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах үүрэгтэй байна.
2.3.Тэргүүлэх зэрэгтэй Малын эмч, мэргэжилтэн нь журмын 3.1-д заасан тэргүүлэх мэргэшлийн зэрэг горилоход тавигдах шаардлага хангасан, тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд сургалт, семинар удирдан явуулах, зааварчилгаа өгөх, судалгаа шинжилгээ, туршилтын ажлын тодорхой хэсгийг удирдах, шинэ залуу мэргэжилтнийг дагалдуулан сургах, дадлагажуулах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний ашигтай загварын анхдагч саналд шүүлт хийх, дүгнэлт, үнэлгээ өгөх үүрэгтэй байна.
2.4.Зөвлөх зэрэгтэй Малын эмч, мэргэжилтэн нь журмын 3.1-д заасан мэргэшлийн зөвлөх зэрэг горилоход тавигдах шаардлага хангасан, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт боловсруулах, салбарын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулахад оролцох, санал дүгнэлт өгөх, үндэсний болон гадаад орон, олон улсын байгууллагын хөтөлбөр, төсөлд ажиллах, албан ёсны дүгнэлт гаргах, шинжлэх ухаан, технологийн болон бизнес төсөл удирдах үүрэгтэй, манлайлагч байна.
2.5. Зөвлөх зэрэгтэй Малын эмч, мэргэжилтэн нь хувийн энгэрийн тэмдгийг эзэмшинэ.
2.6.Мэргэшлийн зэргийн шатлалыг алгасуулан олгохгүй.
2.7.Мэргэшлийн зэрэг хоорондох шатлал ахиулах хугацаа 5 ба түүнээс дээш жил байна.
2.8. Тухайн Малын эмч, мэргэжилтний боловсрол, мэргэжлийн онолын түвшин, дадлага туршлага, зохион байгуулах чадвар, идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээ, авьяас, чадавхыг шалган тогтоосны үндсэн дээр түүнд “Ахлах”, ”Тэргүүлэх”, ”Зөвлөх” гэсэн мэргэшлийн зэргийг олгоно.
2.9. Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд мэргэшлийн зэрэг олгохгүй.
Гурав. Мэргэшлийн зэрэг олгох шалгуур
3.1.Малын эмч, мэргэжилтэнд тавигдах шаардлага:
№ |
Горилж буй мэргэшлийн зэрэг |
Мэргэшлийн зэрэг горилоход тавигдах шаардлага |
|
1 |
Ахлах |
Боловсрол |
Боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж малын эмч мэргэжлээр дээд /бакалавр, магистр/ боловсрол эзэмшсэн байх; |
Ажилласан жил |
Бакалаврын зэрэгтэй 8 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх; |
||
Магистрын зэрэгтэй 5 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх; |
|||
Бусад шаардлага |
Тухайн мэргэжлээрээ мэргэшсэн байх; |
||
Мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй байх. |
|||
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх итгэмжлэлтэй байх; |
|||
2 |
Тэргүүлэх |
Боловсрол |
Боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж малын эмч мэргэжлээр дээд /бакалавр, магистр, доктор/ боловсрол эзэмшсэн байх; |
Ажилласан жил |
Бакалаврын зэрэгтэй 13 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх; |
||
Магистрын зэрэгтэй 8 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх; |
|||
Бусад шаардлага |
Тухайн мэргэжлээрээ мэргэшсэн байх; |
||
Мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй байх. |
|||
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх итгэмжлэлтэй байх; |
|||
3 |
Зөвлөх |
Боловсрол |
Боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж малын эмч мэргэжлээр дээд /бакалавр, магистр, доктор/ боловсрол эзэмшсэн байх; |
Ажилласан жил |
Бакалаврын зэрэгтэй 18 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх; |
||
Магистрын зэрэгтэй бол 15 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх; |
|||
Бусад шаардлага |
Тухайн мэргэжлээрээ мэргэшсэн байх; |
||
Мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй байх. |
|||
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх итгэмжлэлтэй байх; |
Дөрөв. Мэргэшлийн зэрэг горилогчийн бүрдүүлэх баримт бичиг
4.1. Мэргэшлийн зэрэг горилогч нь дараахь баримт бичгийг бүрдүүлэн хүргүүлнэ. Үүнд:
4.1.1. Мэргэшлийн зэрэг олгохыг хүссэн өргөдөл;
4.1.2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4.1.3. Аймаг, нийслэлийн мэргэжлийн байгууллагын дэмжсэн тодорхойлолт;
4.1.4. Малын их эмчийн мэргэжлийн дипломын хуулбар;
4.1.5. 3x4 хэмжээтэй зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан байх);
4.1.6. Мэргэшлийн зэрэг горилоход тавигдах шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичиг;
4.1.7. Гарын авлага, зөвлөмж, ашигтай загварын гэрчилгээний хуулбар /мэргэшлийн зэргийг шалгуур үзүүлэлт харгалзахгүйгээр олгох нөхцөлд/;
4.1.8. Дэд профессор, профессорын зэрэг олгосон үнэмлэхийг нотариатаар батлуулсан хуулбар /мэргэшлийн зэргийг шалгуур үзүүлэлт харгалзахгүйгээр олгох нөхцөлд/;
4.1.9. Эрдмийн зэрэг цол хамгаалсан дипломын хуулбар /мэргэшлийн зэргийг шалгуур үзүүлэлт харгалзахгүйгээр олгох нөхцөлд/
Тав. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
5.1. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага нь мэргэшлийн зэргийн чиглэлээр дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
5.1.1. Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохицуулах;
5.1.2. Хууль эрх зүйн орчинг сайжруулах санал боловсруулж, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх;
5.1.3. Мэргэшлийн зэрэгтэй холбоотой цахим мэдээллийн санг ажиллуулах, боловсронгуй болгох, хяналт тавих;
5.1.4. Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох, шийдвэрийг гаргах;
5.1.5. Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах сургалтын комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
5.2. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагаас ирүүлсэн малын эмч, мэргэжилтний материалыг хянан магадлах, зэргийн сургалт, шалгалтыг “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам”-д заасан сургалтын комисс зохион байгуулна;
Зургаа. Сургалтын комиссын чиг үүрэг
6.1. Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах сургалтын комисс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.1.1. Мэргэшлийн зэрэг олгох сургалтын хөтөлбөр, баг, мэргэжилтнийг зэрэг тус бүрээр сонгон шалгаруулж Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргаар батлуулж, цахим санд тухай бүр байршуулах;
6.1.2. Мэргэшлийн зэргийн шалгалтын комиссын дүнгийн хуудас, мэргэшлийн зэрэг горилогчийн хүсэлт, өргөдөл, гомдлын маягтыг баталгаажуулах;
6.1.3. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагаас ирүүлсэн мэргэшлийн зэргийн шалгалтад орох Малын эмч, мэргэжилтний бичиг баримтыг хүлээн авч хянах;
6.1.4. Мэргэшлийн зэргийн сургалтын батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөө болон холбогдох мэдээллийг цахимд хуудсанд байршуулах;
6.1.5. Мэргэшлийн зэрэг олгох сургалт, шалгалтыг зохион байгуулах;
6.1.6. Мэргэшлийн зэргийн шалгалтын дүнг үндэслэн Малын эмч, мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох асуудлаар сургалтын комисс дүгнэлт гаргаж, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагын даргын шийдвэрээр баталгаажуулах;
6.1.7. Мэргэшлийн зэрэг олгох шийдвэрийг үндэслэн мэргэшлийн зэргийн үнэмлэхийг батлагдсан загварын дагуу бичиж, баталгаажуулан, Аймаг нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудад хүргүүлэх;
6.1.8. Малын эмч, мэргэжилтнээс мэргэшлийн зэрэг олгохтой холбоотой ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх;
6.1.9. Мэргэшлийн зэрэгтэй холбоотой баримт бичгээр архивын нэгж үүсгэн хадгалах;
Долоо. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагын чиг үүрэг
7.1. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага нь мэргэшлийн зэргийн чиглэлээр дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.1.1. Мэргэшлийн зэрэг шинээр горилох, шатлал ахиулах хүсэлт ирүүлсэн малын эмч, мэргэжилтний судалгааг жил бүр нэгтгэн гаргах;
7.1.2. Тухайн жилд мэргэшлийн зэргийн шалгалт өгөх Малын эмч, мэргэжилтний хүсэлтийг хэлэлцэх, мэргэшлийн зэргийн шалгалтад орох шалгуурыг хангасан зэрэг горилогчийн бичиг баримтын бүрдлийг хангуулан, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагад уламжлах;
7.1.3. Малын эмч, мэргэжилтнийг мэргэшлийн зэргийн шалгалтын талаарх мэдээллээр хангах, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоотой хамтран сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах.
Найм. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн чиг үүрэг
8.1. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг нь мэргэшлийн зэргийн чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1. Мэргэшлийн зэрэгтэй болон мэргэшлийн зэрэг горилогч Малын эмч, мэргэжилтний судалгааг гаргах;
8.1.2. Мэргэшлийн зэрэг шинээр горилох, шатлал ахиулах Малын эмч, мэргэжилтний хүсэлтийг хүлээн авч бүрдлийг хангуулан, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагад уламжлах;
8.1.3. Мэргэшлийн зэргийн сургалт, шалгалтын талаар Малын эмч, мэргэжилтэнд мэдээлэл хүргэх;
8.1.4. Мэргэшлийн зэргийн шалгалтын хугацаанд Малын эмч, мэргэжилтний хариуцан ажиллаж байгаа үүрэгт ажлыг зохицуулах, дэмжлэг үзүүлэх.
Ес. Малын эмч, мэргэжилтний эрх үүрэг
9.1. Малын эмч, мэргэжилтэн нь мэргэшлийн зэргийн чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1. Мэргэшлийн зэрэг горилох тохиолдолд харьяалах Мал эмнэлгийн тасагт журамд заасан бичиг баримтын бүрдлийг хангасны үндсэн дээр хүсэлт гаргаж, баталгаажуулах;
9.1.2. Бүрдүүлсэн бичиг баримт, нотолгоо, тайлан, хүсэлтийн үнэн зөвийг бүрэн хариуцах;
9.1.3. Мэргэшлийн зэргийн сургалттай холбогдон гарах зардлыг хариуцан төлөх.
Арав. Мэргэшлийн зэрэг олгох сургалт, шалгалтын үйл ажиллагаа
10.1. Журмын 3.1 дэх хэсгийн мэргэшлийн зэрэг горилоход тавигдах шаардлагыг хангасан Малын эмч, мэргэжилтний хүсэлтийг сум, дүүргийн Мал эмнэлгийн тасаг хүлээн авч аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн байгууллагад хүргүүлнэ.
10.2. Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн байгууллага хянан магадлаж, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад уламжилна.
10.3. Ахлах, тэргүүлэх, зөвлөх мэргэшлийн зэргийн сургалт болон шалгалтыг 11 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэлх хугацаанд жилд нэг удаа зохион байгуулна.
10.4. Мэргэшлийн зэрэг горилогчдод мэргэшлийн зэргийн сургалт зохион байгуулж, шалгалт авна.
10.5. Сургалт зохион байгуулах байршил, хугацаа, мэргэшлийн зэргийн сургалт, шалгалтад орох эрх хангасан Малын эмч, мэргэжилтний нэрийг мэргэшлийн зэргийн сургалт, шалгалт эхлэхээс ажлын 14-өөс доошгүй хоногийн өмнө Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахимаар болон мэдээллийн хэрэгслээр зарлана.
10.6. Мэргэшлийн зэргийн шалгалтыг мэргэжлийн сургалт хариуцсан байгууллага болон мэргэжлийн холбоод хамтран зохион байгуулж болно. Сургалтыг докторын зэрэгтэй профессор багш нар батлагдсан хөтөлбөрийн дагуу явуулна.
10.7. Мэргэшлийн “Багц” хичээлүүдээр “Ахлах” мэргэжилтэн 10 багц цаг, ”Тэргүүлэх” мэргэжилтэн 20 багц цаг, ”Зөвлөх” мэргэжилтэн 30 багц цагийг тус тус судлана.
10.8. Мэргэшлийн зэргийн шалгалт дараах үе шаттай явагдана. Үүнд:
10.8.1.шалгалтын бэлтгэл ажлыг хангах, бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах;
10.8.2 шалгалтын комиссыг томилох;
10.8.3 шалгалт зохион байгуулах;
10.8.4 шалгалтын гүйцэтгэлийг дүгнэх, мэдээлэх;
10.8.5 шийдвэр гаргах;
10.8.6 шалгалттай холбоотой гомдол шийдвэрлэх.
10.9. Мэргэшлийн зэрэг олгох шалгалт нь ахлах зэрэг горилогчид зөвхөн нэг, зөвлөх болон тэргүүлэх зэрэг горилогчид хоёр хүртэл үе шаттай байна. Үүнд
10.9.1.нэгдүгээр шат: мэргэшлийн мэдлэг, ур чадвар шалгах;
10.9.2.хоёрдугаар үе шат: салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт, журам, зааврын талаарх мэдлэгийг шалгах.
10.10. Ахлах зэрэг горилогч нь мэргэшлийн ур чадварын шалгалтад авбал зохих нийт онооны 70 буюу түүнээс дээш хувь, зөвлөх болон тэргүүлэх зэрэг горилогч нь 80 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн бол тэнцсэнд тооцно.
10.11. Мэргэшлийн зэргийн шалгалтыг бичгээр эсхүл сорилоор авна.
10.12. Шалгалтын комисс нь малын эмч, мэргэжилтний мэдлэгийн түвшин, мэргэжлийн ур чадварыг шалгалтаар, туршлагыг ажил байдлын тодорхойлолтоор бүтээлийн тайланг магадлан шалгах замаар тодорхойлно.
10.13. Эхний шатны шалгаруулалтад тэнцээгүй зэрэг горилогч нь дараагийн шатны шалгаруулалтад орох эрхгүй.
10.14. Шалгалтын сорилын өгөгдлийг мэдээллийн сангаас сонгох бөгөөд энэ нь шалгалт авах өдөр, цаг хүртэл байгууллагын нууцад хамаарна.
10.15. Зэрэг горилогчийн авсан онооны нийлбэрийг шалгалтын комиссын нарийн бичгийн дарга нэгтгэн дүгнэж, дундаж оноог гаргах ба комиссын дарга энэ дүнг шалгалтын комиссын гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн гишүүн бүрээр гарын үсэг зуруулж баталгаажуулна.
10.16. Шалгалтын комисс нь зэрэг горилогчийн бүтээл, туршлага, шалгалтын дүнд үндэслэн зэрэг олгох саналаа сургалтын комисст хүргүүлэн, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагын дарга шийдвэрлэнэ.
10.17. Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга нь шалгалтын нэгдсэн дүн, холбогдох материалыг цэгцэлж шалгалт дууссанаас хойш 10 хоногийн дотор комиссын гишүүн бүрд хүргэж танилцуулан, хурлаар шийдвэрлүүлнэ. Шалгалтын үнэлгээн дээр маргаантай асуудал гарвал горилогч нь гомдол, саналаа мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах комисст бичгээр тавьж шийдвэрлүүлнэ. Энэ шийдвэр эцсийн шийдвэр байна.
10.18. Шалгалтын үйл ажиллагаанд мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч хяналт тавьж болно.
10.19. Комиссын гишүүдэд нөлөөлөхийг оролдсон, горилогчийг үндэслэлгүй дэмжиж, бусдаас хэт зөрүүтэй үнэлгээ тавьсан гишүүнийг комисс хэлэлцэж, түүний үнэлгээг комиссын нэгдсэн дүнд оруулах эсэхийг шийдвэрлэнэ.
10.20. Мэргэшлийн зэрэг горилогч нь шалгаруулалтад тэнцээгүй бол дахин шалгаруулалтад оролцох хүсэлтээ бичгээр гаргасны үндсэн дээр тухайн жилд зөвхөн нэг удаа дахин шалгаруулалтад орж болно.
10.21. Мэргэшлийн зэргийн шалгалттай холбоотой дараах гомдлыг Малын эмч, мэргэжилтнээс мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулсан комисст бичгээр гаргаж шийдвэрлүүлнэ:
10.21.1 шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдол;
10.21.2 комиссын гишүүн журам зөрчсөн тухай гомдол;
10.21.3 шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбоотой гомдол;
10.21.4 шалгалтын агуулга, хэлбэртэй холбоотой гомдол;
10.21.5 шалгалтын үнэлгээтэй холбоотой гомдол;
10.21.6 шалгалттай холбоотой бусад гомдол.
10.22. Гомдол гаргагч нь бүртгэлтэй холбоотой гомдлыг бүртгэл дууссанаас хойш ажлын гурав хоногт, шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөнөөс хойш ажлын нэг өдөрт, үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалтын дүнг зарласан өдрийн ажлын цагт багтаан, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш тав хоногийн дотор тус тус бичгээр ирүүлнэ.
10.23. Гомдол гаргагч нь үндэслэлээ тодорхой дурдаж, өөрийнхөө тавьж буй шаардлагын талаарх нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана.
10.24. Шалгалтын комисс нь гомдлыг шуурхай шалгаж шийдвэрлэж, хариуг гомдол гаргагчид албан бичгээр хүргүүлнэ.
Арван нэг. Мэргэшлийн зэрэг олгох, бүртгэх
11.1. Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах комисс нь дийлэнх олонхийн /80.0%/ ирцтэйгээр хуралдаж, мэргэшлийн зэрэг олгох асуудлыг хэлэлцэж, санал хураалтаар дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэн протокол үйлдэнэ.
11.2. Уг протоколыг үндэслэн Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар “Ахлах”, ”Тэргүүлэх” мэргэшлийн зэргийн үнэмлэхийг олгоно.
11.3. Мэргэшлийн “Зөвлөх” зэргийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн Мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
11.4. Мэргэжлийн дагуу 20 ба түүнээс дээш жил ажиллан салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, салбарын хэмжээний хөтөлбөр, төсөл, хууль, тогтоомж, захиргааны хэм хэмжээ тогтоосон эрх зүйн баримт бичиг боловсруулсан малын эмч, Мал эмнэлгийн ухааны доктор (ph.D), шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Төрийн соёрхолт малын эмч, гавьяат малын эмч, Хөдөлмөрийн баатар малын их эмч, мэргэжилтэнд энэ журмын 3.1-т заасан шаардлага хамаарахгүй ба энэ журамд заасан шалгалтгүйгээр мэргэшлийн зөвлөх зэргийг олгоно.
11.5. Энэхүү журмын 11.4-т заасан Малын эмч, мэргэжилтэн нь хүсэлтээ Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шууд ирүүлнэ.
11.6. Мэргэшлийн зэрэг олгохтой холбогдсон эх материал, мэдээлэл бусад холбогдох баримт бичгийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдээллийн санд бүртгэж, архивын нэгж болгон хадгална.
Арван хоёр. Мэргэшлийн зэргийг хүчингүй болгох, нөхөн олгох
12.1. Тухайн чиглэлээр мэргэшлийн зэрэг олгосныг гэрчлэх баримт бичиг нь мэргэшлийн зэргийн үнэмлэх байна.
12.2. Малын эмч, мэргэжилтний мэргэшлийн зэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна.
12.3. Дараах тохиолдолд Малын эмч, мэргэжилтний мэргэшлийн зэргийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр хүчингүй болгоно. Үүнд:
12.3.1. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон;
12.3.2. эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн.
12.4. Мэргэшлийн зэргийн үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн бол Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр нөхөн олгоно.
12.5. Мэргэшлийн зэргийн үнэмлэх нөхөн олгох тохиолдолд Малын эмч, мэргэжилтэн дараах материалыг бүрдүүлэн, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргана:
12.5.1. мэргэшлийн зэргийн үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн шалтгааныг тодорхой бичсэн өргөдөл;
12.5.2. гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн үнэмлэхийг хэвлүүлэх бодит зардлын төлбөрийг төлсөн санхүүгийн баримт.
12.6. Мэргэшлийн зэргийн үнэмлэхийг нөхөн олгож буй тохиолдолд шалгалтад орохгүй ба шинээр олгож буй үнэмлэхийн баруун дээд хэсэгт “нөхөн олгов” гэж бичиж, олгоно.
12.7. Мэргэшлийн зэргийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэх, бусдад дамжуулан ашиглахыг хориглоно.
Арван гурав. Бусад зүйл
13.1. Мэргэшлийн зэрэг горилогчдын сургалтын төлбөр, мэргэшлийн зэргийн үнэмлэх, зөвлөх мэргэжилтний энгэрийн тэмдэг хийлгэх зардлыг тухайн Малын эмч, мэргэжилтэн хариуцна.
13.2. Шалгалтын болон мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах комиссын зардлыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
Арван дөрөв. Хариуцлага
14.1. Энэхүү журмыг зөрчсөн Мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага, мэргэжлийн сургалт хийх байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, шалгалтын комисс, Малын эмч, мэргэжилтэнд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A