A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2020 оны 8 сарын 13-ны өдрийн

 А/124 дүгээр тушаалын 2 хавсралт

 

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН

ХЯЛБАРШУУЛСАН ТАЙЛАНГИЙН МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР

 

Энэхүү тайлангийн маягтаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 29 дүгээр зүйлийн 29.13-т заасны дагуу албан татвар төлөгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайлан /цаашид “тайлан” гэх/-г дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор өссөн дүнгээр жилд 1 удаа гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ.

Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баримтална. Тайлангийн 3 дугаар баганад тухайн үзүүлэлтийн дүнг өссөн дүнгээр, төгрөгөөр бөглөнө.

Нэг.Хялбаршуулсан горим ашиглан ногдуулах албан татварын тооцоолол

1.Үйл ажиллагааны нийт орлого буюу 1 дүгээр мөрийн дүн нь 2, 3, 4, 5, 6 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

2.Бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого буюу 2 дугаар мөрийн дүн нь хуулийн 8.1.1-д заасан орлогын дүн байна.  

3.Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого буюу 3 дугаар мөрийн дүн нь хуулийн 8.1.2-т заасан орлогын дүн байна.

4.Техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого буюу 4 дүгээр мөрийн дүн нь хуулийн 8.1.3-т заасан орлогын дүн байна.

5.Үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого буюу 5 дугаар мөрийн дүн нь хуулийн 8.1.4-т заасан орлогын дүн байна.

6.Дээрхтэй адилтгах бусад үйл ажиллагааны орлого буюу 6 дугаар мөрийн дүн нь хуулийн 8.1.5-д заасан орлогын дүн байна.

7.Татвар ногдуулах орлого буюу 7 дугаар мөрийн дүн нь 1 дүгээр мөрийн дүнтэй тэнцүү байна.

8.Төлбөл зохих албан татвар буюу 8 дугаар мөрийн дүн нь 7 дугаар мөрийн дүнг хуулийн 29.9-д заасны дагуу албан татвар ногдуулах орлогыг 1 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

 

 

 

 

 

 

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР