- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХЯЛБАРШУУЛСАН ТАЙЛАНГИЙН МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР
Татварын ерөнхий газрын даргын
2020 оны 8 сарын 13-ны өдрийн
А/125 дугаар тушаалын 2 хавсралт
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН
ХЯЛБАРШУУЛСАН ТАЙЛАНГИЙН МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР
Энэхүү тайлангийн маягтаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу албан татвар төлөгч нь Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайлан /цаашид “тайлан” гэх/-г дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баримтална. Тайлангийн 3 дугаар баганад тухайн үзүүлэлтийн дүнг өссөн дүнгээр, төгрөгөөр бөглөнө.
Нэг.Хялбаршуулсан горим ашиглан ногдуулах албан татварын тооцоолол
1.Үйл ажиллагааны нийт орлого буюу 1 дүгээр мөрийн дүн нь 2, 3, 4, 5, 6 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
2.Бие даан эрхэлсэн мэргэжлийн ажил, үйлчилгээний орлого буюу 2 дугаар мөрийн дүн нь хуулийн 8.1.1-д заасан орлогын дүн байна.
3.Хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого буюу 3 дугаар мөрийн дүн нь хуулийн 8.1.2-т заасан орлогын дүн байна.
4.Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого буюу 4 дүгээр мөрийн дүн нь хуулийн 8.1.3-т заасан орлогын дүн байна.
5.Эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор үнэ төлбөргүй бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого буюу 5 дугаар мөрийн дүн нь хуулийн 8.1.4-т заасан орлогын дүн байна.
6.Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлого буюу 6 дугаар мөрийн дүн нь хуулийн 8.2-т заасан орлогын дүн байна.
7.Татвар ногдуулах орлого буюу 7 дугаар мөрийн дүн нь 1 дүгээр мөрийн дүнтэй тэнцүү байна.
8.Төлбөл зохих албан татвар буюу 8 дугаар мөрийн дүн нь 7 дугаар мөрийн дүнг хуулийн 21.3-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогыг 1 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Текст томруулах
A
A
A