A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАШУУДЛЫН ҮЕИЙН ДЭГ, ГАШУУДЛЫН ЁСЛОЛ ҮЙЛДЭХ ТУХАЙ

2007 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 152

2007 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ой, хээрийн түймэр унтраах томилгоотой албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт нисдэг тэрэгний осолд өртөн харамсалтайгаар амь эрсэдсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2007 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 07.00 цагаас 13.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу ишний нь гуравны хоёрт хүртэл буулган эмгэнэл илэрхийлсүгэй.

2. Энэ үеэр цэнгээн болон соёл, урлагийн тоглолт, биеийн тамир, спортын зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглосугай.

3. 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 12.00 цагт улс орон даяар автомашин, галт тэрэгний дуут дохиолол өгч, төрийн нийт албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлсүгэй.

4. Талийгаачдыг оршуулах үед төрийн дуулал эгшиглүүлж ёслолын буудлага үйлдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М. Энхболд Монгол Улсын Шадар сайд М. Энхсайхан