A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2020 оны 9 сарын 3-ны өдрийн

 А/135 дугаар тушаалын 3 хавсралт

 

Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн

аж ахуйн нэгжийн орлогын албан татварын

 тайлангийн маягтыг нөхөх заавар

 

Энэхүү тайлангийн маягтаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 24.4-т заасан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч нь энэ хуулийн 26.14-т заасны дагуу улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баримтална. Тайланг нөхөхдөө 3 дугаар баганад тухайн үзүүлэлтийн дүнг оны эхнээс өссөн дүнгээр, төгрөгөөр бөглөнө.

Нэг.Албан татварын тооцоолол

1.Нийт орлого буюу 1 дүгээр мөрийн дүн нь 2, 33 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

2.Монгол Улсад олсон орлого буюу 2 дугаар мөрийн дүн нь 3, 8, 13, 18 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Татвар ногдох орлогын мэдээ /ХМ-29(1)/-ний 7 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна

3.Үйл ажиллагааны орлого буюу 3 дугаар мөрийн дүн нь 4, 5, 6, 7 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

4.Хөрөнгийн орлого буюу 8 дугаар мөрийн дүн нь 9, 10, 11, 12 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

5.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого буюу 13 дугаар мөрийн дүн нь 14, 15, 16, 17 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

6.Бусад орлого буюу 18 дугаар мөрийн дүн нь 19, 20, 21, 22, 23 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

7.Монгол Улсад олсон орлогод ногдуулсан татвар буюу буюу 24 дүгээр мөрийн дүн нь 2 дугаар мөрийн дүнг 20 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

8.Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого буюу 25 дугаар мөрийн дүн нь 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Татвар ногдох орлогын мэдээ /ХМ-29(1)/-ний 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

9.Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод ногдуулсан татвар буюу 35 дугаар мөрийн дүн нь 25 дугаар мөрийн дүнг 20 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

10.Ногдуулсан татвар буюу 36 дугаар мөрийн дүн нь 24, 35 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Татвар ногдох орлогын мэдээ /ХМ-29(1)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна. 

11.Хуулийн дагуу бусдад суутгуулсан албан татвар буюу 37 дугаар мөрийн дүн нь бусдад суутгуулсан албан албан татварын дүн байна. Энэ дүн нь Хуулийн дагуу бусдад татвар суутгуулсан орлогын мэдээ /ХМ-29(2)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна

12.Давхар татварын гэрээний дагуу хөнгөлөх татвар буюу 38 дугаар мөрийн дүн нь Монгол Улсаас бусад улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр бүхий улс орны татвар төлөгчийн уг хэлэлцээрийн дагуу хөнгөлөх татварын дүн байна. Энэ дүн нь Татвар ногдох орлогын мэдээ /ХМ-29(1)/-ний 12 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

13.Нийт төлбөл зохих албан татвар буюу 39 дүгээр мөрийн дүн нь 36 дугаар мөрийн дүнгээс 37, 38 дугаар мөрүүдийн дүнг хассан дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Татвар ногдох орлогын мэдээ /ХМ-29(1)/-ний 13 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

 

 

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР