A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2020 оны 9 сарын 3 -ны өдрийн

А/136 дугаар тушаалын 3 хавсралт

 

Оршин суугч бус хувь хүний орлогын албан татварын

 тайлангийн маягтыг нөхөх заавар

 

Энэхүү тайлангийн маягтаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч нь энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-т заасны дагуу дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

 

Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баримтална. Тайланг нөхөхдөө 3 дугаар баганад тухайн үзүүлэлтийн дүнг оны эхнээс өссөн дүнгээр, төгрөгөөр бөглөнө.

Нэг.Албан татварын тооцоолол:

  1. Нийт орлого буюу 1 дүгээр мөрийн дүн нь 2, 44 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
  2. Монгол Улсад олсон орлого буюу 2 дугаар мөрийн дүн нь 3, 11, 17, 22, 27, 39 дүгээр мөрүүдийн нийлбэрээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Татвар ногдох орлогын мэдээ /ХМ-30(1)/-ний 7 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
  3. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого буюу 3 дугаар мөрийн дүн нь 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
  4. Үйл ажиллагааны орлого буюу 11 дүгээр мөрийн дүн нь 12, 13, 14, 15, 16 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
  5. Хөрөнгийн орлого буюу 17 дугаар мөрийн дүн нь 18, 19, 20, 21 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
  6. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого буюу 22 дугаар мөрийн дүн нь 23, 24, 25, 26 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
  7. Шууд бус орлого буюу 27 дугаар мөрийн дүн нь 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
  8. Бусад орлого буюу 39 дүгээр мөрийн дүн нь 40, 41, 42  дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
  9. Монгол Улсад олсон орлогод ногдуулсан татвар буюу 43 дугаар мөрийн дүн нь 2 дугаар мөрийн дүнг 20 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.
  10. Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого буюу 44 дүгээр мөрийн дүн нь 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Татвар ногдох орлогын мэдээ /ХМ-30(1)/-ний 8 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
  11. Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод ногдуулсан татвар буюу 54 дүгээр мөрийн дүн нь 44 дүгээр мөрийн дүнг 20 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.
  12. Ногдуулсан татвар буюу 55 дугаар мөрийн дүн нь 43, 54 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Татвар ногдох орлогын мэдээ /ХМ-30(1)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
  13. Хуулийн дагуу бусдад суутгуулсан албан татвар буюу 56 дугаар мөрийн дүн нь бусдад суутгуулсан албан албан татварын дүн байна. Энэ дүн нь Хуулийн дагуу бусдад татвар суутгуулсан орлогын мэдээ /ХМ-30(2)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
  14. Давхар татварын гэрээний дагуу хөнгөлөх татвар буюу 57 дугаар мөрийн дүн нь Монгол Улсаас бусад улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр бүхий улс орны татвар төлөгчийн уг хэлэлцээрийн дагуу хөнгөлөх татварын дүн байна. Энэ дүн нь Татвар ногдох орлогын мэдээ /ХМ-30(1)/-ний 12 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
  15. Нийт төлбөл зохих албан татвар буюу 58 дугаар мөрийн дүн нь 55 дугаар мөрийн дүнгээс 56, 57 дугаар мөрийн дүнг хассан дүнгээр тодорхойлогдоно. Татвар ногдох орлогын мэдээ /ХМ-30(1)/-ний 13 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

 

 

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР