- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- Чингис хотын усан хангамжийн эх үүсвэрийн орд газрын хамгаалалтын горим
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар
Хуралдааны 02 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт
Чингис хотын усан хангамжийн эх үүсвэрийн
орд газрын хамгаалалтын горим
Нэг. Зорилго
Хэнтий аймгийн Чингис хотын төвлөрсөн усан хангамжийн нөөцөд батлагдсан газрын доорх усан хангамжийн эх үүсвэр ордыг орон нутгийн хамгаалалтад авч, Чингис хотын хүн амыг эрүүл, аюулгүй баталгаат усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглахтай холбогдсон аливаа үйл ажиллагааг зохицуулахад оршино.
Хоёр. Ерөнхий зүйл
2.1.Энэхүү горим нь Чингис хотын усан хангамжийн эх үүсвэрийн газрыг хамгаалах зорилгоор Хэрлэн, Мөрөн, Баянхутаг сумдын тодорхой нутаг дэвсгэрийн газрын доорх усны орд газрын талбайд хамаарна.
2.2.Хэрлэн голын татам, дэнжид хамаарах Чингис хотын төвлөрсөн усан хангамжийн өнөөгийн ус авах байгууламжийн дэвсгэр талбайд болон түүний зэргэлдээх бүсэд газрын доорх усны ашиглалтын нөөц батлагдсан орд газарт Орон нутгийн хамгаалалтай газар нутагтай холбогдсон үйл ажиллагаа нь Монгол улсын Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал / Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам /-ын дагуу энэхүү горимоор дагуу зохицуулагдана.
2.3.Холбогдох сумын Засаг даргын тамгын газар нь тухайн газрыг хамгаалахад өмчийн бүх төрөлд хамаарах аж ахуйн нэгж, байгууллага иргэд, малчдыг идэвхтэй оролцуулах үүрэг хүлээнэ.
2.4.Усан хангамжийн нөөц тогтоогдсон газрын доорх орд газарт газрын хэвлийг хамгаалах, ургамал амьтны өсч үржих, таатай нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, байгалийн гамшгаас учирсан хохирлыг арилгах зэрэг байгаль орчныг хамгаалах арга хэмжээ авна.
Гурав. Хамгаалалттай газарт зөвшөөрөх үйл ажиллагаа
3.1.Орон нутгийн хамгаалалтад авсан газарт энэхүү горимд заасны дагуу дор дурдсан үйл ажиллагааг явуулна.
3.1.1.Усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, судалгааны ажлыг хийх;
3.1.2.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал /Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.8.3 дахь хэсэгт заасны дагуу;
ус хангамжийн барилга байгууламжид өргөтгөх, засварлах, барих ажил хийхдээ байгаль орчин, эрүүл ахуйн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх;
3.1.3.БОАЖС, БХБС-ын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал / Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.8.5 дахь хэсэгт заасны дагуу хамгаалалтын бүсийн талбайг тогтмол цэвэрлэж, хог хаягдлыг зайлуулж, хөнөөлт шавж мэрэгчийн устгалыг мэргэжлийн байгууллагаар механик аргаар хийж гүйцэтгэх;
3.1.4.Уламжлалт аргаар мал бэлчээх;
3.1.5.Хэрлэн голын эрэг дагуух татмын доройтсон газарт төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мод бут тарих, ургамалжуулах;
3.1.6.Ан амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу зөвшөөрөлтэйгөөр ахуйн зориулалтаар загас барих;
Дөрөв. Хамгаалалттай газарт эс зөвшөөрөх үйл ажиллагаа
4.1.Орон нутгийн хамгаалалттай газарт дараах үйл ажиллагаа явуулахыг эс зөвшөөрнө.
4.1.1.БОАЖС, БХБС-ын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал / Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.9.3 дахь хэсэгт заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис, цацраг идэвхт бодис, бүх төрлийн бордоо, пестицид хадгалах, ашиглах;
4.1.2.БОАЖС, БХБС-ын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал / Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.10.3 дахь хэсэгт заасны дагуу туслах аж ахуй эрхлэх, бэлчээх;
4.1.3.БОАЖС, БХБС-ын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал / Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.9.7 дахь хэсэгт заасны дагуу стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах;
4.1.4.БОАЖС, БХБС-ын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал / Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.9.1 дэх хэсэгт заасны дагуу газрын өнгөн хөрсийг эвдрэл элэгдэлд оруулах, мод бут огтлох, элс хайрга чулуу олборлох;
4.1.5.БОАЖС, БХБС-ын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал / Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.9.3 дахь хэсэгт заасны дагуу цэвэрлээгүй хаягдал бохир ус болон хог хаягдал хаях, хаягдлын сан байршуулах;
4.1.6.БОАЖС, БХБС-ын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал / Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.9.4 дэх хэсэгт заасны дагуу уст үеийн дээд талтай залгаа үеийн чулуулагт нөлөөлөх аливаа ажиллагаа явуулах;
4.1.7.БОАЖС, БХБС-ын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал / Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.9.5 дахь хэсэгт заасны дагуу судалгаа шинжилгээ, унд ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх;
4.1.8.Хэрлэн голын эрэг дагуух доройтсон газар нутаг болон бургасанд түймэр гаргах;
4.1.9.Бүсийн талбайд хортон шавьж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх арга техник, бодис хэрэглэх;
4.1.10.БОАЖС, БХБС-ын 2015 оны А-230 /127 дугаар хамтарсан тушаал / Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.9.12 дахь хэсэгт заасны дагуу газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох;
4.1.11.Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах;
Тав. Хяналт тавих
5.1.Холбогдох хууль тогтоомжоор хяналт тавих үүрэг хүлээсэн талууд энэхүү горимын хэрэгжилтэнд хяналт тавьж, зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцуулах үндэслэл болно.
Текст томруулах
A
A
A