- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2020 оны 132 дугаар
тогтоолын хавсралт
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
(Засгийн газрын 2021 оны 56 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (цаашид “Хэрэг эрхлэх газар” гэх)-ын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Хэрэг эрхлэх газрын тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилтыг тодорхойлох, зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тогтооход оршино.
1.2. Үндэслэл
Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэл болгов.
1.3. Хууль эрх зүйн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;
-Захиргааны ерөнхий хууль;
-Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад төрийн захиргааны шинэчлэлийн бодлого, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, байгууллагын өөрчлөлт, дахин инженерчлэлийн арга зүй, олон улсын жишиг, Хэрэг эрхлэх газар, яамдын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлага, сургамжид тулгуурлав.
1.5. Удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллага мөн бөгөөд Засгийн газрын удирдлагын зөвлөх, түүний үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай эрхлэн явуулах үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн удирдлага, зохицуулалт, хууль тогтоомж, бодлого, төсвийн тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээнд хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус газрын ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Хэрэг эрхлэх газрын үндсэн үйлчлүүлэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүд байна. Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ.
Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалтыг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь хууль тогтоомж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний бодлогыг төлөвлөх, боловсруулах, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, яамдын болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг шуурхай зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Хэрэг эрхлэх газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. Засгийн газрын дотоод, гадаад бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр Засгийн газрын танхимд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.2.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, бодлого, шийдвэрийг боловсруулан гаргахад Монгол Улсын Ерөнхий сайд, танхимын үйл ажиллагаанд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
2.2.3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын шийдвэрийн биелэлт, Засгийн газрын дотоод мэдээлэл, Засгийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтай харилцах асуудал, улсын хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох асуудал, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, төрийн албаны хүний нөөцийг давтан сургах зэрэг асуудлаар бодлого, чиглэл боловсруулах, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
2.2.4. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлж, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт шалгалт хийх, мэдээлэх, үр дүнгийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах;
2.2.5. төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг Засгийн газрын бодлого, нийтлэг зорилтод чиглүүлэн зохицуулах, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авах, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа байдалд хяналт шалгалт хийж, тэдгээрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;
2.2.6. Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн урсгалыг түргэтгэх, Засгийн газар-хувийн хэвшил, Засгийн газар-иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх;
2.2.7. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, түүний харьяа байгууллагуудын нийтлэг үйлчилгээний бодлогыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг шаардлагатай зөвлөгөө, удирдлага, зохицуулалтаар хангах.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Хэрэг эрхлэх газрын эрхэм зорилго нь мэргэшлийн, өндөр түвшний цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхий сайд, танхимыг шуурхай хангах, Засгийн газрын тасралтгүй, хэвийн, үр ашигтай ажиллагааны зохистой орчин бүрдүүлэхэд оршино.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Хэрэг эрхлэх газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. Засгийн газрын бодлогын хувилбар, шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх болон яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, эдгээр асуудлаар цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.4.2. хууль тогтоомжийн болон Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын хүрээнд шийдвэрийн төсөл боловсруулж, танхимын хуралдаанаас гарах шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж, агуулгыг найруулах, эдгээр асуудлаар удирдлагыг зөвлөгөө, арга зүй, мэдээлэл, үйлчилгээгээр хангах;
2.4.3. үндэсний, салбарын, салбар хоорондын түвшний урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, хөгжлийн бодлогын баримт бичгийн харилцан уялдааг хангаж, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
2.4.4. Монгол Улсын Ерөнхий сайд, танхим, бүх шатны Хурал, Засаг даргыг орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн удирдлагын чиглэлээр өндөр мэргэшлийн цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр шуурхай хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны үр нөлөөтэй, хэвийн жигд ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;
2.4.5. Засгийн газрын хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулах, шийдвэрийг албажуулахад дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын хуралдааны явцыг баримтжуулах, Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын албан хэрэг хөтлөлт, архивын ажлыг гүйцэтгэх, төрийн байгууллага, албан тушаалтанд тамга хийлгэх зөвшөөрөл олгох ажлыг хариуцах, хяналт тавих, Хэрэг эрхлэх газрын төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
2.4.6. төрийн албаны хүний нөөцийн манлайллыг хангах, удирдлагыг хэрэгжүүлэхэд удирдлагыг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, төрийн жинхэнэ албан хаагчийг давтан сургах, мэргэшүүлэх, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, шинжилгээ хийх ажлыг удирдлага, зохицуулалтаар хангах;
2.4.7. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалт, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээ, үр дүнд өгөх үнэлгээ, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах;
2.4.8. цахим засаглал, төрийн мэдээллийн системийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, зохицуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
2.4.9. төсвийн ерөнхийлөн захирагч нар болон шууд захирагчид төсвийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, дотоод үйлчилгээг хариуцах, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.4.10. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслол болон төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах;
2.4.11. Хэрэг эрхлэх газрын гадаад хамтын ажиллагааг хариуцах, гадаадын байгууллага, хуулийн этгээдтэй хамтран хэрэгжүүлэх томоохон төслийг нэгдсэн удирдлагаар хангах, хамтрагч талуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.4.12. Монгол Улсын Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, Ерөнхий сайдын хэлэх үгийг бэлтгэх;
2.4.13. Монгол Улсын Шадар сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. санхүү, төсөв, банк, мөнгө, байгаль орчин, аялал жуулчлал, батлан хамгаалах, гамшгаас хамгаалах, жендэр, хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах;
2.5.1.2. барилга, хот байгуулалт, зам, тээврийн хөгжил, уул уурхай, хүнд үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, цөмийн энерги, төрийн өмч, төрийн худалдан авах ажиллагаа, мэргэжлийн хяналт, стандарт, хэмжил зүй, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаарх бодлого төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах;
2.5.1.3. боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийтийн биеийн тамир, спорт, эрүүл мэндийн талаарх бодлого төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах;
2.5.1.4. гадаад харилцааны бодлого төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хянан зөвшөөрөл өгөх, Хэрэг эрхлэх газрын саналыг боловсруулах болон Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.2.2. хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх;
2.5.2.3. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн төсөл, Засгийн газрын шийдвэр боловсруулах;
2.5.2.4. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө болон бусад дэмжлэгээр хангах;
2.5.2.5. удирдлагын шийдвэрийн дагуу Засгийн газар, Хэрэг эрхлэх газрыг төлөөлж шүүх, прокурорын байгууллагатай харилцах, зөвлөгөө, үйлчилгээгээр хангах.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлыг нэгтгэн удирдаж, Улсын Их Хурал, Засгийн газраар батлуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.3.2. хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, боловсруулах ажлыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын бодлогын харилцан уялдааг бий болгох, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
2.5.3.3. бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны үйл ажиллагааг удирдлагаар хангаж, зохион байгуулах;
2.5.3.4. гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүй, эдийн засгийн бодлогын хувилбарыг төлөвлөх, боловсруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.4.2. нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.4.3. аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.4.4. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. Засгийн газрын хуралдааныг зохион байгуулах, техникийн бэлтгэлийг хангах, хуралдааны явцыг баримтжуулах, Засгийн газрын шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, шийдвэрийг байгууллага, албан тушаалтанд олшруулан тараах, хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах;
2.5.5.2. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, албан хаагчдын ажиллах нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгааг хангах, сургалт, мэдээллийг хариуцах, Засгийн газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг хариуцах, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.5.3. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн Хэрэг эрхлэх газарт холбогдох заалтыг хяналтад авч, хэрэгжилтийг тайлагнах, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.5.4. Засгийн газар, Хэрэг эрхлэх газарт төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хяналт тавих, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхлэн явуулах, архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл лавлагаагаар хангах;
2.5.5.5. Байгууллага, албан тушаалтанд тамга хийлгэх, хэрэглэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болон Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын тамга, тэмдэг түших үйл ажиллагааг холбогдох заавар, журмын дагуу зохион байгуулах;
2.5.5.6. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, түүний харьяа байгууллагуудын нийтлэг үйлчилгээний бодлогыг боловсруулж, удирдлага, зохицуулалтаар хангах.
2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1. төрийн албаны хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, удирдлагыг хэрэгжүүлэхэд удирдлага, холбогдох байгууллага, албан тушаалтныг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаж дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, төрийн албаны хүний нөөцийн сан бүрдүүлж, хөтлөх;
2.5.6.2. төрийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон төрийн албан хаагчийг сургах, давтан сургах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, төрийн албан хаагчийг шагнах, урамшуулах, төрийн дээд шагналд тодорхойлох асуудлыг хариуцан гүйцэтгэх, зохион байгуулах;
2.5.6.3. Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоомж, дүрэм, журмыг боловсронгуй болгох, яам, Засгийн газрын агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих, үүрэг, даалгавар өгөх, хэрэгжилтийг хангуулах;
2.5.6.4. Засгийн газраас томилж, чөлөөлөх албан тушаалд нэр дэвшигч хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж, шийдвэрлүүлэх асуудлыг хариуцан гүйцэтгэх, төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах хэрэгцээ, шаардлага, ажлын байрны талаарх мэдээллийн санг бүрдүүлж, хөтлөх.
2.5.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг эрхлэн зохион байгуулах, дүгнэлт, зөвлөмж гаргах, бүх талын дэмжлэгээр хангах;
2.5.7.2. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, энэ чиглэлээр дүгнэлт, зөвлөмж гаргах, мэргэшил, арга зүйгээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, үр дүнг нэгтгэх;
2.5.7.3. яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх;
2.5.7.4. төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх;
2.5.7.5. “Иргэд, олон нийттэй харилцах-1111” төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлын хэрэгжилт, үр дүнг хууль тогтоомжийн дагуу нэгтгэн дүгнэх, тайлагнах.
2.5.8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
2.5.8.1. төрийн цахим үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх “Цахим Монгол” арга хэмжээг нэгдсэн бодлого, төлөвлөлт, мэргэжил, арга зүй, технологийн шийдэл, удирдлагаар хангах;
2.5.8.2. төрийн мэдээллийн систем, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, байгууллагуудын цахим хуудас хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэшил, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.8.3. төрийн үйлчилгээний цахим шилжилт хийж, тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлт, албан хэрэг хөтлөлт, албан бичиг солилцоо, өргөдөл, гомдлын цахим системийг боловсруулах, нэвтрүүлэх;
2.5.8.4. Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын дотоод мэдээллийн систем, цахим хуудас болон компьютерын дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах.
2.5.9. Үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.9.1. холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнах, хөндлөнгийн аудит хийлгэх, худалдан авах ажиллагаа, шилэн данс хөтлөх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг үзүүлэх;
2.5.9.2. Хэрэг эрхлэх газрын эд хөрөнгийг хариуцан, дотоод үйлчилгээг гүйцэтгэх.
2.5.10. Үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд:
2.5.10.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслолын арга хэмжээг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах;
2.5.10.2. төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагаа болон нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийг ёслон тэмдэглэх, төрийн дээд шагнал олгох, цол хүртээх, эмгэнэн гашуудах зэрэг арга хэмжээг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах.
2.5.11. Үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.11.1. Хэрэг эрхлэх газрын гадаад хамтын ажиллагааг хариуцах, удирдлагын гадаад улс, олон улсын байгууллагатай хийх уулзалт, арга хэмжээг зохион байгуулах, гадаадын байгууллага, хуулийн этгээдтэй хамтран хэрэгжүүлэх томоохон төслийг нэгдсэн удирдлагаар хангах;
2.5.11.2 хариуцсан асуудлын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх;
2.5.11.3. гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлж байгаа Оюутолгой зэрэг томоохон мега төслийн асуудлыг хариуцах, мега төслийн талаар мэдээлэл цуглуулах, танилцуулга бэлтгэх, санал боловсруулах, шаардлагатай судалгаа шинжилгээг хийхэд холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлэх;
2.5.11.4. Засгийн газрын үйл ажиллагааг гадаад улс орон, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах, МОНЦАМЭ мэдээллийн агентлагт шаардлагатай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
2.5.12. Үйл ажиллагааны стратегийн 12 дугаар зорилтын хүрээнд:
2.5.12.1. Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх, Ерөнхий сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах;
2.5.12.2. Засгийн газрын бодлого, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах;
2.5.12.3. гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээ, Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд шинжилгээ хийж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг мэдээллээр хангах;
2.5.12.4. Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагааг удирдлагаар хангаж, зохион байгуулах;
2.5.12.5. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон бусад арга хэмжээнд Ерөнхий сайдын хэлэх үгийн төслийг бэлтгэх.
2.5.13. Үйл ажиллагааны стратегийн 13 дугаар зорилтын хүрээнд:
2.5.13.1. Монгол Улсын Шадар сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлагийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чиглэсэн зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.13.2. Шадар сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
2.7. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загвар
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загварыг дараахь байдлаар тодорхойлж байна:
Гурав. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий
тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн
үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:
3.1.1. Хэрэг эрхлэх газрын стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн газрын үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал газрын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (газрын тэргүүн дэд даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6. улс төрөөс ангид байх зарчим (Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх);
3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус газрын үйл ажиллагааны бүтэц дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна:
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны ерөнхий загвар
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дараахь байдлаар тодорхойлж байна:
3.3.1. салбарын удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Засгийн газрын бодлогын хувилбар, шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх болон яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, эдгээр асуудлаар цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд гадаад харилцаа, санхүү, төсөв, банк, мөнгө, байгаль орчин, аялал жуулчлал, батлан хамгаалах, гамшгаас хамгаалах, жендэр, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, барилга, хот байгуулалт, боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийтийн биеийн тамир, спорт, зам, тээврийн хөгжил, уул уурхай, хүнд үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, цөмийн энерги, төрийн өмч, төрийн худалдан авах ажиллагаа, мэргэжлийн хяналт, стандарт, хэмжил зүй, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаарх бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хэрэг эрхлэх газрын саналыг бэлтгэж, удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, яам, яамдын хооронд, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь бүх яамд, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.
3.3.2. хууль, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомжийн болон Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, танхимын хуралдаанаас гарах шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж, агуулгыг найруулах, эдгээр асуудлаар удирдлагыг зөвлөгөө, арга зүй, мэдээлэл, үйлчилгээгээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хянан зөвшөөрөл өгөх, Хэрэг эрхлэх газрын саналыг боловсруулах болон Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн төсөл, Засгийн газрын шийдвэр боловсруулах, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө болон бусад дэмжлэгээр хангах, удирдлагын шийдвэрийн дагуу Засгийн газар, Хэрэг эрхлэх газрыг төлөөлж шүүх, прокурорын байгууллагатай харилцах, зөвлөгөө, үйлчилгээгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал бүрд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын санал бэлтгэх, хууль тогтоомжийн төслийг найруулах, Засгийн газрын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, төслийг хянаж найруулах, Улсын Их Хурлын Тамгын газартай харилцах, энэ чиглэлээр зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд Засгийн газрын шийдвэр, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, бусад яамд, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.
3.3.3. бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд үндэсний, салбарын, салбар хоорондын түвшний урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, хөгжлийн бодлогын баримт бичгийн харилцан уялдааг хангаж, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлыг нэгтгэн удирдаж, Улсын Их Хурал, Засгийн газраар батлуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, боловсруулах ажлыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын бодлогын харилцан уялдааг бий болгох, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны үйл ажиллагааг удирдлагаар хангаж, зохион байгуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүй, эдийн засгийн бодлогын хувилбарыг төлөвлөх, боловсруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь улсын урт хугацааны бодлогыг төлөвлөж, хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог хангаж, хэрэгжилтийн үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр яам, яамдын хооронд, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад төрийн болон бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага байна.
3.3.4. орон нутгийн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд Ерөнхий сайд, Танхим, бүх шатны Хурал, Засаг даргыг орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн удирдлагын чиглэлээр өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр шуурхай хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны үр нөлөөтэй, хэвийн жигд ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад орон нутгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, түүний Тамгын газар, бүх яамд байна.
3.3.5. захиргаа, зохион байгуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд Засгийн газрын хуралдааны зохион байгуулалт, баримтжуулалтыг хариуцан, шийдвэрийг албажуулахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын хуралдааныг зохион байгуулах, техникийн бэлтгэлийг хангах, хуралдааны явцыг баримтжуулах, Засгийн газрын шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, шийдвэрийг байгууллага, албан тушаалтанд олшруулан тараах, хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг ханган, албан хаагчдын ажиллах нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгааг хангах, сургалт, мэдээллийг хариуцах, Засгийн газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг хариуцах, Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хяналт тавих, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн Хэрэг эрхлэх газарт холбогдох заалтыг хяналтад авч, хэрэгжилтийг тайлагнах, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Засгийн газар, Хэрэг эрхлэх газарт төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хяналт тавих, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхлэн явуулах, архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл лавлагаагаар хангах, байгууллага, албан тушаалтанд тамга хийлгэх, хэрэглэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болон Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын тамга, тэмдэг түших үйл ажиллагааг холбогдох заавар, журмын дагуу зохион байгуулах, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд хуралдааны техник, зохион байгуулалтыг хангах, хүний нөөц, нийтлэг үйлчилгээ, захиргааны дотоод ажлын чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажиллагсад байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын гишүүд, яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох бусад байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Удирдлагын академи, “Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.
3.3.6. төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд төрийн албаны хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, удирдлагыг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, төрийн албан хаагчийг сургах, давтан сургах, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, шинжилгээ хийх ажлыг удирдлага, зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээж, удирдлагыг хэрэгжүүлэхэд удирдлага, холбогдох байгууллага, албан тушаалтныг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаж дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, дүн, шинжилгээ хийх, төрийн албаны хүний нөөцийн сан бүрдүүлж хөтлөх, төрийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон төрийн албан хаагчийг сургах, давтан сургах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, төрийн албан хаагчийг шагнах, урамшуулах, төрийн дээд шагналд тодорхойлох асуудлыг хариуцан гүйцэтгэх, зохион байгуулах, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоомж, дүрэм, журмыг боловсронгуй болгох, яам, Засгийн газрын агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих, үүрэг, даалгавар өгөх, хэрэгжилтийг хангуулах, Засгийн газраас томилж, чөлөөлөх албан тушаалд нэр дэвшигч хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж, шийдвэрлүүлэх асуудлыг хариуцан гүйцэтгэх, төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах хэрэгцээ, шаардлага, ажлын байрны талаарх мэдээллийн санг бүрдүүлж, хөтлөх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг хангахад чиглэнэ. Энэ нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг төрийн албаны хүний нөөцийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчийг сургах, давтан сургах асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулах, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа, дүн, шинжилгээ хийж, төрийн албаны хүний нөөцийн сан бүрдүүлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын гишүүд, яам, Засгийн газрын агентлаг байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Удирдлагын академи байна.
3.3.7. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалт, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээ, үр дүнд өгөх үнэлгээ, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг эрхлэн зохион байгуулах, дүгнэлт, зөвлөмж гаргах, бүх талын дэмжлэгээр хангах, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, энэ чиглэлээр дүгнэлт, зөвлөмж гаргах, мэргэшил, арга зүйгээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, үр дүнг нэгтгэх, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх, “Иргэд, олон нийттэй харилцах-1111” төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлын хэрэгжилт, үр дүнг хууль тогтоомжийн дагуу нэгтгэн дүгнэх, тайлагнах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд хяналт тавих, шалгалт хийх, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, нэгтгэн дүгнэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний төсвийн зарцуулалтад санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийж, эдгээр чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ. Энэ нэгж нь үйл ажиллагааны үр дүн, иргэдийн санал, хүсэлтийг нэгтгэн шинжилж, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, улмаар Засгийн газрын гишүүдэд заавал танилцуулах үүрэгтэй.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бүх яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Сангийн яам, яамдын болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгжүүд байна.
3.3.8. цахим засаглал, мэдээллийн технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд төрийн цахим үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх “Цахим Монгол” арга хэмжээг нэгдсэн бодлого, төлөвлөлт, мэргэжил, арга зүй, технологийн шийдэл, удирдлагаар хангах, төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах арга хэмжээ, төрийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, зохион байгуулах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх, төрийн үйлчилгээний цахим шилжилт, төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, үр дүнг холбогдох журмын дагуу нэгтгэн дүгнэх, тайлагнах, төрийн мэдээллийн систем, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, байгууллагуудын цахим хуудас хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлт, албан хэрэг хөтлөлт, албан бичиг солилцоо, өргөдөл, гомдлын цахим системийг боловсруулах, нэвтрүүлэх, Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын дотоод мэдээллийн систем, цахим хуудас болон компьютерын дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, төрийн мэдээллийн систем, цахим хуудас, дотоод мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, яам, Засгийн газрын агентлагийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж, “Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.
3.3.9. санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нар болон шууд захирагчид төсвийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалт, дотоод үйлчилгээг хариуцах, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнах, хөндлөнгийн аудит хийлгэх, худалдан авах ажиллагаа, шилэн данс хөтлөх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг үзүүлэх, Хэрэг эрхлэх газрын эд хөрөнгийг хариуцан, дотоод үйлчилгээг гүйцэтгэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад төсвийн үр ашигтай, ил тод, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг, төсөвт болон аж ахуйн тооцоот байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, “Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар байна.
3.3.10. төрийн ёслолын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслол болон төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслолын арга хэмжээг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах, төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яам, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, төрийн ёслолын үйл ажиллагаатай холбоотой байгууллага, аж ахуйн нэгж байна.
3.3.11. гадаад төсөл, хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд Хэрэг эрхлэх газрын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, гадаадын байгууллага, хуулийн этгээдтэй хамтран хэрэгжүүлэх томоохон төслийг нэгдсэн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлаар хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах, олон улсын байгууллагатай харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дэлхий дахины томоохон үйл явдлын талаар мэдээлэл, дүн шинжилгээ, дүгнэлт гаргах, Монгол Улсад хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа мега төслийн талаар мэдээлэл цуглуулах, танилцуулга бэлтгэх, санал боловсруулах, шаардлагатай судалгаа шинжилгээг хийхэд холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлж байгаа Оюутолгой зэрэг томоохон мега төслийн асуудлыг хариуцах, төсөлтэй холбоотойгоор олон улсын шүүх, арбитрын ажиллагаанд оролцоход Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааг гадаад улс орон, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах, МОНЦАМЭ мэдээллийн агентлагт цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу боловсруулан бэлтгэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад гадаад төсөл, хамтын ажиллагааны асуудлаар шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газар, МОНЦАМЭ мэдээллийн агентлаг, Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, мега төслийг хэрэгжүүлэгч гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж байна.
3.3.12. Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба, Хэвлэл мэдээлэлтэй харилцах нэгж, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын алба, Ерөнхий сайдын хэлэх үг бэлтгэх алба нь үйл ажиллагааны стратегийн 12 дугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх, Ерөнхий сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагааг удирдлагаар хангах, зохион байгуулах, Ерөнхий сайдын хэлэх үгийг бэлтгэх, Засгийн газрын бодлого, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээ, Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд шинжилгээ хийж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг мэдээллээр хангах, хэвлэл мэдээлэл, олон нийттэй нээлттэй харилцах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.
Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь сайд нар, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нар, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагууд, холбогдох байгууллага, түүний удирдлага байна. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд болон Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүд, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, хэрэглэгч байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна.
3.3.13. Монгол Улсын Шадар сайдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 13 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын Шадар сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх, эрхэлсэн асуудлын хүрээний Засгийн газрын агентлагийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чиглэсэн зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх, Шадар сайдад өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Шадар сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.
Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь холбогдох сайд нар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Засгийн газрын агентлагийн дарга, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлага, бусад холбогдох байгууллага, нэгжийн удирдлага байна.
---о0о---
Текст томруулах
A
A
A