- Нүүр
- Сайдын тушаал
- ЗАЙЛШГҮЙ САВ, БАГЛАА БООДОЛ БОЛОН ШОШГО ХЭРЭГЛЭХ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРЛИЙГ ТОДОРХОЙЛОХ, ШОШГОЛОХ ЖУРАМ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2013 оны А/46/115 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ЗАЙЛШГҮЙ САВ, БАГЛАА БООДОЛ БОЛОН ШОШГО ХЭРЭГЛЭХ
ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРЛИЙГ
ТОДОРХОЙЛОХ, ШОШГОЛОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Ил задгай борлуулах хүнсний худалдааг таслан зогсоох, хүнсний алдагдлыг багасгах, хүснээс шалтгаалсан эрсдлийн түвшинг бууруулах, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хүнсний сүлжээний бүх үе шатанд хөтлөх, эрсдэл гарсан шалтгаан, хугацаа, байрлал, үе шатыг тогтоох зорилгоор зайлшгүй сав, баглаа боодол болон шошго хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний төрлийг тодорхойлох, шошголоход энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
2.1.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1.”Аюул” гэж хүнсээр дамжин хүний биед орж, сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний биологи, хими, физикийн бохирдол хүлцэх хэмжээнээс их байхыг;
2.1.2.”Эрсдэл” гэж хүнсэнд агуулагдаж болзошгүй аюулын давтамж, тохиолдох магадлал, хүний эрүүл мэндэд үзүүлэх хоруу чанарын түвшнийг;
2.1.3.Энэ журмын 3.4-д заасны дагуу эрсдлийн түвшин өндөртэй хэмээн тодорхойлогдсон хүнс болон хүнсний түүхий эдийг “зайлшгүй сав, баглаа боодол болон шошго хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн” гэж.
Гурав. Зайлшгүй сав, баглаа боодол болон шошго хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний төрлийг тодорхойлох аргачлал
3.1.Тухайн бүтээгдэхүүнээс шалтгаалсан өвчлөл нь хүн амын дунд тархсан хүнснээс шалтгаалсан өвчлөлд эзлэх хувь хэмжээ буюу хүнсэнд агуулагдаж болзошгүй аюулын тохиолдох магадлалыг дор дурдсан 5 ангиллаар тогтооно.
А ангилал=тогтмол тохиолддог-хувь хүнд өндөр давтамжтай тохиолддог ба хүн амын өвчлөлийн ихэнх хувийг эзэлдэг;
В ангилал=ихэнхдээ тохиолддог-хувь хүнд үе үе тохиолддог ба хүн амын өвчлөлийн дийлэнх хувийг эзэлдэг;
C ангилал=заримдаа тохиолддог-хүн амын өвчлөлийн бага хувийг эзэлдэг;
D ангилал=ховор тохиолддог- хүн амын өвчлөлийн маш бага хувийг эзэлдэг;
E ангилал=бараг тохиолддоггүй-хүн ам өвчлөх нь маш ховор.
3.2.Хүнсэнд агуулагдаж болзошгүй аюулын эрүүл мэндэд үзүүлэх хоруу чанарыг дор дурдсан 4 түвшнээр ангилна. Үүнд:
I түвшин=маш өндөр
II түвшин=өндөр
III түвшин=дунд
IY түвшин=бага
3.3.Энэхүү журмын 3.1 ба 3.2-д заасан ангилал, түвшинг хүснэгт 1-д заасны дагуу зэрэглэж, тухайн бүтээгдэхүүний эрсдлийн нөлөөллийг тодорхойлно.
3.4.Тухайн бүтээгдэхүүнээс хүний биед үзүүлж болзошгүй эрсдлийг дор дурдснаар зэрэглэж, эрсдлийн түвшинг тодорхойлно.
Эрсдлийн түвшин өндөр (Ө)=1-3
Эрсдлийн түвшин дунд (Д)=4-8
Эрсдлийн түвшин бага (Б)=9-14
Эрсдлийн түвшин маш бага (МБ)=15-20
Хүснэгт1
|
|
|
Эрүүл мэндэд эрсдэл үүсгэх магадлал /ангилал/ |
||||
|
|
|
тогтмол тохиолддог |
ихэнхдээ тохиолддог |
заримдаа тохиолддог |
ховор тохиолддог |
бараг тохиолддоггүй |
|
|
|
A |
B |
C |
D |
E |
Хоруу чанарын түвшин |
Маш аюултай |
I |
1 |
2 |
6 |
8 |
12 |
Аюултай
|
II |
3 |
4 |
7 |
11 |
15 |
|
Дунд зэрэг |
III |
5 |
9 |
10 |
14 |
16 |
|
Бага зэрэг |
IY |
13 |
17 |
18 |
19 |
20 |
|
|
|
|
ЭРСДЛИЙН ТҮВШИН |
Дөрөв. Зайлшгүй сав, баглаа боодол болон шошго хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шошголох
4.1.Зайлшгүй сав, баглаа боодол болон шошго хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу тодорхойлж, кодлоно.
4.2.Эрсдлийн түвшин өндөртэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгонд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаас гадна дараах мэдээллийг тусгана.
4.2.1.Хэрэглэж дуусах хугацаа
4.2.2.Тээвэрлэлт, борлуулалтын онцгой нөхцөл, шаардлага
4.2.3.Боловсруулалтын арга: хатаасан, огцом хөлдөөсөн, чанасан, дэвтээсэн гэх мэт.
Тав. Зайлшгүй сав, баглаа боодол болон шошго хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний төрлийг тодорхойлох, шошголоход төрийн байгууллагуудын хүлээх чиг үүрэг
5.1.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15.2.4, 16 дугаар зүйлд заасан хүнсний хяналтын байгууллагын дэргэдэх Үндэсний лавлагаа лабораторийн эрсдэлийн үнэлгээний баг нь Олон улсын аргачлалын дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрсдлийн түвшинг тодорхойлно.
5.2.Эрсдлийн үнэлгээний баг нь энэ журам болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 16.3.3, 16.4-д заасны дагуу өндөр эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн төрлийг хавсралт 2-т заасан хүснэгтийн дагуу тодорхойлсон зөвлөмжийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн эхний улиралд багтаан ирүүлнэ.
5.3.Эрсдэлийн үнэлгээний багийн ирүүлсэн зөвлөмжид үндэслэн Зайлшгүй сав, баглаа боодол болон шошго хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт”-ыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хүчингүй болгоно.
5.4.Жагсаалтыг жил бүрийн эхний хагас жилд багтааж шинэчлэх буюу шинээр батална.
5.5.Хүнсний хяналтын байгууллага нь Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хүрээнд энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай мэдээллээр төрийн, төрийн бус байгууллага болон хэрэглэгчдийг хангаж ажиллана.
Текст томруулах
A
A
A