A

A

A

Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн

сайдын 2020 оны А-346 дугаар тушаалын хавсралт

ГОЙД АШИГ ШИМТ МАЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

     Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үржлийн малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, гойд ашиг шимт малыг шалгаруулахад энэхүү журмыг баримтална.

1.2. Гойд ашиг шимт мал шалгаруулах зорилго нь ашиг шимийн гарц, чанар, удам зүйн үнэлгээ, эрүүл мэндээр баталгаажсан шилмэл мал болон  ашиг шимийг нь ашигладаг тэжээвэр амьтныг олон нийт, мал үржүүлэгчдэд сурталчлан таниулж,  стандартын шаардлага хангасан хээлтэгч, хээлтүүлэгчийг аж ахуйн нэгж, иргэдэд борлуулах, малчид, мал үржүүлэгчдийн хөдөлмөр бүтээлийг үнэлж, урамшуулахад  оршино.

1.3.  Монгол улсад үржүүлж буй үүлдэр, омгийн болон өндөр ашиг шимт импортын мал, тэжээвэр амьтдыг гойд ашиг шимт мал, амьтнаар сонгон шалгаруулахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

       Хоёр. Гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн зохион байгуулах

2.1. Гойд ашиг шимт мал шалгаруулах үйл ажиллагааг сум, дүүрэгт Хөдөө аж ахуйн тасаг, аймаг, нийслэлд Хүнс, хөдөө аж ахуйн газар, улсын хэмжээнд Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага тус тус хариуцан зохион байгуулна.

2.2. Үржлийн малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, гойд ашиг шимт малыг шалгаруулах ажлын хэсгийг холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтнийг оролцуулан сум, аймаг, нийслэлд тухайн шатны Засаг дарга, улсад Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус байгуулна.

2.3. Ноос, ноолуурын чиглэлийн ашиг шимт малын шалгаруулалтыг хавар, бусад ашиг шимийн чиглэлийн мал, амьтны шалгаруулалтыг намар зохион байгуулна.

2.4. Шалгарсан гойд ашиг шимт шилмэл малыг улсын үржлийн дэвтэрт бүртгэж, гэрчилгээ олгоно.

2.5. Малчин, мал бүхий этгээд нь үзэсгэлэн, дуудлага худалдаанд оролцох малын тоо, ашиг шимийн үндсэн үзүүлэлт, багцлал, дуудах анхны үнэ зэргийг багтаасан мэдүүлгийг сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт, Хөдөө аж ахуйн тасаг нь аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт, Хүнс, хөдөө аж ахуйн газар нь улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт арга хэмжээ зохион байгуулах өдрөөс 7 хоногийн өмнө ирүүлнэ.

2.6. Гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдааны тов, байршлыг зохион байгуулах ажлын хэсэг хуанлийн 15-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд зарлан мэдээлнэ.

 

Гурав. Гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдаанд оролцуулах малд тавигдах шаардлага

3.1. Гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдаанд хурдны чиглэлийн адуунаас бусад мал, тэжээвэр амьтныг оролцуулах бөгөөд сум, дүүрэгт шалгарсан гойд ашиг шимт мал, амьтан тэдгээрийн төл нь аймаг, нийслэлийн,  аймаг, нийслэлд шалгарсан малыг улс, бүсийн гойд ашиг шимт малыг шалгаруулах үзэсгэлэн худалдаанд оролцуулна.

3.2.  Төрөл бүрийн үүлдэр омгийн малыг үржүүлэх бүс, байршил тогтоосон журамд нийцсэн бүсэд үржүүлдэг, хувийн дугаартай, гарвал, ашиг шимд үнэлгээ хийж болохуйц насанд хүрсэн, малын  бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн, удам зүйн үнэлгээ хийгдсэн байх;

3.3. Ажил эдэлгээнд сургагдсан, догшин биш, ашиг шимийг нь үнэлж болохуйц тарга хүчтэй байх;

3.4. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдаж, эрүүл болохыг Мал эмнэлгийн байгууллага тогтоож, баталгаажуулсан байх;

3.5.  Ашиг шимийн үзүүлэлт нь “Мал ангилах заавар”-т заасан цөм сүргийн малд тавих шаардлагаас илүү үзүүлэлттэй байх;

Дөрөв. Гойд ашиг шимт мал шалгаруулалтыг зохион байгуулах зардал

4.1. Малын генетик нөөцийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь хэсэгт заасны дагуу гойд ашиг шимт мал шалгаруулахад шаардагдах зардал, хөрөнгийг жил бүр улсын төсөвт суулгаж шийдвэрлэнэ.  

Тав. Гойд ашиг шимт мал шалгаруулалтын төрөл

5.1. Дараах төрөл, ангиллаар “Мал ангилах зааврын” дагуу шалгаруулж, гойд ашиг шимт малын гэрчилгээ олгоно.

Мал, амьтны төрөл

Ашиг шимийн чиглэл

Номинацууд

Тэргүүн

байр

Дэд

байр

Тусгай байр

 

1.

 

Адуу

Уналга

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

2

2

Мах, сүү

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

2

2

2.

Тэмээ

Ноос, мах, сүү

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

2

2

3.

Үхэр

 

Мах

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

2

2

Сүү

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

2

2

Хосолмол

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

2

2

4.

Импортын үхэр

Махны

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

1

1

Сүүний

Хээлтэгч, хээлтүүлэгч

 

2

1

 

1

Хосолмол

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

1

 

1

5.

Хонь

Нарийн нарийвтар ноост

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

2

2

Мах-өөх- бүдүүвтэр ноост

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

2

2

Мах-өөх-бүдүүн ноост

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

2

 

1

Махны болон ууцан сүүлт

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

2

1

Хурганы арьс

Хээлтэгч, хээлтүүлэгч

1

1

1

6.

Ямаа

Ноолуурын

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

2

2

Сүүний

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

1

1

 

7.

Сарлаг

Мах

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

2

1

8.

 

Гахай

Өөх-мах

Хээлтэгч, хээлтүүлэгч

2

1

1

Мах

Хээлтэгч, хээлтүүлэгч

1

1

1

9.

Шувуу, жижиг амьтан

1

1

1

10

Шилдэг оролцогч аймаг, иргэн, ААН, мэргэжилтэн

3

3

3

        

Зургаа. Хяналт тавих

6.1. Аймаг, нийслэлийн Мал үржлийн алба, сум дүүргийн хөдөө аж ахуйн тасаг  энэхүү журмын хэрэгжилтэнд технологийн хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллана.

6.2. Журмын хэрэгжилт болон гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн, дуудлага худалдааг зохион байгуулах арга хэмжээнд бүх шатны Мал үржлийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.

Долоо. Хариуцлага

7.1. Гойд ашиг шимт мал шалгаруулахтай холбоотой гомдол, саналыг зохион байгуулах ажлын хэсэгт тавьж шийдвэрлүүлнэ.

7.2. Энэ журмыг зөрчсөн буруутай этгээдэд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

                            

                                           ………………о   О   о………………