A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн

А/164 дүгээрр тушаалын 3 хавсралт

 

Хувь хүний орлогын албан татварын

тайлангийн маягт нөхөх заавар

Энэхүү тайлангийн маягтаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.4-т заасны дагуу албан татвар төлөгч нь Хувь хүний орлогын албан татварын тайлан /цаашид “тайлан” гэх/-г дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баримтална. Тайлан нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд тайланг нөхөхдөө 3 дугаар баганад тухайн үзүүлэлтийн дүнг өссөн дүнгээр, төгрөгөөр бөглөнө.

Нэг.Татвар ногдуулах орлого, зардлын тооцоолол

1.Нийт орлогын дүн буюу 1 дүгээр мөрийн дүн нь 2, 3, 4, 5, 6, 7 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

2.Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого буюу 2 дугаар мөрийн дүн нь хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын мэдээ ХМ-06(1)-ний 1 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

3.Албан татвар ногдох шууд бус орлого буюу 3 дугаар мөрийн дүн нь хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Шууд бус орлогын мэдээ ХМ-06(2)-ний 1 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

4.Үйл ажиллагааны орлого буюу 4 дүгээр мөрийн дүн нь хуулийн 8 дугаар зүйлд заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Үйл ажиллагааны орлогын мэдээ ХМ-06(3)-ний 3 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

5.Хөрөнгийн орлого буюу 5 дугаар мөрийн дүн нь хуулийн 9 дүгээр зүйлд заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Хөрөнгийн орлогын мэдээ ХМ-06(4)-ний 3 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

6.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого буюу 6 дугаар мөрийн дүн нь хуулийн 10 дугаар зүйлд заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогын мэдээ ХМ-06(5)-ний 3 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

7.Бусад орлого буюу 7 дугаар мөрийн дүн нь хуулийн 12 дугаар зүйлд заасан орлогын дүн байна. Энэ дүн нь Бусад орлогын мэдээ ХМ-06(6)-ний 1 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

8.Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн буюу 8 дугаар мөрийн дүн нь хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу чөлөөлөгдөх орлогын дүн байна. Энэ дүн нь Албан татвараас чөлөөлөгдөх орлогын мэдээ ХМ-06(7)-ний 1 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна. Татвараас чөлөөлөгдөх орлого олохтой холбоотой гарсан зардлууд нь татвар ногдох орлогоос хасагдах зардалд орж тооцогдохгүй.

9.Чөлөөлөлтийн дараах албан татвар ногдох орлогын дүн буюу 9 дүгээр мөрийн дүн нь 1 дүгээр мөрийн дүнгээс 8 дугаар мөрийн дүнг хассан дүнгээр тодорхойлогдоно.

10.Нийт зардлын дүн буюу 10 дугаар мөрийн дүн нь 11, 12 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

11.Хасагдах зардлын дүн буюу 11 дүгээр мөрийн дүн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлын дүн байна. Энэ дүн нь Хасагдах зардлын мэдээ ХМ-06()-ний 1 дүгээр баганын нийт дүн, Хөрөнгийн орлогын мэдээ ХМ-06(4)-ний 2 дугаар баганын нийт дүн, Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогын мэдээ ХМ-06(5)-ний 2 дугаар баганын нийт дүнгийн нийлбэрээр тодорхойлогдоно.

12.Хасагдахгүй зардлын дүн буюу 12 дугаар мөрийн дүн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан зардлын дүн байна. Энэ дүн нь Хасагдахгүй зардлын мэдээ ХМ-06()-ний 1 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

13.Татвар ногдуулах орлого буюу 13 дугаар мөрийн дүн нь 9 дүгээр мөрийн дүнгээс 11 дүгээр мөрийн дүнг хассан дүнгээр тодорхойлогдоно.

Хоёр. Албан татварын тооцоолол

1.Ногдуулсан албан татварын дүн буюу 14 дүгээр мөрийн дүн нь Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын мэдээ ХМ-06(1)-ний 3 дугаар баганын нийт дүн, Шууд бус орлогын мэдээ ХМ-06(2)-ний 2 дугаар баганын нийт дүн, Үйл ажиллагааны орлогын мэдээ ХМ-06(3)-ний 6 дугаар баганын нийт дүн, Хөрөнгийн орлогын мэдээ ХМ-06(4)-ний 4 дүгээр баганын нийт дүн, Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогын мэдээ ХМ-06(5)-ний 5 дугаар баганын нийт дүн, Бусад орлогын мэдээ ХМ-06(6)-ний 3 дугаар баганын нийт дүнгийн нийлбэрээр тодорхойлогдоно.

2.Хуулийн 23.1, 23.9-д заасан албан татварын хөнгөлөлтийн дүн буюу 15 дугаар мөрийн дүн нь Албан татварын хөнгөлөлтийн тооцооллын мэдээ ХМ-06(9)-ний 3 дугаар мөрийн 2 дугаар баганын хэсгийн дүн байна.

3.Хасаж тооцох гадаад улсад ногдуулан төлсөн албан татвар буюу 16 дугаар мөрийн дүн нь Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг тухайн татварын жилийн төлбөл зохих албан татвараас хасаж тооцох дүн байна. Энэ дүн нь тухайн татварын жилд Монгол Улсад төлбөр зохих албан татварын дүнгээс хэтрэхгүй бөгөөд Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцох мэдээ ХМ-06(10)-ний 7 дугаар баганын нийт дүнтэй тэнцүү байна. Хасаж тооцох албан татварын хэмжээг тооцохдоо хуулийн 24.3-т заасныг баримтална.

4.Төлбөл зохих албан татварын дүн буюу 17 дугаар мөрийн дүн нь 14 дүгээр мөрийн дүнгээс 15, 16 дугаар мөрүүдийн дүнг хасаж тодорхойлно.

5.Тайлант хугацаанд төлсөн албан татвар буюу 18 дугаар мөрийн дүн нь 19, 20 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.

6.Хуулийн дагуу бусдад суутгуулсан татварын дүн буюу 19 дүгээр мөрийн дүн нь хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу тухайн орлогод ногдох албан татварыг суутган төлөгч нь ногдуулан суутгаж төсөвт шилжүүлсэн албан татварын дүн байна. Энэ дүн нь Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын мэдээ ХМ-06(1)-ний 5 дугаар баганын нийт дүн, Шууд бус орлогын мэдээ ХМ-06(2)-ний 3 дугаар баганын нийт дүн, Хөрөнгийн орлогын мэдээ ХМ-06(4)-ний 5 дугаар баганын нийт дүн, Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогын мэдээ ХМ-06(5)-ний 6 дугаар баганын нийт дүн, Бусад орлогын мэдээ ХМ-06(6)-ний 4 дүгээр баганын нийт дүнгийн нийлбэрээр тодорхойлогдоно.

8.Тайлант хугацаанд хуулийн дагуу ногдуулан төлсөн албан татварын буюу 20 дугаар мөрийн дүн нь хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу албан татвар төлөгчийн тайлант хугацаанд өөрөө төлсөн татварын дүн байна.

9.Эцсийн төлбөл зохих албан татварын дүн буюу 21 дүгээр мөрийн дүн нь 17 дугаар мөрийн дүнгээс 18 дугаар мөрийн дүнг хасаж тооцсон дүн байна.

Гурав. Албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын тооцоолол

1.Хуулийн дагуу тооцсон албан татварын хөнгөлөлт 22 дугаар мөрийн дүн нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.9-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлтийн дүн байна. Энэ дүн нь Албан татварын хөнгөлөлтийн тооцооллын мэдээ ХМ-06(9)-ний 11, 13 дугаар мөрүүдийн 2 баганын нийлбэр дүн байна.

2.Хуулийн 23.4-т зааснаас бусад албан татварын хөнгөлөлт буюу 23 дугаар мөрийн дүн нь орон сууцны албан татварын хөнгөлөлтөөс бусад хөнгөлөлтийн дүн байна. Энэ дүн нь Албан татварын хөнгөлөлтийн тооцооллын мэдээ ХМ-06(9)-ний 11 дүгээр мөрийн 2 баганын дүн байна.

3.Орон сууцны албан татварын хөнгөлөлт буюу 24 дүгээр мөрийн дүн нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан хөнгөлөлтийн дүн байна. Энэ дүн нь Албан татварын хөнгөлөлтийн тооцооллын мэдээ ХМ-06(9)-ний 13 дугаар мөрийн 2 баганын дүн байна.

4.Өмнөх оны тайлангаар шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлтийн дүн буюу 25 дүгээр мөрийн дүн нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан хөнгөлөлтийн өмнөх татварын жилээс шилжүүлэн тооцох дүн байна.

5.Албан татварын хөнгөлөлт эдлүүлж, буцаан олгох албан татварын дүн буюу 26 дугаар мөрийн дүн нь тайлант хугацаанд төлсөн албан татвар /мөр 18/ болон хуулийн дагуу тооцсон албан татварын хөнгөлөлт /мөр 22/-ийн аль бага утга байна. Энэ дүн тайлант хугацаанд төлсөн албан татварын дүнгээс ихгүй байна.

6.Төлбөл зохих албан татварт шилжүүлэн тооцсон дүн буюу 27 дугаар мөрийн дүн нь эцсийн төлбөл зохих албан татварын төлөх дүн байна. Энэ дүн нь албан татварын хөнгөлөлт эдлүүлж, буцаан олгохоор тооцсон дүнгээс ихгүй байна.

7.Буцаан олгох хөнгөлөлтийн дүн буюу 28 дугаар мөрийн дүн нь 26 дугаар мөрийн дүнгээс 27 дугаар мөрийн дүнг хасаж тооцсон дүн байна.

8.Албан татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй татварын дүн буюу 29 дүгээр мөрийн дүн нь хуульд заасан хугацаанд тайлагнаж, төлөхөөр тооцсон дүнгээс төлсөн албан татварын дүнг хассан дүн байна. Тодруулбал, хуульд заасны дагуу албан татварын хөнгөлөлтийг тайлагнаж төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй.

9.Дараагийн татварын жилд шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлтийн дүн буюу 30 дугаар мөрийн дүн нь зөвхөн орон сууцны татварын хөнгөлөлтийн эдлээгүй татварын дүн байна. Энэ дүн нь 22 дугаар мөрийн дүнгээс 26, 29 дүгээр мөрүүдийн дүнг хасаж тодорхойлно. Тодруулбал, хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д зааснаар орон сууцны хөнгөлөлтөөс бусад хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлэн эдлүүлэхгүй.

10.2006 онд батлагдсан хуулийн дагуу дараагийн татварын жилд татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлогын дүн буюу 31 дүгээр мөрийн дүн нь Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т заасан албан татварын чөлөөлөлтийн дүн нь тайлант оны албан татвар ногдох орлогоос илүү бол дараагийн татварын жилд шилжүүлэн тооцох дүн байна.

 

 

 

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР