- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЛСЛАГДСАН АЙМАГ, СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРЬЯА НЭГЖИД ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2020 оны 165 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
АЛСЛАГДСАН АЙМАГ, СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ ОНЦГОЙ
БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРЬЯА НЭГЖИД ТОМИЛОГДОН
АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Aлслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын байгууллагын харьяа салбар, нэгжид захиргааны санаачилгаар томилогдон ажиллаж байгаа тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суух харьяалалгүй алба хаагчдад нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2. Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харьяа нэгжийн жагсаалтыг газар зүйн онцлог, байршлыг харгалзан онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
3. Нэмэгдлийг алба хаагчийн томилогдсон өдрөөс хойш оршин суух хаягийн лавлагааг үндэслэн тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 50 хувиар тооцож 5 жилийн хугацаанд улирал бүр харьяалах байгууллагын даргын тушаалаар олгоно. Томилогдсон өдрөөс хойш оршин суух хаягийн бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ журам хамаарахгүй.
4. Гурван сараас дээш хугацаагаар эмчилгээний чөлөөтэй болон байгууллагын захиалгаар гадаад, дотоодын их, дээд сургууль, академид суралцаж байгаа алба хаагчид уг нэмэгдлийг олгохгүй.
5. Нэмэгдэл олгох зардлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын жил бүрийн төсөвт тусгаж батлуулна.
---о0о---
Текст томруулах
A
A
A