A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ТОХИОЛДОЛД НЭГ УДААГИЙН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 165 дугаар
  тогтоолын 2 дугаар хавсралт

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ ХӨДӨЛМӨРИЙН
ЧАДВАРАА АЛДСАН ТОХИОЛДОЛД НЭГ УДААГИЙН НӨХӨН ОЛГОВОР
ОЛГОХ ЖУРАМ


1. Онцгой байдлын байгууллагын алба хаагч (цаашид “алба хаагч” гэх) албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд түүнд нэг удаагийн нөхөн олговор олгоход энэ журмыг мөрдөнө.

2. Алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа 41-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин,     50-69 хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин, 70-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нэг удаа нөхөн олговор олгоно.

3. Алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан талаарх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, холбогдох материалыг алба хаагчийн харьяалах байгууллагын дарга онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

4. Нөхөн олговрыг алба хаагчийн холбогдох материалыг үндэслэн 30 хоногийн дотор онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр олгоно.

5. Нөхөн олговор олгох зардлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын жил бүрийн төсөвт тусгаж батлуулна.


---о0о---