- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 151
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд хийгдэх Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 432 км хатуу хучилттай замын "Багц А" буюу Чойроос төмөр замын 35 дугаар зөрлөг хүртэлх 176 км зам барих ажлын гүйцэтгэгч БНСУ-ын "Hanshin Enjineering & Construction" компанийн инженер-техникийн болон мэргэжлийн 278 ажилтанд 2007 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, мөн хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
