- Нүүр
- Сайдын тушаал
- ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН ХОНОГИЙН ХООЛНЫ ИЛЧЛЭГИЙН ХУВААРИЛАЛТ
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд
Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 2 өдрийн
А/166 / А/559/ 222 дугаар хамтарсан тушаалын
нэгдүгээр хавсралт
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН ХОНОГИЙН
ХООЛНЫ ИЛЧЛЭГИЙН ХУВААРИЛАЛТ
1.Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногт авбал зохих илчлэгийг дараах хувиар тооцно.
1 |
Өдрийн буюу 8 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхэд |
80 хувь |
2 |
24 цагийн үйл ажиллагаатай сувилал, цэцэрлэгийн хүүхэд (хүүхдийн биеийн хөгжлийн онцлогоос хамаарна) |
100 хувь (±10хувь) |
3 |
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхэд |
100 хувь |
4 |
Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай хөтөлбөр”-т хамрагдаж байгаа хүүхэд |
15 хувь |
5 |
Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол хөтөлбөр”-т хамрагдаж байгаа хүүхэд (хүүхдийн хөдөлгөөний идэвх, биеийн хөгжлийн онцлогоос хамаарна) |
35 хувь (±10хувь) |
2.Хоногийн хоолны илчлэгийг дараах байдлаар хангана.
· Өглөөний хоол 20-25 хувь
· Бага үдийн цай 10-15хувь
· Үдийн хоол 35 -40хувь
· Их үдийн цай 10-15хувь
· Оройн хоол, цай 20хувь
3.Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх сүү, цагаан идээ 1.5-2.0 хувийн тослогтой байна.
4.Хүүхдийн хоногийн хоолны найрлагад амьтны гаралтай уураг 60-70 хувь байна.
5.Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээ” -г үндэслэн тооцсон болно.
6.Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны жишиг хэмжээг цэцэрлэг, сургууль, хүүхэд харах үйлчилгээ, сургуулийн дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөнө.
.....оо0оо.....
Текст томруулах
A
A
A