- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 262
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.6, 34.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийслэлд улсын төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд шууд гэрээ байгуулан гүйцэтгэгчийг нь сонгож хэрэгжүүлэх авто зам, эрчим хүчний зарим төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд тусгагдсан төсөвт өртөгт багтаан Сангийн сайдтай зөвшилцөн гэрээ шууд байгуулан гүйцэтгүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярт зөвшөөрсүгэй.
3. Гэрээ шууд байгуулахдаа санхүүгийн болон техникийн чадавхи сайтай, дадлага туршлагатай, найдвартай гүйцэтгэгчийг сонгож, хэрэгжилтийн явцад хяналт тавьж, мэргэжил, арга зүйн заавар, аргачлалаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Монгол Улсын сайд, Засгийн газрын
Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
