- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2012-11-10-ны 126-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2012-11-10-ны 126-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 1дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 12
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.3, Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөц бүрдүүлэх журмыг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.
2. 2008 онд компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, сэлгээ хийх хугацааг 2 дугаар хавсралтын ёсоор баталж, 20 хоногийн компанийн нөөцтэй байхаар тогтоосугай.
3. Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх ажлыг 2008 оны I улиралд багтаан зохион байгуулахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд үүрэг болгосугай.
4. Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн бүрдүүлэлт, чанарт байнгын хяналт тавьж, цаашид авах арга хэмжээний талаар жил бүрийн 10 дугаар сард Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Сангийн сайд Ч. Улаан нарт үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
