- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 61
Улаанбаатар хот
ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Бүтээлч сургууль, бүтээлч багш шалгаруулах, ахмад багш нарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг "Монголын ахмад багш нарын холбоо"-гоор; дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын эрх ашиг, нийгмийн баталгааг хангах чиг үүргийг "Монголын оюутны холбоо"-гоор; үндэсний урлаг, түүх, соёлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах чиг үүргийг "Монголын урлагийн зөвлөл"-өөр, циркийн уран бүтээлчдийн эрх ашиг, нийгмийн баталгааг хангах, бүртгэх, статистикийн мэдээлэл боловсруулах, циркийн урлагийг гадаад, дотоодын иргэд, байгууллагад сурталчлах чиг үүргийг "Монголын циркчдийн холбоо"-гоор тус тус хариуцуулан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрсүгэй.
/Энэ заалтыг ЗГ-ын 2016-3-7-ны өдрийн 144-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.БОЛОРМАА
Текст томруулах
A
A
A
