A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 125

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх "Голден Сий Петролиум" ХХК-ийн 510, "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн 1810, "Доншен" ХХК-ийн 570, Ховд аймгийн Булган-Үенч-Ховд чиглэлийн 40 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх БНХАУ-ын "Чи тай зам гүүрийн компани"-ийн 191, "40.000 айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх "Мавангуй" Нөхөрлөлийн 100, "Хуанлу Хуантун" ХХК-ийн 350, "Их үйлсийн эрэлд" ХХК-ийн 800, "Богда холдинг" ХХК-ийн 300, "Гандирс" ХХК-ийн 450, "Вилмар" ХХК-ийн 250, "Шилмэл шилтгээн" ХХК-ийн 100, "Стар Эстэйтс" ХХК-ийн 400, "Гангар" ХХК-ийн 350, "Зун Гуо Жиэнь Жү Монгол" ХХК-ийн 450, "Номин констракшн" ХХК-ийн 100, "Манс-Арт" ХХК-ийн 150, "МКХ" ХХК-ийн 260, "Заг" ХХК-ийн 109 инженер техникийн болон мэргэжлийн ажилтанд 2008 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд даалгасугай.

2. "Голден Сий Петролиум" ХХК-ийн 510, "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн 1810, "Доншен" ХХК-ийн 570, "Чи тай зам гүүрийн компани"-ийн 191, "Их үйлсийн эрэлд" ХХК-ийн 800, "Богда холдинг" ХХК-ийн 300, "Гандирс" ХХК-ийн 450, "Манс-Арт" ХХК-ийн 150, "Заг" ХХК-ийн 109 ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2008 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ