- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 135
Улаанбаатар хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Эрдэнэт-Булган-Уньтын чиглэлийн 146 км хатуу хучилттай замын төслийн гүйцэтгэгч "Насны зам" ХХК-ийн 177, Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн 432 км хатуу хучилттай зам, барилгын ажлын гүйцэтгэгч БНСУ-ын "Ханшин Инжиниринг Констракшн" ХХК-ийн 334, БНХАУ-ын "Чайна Гео-Инжиниринг" корпорацийн 258, "40000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх "Икс Ди Эф" ХХК-ийн 450, "Шинэ дөл констракшн" ХХК-ийн 200, "Пи Ай Эм Эм" ХХК-ийн 620, "ОДБА" ХХК-ийн 130 инженер, техникийн ажилтанд 2008 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд даалгасугай.
2. "Насны зам" ХХК-ийн 177, "Ханшин Инжиниринг Констракшн" ХХК-ийн 334, "Чайна Гео-Инжиниринг" корпорацийн 258, "Икс Ди Эф" ХХК-ийн 450, "Шинэ дөл констракшн" ХХК-ийн 200, "Пи Ай Эм Эм" ХХК-ийн 620 инженер, техникийн ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2008 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг холбогдох сайд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
