- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 158
Улаанбаатар хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх "Голден Сий Петролиум" ХХК-ийн 519, "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн 1800, Төмөр замын Ерөө өртөөнөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын төмрийн орд хүртэл 98 км төмөр замын суурь бүтэц барих "Болдтөмөр Ерөө гол" ХХК-ийн 150, "40.000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх "Цаст констракшн" ХХК-ийн 120, "Тэргүүн чансаа" ХХК-ийн 300, "Сүрэг агт" ХХК-ийн 200, "Лишин" ХХК-ийн 200, "Назу" ХХК-ийн 240, "Ганьт" ХХК-ийн 500, "Меритон" ХХК-ийн 380, "Дэлгэр ган" ХХК-ийн 150, "Төгс гүрэн" ХХК-ийн 100, "Чантай" ХХК-ийн 120, "Барилга корпораци" ХК-ийн 220, "Өндөрбуянт холдинг" ХХК-ийн 100 инженер-техникийн болон мэргэжлийн ажилтанд 2008 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд даалгасугай.
2. "Болдтөмөр Ерөө гол" ХХК-ийн 150, "Цаст констракшн" ХХК-ийн 120, "Сүрэг агт" ХХК-ийн 200, "Назу" ХХК-ийн 240, "Дэлгэр ган" ХХК-ийн 150, "Чантай" ХХК-ийн 120, "Барилга корпораци" ХК-ийн 220, "Хуанлу Хуантун" ХХК-ийн 200, "Өндөрбуянт холдинг" ХХК-ийн 100 ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах мэргэжлийн ажилтан, мэргэжилтнийг 2008 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг холбогдох сайд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
