- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАШУУДЛЫН ҮЕИЙН ДЭГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 201
Улаанбаатар хот
ГАШУУДЛЫН ҮЕИЙН ДЭГИЙН ТУХАЙ
Улсын Их Хурлын 2008 оны 50 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2008 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 09.00 цагаас мөн өдрийн 21.00 цаг хүртэлх хугацаанд төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу ишний нь гуравны хоёр хүртэл буулган эмгэнэл илэрхийлсүгэй.
2. Гашуудал зарласан хугацаанд цэнгээн болон соёл урлаг, биеийн тамир, спортын тоглолт зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглосугай.
3. 2008 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 12.00 цагт улс даяар автомашин, галт тэрэгний дуут дохиолол өгч хүндэтгэл үзүүлсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
