- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 10 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 8
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг "5" хувиар, нэмэгдсэн өртгийн албан татварыг "10" хувиар 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус тогтоосугай. /Энэ хэсгийг 2009-08-27-ны өдрийн 255-р тогтоолор хүчингүй болсонд тооцсон/
2.
(Энэ зүйлийг 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 98 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан). (Энэ зүйлийг 2009-07-08-ны 203-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
(Энэ зүйлийг 2009-07-08-ны 203-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 282 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийг 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
