- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар 123
Улаанбаатар хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх "Голден сий петролеум" ХХК-ийн 310, "Петроматад" ХХК-ийн 120, коксын үйлдвэр барьж байгаа "Энк" ХХК-ийн 260, хар тугалга, цайрын ордын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгаа "Шинь шинь" ХХК-ийн 150, "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх "Сүрэг агт" ХХК-ийн 400, "Богда холдинг" ХХК-ийн 400, "Хэм рояал" ХХК-ийн 400, "Тэргүүн чансаа" ХХК-ийн 200, "Зунбоо" ХХК-ийн 300 инженер техникийн болон мэргэжлийн ажилтанд 2009 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.
2. "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн 3900, "Доншен" ХХК-ийн 350, "Голден сий петролеум" ХХК-ийн 150, "Энк" ХХК-ийн 130, "Шинь шинь" ХХК-ийн 100, "Сүрэг агт" ХХК-ийн 200, "Богда холдинг" ХХК-ийн 200, "Хэм рояал" ХХК-ийн 250, "Гангар" ХХК-ийн 150, "Зунбоо" ХХК-ийн 150, "Тэргүүн чансаа" ХХК-ийн 100 инженер техникийн болон мэргэжлийн ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2009 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулан дүнг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
