- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГААЛИЙН ТАРИФЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 306-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГААЛИЙН ТАРИФЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 306-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 91
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гаалийн тарифын зөвлөлийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 311 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
