- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 158
Улаанбаатар хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Булган-Үенч-Ховдын чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэгч "Читай" ХХК-ийн 260, Ханбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай замын гүйцэтгэгч "Алтанзам гүүр" ХХК-ийн 190, Хөшөөтийн нүүрсний уурхай-Барлаг-Ярантын боомт хүртэлх 340 км авто зам, гүүр барих "Мо Эн Ко" ХХК-ийн 1900, "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх "МКХ" ХХК-ийн 450, "Аззунхуай" ХХК-ийн 200, "Зунгуо жиэнь жү Монгол" ХХК-ийн 300, "Иншифин" ХХК-ийн 80, "Зуншин" ХХК-ийн 250, "Мон-тед" ХХК-ийн 250, "Задран" ХХК-ийн 500 инженер техникийн болон мэргэжлийн ажилтанд 2009 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.
2. "Аззунхуай" ХХК-ийн 100, "Иншифин" ХХК-ийн 40, "Задран" ХХК-ийн 250 инженер техникийн болон мэргэжлийн ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2009 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
