A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-09-09-ний 281 дүгээр тогтоолоор  хүчингүй болсонд тооц
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-09-09-ний 281 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 203

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Импортоор оруулж байгаа автобензиний онцгой албан татварын хэмжээг 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн "О" байхаар тогтоосугай.

/Энэ зүйлд 2009-8-27-ны өдрийн 255 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР