A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 7 дугаар сарын14-ний өдөр

Дугаар 214

Улаанбаатар хот

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Зүүн болон Баруун бүсэд гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 2009 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Чойбалсан хотод, 8 дугаар сарын 28-ны өдөр Ховд хотод тус тус зохион байгуулсугай.

2. Чуулга уулзалтуудыг зохион байгуулахад шаардагдах зардлыг хянаж Засгийн газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн тусгай сангаас санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

3. Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтуудын бэлтгэлийг сайтар хангаж, зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны орлогч дарга М.Энхболд, Гадаад харилцааны сайд С.Батболд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД