- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ЭСРЭГ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-01-20-ны өдрийн 14-р тогтоолоор хүчингүй бо

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ЭСРЭГ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-01-20-ны өдрийн 14-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 255
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хэмжээг 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн "О" байхаар тогтоосугай.
2. Импортоор оруулж байгаа дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн импортоор оруулж байгаа хилийн боомтоос үл хамааруулан тонн тутамд 49000 (дөчин есөн мянган) төгрөг байхаар тогтоосугай.
(Энэ зүйлийг 2009-09-09-ний өдрийн 281 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 203 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "автобензин, дизелийн түлшний" гэснийг "автобензиний" гэж өөрчилж, "Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "гаалийн албан татварыг "5" хувиар" гэснийг 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
