- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-11-19-ний 349-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-11-19-ний 349-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 281
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дор дурдсанаар тогтоосугай:
№ | Хилийн боомтын нэр | Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (т ө гр ө г өө р) | ||
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) | Дизелийн т ү лш | |||
90 х ү ртэл | 90 болон т үү нээс дээш | |||
1 | Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээх ү рэн, Баянхошуу, Бичигт, Хавирга | 0.0 | 10.000 | 49.000 |
2 | Ханх, Ульханмайхан | 0.0 | 10.000 | 49.000 |
3 | С ү хбаатар, Замын- Үү д, Эрээнцав, Алтанбулаг | 0.0 | 40.000 | 65.000 |
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 203 дугаар тогтоол, "Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A

