- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 308
Улаанбаатар хот
ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн 29.2, "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоол, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн 2009 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдааны 23/44 дүгээр зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газар, "Айвенхоу майнз монголиа Инк" ХХК, Айвенхоу майнз лимитед, Рио Тинто интернэшнл холдингс лимитед компани хооронд байгуулах Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт олгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх