A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 302

Улаанбаатар хот

ГАЗАР АШИГЛУУЛАХ ХУГАЦААГ ТОГТООХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 44.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид тухайн зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байгаа нөхцөлд газар ашиглуулах хугацааг 30 жил байхаар, сунгалт хийх хугацааг тухай бүр 20 жил байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ