A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 283

Улаанбаатар хот

ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.6, 34.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ын XI.4, XI.5-д заасан нийслэлийн зарим өрхийг эрчим хүчинд холбож, цахилгааны асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний хүрээнд гэрээ шууд байгуулан гүйцэтгэгчийг нь сонгох төслийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Гэрээ шууд байгуулахдаа санхүү болон техникийн чадавхи сайтай, дадлага туршлагатай, найдвартай гүйцэтгэгчийг сонгож, хэрэгжилтийн явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт үүрэг болгосугай.

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ