- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтооолыг 2009-12-09-ний 365 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтооолыг 2009-12-09-ний 365 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 349
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дор дурдсанаар тогтоосугай:
№ | Хилийн боомтын нэр | Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/ | |||
Автобензин /шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ/ | Дизелийн түлш | ||||
90 хүртэл | 90 болон түүнээс дээш | ||||
1 | Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга | 0.000 | 10.000 | 49.000 | |
2 | Ханх, Ульханмайхан | 0.000 | 10.000 | 49.000 | |
3 | Сүхбаатар, Замын-Yүд, Эрээнцав, Алтанбулаг | 0.000 | 60.000 | 65.000 |
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 281 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A

