A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-01-20-ны өдрийн 14-р тогтоолоор хүчингүй болсон тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-01-20-ны өдрийн 14-р тогтоолоор хүчингүй болсон тооцсон)

2009 оны 12 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 365

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дор дурдсанаар тогтоосугай:

Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн түлш
90 хүртэл 90 болон түүнээс дээш
1 Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга 0.000 10.000 49.000
2 Ханх, Ульханмайхан 0.000 10.000 49.000
3 Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг 0.000 80.000 30.000

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 349 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД